Агуу Мэтгэлцээн

12/44

10—Германы Өөрчлөн Шинэчлэлтийн Дэвишл

Лютерын нууцлагаар алга болсон явдал Герман даяар үймээн дэгдээв. Түүнийг хаа сайгүй асууж сураглаж байлаа. Хачирхалтай цуурхлууд хүмүүсийн дунд тарж, олон хүн түүнийг алуулсан гэж итгэжээ. Хаа сайгүй гашуудал болж түүний анд нөхөд төдийгүй Өөрчлөн Шинэчлэлтийн талаар байр сууриа илэрхийлээгүй олон мянган хүн гашуудан эмгэнэв. Олон хүн түүний үхлийн өшөөг авахаа тангараглаж байв.{АМ 185.1} Aм 155.1

Ромын удирдагчид өөрсдийнх нь эсрэг ямар их үзэн ядалт бий болсныг хараад түгшиж байв. Лютерыг үхсэн байх магадлалтай хэмээн горьдож байсан тэд удалгүй ард түмний уур хилэнгээс зугтахыг хүсэх болжээ. Лютер алга болсон нь урьд өмнө хийж байсан ширүүн дайралтуудаасаа ч илүүтэйгээр дайснуудаа балмагдуулж байв. Зоригт Шинэчлэгчийг алахаар идэвхтэй зүтгэж байсан хүмүүс эдүгээ түүнийг анир чимээгүй болсонд нь илүү их айцгаав. Тэдний нэг «Өөрсдийгөө аврах цорын ганц арга бол бамбараа асааж, Лютерыг дэлхийн хаанаас ч хамаагүй хайж олоод, нэхэл дагал болсон ард түмэнд буцааж өгөх явдал юм» гэжээ.—D’Aubigne, b. 9, ch. 11. Хааны зарлиг ямар ч хүчгүй байлаа. Хааны зарлиг Лютерын хувь тавилангаас бага нөлөөтэй байгааг хараад папын төлөөлөгчид уур хилэндээ автжээ.(АМ 185 2) Aм 155.2

Түүний хоригдсон ба эсэн мэнд гэсэн мэдээ ард түмний айдсыг багасгасан ч энэ үйл явдал нь хүмүүсийн түүнийг дэмжих хүсэл зоригийг илүү бадраасан юм. Хүмүүс түүний бүтээлүүдийг урьд урьдынхаас илүү шимтэн уншиж эхлэв. Олон аюулыг сөрөн байж, Бурханы үгийг хамгаалсан зоригт эрийн үйл хэрэгт олон хүн нэгджээ. Өөрчлөлт Шинэчлэлт тасралтгүй хүчээ авсаар байв. Лютерын суулгасан үр хаа сайгүй ургажээ. Түүний сураггүй болсон нь олон түмэнд үйлчилснээс илүү үр дүнд хүрсэн юм. Агуу удирдагч сураггүй болсноор бусад хамтран зүггэгчдэд шинэ үүрэг хариуцлага тохогдов. Нэр төртэй эхлүүлсэн агуу үйлсийг зогсоохгүйн тулд тэд шинэ эрч хүч, шинэ хүсэл тэмүүлэлтэйгээр ХӨДЛӨВ. {АМ 185.3} Aм 155.3

Гэвч Сатан зүгээр суусангүй. Тэрээр өөрчлөн шинэчлэлт болж буй бусад газруудад нөлөөлсний адил ард түмнийг мэхэлж, сүйрүүлэхийн тулд жинхэнэ өөрчлөн шинэчлэлтийн оронд хуурамч хөдөлгөөн ериүүлзв. Христийн сүм үүссэн нэгдүгээр зуунд хуурамч христүүд гарч ирсний адил арван зургадугаар зуунд хуурамч эш үзүүлэгчид гарч ирлээ. {AM 186.1} Aм 156.1

Шашны өөрчлөлтүүдэд гүнээ автсан хэдэн хүн өөрсдийгөө Тэнгэрээс онцгой даалгавар хүлээн авсан хэмээн итгэж, Лютерын эхлүүлсэн Өөрчлөн Шинэчлэлтийг бүрэн гүйцэтгэх болсноо зарлан тунхаглав. Тэд үнэндээ Лютерын үйлсийг нурааж байлаа. Тэд Өөрчлөн Шинэчлэлтийн үндэс болсон Бурханы үг бол итгэл, амьдралын гол дүрэм гэсэн агуу зарчмаас татгалзаж, алдаа мадаггүй хөтөчийн оронд сэтгэл хөдлөл, мэдрэмжинд найдах барьцгүй зарчмыг сонгожээ. Тэд хууран мэхлэлт, алдаа дутагдлыг илрүүлэх хүчнээс хөндийрснөөр Сатанд оюун ухаанаа зоргоороо удирдуулах замыг нээж өгчээ.{АМ 186.2} Aм 156.2

Эш үзүүлэгчдийн нэг тэнгэр элч Габриелтай уулзсан хэмээн тунхаглав. Түүнтэй нэгдсэн нэгэн оюутан хичээл сургуулиа орхиж, Бурханы үгийг тайлбарлах мэргэн ухааныг хүлээн авснаа зарлав. Туйлшралд өртөмтгий бусад нь тэдэнтэй нэгджээ. Эдгээр туйлшрагчдын үйлдлүүд олны дунд багагүй шуугиан дэгдээв. Лютерын сургаал өөрчлөн шинэчлэлт зайлшгүй хэрэгтэйг ухааруулж байсан тул зарим нэг чин үнэнч хүмүүс шинэ эш үзүүлэгчдийн тунхаглалуудад төөрч будилж ЭХЛЭВ. {АМ 18б.3} Aм 156.3

Эдгээр хөдөлгөөний удирдагчид Виттенбургт очиж, Меланктон болон түүний хамтрагчдад үзэл бодлоо тулгав. Тэд «Бурхан биднийг ард түмнийг удирдуулахаар илгээлээ. Бид Бурхантай ярилцаж удахгүй юу болохыг мэдэж авсан. Тиймээс бид элч болон эш үзүүлэгчид бөгөөд Лютерт үгээ зааж өгмөөр байна” хэмээжээ.—Ibid., b. 9, ch. 7.{AM 187.1} Aм 156.4

Үүнийг сонссон Өөрчлөн Шинэчлэгчид айх, гайхах зэрэгцэв. Тэд урьд өмнө хэзээ ч ийм зүйлтэй тохиолдож байгаагүй тул яахаа мэдэхээ больж, будилж орхив. Меланктон «Энэ хүмүүс үнэхээр гайхамшигтай сүнсээр удирдуулсан мэт санагдавч яг ямар сүнс тэднийг удирдана вэ? ... Бүгдээрээ Бурханы Сүнсийг эсэргүүцэх, нөгөө талаар Сатаны сүнсэнд мэхлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй» гэж хэлж байв.—Ibid., b. 9, ch. 7.{AM 187.2} Aм 156.5

Шинэ сургаалын үр жимс удалгүй тодорхой болов. Хүмүүс Библиэс татгалзаж, үүнийг бүрэн орхиж байлаа. Сургуулиуд ч будилж эхлэв. Оюутнууд бүх эрх мэдлийг үл тоомсорлож, хичээл сургалтаа орхин, сУРгУУлиа хаях болов. Өөрчлөн Шинэчлэлтийн их үйл хэргийг сэргээж, удирдах болно гэж бодсон хүмүүс агуу үйлсийг сүйрлийн ирмэгт авчрав. Ромын талыг баримтлагчид тэдний хэрэг зоригийг хараад, баярлан «Энэ бол сүүлчийн тэмцэл. Удахгүй тэд бүгд биднийх болно” хэмээн ярьцгааж байлаа.—Ibid., b. 9, ch. 7.{АМ 187 3} Aм 156.6

Вартбургт байсан Лютер юу болсныг сонсоод сэтгэл зовнин «Сатан бидэнд ийм гамшиг илгээнэ гэдгийг би мэдэж байсан юм» хэмээн санаа алджээ.—Ibid., b. 9, ch. 7. Тэрээр өөрсдийгөө өргөмжилсөн эш үзүүлэгчдийн мөн чанарыг таньж, үнэний үйл хэрэгт аюул учирсныг ойлгов. Пап болон хааны эсэргүүцлээс илүү энэ асуудал түүнийг ийнхүү зовоож, шаналгаж байлаа. Анд нөхдийнх нь дундаас Өөрчлөн Шинэчлэлтийн хамгийн аймшигтай дайснууд гарч иржээ. Түүнд үлэмжийн баяр хөөр, итгэл найдварыг төрүүлж байсан үнэнийг дайсан нь зөрчилдөх, сүмд үймээн самуун дэгдээхэд ашиглаж байлаа.{АМ 187.4} Aм 157.1

Лютер Бурханы Сүнсээр хөтлүүлэн, Өөрчлөн Шинэчлэлийн үйл хэргийг гүйцэтгэхдээ хэзээ ч хүрч чадахааргүй хол замыг туулсан билээ. Тэрээр ямар нэгэн огцом өөрчлөлт хийх байр суурьтай байлаа. Тэрээр Хязгааргүй Хүчит Нэгэний ашиглаж буй багаж зэмсэг төдий байв. Гэвч энэ удаа үйл хэргийнхээ үр дүнг үзээд айдаст автжээ. Тэрээр «Хэрэв миний сургаал сул дорой бөгөөд хүмүүст муугаар нөлөөлсөн бол үнэнээс татгалзахын оронд арван удаа үхэхийг илүүд үзнэ. Гэвч сайн мэдээ хэнд ч муугаар нөлөөлөх боломжгүй” хэмээн хэлжээ.—Ibid., b. 9, ch. 7.{AM 188.1} Aм 157.2

Өөрчлөн Шинэчлэлтийн төв болсон Виттенбург туйлшрал, замбраагүйтлийн гайгаар маш хурдан унаж байлаа. Ийм аймшигтай нөхцөл байдал Лютерын сургаалаас үүсээгүй боловч дайснууд нь Герман даяар түүний сургаал энэ бүхэнд буруутай хэмээж байв. Сэтгэлдээ шаналж «Өөрчлөн Шинэчлэлтийн их үйл хэрэг ингээд төгсөх гэж үү?” хэмээн үе үе асууж байлаа.—Ibid., b. 9, ch. 7. Тэрээр Бурхантай залбирлаар барилдах үед амар тайван зүрх сэтгэлд нь эргэн ирэв. Тэгээд «Энэ үйл хэрэг бол минийх биш, харин Таных билээ. Та энэ агуу үйлсийг мухар сүсэг болон туйлшралд автуулахыг зөвшөөрөхгүй» хэмээн залбирчээ. Ийнхүү тэрээр ийм зөрчлийн дунд юу ч хийлгүй зүгээр суух аргагүй болжээ. Тэрээр Виттенбургт буцаж очихоор шийдлээ.{АМ 188 2} Aм 157.3

Лютер өчүүхэн ч сааталгүйгээр аюулыг сөрөн аян замдаа гарав. Тэрээр хааны шийтгэл дор байгаа нэгэн билээ. Анд нөхөд нь ч түүнд туслах хориотой байсан тул дайснууд нь түүний амийг хороох бүрэн боломжтой байв. Хааны албатууд түүнийг дэмжигчдийн эсрэг хамгийн хүчтэй арга хэмжээг авчээ. Гэлээ ч Лютер сайн мэдээний үйл хэрэгт аюулд учирсныг сонсоод, Эзэний нэр дээр үнэний төлөө тулалдахаар гарч ирлээ.{АМ 188 3} Aм 157.4

Тэрээр хаанд хандан бичсэн захидалдаа, Вартбургийг орхин явсан зорилгоо танилцуулаад «Би тайжууд болон хааныхаас илүү сайн хамгаалалтын дор Виттенбург уруу явж буйгаа эрхэм дээд танд уламжилж байна. Би танаас дэмжлэг хүсэх бодолгүй байгаа бөгөөд би танаар хамгаалуулахаас илүү, таныг хамгаалах болно. Хэрэв эрхэм дээдэс та намайг хамгаалах хүсэлтэй бол би Виттенбург уруу явахгүй байх байлаа. Энэ үйл хэргийг илд сэлмээр хэрэгжүүлэх боломжгүй. Бурхан ямар ч хүний тусламж, хөндлөнгийн оролцоогүйгээр үйл хэргээ хэрэгжүүлэх болно. Хамгийн агуу итгэлтэй хүн л намайг хамгаалах чадвартай байх болно” гэж бичжээ.—Ibid., b. 9, ch. 8.{АМ 1884} Aм 158.1

Лютер Виттенбург орох замдаа бичсэн хоёр дахь захидалдаа «Би эрхэм дээдэс таны төдийгүй, дэлхий дахины бухимдлыг сөрөхөд бэлэн байна. Би Виттенбургийг хоньчилдоггүй гэж үү? Бурхан энэ хотыг надад хариуцуулаагүй гэж үү? Би тэдний тусын тулд шаардлагатай бол үхэх ёсгүй гэж үү? Би, Герман даяар аймшигтай үймээн гарч, Бурхан манай үндэстнийг гэсгээх вий гэдгээс айж байна” гэж бичжээ.—Ibid., b. 9, ch. 7. {AM 189.1} Aм 158.2

Тэрээр анхаарал болгоомжтой, даруухан боловч шийдэмгий, хатуу байр суурьтайгаар ажлаа эхлэв. Лютер «Бид хүчирхийллээр байгуулсан бүхнийг Бурханы үгийн хүчээр түлхэн унагаж, устгах ёстой. Би мухар сүсэгтэй, итгэлгүй хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхгүй.... Хэн ч албадуулах ёсгүй учир эрх чөлөө бол итгэлийн гол мөн чанар юм» гэж хэлжээ.— Ibid., Ъ. 9, ch. 8. {АМ189.2} Aм 158.3

Удалгүй Лютер эргэн ирж, сургаал айлдах гэж байна гэсэн мэдээ Виттенбург даяар тархав. Хүмүүс тал талаас цуглаж, сүм ямар ч зайгүй болтлоо дүүрчээ. Лютер индэр дээр гарч, мэргэн ухаанаар эелдэг зөөлөн номлож, залруулж, зэмлэж байв. Сүмийн Эзэний зоогийн ёслолыг зогсоож, халахын тулд хүч хэрэглэхээр шийдсэн хүмүүст хандан:{АМ 189 3} Aм 158.4

«Католикчууд Эзэний зоогийг бузар муу ёслол болгосон; Бурхан үүнийг эсэргүүцдэг; энэ ёслолыг цуцлах ёстой; бүх дэлхий даяар сайн мэдээний Эзэний зоогийн ёслолыг сахидаг болоосой гэж би хүсч байна. Гэвч бид хэнийг ч хүчилж болохгүй. Бид энэ асуудлыг Бурханд даатгах ёстой. Бид биш харин Түүний үг гайхамшиг үйлддэг. Яагаад гэж та нар асуух байх. Учир нь ваарчин шаврыг хэвэнд оруулдаг шиг би хүмүүсийн зүрх сэтгэлийг удирдаж чадахгүй. Бидэнд энэ талаар ярих эрх байна. Харин хүч хэрэглэх эрх байхгүй. Бурханд бүхнээ даатгая гэж номлох хэрэгтэй. Хэрэв би хүч хэрэглэвэл надад юу тохиолдох вэ? Хоёр нүүр, ёсчирхсон байдал, дүр исгэх, хүний хууль тогтоолд итгэсэн хуурамч дүр ... Ингэснээр чин сэтгэл, итгэл, хайр гэж байхгүй болно шүү дээ. Энэ гурав байхгүй бол юу ч байхгүй болно. Би ийм зүйлийн төлөө юугаа ч зориулахгүй. ... Бурхан Үгээрээ та бидний болон бүх дэлхийн хүчээ нэгтгээд хийж чадахгүй зүйлсийг хийнэ. Бурхан зүрх сэтгэлд нөлөөлж, зүрхийг нь ялан дийлснээр хүнийг бүхэлд нь ялан дийлнэ....{АМ 189.4} Aм 158.5

«Би номлож, ярилцаж, бичих болно. Гэхдээ би хэнийг ч хүчлэхгүй, учир нь итгэл бол сайн дурын шийдвэр. Миний юунд хүрсэнийг хараач. Би папын эсрэг, уучлалын гэрчилгээ, папыг хамгаалагчдын эсрэг ямар ч хүчирхийлэл, үймээн дэгдээхгүйгээр тэмцсэн. Би Бурханы үгийг танилцуулж, номлож, бичихээс өөр зүйл хийгээгүй. Гэвч намайг унтаж байхад,... миний номлосон үгс ямар ч тайж, хааны хүчнээс илүүтэйгээр папын эрх мэдлийг унагаажээ. Би гараа хөдөлгөөгүй, үг л бүгдийг хийжээ. Хэрэв би хүч хэрэглэхийг хүссэн бол бүх Герман цусанд умбах байлаа. Тэгсэн бол ямар үр дүн гарах вэ? Бие сэтгэл мөхөж, сүйрэлд хүрнэ. Тиймээс би амаа хамхиж, Бурханы үг дэлхийг өөрчлөхийг хүлээсэн юм.»—Ibid., b. 9, ch. 8.{AM 190.1} Aм 159.1

Лютер илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүст өдөр бүр, бүтэн долоо хоногийн турш номлов. Бурханы үг туйлширсан сэтгэлийн хөөрлийг номхотгож чадлаа. Сайн мэдээний хүч рүү татагдсан хүмүүсийг үнэний замд чиглүүлж чадсан юм.{АМ 190.2} Aм 159.2

Л ютер аймшигтай хэрэг тарьсан туйлшрагчидтай уулзахыг хүссэнгүй. Тэрээр тэднийг тэнгэрээс онцгой дуудлага авсан гэх боловч өчүүхэн сөргөлдөөн битгий хэл, сайн санаж хэлсэн зэмлэл, зөвлөгөөг ч хүлцэж чадахгүй, эрүүл бус сэтгэлгээтэй, хүсэл тачаалаа захирах чадваргүй хүмүүс гэдгийг мэджээ. Өөрсдийгөө хамгийн дээд эрх мэдэл гэж өргөмжилсөн тэд үг яриаг нь шууд хүлээн зөвшөөрөхийг хүн болгоноос шаардаж байлаа. Гэвч тэд түүнтэй уулзахыг удаа дараа шаардсан тул уулзахыг зөвшөөрсөн ба худал хуурмагийг нь тун амжилттай илчилсэн тул хууран мэхлэгчид Виттенбургээс нэн даруй явжээ.{АМ 190.3} Aм 159.3

Түр зуур намдсан туйлшрал хэдэн жилийн дараа илүү хүчтэй дэлгэрч, улам аймшигтай үр дагавар авчирлаа. Энэ хөдөлгөөнийг удирдагчийн тухай Лютер «Тэдний хувьд Ариун Бичээс гэдэг үхмэл зүйл бөгөөд бүгдээрээ ‘Сүнс ингэж хэлсэн, Сүнс’ хэмээн хашгирч байлаа. Харин би тэдний сүнсний дуудлагыг дагахгүй. Бурхан өршөөлөөрөө намайг гэмгүй гэгээнтнүүдээр дүүрсэн сүмээс хол байлгах болтугай. Би ямагт Бурхан уруу хандан, чин сэтгэлээсээ тусламж гуйн мэгшиж, хашгирснаар нүглээ мэдэрч, ухаарч, даруу, сул дорой гэдгээ ойлгосон хүмүүстэй хамт байхыг хүсэж байна” гэжээ.—Ibid., b. 10, ch. 10.{AM 190.4} Aм 159.4

Хэт туйлшрагчдын идэвхтэй тэмцэгч Томас Мюнзерийг зөв чиглүүлсэн бол их үйлийг бүтээж чадах онцгой чадварлаг хүн байсан ба жинхэнэ итгэл бишрэлийн үндсэн зарчимд суралцаагүй хүн байлаа. «Тэрээр дэлхийг өөрчлөн, шинэчлэх хүсэл зориг дүүрэн байсан ч хэт туйлшрагчдын адил өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг умартсан юм.»— Ibid., b. 9, ch. 8. Тэрээр байр суурь, хүч нөлөөнд санаархаж, Лютерт байр сууриа алдахыг хүсээгүй. Тэрээр Өөрчлөн Шинэчлэгч папын эрх мэдлийг Бичээсийн эрх мэдлээр сольж, өөр төрлийн папын засаглалыг бий болгох гэж байна хэмээн гүтгэж байв. Тэрээр өөрийгөө жинхэнэ өөрчлөн шинэчлэлтийг байгуулахаар тэнгэрээс дуудагдсан хэмээн зарлаж байв. Мюнзер «Сүнсийг хүлээн авсан ямар ч хүн насан туршдаа Бичээсийг харж байгаагүй ч гэсэн жинхэнэ итгэлтэй хүн” хэмээн тунхаглав.—Ibid., b. 10, ch. 10.{AM 191.1} Aм 159.5

Туйлшрагч багш нар мэдрэмжиндээ жолоодуулж, бодол, сэрэл бүхнээ Бурханы дуу хоолой гэж үзэж байлаа. Ийм учраас тэд хэт туйлширч байв. Зарим нь Библиэ шатааж, «Бичээс үхүүлдэг, харин Сүнс амийг өгдөг” гэж байв. Мюнзерийн сургаал хүмүүсийн гайхамшгийг хүсэн мөрөөдөх сэтгэлийг өдөөж, хүний бодол санаа, үзэл санааг Бурханы үгээс илүүд өргөмжлөн хүслээ хангахад нөлөөлж байлаа. Мянга мянган хүн түүний сургаалыг хүлээн авсан байв. Тэрээр удалгүй ард түмнийг мөргөл хийхгүй байх, тайжуудын үгэнд орох нь Бурхан болон Белиалд зэрэг үйлчилж буй оролдлого гэж хэлж байв.{АМ 191.2} Aм 160.1

Хүмүүс папын дарамтаас аль хэдийн гарч, хаад, тайжуудын үгийг дагах хүсэлгүй болжээ. Мюнзерийн тэнгэрийн хүсэл гэх хувьсгал нь ард түмний бүх хяналтыг эсэргүүцэж, атаа хорсол, дур хүсэлдээ удирдуулах боломжийг бий болгожээ. Ийнхүү аймшигтай доройтол, тэмцэл үргэлжилж, Германы газар нутаг бүхэлдээ цусанд автагдав.{АМ191.3} Aм 160.2

Хэт туйлшралын хор уршгийн гэм бурууг Өөрчлөн Шинэчлэлтэд тохож буйг харсан Лютер Ерфуртэд шаналж байснаасаа илүү зовж байв. Папыг дэмжигч тайжууд уг бослогыг Лютерын сургаалын үр жимс хэмээн зарлаж, хүмүүс ч гэсэн адил бодолтой байв. Хэдийгээр буруутгал үндэслэлгүй байсан ч үүнээс болж Өөрчлөн Шинэчлэлтийн үйл хэрэг үлэмжийн саадтай учирч байлаа. Үнэний үйл хэргийг туйлшралтай адилтгаж үзэх болсон нь түүний хувьд дааж давшгүй хүнд зовлон байв. Мөн бослогыг удирдагчид Лютерыг үзэн ядаж байлаа. Учир нь тэрээр сургаалуудыг нь эсэргүүцэж, тэнгэрийн дуудлагыг нь үгүйсгэж, хаад ноёдын эрх мэдлийг эсэргүүцсэн гэмт хэрэгтнүүд гэж зарласан байв. Иймээс тэд Лютерыг адгийн мэхлэгч гэж буруутгасан юм. Тэрээр эрх мэдэлтнүүд болон ард түмний уур бухимдлыг төвлөрүүлсэн мэт харагдаж байлаа.{АМ 192.1} Aм 160.3

Өөрчлөн Шинэчлэлтийг сүйрүүлэхийг хүссэн Ромыг дэмжигчид Лютерын засах гэж хичээж буй буруу үйл хэргүүдийн төлөө буруутгаж байв. Шударга бусаар хэлмэгдсэн гэж худал хэлж байсан туйлшрагчид ард олныг өөрсдийн талд оруулахын тулд бурууг үйлдэгчдийн байнга гаргадаг зан болох өөрсдийгөө хэлмэгдэгсэд хэмээн харуулахыг хичээх болжээ. Өөрчлөн Шинэчлэлтийг бүх хүчээрээ эсэргүүцэж буй хүмүүс хавчлага, хүчирхийллийн золиос болсон баатрууд хэмээн тооцов. Энэ бол тэнгэрт бослого өдөөсөн Сатаны ажил байв. {АМ 192.2} Aм 160.4

Сатан үргэлж хүмүүсийг мэхэлж, гэм нүглийг зөвт байдал, зөвт байдлыг гэм нүгэл гэж хэлдэг юм. Түүний ажил ямар их амжилттай байсан гэж бодно! Үнэнийг аймшиггүйгээр хамгаалсан Бурханы үнэнч зарц нар ямар их буруутгагдаж, шүүмжлүүлнэ вэ! Сатаны гар хөл болсон хүмүүс магтуулж, сайшаал хүртэж, хэлмэгдсэн болж харагдаж байхад Бурханд үнэнч байснаар хүндэтгэл, дэмжлэгийг хүлээх ёстой хүмүүс хардалт, сэрдэлтэд өртөн, ганцаардаж байх юм даа.{АМ 192 3} Aм 161.1

Худал ариун зан, хуурмаг ариун байдал мэхлэлтээ үргэлжлүүлсээр байна. Эдгээр нь Лютерын үетэй адил хүмүүсийн оюун санааг Бичээсүүдээс холдуулж, тэднийг Бурханы хуулинд захирагдахын оронд мэдрэмж, үзэл бодолдоо удирдуулахыг янз бүрээр ятгасаар байна. Энэ бол ариун байдал, үнэнийг бузарлахын тулд Сатаны хэрэглэдэг хамгийн амжилттай арга юм.{АМ 193.1} Aм 161.2

Лютер сайн мэдээг тал бүрээс ирж буй халдлагаас аймшиггүйгээр хамгаалж байв. Бурханы үг ямар ч тулаанд хүчирхэг зэвсэг болдог гэдгээ баталсан билээ. Энэ үгээр тэр папын эрх мэдэл, эрдэмтэн мэргэдийн барьцгүй ухааныг эсэргүүцсэн ба Өөрчлөн Шинэчлэлтийг ашиглах гэж оролдож буй туйлшралын эсрэг хадан цохио мэт бат зогсож байлаа. {АМ 193.2} Aм 161.3

Дээрх хоёр хүч ямар нэгэн байдлаар Ариун Бичээсийг үл тоомсорлож, хүний ухааныг шашны үнэн, мэдлэгийн эх үүсвэр хэмээн өргөмжилж байлаа. Хүний үзэл бодол, дүгнэлтийг шүтэгчид, хүний үзлийг итгэл бишрэлийн хэмжүүр болгодог билээ. Хэмжээлшгүй эрхт шашны тэргүүн санваартнууд элч нарын үеэс уламжлагдан ирсэн, халагдашгүй эрх мэдэлтэй хэмээн тунхаглах Ромын үзэл, элч нараас хүлээн авсан гэх ариун дуудлага дор зүсэн бүрийн шунал, бузар үйлдлүүдээ нууж хаацайлж байв. Мюнзер болон түүний нөхөд Бурханы дуудлагыг авсан гэдэг нь ургуулан бодсон мэдрэмж төдий зүйл байсан бөгөөд нөлөө нь хүмүүс болон тэнгэрийн бүх эрх мэдлийг үгүйсгэхэд хүргэсэн юм. Харин Христэд итгэдэг хүн Бурханы үгийг итгэмжит үнэн бөгөөд сүнс бүрийг таних шалгуур хэмээн хүлээн авдаг байх ёстой.{АМ 193 3} Aм 161.4

Лютер Вартбургт буцаж очоод, Шинэ Гэрээний орчуулгаа дуусгаснаар, Г ерманы ард түмэн сайн мэдээг эх хэлээр унших боломжтой болжээ. Энэ Библийг үнэнийг хайрлагч хүн бүр үлэмж баяртай хүлээн авч байхад харин хүний ёс заншил, хууль тогтоомжийг хөхүүлэгчид Бичээсийг бухимдан эсэргүүцэж байв.{АМ 193.4} Aм 161.5

Энгийн ардууд Бурханы үгийг ойлгож, цэц булаалдаж, мэдлэггүй байдлыг нь илчлэх боломжтой болсныг мэдээд санваартнууд ихэд цочирдов. Тэдний мунхаг оюун ухаан Сүнсний сэлэмний эсрэг хүчин мөхөс байв. Ром Бичээсүүдийг тараахгүйн тулд бүх эрх мэдлээ дайчилсан боловч зарлиг, хараал болон эрүү шүүлт нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Сүм Библийг хэдий чинээ буруутгаж, цээрлэх тусам, ард олны хүсэл сонирхол төдий чинээ оволзож байлаа. Уншиж чаддаг хүн бүхэн Бурханы үгийг судлахыг хүсэн тэмүүлж байв. Тэд Бурханы үгийг байнга биедээ авч явж, ихэнх хэсгийг нь цээжлэх хүртлээ дахин дахин уншиж байлаа. Лютер Шинэ Гэрээ ямар их амжилт олж байгааг хараад, тэр даруй Хуучин Гэрээний орчуулгаа эхлүүлж, дуусгасан хэсгүүдээ цаг алдалгүй хэвлэн гаргаж байлаа.{АМ 194.1} Aм 162.1

Лютерын бичээсүүдийг хот хөдөөгүй дуртайяа хүлээн авч байв. «Лютер болон түүний найзуудын бичээсүүдийг хүмүүс түгээн дэлгэрүүлж байлаа. Сүмийн хууль бус шаардлагуудыг ухаж ойлгон, урт удаан дарамттай амьдралын оронд идэвхтэй амьдралыг хүссэн санваартнууд Бурханы үгийг тунхаглах мэдлэг дутуу ч гэсэн хот тосгодоор явж, айл өрхүүдээр орж, Лютер болон түүний найз нөхдийн бичээсүүдийг борлуулж байлаа. Төд удалгүй Герман улс зоригт ном түгээгчдээр дүүрзв.»—Ibid., Ъ. 9, ch. 11.{АМ 194.2} Aм 162.2

Эдгээр бичээсүүдийг баян ядуугүй, боловсролтой боловсролгүй бүхэн ихэд сонирхон уншиж байлаа. Тосгоны сургуулийн багш нар үдэш оройн цагаар түүдэг галын дэргэд цугласан хүмүүст чангаар уншиж өгдөг болов. Үнэнийг ойлгосон зарим нь Бурханы үгийг баярлан хүлээн авч, сайн мэдээг бусдад түгээж байлаа.{AM 194.3} Aм 162.3

Бурханы «Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг” гэж хэлсэн үг ийнхүү биелжээ. Дуулал 119:130. Бичээсүүдийг унших нь хүмүүсийн оюун ухаан зүрх сэтгэлд хүчтэй өөрчлөлтийг бий болгов. Папын дэглэм ард олныг мунхаглал болон үхэл дотор төмөр мэт бат хүлсэн байв. Хүмүүс тогтоосон дэг жаягийг муйхраар дагаж байсан ч эдгээр үйлчлэлүүд зүрх сэтгэл, оюун ухаанд чухал байр суурь эзэлж байлаа. Бурханы үгсийн чухал үнэнүүдийг нээж өгсөн Лютерын сургаалууд болон жирийн иргэдэд өгсөн Бичээсүүд хүмүүсийн сүнслэг байдлыг сэргээж, ариусгаад зогсохгүй, оюун ухаан, хүч чадлыг хүчирхэгжүүлсэн юм.{АМ 195.1} Aм 162.4

Бүх давхаргын хүмүүс Библийг барьж үзэн, Өөрчлөн Шинэчлэлтийн номлолуудыг хамгаалж байлаа. Бичээсүүдийг судлах үүргийг дааж авсан Папыг дэмжигчид санваартнууд одоо олны өмнө гарч, шинэ сургаалыг няцаах үүрэг гүйцэтгэж байв. Бичээсүүд болон Бурханы хүчийг мэдэхгүй санваартнууд боловсролгүй, эсэргүү хэмээн дорд үзэж байсан хүмүүстээ ялагдаж байлаа. Нэгэн Католик зохиолч энэ тухай «Харамсалтай нь Лютер Ариун Бичээсүүдээс өөр юунд ч итгэхгүй байхыг шавь нартаа уриалсан байв» гэж бичсэн байдаг.—Ibid., b. 9, ch. 11. Боловсрол нимгэн хүмүүс үнэний үгийг айлдахыг болон боловсролтой, мэргэн цэцэн гэж тооцогдож байсан багш нартай мэтгэлцэхийг сонсохоор олон хүн цугларах болов. Тэд Бурханы үгийн энгийн сургаалаар асуултанд нь хариулахад багш нарын ичгүүртэй байдал илэрхий болж байлаа. Ажилчид, цэргүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл санваартнууд хийгээд багш нараас илүү Библийн сургаалыг мэдэх болов.{АМ 195.2} Aм 162.5

Сайн мэдээний шавь нар болон папын мухар сүсгийг эрхэмлэгчдийн хоорондын эрс ялгаа зөвхөн эрдэмтэн судлаачдын хүрээнд төдийгүй энгийн ард түмний дунд хүртэл ажиглагдах болов. «Олон улсын хэлийг судлах болон бичгийн эрдэмд шамдаагүй сүмийн зэрэгтнүүд болох хуучны ихэс дээдсийн эсрэг Бичээсүүдийг нягтлан судлахад шамдсан, эртний бичээсүүдэд нэвтэрсэн бүтээлч сэтгэлгээтэй залуус бат зогсож байлаа. Ухаан сэргэг, эрхэм хүсэл тэмүүлэл, зүрх зоригтой эдгээр залуус хэн ч эсэргүүцэж чадахааргүй их эрдэм мэдлэг хураажээ.... Тийм ч учраас Өөрчлөн Шинэчлэлтийг хамгаалагчид эдгээр залуус Ромын мэргэдтэй мэтгэлцэхдээ тэднийг ядах юмгүй барьц алдуулж, олны нүдний өмнө гутамшигт оруулдаг болов.»—Ibid., b. 9, ch. 11. {AM 195.3} Aм 163.1

Сүмийн ирц эрс буурахыг харсан Ромын санваартнууд эрх баригчдаас тусламж эрж, тэдний эрх мэдлийг ашиглан итгэгчдийг эргүүлэн авчрах бүх аргыг хэрэглэж байлаа. Гэвч шинэ сургаалаар зүрх сэтгэлийнхээ хэрэгцээг хангасан ард түмэн, удаан хугацааны туршид утгагүй хоосон мухар сүсэг, ямар ч хэрэггүй зан заншлуудаар тэжээсэн санваартнуудаас иүүрзз буруулсан юм.{АМ19б.1} Aм 163.2

Үнэний багш нарын эсрэг хавчлага дэлгэрэхэд тэд Христийн «Харин та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа” (Матай 10:23) гэсэн сургаалыг хэрэгжүүлж байлаа. Гэрэл хаа сайгүй түгэв. Хавчигдсан дүрвэгчид үүдээ нээж өгөх айл олж, тэндээ байрлан, боломж гарган сүмд эсвэл айлд, задгай талбайд Христийг тунхагладаг байлаа. Тэдний номлолоо айлдсан газар бүр ариун сүм болж байв. Эрч хүч болон эрх мэдэлтэйгээр тунхаглагдсан үнэн эсэргүүцэхийн аргагүйгээр хүчтэй дэлгэрч байлаа.{АМ 196.2} Aм 163.3

Сүм болон улс орны эрх мэдэлтнүүд энэхүү тэрслүү үйл явдлыг нухчин дарах гэж дэмий л оролдож байв. Тэднийг шорон гяндан, эрүү шүүлт, гал болон илдээр айлгаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Олон мянган итгэгч итгэл бишрэлээ цусаараа хамгаалсан ба тэдний үйл хэрэг үргэлжилсээр байлаа. Хавчлага үнэнийг улам дэлгэрүүлж, хутган үймүүлэхийн тулд Сатаны сэдсэн туйлшрал нь хүртэл Бурханы үйлс болон чөтгөрийн үйлдэл хоёрын ялгааг тодорхой болгож өгсөн юм. {АМ 196.3} Aм 163.4