Агуу Мэтгэлцээн
28—Амьдралын Бүртгэлтэй Нүүр Тулах нь
«Hамайгхарсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Түүний толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Түүний сэнтий галын дөл шиг, дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Түүний өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ Түүний өмнө зогсоцгоож байлаа. Шүүлт эхлэн, номууд дэлгэгдэв.» Даниел 7:9,10.{АМ 479.1} Aм 387.1
Хүмүүсийн амьдрал, зан чанарыг дэлхий дахиныг Шүүгч шалгаж, хүн бүрт «Үйлсийнх нь дагуу” шагналыг өгөх тэрхүү агуу өдрийн талаар эш үзүүлэгч зөгнөжээ. Эртний Нэгэн гэдэг нь Эцэг Бурхан юм. Давид хаан Түүний тухай «Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг ТӨРҮҮЛЭХЭЭС 4 өмнө, Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан» (Дуулал 90:2) хэмээжээ. Тэр бол бүх бүтээлүүдийн эх бөгөөд шүүлтийн өдөр мөрдөгдөх бүх хуулиудын ундарга билээ. Хүнд үйлчилж, гэрчлэл хийсэн ариун тэнгэр элчүүд «Үй түмээрээ» агуу шүүх хуралд оролцох болно.{АМ 479.2} Aм 387.2
«Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж, Тэрээр Эртний Нэгэнд очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй.» Даниел 7:13,14. Энд бичигдсэн Христийн ирэлт Түүний дэлхийд дахин ирж байгаа үйл явдлыг дүрслээгүй юм. Тэрээр зуучлалынхаа үйлчлэлээ дуусгаад эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлалаа хүлээн авахаар тэнгэрт Эртний Нэгэнд бараалхаж байгаа билээ. 1844 онд төгссөн хоёр мянга гурван зуун өдрийн эш үзүүллэг Түүний дэлхийд дахин ирэх үйл явдлыг бус харин өөр ирэлтийн талаар зөгнөсөн байна. Тэргүүн тахилч болох Есүс тэнгэр элч нараараа хүрээлүүлэн, ариунаас ариун ордонд, хүн төрөлхтний төлөөх үйлчлэлээ дуусгаж, шүүх үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлчлэлийнхээ үр шимийг хүртэхээр сонгогдсон бүх хүмүүсийн төлөөх эвлэрүүлэл хийхээр Бурханы оршихуйн өмнө очсон юм.{AM 479.3} Aм 387.3
Ариун ордны үйлчлэлд гагцхүү Бурханы өмнө гэм буруугаа хүлээсэн, гэмшсэн, гэмийн тахилын цусаар нүглүүдээ ариун газарт тушаасан хүмүүс л зөвхөн Эвлэрүүллийн Өдрийн ёслолд оролцдог байв. Тиймээс эцсийн эвлэрүүллийг хийж, эцсийн шүүлт явуулах өдөр зөвхөн Бурханы хүмүүсийг хэлэлцэх болно. Нүгэлтнүүдийн шүүлт бол өөр, тусдаа хэрэг бөгөөд хожуу явагдах болно. «Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ?” 1 Петр 4:17.(АМ 480.1} Aм 388.1
Хүмүүсийн нэрс, үйлсийг бүртгэсэн тэнгэрийн бүртгэлийн номуудыг шүүлт явахад ашиглах болно. Эш үзүүлэгч Даниел «Шүүлт эхлэн, номууд дэлгэгдэв” гэжээ. Эш үзүүлэгч энэ үзэгдлийг дүрслэн «Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв” гэж өгүүлсэн байна. Илчлэлт 20:12.{АМ 480.2} Aм 388.2
Амийн номонд Бурханы үйлчлэлд хүчин зүтгэсэн бүх хүмүүсийн нэрс бичигдэнэ. Есүс дагалдагчдадаа хандан «Нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун.” Лук 10:20. Паул «Нэрс нь амийн номонд» (Филиппой 4:3) бичигдсэн, итгэмжит хамтран зүтгэгчдийн тухай дурдсан байна. Даниел «Хэзээ ч байгаагүй хүнд цаг” айсуйг хараад «Номд бичигдсэн” Бурханы бүх хүмүүс аврагдана гэж тунхаглажээ. Мөн Эш үзүүлэгч Иохан зөвхөн «Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн” хүмүүс л Бурханы хотод орно гэжээ. Даниел 12:1; Илчлэлт 21:27.{AM 480.3} Aм 388.3
Бурхан «Эзэнээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн” сайн үйлсийг бүртгэсэн «Дурсгалын номтой» билээ. Малахи 3:16. Бурханы хүмүүсийн итгэлийн үгс, хайрын үйлс тэнгэрт бичээстэй гэжээ. Энэ тухай Нехемиа «Бурхан минь, намайг санаач, Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай!” гэж хэлсэн байна. Нехемиа 13:14. Бурханы дурсгалын номонд зөв сайн үйлс бүхнийг мөнхөлсөн байдаг. Тэнд давсан сорилт, ялсан бузар мууг, нинжин сэтгэлийн үг бүрийг тэмдэглэж, Христийн төлөө хийсэн золиос, туулсан зовлон, амссан уй гашуу бүхнийг мөн бичсэн гэжээ. Давид хаан, «Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?” гэж дуулсан байна. Дуулал 56:8. {АМ 481.1} Aм 388.4
Хүмүүсийн гэм нүглийг бүртгэсэн тэмдэглэл мөн бий. «Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно. » Аврагч энэ тухай «Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайллагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана” гэж өгүүлсэн байна. Номлогчийн Үгс 12:14; Матай 12:36,37. Бурханы алдаа мадаггүй бүртгэлд хүний далд санаа, нууц зорилго бүрийг тэмдэглэнэ. Учир нь Бурхан «Харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ.” 1 Коринт 4:5. “‘Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн,... та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө’ гэж Эзэн айлдаж байна.» Исаиа 65:6, 7.{АМ 481.2} Aм 388.5
Хүн бүрийн үйлс Бурханы өмнө сөхөгдөж, итгэмжит болон итгэмжгүй хэмээн бүртгэгдэнэ. Тэнгэрийн номонд бичигдсэн нэр бүхний харалдаа буруу зөрүү үг, хувиа бодсон үйлс, биелүүлээгүй үүрэг, нууц гэм нүгэл бүрээ нуун далдалсан уран нарийн арга болгоныг маш тодорхой тэмдэглэсэн байна. Хайхралгүй өнгөрөөсөн тэнгэрийн сануулга болон зэмлэлүүдийг, хайрлалгүй үрсэн цаг мөчүүдийг, ашиглаагүй боломж бүрийг, анддаа үзүүлсэн сайн муу нөлөө болгоныг эцсийн үр дагавартай нь хамт тэнгэр элчүүд бүгдийг нь тэмдэглэн бичнэ. {AM 482 1} Aм 389.1
Бурханы хууль бол шүүлтийн үед хүмүүсийн зан чанар, аж амьдралыг шалгах жишиг байх болно. Энэ тухай нэгэн мэргэн хүн «Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Бурхан ... бүх үйлсийг шүүлтэнд аваачих болно” гэжээ. Номлогчийн Үгс 12:13,14. Элч Паул ах дүү нартаа хандан «Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд» гэж уриалжээ. Иаков 2:12. {АМ 482.2} Aм 389.2
Шүүлтээр «Аврагдах зохистой» гэж тооцогдсон хүмүүс зөвт хүмүүсийн хамт амилах болно. Есүс энэ тухай «Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь ... тэнгэр элч нартай адил ... амилалтын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм.” Лук 20:35, 36. Тэрээр цааш үргэлжлүүлэн «Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу ... гарч ирнэ» (Иохан 5:29) гэжээ. Үхсэн зөвт хүмүүс «Амийн амилалтад” зохистой хэмээн тооцох шүүлтийг дуустал амилахгүй. Тэд бүртгэлийг нь судалж, хэргийг нь шийдэх үед шүүх үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй.{АМ 482.3} Aм 389.3
Есүс Бурханы өмнө хүмүүсээ өмгөөлөхийн тулд тэднийг батлан даах болно. «Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.» 1 Иохан 2:1. «Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.» «Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогчдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.” Еврей 9:24, 7:25.{АМ482.4} Aм 389.4
Шүүлт эхэлж бүртгэлийн ном нээгдэхэд Есүст итгэсэн бүх хүний амьдрал Бурханы өмнө нээгдэнэ. Дэлхий дээрх анхны хүмүүсээс эхлэн, Өмгөөлөгч үе үеийн хүмүүсийн үйл хэргийг танилцуулсны дараа амьд байгаа хүмүүсийг шүүх болно. Нэр бүрийг дуудаж, хэрэг бүрийг нягтлан шалгах болно. Зарим хүнийг хүлээн зөвшөөрнө, заримыг нь үл зөвшөөрнө. Бүртгэлийн номонд гэмшээгүй, уучлуүлаагүй нүгэл үйлдсэн хүмүүс амийн номоос нэрээ арчуулж, тэдний сайн үйлсийн тухай дурсамж Бурханы номоос арчигдах болно. Эзэн Мосед хандан «Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана» гэж хэлжээ. Египетээс гарсан нь 32:33. Мөн эш үзүүлэгч Езекиел «Гэвч зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэх ... аваас ... Түүний үйлдсэн бүх зөвт хэргүүд нь түүний үйлдсэн урвалт болон нүглийн төлөө үл дурсагдана» гэж айлджээ. Езекиел 18:24. {АМ 483.1} Aм 389.5
Нүглээ гэмшиж, итгэлээр Христийн цусыг эвийн тахил гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн тэнгэрийн номуудад бичигдсэн нэрс цагаатгагдах болно. Тэд Христийн зөвт байдлын хуваалцагчид болж, Бурханы хуультай зан чанараараа нийцэж, гэм нүглүүдээ уучлуулж, мөнх амийг авах зохистойд тооцогдох болно. Эзэн Эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан «Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй” (Исаиа 43:25) хэмээн тунхаглана. Есүс энэ тухай «Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Өөрийнхөө Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэр элч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.» «Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэхЭцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ” хэмээжээ. Илчлэлт 3:5; Матай 10:32,33.{АМ 483.2} Aм 390.1
Хүмүүс дэлхийн шүүх хурлын шийдвэрүүдэд онцгой анхаарал тавьдаг боловч дэлхий дахиныг Шүүгчийн амийн номонд бичигдсэн нэрсийг хэлэлцэх тэнгэрийн шүүхэд тун бага анхаарал хандуулдаг. Тэнгэрлэг Зууч цусаар нь ялалт байгуулсан бүх хүмүүсийн зөрчлүүдийг уучилж, тэднийг мөнхийн гэр болох Еденд буцаан аваачиж, Өөртэйгөө хамт «Урьдын ноёрхлыг» (Мика 4:8) хамтран залгамжлагчид болгож, хааны титэм зүүлгэе гэж уриалж байна. Сатан хүн төрөлхтнийг мэхлэн, уруу татаж, хүнийг бүтээсэн Бурханы төлөвлөгөөг нураахыг санаархаж байгаа. Гэвч Христ энэхүү төлөвлөгөөг нурааж, хүмүүсийг хэзээ ч гэм нүгэл үйлдэж байгаагүй мэт болгохыг хүсэж байна. Тэрээр ард түмнээ бүрэн уучилж, зөвтгөх төдийгүй Өөрийн алдрыг хуваалцаж, хаан суудалдаа суулгахыг хүсэж байна. {АМ 483.3} Aм 390.2
Есүс уучлал нигүүлслээ хуваалцагч хүмүүсээ өмгөөлөхөд Сатан тэднийг Бурханд хууль зөрчигчид хэмээн буруутгана. Агуу мэхлэгч болох Сатан тэднийг гутранги байдлаар уруу татаж, Бурханд итгэх итгэлийг нь алдуулж, Бурханы хайр энэрлээс холдож, Түүний тушаалыг зөрчихөд нөлөөлөхийг оролдоно. Сатан хүмүүсийн амьдралын бүртгэлийг эргүүлэн сөхөж, зан чанарын дутагдал, Аврагчаа гутаан доромжилсон Христтэй адилгүй зан чанар, уруу татан үйлдүүлсэн бүх гэм нүглүүдийг ашиглан шалтаг тоочиж, хүмүүсийг өөрийн эзэмшил гэж тунхаглана. {АМ 484.1} Aм 390.3
Есүс тэдний гэм нүглүүдийг зөвтгөдөггүй харин гэмшил, итгэл бишрэлийг нь харуулж, тэднийг өршөөхийг хүсэж, Эцэгийн болон ариун тэнгэр элч нарын өмнө шархтай гараа харуулаад Би тэднийг нэрээр нь мэднэ. Би тэднийг гарынхаа алганд сийлсэн юм. «Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн гэмшдэг зүрхийг Та жигшихгүй” гэх болно. Дуулал 51:17. Тэрээр ард түмнийг нь буруутгагч Сатанд хандан «Сатан аа! Эзэн чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон Эзэн чамайг буруутгаж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу?” хэмээнэ. Зехариа 3:2. Христ итгэмжит хүмүүсээ «Ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй ... алдарт чуулган” болгон Эцэгийн өмнө өргөмжлөхийн тулд тэднийг зөвт байдлаараа хувцаслах болно. Тэдний нэрсийг амийн номонд бичих бөгөөд тэдний тухай «Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн” хэмээнэ. Илчлэлт 3:2.{АМ 484.2} Aм 391.1
Ингэснээр Шинэ Гэрээний «Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй.” «Тэдгээр өдрүүдэд болон тэр цагт Израилийн гэм бурууг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг ч хайх боловч тэд олдохгүй.” Иеремиа 31:34, 50:20. «Тэр өдөр Эзэний Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгчдийн бахархал, чимэг нь болно. Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм» гэсэн амлалт бүрэн биелэгдэх болно. Исаиа 4:2,3.{АМ 485.1} Aм 391.2
Шүүлтийн, гэм нүглүүдийг цайруулах эцсийн шийдвэрлэх үйл ажиллагаа Эзэний дахин ирэлтийн өмнө бүрэн дуусна. Үхэгсэд амийн номонд бичигдсэн үйлсээрээ шүүгдэх учир, тэдний гэм нүглийг шүүн хэлэлцэхээс өмнө цайруулах ямар ч боломжгүй юм. Гэвч элч Петр «Сэргээх цаг Эзэний оршихуйгаас” ирж, «Христ болох Есүсийг Тэр илгээх» (Үйлс 3:19, 20) үед итгэгчдийн нүглүүд арилгагдах болно гэжээ. Эцсийн шийдвэрлэх шүүлт дуусахад Христ ирэх бөгөөд хүн бүрт үйлсийнх нь дагуу өгөх шагналтай байна. {АМ485.2} Aм 391.3
Ариун ордны үйлчлэлд тэргүүн тахилч Израилийн төлөөх эвлэрүүллээ хийж дуусгаад, гарч ирэн хурсан олныг ерөөдөг байв. Христ ч гэсэн зуучлалын үйлчлэлээ дуусаад «Нүглийн талаар бус” (Еврей 9:28) харин Өөрийг нь хүлээсэн хүмүүсийг мөнхийн амьдралаар ивээхээр хүрч ирнэ. Тахилч ариун газраас гэм нүглүүдийг бүрмөсөн зайлуулахдаа бүх гэм нүглийг сонгогдсон ухны толгойд тохдог байсны адил Христ бүх гэм нүглүүдийг нүглийн Зохиолч, санаачлагч Сатанд тохох болно. Израилийн нүглийг үүрсэн ухныг «Зэлүүд газар луу” (Левит 16:22) илгээдэг байсны адил Сатан Бурханы ард түмнээр үйлдүүлсэн бүх гэм нүглүүдийн бурууг үүрч хүн амьтангүй болж хоосорсон дэлхийд мянган жил хоригдож, эцэст нь бүх гэмт хүмүүсийг сүйтгэх мөнхийн галаар гэм нүглийн хамт бүрмөсөн устах болно. Авралын агуу төлөвлөгөө гэм нүглийг бүрмөсөн устгаж, бузар муугаас эргэхийг хүссэн бүх хүмүүсийг аварч бүрэн биеллээ олох болно.{АМ 485.3} Aм 391.4
Хоёр мянган гурван зуун жилийн төгсгөл болох 1844 онд шүүлтийн тогтоогдсон цаг хугацаа болж, шүүлтийн болон гэм нүглийг устгах үйл ажиллагаа эхэлнэ. Хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар Христийн нэрээр овоглож байсан бүх хүн Бурханы шүүлтээр шүүгдэх болно. Гэвч амьд хийгээд үхэгсэд бүгд «Өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр» шүүгдэх болно. {АМ 486.1} Aм 392.1
Гэмшээгүй, орхиогүй гэм нүглүүд уучлагдахгүй бөгөөд бүртгэлийн номоос арчигдахгүй ба Бурханы шүүлтийн өдөрт гэм нүгэлтний эсрэг гэрчлэл болон үлдэх болно. Хүн бузар үйлдлээ өдрийн гэрэл, шөнийн харанхуйд үйлдсэн байж болох юм. Гэвч бүх үйлс биднийг хэзээ нэгэн цагт шүүх Түүний өмнө илчлэгдэн, дэлгэгдэх болно. Бурханы тэнгэр элчүүд гэм нүгэл бүрийг гэрчилж, бүхнийг алдаа мадаггүй бүртгэсэн байна. Нүглийг аав, ээж, авгай хүүхэд, анд нөхдөөсөө нууж, үгүйсгэж, далдалж болох боловч хүн өөрөө гэм буруугаа мэднэ. Энэ бүхэн тэнгэрийн оршин суугчдын өмнө ил тод дэлгэгдэнэ. Түнэр харанхуй түмэн олон арга, заль мэх Мөнхөд Оршигчийн мэлмийгээс ганц ч буруу бодлыг халхалж чадахгүй. Бурхан шударга бус үйл хэрэг, зүй бус хандлага бүрийг нарийн бүртгэсэн байгаа. Тэрээр итгэл бишрэлтэй мэт дүр төрхөнд хууртдаггүй. Тэрээр зан чанарыг шалгахдаа ямар ч алдаа гаргадаггүй. Хүмүүс сэтгэлдээ бузар хүсэл зоригтой хүнд хууртаж болох боловч Бурхан бүх мэхлэлтийг нэвт харж, дотоод сэтгэлийг уншина.{АМ 486.2} Aм 392.2
Ийм бодол ямар их хүч нөлөөтэй билээ! Хязгааргүй үргэлжлэх цаг хугацаа өдөр өдрөөр алслан одохдоо тэнгэрийн номуудад бичигдэх үйлсийг тээсээр одож байна. Амнаасаа унагасан, нэгэнт хийсэн үйлдлийг хэзээ ч буцаан эргүүлэх боломжгүй. Тэнгэр элч нар сайн, муу үйлсийн бүгдийг нь бүртгэж байгаа. Дэлхийн ямар ч хүчтэн тэр бүртгэлийг ядаж ганц ч өдрөөр болтугай ухрааж чадахгүй. Бидний үйлс, үгс, хамгийн далд санаа хүртэл бүгд бидний мөнхийн хувь тавиланг сайнаар, муугаар эргүүлэх чадалтай. Бид үйлдлээ мартаж болох ч, тэдгээр нь биднийг зөвтгөх, буруутгах баталгаа болохгүй.{АМ 486.3} Aм 392.3
Уран зураач гялалзсан шаазан дээр нүүр царайны өнгө төрхийг ямар ч алдаагүй буулгадагтай адил тэнгэрийн номонд зан чанарыг тун ч нарийн тодорхойлох болно. Гэтэл тэнгэрийн оршин суугчдын хардаг бүртгэлд хүмүүс ямар тоомжиргүй хандана вэ? Үзэгдэх, үл үзэгдэх ертөнцийг зааглаж байдаг хөшиг хэрэв сөхөгдөж, хүний хөвгүүдийн шүүгдэх үг, үйлс бүрийг нь бүртгэл хөтөлж буй тэнгэр элч харуулж болдогсон бол тэд өдөр бүр урсгаж байдаг үгсээ хянаж, ямар олон бузар хэргээ болих байсан бол. {АМ 487.1} Aм 393.1
Шүүлтээр талантаа хэрхэн ашигласныг шалгах болно. Бурханы даалгасан мөнгийг бид хэрхэн зарцуулж байна вэ? Эзэнийг эргэж ирэхэд ард түмэн нь талантаа өсгөсөн байх уу? Бид хариуцаж буй гар хөлийн хүч чадал, зүрхний хүсэл, оюуны чадавх бүрээ Эзэний алдар, дэлхийн сайн сайхны төлөө зориулж байна уу? Би цаг, үзэг, дуу хоолой, мөнгө, хүч нөлөөгөө хэрхэн ашиглаж байна вэ? Бид ядуу, дарлагдсан, өнчирсөн, бэлэвсэрсэн хүмүүст Христийн нэрээр хэрхэн тусалсан бэ? Бурхан биднийг ариун үгсийнхээ Няравууд байлгахыг хүсдэг юм. Бид хүлээн авсан үнэний мэдээгээ бусдыг аврах мэргэн ухаанаар удирдуулахын тулд хэрхэн ашиглаж байна вэ? Нэр төдий итгэл бишрэл, нэр төдий сүсэглэл Христийн хувьд ямар ч үнэ цэнэгүй зүйл. Зөвхөн үйлсээр бодит болж буй хайр л жинхэнэ хайр гэж тооцогдох болно. Зөвхөн хайр л Бурханы мэлмийд аливаа үйлсийн үнэ цэнийг тодорхойлно. Хүний нүдэнд хичнээн өчүүхэн ч, хайрын сэтгэлээр хийсэн үйлдэл бүрийг Бурхан хүлээн авч, шанг нь өгөх болно. {АМ 487 2} Aм 393.2
Хүмүүсийн хувиа бодсон нууц зан төрх тэнгэрийн номонд илчлэгдэнэ. Тэнд бусдын төлөө гүйцэтгэх ёстой байсан үүрэг болон Аврагчийн шаардлагыг үл тоомсорлосон үйл явдлууд тэмдэглэгдэнэ. Энэ тэмдэглэлд Христэд зориулах ёстой байсан цаг хугацаа, бодол санаа, хүч чадл аа Сатанд хэр зориулж байсныг харж бол но. Т энгэр э лч нарын бүртгэл тун их гуниг төрүүлэм. Христэд итгэгч нэр зүүсэн, мэргэн ухаантай хүмүүс дэлхийн эд баялагт шунаж, зугаа цэнгэлд донтжээ. Мөнгө санхүү, цаг хугацаа, хүч чадал бүхэн гадаад өнгө үзэмж, бие махбодын жаргалд зарцуулагдаж байна. Гэвч залбирал, Бичээсүүдийг судлах, зүрх сэтгэлээ даруусгах, гэм нүглээ гэмшихэд тун бага цаг зарцуулагдаж байна. {АМ 487.3} Aм 393.3
Сатан оюун бодлыг хамгийн чухал зүйлсэд хандуулахгүйн тулд, биднийг сатааруулахаар тоолж баршгүй олон арга чаргыг сэдэж байна. Агуу мэхлэгч нүглийн төлөөс, агуу Зуучийг танилцуулдаг Бурханы үгийн агуу үнэнийг үзэн яддаг юм. Тэрээр хамгийн гол нь хүмүүсийн оюун санааг Есүс болон Түүний үнэний үгээс холдуулахад оршдог гэдгийг сайн мэднэ. {АМ 488.1} Aм 393.4
Аврагчийн зуучлалын үр шимийг хүртэхийг хүсэж буй хүмүүс Бурханаас эмээж, төгс ариусгагдах замаас холдуулах юунд ч автаж болохгүй. Зугаа цэнгэл, гоёж гоодох, эд мөнгөний шуналд үнэт цаг заваа зарцуулахын оронд үнэний үгсийг чин сэтгэлээсээ, залбиран судлахад цаг зарцуулах хэрэгтэй. Бурханы хүмүүс ариун газрын тухай, шүүлтийн тухай бүрэн мэдлэгтэй байх ёстой. Тэргүүн Тахилчийн үүрэг хариуцлага, ажил үйлсийн тухай бүх хүмүүс мэддэг байх ёстой. Эс тэгвээс тэд төгсгөлийн цагт хэрэгтэй итгэл найдварыг олж, Бурханы хүссэн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжгүй болно. Хүн бүр нэг бол бусдыг аварч, эсвэл үхүүлэх болно. Хүн бүр Бурханы өмнө амьдралаа дэнслүүлэх болно. Хүн бүр агуу Шүүгчтэй нүүр тулна. Тэгэхээр цаг хугацааны төгсгөлд хүн бүрийн мөнхийн тавиланг эш үзүүлэгч Даниелтай хамт шийдүүлэх сүүлчийн шүүлт эхэлж, амийн номууд дэлгэгдэж буй чухал үйл явдлыг хүн бүр тунгаах хэрэгтэй. {АМ 488.2} Aм 394.1
Дээрх сэдвүүдийн талаар үнэнийг хүлээн авсан хүмүүс Бурханы даалгаж өгсөн агуу үнэнийг гэрчлэх ёстой. Тэнгэрийн ариун ордон бол Христийн хүн төрөлхтнийг аврах ажлын төв юм. Энэ ажил үйлс дэлхийн хүн бүхэнд хамаатай. Ариун ордон авралын төлөвлөгөөг танилцуулан, цаг хугацааны төгсгөлийг харуулж, зөв шударга байдал, гэм нүглийн тэмцлийн агуу үнэнийг бидэнд илчилнэ. Энэ бол дэлхийн хамгийн чухал асуудал учир бүх хүн эдгээр сэдвийн талаар судалж, итгэл найдварыг нь сонирхсон хүнд хариулах чадвартай байх ёстой. (АМ 488.3) Aм 394.2
Христийн тэнгэрийн ариун ордонд хийж байгаа зуучлал Түүний загалмай дээр нас барсантай адил авралын төлөвлөгөөний маш чухал хэсэг юм. Тэрээр үхлээс дахин амилсныхаа дараа дээш өргөгдөн тэнгэр дэх үйлчлэлээ эхлүүлжээ. Бид итгэлээр «Бидний төлөө урьд маань гүйгч ... Есүсийн ... орсон” (Еврей 6:20) ариун ордонд нэвтрэн орох ёстой. Тэнд Калварын загалмайн гэрэл тусаж байгаа. Тэндээс бид авралын нууцуудын тухай илүү тодорхой ойлголтыг авах боломжтой болно. Хүнийг зүйрлэшгүй их золиослолоор аварчээ. Христийн золиос Бурханы хуулийн зөрчсөн зөрчлийг зохицуулах шаардлагыг дээд зэргээр хангадаг билээ. Есүс Эцэгийнхээ хаан суудалд очих замыг нээж, зуучлалаараа дамжуулан, Өөрт нь хандсан бүх хүнд Бурханы өмнө хүсэл мөрөөдлөө танилцуулах боломж олгоно.{АМ 489.1} Aм 394.3
«Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.» Сургаалт Үгс 28:13. Алдаа зөрчлөө нуун, хаацайлдаг хүмүүсээр дамжуулан, Сатан хичнээн их алдаршиж байгааг, Христ болон тэнгэр элч нарын замд хичнээн их саад болж буйг хүмүүс харж чаддаг бол тэд тэр даруй нүглээ хүлээн зөвшөөрч, гэмт үйлдлээ хаях байв. Сатан хүний зан чанарын доголдлоор дамжуулан, оюун санааг нь захирдаг бөгөөд, тэрээр хүний дутагдлуудыг дэвэргэснээр амжилтанд хүрнэ гэдгээ сайн мэднэ. Тиймээс Сатан Христийн дагалдагчдыг ялан дийлэх аргагүй аюултай заль мэхээр төөрөлдүүлэхийг үргэлж хичээдэг юм. Харин Есүс тэдэнд өмнөөс сорвитой гар, шархтай биеэ үзүүлэн аврагдахыг хүсэн гуйдаг юм. Христийг дагаж буй бүх хүмүүст «Миний нигүүлсэл чамд хангалттай.” 2 Коринт 12:9. «Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» хэмээнэ. Матай 11:29, 30. Тиймээс хэн ч алдаа дутагдлаа засах боломжгүй гэж бүү бодог. Бурхан тэдгээрийг ялан дийлэх итгэл уучлал нигүүлслийг өгөх болно. {АМ 489.2} Aм 394.4
Бид бүхэн шүүлтийн агуу цаг үед амьдарч байна. Ариун ордны үйлчлэлд тэргүүн тахилч Израилийн эвлэрүүллийн төлөө үйлчилж байхад хүмүүс Эзэний өмнө гэм нүглээ гэмшиж, сэтгэлээ даруусгаж, зүрхээ нягтлах шаардлагатай байсан бөгөөд гэмшээгүй нь ард түмний дундаас таслагддаг байв. Нэрээ амийн номонд бичүүлэхийг хүсэгч бүх хүн амьдралынхаа үлдсэн цаг хугацаанд Бурханы өмнө гэм нүгэлдээ гэмшиж, жинхэнэ гэмшлийг харуулах ёстой. Тэд бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг эрэлхийлж, итгэмжтэй байх ёстой. Ихэнх Христэд итгэгчдэд байдаг хөнгөн хийсвэр зан чанарыг хаяж, гээх хэрэгтэй. Боолчилж буй бузар хүслүүдээ номхотгохыг хүсэж буй хүмүүсийг маш ноцтой тулаан хүлээж байна. Хүн бүр хувьдаа бэлтгэлээ базаах ёстой. Бид хамт олон, бүлгээрээ аврагддаггүй. Хувь хүний цэвэр ариун зан чанар, чин үнэн итгэл бишрэл нь бусад хүмүүст дутагдаж байгаагаас шалтгаалдаг байх ёсгүй. Бүх үндэстэн Бурханы өмнө шүүгдэх боловч, тэрээр хүн тус бүрийн үйл хэргийг ганц хүнийг шалгаж байгаа мэт нарийн, чанд шалгах болно. Хүн бүхэн шалгахад ямар ч толбо, согог эсвэл бузар муугийн үнэргүй байх ёстой. {АМ 489.3} Aм 395.1
Эвлэрүүлэл дуусахад маш чухал үйл явдлууд болно. Тэдгээр үйл явдлууд гэнэт бий болно. Тэнгэрийн ариун оронд одоо шүүлт явагдаж байгаа. Шүүлт олон жил үргэлжилжээ. Шүүлт, хэр удахыг хэн ч мэдэхгүй, шүүлтээр амьд хүмүүсийн үйл хэргийг удахгүй хэлэлцэж эхэлнэ. Бурханы сүр жавхлантай дүр төрхийн өмнө бидний амьдрал хэлэлцэгдэх болно. Хүн бүхэн Аврагчийн «Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй.” Марк 13:13. «Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр ирэхийг чи мэдэхгүй» Илчлэлт 3:3 гэсэн сэрэмжлүүлэгт маш их анхаарах хэрэгтэй. (АМ490.1) Aм 395.2
Шүүх үйл ажиллагаа дуусахад бүх хүн амьдрах, мөхөх эсэх нь шийдэгдсэн байна. Энэ үйл ажиллагаа Эзэнийг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийн өмнөхөн дуусна. Тэр цаг хугацааг зөгнөсөн Христ Илчлэлт номонд «Бурууг үйлддэг нэгэн нь буруугаа үйдсээр л байг. Бузар муу нэгэн нь бузар муу чигээрээ л байг. Зөвт нэгэн нь зөвт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэгэн нь өөрийгөө ариунаар сахисаар л байг. Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрт үйлдсэнийх нь дагуу буцаан төлөхийн тулд Миний шагнал Надтай хамт байгаа» хэмээжээ. Илчлэлт 22:11,12. {АМ 490.2} Aм 396.1
Зөвт хүмүүс болон гэм нүгэлтнүүд дэлхий дээр үхлийн биетэйгээ амьдарсаар байх болно. Хүмүүс тариа тарьж, барьж босгон, идэж ууж байхдаа хувь тавилантай нь холбоотой шийдвэр тэнгэрийн ариун газарт эргэлт буцалтгүй гарсныг мэдэхгүй байх болно. Үерийн өмнө Hoar авдарт орсны дараа Бурхан авдрын хаалгыг хааж, бурханлаг бус хүмүүсийг гадна нь үлдээсэн. Тэд долоо хоногийн турш хүмүүс мөхөх хувь тавилангаа ухаарахгүй, зугаа цэнгэл хөөцөлдөн, тоомжиргүй амьдралаа үргэлжлүүлж, ирж буй шүүлтийн анхааруулгыг элэглэн дооглож байв. «Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно” (Матай 24:39) гэж Аврагч хэлжээ. Хүн бүхний хувь тавиланг шийдэх, гэм нүгэлт хүмүүст өгсөн нигүүлслийн цаг хугацаа дуусах цаг мөч шөнө ирэх хулгайч адил гэнэт ирэх болно. {AM 491.1} Aм 396.2
«Тиймээс сонор сэрэмжтэй байгтун. ... Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий.» Марк 13:35,36. Хүлээсээр цөхөрч, дэлхийн явдалд уруу татагдсан хүмүүс үнэхээр ноцтой байдалд орох болоод байна. Ажил хэрэгч хүн ашиг хонжоогоо хөөцөлдөж явахад, зугаа цэнгэлд донтогчид биеийн жаргалдаа автаж, ганган хээнцэр бүсгүй оо энгэсгээ бэлтгэж байхад, дэлхий дахиныг Шүүгч «Таныг жинлүүр дээр хэмжсэнд, та хэмжээнд хүрсэнгүй” (Даниел 5:27) хэмээн хэлэгдэх вий! {АМ 491.2} Aм 396.3