Агуу Мэтгэлцээн

15/44

13—Недерланд ба Скандинав

Недерландад папын дарангуйлал эртнээс эрс шийдэмгий эсэр-гүүцэлтэй тулгарч байжээ. Лютерээс долоон зуун жилийн өмнө Ромын хамба Ромд элчингээр томилогдон ирээд, Ватиканы үнэн төрхийг таньж мэдсэн хоёр хамбын аймшиггүй дайралтад өртжээ. «Тэд Бурхан сүмээ хатан, сүйт бүсгүй болгож сүм, гэр бүлдээ зориулсан үүрдийн ивээл, хэзээ ч үл устах, доройтохгүй өргөл, мөнхийн титэм, хааны таягийг өгсөн.... Гэвч та нар энэ бүхнийг хулгайн олз мэт ашиглаж байна. Та Бурханы сүмд өндөрт заларч, сүргийг хоньчлохын оронд та догшин чоно шиг авир гаргаж байна.... Та өөрийгөө тэргүүн санваартан гэж итгүүлдэг ч дарангуйлагч шиг аашилдаг.... Та өөрийгөө боолын боол гэж нэрлэдэг ч үнэндээ эздийн эзэн болжээ. ... Та Бурханы хуулиудыг уландаа гишгэдэг.... Ариун Сүнс дэлхийн бүх сүмийг босгон байгуулдаг. ... Бидний иргэд нь болсон Бурханы хот тэнгэрийн бүх хязгаарт хүрдэг. Бурханы хот, ариун эш үзүүлэгчдийн Вавилон гэж нэрлэсэн хотоос илүү агуу. Вавилон тэнгэрлэг дүр эсгэж, өөрийгөө тэнгэрт тултал өргөмжилж, мэргэн ухаанаа үхэшгүй мөнх хэмээн бардамнаж, өөрийгөө ямар ч учир шалтгаангүйгээр алдаа гаргадаггүй, хэзээ ч алдашгүй мэргэн гэж тунхагладаг” хэмээн эрс шулуун хэлжээ.—Gerard Brandt, History of the Reformation in and About the Low Countries 1:6.{AM 237.1} Aм 197.1

Зуун зууны туршид олон хүн дээрх эсэргүүцлийг илэрхийлж байсан юм. Олон газраар явж, янз бүрийн нэрээр дуудагддаг байсан Уолденсын сайн мэдээ түгээгчид, эртний багш нар явсан газар бүртээ сайн мэдээг дэлгэрүүлсээр Недерландад хүрчээ. Тэдний сургаал асар хурдацтай тарж байлаа. Тэд Уолденсын Библийг хэсэгчлэн, Герман хэл уруу орчуулжээ. Тэд «Библи агуу хүч чадалтай бөгөөд үнэний үгсээс өөр ямар ч мунхруулга, үлгэр домог, хоосон яриа, хууран мэхлэлт байхгүй. Ойлгоход хэцүү мэт боловч хичээвэл ойлгоход хялбар зөвт, ариун ёсыг зааж сургадаг» хэмээн тунхаглаж байлаа.—Ibid. 1:14. Эртний итгэлийн анд нөхөд арван хоёрдугаар зуунд ийнхүү бичиж байжээ.{АМ 238.1} Aм 197.2

Ромын хавчлага эхэлсэн ч мөрдлөг хавчлага, эрүү шүүлтийн дунд итгэгчдийн тоо улам олширч, итгэгчид Библийг ямар ч алдаагүй эрх мэдэлтэй бөгөөд «Хэн ч хүчлүүлж итгэх ёсгүй бөгөөд харин номлолоор сэнхрэх ёстой” гэж тууштай зарлаж байлаа.—Martyn 2:87 {АМ 238.2} Aм 198.1

Недерландад Лютерын сургаал итгэлийн үржил шимтэй хөрсөнд бат суулгагдаж үнэнч, бат итгэлтэй хүмүүс сайн мэдээг дэлгэрүүлэхээр гарч ирлээ. Голландын аймгуудаас Менно Симонс гэдэг хүн гарчээ. Тэрээр Католик боловсролтой, санваартны сахил хүртсэн ч Библийг огт мэддэггүй байсан бөгөөд тэрс үзэлтэй болохоос эмээн, Библийг унших дургүй байжээ. Тэрээр хүн ер бусын байдлаар хувирдаг гэсэн сургаалд эргэлзэн энэ мэдрэмжээ Сатаны сорилт гэж үзэн, гуйлт хийгээд наминчлалаар чөлөөлөгдөхийг оролдсон ч бүтсэнгүй. Тэрээр дотоод сэтгэл дэх буруушаах дууг намжаахын тулд ёс бус зүйлсийг бодож үзсэн ч ямар ч өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Иймээс хэсэг хугацааны дараа Шинэ Гэрээ, Лютерын бүтээлүүдийг уншиж эхэлснээр Шинэчлэгдсэн итгэлийг хүлээн авчээ. Тэрээр удалгүй зэргэлдээх тосгоны хүн дахин усан баталгаа хүртсэнээсээ болж цаазаар авахуулж байхыг харжээ. Энэ явдал түүнийг нярай хүүхдэд усан баталгаа хүртээх тухай Библиэс уншиж үзэхэд нөлөөлөв. Гэвч Бичээст энэ талаар ямар ч баталгаа байгаагүй бөгөөд харин усан баталгаа хүртэхэд итгэл болон гэмшил зайлшгүй шаардлагатай гэж бичсэн байлаа.(АМ 238.3) Aм 198.2

Менно Ромын Сүмээс хөндийрч, шинэ итгэл бишрэлээ заан сургахад амьдралаа зориулав. Герман болон Недерландад хэт туйлшрагчид бий болж, санаанд багтамгүй, тэрс сургаалуудыг зааж, дэг журам, амгалан тайвныг алдагдуулж, хүчирхийлэл, бослого өдөөж байлаа. Менно эдгээр хөдөлгөөнүүдээс аймшигтай үр дүн гарахыг хараад, буруу сургаал, хэт туйлшрагчдын зэрлэг араншинг хатуу эсэргүүцэв. Хэт туйлшрагчдад уруу татагдсан боловч бузар сургаалуудаас нь татгалзсан хүн олон байв. Тэнд эртний Христэд итгэгчдийн залгамж халаа бо л ох У олд енсын сургаал номлогчдын үр жимс байжээ. Менно тэдэнд хичээнгүйлэн үйлчилж, амжилтанд хүрсэн юм. (AM 239 1) Aм 198.3

Тэрээр хорин таван жил эхнэр хүүхдүүдтэйгээ аялж, үлэмжийн хүнд бэрхшээл, таагүй нөхцөл байдал, зовлон зүдгүүрийг амсаж байв. Тэрээр Недерланд болон Хойд Германаар аялж, дорд гаралтай хүмүүсийн дунд үйлчилсэн ба явсан газартаа хүчтэй нөлөө үзүүлж байлаа. Боловсрол нимгэн ч, уран цэцэн үгтэй тэрээр ноён нуруу, даруу дөлгөөн сэтгэл, эелдэг зан ааш, өөрийгөө захирах чадвар чин үнэнч итгэл бишрэлтэй, зааж сургаснаа амьдралаараа харуулсан, олны итгэлийг олсон хүн байлаа. Түүний дагалдагчдыг тараан бутаргаж, дарлаж байв. Тэд хэт туйлшрагч Мунстерчүүдээс болж үлэмж ихээр зовжээ. Гэвч түүний үйлчлэлээр олон хүн итгэлийн замаа олсон юм.{АМ 239.2} Aм 198.4

Шинэчлэгдсэн сургаалыг бүх улс орноороо хүлээн авсан улс Недерландаас өөр хаана ч байсангүй. Тэдэн шиг их хавчлага үзсэн улс ч байхгүй байлаа. Германд V Чарльс хаан Өөрчлөн Шинэчлэлтийг хорьж, дагалдагчдыг нь галдан шатаахад бэлэн байсан ч, тайжууд түүний дарангуйлалд саад учруулж байв. Недерландад тэрээр илүү эрх мэдэлтэй байсан бөгөөд тэрээр хавчлагыг хэрэгжүүлэх олон зарлигуудыг ээлж дараалан гаргаж байлаа. Библийг унших, Библийн номлол сонсох тэр тухай цухас дурдах нь хүртэл үхлийн ялтай гэмт хэрэг гэж тооцогдож байв. Буруугаа хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг ч гэсэн шийтгэж байсан бөгөөд эр хүнийг сэлмээр, эмэгтэй хүнийг амьдаар нь булшилдаг байв. Чарльс болон II Филип хааны ноёрхлын цаг үед мянга мянган хүн амиа алдсан юм.{АМ 239.3} Aм 199.1

Сүмийн ариун зоогийн ёслолоос зайлсхийж, гэртээ мөргөл үйлдсэн нэгэн гэр бүл тэр чигээрээ яллагдаж байлаа. Тэднийг гэртээ нууцаар юу үйлдэж байсныг байцаан шалгаахад учир мэдэхгүй бага хүү нь «Бид өвдөг сөгдөн, Бурханд оюун ухааныг маань гийгүүлж, гэм нүглүүдийг маань уучлахыг гуйн залбирдаг. Бид хааны төлөө, түүний хаанчлал хөгжин цэцэглэж, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байгаасай гэж залбирдаг. Бид сүмийн санваартнуудын төлөө, тэднийг Бурхан хамгаалаасай гэж залбирдаг” гэж хариулж байв.—Wylie, b. 18, ch. 6. Үүнийг сонссон зарим шүүгчид сэтгэл нь хөдөлсөн боловч аавыг нь хөвгүүдийн хамт галдан шатаах ял оноожээ. {AM 240.1} Aм 199.2

Хавчигчдын уур хилэн амиа алдсан итгэгчдийн тоогоор хэмжигдэж байлаа. Зөвхөн эрчүүд төдийгүй, бүсгүйчүүд, залуу хатагтай нар хүртэл няцашгүй итгэл зоригтой байв. «Эхнэрүүд нөхрөө шатаж байхад дэргэд нь зогсоод, зовж байгаа түүнд тайтгарлын үгсийг шивнэж, сэтгэлийг нь сэргээх магтаалын дууг дуулж байлаа.” «Залуу эмэгтэйчүүд булшлуулах нүх, цаазын тавцан, шатаах галын зүг хуримаа хийх гэж буй мэт гоёлын хувцастай очиж байв.»—Ibid., b. 18, ch. 6.{АМ 240.2} Aм 199.3

Эрт цагт хуурамч сургаалаар сайн мэдээг устгахыг хичээх бүр Христэд итгэгчдийн цусыг урсгах тусам тэд сайн үр болон ургаж байв. (See Tertullian, Apology, paragraph 50.) Хавчлага үнэнийг гэрчлэх гэрч нарын тоог олшруулж байлаа. Жилээс жилд идэвхжсэн ард түмний шийдэмгий байдалд хаан хилэгнэж, харгислалаа ихэсгэхийг шаардсан ч хүсэл нь талаар өнгөрчээ. Улбар Шар Уиллиам тайжийн дор Голландад Бурханд чөлөөтэй мөргөх эрх чөлөө бий болсон байна.{AM 240.3} Aм 199.4

Итгэгчдийн цус урсах бүрт Пиедмонтын уулс дунд, Францын тал хөндийд, Голландын эрэг дээр сайн мэдээний үйл хэрэг хүчтэй өргөжсөөр байлаа. Харин Умард зүгийн улс гүрнүүд сайн мэдээг амар тайвнаар хүлээн авсан юм. Виттенбергийн оюутнууд гэр лүүгээ буцахдаа Скандинавт шинэчлэгдсэн итгэл бишрэлийг авчирчээ. Лютерын хэвлэгдсэн бүтээлүүд мөн гэрлийг түгээж байлаа. Умардын хатуу хөтүүг туулсан энгийн ард түмэн Ромын завхрал, бардамнал, мухар шүтлэгээс иүүрзз буруулж, цэвэр ариун, даруу байдал, Библийн амьдрал бэлэглэгч үнэнийг найр тавин угтан авчээ.{АМ 240.4} Aм 199.5

«Денмаркын Өөрчлөн Шинэчлэгч” хэмээгддэг Таусен тариачны хүү байлаа. Хүү багаасаа оюун ухааны чадавхтай болохоо харуулж, эрдэм боловсролтой болох хүсэлтэй байсан ч санхүүгийн байдлаасаа суралцаж чадаагүй тул сүмд шавилан суужээ. Тэрээр цэвэр ариун, үнэнч шударга, тууштай зан чанараараа дээд үеийнхнийхээ тааллыг олжээ. Шалгалтын үеэр тэрээр ирээдүйд сүмд сайн үйлчлэх авьяас чадвартай болох нь харагдсан байна. Түүнийг Герман эсвэл Недерландын их сургуульд боловсрол эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Залуу оюутанд Виттенбергээс өөр газар луу явж болно гэсэн болзолтойгоор сургуулиа сонгох боломжийг олгожээ. Сүмийн удирдлагууд тэтгэлгээр сурч байгаа хүн тэрс үзлээр бохирдох ёсгүй гэж айлдав.{АМ241.1} Aм 200.1

Таусен тухайн үед болон өнөө үед ч гэсэн Романизмын хүчтэй төв гэгддэг Кологн уруу явжээ. Удалгүй сургуулийнхаа багш нарын мухар шүтлэгт дургүйцэх болов. Энэ үед тэрээр Лютерын бичээсүүдийг олж авчээ. Таусен бичээсийг шимтэн, баярлан уншаад, Өөрчлөн Шинэчлэгчид хувьчлан шавь орохыг ихэд хүсэв. Гэвч ингэх нь сүмийн дээдсүүдийнхээ итгэлийг эвдэж, тэтгэлгээ алдах аюултай байлаа. Ийнхүү тэрээр шийдвэрээ гаргаж, Виттенбергт оюутан болохоор бүртгүүлэв.{АМ 241.2} Aм 200.2

Тэрээр Денмаркт буцаж хийддээ эргэж иржээ. Хэн ч түүнийг Лютерын үзэл сурталтай гэж сэжиглэхгүй байлаа. Тэрээр нууцаа дэлгэлгүй анд нөхдөдөө сэжиг авахуулахгүйгээр хүмүүсийг цэвэр итгэл, илүү ариун амьдрал руу чиглүүлэхийг оролджээ. Тэрээр Библийг нээж, үнэн утгыг нь тайлбарлаад, Христийг нүгэлт хүний зөвт байдал болон авралын цорын ганц найдвар болохыг зааж өгдөг болжээ. Түүнийг Ромын эр зоригт хамгаалагч болно хэмээн найдлага тавьж байсан ахлагч үлэмж уурсан хилэгнэв. Ийнхүү түүнийг өөр сүмд шилжүүлж, хатуу хяналтын дор хорьжээ. {AM 241.3} Aм 200.3

Гэвч удалгүй хэд хэдэн санваартан Протестант итгэлд нэгдсэнээ зарлахад нь түүний харгалзагчид айдаст автжээ. Таусен хоригдож буй өрөөнөөсөө үнэний мэдлэгийг зааж байлаа. Хэрэв Данийн сүмийн эцгүүд тэрс үзэлтнүүдийг хэрхэх талаар Ромын сүмийн арга барилыг эзэмшсэн бол Таусены дуу хоолой дахин хэзээ ч сонсогдохгүй болох байв. Тэд түүнийг амьдаар нь булшлахын оронд хийдээс хөөжээ. Ингээд тэд түүнийг захирах аргагүй болов. Энэ үед дөнгөж тунхаглагдсан хааны зарлиг шинэ сургаалыг зааж буй багш нарыг хамгаалсан юм. Таусен номлож эхлэв. Сүмүүд түүнд үүдээ нээж өгч, ард түмэн үгийг нь сонсохоор цуврах болов. Мөн бусад хүмүүс ч Бурханы үгийг номлож эхлэв. Дани хэлнээ орчуулагдсан Шинэ Гэрээ өргөн дэлгэрч байлаа. Энэ үйл хэргийг зогсоохыг оролдсон папын талынхан Денмарк шинэчлэгдсэн итгэлийг хүлээн авснаа зарлан тунхагласан нь сайн мэдээ түгээхэд түлхэц болжээ. {АМ 242.1} Aм 200.4

Виттенбергийн уснаас ундаалсан Швед залуус амийн усыг эх орондоо авчирчээ. Шведийн Өөрчлөн Шинэчлэлтийн удирдагчид болох ах дүү Олаф, Лаурентус Петри хоёр Ореброг дахь төмрийн дархны хөвгүүд байсан бөгөөд тэд Лютер, Меланктон хоёрын дор суралцан, сурсан зүйлсээ тууштай зааж байлаа. Агуу Өөрчлөн Шинэчлэгчийн адил Олаф ард түмнийг гал цог, уран үгсээрээ удирдаж байхад Лаурентус Меланктон шиг судалж, бодож, аливаад тайвнаар ханддаг байлаа. Тэр хоёр хоёулаа итгэлтэй, теологийн өндөр мэдлэгтэй, үнэнийг тунхаглах мохошгүй эр зоригтой хүмүүс байв. Папынхан дуугүй харж суусангүй. Боловсролгүй, хуурамч шүтлэгтэй олныг Католик санваартнууд үймүүлж байлаа. Олаф Петри хоёр үргэлж танхай хүмүүсийн дайралтад өртөж, хэд хэдэн удаа арайхийн эсэн мэнд үлдсэн байна. Гэвч хаан Өөрчлөн Шинэчлэгчдийг таашааж, хамгаалалтандаа авсан юм. {AM 242.2} Aм 201.1

Ромын сүмээр удирдуулж байсан ард түмэн ядууралд автаж, дарангуйлалд нэрвэгдэж байлаа. Тэд Бичээсүүдийг мэддэггүй. Оюун ухаанд ямар ч гэрэл өгдөггүй ёс заншил, гайхамшигт найдсан хүмүүс хуурамч үзэлтэй өвөг дээдсийнхээ мухар шүтлэг, ёс бус үйлүүдийг сахиж байлаа. Үндэстэн олон бүлгүүдэд хуваагдаж, хоорондоо эвлэршгүй зөрчил үүсгэснээс болж ард түмэн зовж байв. Төр, шашныг өөрчлөн шинэчлэхээр сэтгэл шулуудсан хаан Ромын эсрэг тулаандаа чадварлаг туслахуудыг дуртайяа нэгтгэж байв. (AM 243 1) Aм 201.2

Хаан болон Шведийн удирдагчдын өмнө Олаф, Петри хоёр шинэчлэгдсэн итгэлийн сургаалуудыг Ромын багш нарын эсрэг тун чадварлаг хамгаалж байлаа. Тэрээр эцгүүдийн сургаалыг зөвхөн Бичээсүүдийн шалгуураар шүүх ёстой болохыг, мөн Библид дурдагдсан итгэлийн амин чухал сургаалууд нь энгийн, тодорхой бөгөөд бүх хүнд ойлгомжтой болохыг тунхаглаж байв. Христ «Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх” (Иохан 7:16) гэж айлдсан билээ. Мөн Паул хэрэв аливаа хүн хүлээн авснаас өөр ямар нэгэн сайн мэдээг тунхаглах аваас тэр хараагдсан гэж хэлж байв (Галат 1:8). Өөрчлөн Шинэчлэгч «Хүмүүс дур зоргоороо үлгэр зохиож, түүнийгээ авралд зайлшгүй шаардлагатай хэмээн бусдад тулгаж болох уу?” хэмээн асууж байлаа.—Wylie, b. 10, ch. 4. Тэрээр мөн Бурханы хуультай зөрчилдөж байгаа тохиолдолд сүмийн тушаал ямар ч эрх мэдэлгүй гээд, Өөрчлөн Шинэчлэлтийн агуу зарчим болох «Библи дангаараа” итгэл, амьдралын чиглүүлэгч гэж тунхагласан юм.(АМ 243.2) Aм 201.3

Хэдий далд байсан ч энэхүү тэмцэл нь «Өөрчлөн Шинэчлэгчдийн далайц, бие бүрэлдхүүн ямар хүмүүсээс бүрдэж байсныг харуулдаг юм. Тэд бичиг үсэггүй, туйлширсан, чихэнд чийртэй үгсийг тунхагласан сөргөлдөгчид байгаагүй, харин ч эсрэгээрээ чадварлаг хүмүүс байв. Тэд Бурханы үгийг судлан, Библийн зэр зэвсгийг хэрхэн ашиглахаа мэддэг байв. Тэд үеийнхнээсээ илүү боловсролтой хүмүүс байлаа. Хэрэв бид зөвхөн Виттенберг, Цюрих зэрэг оюун ухааны төв болсон газруудад Лютер, Меланктон, Звингли, Оеколампадиус гэсэн алдартай хүмүүсээр Шинэчлэлийг хязгаарлавал энэ хүмүүсийг гайхалтай авьяас билиг, амжилтуудаар дүүрэн удирдагч байж тэдний доор байсан хүмүүс агуу байгаагүй хэмээн хэлэх байлаа. Харин Шведэд болсон үйл явдлыг ажиглавал Олаф, Лаурентус Петри зэрэг хүмүүсийг авч үзвэл, багш нараас нь эхлээд шавь нар нь гээд ямар олон хүн гарч ирэх бол?... Бид сайн мэдээний үнэнийг бүрэн эзэмшсэн, сургуулийн багш болон Ромын удирдагчдыг ядах юмгүй ялж чадах судлаачид, теологчдыг олж харах болно.»—Ibid., b. 10, ch. 4.{АМ 243.3} Aм 202.1

Мэтгэлцээний үр дүнд Шведийн хаан Протестант итгэлийг хүлээн авч, улмаар үндэсний зөвлөл Шинэчлэлийг хүлээн зөвшөөрөв. Олаф, Петри Шинэ Гэрээг Швед хэлнээ орчуулж, хожим нь хааны хүсэлтээр Библийг бүхэлд нь орчуулах үүрэг авчээ. Ийнхүү Шведийн ард түмэн анх удаа Бурханы үгийг эх хэл дээрээ уншсан юм. Хаанчлал даяар пасторууд Бичээсүүдийг тайлбарлаж, сургуулийн сурагчдад Библи унших шийдвэрийг улсын дээд Зөвлөл гаргасан байна.{АМ 244.1} Aм 202.2

Мунхаглал, мухар сүсгийн харанхуй, сайн мэдээний гэрэл гэгээнд алгуурхнаар баталгаатай шахагдсан юм. Ромын дарлалаас чөлөөлөгдсөн энэ үндэстэн урьдаас илүү хүч чадал, хөгжил цэцэглэлтэнд хүрчээ. Швед улс Протестант үйл хэргийн цайз хэрэм боллоо. Нэгэн зууны дараа энэхүү жижиг, сул дорой үндэстэн хүнд зовлонгийн цагт Гучин Жилийн Дайны аймшигт тэмцлээс Германыг аврахаар тусламжийн гараа сунгасан Европын цорын ганц улс болсон билээ. Умард Европын хаанчлалууд бүхэлдээ Ромын дарангуйлалд байв. Тэгэхэд Шведийн арми Германд папын ялалтыг няцааж, Калвинчууд болон Лютерчууд гэх Протестантуудад эрх чөлөөг өгсөн бөгөөд энэ нь Өөрчлөн Шинэчлэлтийг хүлээж авсан улс орнуудад чөлөөтэй сэтгэн бодох эрх чөлөөг сэргээж өгсөн юм. {AM 244.2} Aм 202.3