Агуу Мэтгэлцээн

36/44

34— Үхэгсэд Бидэнтэй Ярьж Чадахуу?

Бичээст ариун тэнгэр элч нар тусламж, дэмжлэг үзүүлдэг талаар өгүүлдэг ба энэ нь Христийн шавь нарыг үлэмж ихээр тайвшруулдаг, ариун нандин үнэн юм. Гэвч Библийн энэ үзэл шашин судлалын түгээмэл алдаагаар баларч, буруу ойлгогдох болжээ. Анх хуурамч шүтлэгийн гүн ухаанаас зээлдэж, «Хүн үхэшгүй мөнхийн сүнстэй” гэсэн буруу үзэл сургаалыг хүмүүсийн харанхуй байдлыг далимдуулан, Христэд итгэгчдийн итгэл бишрэлд нэвтрүүлснээр энэ нь «Үхэгсэд юуг ч мэдэрдэггүй” гэсэн үнэний орон зайг эзлэх болжээ. Нас барсан хүмүүсийн сүнс «Хүмүүсийн авралын төлөө үйлчлэхээр илгээгдсэн сүнснүүд» хэмээн маш олон хүн итгэх болжээ. Ийм үзэл хэдийгээр тэнгэр элчүүд оршдог ба тэд хүнийг үхдэг болохоос өмнө хүн төрөлхтөнд үйлчилж, түүхийн туршид нөлөөлсөөр ирсэн гэсэн Библийн үзлийг эсэргүүцдэг ЮМ. {AM 551.1} Aм 447.1

Хүн үхсэн ч ухамсар нь амьд бөгөөд айдаг үхэгсдийн сүнс амьд хүмүүст нөлөөлөхөөр дэлхийд эргэж ирдэг гэсэн үзэл нь орчин цагийн үхэгсдийн сүнсийг шүтэх замыг бэлтгэж байна. Хэрэв үхэгсэд Бурхан болон ариун тэнгэр элч нартай дотносон, урьдын амьдралд олсноосоо их мэдлэгийг олж авдаг юм бол яагаад амьд хүмүүсийн алдааг анхааруулахаар дэлхийд эргэн ирж болохгүй гэж? Хэрэв үхэгсдийн сүнс дэлхий дээрх дотны хүмүүстээ хоргоддог гэж зарим шашны заадаг нь үнэн юм бол үхэгсэд яагаад амьд хүмүүстэй холбоо тогтоож, тэднийг бузар муугаас сэргийлж, уй гашууг нь тайтгаруулж болохгүй гэж? Хүн үхсэн ч сүнс нь амьдардаг гэдэгт итгэдэг хүмүүс нас барсан сүнснүүдийг өгч буй зааварчилгааг хэрхэн эсэргүүцэж чадах билээ? Хүмүүст үнэн санагдах энэхүү худал хуурмаг үзэл бол Сатаны бузар зорилгоо гүйцэлдүүлэхэд ашигладаг башир арга юм. Сатаны тушаалыг хэрэгжүүлэгч тэнгэрээс унасан элчүүд үхэгсдийн ертөнцөөс ирсэн үхэгсдийн сүнс болон үзэгддэг юм. Тэд амьд хүмүүсийг үхэгсэдтэй холбож байгаа нэрийдлээр бузар муугийн удирдагчтай холбож, хүмүүсийн оюун ухааныг эрхшээлдээ оруулдаг ажээ. {АМ 551.2} Aм 447.2

Сатан нас барсан дотны хүмүүсийн дүрээр үзэгдэх хүч чадалтай. Тэрээр үхэгсдийн дүрд хувирах төгс чадвартай. Сатан сэтгэлд дотно дүр төрх, үг яриа, дууны өнгийг гайхамшигтайгаар дуурайж чадна. Олон хүн нас барсан дотно хүмүүсээ диваажингийн жаргалд умбаж байгаа хэмээн тайтгарч, ямар ч сэжиг авалгүй «Мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд” анхаарлаа хандуулсаар байна.{АМ 552.1} Aм 448.1

Үхэгсэд хүмүүстэй холбоо тогтоохоор ирдэг гэж итгэхэд Сатан үхэх цаг нь болоогүй үедээ булшинд орсон хүн мэтээр үзэгдэнэ. Тэд тэнгэрт жаргалтай байгаа, диваажинд өндөр байр сууринд заларч байгаа гэж ярих ба энэ буруу ойлголтыг хаа сайгүй тунхагладаг ажээ. Тэд зөвт болон гэмтэй хүмүүсийг ялгаж зааглах шүүлт явагддаггүй гэж сургадаг юм. Үхэгсдийн ертөнцөөс ирсэн гэх эдгээр элчүүд үнэн бодит мэт анхааруулга сэрэмжлүүлгийг өгнө. Тэд хүмүүсийн итгэлийг олоод Бичээст итгэх итгэлийг нь үгүйсгэх сургаалуудыг заана. Сатаны элчүүд дэлхий дээр амьд байгаа дотны хүмүүсийнхээ төлөө туйлын их санаа зовсон хүний дүрээр үзэгдэж, хамгийн аюултай хууран мэхлэлтийг хийнэ. Тэд заримдаа үнэнийг хэлж, ирээдүйг урьдчилан зөгнөж худал сургаалаа итгэж найдахуйц болгон харагдуулдаг. Тэдний хуурамч үзлийг үй олон хүн шууд хүлээн авч, Библийн хамгийн ариун үнэн адил итгэнэ. Хүмүүс Бурханы хуулийг гажуудуулж өршөөл нигүүлслийн сүнсийг гомдоон, гэрээний цусыг бузар хэмээн тооцох болжээ. Бузар сүнснүүд Христийг Бурхан болохыг нь үгүйсгэж, Бүтээгчийг өөрсдийн зиндаанд аваачихыг хичээнэ. Ийнхүү Сатан цоо шинэ дүрээр Бурханыг анх тэнгэрт эсэргүүцэж дэлхий дээр зургаан мянга гаруй жил өрнүүлсэн дайсагналаа үргэлжлүүлсээр байх болно.{АМ 552.2} Aм 448.2

Сүнс илрэн харагдахыг олон хүн мэргэ төлөгчдийн хууран мэхлэлт, илбэ шидийн чадварлаг үзүүлбэр, хууран мэхлэх арга хэмээн өнгөцхөнөөр ойлгох болжээ. Тэдгээр нь ер бусын хүчний нөлөөтэй. Орчин үед үхэгсдийн сүнстэй холбоо тогтоогчид олноороо түрэн гарч байгаа нь хүний арга заль эсвэл хүний ур чадвар гэхээс илүү бузар тэнгэр элч нарын үйлдэл бөгөөд тэд мөнх аминаас салгах мэхлэлтийг маш амжилттай хэрэгжүүлж буй хэрэг. Үхэгсдийн сүнстэй холбоо барих явдал бол ердөө заль мэх юм гэсэн итгэлээс болж, олон хүн худал хуурмагт урхидуулах болно. Тэд үгүйсгэхийн аргагүй далдын хүчтэй нүүр тулах үедээ мэхлэгдэж, түүнийг Бурханы агуу хүч чадал хэмээн хүлээн авах болно. {AM 553.1} Aм 448.3

Энэ хүмүүс Сатан болон түүний тэнгэр элч нар гайхамшиг үйлддэг тухай Бичээсийн гэрчлэлийг үл тоомсорлоно. Фараоны илбэчид Бурханы ер бусын гайхамшгийн зарчмыг дуурайж байсан нь буг чөтгөрийн тусламжийг авч байсныг харуулж байна. Паул Христийн дахин эрэлтийн өмнөхөн чөтгөрийн хүч хүчтэйгээр үзэгдэх болно гэж зөгнөжээ. Эзэнийг ирэхийн өмнө «Ажиллагааны дагуу ... бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэх ... гарч ирнэ» (2 Тесалоник 2:9,10). Элч Паул сүүлчийн өдрүүдийн чөтгөрийн үйлдэх гайхамшгийн талаар «Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг. Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул ... тэрээр дэлхий дээр нутаглагчдыг мэхэлсэн гэсэн байдаг.” Илчлэлт 13:13,14. Энд зөгнөсөн гайхамшгууд нь өнгөц заль мэх төдий зүйл биш юм. Ард түмэн хүний заль мэхэнд бус харин Сатаны тэнгэр элч нарын үйлдэж буй гайхамшгуудад мэхлэгддэг ЮМ. (AM 553.2) Aм 448.4

Хууран мэхлэх санаагаа удаан хугацааны туршид хөгжүүлсээр ирсэн харанхуйн жонон бүх анги давхарга хийгээд нийгмийн давхаргын хүмүүсийг уруу татахдаа тун гарамгай. Соёл боловсролтой хүнд тэрээр үхэгсдийн сүнсийг илүү боловсронгуй, оюунлагаар танилцуулж олон хүнийг урхиндаа оруулах болно. Үхэгсдийн сүнсний хууран мэхлэлтийн талаар Иаков, «Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм» (Иаков 3:15) гэж дүрсэлжээ. Агуу мэхлэгч өнгөлөн далдлалтаа зорилгодоо бүрэн нийцэх боломжтой үед л ашиглана. Есүсийг цөлд байхад сорихоор ирсэн мэхлэгч тэнгэрлэг элч нар болох серафуудын гэрэл гэгээг цацруулан үзэгдсэн ба тэд хүмүүс дээр гэрлийн тэнгэр элчийн дүрээр, сэтгэлд дулаан байдлаар очно. Тэд эрхэм чухал сэдвүүдээр ярьж, ухаан санааг урвуулж, хөнгөн хийсвэр зүйлсээр хүнийг бишрүүлж, энэрэл хайрын уран цэцэн үгсээр хүмүүсийн хайрыг татна. Тэрээр хүнийг үлэмж өндөр хэмжээнд хүртлээ хөгжиж мэргэн ухаанаараа бардамнаж, Мөнхийн Эзэнийг дорд үзэж жигшихэд уруу татна. Сатан дэлхийн Аврагчийг өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлалыг, сүр жавхланг үзүүлсэнтэй адил тэнгэрлэг хамгаалалтаа алдсан хүмүүсийн бүх мэдрэхүйг уруу татахаар ажилладаг юм.{АМ 553.3} Aм 449.1

Сатан Едений цэцэрлэгт Еваг хуурч мэхлэн хориотой, бузар муу мэдээллийг эзэмших шуналыг нь бадрааж, өөрсдийгөө өргөмжлөх хүсэл зоригийг бадраан, мэхэлсэнтэй адил өнөө үеийн хүмүүсийг ч мэхэлсээр байна. Хүн бузар муу бодлуудаа хөгжүүлснээр бүр дордоно. Сатан ийм аргаар хүмүүсийг мөхөөж сүйрүүлэхийг зорьдог юм. Тэрээр «Та нар ... Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно” (Эхлэл 3:5) хэмээн тунхагласаар байна. Үхэгсдийн сүнс амьд оршдог талаар «Хүн бол хөгжиж дэвшсэн бүтээл юм» гэжээ. Сатан «Хүн төрөх цагаасаа л Бурхан болтлоо мөнхөд хөгжих тавилантай» гэж сургаж байна. Мөн «Оюун ухаантай хүн бүр өөрийгөө шүүнэ, өөр хэн ч түүнийг шүүж чадахгүй.” «Хүн өөрөө өөрийгөө л шүүх тул шүүлт зөв шударга байх болно ... Хаанчлалын хаан суудал таны сэтгэл дотор бий” гэж хэлж байна. Үхэгсдийн сүнстэй холбоо баригч багш «Сүнслэг ухамсар нь» сэргэсэн талаар, «Ах дүү нар аа, бид цөвтөж доройтсон хүмүүс биш, харин хагас бурхад болсон» гэсэн бол, өөр нэгэн багш «Зөв, шударга төгс төгөлдөр хүн бол Христ гэсэн үг юм» гэж заасан байна. {AM 554.1} Aм 449.2

Сатан ийнхүү жинхэнэ магтаалыг авах зохистой хэмжээлшгүй Бурханы зөв, шударга, төгс төгөлдөр байдал болон төгс хуулийг гэм нүгэлтэй, алдаа дутагдалтай хүнийг шүтэх шүтлэгээр сольж, шүүлтийг хүн удирдан явуулдаг ба зан чанарыг ч дэнсэлдэг хэмээн ойлгуулах болжээ. Энэ бол сайжирч байгаа байдал бус харин уруудан доройтож буй явдал юм. (АМ 554.2} Aм 450.1

Бид юунд анхаарна түүгээрээ өөрчлөгддөг гэдэг нь оюун ухааны хийгээд сүнслэг өөрчлөлтийн хууль билээ. Оюун ухаан анхаарал хандуулж буй зүйлдээ аажмаар дасан зохицно. Оюун ухаан хайрлаж, хүндэтгэж дадсан зүйлсдээ бүрэн уусна. Хүн цэвэр ариун, сайн сайхан гэж хүлээн зөвшөөрсөн үнэний жишгээсээ даван өөрчлөгдөж чадахгүй. Хэрэв хүн өөрийгөө үлгэр дуурайл болох хамгийн дээд үлгэр жишээ гэж үзвэл тэрээр хэзээ ч өөрөөсөө өндөр хэм хэмжээнд хүрч чадахгүй. Харин улам уруудан доошлох болно. Гагцхүү Бурханы нигүүлсэл л хүнийг өндөрт өргөх чадвартай. Өөрийгөө шүтэж буй хүний зам мөр уруудан доройтох нь зайлшгүй. {AM 555 1} Aм 450.2

Үхсэн хүний сүнс мөнх оршдог гэсэн үзэл боловсролтой, оюунлаг хүнээс илүү хувиа бодож, зугаа цэнгэл хөөсөн, хөнгөмсөг хүмүүст илүү өнгөцөөр нөлөөлж, хууран мэхлэх болно. Ийм хүмүүс Сатаны бузар мэхлэлтийн туйлшралдаа тохирох үзэл санаагаа олж авна. Сатан хүний сул тал бүрийг нарийн судалж, хүн бүрийн гэм нүглүүдийн, хандалтыг мэдэж аваад бузар мууг үйлдэх хүслийг нь өдөөх боломж нөхцөлөөр бүрэн хангана. Тэрээр хүмүүст хүлээн зөвшөөрсөн муу зуршлаа хэтрүүлэхэд уруу татаж, хүний биеэ захирч чадахгүй байдлыг ашиглаж бие махбод, оюун санаа, ёс суртахууны хүч чадлыг нь доройтуулна. Сатан олон мянган хүнийг дур хүсэлд нь живүүлж, олон хүнийг хөнөөж хүний мөс чанарыг бүхэлд нь мөхөөхийг хүсэж байгаа. Сатан энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хуурамч сүнсээр дамжуулан «Мэдлэг хүнийг ямар ч хуулиас илүү эрх мэдэлтэй болгодог», «Өөрийн бодол өөртөө зөв”, «Бурхан хэнийг ч буруутгадаггүй.” «Үйлдэгдсэн гэм нүгэл бол гэмгүй үйлдэл» гэж тунхаглаж байна. Хүмүүс ийнхүү хүсэл мөрөөдөл хамгийн дээд хууль, эрх чөлөө бол хүслийг гүйцэлдүүлэх боломж, хүн зөвхөн өөрөө өөртөө л хариуцлага хүлээх ёстой гэж итгэж байхад завхрал, бузар булай үйл явдлууд хаа сайгүй дэлгэрч байгаад гайхах хэрэг байна уу? Олон хүн махан биеийн хүслээ дагах талаар сургаалуудыг баяр хөөртэйгөөр хүлээн авч байна. Биеэ захирах байдлыг хүсэл тачаалд удирдуулж оюун ухаан, сэтгэлийн хүчийг адгуусны зөн совингоор удирдах замаар Сатан Христийн дагалдагч гэж нэрлэж буй мянга мянган хүнийг худал, хуурмагийн торондоо оруулж нэр хүндээ өсгөж байна. {AM 555.2} Aм 450.3

Хэн ч үхэгсдийн сүнс мөнх оршдог гэсэн худал сургаалд мэхлэгдэх шаардлагагүй. Бурхан дэлхий дахинд Сатаны урхийг таньж мэдэх хангалттай мэдлэгийг өгсөн билээ. Үхэгсдийн сүнс мөнх оршдог гэсэн гол үндэс болсон сургаалууд Бичээсийн тодорхой заалтуудтай зөрчилдөж байна Библи үхэгсэд юу ч мэдэхгүй, тэдний бодлууд мөхдөг, тэд наран дор явагдах үйлсэд оролцдоггүй, тэд дэлхий дээрх дотны хүмүүсийнхээ баяр, гунигийг огт мэдэхгүй гэж тунхагладаг юм.{AM 556.1} Aм 451.1

Бурхан үхэгсдийн сүнснүүдтэй холбоо барих бүх төрлийн оролдлогуудыг хатуу цээрлэж, буруутгадаг билээ. Еврейчүүдийн түүхэнд өнөөдрийн үхэгсдийн сүнстэй холбоо барьдаг шиг үхэгсэдтэй холбоо барьдаг хүмүүс байжээ. Гэвч үхэгсдийн ертөнцөөс ирсэн «Танил хүмүүсийн сүнснүүд шиг” Библид «Буг чөтгөрийн сүнснүүд» хэмээн зарлан тунхагладаг. (Тооллого 25:1-3; Дуулал 106:28; 1 Коринт 10:20; Илчлэлт 16:14-г харьцуулан судлаарай.) Үхэгсдийн сүнснүүдтэй харилцдаг гэж буй хүмүүсийг Эзэн жигшиж үзэн яддаг байсан бөгөөд тэдэнд үхлийн цааз оноож хатуу цээрлүүлдэг байжээ. Левит 19:31, 20:27. Ид шид гэдэг үгийг хүмүүс өнөө үед үл тоомсорлох болж. Бузар сүнснүүдтэй харилцдаг хүмүүсийн яриаг эрт баларын Харанхуй цаг үеийн үлгэр домог хэмээн үзэх болжээ. Гэвч үнэндээ үхэгсдийн сүнс амьд оршдог гэж итгэдэг хэдэн зуун мянга, сая саяар тоологдох хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, шинжлэх ухааны салбар, сүмүүдэд шургалж хууль тогтоох байгууллагууд төдийгүй хаадын ивээлд багтах болжээ. Сатаны эртний цаг үед буруутгагдаж, цээрлэгдэж байсан ид шид буюу хууран мэхлэлт шинэ дүр төрхөөр сэргэж байна. {АМ 55б.2} Aм 451.2

Хэрэв үхэгсдийн сүнс мөнхөд оршдог эсэх талаар хангалттай баримт байхгүй гэж үзвэл зөв шударга хийгээд гэм нүгэл, Христийн эрхэм, ариун элч нар хийгээд Сатаны хамгийн бузар муу боолуудын хооронд ямар ч ялгаа байхгүй гэж байгаатай адил болох болно. Сатан үлэмж гэм нүгэлтэй этгээдийг диваажинд өндөр байр сууринд заларна гэсэн үзлээрээ «Та нар ямар ч нүгэлтэй байсан хамаагүй. Бурхан ба Библид итгэх, үл итгэх чинь хамаагүй. Дураараа амьдар, ямар ч байсан та диваажинг өвлөн авна» гэж дэлхий дахиныг мэхэлж байна. Үхэгсдийн сүнс амьд гэдэгт итгэдэг багш нар «Мууг үйлдэгч хүн бүр Эзэний мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл «Шударга ёсыг тогтооч Бурхан хаана байна вэ?” (Малахи 2:17) гэж хэлнэ. Бурханы үгэнд, «Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид их гаслантай яа!” Исаиа 5:20 гэж тодорхойлсон байна. (AM 556.3) Aм 451.3

Хуурамч сүнснүүдийн гар хөл бологч элч нар Ариун Сүнсний дэлхий дээр байхдаа бичүүлж үлдээсэн зүйлстэй үл нийцэх сургаалыг тунхаглажээ. Тэд Библийг Бурхан өгсөн гэдгийг үгүйсгэж, Христэд итгэгчдийн найдварын үндэс суурийг нурааж, диваажингийн замыг заах гэрлийг бөхөөж байна. Сатан Библийг жирийн уран зохиолын ном бөгөөд балчир насны хүүхдэд тохирсон гэж дэлхий дахинд танилцуулж байсан ба Библийг үл хэрэгсэж, үл тоох хэрэгтэй гэж заан сургаж байна. Энэ бол Сатаны бүрэн эрхшээлд байдаг арга хэрэгсэл бөгөөд Сатан энэ аргаараа дэлхий дахинд хүссэн үзлээ зааж сургах юм. Тэрээр өөрийг нь болон хамсаатнуудыг нь буруутган, шүүж буй Библиэс хүмүүсийн анхаарлыг холдуулдаг юм. Тэрээр дэлхийн Аврагчийг эгэл жирийн хүнээс өөрцгүй болгон хувиргажээ. Есүсийн булшийг манаж байсан Ромын цэргүүд тахилчид, удирдагчийн зааж өгсөн худал үгсийг тунхаглан, Есүсийн амилсан үйл явдлыг үгүйсгэж байсан бол эдүгээ үхэгсдийн сүнс мөнх оршдог гэж итгэдэг хүмүүс Аврагчийн амьдралд ямар ч онцгой, гайхамшигтай зүйл байхгүй гэсэн үзлийг дэлгэрүүлэхээр оролдож байна. Тэд Есүсийг үгүйсгэх гэж оролдохын сацуу хүмүүсийн анхаарлыг өөрсдийн хуурамч гайхамшгууд уруу хандуулж, тэдгээрийг Христийн гайхамшгуудаас хавьгүй илүү хэмээн тунхаглаж байна.(АМ 557.1) Aм 452.1

Үхэгсдийн сүнсэнд итгэгчид үзэл номлолоо өөрчилж, хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй үзлүүдээ далдалж, Христийн итгэл бишрэлтэй адил болгон хувиргаж байна. Тэдний сургаалууд индэр дээрээс, сонин хэвлэлээр дамжин, олон жилийн өмнөөс олны хүртээл болсоор ирсэн бөгөөд үнэн дүр төрх нь тодорсоор байна. Бузар сүнсний сургаалуудыг нууж хаах, үгүйсгэх боломжгүй юм. (АМ 557.2} Aм 452.2

Өнөө үеийн үхэгсдийн сүнстэй холбоо баригчид урьдын адил аймшигтай үйлдэл хийхээ больсон мэт боловч илүү аюултай болон хувирчээ. Учир нь Сатаны хууран мэхлэлт илүү нарийн болсон байна. Урьд үхэгсдийн сүнстэй хо л боо баригчид Христ бол он Библ ийг үгүйсгэдэг байсан бол тэд өнөө үед Христийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Тэд Библийг өөрчлөгдөөгүй зүрх сэтгэлтэй хүмүүст нийцүүлэн тайлбарлаж, Библийн амин чухал ариун үнэнийг ямар ч үр нөлөөгүй мэт харагдуулж байна. Тэд Бурханы гол зан чанар нь хайр гэх боловч үнэндээ хайрыг хоосон, сэтгэлийн хөдлөл төдий зүйл мэт болгож, сайн муу хоёрын ялгааг үгүйсгэж эхэлжээ. Бурханы шударга ёс, нүглийн буруутгал болон Түүний ариун хууль хэт үл тоогдох болов. Арван Хуулийг үеэ өнгөрөөсөн, хүчингүй болсон хэмээн зааж байна. Хүмүүс тааламжтай, ховсдох увидастай үлгэрүүдэд эзэмдүүлэн, Библийг итгэлийнхээ үндэс болгохоос татгалзаж байна. Сатан Христийг урьдын адил эрс үгүйсгэж байгаа ч хүмүүс мэхлэлтийг олж харж чадахааргүйгээр сохорсон байна. {AM 558.1} Aм 452.3

Үхэгсдийн сүнстэй холбоо тогтоогчдын мэхлэх чадвар ба нөлөөнд нь автах ямар аюултай байдаг талаар зөв ойлголттой хүмүүс тун ховор байна. Олон хүн сониуч зандаа хөтлөгдөн мэргэ, төлөгчидтэй орооцолдож байна. Тэд үхэгсдийн сүнсэнд итгэдэггүй бөгөөд бузар сүнснүүдийн эрхшээлд орохоос айж эмээдэг. Харамсалтай нь тэд хориотой зүйлсийг сонирхож, улмаар хүчирхэг дайсны эрхшээлд орж, бузар мууг эсэргүүцэх чадвараа алдаж байна. Сатан тэднийг нэгэнт өөрийн талд оруулсан бол боолоо болгоно. Тэд бие даан Сатаны ховсдолт, уруу таталтаас салах ямар ч боломжгүй болно. Гагцхүү чин сэтгэлийн залбирлын хариуд Бурханы хүч чадал урхинд орсон хүмүүсийг чөлөөлж чадна. {AM 558.2} Aм 453.1

Гэмт зан чанараа хөхүүлэн дэмжиж, гэм нүглийг ил тод, санаатай хүсэн мөрөөдөж буй хүмүүс Сатаны уруу таталтыг урин дууддаг юм. Тэд Бурхан болоод Түүний тэнгэр элч нарын хамгаалалтаас өөрсдөө хөндийрдөг. Бузар нэгэн мэхлэх үед тэд ямар ч хамааралгүй болсон учир урхинд нь амархан орно. Сатаны эрхшээлд орсон хүмүүс амьдрал нь чухам хэрхэн төгсөхийг ухаарах сөхөөгүй болно. Гэм нүгэлд унагаж, санасандаа хүрсэн соригч боолуудаа албатаа болгож, бусдыг хөнөөх ажилдаа ашиглах болно.{АМ 558.3} Aм 453.2

Эш үзүүлэгч Исаиа, «Тэд та нарт «Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү? Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун” Исаиа 8:19,20 хэмээн сургажээ. Хэрэв хүмүүс Бичээсээс хүн болон үхлийн талаар үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байсан бол үхэгсдийн сүнс мөнх оршдог гэсэн үзлээс Сатаны хүч чадал, тэмдэг болон хуурамч гайхамшгуудыг нь олж харах байв. Гэвч бузар зүрх сэтгэлийг нь зогоож буй эрх чөлөөг эрхэмлэж, гэм нүгэлд хэт дурлах болсон олон хүн гэрлийг харсан боловч нүдээ аньж, улам цаашилсаар, анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоон Сатаны бэлдсэн урхинд орж, түүний олз болсоор байна. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй», «Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээжээ. Тэгээд тэд худал хуурмагт итгэдэг.» 2 Тесалоник 2:10, 11. {AM 559.1} Aм 453.3

Үхэгсдийн сүнс мөнхөд оршдог үзлийг эсэргүүцдэг хүмүүс зөвхөн хүний үзэл биш харин Сатан болон түүний тэнгэр элч нарыг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Тэд эрх мэдэл, хүч чадал болон тэнгэрлэг газар дахь бузар муугийн хүчнүүдийн эсрэг тулалдаанд хутгалдан ордог. Сатан тэнгэр элч нарын хүчийг ашиглахгүй тохиолдолд нэг ч алхам ухрахгүй. Бурханы хүмүүс Аврагчийн адил Бичээст «Бичигдсэний дагуу” гэсэн итгэл үнэмшлээр Сатаныг эсэргүүцэх чадалтай байх болно. Сатан Христийн үед үйлдсэн шигээ өнөөдөр ч гэсэн Бичээсээс эш татдаг бөгөөд хүмүүсийг арга мэхэндээ оруулахын тулд Библийн сургаалыг мушгин гуйвуулдаг юм. Энэхүү төгсгөлийн цаг үед итгэлээ бат хадгалахыг хүсэж байгаа хүмүүс Бичээсийн гэрчлэлийг биечлэн судалж, ойлгодог байх ёстой. {АМ 559.2} Aм 453.4

Олон хүн дотны ах дүү болон анд нөхдийнх дүрээр ирж, хамгийн аюултай тэрс үзлийг тунхаглах чөтгөрийн сүнснүүдтэй нүүр тулах болно. Энэ чөтгөрийн сүнснүүд сэтгэлийн уян чавхдасыг хөндөж мэхлэхийн тулд гайхамшгуудыг үйлдэх болно. Бид тэдгээрийг үхэгсэд юу ч мэддэггүй, үхэгсдийн сүнснүүд бол үхэгсдийн бус буг чөтгөрүүд юм гэсэн Библийн үнэнээр эсэргүүцэх бэлтгэлээ хангасан байх ёстой.{АМ 560.1} Aм 454.1

Бид сорилтын цаг буюу «Газар дээр нутаглагчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх цагтай» (Илчлэлт 3:10) тулж ирчхээд байна. Бурханы үгэнд итгэл нь бат суурилаагүй хүн бүр мэхлэгдэж ялагдах болно. Сатан «Бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр» хүний үр садыг эрхшээлдээ оруулах гэж хичээх бөгөөд, түүний мэхлэлтүүд тасралтгүй ихсэх болно. Хүмүүс уруу татлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л Сатан зорилгоо биелүүлж чадна. Үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайн, дуулгавартайгаар зүрх сэтгэлээ ариусгахыг хичээж, чадлаараа тэмцэлд бэлдэж байгаа хүмүүс үнэний Бурхан бол цорын ганц хамгаалалт болохыг олж мэднэ. Аврагч миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас хамгаалах болно” (10-р эшлэл) хэмээжээ. Бурхан ганц итгэгчийг Сатаны эрхшээлд оруулж, дийлэгдүүлэхгүйн тулд тэнгэрийн бүх элч нараа даруй илгээх болно. {AM 5б0.2} Aм 454.2

Эш үзүүлэгч Исаиа бузар хүмүүс Бурханы шүүлтээс хамгаалагдсан гэсэн аймшигтай мэхлэлтийн талаар дурдсан байна. Тэрээр «Бид үхэлтэй гэрээ байгуулсан, бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй. Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож, заль мэхээр өөрсдийгөө далдалсан” Исаиа 28:15 гэсэн байна. Энэ эшлэлд хатуурсан зүрх сэтгэлдээ удирдуулсан нүгэлтнүүд ямар ч шийтгэл авахгүй ба хүн төрөлхтөн хэдий их нүгэлтэй байсан ч диваажинд орж, Бурханы тэнгэр элч нартай адил болно хэмээн тайтгаруулж буй хүмүүсийн талаар дүрсэлжээ. Гэвч энэ эшлэл үхэлтэй гэрээ байгуулж, тамгатай хэлэлцээр хийж, зөвт хүмүүсийг зовлонгийн өдөрт хамгаалах Бурханы үгийг үгүйсгэж, үхэгсдийн сүнс мөнх оршдог гэсэн Сатаны худал хуурмагт итгэж найдсан хүмүүсийг илүүтэй дүрсэлсэн байна.{АМ 560.3} Aм 454.3

Энэ үеийн хүмүүсийн харалган сохорсон байдлыг үгээр дүрслэхийн аргагүй байх болно. Тэд мянга мянгаараа Бурханы үгэнд итгэх шаардлагагүй гээд Сатаны мэхлэлтүүдийг туйлын итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Үнэнийг шүүмжлэгчид, элэглэн дооглогчид, эш үзүүлэгчид, элч нарын тунхагласан үнэнийг хамгаалж байгаа хүмүүс сохорсон гэж буруушаах мөртлөө Христ ба авралын төлөвлөгөө үнэнийг эсэргүүцэгчид дээр буух Бурханы уур хилэнгийн талаарх Бичээсийг гутаан доромжилсноор өөрсдийгөө төөрөгдүүлжээ. Тэд Бурханы сургаалыг хүлээн зөвшөөрч, хуулийг нь дагаж байгаа хүмүүсийг богино ухаан, сул дорой гэж доромжилж, буруу хөөрхийлсөн байна. Тэд үхэлтэй гэрээ байгуулж, тамтай хэлэлцээр хийж, Бурханы уур хилэнд өртөхийн аргагүй хана хэрмээр хамгаалагдсан гэсэн буруу үзэлдээ итгэж найдаж байна. Тэд айж эмээдэггүй. Тэд соригчид бүх талаараа бууж өгч, түүнтэй дотносож, бузар сүнсэнд бүрэн эзэмдүүлсэн тул Сатаны урхинаас мултрах хүч чадал, хүсэл тэмүүлэлгүй болжээ.{АМ 5б1.1} Aм 455.1

Сатан дэлхийг мэхлэн, эцсийн тулаандаа удаан хугацаанд бэлджээ. Тэрээр Еден цэцэрлэгт Евад хандан, «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно” гэж амлахдаа хууран мэхлэх үндсээ тавьжээ. Эхлэл 3:4,5. Сатан үхэгсэд мөнх оршдог гэх үзлээ бага багаар боловсруулсаар оргил мэхлэлтээ бүтээжчаджээ. Тэрээр төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж амжаагүй боловч дэлхийн эцсийн цаг үед бүрэн хэрэгжүүлнэ. Эш үзүүлэгч, «... Мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав. Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм» Илчлэлт 16:13,14 хэмээн өгүүлсэн байна. Бурханы үгэнд итгэдэг, хүчинд нь итгэж найддаг хүмүүсээс бусад бүх хүн энэхүү мэхлэлтэнд нэрвэгдэх болно. Хуурамч найдлагад автан, зүйрмэглэж буй хүмүүс Бурханы уур хилэн буухад, сэрэх болно. (AM 561.2) Aм 455.2

Эзэн Бурхан «Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө. Та нарын үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр нь хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гишгэчин дэвслэх болно” Исаиа 28:17,18 гэж айлдаж байна.{АМ 5б2.1} Aм 455.3