Агуу Мэтгэлцээн
11—Тайжуудын Эсэргүүцэл
1529 оны Спайрс хотод чуулсан Зөвлөлийн хурал дээр Германы Христэд итгэгч тайжуудын гаргасан Эсэргүүцэл нь Өөрчлөн Шинэчлэлтийн төлөөх хамгийн эрхэм гэрчлэл байв. Бурханы хүмүүсийн эр зориг, итгэл, тууштай зан чанар нь ирээдүй хойч үеийнхэндээ үзэл бодол, чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг олгосон юм. Тэдний Эсэргүүцлийн улмаас шинэчлэгдсэн сүм Протестант хэмээх нэрийг олж, тэдний баримталж байсан зарчмууд нь «Протестантуудын үндэс” болжээ.—D’Aubigne, b. 13, ch. 6. {АМ 197.1} Aм 165.1
Өөрчлөн Шинэчлэлтэд харанхуй, цөвүүн өдөр нүүрлэн ирэв. Лютерыг хууль бус хэмээн зарлаж, түүний сургаал, үзэл баримтлалыг заахыг хориглосон Вормсын Тушаалыг хаант улсад үл тоомсорлосноор шашны эрх чөлөө бий болов. Бурхан, үнэнийг эсэргүүцэж буй хүчнүүдэд нөлөөлж байлаа. V Чарльс хаан Өөрчлөн Шинэчлэлтийг нухчин дарахаар сэтгэл шулуудсан хэдий ч цохилт өгөх бүртээ далайсан гараа буцаахаас аргагүй байдалд ордог байв. Ромыг эсэргүүцэж буй хүн бүр шийтгэл хүлээдэг байсан ба энэ эгзэгтэй цагт Туркийн цэргүүд зүүн хэсгээр довтолж, Францын хааны нэр алдарт атаархсан пап хоорондоо дайтаж эхэлсэн нь Өөрчлөн Шинэчлэлт хүчирхэгжиж, өргөжин тэлэх сайхан боломжийг бүрдүүллээ.{АМ 197.2} Aм 165.2
Гэвч эцэст нь папын эрх мэдэлтнүүд тэмцэгчдийг буулган авч, улмаар Өөрчлөн Шинэчлэгчдийн эсрэг дайралт хийх бололцоотой болов. 1526 оны Спайрс хотод чуулсан Зөвлөл, дараагийн ерөнхий зөвлөл хүртэл муж бүрийг шашны шийдвэр гаргах бүрэн эрх чөлөөтэй болгожээ. Зөвшилцлийн үр дүнд аюул түр намдсан нь 1529 онд эзэн хаан, тэрс үзэлтнүүдийг нухчин дарахаар Спайрс хотод Зөвлөлийг дахин хуралдуулжээ. Хаан Өөрчлөн Шинэчлэлтийг эсэргүүцэхийг энхийн журмаар уриалаад, хэрэв дэмжихгүй бол илд сэлмээр асуудлыг шийдэх хүртэл арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж байв.{АМ 197 3} Aм 165.3
Папын талыг баримтлагчид баяр хөөр болж байв. Тэд үй олноороо Спайрс хотод морилон ирж, Өөрчлөн Шинэчлэгчид болон тэднийг хамгаалж буй хүмүүст илт хэрцгий хандаж байв. Энэ тухай Меланктон «Бид дэлхийн хог шаар байж болох ч Христ дорд хүмүүсээ харж хамгаалах болно гэж бичсэн байдаг.»—Ibid., b. 13, ch. 5. Зөвлөлд оролцсон сайн мэдээнд итгэгч тайжуудад гэр орондоо хүртэл сайн мэдээ тунхаглахыг хоригложээ. Гэвч Бурханы үгээр гачигдсан Спайрсын ард түмэн хорио цээрийг үл тоож, Саксоны тайжийн сүмд явагдаж буй цуглаануудад очсоор байлаа.{АМ 198.1} Aм 166.1
Энэ үйл явдал хямралыг улам хурцатгав. Чөлөөтэй сэтгэн бодох эрх чөлөөг олгосон нь эмх замбраагүй байдлыг үүсгэсэн гэж үзсэн хаан зөвлөлд шийдвэрээ хүчингүй болгохыг шаардаж байв. Энэ үйлдэл сайн мэдээнд итгэгч Христэд итгэгчдийг цочирдуулж, тэдний уур бухимдлыг терүүллзз. Тэдний нэг «Христ, Каиаф болон Пилатын гарт дахин орлоо” гэж хэлсэн байна. Ромын талынхан улам хэрцгий авирлах болов. Папыг дэмжигч нэгэн түрэмгий хүн «Туркууд Лютерын дагалдагчдаас илүү дээр билээ. Учир нь Туркууд мацаг барьдаг, харин Лютерынхан мацгийг зөрчдөг. Хэрэв бид Бурханы Ариун Бичээс болон сүмийн эртний алдаа зөрчлүүдийн аль нэгнээс сонголт хийх ёстой бол эхнийхийг нь эсэргүүцэх болно” гэжээ. Меланктон энэ тухай «Фабер өдөр бүр бүгд нийлэн сайн мэдээ тунхаглагчид уруу шинэ чулуу шидэж байна” гэжээ.—Ibid., b. 13, ch. 5.{АМ 198.2} Aм 166.2
Шашны эрхчөлөө хуульчлагдсан тул, сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн муж улсууд эрхээ хамгаалахын тулд эсэргүүцлээ илэрхийлэхээр шийджээ. Лютер Вормсын Зөвлөлийн шийдвэрийн дагуу хорионд байсан тул Спайрс хотод очих боломжгүй байсан тул Бурхан хамтран зүтгэгчид болон тайжуудаар их үйлсээ хамгаалуулахаар дууджээ. Урьд өмнө нь Лютерыг хамгаалж байсан Саксоны эрхэм Фредрик тайж таалал төгссөн байв. Гэвч өвийг нь залгамжлан үлдсэн дүү нь Өөрчлөн Шинэчлэлтийг хүлээн зөвшөөрч, амар тайвныг эрхэмлэн, итгэл бишрэлтэй холбоотой бүхэнд тун эрч хүч, эр зоригтойгоор оролцдог болжээ.{АМ 198 3} Aм 166.3
Санваартнууд Өөрчл өн Шинэчлэ лтийг хүлээн зөвшөөрсөн мужуудыг Ромд дуулгавартай байхыг шаардав. Харин Өөрчлөн Шинэчлэгчид урьд хуульчилсан эрх чөлөөг хэрэгжүүлэхийг шаардаж байлаа. Үлэмжийн баяр хөөртэйгөөр Бурханы үгийг хүлээн авсан мужуудыг тэд дахин Ромын эрхшээлд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байлаа.{АМ 199.1} Aм 166.4
Ийнхүү удаан зөвшилцсөний эцэст Өөрчлөн Шинэчлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй газруудад Вормсын шийдвэрийг хүчлэн мөрдүүлж, харин «Шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг, бослого эсэргүүцэл гаргахгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй газруудад дахин шинэ хөдөлгөөн өрнүүлэхгүй, маргаантай сэдвүүдийг хөндөхгүй, Эзэний зоогийн ёслолыг хориглохгүй, Ромын Католик хүнд Лютерын хөдөлгөөнд нэгдэхийг зөвшөөрөхгүй байхаар тогтжээ.»—Ibid., b. 13, ch. 5. Зөвлөлийн шийдвэр нь Ромын санваартнуүд, хутагтуудын сэтгэлд үлэмж нийцэж байлаа.{АМ 199 2} Aм 166.5
Хэрэв уг шийдвэр хүчин төгөлдөр болбол, «Өөрчлөн Шинэчлэлт шинэ газруудад үргэлжлэн, дэлгэрэх хийгээд хэдийнэ дэлгэрсэн газрууддаа хүчээ авах ямар ч боломжгүй болох байлаа.»—Ibid., b. 13, ch. 5. Үг хэлэх эрх чөлөөгүй, хэлэлцүүлэг явуулах ч хориотой болох байв. Эдгээр хорио цээрт бууж өгөхийг Өөрчлөн Шинэчлэлтийг дэмжигчдээс дахин шаарджээ. Дэлхийн итгэл найдвар унтрах гэж буй мэт санагдаж байлаа. «Ромын засаглал дахин тогтсоноор ... эртний хүчирхийллүүд зайлшгүй дахин сэргэж, туйлшрал хийгээд зөрчилдөөний улмаас «Хэдийнэ ганхаж эхлээд байсан Өөрчлөн Шинэчлэлтийг бүрэн сөнөөх» таатай нөхцөл бүрдэх байлаа.»—Ibid., b. 13, ch. 5.{АМ 199.3} Aм 167.1
Сайн Мэдээг баримтлагчид зөвшилцөхөөр цуглахдаа бие биенээ цөхөрсөн харцаар харж байв. Тэд өөр зуураа «Одоо яг яах ёстой юм бол?» хэмээн асууцгаана. Дэлхийн хувь тавиланг тодорхойлох их хэрэг мөхлийн ирмэг дээр ирээд байв. «Өөрчлөн Шинэчлэлтийн тэргүүлэгчид захирамжийг хүлээн зөвшөөрөх болов уу? Ийнхүү үнэхээр ярвигтай гүн хямралд ороод байсан Өөрчлөн Шинэчлэгчдэд буруу замаар замнах магадлал юутай өндөр байна вэ! Тэд хэдий болтол гарцаагүй баталгаа болон учир зүйтэй шалтгаануудыг хэрэгсэхгүй болгох байсан бол! Лютерын тайжуудад шашин шүтлэгээ чөлөөтэй хадгалж болно хэмээн амласан байв. Мөн энэхүү зарлигийг гарахаас өмнө шинэчлэлийн үзэл суртлыг хүлээн авсан тэдний ард иргэдэд мөн адил завшаан олгосон байлаа. Энэ нь тэдэнд хангалттай биш үү? Тэд ийнхүү бууж өгснөөрөө ямар их аюул зовлонгоос хэлтрэх байсан бол оо! Эсрэг тал нь тэднийг ямар их гай зовлон, тэмцэл дайсагналд унагах байсан бол! Ирээдүйд ямар боломж завшаан олдохыг хэн мэдэх вэ? Бүгдээрээ амар тайвныг хүлээн авч, Ромын сунгаж буй чидун модны мөчрөөс зууран авч, Германы шархыг аниулцгаая гэх мэт учир шалтгаанаар далимдуулан Өөрчлөн Шинэчлэгчид их үйл хэргийг нь тэр даруй унагаах шийдвэр гаргаснаа хаацайлж болох л байлаа.{АМ 199.4} Aм 167.2
«Аз болоход тэд энэхүү шийдвэрийн үндэс болсон гол зарчмыг олж хараад, итгэлийн алхам хийжээ. Тэр зарчим нь юу байсан бэ? Энэ нь Ромд ухамсрыг боомилж, чөлөөт сэтгэлгээг хориглох эрх мэдлийг олгох явдал байлаа. Гэвч тэд өөрсдөө болон мөн тэдний Протестант ард иргэд шашны эрх чөлөөг эдлэхгүй байх байсан гэж үү? Тийм ээ, энэхүү шийдвэрт тусгагдсан тодорхой зааварт баригдсанаараа тэд жинхэнэ эрх чөлөө эдэлж чадахгүй билээ. Энэхүү зааврын гадна байгчдын хувьд хэмжээлшгүй эрх мэдлийн агуу зарчим хэрэгжиж, ухамсар ёс зүй шүүх танхимд үзэгдэхгүй болж, Ром нь үг дуугүй хүндэтгэн дагах ёстой хамгийн дээд шүүх эрх мэдэл болох байлаа. Ийм шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр шашны эрх чөлөө зөвхөн шинэчлэгдсэн Саксоноор хязгаарлагдаж, Христийн шашинт бусад улс гүрнүүдийн хувьд чөлөөтэй асуулт асуух хийгээд шинэчлэгдсэн итгэлийг баримтлах нь гэмт хэрэгт тооцогдож, шорон гянданд орох юм уу эсвэл галдан шатаагдах ёстой байв. Тэд шашны эрх чөлөөг зөвхөн орон нутгийн хүрээнд хязгаарлах явдалд сэтгэл ханах болов уу? Тэд Өөрчлөн Шинэчлэлтэд дахин хэн ч нэгдэх эрхгүй, энэ нь дахин цааш дэлгэрэхгүй болсныг, мөн тэр мөчид Ромын ялалт байгуулсан газар бүрт түүний хэмжээлшгүй эрх мэдэл үүрд мөнхөд оршин тогтнох болсныг зарлан тунхаглах болов уу? Өөрчлөн Шинэчлэгчид өөрдсийгөө энэхүү зарлигийн дагуу папынхны газар нутагт амиа алдах зуу зуун, мянга мянган хүний цусанд ямар ч буруугүй хэмээн хэлж чадах байсан болов уу? Энэ нь тийм чухал цаг мөчид сайн мэдээний их үйл хэргийг, Христийн шашинт улс гүрнүүдийн эрх чөлөөтэй хамт худалдсан явдал болох байлаа.»—Wylie, b. 9, ch. 15. Үүний оронд тэдэнд «Байгаа бүхнээ, муж улс, эрх мэдлээ төдийгүй амь насаа хүртэл» золиосолсон нь хавьгүй дээр байлаа.—D’Aubigne, b. 13, ch. 5.{АМ200.1} Aм 167.3
«Бүгдээрээ энэ зарлигаас татгалзъя” хэмээн тайжууд хэлцгээв. «Ухамсрын түвшинд бол олонхямар ч хүчгүй ажээ.” Төлөөлөгчид ийнхүү тунхаглав. «1526 онд гарсан зарлигийн ачаар эзэнт улс өдгөө энх тайван байгаа билээ. Үүнийг хүчингүй болговол Герман улс айдас түгшүүр хийгээд хагарал эвдрэлцлээр дүүрэх болно. Дээд Шүүх чуулганыг дахин чуулах хүртэл шашны эрх чөлөөг хадгалахаас илүүтэй юу ч хийх хүчгүй.” —Ibid., b. 13, ch. 5. Ухамсрын эрх чөлөөг хамгаална гэдэг бол муж улсын үүрэг бөгөөд шашны хэргийг хэлэлцэх нь төрийн эрх мэдлийн асуудал биш. Иргэний эрх мэдлээ ашиглан, шашны хэргийг зохицуулахыг оролдож буй засгийн газар бүхэн сайн мэдээнд итгэсэн Христэд итгэгч бүрийн өдгөөг хүртэл тэмцэж ирсэн гол зарчмыг гаргуунд нь гаргаж байгаахэрэг мөн.{АМ 201.1} Aм 168.1
Тэгэхэд папын талынхан үүнийг «Ихэрхүү гөжүүд зан” хэмээн дорд үзэхээр шийджээ. Тэд Өөрчлөн Шинэчлэлтийг дэмжигчдийг дунд нь хагаралдуулж, үүнийг дэмжиж буйгаа нээлттэй илэрхийлээгүй бусад хүмүүсийг айлгаж ичээхийг оролдов. Чөлөөт хотуудаас ирсэн төлөөлөгчдийг эцэст нь Дээд Шүүхийн өмнө дуудан ирүүлээд, тэднээс хэлэлцэж буй зарлигийн тогтоолуудтай нийцэж байгаа эсэхээ зарлан тунхаглахыг шаарджээ. Тэд цаг хугацаа өгөхийг хүссэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Цаг нь тулахад тэдний бараг тал хувь нь Өөрчлөн Шинэчлэлтийн талд зогсжээ. Ухамсрын эрх чөлөө, хувь хүний тунгаан бодох эрхийг золиослохоос татгалзсан хүмүүс өөрсдийнх нь баримталсан байр суурь ирээдүйд тэдэнд шүүмжлэл, буруутгал хийгээд хавчлага авчрах болно гэдгийг сайн мэдэж байлаа. Төлөөлөгчдийн нэг нь «Бидэнд нэг бол Бурханы үгийг үгүйсгэх, үгүй бол шатаалгах гэсэн хоёр л зам байсан юм» гэж хэлжээ.—Ibid., b. 13, ch. 5.{АМ 201.2} Aм 168.2
Дээд Шүүх дээр эзэн хааныг төлөөлж байсан Фердинанд хаан тайжуудыг ямар нэгэн аргаар буулган авч, хүлээн зөвшөөрүүлэхгүй л юм бол энэхүү зарлиг тун ноцтой хагарал үүсгэж болохыг олж харжээ. Тийм хүмүүст хүч хэрэглэх нь тэднийг улам цааш түлхсэн хэрэг болохыг мэдэж байсан тэрээр тэднийг ятгах оролдлого хийв. Тэрээр «Тайжуудаас зарлигийг хүлээн зөвшөөрөхийг гуйж, ингэснээрээ тэд эзэн хааны тааллыг олох болно гэдгийг батлан хэлж байв.” Гэвч эдгээр бурханлаг хүмүүс дэлхийн удирдагчдаас дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, тайвнаар «Бид Бурханы амар тайвныг тогтоож, Түүний нэр хүндийг өргөмжлөх бүхий л зүйлд эзэн хааныг дуулгавартай дагах болно” хэмээн хариулжээ.—Ibid., b. 13, ch. 5.{АМ 201.3} Aм 169.1
Фердинанд хаанд эцэст нь Дээд Шүүхийн өмнө сонгох эрхт тайж болон түүний анд нөхдөд «Уг зарлиг нь удахгүй эзэн хааны хүчин төгөлдөр зарлиг болох гэж байгаа» бөгөөд «Тэдэнд олонхын шийдвэрээр бууж өгөхөөс өөр ямар ч арга байхгүй болохыг” зарлажээ. Ингэж тунхаглаад тэрээр Өөрчлөн Шинэчлэгчдэд бодож үзэх эсвэл хариулах ямар ч боломж олгохгүйгээр чуулганыг орхин явав. «Тэд хааныг буцаж ирэхийг хүсэн элч илгээсэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.» Тэр зөвхөн «Энэ бол шийдэгдсэн хэрэг, одоо харин бууж өгөх л үлдээд байна” гэсэн татгалзсан хариу өгчээ.—Ibid., b. 13, ch. 5.(АМ 202.1} Aм 169.2
Эзэн хааны талынхан Христэд итгэгч тайжууд Ариун Бичээсүүдийг хүмүүсийн тунхаглал, шаардлагуудаас илүүд үзэх болно гэдэгт итгэлтэй байлаа. Тэд энэхүү зарчмыг баримталж буй газар бүрт папын засаглал нуран унах тавилантай болохыг мэдэж байв. Тэд тухайн үеийнхээ мянга мянган хүний адил зөвхөн «Харагдах зүйлсэд” анхаарлаа хандуулж, эзэн хаан хийгээд папын үйл хэрэг хүчтэй харин Өөрчлөн Шинэчлэгчид сул дорой байлаа хэмээн өөрсдийгөө баясгажээ. Өөрчлөн Шинэчлэгчид зөвхөн өөрсдийн хүчинд найдаж байсан бол тэд папынхны хэлсэнчлэн ямар ч хүч чадалгүй байх байлаа. Гэвч тоогоор цөөн, Ромтой түнжин муутай байсан хэдий ч тэдэнд хүч чадал байсан юм. Тэд «Дээд Шүүхийн дүгнэлтээс Бурханы үгэнд, эзэн хаан Чарльсаас хаадын Хаан, эздийн Эзэн болсон Есүс Христэд давж заалджээ.»—Ibid., b. 13, ch. 5.{АМ 202.2} Aм 169.3
Фердинанд хаан тэдний ухамсарт итгэл үнэмшлийг авч хэлэлцэхээс татгалзсан тул тэд түүний эзгүйг үл хайхран, үндэсний зөвлөлийн өмнө тэр даруй эсэргүүцлээ илэрхийлэхээр шийджээ. Тиймээс тэд ариун тунхаглал үйлдэж, Дээд Шүүхэд өргөн барьжээ.{АМ 202.3} Aм 169.4
Тунхаглалд «Бид дараах үндэслэлүүдийн дагуу, бидний цорын ганц Бүтээгч, Хамгаалагч, Чөлөөлөгч хийгээд Аврагч Бурханы өмнө, бүх ард түмний өмнө, бүх бүтээлүүдийн өмнө, өөрсдийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө Бурхан хийгээд Түүний ариун үгт, зүй ёсны ухамсар хийгээд өөрсдийнхөө авралд үл нийцэх аливаа зарлигийг ямар нэгэн байдлаар дагах юм уу эсвэл хүлээн зөвшөөрөхгүй болохоо тунхаглан эсэргүүцэж байна.» {АМ 202.4} Aм 170.1
«Юу? Бид энэ зарлигийг батлах юм гэж үү! Хэрэв Хүчит Бурхан хэн нэгэн хүнд Өөрийгөө илчилбэл, цаад хүн нь харин Бурханы мэдлэгийг хүлээн авч болохгүй гэж үү!” «Бурханы үгээр баталгаажаагүй л бол ямар ч баттай үзэл суртал гэж үгүй ... Эзэн өөр ямар ч үзэл суртлын сургаалыг цээрлэдэг. ... Ариун Бичээсүүдийг бусад илүү тодорхой эшлэлүүдээр тайлбарл ах ёстой;... Энэхүү Ариун Номд Христэд итгэгчдэд хэрэгтэй бүхэн байгаа бөгөөд ойлгоход хялбар, бүрхэг харанхуйг гийгүүлэх чадалтай. Бурханы өршөөлөөр бид Хуучин болон Шинэ Гэрээнд агуулагдаж буй Түүний цорын ганц үгийн цэвэр ариун, онцгой сургаалыг өөр ямар ч нийцгүй зүйл нэмж хачирлахгүйгээр баримтлахаар шийдлээ. Энэ үг бол цорын ганц үнэн бөгөөд бүхий л итгэл бишрэл хийгээд амьдралын баттай жолоо учир биднийг хэзээ ч гонсойлгож, мэхлэхгүй. Үгийн эсрэг хүмүүсийн бэлтгэсэн занга бүхэн Бурханы дүрийн өмнө нуран унаж байхад харин энэхүү ганхашгүй суурин дээр байшингаа барьсан хэн боловч тамын бүхий л хүчнүүдийн эсрэг бат зогсох чадалтай.” {АМ 203.1} Aм 170.2
«Энэхүү шалтгааны улмаас бидэн дээр хүчлэн тохсон буулганаас бид татгалзаж байна.» «Мөн үүний зэрэгцээ бид эзэн хаан эрхэм дээдэс маань Бурханыг бүхнээс илүү хайрладаг Христэд итгэгч тайжийн адил бидэнд хандах байх хэмээн ихэд найдаж байна. Бид эдүгээ нигүүлслээр дүүрзи ноёд та бүхэнд үзүүлж байгаа шигээ бүхий л хайр хүндэтгэлийг чин үнэнч, шударгуу сэтгэлээр түүнд үзүүлэхэд бэлэн байна” хэмээн бичжээ.—Ibid., b. 13, ch 6.{АМ 203.2} Aм 170.3
Тэдний энэхүү үйлдэл Дээд Шүүхэд гүн сэтгэгдэл үлдээжээ. Дийлэнх нь эсэргүүцэгчдийн эр зоригийг үзээд гайхан, сэрдхийсэн байна. Ирээдүй тэдэнд салхи шуургатай, баталгаагүй харагдана. Хагарал, тэмцэл хийгээд цус урсгах явдал гарах нь зайлшгүй. Гэвч Эсэргүүцэгчид өөрсдийн үйл хэргийнхээ үнэн зөвд итгэж, Хүч Чадлын Дээд Нэгэний хүчирхэг мутарт найдан, бүрэн итгэлтэй бат зогсож байлаа.” {АМ 203.3} Aм 170.4
«Энэхүү түүхэн Эсэргүүцлийн дэвшүүлсэн үндсэн зарчмууд нь Протестантизмын гол мөн чанарыг тодорхойлж өгсөн юм. Эдүгээ энэхүү Эсэргүүцэл нь итгэл бишрэлийн тал дээр хүмүүсийн гаргаж буй хоёр хүчирхийллийг эсэргүүцсэн юм. Эхнийх нь иргэний эрх мэдэлтнүүдийн хөндлөнгийн оролцоо, хоёрдугаарх нь сүмийн хэмжээлшгүй эрх мэдэл билээ. Эдгээр хүчирхийллүүдийн оронд Протестантизм нь ухамсрын эрх мэдлийг иргэний эрх мэдэлтнүүдийн дээр, Бурханы үгийг биет сүмийн дээр өргөмжилсөн юм. Юуны өмнө энэ нь итгэл бишрэлийн тал дээр иргэний эрх мэдлийг үл хэрэгсэн, эш үзүүлэгчид болон элч нартай ‘Бид хүмүүсээс илүү Бурханыг дагах ёстой’ хэмээн үгссэн юм. Ингэснээр V Чарльс хааны титмийн дэргэд Есүс Христийн титмийг илүү өндөрт өргөжээ. Түүгээр ч үл барам энэ нь «Бүхий л хүмүүний сургаал Бурханы эх бичгүүдэд захирагдах ёстой” хэмээх үндсэн зарчмыг тавьсан юм. Тэд зөвхөн итгэн дагах бус харин Бурханы үгэнд юу сургасныг зааж, санваартнууд болон эрх мэдэлтнүүдийн хөндлөнгийн оролцоог үгүйсгэжээ. Спайрст болсон Эсэргүүцэл бол шашны хавчлагыг эсэргүүцэж, бүх хүн өөрийнхөө ухамсрын дагуу Бурханд мөргөх эрхтэй болохыг зарлан тунхагласан түүхэн гэрчлэл байсан юм.{АМ 203.4} Aм 170.5
Тунхаглалыг нэгэнт зарласан байлаа. Энэ нь олон мянган хүний ой ухаанд хоногшиж, ямар ч хүн арилгаж чадашгүй тэнгэрийн номуудад бүртгэгдсэн юм. Германы сайн мэдээнд итгэгч бүх мужууд итгэлээ илэрхийлэн, эсэргүүцэлд нэгджээ. Хүн, энэхүү тунхаглалыг хаанаас нь ч харсан цоо шинэ, илүү гэгээлэг эрин үеийн амлалт үзэгдэж байлаа. Спайрсын Протестантуудад хандаж, нэгэн тайж «Та бүхэнд эрч хүчтэй, эрх чөлөөтэй, аймшиггүй тунхаглах нигүүлслийг хайрласан Хүч Чадлын Дээд Эзэн та бүхнийг эцсийн өдрийг хүртэл итгэл дотор чинь баттай хамгаалах болтугай» гэжхэлжээ.—Ibid., b. 13, ch. 6.{АМ 204.1} Aм 171.1
Хэрэв Өөрчлөн Шинэчлэлт тодорхой хэмжээний амжилтанд хүрээд, дэлхийн таалалд нийцүүлэхийг эрхэмлэсэн бол тэд үүгээрээ өөртөө хийгээд Бурханд итгэмжгүй хандаж, өөрсдийнхөө сүйрлийг баталгаажуулах байлаа. Эдгээр хүндэт Өөрчлөн Шинэчлэгчдийн туулж, өнгөрүүлсэн замнал бүхий л эрин үеийнхэнд чухал сургамжийг үлдээжээ. Бурхан хийгээд Түүний үгийн эсрэг Сатаны байр суурь хэвээрээ, тэрээр Бичээсүүдийг хүмүүсийн амьдралын жолоо болгох явдлыг арван зургадугаар зууныхтайгаа адил эсэргүүцсээр байна. Итгэл бишрэл хийгээд зарчмуудаасаа үлэмж ихээр хазайж байгаа өнөө үеийнхэн зөвхөн Библийг итгэл бишрэл хийгээд эрх үүргийн цорын ганц эрх мэдэл болгосон энэхүү агуу Протестант зарчим уруу буцаж очих шаардлагатай байна. Сатан шашны эрх чөлөөг устгах гэж бүхий л арга чаргаа хэрэглэсээр байна. Спайрсын эсэргүүцэгчдэд ялагдсан муу ёрын хүчин эдүгээ эрч хүчээ сэлбэн алдсан хязгааргүй эрх мэдлээ эргүүлэн олж авахаар чармайж байна. Тэрхүү цэвүүн цагт Өөрчлөн Шинэчлэгчдийн Бурханы үгнээс тууштай зуурсан явдал өнөө үеийнхний сэргэлтийн цорын ганц найдвар юм.{АМ 204.2} Aм 171.2
Протестантуудад аюул заналын дохио ил байсны адил итгэлт хүмүүсээ хамгаалахаар Бурхан гараа сунгасан болох нь ч бас тодорхой байсан юм. Яг л энэ үед Меланктон яаран өөрийн анд Симон Грайнусыг Рейн мөрнийг гатлуулахаар Спайрсын гудамжаар довтолгож явлаа. Тэгтэл цаадах нь ингэтлээ их яарч байгаад ихэд гайхжээ. Тэгтэл Меланктон ‘Үхэх цаг нь болсон нэгэн хөгшин эрхэм, надад үзэгдээд, Фердинанд ганцхан мөчийн дараа Грайнусыг баривчлуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийг илгээх гэж байна’ хэмээн хэлсэн гэжээ.» (АМ 205.1} Aм 172.1
Өдрийн туршид Грайнус папын тэргүүн доктор Фаберийн номлолд эгдүүцэж, түүний «Мэдээжийн бузар булай хэргийг” хаацайлж байгааг эсэргүүцэн, маргалдаж байсан аж. «Уурандаа багтарч ядсан Фабер тэр даруй хаанд бараалхаж, түүнээс Хейделбергийн золгүй профессорыг баривчлах эрхийн бичиг авчээ. Меланктон найзыг нь аврахын тулд Бурхан өөрт нь анхааруулахаар тэнгэр элчээ илгээсэн гэдэгт эргэлзсэнгүй.” {АМ 205.2} Aм 172.2
«Тэрээр мөрний их ус Грайнусыг мөрдөгчдийн гараас аврахыг нүдээрээ үзэн үзтэлээ Рейн мөрний эрэг дээр харуулдан зогсжээ. Андынхаа цаад эрэг дээр гарсныг харсан Меланктон Тэмгүй цусанд дуртай хэрцгий завжнаас одоо л нэг мултарлаа’ хэмээн уулга алджээ. Түүнийг гэртээ буцаж ирэхэд нь Меланктонд Грайнусыг хайж ирсэн албаны хүмүүс байшинг нь дээврээс нь шал хүртэл зад нэгжсэн тухай мэдэгджээ.» -Ибид., д. 13, б. 6.{AM 205.3} Aм 172.3
Өөрчлөн Шинэчлэлт дэлхийн хүчирхэг хүмүүсийн өмнө илүү чухал байр суурь эзлэх тавилантай байжээ. Хаан Фердинандад бараалхаж чадаагүй протестант тайжуудад эзэн хаан хийгээд шашин төрийн дээд албан тушаалтнуудад хэрэг явдлаа мэдүүлэх завшаан олджээ. Эзэнт улсыг нь үймүүлж буй хагаралдааныг дарахын тулд эзэн хаан V Чарльс Спайрсын Эсэргүүцлийн дараа жил Аугсбургт дээд шүүхийг зарлан, тэнд өөрийн биеэр залран очихоо мэдэгджээ. Тэнд бас Протестант удирдагчдыг мөн дуудсан байна.{АМ.205-4} Aм 172.4
Өөрчлөн Шинэчлэлтэд үлэмжийн аюул заналхийлж байсан хэдий ч тэд үйл хэргийнхээ хувь тавиланг Бурханд даатгаж, сайн мэдээнд үнэнч байна гэдгээ тангараглажээ. Саксоны тэргүүн жононд зөвлөхүүд нь Дээд Шүүхэд очихгүй байхыг ятгажээ. Тэд, эзэн хаан тайжуудыг дуудсан явдал нь тэднийг урхиндаа оруулах гэсэн хэрэг хэмээн хэлжээ. «Хүчирхэг дайсны бат цайзад очин хоригдох нь бүхнийг эрсдэлд оруулж байгаа хэрэг биш гэж үү?” Гэвч бусад нь хүндэтгэлтэйгээр «Тайжууд өөрсдөө урам зоригтой байж, үйл хэргийг нь Бурхан аварна гэдэгт найдацгаая” гэв. Лютер бас «Бурхан бол итгэмжит, Тэр биднийг орхихгүй» гэжээ.— Ibid., b. 14, ch. 12. Тэргүүн тайж бараа бологчидтойгоо Аугсбургийг зорьжээ. Түүнд заналхийлж буй аюулыг бүх хүн мэдэж байсан бөгөөд ихэнх нь царай барайлган, сэтгэл түгшүүртэй явж байлаа. Харин тэднийг Кобург хүртэл гаргаж өгсөн Лютер явах замдаа зохиосон «Бидний Бурхан бол Хүчит Цайз» хэмээх магтаалын дуугаараа тэдний дорой сэтгэлийг сэргээн өгчээ. Тэрхүү гайхалтай хөг аялгуунд түгшсэн олны санаа амарч, сэтгэл нь уужирчээ.{АМ.20б.1} Aм 172.5
Протестант тайжууд Дээд Шүүхийн өмнө өөрсдийн үзэл бодлоо цэгцтэй илэрхийлэн, Бичээсүүдийн баталгаа бүхий тунхаг бичиг үйлдэхээр шийджээ. Энэхүү тунхаглалыг бэлдэх үүргийг Лютер, Меланктон болон бусад нөхдөд өгөв. Энэхүү тунхаг нь Протестантуудын итгэлийн тунхаг болон хүлээн зөвшөөрөгдөж, энэхүүчухал бичигт гарын үсгээ үлдээхээр тэд цуглажээ. Энэ бол түүхэн, хүнд бэрх цаг байлаа. Өөрчлөн Шинэчлэгчид үйл хэргээ ямар ч улс төрийн асуудлуудтай хутгахгүй байхыг чармайж байлаа. Тэд Өөрчлөн Шинэчлэлт Бурханы үгнээс өөр бусдаар ямар ч нөлөө үзүүлэх ёсгүй хэмээн үзжээ. Христэд итгэгч тайжуудыг уг Тунхагт гарын үсгээ сийлэхээр ирэхэд нь Меланктон тэднийг зогсоон «Эдгээрийг дэвшүүлэх нь судлаачид болон санваартнуудын хэрэг. Цөмөөрөө бусад эрх мэдлийн бусад асуудлуудыг дэлхийн хүчирхэг хүмүүст үлдээцгээе» гэв. Саксоны Жон «Намайг үүнээс хасах гэж байгааг чинь Бурхан цээрлэг. Би өөрийнхөө титмийн тухай огтхон ч санаа зовохгүйгээр зөвийг үйлдэхээр шийдсэн. Би Эзэнээ тунхаглахыг хүсэж байна. Миний сонгох эрх мэдэл, хэргэм зэрэг надад Есүс Христийн загалмайнаас илүү эрхэм зүйл биш” хэмээн хариулав. Ингэж айлдаад, тэр өөрийн нэрээ бичжээ. Тайжуудын нэг нь бас «Хэрэв Эзэн Есүс Христийн нэр алдрын төлөө шаардлагатай бол би эд хөрөнгө, амь амьдралаа орхиход бэлэн байна” гээд цааш нь үргэлжлүүлэн «Энэхүү Тунхагт бичсэнээс өөр үзэл суртлыг хүлээн зөвшөөрөхийн оронд би бүх ард иргэдээ, муж улсуудаа алдаж, эцгийнхээ улс орноос татгалзсан нь дээр» хэмээн хэлжээ.—Ibid., b. 14, ch. 6. Ийм л итгэл зоригийг Бурханы хүмүүс гаргасан юм.{АМ 20б.2} Aм 173.1
Эзэн хаанд бараалхах товлосон цаг болжээ. V Чарльс эрхэм дээдэс болон тайжуудаар хүрээлүүлэн сэнтийдээ заларч Протестант Өөрчлөн Шинэчлэгчдэд өчиг мэдүүлэх боломж олгожээ. Тэдний итгэлийн тунхгийг уншив. Тэрхүү наймдугаар сарын чуулганд сайн мэдээний үнэнүүд болоод папын сүмийн алдаа мадгийг тун ил тод харуулсан байна. Тэр өдөр бол «Өөрчлөн Шинэчлэлтийн хамгийн агуу өдөр бөгөөд Христийн шашин хийгээд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн яруу алдарт өдрүүдийн нэг” хэмээн алдаршсан билээ.»—Ibid., b. 14, ch. 7.{АМ 207.1} Aм 173.2
Гэвч Виттенбергийн хуврагийг Вормс хотод үндэсний чуулганы өмнө ганцаараа зогсож байсан тэр цагаас хойш хэдхэн жил өнгөрчээ. Эдүгээ түүний оронд эзэнт улсын хамгийн эрхэм дээд, хүчирхэг тайжууд зогсож байлаа. Лютер Аугсбургт бараалхах хориотой байсан хэдий ч тэрээр үг хийгээд, залбирлаараа оролцож байлаа. Тэрээр «Би ийм уран чадварлаг илтгэгчдийн амаар, тийм сүрлэг чуулганы өмнө Христийг ил тодоор өргөмжлөн, тунхаглаж буй энэ цаг мөчийг хүртэл амьдарч байгаадаа үлэмж баяртай байна” хэмээн бичжээ.—Ibid., b. 14, ch. 7. Ийнхүү Бичээсүүдэд «Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих болно” (Дуулал 119:46) гэсэн үгс биеллээ олжээ.{АМ 207.2} Aм 174.1
Паулын өдрүүдэд түүнийг шоронд хорих шалтаг болсон сайн мэдээ эзэнт улсын тайжууд болон эрхэм дээдсийн өмнө тунхаглагдаж байсан билээ. Түүнчлэн энэ удаад эзэн хааны индэр дээрээс номлохыг хориглосон зүйлийг эзэн хааны ордонд тунхаглаж байлаа. Тэдний зарц, боолуудад ч дуулгах зохисгүй гэж үзсэн зүйлс эдүгээ эзэнт гүрний эзэд болон ноёдын сонорт хүрчээ. Хаад хийгээд ихэс дээдэс сонсож, тэргүүн тайжууд номлож, Бурханы ялгуулсан үнэн тунхаглагдаж байв. Лютер энэ тухай «Элч нарын үеэс хойш үүнээс илүү агуу үйлс, илүү сүр жавхлантай тунхаглал хэзээ ч гараагүй юм» хэмээн хэлжээ.—D’Aubigne, b. 14, ch. 7. {AM 208.1} Aм 174.2
Нэгэн папын талыг баримтлагч санваартан «Лютерынхны хэлсэн бүгд үнэн. Бидэнд үүнийг үгүйсгэх ямар ч арга байхгүй” хэмээн хүлээн зөвшөөрчээ. «Та нар тэргүүн тайж болон түүний нөхдийн Тунхаглалыг зрүүл ухаанаар үгүйсгэж чадна гэж үү?” хэмээн өөр нэг хүн Доктор Еккээс асуужээ. Үүний хариуд «Элч нар хийгээд эш үзүүлэгчдийн бичээсүүдээр бол Үгүй!, харин сүмийн эцгүүд хийгээд зөвлөлүүдийн бичээсүүдийн дагуу бол Тийм!” гэсэн хариуг өгчээ. Асуулт тавьсан эрхэм «Ойлгомжтой, таныхаар бол Лютерчууд Бичээсүүдийн дагуу, харин бид Бичээсүүдээс гадуур юм байна” хэмээн хариулав. —Ibid., b. 14, ch. 8.{AM 208.2} Aм 174.3
Германы зарим тайжууд итгэлд нэгдэн орсон байлаа. Эзэн хаан өөрөө Протестантуудын тунхаглалыг үнэн хэмээн зарлав. Энэхүү тунхгийг олон хэлнээ орчуулж, бүх Европ даяар тараасан бөгөөд эрин үеүдийн сая сая хүн үүнийг итгэлийнхээ тунхаг болгон хүлээн авсан юм.{АМ 208.3} Aм 174.4
Бурханы итгэмжит зарц нар зөвхөн ганцаар зүтгэж байсангүй. Эрх мэдэл, хүч чадал хийгээд дээд газрууд дахь бузар сүнснүүд тэдний эсрэг нэгдэж байсан ч Эзэн Өөрийн хүмүүсээ орхиогүй юм. Хэрэв тэдний нүд эртний эш үзүүлэгчийн адил нээгдсэнсэн бол тэд Бурханы оршихуй хийгээд, тусламжийн илэрхийллийг олж харах байсан даа. Хотыг нь бүслэн, зугтах бүх замыг нь дайсны их цэрэг хаасан байхыг харсан Елишагийн зарц багшдаа «Аяа эзэн минь, бид яах билээ?» хэмээхэд эш үзүүлэгч залбиран, «Өө, Эзэн, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч” (Хаадын Дэд 6:17) хэмээн хэлжээ. Тэгтэл уул тэр чигтээ Бурханы хүнийг хамгаалахад бэлэн зогсох галт морьд, тэргээр дүүрэн байгаа харагдав. Үүний адил тэнгэр элч нар Өөрчлөн Шинэчлэлтийн үйл хэргийн төлөө зүтгэгчдийг хамгаалсан юм. {АМ 208.4} Aм 174.5
Лютерын хамгийн ихээр чандлан сахиж байсан зарчмуудын нэг бол Өөрчлөн Шинэчлэлтийг дэмжүүлэхийн тулд ямар ч улс төрийн хүчинд хандахгүй, хамгаалалт гуйхгүй байх явдал байв. Тэрээр сайн мэдээг эзэнт улсын тайжууд хүлээн зөвшөөрсөнд баяртай байсан ба тэднийг хамгаалалтандаа авах санал тавихад «Сайн мэдээний сургаалыг зөвхөн Бурхан хамгаалах болно.... Энэхүү ажлын явцад хүний оролцоо бага байх тусмаа Бурханы хүч илүү хүчтэй харагдах болно. Бусдын санал болгосон бүхий л улс төрийн нөмөр нөөлөг, түүний бодлоор зохисгүй айдас, нүгэлт итгэлгүй байдлын үр дүн мөн” хэмээн тунхаглажээ.—D’Aubigne, London ed., b. 10, ch. 14. {AM.209.1} Aм 175.1
Хүчирхэг дайснууд нь шинэчлэгдсэн итгэлийг унагахаар хүчээ нэгтгэж, түүний эсрэг мянга мянган илдийг хуйнаас нь суглахад бэлэн байсан тэр үед Лютер «Сатан уур хилэнгээрээ сүрдүүлж, сүсэггүй хамба нар хуйвалдаж, бид дайны ирмэгт ирчхээд байна. Дайснуудаа Бурханы Сүнсээр ялан дийлж, амар тайвныг тогтоохын төлөө Эзэний сэнтийн өмнө эр зориг гарган, итгэл болон залбирлаар тулалдахыг ард түмэнд уриал. Бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол, бидний гол тэмцэл бол залбирал юм. Сэлэмний ир хийгээд Сатаны уур хилэнд өртөх болоод байгааг ард түмэнд дуулгаж, залбируул” хэмээн бичиж байжээ.— D’Aubigne, b. 10, ch. 14.(АМ 209.2) Aм 175.2
Хожим нь итгэлд нэгдсэн тайжууд дахин хүчээ нэгтгэх тухай сэдвийг хөндөхөд Лютер энэ дайн тулаанд хэрэглэх цорын ганц зэвсэг бол зөвхөн «Сүнсний сэлэм” юм хэмээн тунхаглажээ. Тэрээр Саксоны тэргүүн тайжид «Бид хүчээ нэгтгэх саналыг ухаан бодолдоо зөвшөөрөх ёсгүй. Бидний сайн мэдээ цус урсгахыг харснаас бид арвантай үхсэн нь дээр. Бидний үүрэг бол нядлуулах гэж байгаа хурга мэт байх явдал. Христийн загалмайг үүрэх ёстой. Эрхэм дээдэс та бүү ай. Бид залбирлаараа дайснуудынхаа бардамналаас хавьгүй ихийг гүйцэлдүүлж чадна. Зөвхөн гараа л битгий ах дүүсийнхээ цусанд дүрээрэй. Хэрэв эзэн хаан биднийг зөвлөлийнхөө өмнө ирэхийг шаардвал, бид очиход бэлэн байх ёстой. Та бидний итгэлийг хамгаалж болохгүй, хүн бүр өөрөө эрсдэл үүрч, аюулыг сөрөн байж итгэх ёстой” гэж бичиж байв.—Ibid., b. 14, ch. 1.{AM209.3} Aм 175.3
Залбирлын нууц газраас дэлхийг Их Өөрчлөн Шинэчлэлт дотор донсолгосон агуу хүч гарч ирсэн юм. Эзэний зарц нар ариун амар тайвныг өвөрлөн, Түүний амлалтын хадан дээр бат зогсож байсан билээ. Аугсбург дахь тэмцлийн үед Лютер «Дор хаяж гурван цагийг залбиралд зарцуулахгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөсөнгүй. Тэдгээрийг судалгаа хийхэд хамгийн тохиромжтой цагуудаас сонгосон байлаа.” Өргөөндөө ганцаараа байхдаа тэрээр Бурханы өмнө «Хүндэтгэл, айдас, итгэл найдвар дотор дотны анддаа сэтгэлээ нээж байгаатай адил» бүхнээ дэлгэдэг байв. Тэрээр «Таныг бидний Эцэг, бидний Бурхан гэдгийг мөн хүүхдүүдийг тань хавчиж буй хүмүүсийг тараах болно гэдгийг би мэднэ. Учир нь та Өөрөө бидэнтэй хамт бэрхшээлийг сөрж байгаа билээ. Бүхий л хэрэг явдал Таных, бид зөвхөн Таны зөвшөөрлөөр энэ хэрэгт оролцсон. Тиймээс Ааваа, биднийг хамгаалаач!»—Ibid., b. 14, ch. 6. (АМ 210.1} Aм 175.4
Лютер санаа зовнил болон айдаст нэрвэгдсэн Меланктонд хандан «Христ дотор, зөвхөн Христ дотор нигүүлсэл хийгээд амар тайван бий. Дэлхийд амар тайван байхгүй. Амен. Чамайг тарчлааж буй хэрээс хэтэрсэн санаа зөвнилыг чинь бид үнэхээр үзэн ядаж байна. Хэрэв энэ үйл хэрэг шударга бус бол үүнийг орхи. Хэрэв энэ үйл хэрэг үнэхээр шударга бол бидэнд санаа зовж, түгшилгүй нойрсохыг тушаасан Түүний амлалтад бид яагаад эргэлзэх ёстой вэ?... Христ зөв шударга, үнэний үйл хэргээс хойш суухгүй. Тэр амьд, Тэр хаанчилж байна, тэгвэл бид юунаас айх юм бэ?” хэмээн тайтгаруулж байв.—Ibid., b. 14, ch. 6. {АМ 210.2} Aм 176.1
Бурхан зарцынхаа гуйлтыг сонсжээ. Тэрээр тайжууд, санваартнуудад энэ ертөнцийн харанхуйн удирдагчдын эсрэг үнэнийг нигүүлсэл хийгээд итгэл зоригтойгоор хамгаалах хүчийг өгчээ. Эзэн: «Харагтун. Би Сионд сонгогдсон, Булангийн үнэт чулууг тавина. Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй” гэсэн байдаг. 1 Петр 2:6. Протестант Өөрчлөн Шинэчлэгчид Христ дээр суурилсан учир тамын хаалга тэднийг дийлээгүй юм.{АМ 210.3} Aм 176.2