Агуу Мэтгэлцээн
35—Оюун Санааны Эрх Чөлөөнд Халдсан нь
Протестантууд Ромын үзэл сургаалыг урьд өмнөх цаг үеэс илүү ихээр таалж, хүлээн зөвшөөрөх болжээ. Католик сүмийн эрх мэдэл нэмэгдэхгүй байгаа улс орнууд папыг дэмжигч улс орнуудаас дэмжлэг авахын тулд урьдын маргаантай асуудлууддаа буулт хийж, өөрчлөн шинэчлэгчдийн сүмийг папын үзэл баримтлалыг эсэргүүцэхгүй байхад нөлөөлж эхлэв. Бидний хүлээн зөвшөөрөхгүй байсан амин чухал үзэл сургаалууд таамаглаж байсан шиг тийм ч их зөрүүтэй биш байна. Бид бага зэрэг буулт хийснээр Ромтой илүү сайн ойлголцох болно гэсэн үзэл бодол газар авч байна. Протестантууд хувь хүний үзэл бодлын эрх чөлөөг эрхэмлэх үзлийнхээ төлөө ихээхэн —золиос гаргасан билээ. Тэд папын засаглалыг эсэргүүцэж, Ромын шашинтай нийцэх гэсэн оролдлого бүхнийг Бурханд үнэнч бусаар хандсан хэмээн хүүхдүүддээ зааж байв. Гэвч одоо нөхцөл байдал, үзэл баримтлал ямар ихээр өөрчлөгдөж байна вэ! {АМ 563.1} Aм 457.1
Папыг хамгаалагчид сүмд өсөрхөгчид бий боллоо гэж зарлах үед Протестантууд түүнийг нь ямар ч эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрөхөд бэлэн болжээ. Хүмүүс олон зууны өмнөх харанхуй, мэдлэг боловсрол дулимаг байсан үеийн шашны удирдлагын буруу, бузар муу үйл ажиллагааг өнөө үеийн сүмд тохож, буруутгах нь шударга бус гэж үзэх болно. Тэд Ромын шашны аймшигтай харгислалыг тухайн үеийн харанхуй бүдүүлэг нийгэмтэй холбож, орчин үеийн соёл, эртний сүмийн үзэл баримтлалд сайн нөлөө үзүүлсэн гэж ятгах болжээ.(АМ 5б3.2) Aм 457.2
Гэвч эдгээр хүмүүс Ромын шашин өөртөө эрдэж, бардан найман зууны өмнө үзэл баримтлал, үйл ажиллагааны хувьд ямар ч алдаа дутагдал гарч байгаагүй гэж тунхагласаар ирснийг мартсан гэж үү? Тэд дээрх үзлээсээ татгалзахын оронд арван есдүгээр зуун хүртэл сүм ямар ч алдаа гаргаагүй хэмээн эргэлзэх зүйлгүйгээр баталсаар байгаа. Ромын шашин «Бичээсүүд хэзээ ч алдаа гаргахгүй, гаргаж байгаагүйтэй адил сүм хэзээ ч алдаа гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй” (John L. von Mosheim, Institutes of Ecclesiastical History, book 3, century II, part 2, chapter 2, section 9, note 17), гэж хэлсээр байна. Тэд өнгөрсөн үед баримталсаар ирсэн зарчмуудаасаа хэрхэн салж чадах билээ?{АМ 5б4Л( Aм 457.3
Папын сүм алдаа дутагдал гаргаж байгаагүй гэсэн үзлээсээ хэзээ ч няцахгүй. Тэд өөрсдийн үнэн зөв гэж тооцож буй үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг хавчин гадуурхаж байсантайгаа адил дахин боломж гарвал урьдын үйлдлээ давтахгүй гэж үү? Одоогийн улс төрийн хориг цуцлагдаж, Ромын сүм урьдын эрх мэдлээ олж авбал хавчлага, дарлал, харгислалаа маш хурдан хэрэгжүүлж эхэлнэ.{АМ 564.2} Aм 458.1
Нэгэн алдартай зохиолч Америкийн Нэгдсэн Улсын амжилтанд хүргэсэн үзэл баримтлалд саад болж буй папын эрх мэдэл нь хүний чөлөөтэй бодож сэтгэх эрхэд хэрхэн халдаж байгаа талаар:{АМ 564.3} Aм 458.2
«Олон хүн Ромын Католик сүм Америкийн Нэгдсэн Улсад сохор шүтлэг, утгагүй үзлээр нөлөөлөх боломжгүй болсон гэж үзэж байна. Тэд Ромын шашны гаргаж байгаа зан авир үйлдлээс эрх чөлөөтэй нийгэмд муугаар нөлөөлөх, хөгжилд муугаар нөлөөлөхөөргүй байна гэж дүгнэх байх. Тэгвэл хамтдаа Католик Сүмийн үндсэн зарчмуудыг манай улс орны үндсэн зарчмуудтай харьцуулцгаая” гэж бичсэн байна.{АМ 5б4.4} Aм 458.3
Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн Хууль хүний бодож сэтгэх эрх чөлөөг хамгаалдаг. Үүнээс илүү чухал, үнэтэй эрхэм зүйл гэж үгүй билээ. Гэвч Пиус IX Пап 1854 оны 8 сарын 15-нд Сүмд хандаж бичсэн захидалдаа, «Алдаа дутагдалтай, утга учиргүй үзэл баримтлалууд, хувь хүний чөлөөт үзэл баримтлалууд, хувь хүний чөлөөт үзэл, баримтлалыг хамгаалсан солиорол зэргүүд нь хамгийн жигшүүртэй алдаа юм. Эдгээрээс хамгийн аймшигтай тахлын халдвараас хамгаалж байгаа мэт хамгаалах ёстой.» Мөн энэхүү Пап, 1864 оны 12 сарын 8-ны өдөр, Сүмдээ хандан бичсэн захидалдаа «Чөлөөтэйгээр сэтгэн бодох, чөлөөтэй итгэж шүтэх талаар ярьж, сүм ямар ч хүч хэрэглэж болохгүй гэж үзэж буй хэнийг ч болов бурууттасаи юм.” {АМ 5б4.5} Aм 458.4
«Ромын шашин Америкийн Нэгдсэн Улсад тайван байгаа нь өөрчлөгдөж сайжирсны шинж биш. Тэрээр хүч хүрэхгүй зүйлстэйгээ эвлэрэхээс өөр аргагүй болоод байгааюм. Санваартан О.Коннор, «Шашны эрх чөлөө нь Католикчууд хүслээ саадгүй хэрэгжүүлэх хүртэл үргэлжлэх болно” гэж хэлсэн байдаг бол, Гэгээн Луис Архиепископ, «Хуурамч шүтлэг, итгэлгүй байдал бол гэмт хэрэг. Католик шүтлэгтэй Итали, Испани гэх мэтийн Христэд итгэгч улс оронд, хуурамч шүтлэгийг дагагч хүмүүс хууль ёсны дагуу өөр бусад гэмт хэргүүдтэй адил хэмжээгээр шийтгүүлэх ёстой” гэж хэлжээ. (AM565 1) Aм 458.5
«Католик сүмийн бүх кардинал, архибишоп, лам санваартнууд папд үнэнч байх тангараг өргөдөг ба тэдний тангарагт ‘Бидний эзнийг (пап) эсвэл тэднийг залгамжлагчдын үгс, тунхаглалыг эсэргүүцэж буй гаж үзэлтнүүд, салан тусгаарлагч, эсэргүүцэгчдийг би эцсээ хүртэл хавчин гадуурхаж, эсэргүүцэх болно’ гэж бичсэн байдаг»—Josiah Strong, Our Country, ch. 5, pars. 2-4. [See Appendix for Corrected References.] {AM 565.2} Aм 459.1
Ромын Католикчууд дотор чин сэтгэлээсээ Христэд итгэж найдагч хүмүүс байгаа нь үнэн. Олон мянган Католик хүн хүлээн авсан гэрлийнхээ хэмжээнд Бурханд үйлчилж байгаа. Гэвч тэд Бурханы Үгийг унших боломжоор хангагддаггүй учир үнэнийг таньж мэдэх боломжгүй байсаар байна. Тэд чин сэтгэлийн үйлчлэл болон ёс заншил, ёслолын ялгааг ажиглан харах боломжоор хангагдаагүй юм. Бурхан эдгээр хүмүүсийг төөрөлдсөн, сэтгэлийг үл хангах итгэл бишрэлээр хүмүүжиж буй өрөвдөх сэтгэлээр харж байна. Бурхан тэднийг хүрээлж буй гүн харанхуйг нэвтлэх гэрлээ тусгах болно. Есүсийн үнэнийг танилцуулахад Католик хүмүүс Бурханы хүмүүстэй хамт мөр зэрэгцэн зогсох болно. {АМ 565.3} Aм 459.2
Ромын шашин түүхийн цаг үед Христийн сайн мэдээтэй үл нийцэж байсантай адил одоо ч гэсэн нийцэхгүй. Протестант сүмүүдийн нэг хэсэг нь түнэр харанхуйд нөмрүүлсэн хэвээр байна, нэг хэсэг нь цаг үеийн шинж тэмдгийг зөвөөр таньж мэдэх болно. Ромын Католик сүм төлөвлөгөө, үйл ажиллагаагаа удаан хугацаанд, баттайгаар хэрэгжүүлнэ. Тэд Протестантуудын хийсэн бүхий л өөрчлөлтийг эргүүлж, дэлхийг эзэрхийлэх тэмцлээ эхлүүлэхийн тулд бүх төрлийн арга хэрэгслээ ашиглана. Католик сүм довтлох аргаа бүх талаар боловсруулсан байгаа. Протестант улс орнуудад Католик сүм, цугларалтууд хэрхэн олширч байгааг ажиглан хараарай. Америкт Ромын шашны дээд сургуулиуд ямар алдартай байгаа болон тэдгээр сургуулиудад Протестантууд ямар олноороо суралцаж байгааг ажиглаарай. Мөн Англид хуучны ёс заншлууд сэргэж, олон хүн Католикчуудын эгнээнд нэгдэн орж байгааг ажиглаарай. Энэ бүхэн сайн мэдээний ариун зарчмыг хадгалахыг хүсэж байдаг хүн бүрийн анхаарлыг заавал татах болно. {АМ 5б5.4} Aм 459.3
Протестантууд паптай эелдэг харилцаа тогтоохоор оролдож эхэлжээ. Тэд папыг дэмжигчдийн хүлээн зөвшөөрч чаддаггүй зүйлсийг хүлээн зөвшөөрч, санаа нийцэж байжээ. Хүмүүс Ромын шашны ноёрхол ямар аймшигтай болохыг, түүний жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэхээ больж байна. Хүмүүс нийгмийн болон шашны эрх чөлөөнд хамгийн хэрцгийгээр нөлөөлөхөөр зэхэж буй энэхүү аймшигтай хүчний талаар зөв мэдээлэлтэй байж, эсэргүүцэх хэрэгтэй. {АМ 56б.1} Aм 459.4
Олон Протестант хүн Католик шашин хүмүүсийн анхаарлыг татахгүй, сүмийн үйл ажиллагаа нь сэтгэл татах зүйлгүй, хоосон ёс заншлуудаар дүүрсэн гэж дүгнэж байна. Гэвч тэд том алдаж байна. Ромын шашин худал хуурмаг дээр үндэслэдэг ба тэд эв хавгүй, хүний анхаарал татахааргүй биш. Ромын сүмийн шашны ёслолууд хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр нөлөөлөхөөр зохион байгуулагдсан байдаг. Үзэсгэлэнтэй дүр төрх, хүндэтгэл үзүүлэхүйц ёслол хүмүүсийн мэдрэмжийг өдөөж, хүмүүсийн чөлөөтэй сэтгэж, бодох чадварыг алдагдуулах зорилготой. Хүмүүсийн нүд харсан зүйлстээ татагддаг билээ. Сүмийн сүрлэг барилга, сүр жавхлантай цуваа, тахилын алтан ширээ, үнэт эрдэнэсээр гоёсон барилга, үнэтэй, тансаг уран зураг, гайхалтай сайхан уран баримлууд үзэсгэлэн гоог бахдан харуулах зорилготой. Хүмүүс сонссон хөгжмөө биширч, түүнд татагдах болно. Сүмийн дуу хөгжмийг даван гарах дуу олдохгүй. Сүмийн баргил бадралт гишгүүрт хөгжмийн тансаг хөг аялгуу олон хүний дуу хоолойтой хоршиж, сүмийн өндөр орой, том баганатай сүрлэг тасалгааг дүүргэх нь хүмүүсийн оюун ухааныг эзэмдэх, хүндэтгэл үзүүлэх сэтгэгдлийг төрүүлнэ. {АМ 566.2} Aм 460.1
Гэм нүгэлтэй хүний хүсэл мөрөөдлийг уруу татах гадаад үзэмж, эрхэмсэг байд ал, ёс заншлуу д д отоод сэтгэлийн ялзралыг илтгэн харуулна. Христэд итгэх итгэл хүмүүсийг гадаад өнгөц байдлаар татах зорилго агуулах ёсгүй. Жинхэнэ Христэд итгэх итгэл өнгөц гоёл чимэглэлээр үнэ цэнээ нэмэгдүүлэх бус харин загалмайнаас цацрах гэрлийн ариун, сайн сайхан байдлыг мэдрүүлдэг байх ёстой. Бурхан ариун зан чанар, гоо үзэсгэлэн, даруу, дөлгөөн зүрх сэтгэлийг үнэлнэ. {АМ 5бб.3} Aм 460.2
Үзэсгэлэнтэй дүр төрх ариун, эрхэм үзэл бодлын шалгуур байх ёсгүй. Оюун ухаанаа дэлхийн хүсэл, эд зүйлсэд даатгасан хүмүүс уран сэтгэмжтэй урлагийн бүтээл, маш нарийн, тансаг хэв маягт татагддаг ажээ. Тийм хүмүүс зүрх сэтгэлийн хэрэгцээг мартуулах Сатаны уруу таталтанд автагдаж, ирээдүйн мөнх амьдралыг харахаа больж, хэмжээлшгүй агуу Туслагчаасаа хөндийрч, зөвхөн энэ дэлхийн төлөө зүтгэх болно. (АМ 567.1) Aм 460.3
Өөрчлөгдөж шинэчлэгдээгүй зүрх сэтгэл өнгөц, гадаад гоо сайхныг шүтсэн шашинд татагддаг ажээ. Олон хүн Католик сүмийн эрх ямба, ёслолуудад уруу татагдаж, эзэмдүүлэх болно. Ийм хүмүүс Ромын Сүмийг диваажин руу чиглүүлэх үүд хаалга гэж тооцно. Үнэний суурин дээр баттай зогсож байгаа, Бурханы Сүнсээр шинэчлэгдэн, өөрчлөгдөж байгаа хүмүүс л эдгээр нөлөөг эсэргүүцэж чадна. Христийг амьдралаараа таньж мэдсэн олон мянган хүн ямар ч хүч нөлөөгүй бурханлаг дүр төрхийг хүлээн зөвшөөрч эхэлнэ. Олон мянган хүн ийм л шашин шүтлэгийг хүсэн мөрөөдөж байна. {АМ 5б7-2) Aм 460.4
Ромын шашныг дагагчид сүм, гэм нүглийг уучлах чадвартай гэж итгэн, өөрсдийгөө гэм нүгэлгүй гэж бодож, гэмших ёслол хийхгүй бол уучлагдахгүй гэж үзсэнээр бузар мууг үйлддэг. Мөхөс хүний өмнө өвдөг сөгдөж, зүрх сэтгэлийнхээ нууцыг хуваалцах нь хүний эрх чөлөөг доройтуулж, зүрх сэтгэлийн эрхэм чадварыг сулруулна. Хүмүүс алдаа дутагдалтай, гэм нүгэлтэй, дарс, садар самуунд байнга автагддаг мөхөс санваартанд гэм нүглээ наминчилснаар зан чанараа хөгжүүлэх боломж чадвараа доройтуулж байна. Үүний үр дагавар нь бузар муу нөлөө байдаг юм. Сүмийн Санваартан Бурханыг төлөөлснөөр хүмүүс Бурханыг гэмт хүний хэмжээнд хүртэл төсөөлж, дүгнэх болжээ. Мөхөс хүн мөхөс хүнд гэм нүглээ гэмшиж байгаа нь дэлхийн төгсгөлийн бузар муу үүсэн бий болоход нөлөөлнө. Бузар хүслээ хангах хүсэлтэй хүмүүсийн хувьд Бурханд зүрх сэтгэлээ нээхээс илүү өөртэйгөө адил мөхөс хүнд нээх нь илүү сайхан мэдрэмжийг төрүүлэх болно. Мөхөс хүнд гэм нүглээ орхисноос гэм нүглийнхээ төлөө төлбөр төлөх нь илүү таалагдана. Тэдний хувьд бие махбодын бузар хүслээ цовдлохын оронд таар нөмөрч, халгайгаар хатгуулж, доромжлохын бэлгэдэл болох гинжээр ороолгуулах нь илүү санагдана. Махан биетэй хүн Христийн буулганд орохоос илүү бодит буулгыг зүүхийг илүүд үзнэ. (АМ 567.3) Aм 461.1
Ромын сүм анх Христийг дэлхийд ирэхэд байсан Еврей сүмтэй олон талаараа адил төстэй юм. Еврейчүүд Бурханы хуулийн бүх зарчмуудыг үл тоож, үнэнийг уландаа гишгэх боловч хуулийн зарчмуудыг маш хатуу чанд сахиж байгаа дүр төрхтэй байв. Тэд Бурханы хуулийг олон ёс заншил, нэмэлт тушаалуудаар хүндрүүлж, Бурханд дуулгавартай байхын тулд дэндүү хэцүү, зовлон зүдгүүртэй болгосон юм. Еврейчүүд хуулийг сахидаг гэж тунхаглаж байсан бол Ромчууд ч гэсэн загалмайг хүндэтгэн шүтдэг гэж хэлдэг юм. Тэд Христийн зовлон шаналлын дүрс, бэлгэдлүүдэд хүндэтгэл үзүүлдэг ч бэлгэдлийн гол Эзэнийг амьдралаараа эсэргүүцэж хүлээн зөвшөөрдөггүй. {AM 568 1} Aм 461.2
Папыг дэмжигчид сүм, тахилын ширээ болон хувцсан дээрээ загалмайг залдаг. Загалмай тэдний эргэн тойронд хаа сайгүй байрлаж, утга учиргүй олон ёс заншил, Бичээсийн хуурамч тайлбар, хатуу чанд дүрэм журмаар Христийн сургаалыг дарагдуулж байна. Хуурамч шүтлэгтэй Еврейчүүдийг Аврагч «Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй” Матай 23:4 гэж тодорхойлсон нь Ромын Католик сүмийн удирдагчдад мөн хамааралтай юм. Ромын Католик сүмд чин сэтгэлээсээ итгэж байгаа хүмүүс уур бухимдалтай Бурханыг уурлуулахгүйг хичээж байнга айж эмээж байхад сүмийн эрх мэдэлтнүүд нь тансаглаж, бузар хүслээ хангаж амьдардаг юм. {АМ 5б8.2} Aм 461.3
Дүрс, зураг шүтэж, эртний гэгээнтнүүдийн сүнсийг дуудах, папыг бишрэн хүндлэх шүтлэгүүд нь хүмүүсийн оюун ухааныг Бурхан болон Түүний Хүүгээс холдуулах Сатаны арга хэрэгслүүд юм. Сатан хүмүүсийг еүйрүүлэхийн тулд анхаарлыг нь авралын цорын ганц боломж болох Христээс хөндийрүүлдэг юм. Сатан «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүсээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая» Матай 11:28 гэж хэлсэн Нэгэнийг орлуулахын тулд юуг ч хамаагүй ашигладаг. (АМ 5б8.3) Aм 462.1
Сатан Бурханы зан чанар, гэм нүгэл, агуу мэтгэлцээнийг худал хуурмагаар танилцуулахыг байнга хичээдэг юм. Түүний нарийн аргууд Бурханы хуулийг сахих шаардлагыг үгүйсгэж, хүмүүст гэм нүгэл хийх эрх өгөгдсөн гэж мэхлэхэд зориулагдана. Сатан Бурханы талаарх буруу үзэл баримтлалууддаа итгэж, Бурханаас айж эмээх, Түүнийг хайрлахаас шгүү үзэн ядах зүрх сэтгэлтэй болдог. Сатан өөрийн харгис хэрцгий зан чанараа Бүтээгч Бурханы зан чанар хэмээн танилцуулж, зохион байгуулж байгаа шашны тогтолцоо, шүтлэгтээ тусгадаг юм. Ийнхүү хууртсан хүмүүсийн оюун ухааны мэлмий бүрэн сохорч, Сатан тэднийг Бурханыг эсэргүүцэх арга хэрэгслээ болгон ашиглаж эхэлнэ. Бурханы зан чанарыг буруу, гажуудаар ойлгуулснаас болж хуурамч шүтлэгтэй улс үндэстнүүд Бурханы тааллыг олохоор амьд хүнээр тахил өргөх ёстой гэж үзэн, олон төрлийн хуурамч шүтлэгүүд аймшигтай харгислалыг өдөөх болжээ. {АМ 569.1} Aм 462.2
Ромын Католик сүм хуурамч шүтлэгийг Христийн итгэл бишрэлтэй хослуулснаар хуурамч шүтлэгүүдийн адил Бурханы зан чанарыг буруугаар танилцуулж, хуурамч шүтлэгүүдээс дутахааргүй харгислал, эсэргүүцлийг хөхүүлэн дэмжсэн ёс заншлуудыг бий болгосон юм. Сүмийн тунхаглал, үзлийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг дүүжлүүр хүлээдэг байсан ба Бурханы Шүүлтийн өдрийг хүртэл бүрэн ил тод болох боломжгүй их хэмжээний алан хядлага явагдаж байлаа. Сүмийн эрх мэдэлтнүүд өөрсдийн эзэн болох Сатаны удирдлагаар хохирогчдын амийг таслахгүйгээр хэрхэн хамгийн аймшигтайгаар тарчлаан зовоох арга хэрэгслүүдийг судалж, зохион бүтээж байв. Тэдний залхаан цээрлүүлэх, тарчлаан зовоох аргууд тэвчихийн аргагүй, олон удаа давтан хэрэглэгддэг байсан ба зовж тарчилж буй хүн үхэл бол амар тайвныг авах боломж гэж үздэг байжээ. {АМ 569.2} Aм 462.3
Ромын шашныг эсэргүүцэгчид ийм хувь тавилантай нүүр тулдаг байжээ. Ромын сүм өөрийг нь эсэргүүцэгчдийг тамлан зовоохоос гадна, өлсгөж, бие махбодыг нь зүрх шимшрүүлэм байдлаар тарчлаан зовоодог байв. Нүглээ наминчилж буй хүмүүс Диваажингийн таалалд нийцүүлэхийн тулд байгалийн болон Бурханы хуулийг зөрчдөг байлаа. Тэд хүний дэлхий дээрх амьдралыг ивээж, хөнгөлж буй Бурханы боломжуудыг нууж, хаах аргуудад суралцаж байв. Католик Сүмийн талбай дээр бусдыг хайрлан, халамжлах Бурханы өгдөг мэдрэмж, бодол санааг хязгаарлахаар дэмий хичээн зүтгэж, Бурханы таалалд нийцэхгүй байхаас эмээн, нас барсан олон мянган хохирогчийн булшийг хадгалсаар байна. (АМ 569.3) Aм 462.4
Хэрэв бид Бурханы талаар сонсоогүй хүмүүсийн дунд биш харин Христийн сүмд Сатан бузар муу аргаа олон зуун жилийн туршид хэрхэн хэрэгжүүлж байсныг мэдэхийг хүсэж байгаа бол Ромын Католик сүмийн түүхийг судлахад хангалттай. Бузар муугийн ханхүү хэмжээлшгүй их худал хуурмагийг зохиосноор Бурханд зориулагдсан хүндэтгэлийг гутаан доромжилж, хүнийг улам сул дорой болгох зорилгоо биелүүлж байна. Сатан сүмийн удирдагчдыг ашиглан, өөрийгөө хэрхэн нууж, ажил үйлсээ хэрхэн нууцаар хэрэгжүүлж буйг бид ажиглан харснаар Сатан Библид яагаад дүргүй байдгийг илүү сайн ойлгоно. Хэрэв хүмүүс Бичээсийг уншвал Бурханы хайр, нигүүлслийг харж, Бурхан хүмүүсийнхээ нуруун дээр Сатаны танилцуулсан шиг хүнд дарамтуудыг тавиагүйг олж харна. Бурхан хүмүүсийг гэмшсэн, чин сэтгэлээсээ хандсан зүрхтэйгээр, даруу, дуулгавартай бодолтойгоор ирэхийг шаарддаг билээ.{АМ 570.1} Aм 463.1
Христ хүмүүсийг диваажинд орох болзлоо хангахын тулд нийгмээс хөндийрч, сүмд даяанчлан суух ёстой гэсэн үлгэр жишээг үзүүлээгүй. Тэрээр хэзээ ч хүмүүсийг хайр, энэрлээ хязгаарлах ёстой гэж зааж байгаагүй. Аврагчийн зүрх сэтгэл байнга хайр энэрлээр бялхаж байсан юм. Хүний ёс зүй төлөвших тусам хүсэл мэдрэмжүүд нь улам ариусаж, гэм нүглийн талаарх үзэл бодол нь улам тодорхой болж, зовж шаналсан хүмүүст илүү энэрэнгүй хандах болно. Пап өөрийгөө Христийг орлогч гэж тунхагладаг боловч түүний зан чанарыг бидний Аврагчтай хэрхэн зүйрлэгдэх билээ? Христ диваажингийн Хаанд хүндэтгэл үзүүлээгүй хүмүүсийг шоронд хорьж, тарчлаан зовоох шийдвэрийг гаргаж байсан уу? Тэрээр өөрийг нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг үхүүл гэж тушаасан уу? Есүсийг Самарийн тосгоны хүмүүс доромжлох үед элч Иохан уур бухимдалд автан, «Эзэн, тэднийг сөнөөхийн тулд тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэж асуухад, Есүс дагалдагч руугаа өрөвдсөн харцаар хараад, түүний хатуу зүрх сэтгэлийг буруутган, «Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.» Лук 9:54, 56. Христийн зүрх сэтгэлээс гарсан шийдвэр Христийг орлож буй нэгний үйлдлээс ямар их ялгаатай байна вэ! {АМ 570.2} Aм 463.2
Ромын сүм аймшигтай харгисл алдаауучл ал гу йж, д үр төрхөө нуу снаар дэлхий дахины өмнө нэр хүндээ сэргээх гэж оролдож байна. Тэрээр Христтэй адил хувцасласан дүр төрхтэй ч үнэндээ өөрчлөгдөөгүй юм. Ромын сүм харанхуй цаг үед зохиосон үзэл баримтлалуудаасаа ухраагүй. Хэн ч түүний хууран мэхлэлтэнд бүү хууртагдаасай. Протестантуудын хүлээн зөвшөөрч, хүндэтгэл үзүүлэхэд бэлэн байгаа папын засаглал Өөрчлөлт Шинэчлэгчдийн үеийн сүмтэй адил хэвээр байгаа. Тэд Бурханы хүмүүс амиараа дэнчин тавьж Ромын сүмийн бүх гэм нүглийг илчлэхээр тэмцэж байсан өдрүүдтэй адил хэвээр байгаа. Ромын сүм хаад, ноёдын удирддаг гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байсаар байгаа ба тэр Бурханы онцгой эрх ямбыг эдлэх ёстой гэж тунхагласаар байна. Ромын сүм Бурханы ариун хүмүүсийн амийг хороож, хүний эрх чөлөөг уландаа гишгэж байсан үеийнхээс дутуугүй харгис, дарангуйллаар дүүрэн хэвээр байгаа. {AM 571.1} Aм 463.3
Зөгнөлд бичигдсэний дагуу Папын засаглал дэлхийн төгсгөлийн цаг үеийн хуурамч үзлийг дэлгэрүүлэгч байх болно. 2 Тесалоник 2:3, 4. Дээрх зөгнөлд Ромын сүм зорилгоо биелүүлэхийн тулд ямар зарчим хэрэгжүүлэхийг танилцуулжээ. Хэдий тэрээр хамелеон шиг олон төрлийн дүрд хувирсан ч өөрчлөгдөшгүй могойн хорыг ялгаруулна. Католик Сүм, «Итгэл бишрэлийг тэрслүү үзэлтэн, аль эсвэл тэрслүү үзэлд сэжиглэгдэж байгаа хүмүүстэй хамт сахих боломжгүй” (Lenfant, volume 1, page 516), гэж тунхагладаг. Мянган жилийн турш гэгээнтнүүдийн цусаар түүхээ бичсэн энэ хүч Христийн сүмийн нэг гэж тооцогдох ёстой ГЭЖ үү? {AM 571.2} Aм 464.1
Протестант улсуудад Католикчууд урьдын цаг үетэй харьцуулахад Католик сүм Протестант сүмүүдээс ялгагдах зүйлгүй болсон гэж хэлж байгаа нь ямар ч шалтгаангүйгээр хэлж байгаа үгс биш юм. Католик сүмд өөрчлөлт гарсан боловч пап өөрчлөгдөөгүй. Протестантууд Өөрчлөлт Шинэчлэлтийн өдрүүдээс хойш маш ихээр доройтсон тул Католикчууд өнөө үеийн Протестант сүмүүдтэй олон зүйлсээр адилхан харагдаж байгаа юм. (AM 571.3) Aм 464.2
Протестант сүмүүд дэлхийд таалагдахыг хичээж, хуурамч тусламж дэмжлэгт нүд нь сохорчээ. Тэд муу бүхэнд тодорхой сайн оршдог боловч эцэстээ хүссэн хүсээгүй сайн гэж бодож байсан бүхэн бузар муу талтай гэж итгэх шаардлага гарна гэдгийг ойлгодоггүй. Тэд аврагдагчдад өгсөн мэдээг тунхаглахын оронд одоо Ромын сүмийн талаар буруу бодолтой байсандаа уучлалт хүсэн, муйхарлалыг нь уучлахыг хүснэ.{АМ 571.4} Aм 464.3
Нийгмийг бүрэлдүүлэгч ихэнх хүмүүс, Ромын сүмд тааламжтай ханддаггүй хүмүүс түүний эрх мэдэл, нөлөө ямар аюултай болохыг сайтар ойлгохгүй байна. Олон хүн Дундад Зууны оюун ухаан, ёс зүйн харанхуй байдал, Ромын сүмийн үзэл баримтлал, хуурамч шүтлэг, хавчлага бий болоход нөлөөлсөн ба өнөө үеийн нээлттэй мэдээлэл, шашны эрх чөлөө дахин бусдыг дарамтлах, харгислал үйлдэх нөхцөлийг үүсгэхгүй гэж үзэж байна. Урьдын нөхцөл байдал дахин бий болно гэдгийг гэгээрсэн гэх энэхүү үеийнхэн доог тохуу болгон хүлээн авдаг юм. Энэ үеийнхэн дээр оюун ухаан, ёс зүй, шашны үзэл баримтлалын агуу гэрэл цацарч байгаа нь үнэн. Бурханы Ариун Үгс тунхаглагдсанаар дэлхий дээр диваажингийн гэрэл гийж байна. Гэвч хэдий их гэрэл цацарна төдий чинээ агуу гэрлийг буруугаар ашиглах, үгүйсгэх харанхуй нөмрөх болно гэдгийг санах хэрэгтэй. {АМ 572.1} Aм 464.4
Хэрэв Протестантууд Библийг залбиралтайгаар судалбал папын жинхэнэ зан чанарыг мэдэж, түүнийг үзэн ядаж, түүнтэй нийцэхээс хамгаалагдана. Гэвч олон хүн өөрсдөдөө хэт итгэснээс болж Бурханаас үнэнийг мэдрүүлж өгөөч гэж хүсэн гуйхгүй байна. Тэд өөрсдийгөө гэгээрсэн хэмээн бардамнаснаар Бичээс болон Бурханы хүчийг үл тоомсорлож байна. Тэд сэтгэлийг буруутгагдахгүй байлгах арга хэрэглэж, сүнслэг бус, даруу төлөв биш бүхнийг эрэлхийлж байна. Тэд Бурханыг мартуулах арга хэрэгслийг Бурханыг таньж мэдэх арга хэрэгсэл гэж итгэж хүлээн авахыг хичээнэ. Пап энэ бүх хүмүүсийн хэрэгцээг хангахад тусална. Дээрх тусламжийг дэлхийг бүхэлд нь нөмөрч буй хоёр бүлгийн хүмүүс хүртэх болно. Эдгээр нь үйлсээрээ аврагдахыг хүсэгчид, мөн гэм нүгэл үйлдсэнээр аврагдана гэж бодож буй хүмүүс юм. Папын засаглалын нууц эдгээр үзэлд оршиж байдаг юм. {АМ 572.2} Aм 465.1
Папын амжилтанд Оюун ухааны харанхуй байдал сайнаар нөлөөлсөн гэдэг нь түүхэнд ажиглагдаж байна. Мөн оюун санааны агуу гэгээрэл папын амжилтанд эерэгээр нөлөөлнө гэдэг нь ирээдүйд удахгүй тодорхой болно. Өнгөрсөн цаг үед хүмүүсийн гар дээр Бурханы үг байгаагүй тул, хүмүүс үнэнийг мэдээгүйгээсээ болж сохорсон байв. Энэ үед олон мянган хүн урьд нь мэхлэлтийн тор татсаныг мэдэлгүй хууртагджзз. Орчин үеийн хүмүүс хүний таамаглал буюу «Шинжлэх ухаан гэсэн хуурамч нэрийн дор” дэвшүүлж буй үзэл санаанд нүд нь алмайрч, сохорч байна. Тэд өмнө нь тавьсан урхийг харалгүй харалган хүмүүс адил алхана. Бурхан хүний оюун ухааны хүч чадлыг Бүтээгчийн бэлэг хэмээн хүлээн зөвшөөрч хүний оюун ухаан зөвхөн үнэн болон зөв шударгад зориулагдах ёстой гэдгийг ойлгохыг хүсдэг юм. Гэвч хүний сэтгэлд бардамнал, хувиа хичээсэн үзэл ноёлоход хүмүүс өөрсдийн онолыг Бурханы үгнээс өндөрт тавьж эхэлнэ. Ийм нөхцөлд хүний мэдлэг харанхуй бүдүүлэг байдлаас илүү аюул учруулна. Өнөө үеийн хуурамч шинжлэх ухаан, Библийн итгэл бишрэлийг буруутгаж, папын засаглалыг хүлээн зөвшөөрөхөд ашиг тустай арга болон хувирна. Папын засаглал, харанхуй он жилүүдэд мэдлэгийг хязгаарласнаар, хүний ухааныг магтан сайшаах байдлаар олныг амжилттайгаар мэхлэх болно.{AM 572.3} Aм 465.2
Америкийн Нэгдсэн У л сПротестант сүм болон бусад байгууллагуудыг улс төрийг дэмжих хэрэгсэл болгохыг хичээж байгаа нь папын арга замыг эрэлхийлж буйг илтгэнэ. Тэд Протестант Америкт папын засаглалыг сэргээснээр папад урьдын цагт алдсан эрх мэдлээ буцаан авахад нь тус болох юм. Энэ хөдөлгөөнд илүү их ач холбогдол өгч буй нэг хэлбэр нь Ням гаргийг амралтын өдөр болгох хууль батлуулах асуудал юм. Ням гаргийг сахих ёсыг Ромын сүм үүсгэн бий болгож, энэ өдрийг сүм маш өндөр эрх мэдэлтэйн баталгаа гэж тунхагладаг юм. Дэлхийн ёс заншлуудыг эрхэмлэх, хүний ёс заншлуудыг Бурханы тушаалуудаас илүүд хүндэтгэх папын үзэл баримтлалууд Протестант сүмүүдэд халдаж, тэд урьдын адил Ням гаргийн хуулийг сахихад бусдыг уруу татах болно. {АМ 573.1} Aм 465.3
Удахгүй болох тэмцэлд ямар хүчнүүд голлох байр суурь эзлэхийг уншигч авхай ойлгож ухаарахыг хүсэж байгаа бол Ромын сүм өнгөрсөн үеүдэд дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямар хүч ашиглаж байсныг судлах хэрэгтэй. Папын дэмжигчид болон Протестантууд хэрхэн нэгдсэнийг, үзэл баримтлалыг нь эсэргүүцэгчдэд яажхандахыг уншигч та ойлгосноор Ромын сүм Шаббат болон Шаббатын зарчмыг хамгаалагчдад хэрхэн хандахыг олж мэдэх болно.{AM 573.2} Aм 466.1
Папын баяр ёслолууд улс хүчний дэмжиж буй хааны тушаал, ерөнхий зөвлөлийн шийдвэр, сүмийн ёслолуудаар дамжин, Христэд итгэгчдийн ертөнцөд эрх мэдэлтэй байр суурьтай болжээ. Ням гаргийг олон нийтээр сахиулах аргыг Константин хааны хуулиар хэрэгжүүлсэн билээ. (A.D. 321; see Appendix note for page 53.) Энэ хуулинд хаан хотын оршин суучдад «Нарыг шүтэх өдөр» амрахыг тушаасан боловч орон нутгийн хүмүүсийг газар тариалангийн ажлаа үргэлжлүүлж болно гэж заасан байв. Константин өөрийгөө бурхан гэж өргөмжлөн Христэд итгэгч гэсэн нэр зүүснээр Ням гаргийн хуулийг гаргасан юм.{AM 574.1} Aм 466.2
Хааны тушаал Бурханы эрх мэдэл гэж тооцогдох баталгаагүй байсан тул хаад ноёдын тааллыг эрэлхийлж байв. Константинд бялдуучилж, дотно найз нөхөр нь болсон Еусебиус санваартан Христ Шаббат өдрийг Ням гараг болгон өөрчилсөн гэсэн тунхаглалыг хуурамчаар зохиожээ. Тэрээр энэ шинэ үзлийг баталгаажуулахын тулд ганц ч Библийн эшлэл ашиглаагүй. Еусебиус энэ үзэл худал болохыг хүлээн зөвшөөрснөөр энэ үзлийг хэн зохиосныг бидэнд мэдүүлж өгдөг. Тэрээр, «Шаббат өдөр хийх ёстой бүх үйл ажиллагааг бид Эзэний Өдөр рүү шилжүүлж өөрчилсөн” гэжээ.—Robert Cox, Sabbath Laws and Sabbath Duties, page 538. Ямар ч үндэслэлгүй Ням гарагтай холбоотой маргаан хүмүүсийг Эзэний Шаббатыг үл тоомсорлох зүрх зоригтой болгожээ. Дэлхийн хүндэтгэлийг авахыг хүсэж байгаа хүн бүр энэхүү олон нийтийн хүлээн зөвшөөрч буй ёслолыг хүлээн зөвшөөрсөн ЮМ. {АМ 574.2} Aм 466.3
Папын засаглал бат суурьтай болох тусам Ням гаргийг эрхэмлэх асуудал гүнзгийрч байв. Хүмүүс хэсэг хугацаанд сүмд явахгүй өдрөө газар тариалан эрхэлж, долоо дахь өдрийг Шаббат хэмээн тооцсоор байлаа. Гэвч өөрчлөлт аажмаар үүсэн бий болов. Ариун үйлчлэл хашиж буй хүмүүс шүүх, Ням гарагт ямар ч иргэний асуудлыг шийдвэрлэх ёсгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Удалгүй энэ өдөр бүх зэрэг зиндааны хүн жирийн ажил үйлсээсээ татгалзах ёстой болов. Удалгүй баячууд энэ тушаалыг санаатай зөрчснөөр эд хөрөнгийнхөө талыг алдах ба цаашид зөрчсөөр байвал боол болох хүртэл шийтгэл хүртэхээр болжээ. Харин доод гаралтай хүмүүст хот тосгодоос үүрд хөөгдөх ял тулгах болсон юм. {АМ 574.3} Aм 466.4
Энэ тушаалыг сахиулахын тулд сүмд гайхамшиг тохиосон гэсэн хуурамч түүхүүдийг тарааж эхлэв. Жишээ нь нэгэн тариачин Ням гарагт талбайгаа хагалахаар төмөр анжсаа цэвэрлэж байтал анжис гарт нь наалдаж, хоёр жилийн туршид төмөр анжсаа тэвэрч явсан ба «Ихээхэн зовлон шаналал, ичгүүрт автагдсан” гэсэн түүх түгээж байлаа.—Francis West, Historical and Practical Discourse on the Lord>s Day, page 174.{AM 575.1} Aм 467.1
Пап яваандаа санваартнууддаа Ням гаргийг зөрчиж, сүмд очиж, залбирал үйлдэхгүй бол хүмүүс өөрсдөдөө болон хөршүүддээ үлэмж зовлон зүдгүүрийг буулгах болно гэж сануулахыг тушааж эхлэв. Сүмийн эрх мэдэл болох зөвлөл Ням гарагт ажил хийж байгаад аянгад ниргүүлсэн хүн байх юм бол энэ өдөр яах аргагүй Шаббат өдөр гэсэн маргаан дэгдээв. Хүмүүс тэр тусмаа Протестантууд энэ тайлбарыг их хэрэглэх болов. Сүмийн хутагтууд, «Энэ өдрийг үл тоомсорлосноор Бурхан ямар их дургүйцэж байгаагаа харууллаа шүү дээ” гэж ярьж байв. Тиймээс тахилчид, сүмийн үйлчлэгчид, хаад, ноёд, итгэл бишрэлтэй хүн бүхэнд «Ням гаргийг хүндэтгэлтэй өдөр болгохын төлөө чадах бүхнээ хийж, анхааралтай байхаас гадна, Христэд итгэгчид бүгд энэ цагаас эхлэн энэ өдрийг итгэл бишрэлтэй сахих хэрэгтэй» гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн.—Thomas Morer, Discourse in Six Dialogues on the Name, Notion, and Observation of the Lord’s Day, page 27 l.{AM 575.2} Aм 467.2
Зөвлөлүүдийн гаргаж буй тушаал баталгаа нотолгоо дээр үндэслээгүй, иргэний засаг захиргааг ашиглан, ард иргэдийн зүрх сэтгэлд айдас төрүүлж, Ням гарагт ажил хийлгэхгүй байлгахад хүчлэх журмууд байлаа. Ромд цугласан сүмийн зөвлөл урьд гаргаж байсан бүх тушаал, шийдвэрүүдээ сүр хүчээ далайлган байж бататгажээ. Тэд бүх Христэд итгэгч улс үндэстнүүд эдгээр тушаалуудыг сахиулуулахаар сүмийн болон иргэний засаг захиргааны эрх мэдэлтнүүдийг шахаж эхлэв. (See Heylyn, History of the Sabbath, pt. 2, ch. 5, sec. 7.) {AM 575.3} Aм 467.3
Ням гаргийг сахиж буй хүмүүс итгэл үнэмшил нь Библид үндэслээгүй гэдэгт ичиж, санаа зовдоггүй. Хүмүүс Ехувагийн «Долоо дахь өдрийн Шаббат бол Бурхан Эзэнтэй өдөр юм» гэсэн тушаалыг үл тоомсорлон, нарыг шүтдэг өдрийг шүтэх нь ямар эрх мэдлээс гарч ирсэн тушаал болохыг асууж эхлэв. Ромын сүм Библийн баталгаа олж чадахгүй болонгуутаа өөр хамааралгүй баримтуудыг цуглуулж эхэлжээ. Хорьдугаар зууны төгсгөлд Ням гаргийг тууштайгаар дэмжигч нэгэн хүн Английн сүмүүдэд айлчлахад үнэний төлөө тэмцэгч хүмүүс түүнийг эсэргүүцжээ. Тэрээр ирсэн зорилгоо биелүүлж чадахгүй нутаг буцаад хуурамч үзлээ хүчирхэгжүүлэхэд бүхнээ зориулж эхэлсэн байна. Тэрээр буцаж яваад хуурамч баталгаагаа олсноор ихээхэн амжилт олж эхэлсэн юм. Тэрээр Ням гаргийг сахих тушаал Бурханаас ирсэн хэмээн хуйлаастай бичээс гаргаж ирээд тушаалыг дагаагүй хүмүүсийг аймшигтайгаар шийтгэнэ гэж заналхийлж эхлэв. Тэрээр энэхүү чухал бичиг баримтаа диваажингаас буун ирсэн ба Иерусалимын Голгот дахь Гэгээн Симеоны өргөлийн ширээн дээр байсан гэж тунхаглажээ. Түүний авч ирсэн бичиг баримтыг сүм нь баталгаажуулж өгчээ. Үнэндээ энэ бүхэн Ромын Понтифын өргөөнөөс санаачилсан мэхлэлт байв. Сүмийн эрх мэдэл, мөнгөн санг нэмэгдүүлэхийн тулд худал хуурмаг, зохиомол аргуудыг хэрэглэхийг папын удирдлагууд үе үеийн туршид хууль ёсонд нийцнэ гэж үзсээр ирсэн юм.{АМ 57б.1} Aм 467.4
Ням гаргийг сахих тушаал Бямба гаргийн үдээс хойш есдүгээр цаг буюу өнөө цагийн гурван цагаас эхлэн Даваа гаргийн нар мандах хүртэл үргэлжилдэг байв. Энэ цаг хугацаа нь гайхамшиг тохиолдсонтой холбоотой байв. Тэд хориотой цагт ажиллаж байсан хүмүүс өрөөл, татанхай болсон гэж хэлдэг болжээ. Нэгэн тээрэмчин Ням гарагт эрдэнэ шиш тээрэмдэх гэтэл гурил биш харин цус урсан гарсныг харсан ба тээрмийн хүрднээс их хэмжээний цус олгойдон гарснаас болоод зогсжээ. Нэгэн эмэгтэй зуухандаа зуурсан гурил хийгээд гаргатал зуухнаас нь түүхий талх гарч иржээ. Мөн есдүгээр цагийн үед талхны гурилаа бэлдсэн эмэгтэй Даваа гараг хүртэл зуурсан гурилаа жигнэхгүй байхаар шийдэх үед талхны гурил дараа өдөр Бурханы хүчээр жигнэгдсэн байв. Бямба гаргийн есдүгээр цагт талх барьсан хүн дараа өглөө нь талхаа идэхээр хэрчтэл талхнаас нь цус урсан гарсан гэх мэтийн хуурамч сүсэг бишрэлийг өдөөхүйц, утга учиргүй түүхээр дамжуулан, сүм Ням гаргийг ариун нандин өдөр гэж зааж сургахыг хичээж байлаа. (See Roger de Hoveden, Annals, vol. 2, pp. 526-530.){AM 576.2} Aм 468.1
Эртний Шаббатын тушаалыг Ням гаргийг эрхэмлэн сахих аргатай хольсноор Шотландуудыг Англичуудтай адил буулган авч чадсан юм. Тэдний Шаббатыг ариунаар сахих цаг хугацаа нь бусдынхаас ялгаатай байв. Шотландын хаан, «Бямба гаргийн арван хоёроос хойших цагийг ариунд тооцсугай” гэсэн зарлиг гаргаж тогтоосон цагаас Даваа гараг хүртэл ямар ч хүн ажил үйлс эрхэлж болохгүй гэж заажээ.—Morer, pages 290, 291.{АМ 577.1} Aм 468.2
Папын аялдан дагалдагчид Ням гаргийг онцлохын тулд бүх хүчээ дайчлахдаа Шаббат болон хүнийг Бурхан бүтээсэн гэдгийг үгүйсгэж чадахгүй эдгээрийг Бурханы эрх мэдлээр бүтээгдсэн гэж олон нийт хүлээн зөвшөөрчээ. Папын зөвлөл арван зургадугаар зуунд, «Бүх Христэд итгэгчид Бурхан долоо дахь өдрийг ариусгасан ба энэ өдрийг зөвхөн Еврейчүүд буюу Бурханыг хүндэтгэж байгаа дүр эсгэсэн хүмүүс л хүлээн зөвшөөрч, сахидаг болжээ. Харин бид Христэд итгэгчдийн хувьд тэдний Шаббатыг Эзэний өдөр болгон өөрчилсөн” гэж тодорхой тунхаглажээ. —Ibid., pages 281,282. Бурханы хуулиар оролдож байсан хүмүүс өөрсдийн хийж байгаа ажлын утга учрыг ч сайтар ойлгохгүй байлаа. Тэд ийнхүү өөрсдийгөө Бурханаас илүү мэтээр зарлан тунхаглаж байв. {АМ 577.2} Aм 469.1
Ромын дүрэм журамд заасан сүмийн зааварчилгааг сахиагүй хүмүүст юу тохиолдох жишээ нь Уолденсийн Шаббатыг сахидаг хүмүүсийг удаан хугацаанд, харгис хэрцгийгээр хавчин гадуурхаж байснаар илрэн харагдана. Олон хүн Бурханы дөрөв дэх хуулинд үнэнч байснаасаа болоод зовж шаналсан юм. Этиопын болон Абиссийн сүмүүдийн түүх ч гэсэн онцгой нөхцөл байдлыг харуулна. Харанхуйн Цаг үеийн бэрх хэцүү цагт Төв Африкийн Христэд итгэгчид дэлхий дахинд мартагдан, үл тоогдож байлаа. Тэд ийм байдлаар олон зууны туршид итгэл бишрэлээ сахих эрх чөлөөг эдэлсэн юм. Ромын сүм тэдний оршин тогтож буйг мэдээд Абиссийн эзэнт хаанд шахалт үзүүлэн, папыг Христийг төлөөлдөг гэж хүлээн зөвшөөрүүлжээ. Үүний дараагаар бусад үзэл баримтлалаа тулгаж эхэлсэн байна. Ийнхүү эзэн хаан Шаббатыг сахисан хүмүүст хатуу шийтгэл үзүүлэхээр сүрдүүлж тушаал гаргажээ. (See Michael Geddes, Church History of Ethiopia, pages 311, 312.) Гэвч папын дарлал хэрээс хэтэрснийг мэдэрсэн Абиссчууд папын дарлалыг устгах шийдвэрийг гаргажээ. Тэд ширүүн тэмцэл явуулсны эцэст Ромын сүмийн ноёрхлыг улс орноосоо зайлуулж, эртний итгэл бишрэлээ сэргээсэн байна. Сүмүүд эрх чөлөөгөө сэргээсэндээ баярлан хөөрч, Ромын мэхлэлт, хэт туйлшрал, дарангуйллаас авсан сургамжаа мартаагүй. Тэд биеэ даасан, бусад Христэд итгэгч улс орнуудад үл тоомсорлогдсондоо сэтгэл хангалуун үлдсэн байна. {АМ 577.3} Aм 469.2
Африкийн сүмүүд Католик сүм хуурамч үзэлд автагдахаас өмнө Шаббатыг хэрхэн сахиж байсан заншлаа сахисаар байв. Тэд Бурханы тушаалын дагуу долоо дахь өдрийг сахихын зэрэгцээ Ромын сүмийн ёс заншлыг дагаж, Ням гарагт ажил эрхэлдэггүй байв. Ром үлэмж эрх мэдэлтэй болсноо Бурханы Шаббат өдөрт хайр найргүйгээр хандаж, өөр өдрийг санал болгожээ. Гэвч мянгаад жилийн туршид нууцлагдмал байсан Африкийн сүмүүд тусгаар тогтнолоо олж, Бурханы дөрөв дэх хуулийг сахих болсон юм. {АМ 578.1} Aм 469.3
Түүхийн өнгөрсөн үйл явдлуудын бичээсүүд Ромын сүм жинхэнэ Шаббат болон түүнийг хамгаалагчдад заналхийлж, өөрсдийн бий болгосон үзэл баримтлалыг сахиулахаар хүч хэрэглэж байсныг тодорхой харуулдаг юм. Бурханы үгэнд Ромын Католикчууд Протестантуудтай нэгдэн Ням гаргийг сахих гэж хичээснээр түүхэнд болсон үйл явдал дахин давтагдана гэж зааж сургаж байв. {АМ 578.2} Aм 470.1
Илчлэлт 13-р бүлэг дээрх зөгнөл хурга шиг эвэртэй араатнаар дүрслэгдсэн хүч «Ирвэс адил» араатан болох папыг «Дэлхий болон тэнд нутаглагчдаар” хүлээн зөвшөөрүүлэн, шүтүүлнэ гэж өгүүлжээ. Мөн хоёр эвэртэй араатан «Дэлхий болоод тэнд нутаглагчдыг үхлийн шарх нь эдгэсэн анхны араатанд мөргүүлж,” цаашлаад бүх бүтээлүүд болох «Том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийг” араатны тэмдгийг хүлээн авахыг шаардана. Илчлэлт 13:11-16. Үзэгдэл дээр гарсан хоёр эвэртэй хурга адил араатан нь Америкийн Нэгдсэн Улсыг бэлгэдэж байгаа ба Америкийн Нэгдсэн Улс Ромын сүмийн эрх мэдлээр Ням гаргийг сахих хуулийг гаргах үед энэ зөгнөл биелнэ. Гэвч папын эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг улс орнуудын нөлөө устаж алга болоогүй. Зөгнөлд түүний эрх мэдэл дахин сэргэнэ гэж бичжээ. «Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа.» 3-р эшлэл. Араатан үхлийн шархыг авсан байсан гэдэг нь 1798 онд папын засаглал нуран унасныг тодотгож байна. Дэлхий дээрх явдлын дараагаар эш үзүүлэгч, «Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа” гэжээ. Паул «Гэм нүглийн хүн” Есүсийг дахин ирэх цаг хүртэл оршин тогтоно гэж тодорхой хэлжээ. 2 Тесалоник 2:3-8. Дэлхийн төгсгөлийн цаг ойртоход тэрээр хууран мэхлэх үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Эш үзүүлэгч папын талаар, «Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө” гэжээ. Илчлэлт 13:8. Дэлхийн Хуучин болон Шинэ түүхэн пап Ням гаргаар дамжин алдарших ба энэхүү өдөр зөвхөн Ромын сүмийн эрх мэдэлтэй хамааралтай. (АМ 578.3) Aм 470.2
Арван есдүгээр зууны дунд үеэс Америк дахь Библийн зөгнөлийг судлаачид дэлхий дахинд удахгүй болох үйл явдал гэж танилцуулав. Өнөө үед өрнөж буй үйл явдлууд дээрх зөгнөл хурдацтайгаар биелэгдэж байгааг харуулж байна. Протестант багш нар Бурхан Ням гарагт цуглахыг хүсдэг гэсэн үзэлдээ үнэнч байсаар байгаа ба тэд папын удирдагчдын заадагтай адил Библийн ямар ч баталгаан дээр үндэслээгүй Бурхан гайхамшиг үзүүлэн шинэ тушаал өгсөн гэж зааж сургасаар байна. Тэд Ням гаргийг сахиж буй хүмүүс дээр Бурханы шүүлт бууна гэсэн үзлийг олонтаа давтаж байгаа нь дээрх зөгнөл биеллээ олж байгааг харуулах болно. Ням гаргийг сахиулах хөдөлгөөн маш хурдан газар авч байна.{АМ 579.1} Aм 470.3
Ромын сүм хүмүүсийг алмайруулах маш нарийн арга барилыг эзэмшдэг. Тэрээр нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх чадвартай. Тэд Протестант сүмүүд хуурамч Шаббатыг хүлээн зөвшөөрч, эрт дээр үед ашиглаж байсан хүчирхийллийг ашиглахыг санаархаж буй байдлаас тэвчээртэй ажиглан харж байна. Үнэний гэрлийг эсэргүүцдэг хүмүүс хүртэл өөрсдийгөө ямар ч алдаа дутагдалгүй хэмээн үзэл баримтлалааөргөмжилжбуйэнэхүүхүчийгдэмжихболно.Протестантууд Ромын үзэлд туслалцаа үзүүлэхээр хэрхэн яаравчлахыг таамаглахад хэцүү гэж үү? Папын удирдагчид сүмийн тушаалд дуулгаваргүй хандсан хүмүүстэй хэрхэн харьцахаа мэддэггүй гэж үү? {АМ 580.1} Aм 471.1
Ромын Католик сүм дэлхий дахинд үүсгэсэн салбаруудаараа дамжуулан, папын ашиг сонирхолд үйлчлүүлэх маш том хяналтын тогтолцоог үүсгэнэ. Дэлхийн улс орон бүрт байршуулсан мэдээллэгчид нь папад үнэнч байх зааврыг авсан байна. Тэд ямар ч засгийн газар, үндэстний удирдлагаас сүмийн эрх мэдлийг илүү тавьж байна. Тэд улс орондоо үнэнч байх ам тангаргийг өгдөг ч энэ нь үнэндээ Ромд дуулгавартай байх амлалтан дээр суурилсан байна. Энэ тангараг сүмийн эрх мэдэлтэй зөрчилдөж буй ямар ч ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй гэж тооцогддог юм. {AM 580.2} Aм 471.2
Түүхийн бичээсүүд Ромын сүм улс орны дотоод асуудалд маш үр дүнтэйгээр нөлөөлдгийг гэрчлэн харуулж байна. Католикчууд улс төрд баттай байр суурьтай болсны дараа ард түмэн, хаад ноёдын эрх мэдлийг булаан авснаар зорилгоо хэрэгжүүлнэ. 1204 онд III Инносент Пап Аррагоны хаан болох II Петрийг шахалтанд оруулж, «Би, Аррагониансын хаан Петр, эзэн болох Инносент Пап болон дараа дараагийн Католик сүмийн пап, Ромын сүмд итгэлтэй, дуулгавартай байхаа андгайлж байна. Би хаанчлалаа Ромын сүмд замнуулж, ард түмнээ дуулгавартай байлгаж, Католик итгэл бишрэлийг хамгаалан, хуурамч үзэл сургаалуудыг хавчин гадуурхах болно” гэсэн амлалт өгүүлсэн байдаг.—John Dowling, The History of Romanism, b. 5, ch. 6, sec. 55. Энэ түүх Ромын понтифын эзэмшиж буй эрх мэдэлтэй нийцэж байна. Тэрээр өөрийгөө «Хаад ноёдыг түлхэн унагаах хууль ёсны эрхтэй» ба «Албатуудынхаа шударга бус удирдагчдын эрхшээлд орсон үйлдлийг уучлан өршөөх эрхтэй» гэж тунхагласан. »— Mosheim, b. 3, cent. 11, pt. 2, ch. 2, sec. 9, note 17. (See also Appendix note for page 447.) {AM 580.3} Aм 471.3
Ромын эхэрхэл болсон бардамнал хэзээ ч өөрчлөгддөггүйг анхаарах хэрэгтэй. Ромын Католик сүм эртний VII Грегори болон III Инносентийн зарчмуудыг одоог хүртэл сахин хамгаалсаар байна. Хэрэв Католик сүмд эрх мэдэл нь өгөгдвөл тэрээр өнгөрсөн үед гаргасантай адил зарчмуудыг хэрэгжүүлэхээр их хичээх болно. Протестантууд Ням гаргийг өргөмжлөхийн тулд Ромын сүмийн тусламжийг авснаар ямар асуудалд оролцож байгаагаа сайтар ойлгохгүй. Протестантууд буруу зорилгын төлөө явснаар Ромд эрх мэдлээ сэргээх үндсийг тавилцаж, түүнд алдсан эрх мэдлээ тун удахгүй сэргээх боломжийг өгнө. Америкийн Нэгдсэн Улс шашны үйл хэрэг явуулдаг сүм улс орныг удирдах эрхтэй болсноор улс төрийн хууль шашны ёс заншлыг сахиулах зорилгоор ашиглагдаж, шашны болон улс төрийн эрх мэдэл хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, Ромын Католикчуудын Америкийн Нэгдсэн Улсад хэрэгжүүлж буй эрх мэдэл баталгаажих болно. {AM 581.1} Aм 471.4
Ийнхүү ойртон ирж буй аюулыг Бурханы үгэнд анхааруулсан байдаг тул бид сануулгуудыг үл тоомсорлож болохгүй. Протестантууд Ромын Католикчуудын урхинаас гарах боломжгүй болсон үедээ Ромын жинхэнэ зорилгыг ойлгох болно. Ромын Католик сүм аажмаар хүч нөлөөтэй болсоор байна. Түүний үзэл, сургаал хууль тогтоогчдын танхимд, сүмүүдэд, хүмүүсийн зүрх сэтгэлд нөлөөлж байгаа нь мэдрэгдэнэ. Тэр хүчээ нөөж, урьд өмнө нь хэрэгжүүлж байсан хавчлагаа сэргээхийн тулд сүрлэг, агуу том тогтолцоог босгож байна. Тэрээр хүчтэй цохилт үзүүлэхээр аажмаар, нууцаар хүчээ нөөж байна. Католик сүм эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжуудыг анхааралтай ажиглан харж байна. Бид удахгүй Ромын сүмийн зорилгуудыг харж, мэдэрч эхэлнэ. Бурханы үгэнд итгэж, дагаж байгаа хэн бүхэн эсэргүүцэл, хавчлагатай тулгарна. (AM 581.2) Aм 472.1