Агуу Мэтгэлцээн

14/44

12—Францын Өөрчлөн Шинэчлэлт

Германы Өөрчлөн Шинэчлэлтийн ялалтыг тодорхойлсон Спайрсын эсэргүүцэл болон Аугсбург дахь Тунхаглалын дараа олон жилийн тэмцлийг, харанхуй дагалдав. Дэмжигчдийн дунд өрнөсөн хагаралд туйлдаж, хүчирхэг дайснуудынхаа довтолгоонд өртсөн Өөрчлөн Шинэчлэлт мөхөх тави лантай бол сон мэт байв. Мянга мянган хүн цу саараа гэрчлэл хийсэн билээ. Иргэний дайн дэгдэж, Протестант гол удирдагчдын нэг үйл хэргээсээ урвасан байлаа. Шинэчлэгдсэн тайжуудын хамгийн шилдгүүд нь хааны эрхшээлд орж, хотоос хотод олзны хүн болон явав. Гэвч ялалтандаа хүрэхийн даваан дээр хаан ялагдсан юм. Тэрээр олз нь савраас нь алдагдаж буйг хараад, насан туршдаа сүйрүүлэхийг эрмэлзэж байсан номлолуудаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр тэрс үзлийг нугачин дарахын тулд хаанчлал, эд баялаг, амь насаараа дэнчин тавьж байв. Эдүгээ цэргүүдээ дайны талбарт алдаж, эрдэнэс баялаг нь шавхагдаж, хаанчлалын ихэнх нь ардууд болохоор заналхийлж, дарахыг оролдож байсан итгэл бишрэл нь улам хүчтэй дэлгэрэхийг харжээ. V Чарльс хаан хязгааргүй хүч чадлын эсрэг дайтаж байлаа. Бурхан «Гэрэл бий болог” гэж тушаасан байхад хаан харанхуйг хамгаалж байв. Хааны зорилгууд талаар болж, өтөлж, удаан хугацааны тэмцэлд зүдэрч, хаан ширээгээ алдаж, бөглүү сүмд бүгжээ. {АМ 211.1} Aм 177.1

Швейцарьт Германы нэгэн адил Өөрчлөн Шинэчлэлтийн хувьд харанхуй өдрүүд нүүрлэжээ. Паулын эзэмшилд байсан газар нутаг шинэчлэгдсэн үнэнийг хүлээн зөвшөөрсөн ч Ромын мухар сүсэгтэй зууралдсан газар нутгууд бас байсаар байлаа. Үнэнийг хүлээн авахыг хүссэн хүмүүсийг хавчих явдал нь эцэстээ иргэний дайны галыг асаав. Звингли болон шинэчлэлийг хүлээн авсан олон хүн Каппелын цуст дайнд амь үрэгдсэн юм. Оеклампадиус энэ бүх аймшигт гамшгуудад нэрвэгдэн, удалгүй өөд болов. Ром ялж, алдсан бүхнээ эргүүлэн авахад ойрхон байлаа. Гэвч мөнхөд оршигч Эзэн үйл хэрэг болон ард түмнээ орхиогүй ээ. Бурхан хүмүүсээ чөлөөлөхөд бэлэн байлаа. Тэрээр Өөрчлөн Шинэчлэлтийг үргэлжлүүлэх тэмцэгчдийг өөр газруудад босгож байв. {АМ.211.2} Aм 177.2

Францад шинэчлэгч Лютерын нэр сонсогдоогүй байхад Өөрчлөн Шинэчлэлтийн өглөөний наран мандаж эхэлсэн юм. Анх гэрлийг олж харсан хүмүүсийн нэг нь Парисын Их Сургуулийн Профессор, папыг үнэнчээр дэмжигч Лефеври байв. Тэрээр эртний уран зохиол судлах явцдаа Библид анхаарлаа хандуулж, судалгааныхаа үр дүнг оюутнууддаа танилцуулдаг байв.{АМ.212.1} Aм 178.1

Лефеври гэгээнтнүүдийг тууштай шүтдэг байсан тул гэгээнтнүүд болон амиа золиослогчдын түүх, сүмийн домог яриаг судлахаар шийджээ. Энэ нь хөдөлмөр их шаардсан ажил байсан ч Библиэс тусламж авч болох мэдээлэл олдож магад хэмээн горьдож, судалгаагаа эхэлжээ. Тэгээд гэгээнтнүүдийн тухай мэдээлэл олж авсан нь Ромын хуанлитай огт нийцэхгүй байв. Энэ үед Бурханы гэрэл оюун ухаанд нь үерлэн буулаа. Гайхаж, алмайрсан тэрээр түүх бичих зорилгоо умартаж, Бурханы үгийг судлахаар шийдэв. Ийнхүү тэрээр олж илрүүлсэн үнэнээ тун удалгүй зааж сургаж эхэлсэн юм. {AM 212.2} Aм 178.2

1512 онд Лютер, Звингли хоёр өөрчлөн шинэчлэлтийг эхлээгүй байхад Лефеври «Бурхан бидэнд итгэлээр дамжуулан, мөнх амь ба зөвт байдлыг зөвхөн нигүүлслээр хайрладаг” гэж бичиж байжээ.—Wylie, b. 13, ch. 1. Тэрээр авралын нууцын тухай бодож үзээд «Өө, нүгэлтнийг аврахын тулд Гэмгүй Нэгэнийг шийтгэсэн нь хараагдсан хүнийг аврахын тулд Ерөөгдсөн Нэгэн хараал болсноор үхсэнийг амьдруулахын тулд Амь үхсэн, Самуурлаас өөр юуг ч мэдэхгүй харанхуйг яруу алдраар хувцаслахын тулд, Яруу Алдар харанхуйд бүрхэгдсэн нь ямар агуу үйлс байсан юм бэ?” хэмээн бичсэн байдаг.—D’Aubigne, London ed., b. 12, ch.2 {AM 212.3} Aм 178.3

Лефеври авралын алдар зөвхөн Бурханд харьяалагддаг гэж заахдаа дуулгавартай байх нь харин хүний үүрэг гэж тунхаглаж байв. Тэрээр «Хэрэв та Христийн сүмийн гишүүн бол, хэрэв та Түүний биед хамаатай бол, та бурханлаг мөн чанараар дүүрсэн гэсэн үг... Хэрэв хүмүүс «Бурханы өгч буй боломж бүхнийг ухаарвал ямар цэвэр, ариун, ёс журамтай амьдралаар амьдрах вэ? - Бид мөхөс нүдээр харах боломжгүй яруу алдрыг хараад хэрхэн сэтгэл ханаж, энэ дэлхийн бүх алдар нэр хүндээс татгалзах бол?»—Ibid., b. 12, ch. 2.{АМ.213.1} Aм 178.4

Багшийнхаа үг сургаалыг сонссон шавь нар нь түүний дараа үнэнийг үргэлжлүүлэн тунхагласан байна. Тэдний нэг нь Уиллиам Фарел байв. Итгэл бишрэлтэй эцэг эхийн хүү, сүмийн сургаалыг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөд суралцсан бөгөөд элч Паулын адил «Манай шүтлэгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн Фарисай хүн” (Үйлс 26:5) гэж тооцогдож болохоор байлаа. Тэрээр Ромын шүтлэгтний хүвьд сүмийг эсэргүүцсэн бүхнийг нухчин дарах хүсэл эрмэлзэлтэй байжээ. Тэрээр хожим нь амьдралынхаа тухай «Би папын эсрэг ярьж буй хэн нэгний тухай сонсох бүртээ хомхой чоно шиг шүдээ хавирдаг байлаа» гэж дурссан байдаг.—Wylie, b. 13, ch. 2. Тэрээр гэгээнтнүүдийг шүтдэг байсан бөгөөд Лефевритэй хамт Парисын сүмүүдээр явж, тахилын ширээнүүдэд мөргөж, ариун дуганд бэлэг сэлт өргөдөг байв. Гэвч эдгээр үйлдэл нь зүрх сэтгэлд нь амар тайвныг өгч чаддаггүй байв. Тэрээр гэм нүгэлтэй болохоо улам ухаарч, яаж ч наминчлаад тус болохгүй байлаа. Тэрээр «Аврал нигүүлслээр ирдэг», «Гэмгүй Нэгэн буруутгагдаж, гэмт хэрэгтэн чөлөөлөгдөнө.” «Зөвхөн Христийн загалмай л тэнгэрийн үүдийг нээж, тамын хаалгыг хаадаг» гэсэн Шинэчлэлийн тэнгэрийн дуу хоолой мэт үгийг сонслоо.—Ibid., b. 13, ch. 2. {АМ.213.2} Aм 178.5

Фарел үнэнийг баяртай хүлээж авсан юм. Тэрээр Паулын адил өөрчлөгдөж, ёс заншлын боолчлолоос Бурханы хүүхэд болох эрх чөлөөг сонголоо. Тэрээр хожим нь энэ тухай дурсаж «Зүрх сэтгэлээ папаас буруулж, Есүс Христэд өргөснөөр хомхой чонын хэрцгий зүрх сэтгэлийн оронд хурганы даруу, зүрх сэтгэлтэй болсон юм» гэж хэлсэн байдаг.— D’Aubigne, b. 12, ch. 3.{АМ.214.1} Aм 179.1

Лефеври сурагчдадаа гэрлээ түгээж, Фарел папын төлөө зүтгэдэг байсан шиг Христийн үйл хэргийн төлөө зүрх сэтгэлээр дүүрч, олон нийтэд үнэнийг дэлгэрүүлэхээр зориглосон аж. Тэдэнтэй Миуксын хамба хэмээх сүмийн зэрэгтэн нэгджээ. Боловсрол өндөртэй бусад багш нар ч гэсэн сайн мэдээг тунхаглах үйлсэд нэгдэж, ажилчин, тариачид болон хааны ордны бүх давхаргынхны дунд дэмжлэг олов. Тухайн үед I Францис хааны эгч Шинэчлэгдсэн итгэлийг хүлээн авчээ. Хаан болон хатан эх хүртэл хэсэг хугацаанд Өөрчлөн Шинэчлэлд нааштай хандаж, Франц улсыг сайн мэдээнд элсүүлэх цаг мөчийг итгэл найдвар тавин хүлээж байлаа. (АМ.214.2} Aм 179.2

Гэвч итгэл найдвар нь биелсэнгүй. Христийн шавь нарыг эрүү шүүлт, хавчлага хүлээж байлаа. Бурхан өршөөлийнхөө дагуу энэ бүхнийг мэдүүлээгүй. Бурхан хүмүүстээ шуурга сөрөх хүчийг өгөхийн тулд амар тайвныг тогтоож, Өөрчлөн Шинэчлэлтийг хурдацтай дэлгэрүүлсэн юм. Миуксын хамба санваартнууд хийгээд ард иргэдийг сургахаар гал цогтой тэмцэж байлаа. Хамба Бурханы үгийг унших боломжийг ард түмэндээ олгохыг туйлаас их хүсэж байсан бөгөөд энэ хүсэл нь удалгүй биеллээ олжээ. Лефеврид Шинэ Гэрээг орчуулах үүрэг оноогдож, Лютерын Герман Библийг Виттенбергт хэвлэх үед, Франц, Шинэ Гэрээг Миукст хэвлэж байв. Хэвлэлтээс гарсан Шинэ Гэрээг хамба итгэгчдэд тарааж, эргэлтэнд оруулахын тулд хүч хөдөлмөр, хөрөнгөө харамгүй зарцуулсан тул Миуксын ард иргэд удалгүй Ариун Бичээстэй болсон юм. {АМ.214.3} Aм 179.3

Алсын замд ангаж туйлдсан аянчин амийн усыг хараад баярладаг шиг хүмүүс тэнгэрийн мэдээг түүнчлэн хүлээн авлаа. Талбайн ажилчид, урлан дахь урчууд, Библийн үнэний тухай ярилцан, өдрийн ажлаа гүйцэтгэдэг болов. Энэ газруудад тун удалгүй үлэмжийн өөрчлөлт гарлаа. Хэдийгээр ядуу ангид харьяалагдаж, боловсролгүй, хүнд ажил хөдөлмөр эрхэлдэг ч гэсэн тэнгэрийн нигүүлслийн өөрчлөгч хүч амьдралд нь тодорхой харагдаж эхлэв. Эелдэг даруу, ариун амьдрал нь сайн мэдээг чин сэтгэлээсээ хүлээн авсан хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулж байлаа. {AM.215.1} Aм 180.1

Миукст бадамлан ассан дэнлүү гэрлээ хол тусгасан юм. Итгэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Санваартнуудын бузар муу занг үзэн яддаг байсан хаан хэсэг зуур хавчлагыг хамгаалж байв. Гэвч папын удирдагчид ялалт байгуулж эхлэв. Тэд хүмүүсийг галдан шатаах түүдэг бэлдсэн байлаа. Миуксын хамбад түүдэг галаар шатах, бууж өгөх хоёрын аль нэгийг сонгохыг хүчээр шаардахад тэрээр амар замыг сонгожээ. Гэвч хожим сөрөг удирдагчдынхаа уналтыг үл хайхарч, тууштай байсан юм. Олон ч хүн үнэний эсрэг гал дунд гэрлээ түгээж байлаа. Галаар шатаагдах эр зориг, чин үнэнч байдлаараа урьд өмнө үнэнийг сонсоогүй мянга мянган хүнд эдгээр даруу Христэд итгэгчид гэрлийг сонсох боломжийг ӨГСӨН ЮМ. ,{АМ.215.2} Aм 180.2

Зовлон зүдгүүр, гутамшиг доромжлолын дунд зөвхөн дорой, буурай, ядуус Христийн төлөө гэрчлэл хийсэн юм биш. Сүрлэг цайз, орд харшид үнэнийг эд баялаг, эрх мэдэл, амь наснаасаа илүү хайрласан хүмүүс бас байлаа. Хаан хамбаас илүү хүчтэй, тууштай зүрх сэтгэлтэй байв. Луис Де Беркуин бол язгууртан гаралтай хүн. Тэрээр хааны зоригт баатар болоход суралцаж, зан байдалдаа анхаарч, өөгүй ёс суртахууныг дээдэлдэг байлаа. Нэгэн зохиолч түүний тухай «Тэр бол папын үндсэн хууль, Эзэний ариун зоогийн ёслол, сургаал номлол тууштай сонсдог хүн байсан ... Тэрээр Лютерын сургаалыг жигшдэг байв» гэж бичжээ. Гэвч тэрээр бусад хүний адил Бурханаар Библи уруу дуудагдаж, Библиэс «Ромын сургаал бус харин Лютерын сургаалыг олоод” ихэд гайхжээ.—Wylie, b. 13, ch. 9. Тэрээр түүнээс хойш сайн мэдээний үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулах болсон юм.{АМ 215.3} Aм 180.3

«Францын язгууртнууд дунд хамгийн өндөр боловсролтой» нь бөгөөд түүний сод ухаан, уран яриа, урам зориг, баатарлаг хичээл зүтгэл, шүүх танхим дахь нөлөөгөөрөө хааны таашаалд багтсан түүнийг улс орныхоо Өөрчлөн Шинэчлэгч болох хүн гэж тооцож байв. Беза «Хэрэв I Францис хаан түүнийг Саксоны тэргүүн тайж шиг дэмжсэн бол Беркуин хоёр дахь Лютер болох байсан» гэжхэлсэн байдаг. Харин папын талынхан түүнийг «Лютерээс долоон дор амьтан» хэмээн буруутгаж байлаа.— Ibid., b. 13, ch. 9. Францын Ромыг дэмжигчид түүнээс эмээдэг байлаа. Тэд түүнийг тэрс үзэлтэн хэмээн шоронд хоривч, хаан түүнийг чөлөөлдөг байв. Францис Ром болон Өөрчлөн Шинэчлэлтийн алийг сонгох талаар эргэлзэж, санваартнуудын хэрцгий араншинг заримдаа тэвчиж, заримдаа шүүмжилдэг байлаа. Брекуиныг папын эрх мэдэлтнүүд гурвантаа шоронд хорьсон ч гоц ухаан, эрхэмсэг зан чанарыг нь биширдэг хаан түүнийг зэрэгтнүүдийн хорслын золиос болгохоос чөлөөлдөг байв. {АМ 216.1} Aм 180.4

Беркуинд өөрт нь заналхийлж байгаа аюулаас сэрэмжлэх талаар олон зөвлөгөө ирсэн ба зарим хүмүүс түүнийг сайн дураараа цөллөгт явж, аюулаас мултарсан хүмүүсийн жишээг дагах санал тавьж байлаа. Ерамус хэдийгээр алдар цуутай судлаач байсан ч үнэнийг дагагч нэр хүнд, амьдралыг цогцлоох ёс суртахуунд суралцаагүй байсан тул санаа зовж, тэсвэр алдсандаа Беркуинд хандан «Ямар нэгэн улс оронд элчин сайдаар томилогдъё» хэмээн гуй. Явж Германаар аял, та Бедаг сайн мэднэ, тэр бол мянган толгойтой мангас бөгөөд амаараа дүүрэн могойн хорт шүдтэй. Таны дайснууд олуулаа. Таны үйл хэрэг Есүс Христийнхээс илүү юм уу, тэд таныг хөнөөх хүртлээ санаа амрахгүй. Хааны хамгаалалтанд бүү найд. Юу ч болсон намайг шашин судлалынхантай бүү хутгаарай” гэжээ.—Ibid., b. 13, ch. 9.(АМ.216.2} Aм 181.1

Аюул нэмэгдэх тусам Беркуины гал цог улам бадарч байв. Ерасмусын ул с төржиж, хувиа хичээсэн зөвлөгөөг хүлээн авах бодолгүй байсан тэрээр илүү тууштай байхаар шийджээ. Тэрээр зөвхөн үнэнийг хамгаалаад зогсохгүй бүр худал хуурмаг уруу дайралт хийхийг хүсэв. Ромын дэмжигчид тэрс үзэлтэн хэмээн бусдыг цоллож байснаараа түүнийг цоллох бодолтой байв. Түүний хамгийн заналт дайснууд нь Парисын Их Сургуулийн теологийн тэнхимийн докторууд, санваартнууд байсан бөгөөд тэд хот улс орныхоо шашны дээд эрх мэдэлтнүүд гэж тооцогддог байв. Тэрээр тэдний эрдмийн ажлаас арван хоёр асуудлыг дэлгэж, олон нийтэд «Библид нийцэхгүй, тэрс үзэл санаа” хэмээн зарлан тунхаглаж, энэ мэтгэлцээнийг шүүж өгөхийг хаанаас хүсэмжилжээ.{АМ 216.3} Aм 181.2

Хаан дээрэнгүй лам нарын бардам занг дарах боломж олдсонд баярлан, сөргөлдөгч талуудын хүч чадал, мэргэн ухааныг уралдуулахаас хойш суулгүй Ромыг дэмжигчдэд байр сууриа Библи ашиглан, хамгаалахыг зарлиг болгов. Библи тус болохгүйг тэд сайн мэдэж байлаа. Харин шорон гяндан, эрүү шүүлт, галдан шатаах нь тэдний илүү сайн эзэмшсэн зэвсэг байв. Тэдний хувьд асуудал буруугаар эргэж, Беркуиныг унагана гэж найдаж байсан нүх уруугаа өөрсдөө унах болсноо ухаарав. Тэд яахаа мэдэхгүй асуудлаас мултрах арга хайж байв.{АМ 217 1} Aм 181.3

«Тэр үед хотын гудамжны нэгэн буланд байсан Гэгээн Эхийн дүрийг зэрэмдэглэсэн явдал гарав. Хотын хүмүүс уурлаж бухимдсан байлаа. Гашуудаж хилэгнэсэн хүмүүс ордонд цуглажээ. Хаан хүртэл ихэд бухимдав. Энэ үйл явдал санваартнуудад үйл хэргийг өөрсдөдөө ашигтай эргүүлэх боломж олгож, тэд боломжийг алдаагүй юм. Тэд «Энэ бол Беркуины сургаалуудын үр жимс» хэмээн хашгирч гарав. «Шашин, хууль, хааныг хүртэл Лютерын хуйвалдаанаар түлхэн унагах гэж байна.» —Ibid., Ъ. 13, ch. 9.{AM 217.2} Aм 182.1

Беркуиныг дахин баривчиллаа. Мөн хаан Парисаас явсан нь санваартнуудад дураараа авирлах боломж олгов. Өөрчлөн Шинэчлэгчийг шүүж, үхлийн ял оноов. Францис хаан хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар оролцохгүй л бол түүнийг тэр өдөртөө цаазлах байв. Жин үдэд Беркуиныг цаазын тавцанд гаргалаа. Үйл явдлыг харахаар олон хүн цугласан бөгөөд Францын шилдэг язгууртан, эр зоригоороо алдаршсан гэр бүлийн хүүг бурууттаж байгаад олон хүн гайхаж, бухимдаж байв. Хурсан олны царайд үл итгэх, уур хилэн, жигшил, өширхөл тодорч байхад харин нэг л хүний царайд ямар ч бараан сүүдэр тусахгүй байв. Түүний ухаан бодол үймсэн олноос огт өөр газар оршиж, зөвхөн Эзэнтэй л хамт байгаагаа мэдэрч байв. {АМ217.3} Aм 182.2

Түүнийг тээж явсан зэрэмдэг сүйх тэрэг, хавчигчдын баргар царай, удахгүй амсах аймшигт үхэл зэргийг тэр огтхон ч тоосонгүй. Амьдарч байгаад үхсэн, дахин амилж мөнхөд амьдарч буй, үхэл болон тамын түлхүүрийг атгагч Нэгэн түүний дэргэд байлаа. Беркуины царай тэнгэрийн гэрэл, амар тайвнаар дүүрэн байв. Тэрээр сайхан хувцаслаж, «Тансаг хилэн нөмрөг, торго дурдан хослолтой, алтан гинж зүүн хүрч ирсэн байлаа.»—D’Aubigne, History of the Reformation in Europe in the Time of Calvin, b. 2, ch. 16. Тэрээр итгэлээ хаадын Хаан, бүх ертөнцийн өмнө гэрчлэх гэж байгаа болохоор гуниг зовлон баяр хөөрийг нь булааж чадахгүй байв. (AM 218.1) Aм 182.3

Олон хүн шавсан гудамжаар яллагдагчийг авч явах цуваа алгуурхан хөдлөхөд яллагдагчийн амар тайван, баяр хөөртэй дүр төрх хүмүүсийг алмайруулж байв. Тэд «Түүнийг сүмд, ариун ёслол үйлдэх гэж байгаа хүн шиг харагдаж байна” гэцгээж байв.—Wylie, b. 13, ch. 9.{АМ 218.2} Aм 182.4

Галд шатаагдахаар хүлээстэй байхдаа Беркуин ард түмэнд үгээ хэлэхийг хүссэн боловч, санваартнууд үр дагавраас нь эмээн хашгирч, цэргүүд зэр зэвсгээ хангинуулж эхэлсэн тул яллагдагчийн үгс сонсогдсонгүй. Ийнхүү 1529 онд байгуулагдсан өндөр соёл иргэншил бүхий Парисын шашин, гэгээрлийн хамгийн дээд байгууллага нь «1793 онд цаазын тавцан дээр цаазлуулж буй хүний эцсийн үгийг сонсохгүйгээр цаазалсан билээ.»—Ibid., b. 13, ch. 9.{AM 218.3} Aм 182.5

Беркуиныг боомилоод, цогцсыг нь галдан шатаажээ. Түүний үхлийн мэдээ Франц даяар Өөрчлөн Шинэчлэлтийг дэмжигчдийн хувьд гүн эмгэнэл авчрав. Гэвч түүний үлгэр дуурайл хоосон өнгөрөөгүй юм. Үнэний гэрчүүд «Бид ч гэсэн мөнх амийг тунгааж, үхэлтэй нүүр тулахад бэлэн байна” гэж хэлж байв—D’Aubigne, History of the Reformation in Europe in the Time of Calvin, b. 2, ch. 16.{AM 218.3} Aм 183.1

Миукс дахь хавчлагын үеэр шинэчлэгдсэн итгэлийг ухуулагч багш нарыг ард түмэнд зааж, сургахыг хориглосон тул, тэд өөр газар руу явжээ. Лефеври хэсэг хугацааны дараа Герман уруу явав. Фарел Францын зүүн бүсэд орших төрөлх суурин уруугаа буцаж, хүүхэд насаа өнгөрөөсөн нутагтаа үнэний гэрлийг түгээв. Миукст болсон үйл явдал аль хэдийн тарсан учир түүний аймшиггүйгээр тунхаглаж байсан үнэний үгсийг сонсох хүмүүс олон байв. Эрх мэдэлтнүүд удалгүй түүний үгийг хорьж, хотоос хөөн явууллаа. Тэрээр олны дунд ил тод зааж сургах боломжгүй болсон ч, тал хөндий, хот тосгодоор айлчилж, айлаас айлд, бөглүү суурингуудад үгээ зааж, ойн хөвчид орогнож, хүүхэд байхдаа айдаг байсан хадан агуйнуудад амьдарч эхлэв. Бурхан түүнийг илүү сорилтод бэлтгэж байв. Тэрээр энэ тухай «Надад анхааруулж байсан сатаны загалмай, хавчлага, заль мэхүүдээс би байнга зугтаж байсан ба тэдгээр нь өөрийн хүчээр давж гарах аргагүй хүнд даваа байсан ч, миний Эцэг болсон Бурхан надад шаардлагатай хүч чадлыг өгсөөр ирсэн ба цаашид ч өгөх болно” хэмээжээ.—D>Aubigne, History of the Reformation of the Sixteenth Century, b. 12, ch. 9. (AM 219.1} Aм 183.2

Элч нарын үетэй адил хавчлага «Сайн мэдээг дэлгэрэхэд дэмжлэг” (Филиппой 1:12) болсон юм. Парис болон Миукс хотуудаас хөөгдсөн, «Хүмүүс хандсан зүг бүртээ Бурханы үгийг тунхагласан” Үйлс 8:4. Ийнхүү үнэний гэрэл Францын бөглүү мужуудаар тархсан юм.{АМ 219.2} Aм 183.3

Бурхан ажилчдаа бэлдсээр байлаа. Парисын сургуульд хүч нөлөө, гүн сэтгэлгээ, өө сэвгүй амьдралаараа оюуны чадавх, итгэл бишрэлээ таниулсан, үг дуу цөөтэй, холын бодолтой нэгэн хүү байв. Жонн Калвин гоц ухаан, ур чадвараараа сургуулийнхаа бахархал болж, сүмийнхээ чадварлаг, алдар цуутай хамгаалагч болсон билээ. Калвиныг хүлээж байсан сахил санваар, хуурамч сургаалыг үнэний гэрэл нэвтэлж чадсан юм. Тэрээр шинэ сургаалын тухай сонсоод тэрс үзэлтнүүд зохих шийтгэлээ хүртсэн гэж бодож байв. Гэвч санамсаргүйгээр тэрс үзэлтнүүдтэй нүүр тулж, Протестант урсгалыг Ромын сургаалаар дарж болох эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй болжээ.(АМ 219.3} Aм 183.4

Өөрчлөн Шинэчлэгчидтэй нэгдсэн Калвины нагац Парист амьдарч байлаа. Тэд байнга уулзалдаж, Христэд итгэгч улс үндэстнүүд хэрхэж буй талаар ярилцдаг байжээ. Протестант итгэлт Оливетан «Дэлхийд хоёр төрлийн шашин бий. Эхнийх нь хүмүүсийн бий болгосон хүний зан үйл, буян хураах байдлаар аврагдахыг оролддог бол нөгөөх нь Библид бичигдсэнээр авралыг зөвхөн Бурханы үнэгүй уучлал нигүүлслээр авах боломжтой гэж сургадаг шашин” гэж хэлж байв.(АМ 220.1) Aм 184.1

Калвин хариуд нь «Би шинэ сургаалуудыг хүлээн авахгүй. Чи намайг насан туршдаа буруу сургаалыг шүтэж амьдраасай гэж бодож байгаа юм уу?” хэмээсэн байна.—Wylie, b. 13, ch. 7.(АМ 220.2) Aм 184.2

Гэвч түүнд үгүйсгэж чадахааргүй мэдрэмж төрж, оюун бодол нь сэргэжээ. Тэрээр гэртээ ганцаар байхдаа нагацынхаа хэлсэн үгийг бодсоор байв. Тэрээр нүглээ ухаарах тусам, ариун, шударга Шүүгчийн өмнө ямар ч зуучгүй, ганцаар зогсож буйгаа мэджээ. Гэгээнтнүүдийн зуучлал, сайн үйлс, сүмийн ёс заншлууд бүгд нүглийг нь цагаатгах хүчгүй байлаа. Тэрээр харанхуй цөхрөлөөс өөр юу ч үгүй болохоо олж харсан юм. Сүмийн багш нар түүнийг тайвшруулах гэж дэмий хичээж байв. Наминчлал, цээрлэлийн ёслолуудыг үйлдсэн ч зүрх сэтгэл нь Бурхантай эвлэрч чадахгүй байлаа.{АМ 220.3} Aм 184.3

Калвин ямар ч үр дүнгүй тэмцэл хийж байхдаа олон нийтийн талбайд очиж, тэрс үзэлтнийг шатаан цээрлүүлэхийг үзжээ. Яллагдагчийн царай туйлын амар тайван байхыг харсан тэрээр тун их гайхав. Үхлийн шийтгэл, сүмийн хамгийн аймшигтай залхаан цээрлүүлтийг үүрч байхдаа ч түүний итгэл, урам зоригтой байгааг Калвин сүмийн хатуу чанга сахилгыг сахиад амар тайвныг олж чадахгүй байгаа цөхрөл, харанхуй амьдралтайгаа харьцуулсан байна. Тэрээр буруу номтнуудын итгэл Библид үндэслэсэн гэдгийг мэджээ. Тэрээр Библийг судалж, шинэчлэгчдийн баяр хөөрийн нууцыг олохоор ШИЙДЭВ. {AM 220.4} Aм 184.4

Калвин Библиэс Христийг олжээ. Тэрээр «Эцэг минь, Есүсийн золиос Таны уур хилэнг дарж, цус нь миний хир буртгийг угааж, загалмай нь миний хараалыг үүрч, үхэл нь намайг цагаатгасан байна шүү дээ. Бид олон хэрэггүй үлгэр домог зохиосон боловч Та үгээ миний өмнө гэрэлт бамбар адил асааж, намайг Есүсээс өөр юунд ч бүү найдаасай хэмээн зүрхэнд минь хүрчээ» хэмээжээ.—Martyn, vol. 3, ch. 13.(АМ 221 1) Aм 184.5

Калвин санваартан болохоор бэлтгэгдэж байлаа. Дөнгөж арван хоёр настайдаа тэрээр жижиг сүмийн номлогчоор томилогдож, толгойн үсээ сүмийн хуулийн дагуу хусуулсан байв. Тэрээр сахил хүртэж, санваартан хараахан болоогүй байсан ч албан тушаалынхаа дагуу сүмийн зөвлөлийн гишүүнээр томилогдон, сүмээс тодорхой тэтгэлэг авдаг байжээ. (AM.221.2) Aм 184.6

Санваартан болохгүй гэж шийдсэн тэрээр хэсэг хугацаанд хуульд шамдан суралцаж, удалгүй амьдралаа сайн мэдээнд бүрэн зориулахаар шийджээ. Гэвч тэрээр хүмүүст багшлахаас эмээж байлаа. Мөн төрөлхийн санаа зовдог, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарладаг байсан тул Библи судлалд ихэд шамдан суралцахыг хүсчээ. Гэвч анд найзуудынхаа уйгагүй ятгалгаар эцэст нь арга буюу бууж өгсөн юм. Тэрээр энэ талаар «Дорой гаралтай үлэмж нэр төртэй болно гэдэг гайхалтай юм» гэж өгүүлсэн байдаг.—Wylie, b. 13, ch. 9.{АМ 221.3} Aм 185.1

Калвин ажлаа чимээгүйхэн эхэлж, номлосон үгс нь шинэхэн шүүдрийн дусал мэт байлаа. Тэрээр Парисаас явж, улмаар нэгэн мужид ирж сайн мэдээг хамгаалж, шавь нарыг нь хамгаалалтандаа авсан Маргаретт гүнжийн хамгаалалтанд оржээ. Калвин бага залуу байсан бөгөөд эелдэг дөлгөөн, даруухан зантай байв. Тэрээр айлуудаас ажил, үйлчлэлээ эхлүүлжээ. Тэрээр гэр бүлийн гишүүдийг тойруулж суулгаад Библи уншиж, авралын үнэнийг таниулж эхлэв. Түүний үгийг сонссон хүмүүс бусдад сайн мэдээ түгээж, удалгүй багшийн нэр хүнд хотын зах хязгаарт түгэх болов. Тэрээр орд харш, ядуу оромжны аль алинд нь орж, үнэний төлөө гэрэл түгээх сүмүүдийн суурийг тавьж байлаа.{АМ 221.4} Aм 185.2

Тэрээр хэдэн сарын дараа дахин Парист очив. Мэдлэг боловсролтой, эрдэмтэн судлаачдын дунд урьд мэдрэгдэж байгаагүй нөхцөл мэдрэгдэж байлаа. Хүмүүс эртний хэл судлах болсноор Библид анхаарал хандуулж, Библийг уншаад зүрх сэтгэл нь хөдөлдөггүй байсан олон хүн энэ тухай маш ихээр ярилцах болсон бөгөөд тэр ч байтугай Ромын шашныг дэмжигчдийг эсэргүүцэж байлаа. Калвин теологийн маргаанд маш чадварлаг ялалт байгуулдаг байсан ч эдгээр дуу шуу ихтэй сургуулийн багш нараас илүү эрхэм үүрэг даалгавартай гэдгээ ухаарсан байв. Хүмүүсийн оюун санаа өдөөгдсөн тул одоо тэдэнд үнэнийг танилцуулж өгөх цаг нь болжээ. Их сургуулийн танхимуудад теологийн маргаан дэгдэж байхад Калвин айлуудаар айлчилж, хүмүүст Библийн үнэнийг танилцуулж, Христ болон цовдлогдон, нас барсан Есүсийн тухай ярьж өгч байв.(АМ 222.1} Aм 185.3

Бурханы нигүүлслээр Парист сайн мэдээг хүлээн авах боломж дахин нээгдэв. Парисчууд Лефеври, Фарел хоёрын үгийг хүлээж аваагүй боловч, хотын бүх анги давхаргын хүмүүс сайн мэдээг дахин сонслоо. Улс төрийн үйл хэрэгтээ санаа зовсон хаан Өөрчлөн Шинэчлэлтийн эсрэг Ромтой хараахан бүрэн нэгдээгүй байв. Маргарет гүнж Простентанууд Францад ялалт байгуулна гэж найдсаар байлаа. Тэрээр шинэчлэгдсэн итгэлийг Парист тунхаглах ёстой хэмээн эргэлт буцалтгүй шийдэж, хааны эзгүйд Простестант номлогчдыг хотын сүмүүдэд номлохыг тушаав. Папын эрх дархтнууд үүнийг хориглосон ч гүнж ордны үүдийг нээн өгчээ. Тэрээр нэг танхимыг сүм болгон засаж, өдөр бүр, тогтсон цагт сургаал номлох зар тарааж, бүх албан тушаалын хүмүүсийг оролцохыг урьжээ. Олон түмэн тэрхүү цуглаан руу цувж байлаа. Зөвхөн тухайн танхим төдийгүй, дэргэдэх өрөө тасалгаа, их танхимууд хүмүүсээр дүүрч байв. Язгууртнууд, төрийн түшээд, хуульчид, худалдаачид болон урчуудаас бүрдсэн мянга мянган хүн тэнд өдөр бүр цуглаж байв. Хаан цуглааныг хориглохын оронд Парисын хоёр ч сүмд номлол хийх зарлиг буулгажээ. Энэ хот урьд нь хэзээ ч Бурханы үгийг итгэтлээ анхаарч байсангүй. Амийн сүнс ард түмэн дээр тэнгэрээс бууж ирсэн мэт байлаа. Тэвчээр, цэвэр ариун явдал, зохион байгуулалт, хөдөлмөрч зан чанар согтуурах, шунал, өрсөлдөөн, залхуу хойрго занг шахан зайлуулж эхэлсэн байна. {АМ 222.2} Aм 185.4

Гэвч сүмийн зэрэгтнүүд зүгээр суусангүй. Хаан номлолыг таслан зогсоохоос татгалзсан тул тэд олон нийтэд хандав. Боловсролгүй, буруу үзэлтэй хүмүүсийн айдсыг төрүүлж, атаа хорслыг бадрааж, туйлшрах занг нь дэвэргэхэд тэд юугаа ч хайрласангүй. Хуурамч багш нараа сохроор шүтсэн Парис эртний Иерусалимтай адил амар тайван болох боломж олдсоныг огт хайхарсангүй. Энэ хотод хоёр жил Бурханы үг тунхаглагдаж, олон хүн сайн мэдээг хүлээн авсан ч, дийлэнх нь сайн мэдээнээс татгалзав. Францис сайн мэдээг хүлээн зөвшөөрч буй мэт харагдавч, зөвхөн өөрийн эрх ашгийг бодож байсан тул папын талынхан санаачлагыг гартаа авч чаджээ. Тэд сүмүүдийг хааж, хүмүүсийг галдан шатаах шонгуудыг босгожээ. {AM 223 1} Aм 186.1

Калвин Парист үлдэж ирээдүйн ажил үйлсийн төлөө Библи судлал, эргэцүүлэл, залбиралд шамдаж үнэний гэрлийг үргэлжлүүлэн түгээсээр байлаа. Түүнийг хардаж, сэрдэх нь ихэсчээ. Эрх мэдэлтнүүд түүнийг галдан шатаахаар төлөвлөж байлаа. Өөрийгөө аюулгүй гэж бодож байсан түүнийг цагдаа нар баривчлахаар ирж явааг найзууд нь дуулгах үед энэ тухай огт мэдээгүй сууж байлаа. Энэ үед хаалгыг нь чанга нүдэх дуулдав. Тэрээр хором ч алдаж болохгүй байв. Найзууд нь цагдаа нарыг үүдэн дээр саатуулж, бусад нь Шинэчлэгчийг цонхоор буулган, тэр даруй хотоос гаргажээ. Тэрээр шинэчлэлийг дэмждэг нэгэн тариачныд орогнож, гэрийн эзний хувцсаар зүсээ хувиргаад, зээтүү үүрэн аян замд гарав. Калвин өмнө зүг рүү, Маргарет гүнжийн нутаг руу явж, тэндээ хорогдож байв. (See D’Aubigne, History of the Reformation in Europe in the Time of Calvin, b. 2, ch. 30.{AM 223.2} Aм 186.2

Тэд тэнд нөлөө бүхий хамгаалалтанд хэдэн сарыг өнгөрөөж, судалгаандаа анхаарч байв. Гэвч зүрх сэтгэл нь Францад сайн мэдээ түгээхэд татагдаж байсан тул удаан саатаж чадсангүй. Хавчлагын салхи шуурга намдмагц, Калвинд Пойтерс хотод үйлчлэх шинэ боломж ирлээ. Пойтерс хот бол их сургууль шинэчлэлийн үзэл санааг эртнээс дэмжсэн газар байлаа. Бүх анги давхаргын хүмүүс сайн мэдээг баяртай сонсож байв. Калвин олны дунд номлоогүй боловч, хотын тэргүүн шүүгчийн гэрт, өөрийн гэрт, заримдаа цэцэрлэгт хүрээлэнд хүмүүст мөнх амийн үгийг түгээж байлаа. Хэсэг хугацааны дараа сонсогчид олширсон тул цуглаанаа хотын гадна явуулахыг аюулгүй гэж үзэв. Тэрээр нэгэн нарийхан хавцлын дэргэд ургаа мод, хадаар далдлагдсан агуйд цуглаанаа хийж эхлэв. Хүмүүс хэсэг бүлгээрээ хотоос гарч, өөр өөр замаар явсаар энэ газарт цугларч байв. Тэд зэлүүд газар Библийг чангаар уншиж, тайлбарладаг байлаа. Энд Францын Простестантууд Эзэний зоогийг анх удаа барьсан ба энэхүү бяцхан сүмээс олон сайн мэдээ түгээгчид илгээгдсэн юм.{AM 224.1} Aм 186.3

Калвин Парист буцан ирэв. Тэрээр Францыг Өөрчлөн Шинэчлэлтэд нэгтгэх итгэл найдвараа орхиж чадахгүй байв. Харамсалтай нь түүний боломж бүхэн хаагджээ. Сайн мэдээг зааж сургах нь түүдэг галд шатаагдах шийдвэр мэт байсан тул тэрээр Герман уруу явахаар шийдэв. Түүнийг Францыг орхин гарсны дараа Протестантууд хүчтэй хавчлагад өртөж, хэрэв тэрээр Францад үлдсэн бол бусдын адил гарцаагүй мөхөх тавилантай байжээ.{АМ 224.2} Aм 187.1

Улс орноо Герман, Швейцарьтай адил байгаасай хэмээн Францын Өөрчлөн Шинэчлэгчид үндэстнээ сэргээхийн тулд Ромын хуурамч сургаалын эсрэг зоригтой дайралт хийхээр шийджээ. Түүнчлэн Эзэний зоогийн ёслолыг буруутган, ганц шөнийн дотор Франц даяар ухуулах хуудас хадсан байв. Энэхүү зоригтой боловч бодлогогүй алхам нь шинэчлэлийн ажилд тус болохын оронд сүйрлийг авчирч, гол удирдагчдыг төдийгүй Францын шинэчлэгдсэн итгэлийг дэмжсэн олон хүнийг хэлмэгдүүлжээ. Энэ үйл явдал Ромын талынханд удаан хүлээсэн шинэчлэгчдийг хаан ширээний тогтвортой байдал болон улс үндэстний заналт дайсан гэж буруутган хүйс тэмтрэх сайхан боломжийг олгов. {АМ 224.3} Aм 187.2

Шинэчлэлийн анд нөхөр, дайсны аль аль нь ч мэдэгдээгүй нэгэн хүн ухуулах хуудсыг хааны амралтын өргөөний хаалганд хавчуулсан байлаа. Хаан үүнд нь ихэд уурсав. Энэ хуудсанд олон зууны туршид олны хүндэтгэлийг хүлээсэн мухар сүсгийг хайр найргүй шүүмжилсэн байлаа. Эдгээр цагаа олоогүй, сэтгэл сэрдхийлгэм шүүмжлэлийг хааны хаалганд эрээ цээргүй шургуулсан байдал хааны уур хилэнг бадраав. Хаан хэсэг зуур хэлэх үгээ олж ядан, чичирч, дуугүй зогсов. Тэгээд уурандаа автсан хаан «Лютерын талыг баримталдаг хэмээн сэжиглэгдсэн бүгдийг баривчил. Би тэднийг бүгдийг нь хөнөөх болно” гэж айлджээ.—Ibid., b. 4, ch. 10. Зарлиг гарав. Хаан Ромын талд бүрэн нэгдэхээр шийджээ.{АМ 225.1} Aм 187.3

Тэр даруй Парисын бүс Лютерыг дэмжигчдийг баривчлах ажиллагаа явуулав. Итгэгчдийг нууц цуглаанд урьсан Шинэчлэгдсэн итгэлийн дагалдагч, уран дархан эхэлж баригдсан бөгөөд түүнийг галд шатаана хэмээн сүрдүүлж папын элчүүдийг Протестант айл бүрт хүргэж өгөхийг шаарджээ. Тэрээр эхлээд татгалзсан ч эцэст нь галд шатаагдахаас айж ах дүүсээ барьж өгөв. Олон тооны санваартнууд, утлага зөөгчид, сүмийн зэрэгтнүүд, ард иргэд, цэргүүдээ дагуулсан хааны мөрдөгч Моурин урвагчийг дагуулан, хотын гудамжуудыг алгуурхнаар самнаж байлаа. Энэхүү үйл ажиллагааг «Ариун ёслол” гэж нэрлэн, ариун зоогийн ёслолыг гутаасны төлөө хэрэгжүүлжээ. Лютерын хөдөлгөөнийг дэмжигчийн гэрт дөхөж ирээд, урвагч үг хэлэлгүйгээр нууц дохио өгөв. Энэ үед жагсаал зогсож, айлд дайран орж, гэр бүлийн бүх гишүүдийг чирч гарган гинжлээд, дараагийн хүнээ олзлохоор цааш явав. Тэд «Их бага гэлтгүй, ямар ч хүнийг өршөөлгүй Парисын Их Сургуулийн багш нарыг ч хэлтрүүлээгүй ... Моурин хотыг бүхэлд нь донсолгосон ... Тэр цаг үе бол айдас бүрхсэн цаг мөч байлаа.»—Ibid., b. 4, ch. 10.{AM 225.2} Aм 188.1

Хохирогчдыг хэрцгийгээр тамлан алж байсан бөгөөд цаазалж буй хүмүүсийг удаан тарчлаахын тулд галыг нь зориуд бага түлэх үүрэг өгсөн байлаа. Гэвч тэд ялалт байгуулагчдын үхлээр үхсэн юм. Тэдний тууштай байдал үл ганхаж, тэд амар тайвнаа алдаагүй. Шинэчлэгчдийн бат итгэлийг алдуулж чадаагүй мөрдөгчид ялагдсанд тооцогдож байлаа. «Парис хотын дүүрэг бүхэнд асаасан түүдэг гал хэдэн өдрийн туршид тасралтгүй ассан бөгөөд хүмүүсийг хоморголон устгах явдал нь тэрс үзэлтнүүдийг айлган жигшүүлэх зорилготой байв. Гэвч энэ үйл явдал эцэстээ сайн мэдээнд ашигтайгаар эргэв. Шинэ үзэл санаа хүмүүсийг хэрхэн өөрчилдгийг Парис даяараа гэрчлэн харууллаа. Золиослогчдод зориулсан шиг хүч нөлөөтэй индэр өөр байгаагүй. Цаазын газар луу туугдаж байсан тэдний царай амар тайван, баяр хөөртэй байсан бөгөөд аймшигт галд шатаж буй тэдний эр зориг, хавчиж буй хүмүүсийг уучлан өршөөж байгаа нь уур хилэнг өрөвч сэтгэл, өс хонзонг хайр энэрэл болгон хувиргаж, сайн мэдээг хүлээн зөвшөөрөх уриа дуудлага болж байсан билээ.»—Wylie, b. 13, ch. 20.{АМ 22б.1} Aм 188.2

Олон түмний уур хилэнг өдөөхийн тулд санваартнууд Протестантуудын эсрэг зүсэн бүрийн гүтгэлэг зохиож байлаа. Тэд Католикчуудыг хоморголон устгаж, хааныг суудлаас нь түлхэн унагаж, хаан эзний амийг хөнөөхийг завдаж байна хэмээн буруутгаж байв. Гүтгэлгүүд ямар ч баталгаагүй байлаа. Гэвч тэдний бузар мууг ёрлож хэлсэн үгс, огт өөр нөхцөл байдалд эсрэгээр биелэх боломжийг өгсөн юм. Гэмгүй Протестантуудыг хавчсан үйлдэл өөрсдөд нь хүнд ял болж, бузар зөгнөл нь хожим олон зууны туршид хаан, хааны удирдлага, ард иргэд дээр нь буулаа. Бусдыг гүтгэгч папын талыг баримтлагчид өөрсдөө гүтгэсэн бузар үйлсээ үйлдсэн юм. Протестант хөдөлгөөн бус харин түүнийг устгах үйл явц нь Францад гурван жилийн дараа зөгнөж байсан аймшигтай үйлдлүүдийг хэрэгжүүлсэн юм.{AM 226.2} Aм 188.3

Хардалт, гүтгэлэг, айдас хүйдэс нийгмийн бүх давхаргыг нөмрөн авчээ. Олны айдас түгшүүр нэмэгдэхэд Лютерын сургаал дээд боловсролтой, нэр нөлөөтэй, өв тэгш зан чанартай хүмүүст хүчтэй нөлөө үзүүлж байв. Өндөр нэр хүндтэй албан тушаалууд гэнэтхэн хүнгүй хоосон болов. Урчууд, хэвлэн нийтлэгчид, их сургуулийн эрдэмтэн, профессор, зохиолчид, тэр бүү хэл шүүгчдийн орон тоо хоосров. Олон зуун хүн Парисаас дүрвэж, сайн дураараа цөллөгт явж энэ нь шинэчлэгдсэн итгэлд нааштай нөлөө үзүүлэв. Папын талынхан нөхцөл байдлыг харж, шинэчлэгчдийг дэмжигчид ямар их байсныг мэдээд гайхсан байв. Тэдний уур хилэн эрх мэдлийнх нь дор байсан дорд хүмүүс дээр буусан юм. Шоронгийн өрөө дүүрч, сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг шатаасан галын утаа агаар мандлыг харанхуйлсан мэт санагдаж байв.{АМ 227.1} Aм 189.1

I Францис хаан арван зургадугаар зууны эхэнд боловсролыг дээдэлсэн сэргэлтийг эхлүүлсэн гэж өөрийгөө алдаршуулдаг. Тэрээр ордондоо газар газрын эрдэмтдийг цуглуулах дуртай байлаа. Түүний суралцах хүсэл тэмүүлэл, санваартнуудын харанхуй бүдүүлэг байдал, мухар сүсэгт тааламжгүй ханддаг зан чанар өөрчлөн шинэчлэлтийг тодорхой хэмжээнд хүлцэн тэвчихэд тус болсон юм. Гэвч тэрс үзлийг арчин хаях зорилгодоо хөтлөгдсөн энэ хаан Франц даяар хэвлэн нийтлэх ажлыг хориглосон зарлиг буулгажээ. I Францис хаан мэдлэг боловсрол, шашны гадуурхал хийгээд хавчлага, хэлмэгдүүлэлтийг зогсоох баталгаа болж чадаагүйн жишээг харуулав.(АМ 227.2) Aм 189.2

Францууд, Протестантизмыг бүрэн устгах үйл хэрэгт тууштай хандахаа илэрхийлэн, олон нийтийг хамарсан хүндэтгэлтэй ёслолыг үйлдэв. Санваартнууд, Эзэний зоогийн ёслолыг буруутгасан хүмүүс Агуу Бурханыг гутаан доромжилсон тул тэдний цусаар эвлэрүүлэл хийж, ард түмнээ төлөөлж, олон нийтийн өмнө энэ аймшигт хэргийг хориглосон тушаал гаргахыг хаанаасаа шаардаж байлаа.{АМ 227.3} Aм 189.3

1535 оны 1 сарын 21-ний өдөр энэхүү аймшигтай ёслолыг гүйцэтгэхээр тогтсон байлаа. Үндэстэн бүхэлдээ хоосон айдас, тэвчишгүй үзэн ядалтад автсан байв. Парис хотод өнцөг булан бүрээс олон хүн хуран цуглаж, гудамж талбайг дүүргэжээ. Тэр өдөр олныг хамарсан сүр дуулиантай жагсаал болох байв. Зам дагуух байшингууд гашуудлын дарцаг намируулж, айл бүрийн үүдэнд Эзэний зоогийн ёслолыг бэлгэдэн бамбар асаасан байлаа. Үүр цайхаас өмнө хааны ордонд жагсаал эхлэв. Эхлээд хамба нарын дарцаг, загалмай өргөсөн хүмүүс явсны дараа гартаа бамбар барьсан ард иргэд хоёр хоёроороо жагсав. Дараа нь даяанч санваартнуудын дөрвөн бүлэг, тус бүр онцгой хувцсаараа ялгаран жагсав. Араас нь олон алдарт шүтээнүүдийн зургийг барьсан хүмүүс цував. Сүүлд нь сүмийн зэрэгтнүүд ягаан, час улаан нөмрөг, чимэглэл ихтэй ганган хээнцэр хувцастай алхаж байв.{АМ 228.1} Aм 189.4

«Сүр жавхлант саравчаар халхлагдсан Парисын хамба жагсаалыг тэргүүлж ... ах дүү дөрвөн тайж түүнийг дагалдаж байлаа. ... Жагсаалыг удирдагчдын араас хаан Францис ямар ч титэм, хааны нөмрөггүй явган явж байв.” «Толгой нүцгэн, газар ширтсэн, гартаа дэнлүү барьсан” Францын хаан «Гэмшиж байгаа дүр үзүүлж байв.»—Ibid., b. 13, ch. 21. Тэрээр зүрх сэтгэлийг нь бузарласан гэм нүглийн төлөө бус, гэмгүй хүмүүсийн цусыг урсгасны төлөө бус, харин Эзэний зоогийн ёслолыг буруутгасан ард иргэдийнхээ аймшигт гэм нүглийн төлөө тахилын ширээ болгоны өмнө очиж сөхрөн мөргөж явлаа. Түүний араас хатан, улсын тэргүүлэгчид гартаа бамбар барин алхаж байв.{АМ 228.2} Aм 190.1

Тэр өдөр ёслолын дундуур хаан хамба нарын ордны их танхимд албатууддаа хандан, гашуудсан царай гаргаж, сэтгэл хөдөлгөм уран үгээр улс үндэстнийг нөмөрсөн «Гэмт хэрэг, доромжлол, уй гашуу, гутамшигт гашуудаж байгаагаа хэлэв.» Тэрээр ард иргэдээ Францыг сүйрүүлж буй хөнөөлт тэрс үзэлтнүүдийн хөдөлгөөнийг үндсээр нь устгах үйлсэд дэмжлэг үзүүлэхэд уриалан дуудлаа. Тэрээр «Эрхэмсэг ноёдоо, хэрэв миний бие ямар нэгэн байдлаар ялзарч муудах халдвар авсан бол түүнийг та нарт өгч тастуулах билээ. Мөн хэрэв үр хүүхдүүдийн маань нэг нь бузарлагдсан байвал би тэднийг өршөөхгүй ... Би түүнийг өөрийн гараар Бурханд зориулах байсан» гэв. Тэрээр ийнхүү хоолой зангируулан хэлэхэд цугласан олон бүхэлдээ уйлж нэгэн дуугаар «Бид Католик шашны төлөө амьдарч, үхэх болно” гэж хэлсэн юм.—D’Aubigne, History of the Reformation in Europe in the Time of Calvin, b. 4, ch. 12.{AM 228.3} Aм 190.2

Үнэний гэрлийг хүлээн авахаас татгалзсан үндэстний харанхуй юутай аймшигтай байсан бэ? «Авралын уучлал» нигүүлсэл тэдэнд өгөгдсөн боловч, Франц улс Бурханы хүч чадал, ариун чанарыг харж, ард түмэн нь Түүний сайн сайханд дурлаж, хот тосгод болгонд Бурханы гэрэл цацарсан байхад тэд нүүрээ буруулж, гэрлээс илүү харанхуйг сонгожээ. Тэд тэнгэрийн бэлгийг цааш түлхсэн байна. Тэд хүссэн ёсоор мэхлэгдэн, бузар мууг сайн, сайныг бузар муу гэж нэрлэж байв. Тэд Бурханы хүмүүсийг хавчиж байгаагаа Түүнд үйлчилж байна гэж итгэж хүлээн авсан ч чин сэтгэл буруутгалыг мэдэрч байлаа. Мэхлэлтээс, зүрх сэтгэлийг нь, гэмгүй хүмүүсийн цусыг асгах буруугаас аврах үнэний гэрлээс тэд зориуд татгалзсан юм.{АМ 229.1} Aм 190.3

Тэрс үзэлтнүүдийг үндсээр нь устгана гэж тангараг өргөж байсан сүмд гурван зууны дараа амьд Бурханыг бүрэн мартсан үндэстэн Оюун ухаан хэмээх Охин тэнгэрт мөргөжээ. Францын төлөөлөгчид амласнаа биелүүлэхийн тулд дахин жагсаал хийв. «Протестант Христэд итгэгчдийг амьдаар нь шатаах шонгуудыг босгож, хааныг ирэх үед тэдгээрийг асааж, залхаан цээрлүүлэх үйл ажиллагааг үзэж сонирхох хүмүүс багшралдан цуглахаар байв.»—Wylie, b. 13, ch. 21. Христийг гэрчилсэн хүмүүсийн зовлон шаналлыг үгээр илэрхийлэх аргагүй байсан ч, амиа алдаж буй хүмүүс итгэлээсээ татгалзаагүй билээ. Тэднийг нүглээ улайхыг тулган шаардахад «Би зөвхөн эртний эш үзүүлэгчид, элч нар, бүх ариун хүмүүсийн сүмийн итгэдэг зүйлсэд итгэдэг. Тамын бүх хүчийг ялан дийлэгч Бурханд би итгэдэг” гэж хариулж байв.—D’Aubigne, History of the Reformation in Europe in the Time of Calvin, b. 4, ch. 12.{AM 229.2} Aм 191.1

Итгэгчдийг цаазаар авч буй газар бүрт жагсаал удааширч байлаа. Хүмүүс жагсаал эхэлсэн ордонд буцаж ирээд тарж, тухайн өдрийг амжилттай байлаа хэмээн сэтгэл ханаж, тэрс үзэлтнүүдийг устгах ажлыг амжилттай эхлүүлсэндээ бие биедээ баяр хүргэн, хаан сүмийн зэрэгтнүүд таран явцгаав. {AM 230 1} Aм 191.2

Францын эсэргүүцсэн амар тайвны сайн мэдээ үндсээрээ устаж үр дагавар нь аймшигтай байлаа. Францчууд Өөрчлөн Шинэчлэгчдийг устгахаар сэтгэл шулуудсан өдрөөс хоёр зуун найман жилийн дараа буюу 1793 оны 1 сарын 21-ний өдөр огт өөр зорилготой жагсаалыг Парисын гудамжинд хийв. «Тэр үед хаан гол дүрд тоглож, хаа сайгүй үймээн, хашгираан дэгдлээ. Гэмт хэрэгтнүүдийг авчрахыг шаардан хашгирч байв. Тэнд цаазын тавцангуудыг босгосон байлаа. Тэр өдрийн жагсаал хааныг жигшүүртэйгээр залхаан цээрлүүлсэн байна. XVI Луис хаан цаазын ял гүйцэтгэгчид, харгалзагч нартаа чирэгдсээр цаазын тавцан дээр гарч ирэн, сүх хангинаж, толгой нь цаазын тавцан дээр өнхрөн унах хүртэл байдаг чадлаараа тэмцэв.»—Wylie, b. 13, ch. 21. Хаан ганцаараа цаазлуулаагүй, ойролцоогоор хоёр мянга найман зуун хүн аймшигт эсэргүүцлийн үр дүнд цаазлагдав.{АМ 230.2} Aм 191.3

Өөрчлөн Шинэчлэлт дэлхий дахинд Библийг танилцуулснаар, Бурханы хуулийн заалтууд, Бурханы тушаал хүмүүний оюун ухаанд гүн шингэсэн юм. Хязгааргүй их Хайр хүмүүст тэнгэрийн зарлиг, зарчмуудыг мэдүүлэв. Энэ тухай Бурхан «Тиймээс та нар түүнийг сахиж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмний өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. Тэд эдгээр бүх зарлигийг сонсоод ‘Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөн’ хэмээн ярилцах болно” гэсэн билээ. Дэд Хууль 4:6. Франц, тэнгэрийн бэлгээс татгалзсанаар самуурал, сүйрлийн үрийг тарьж, оюун ухаандаа найдсан хүмүүсийн гаргадаг Хувьсгал, Үймээн самуунд автагдлаа.{АМ 230.3} Aм 191.4

Ухуулах хуудаснаас болж хавчлага эхлэхээс өмнө эр зоригт, хичээнгүй Фарел төрсөн нутгаасаа дүрвэсэн байв. Тэрээр Швейцарьт очиж, Звинглийн үйл хэргийг дэмжиж, нөхцөл байдлыг Өөрчлөн Шинэчлэлтэд нааштайгаар тусахад нөлөөлсөн юм. Тэрээр амьдралынхаа хожмын өдрүүдийг тэнд өнгөрөөхдөө Францын Өөрчлөн Шинэчлэлтэд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Тэрээр цөллөгдсөн анхны жилдээ сайн мэдээг төрсөн нутагтаа дэлгэрүүлэхэд анхаарч байлаа. Тэрээр хилийн ойролцоо амьдардаг нутаг нэгтнүүддээ сургаал номлож, тэмцлийн үйл явдлыг соргогоор ажиглаж, урам зоригийн үгс, зөвлөгөөгөөрөө тусалж дэмжихээр шантралгүй ажилласан билээ. Тэрээр цөлөгдсөн хүмүүсийн тусламжтай Германы Өөрчлөн Шинэчлэгчдийн бүтээлийг Франц хэлээр °рчуулж, тэдгээрийг Франц Библийн хамт олон тоогоор хэвлэв. Тэрээр худалдаа эрхлэгчдээр дамжуулан, бүтээлүүдээ Франц даяар худалдаалсан юм. Тэд номын худалдаачдад бага үнэ санал болгосон ба тэдний аймшигтай санал худалдаачдын сонирхлыг төрүүлж чадсан байна.(АМ 231.1) Aм 192.1

Фарел Швейцарьт жирийн сургуулийн багшаар ажиллаж байлаа. Тэрээр алслагдсан сүмд очиж хүүхдүүдэд хичээл зааж сургах ажилд шамдаж байв. Хүүхдүүд эцэг эхдээ нөлөөлнө гэж найдсан, тэрээр ерөнхий мэдлэгийн хажуугаар Библийн үнэнийг болгоомжтой зааж байлаа. Түүний нөлөөгөөр хүмүүс итгэсэн боловч санваартнууд ажлыг нь зогсоож, нутгийн мухар сүсэгт иргэд түүнийг эсэргүүцэж эхлэв. Санваартнууд амар тайван бус харин дайн дэгдэхийг хараад зааж буй зүйл чинь Христийн сайн мэдээ биш гэж үзэж байлаа.—Wylie, b. 14, ch. 3. Тэрээр Есүсийн анхны шавь нарын адил нэг хотод хавчигдвал дараагийн хот уруу явж байв. Тэрээр тосгоноос тосгон, хотоос хот дамжин явган явахдаа өлсөх үедээ өлсөж, даарах үедээ даарч, зовж зүдрэн, очсон газар бүртээ амиараа дэнчин тавьж байлаа. Тэрээр худалдаа наймааны газар, сүм дуган, цогчин дуганы индэр дээрээс хүртэл номлож байв. Фарел заримдаа хүнгүй шахам сүмд номлож, хүмүүст зодуулж, босож чадахгүй болдог байв. Гэвч тэр ажлаа үргэлжлүүлсээр байлаа. Үргэлж няцаагдаж байсан ч шантрахгүйгээр буцаж очсоор байсан тул нэгэн цагт папын цайз хэмээн тооцогдож байсан хот, тосгонууд сайн мэдээнд үүд хаалгаа нээж эхэлсэн юм. Түүний анх ажиллаж байсан бяцхан суурин шинэчлэгдсэн итгэлийг хүлээн авсан юм. Морат болон Нюкател хотууд Ромын ёс заншлаас татгалзаж, хуурамч шүтээнүүдийг сүмүүдээсээ зайлуулж байв. {АМ 231.2} Aм 192.2

Фарел Женевт Протестант хөдөлгөөн байгуулахыг эртнээс хүсэж байв. Хэрэв энэ хотыг эзэмдэж чадвал Франц, Швейцарь, Италид Өөрчлөн Шинэчлэлтийг өрнүүлэх төв болох байсан юм. Тэрээр ийм зорилго өвөрлөснөөр зэргэлдээх олон тосгоныг шинэчлэлд нэгтгэх хүртлээ зүтгэсээр байв. Ийнхүү Фарел нэг найзаа дагуулан, Женевт ирлээ. Гэвч түүнд хоёрхон удаа номлол хийх боломж олджээ. Санваартнууд түүнийг эрх мэдэлтнүүдээр буруутгуулахаар оролдож, түүнийг шашны зөвлөлд хүчээр аваачин, амийг нь хороохоор нөмрөг доороо зэр зэвсэг нуусан байлаа. Танхимын гадна талд түүнийг зөвлөлийн хурлаас эсэн мэнд гарч ирвэл алах зорилготой уурлаж хилэгнэсэн, илд, шийдэм агссан олон хүн хүлээж байв. Зөвлөлийн танхимд тэргүүн тахилчид, зэвсэглэсэн цэргүүд байсан учир түүний амь аврагдсан юм. Тэрээр маргааш өглөө нь анд нөхрийн хамт нуур гатлан аюулгүй газарт хүргэгдэв. Ийнхүү Женевт сайн мэдээ түгээх түүний анхны оролдлого дуусгавар болжээ.{АМ 232.1} Aм 192.3

Фарелын дараа дорд нэгэн сонсогдсон ба тэрээр Өөрчлөн Шинэчлэлтийг дэмжигчдэд хүртэл хүйтнээр гадуурхагдаж байв. Фарелын үгийг сонсохоос татгалзсан газар ийм хүн юу хийж чадах билээ? Итгэл дутмаг, туршлага муутай хүн, хүчтэй, зоригтой эрийн зугтахаас өөр аргагүйд хүргэсэн эсэргүүцлийг хэрхэн сөрөн зогсох байв? «Хүч чадлаар ч бус эрх мэдлээр ч бус, харин Миний сүнсээр> гэж түмэн цэргийн Эзэн айлдаж байна.» Зехариа 4:6. «Бурхан ... хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.” «Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм.” 1 Коринт 1:27, 25.{AM 232.2} Aм 193.1

Фромент ажил үйлсээ сургуулийн багшаар эхлүүлсэн бөгөөд хүүхдүүд түүний сургууль дээр заасан үнэний үгийг гэрийнхэндээ зааж өгдөг байлаа. Удалгүй эцэг эхчүүд Библийн тайлбарыг сонсохоор ирдэг болж, улмаар сургуулийн танхим үгийг нь шимтэн сонсогчдоор дүүрэв. Шинэ Гэрээ болон бусад тараах материалыг чөлөөтэй тарааж байсан бөгөөд тэдгээр нь шинэ сургаалыг ирж сонсож, зүрхэлдэггүй хүмүүст хүрч чадсан юм. Тэрээр энэ бүхнээс болж зугтахаас аргагүй байдалд орсон ч түүний заасан үнэн хүмүүсийн оюун бодолд нөлөөлсөн байлаа. Тэрээр Өөрчлөн Шинэчлэлтийг үүсгэж чадсан бөгөөд шинэчлэлт цааш хүчээ авч, өргөжин тэлжээ. Номлогчид нутаг буцаж, тэдний хүчээр Протестант итгэл бишрэл Женевт үүсэн бий болсон юм.(АМ 232.3) Aм 193.2

Калвиныг газар сайгүй явж, элдвийг үзэж туулсаар ирэх үед хотод нь Өөрчлөн Шинэчлэлт аль хэдийнэ тунхаглагдсан байлаа. Тэрээр төрсөн нутгаасаа буцан ирээд, Басел орох улаан зам дээр нь V Чарльс хааны цэргүүд байхыг харсан билээ. Тиймээс Женевээр дайрсан тойруу замаар явахаар болжээ.{АМ 233.1} Aм 193.3

Фарел энэхүү санаандгүй айлчлалаасаа Бурханыг олж харлаа. Женев хэдийн шинэчлэгдсэн үнэнийг хүлээн зөвшөөрсөн тул тэнд хийх ажил туйлын их байлаа. Тэндхийн хүмүүс олноороо бус харин бие даан Бурханд итгэсэн тул хааны зарлигаар бус харин Ариун Сүнсний нөлөөгөөр зүрх сэтгэл, оюун ухааныг нь сэрээх шаардлагатай байв. Женевийн ард түмэн Ромын эрх мэдлийг орхисон ч Ромын ноёрхлын дор хөгжин цэцэглэсэн бузар үйлдлүүдээсээ салж чадаагүй байлаа. Энэ газарт сайн мэдээний цэвэр ариун зарчмыг зааж, Бурханы уриалан дуудаж буй зүй зохистой үйлчлэлд ард түмнийг бэлтгэх шаардлага байлаа.{АМ 233.2} Aм 193.4

Фарел Калвинтай уулзаад, энэ хэрэгт хамтарч болох хүнтэй таарсан гэдэгтээ итгэлтэй байв. Тэрээр сайн мэдээ түгээгч залууг үлдэн ажиллахыг Бурханы нэрийг барин гуйв. Калвин болгоомжлон түдгэлзэж байв. Санаа зовдог, амар хялбар амьдралд дуртай тэрээр Женевийн ард түмний эр зоригтой, биеэ даасан, түрэмгийдүү зангаас эмээж байлаа. Тэрээр эрүүл мэнд нь муу ба эрдэмд шамдан суралцах хүсэлдээ удирдуулсан нь амар тайван амьдралыг эрж хайхад хүргэсэн байлаа. Тэрээр үзэгний үзүүрээр Өөрчлөн Шинэчлэлтийн үйл хэрэгт илүү тусалж чадна гэсэн бодолдоо хөтлөгдөн, судалгаа хийхэд тохиромжтой анир чимээгүй газарт очиж, бичээсээрээ дамжуулан, сүмүүдийг босгон, заавар зөвлөгөө өгөх хүсэлтэй байв. Гэвч Фарелын чин сэтгэлийн хүсэлт Бурханы дуудлага болж мэдрэгдсэн тул тэрээр саналыг нь татгалзаж чадаагүй юм. Энэ нь түүнд «Бурхан тэнгэрээс мутраа сунгаж, бат бариад, түүний орхижявахыг хүссэн газарт нь байрлуулсан мэт санагдсан байна.»—D’Aubigne, History of the Reformation in Europe in the Time of Calvin, b. 9, ch. 17.{AM 233.3} Aм 194.1

Энэ үед Протестант үйл хэрэгт аймшигт аюул заналхийлж байлаа. Папын хараал, зүхэл Женевийг ниргэж, хүчирхэг гүрнүүд Швейцарийг хүйс тэмтрэнэ хэмээн сүрдүүлж байлаа. Хаад ноёд хүртэл бүхнийг сөхрүүлж сурсан Ромын хүчирхэг тогтолцоог энэхүү жижиг хот хэрхэн эсэргүүцэж чадах билээ? Дэлхийн агуу эзлэн түрэмгийлэгчдийн их цэргийг тэр яаж сөрж чадах билээ гэж асууж байв.{АМ 234.1} Aм 194.2

Христэд итгэгч хаант улсууд Өөрчлөн Шинэчлэлтийн заналт дайснуудын гарт тарчилж байлаа. Өөрчлөн Шинэчлэлтийн анхны ялалт замхарч, Ром түүнийг бүрмөсөн устгахаар шинэ хүчнүүдийг элсүүлжээ. Тэр үед Ромын харгис хэрцгий, энэрэх сэтгэлгүй, хүчит баатрууд Иесүт нийгэмлэгийг байгуулжээ. Дэлхийн харилцаа холбоогоо тасалж, ашиг сонирхлоо огоорч, зүрх сэтгэлийн мэдрэмж, оюун ухаанаа гээсэн тэдэнд Ромоос өгсөн үүргийг биелүүлэхээс өөр дүрэм журам, хэм хэмжээ гэж байсангүй. Тэдэнд хүчээ зузаатгахаас өөр эрхэмлэх зүйл байдаггүй. Христийн сайн мэдээ, дагалдагчдадаа аюултай нүүр тулж, зовж, халуун хүйтэн, өлсгөлөн, хүнд хүчир хөдөлмөр, ядуу зүдүү байдлаас зүрхшээлгүй сүйрэл, шорон, цаазын тавцангийн өмнө үнэний тугийг өндөрт мандуулах чадварыг өгсөн юм. Ийм хүч чадалтай тулалдахын тулд Иесүтүүд ч шавь нараа аюулыг сөрж, үнэний хүч чадлыг хууран мэхлэлтээр эсэргүүцэх чадвартай болгон сургажээ. Тэдний хувьд жигшүүрт гэмт хэрэг, хэрээс хэтэрсэн хууран мэхлэлт, хувирахад хэцүү дүр гэж байхгүй. Мөнхийн ядуу, дорд амьдралаар амьдрах тангарагтай тэд Протестантизмыг түлхэн унагаж, папын хэмжээлшгүй эрх мэдлийг өргөмжлөхийн тулд эд баялаг, эрх мэдлийг олж авах нь тэргүүн зорилго нь байв.{АМ 234.2} Aм 194.3

Тэр нийгэмлэгийн гишүүд олны өмнө ариун гэгээн дүр төрх гаргаж, эмнэлгүүдээр айлчилж, өвчтэй ядуусыг асарч, дэлхийн амьдралыг умартаж, сайныг үйлдсэн Есүсийн нэрийг эрхэмлэдэг мэт харагдана. Гэвч энэхүү гэмгүй дүр төрхийн цаана хөнөөлтэй, адгийн золигнууд нуугдсан байлаа. Энэ нийгэмлэгийн үндсэн зарчим нь үр дүн нь ямар ч үйлдлийг зөвтгөдөг гэсэн аймшигт үзэлтэй билээ. Энэ зарчмын дагуу худлаа хэлэх, хулгай хийх, хуурамч тангараг, аллага гэх мэт хэргүүд нь сүмийн ашиг сонирхолд нийцэж байгаа бол уучилж болохуйц төдийгүй, сайшаал хүртэх алдар гавьяа гэж тооцогдоно. Янз бүрээр зүсээ хувиргасан Иесүтүүд улс төрийн өндөр албан тушаал эзэлж, хаадын зөвлөх болтлоо дэвшиж, улс орны үйл хэргийг гартаа атгаж байв. Тэд тагнуул хийх гарц болдог байв. Тэд дээдсийн болон язгууртнуудын хүүхдүүдэд зориулан, дээд сургууль нээж, эгэл ардуудад зориулан жирийн сургууль байгуулж Протестант хүүхдүүдийг папын зан үйлд суралцуулдаг байв. Ромын ёс заншлууд, сүр жавхлан нь ухааныг мунхруулж, бодлыг эзэмдэх зорилготой учир эцэг эхийнхээ хөлс, цусаа урсган олж өгсөн эрх чөлөөг үр хүүхдүүд нь гаргуунд нь гаргаж байв. Иесүтүүд Европ даяар хурцтай тархаж, явсан газар бүртээ папын эрх мэдлийг өргөмжилж байлаа.{АМ 235.1} Aм 195.1

Тэднийг хүч чадалтай болгохын тулд тэдэнд эрүү шүүлт явуулах эрх олгосон зарлиг гарчээ. Католик улс орнуудад олон нийт жигшил зэвүүцлээ илэрхийлж байгааг үл харгалзан, папын удирдагчид аймшигт эрүү шүүлт явуулж, гэгээн өдөр байж боломгүй залхаан цээрлүүлэлтийг нууц шорондоо тогтмол үйлддэг байв. Олон улс оронд тухайн улс орны цэцэг цэврүү болсон хамгийн цэвэр ариун, эрхэм дээд, оюунлаг, өндөр боловсролтой, итгэл бишрэлтэй, шаргуу зүтгэлтэй пастор, хөдөлмөрч, эх оронч ард иргэд, эрдэмтэн мэргэд, авьяаслаг уран бүтээлчид, чадварлаг гар урчууд нэг бол алуулж, нэг бол дүрвэхээс өөр аргагүй байдалд хүрч байлаа.{АМ 235.2} Aм 195.2

Ром ийм арга замаар Өөрчлөн Шинэчлэлтийг галаар устгаж, хүмүүсийг Библиэс холдуулж, Харанхуйн Үеийн мунхруулга, мухар сүсгүүдийг дахин сэргээхийг оролдож байлаа. Гэвч Бурханы ивээлээр Лютерыг залгамжлуулах хүмүүсийн хичээл зүтгэлээр Протестант хөдөлгөөн ялагдал хүлээгээгүй юм. Энэ хөдөлгөөн ямар ч дээдсийн таалал, туслалцаанаас хараат байсангүй. Хамгийн өчүүхэн улс орнууд, дорой буурай үндэстнүүд хүртэл Бурханы хүчит бэхлэлт цайз болж байсан юм. Хүйс тэмтрэхээр заналхийлж буй дайснуудын дунд орших бяцхан Женев, агуу, чинээлэг хаанчлал болох Испаний дарангуйллын эсрэг тэмцэж байсан далайн эргийн Голланд зэрэг ганцаардаж, туйлдсан улсууд Өөрчлөн Шинэчлэлтийн ялалтыг байгуулж чадсан юм.{АМ 235.3} Aм 195.3

Калвин гуч гаруй жилийн туршид Женевт үйлчилж, тэнд Библийн ёс суртахууныг баримталдаг анхны сүмийг байгуулж, улмаар Өөрчлөн Шинэчлэлтийн үйл хэргийг Европт өрнүүлсэн юм. Түүний олон нийтийг удирдсан ажил үйлс өөгүй, онол сургаалууд нь алдаагүй байгаагүй. Гэвч тэрээр тухайн цаг үед амин чухал үнэнийг түгээж, хурдацтай сэргэж байсан папын засаглалын эсрэг Протестантизмын зарчмуудыг тогтоож, шинэчлэгдсэн сүмүүдийг Ромын бардамнал, ялзралыг эсэргүүцэх энгийн даруу, цэвэр ариун амьдралаар тэтгэх гол хүч болгож чадсан билээ. {АМ 236.1} Aм 196.1

Женев улсаас бүтээлүүд, бэлтгэгдсэн багш нар Шинэчлэгдсэн сургаалыг дэлгэрүүлэхээр илгээгдэж байв. Энэ газраас бүх дэлхийн хавчигдсан хүмүүс удирдамж, заавар зөвлөгөө, урам зоригоо авч байлаа. Калвины хот Баруун Европын хавчигдсан Өөрчлөн Шинэчлэгчдийн хоргодох газар болж байв. Улмаар олон зууны туршид үргэлжилсэн хавчлагын ширүүн салхи шуурганаас дүрвэсэн хүмүүс Женевийг зорих болов. Тэд гэр орноосоо дайжиж, ах дүүгээсээ хагацаж, өлсөж цангаж, шархдаж туйлдсан хүмүүсийг халуун дотноор хүлээн авч, халамжлан тусалдаг байв. Тэд амьдралаа олж харсан үрчилж авсан хотдоо ур чадвар, эрдэм мэдлэг, итгэл бишрэлээрээ ивээл болсон. Хоргодох газраа олсон хүмүүс Ромын дарангуйллыг эсэргүүцэхээр төрөлх нутаг руугаа буцаж явав. Зоригт Шотланд Өөрчлөн Шинэчлэгч Жонн Нокс, Английн цөөн тооны Пуританууд, Голланд, Испанийн Протестантууд болон Францын Хагунотсууд Женевээс төрсөн нутгийн харанхуй байдлыг гэрэлтүүлж, гийгүүлэхээр үнэний бамбарыг тээн явж байлаа.{АМ 236.2} Aм 196.2