Агуу Мэтгэлцээн
27—Орчин Цагийн Сэргэлтуүд
Бурханы үгийг итгэмжтэйгээр тунхагласан газар бүрт Бурханаас ирснийг гэрчлэх агуу үр дүн гарч байв. Бурханы Сүнс зарц нарынхаа тунхаглалтай хоршиж тэдний, үгэнд хүч чадал, эрх мэдэл оршин байв. Нүгэлтнүүд оюун ухаан, ухамсарт нь амь орохыг мэдэрч байв. «Дэлхий дээрх хүн бүхнийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл” сэтгэлийн харанхуйг гийгүүлж, харанхуйн нууцуудыг илчилжээ. Тэдний оюун бодол, зүрх сэтгэлд үнэнийг ухаарах мэдрэмж төрөв. Тэд гэм нүгэл, зөвт байдал, ирж буй шүүлтийг ухаарч байна. Тэд Ехува Эзэний зөвт байдлыг мэдэрч, зүрхийг Нягтлагчийн өмнө гэм буруу, бузар муу байдалтайгаар үзэгдэхээс айн эмээжээ. Тэд зовж шаналсандаа «Нүглийн энэ биеэс минь хэн намайг ангижруулах вэ?” хэмээн хашгирч байна. Калварын загалмай хүмүүсийн гэм нүглийн төлөөх хэмжээлшгүй золиослолыг гаргасныг ил болгоход тэд Христийн үйлсээс өөр юу ч гэм нүгэл, алдаа зөрчлүүдийг арилгаж чадахгүйг ухаарна. Загалмай л хүнийг Бурхантай эвлэрүүлж чадах юм. Тэд итгэл, даруу зангаар дэлхийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг хүлээн авна. Тэд Есүсийн цусаар «Өнгөрсөн гэм нүглээсээ чөлөөлөгдсөн юм.” {АМ 4б1.1 Aм 373.1
Эдгээр хүмүүс гэмшилд хүргэдэг үр жимсийг гаргав. Тэд итгэж, баптисм хүртэж, шинэ амьдралаар амьдрахын тулд, Христ Есүс доторх шинэ бүтээлүүд болов. Тэд урьдын бузар хүсэл тачаалуудаар бус харин Бурханы Хүүд итгэх итгэлээр хувцаслаж, Түүнийг дагаж, зан чанарыг нь дуурайж, Түүний адил цэвэр ариун болохыг хүсдэг юм. Тэд урьд үзэн ядсан зүйлсээ хайрлаж, хайрлаж байсан зүйлсээ үзэн ядах болов. Бардам, өөрсдийгөө зөвтгөгч хүмүүс даруу, дөлгөөн болжээ. Туйлбаргүй, өөртөө хэт итгэлтэй хүмүүс буурь суурьтай, даруу болов. Итгэл бишрэлгүй нь сүсэгтэй, архичид өөрсдийгөө захирч, эрээ цээргүй хүн цэвэр ариун болж байв. Тэд дэлхийн утга учиргүй хэв загвараа орхиж байлаа. Христэд итгэгчид «Үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэлээр” хөөцөлдөхөө больж, «Зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэх» болов. 1 Петр 3:3,4. {АМ 461.2} Aм 373.2
Сэргэлтүүд зүрх сэтгэлээ шалгаж, даруу төлөв болоход нөлөөлсөн юм. Энэ нь нүгэлтнүүдийг уриалсан нухацтай, чин сэтгэлийн уриа дуудлага, Христийн цусаар аврагдахыг энэрэнгүйгээр санал болгох байдлаар илэрч байв. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бусдын авралын төлөө Бурханаас учирлан гуйж байлаа. Өөрийгөө үгүйсгэхээс шантардаггүй, харин ч Христийн төлөө буруутгагдаж, зовж байгаадаа баярлан хөөрдөг хүмүүсээс сэргэлтийн үр жимсийг тод харж байлаа. Хүмүүс Есүсийн нэрээр дуудаж буй хүмүүсийн амьдралаас өөрчлөлтийг олж харж байв. Тэдний нөлөө нийгэмд ч гэсэн үр ашгаа өгсөөр байна. Тэд Христтэй хамтран ажиллаж, мөнхийн амийн үр жимсийг Сүнсээр дамжуулан тарьсан билээ.{АМ 462.1} Aм 374.1
Тэдний талаар «Та нар гэмштэлээ гашуудсан.» «Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог. Энэхүү бурханлаг гашуудал нь та нарын дотор ямар хэрсүү байдал, зөвтгөл, эгдүүцэл, айдас, халуун хүсэл, зүтгэл, шийтгэл бий болгосныг харагтун. Та нар цэвэр гэдгээ энэ хэрэгт алив бүхнээр харууллаа.» 2 Коринт 7:9-11. {АМ 462.2} Aм 374.2
Энэ бол Бурханы Сүнсний хийж буй ажлын үр дүн юм. Сэргэлт бий болохоос өөрөөр жинхэнэ гэмшлийг баталгаажуулах боломж байхгүй. Хэрэв гэмт хүн амлалтаа биелүүлж, хулгайлснаа буцаан өгч, нүглүүдээ хүлээн зөвшөөрч, Бурханыг болон хөршөө хайрлавал, тэр хүн Бурхантай эвлэрсэн гэдэгтээ итгэлтэй байж болно. Урьдын сүнслэг сэргэлтүүдийн дараа ийм үр дүн гардаг байлаа. Тэд үр жимсээрээ дамжуулан аврал хийгээд хүн төрөлхтний сэргэлтийн төлөө Бурханаар ивээгдсэн гэдгээ харуулсан юм.{АМ 4б2.3} Aм 374.3
Гэвч орчин үеийн сэргэлтүүд эрт цагийн Бурханы зарц нарын үйлчлэлээр бий болсон Бурханы нигүүлслээс тэс ондоо байв. Бурханы үнэн олны анхаарлыг татаж, олон хүн итгэгч болж, сүмд ирэгчид олширч байгаа нь үнэн. Гэвч үр дүн нь сүнслэг амьдралын жинхэнэ өсөлт гарч байгааг баталгаажуулж чадахгүй байна. Хэсэг хугацаанд асаж байсан гэрэл удахгүй бөхөж, хожмын харанхуй урьдныхаасаа илүү гүн болж байлаа. {АМ 4б3.2} Aм 374.4
Олныг татаж буй сэргэлтүүд хүсэл мөрөөдлийг өдөөж, сэтгэл хөдлөлийг хөдөлгөж, шинэ, сонин сайханд дурлах хүслийг хөөргөх байдлаар өрнөж байв. Шинэ итгэгчид нь Библийн үнэнийг сонсох, эш үзүүлэгчид элч нарын гэрчлэлийг сонсох хүсэлгүй байна. Сүмийн үйл ажиллагаа зүрх сэтгэлийг нь хөдөлгөхгүй бол, сонирхохоо больж, оюун ухаан руу хандсан нухацтай үг нөлөө үзүүлэхээ больж, мөнх амьдралтай нь холбоотой Бурханы энгийн үгийг үл тоомсорлож байна. Жинхэнээсээ итгэсэн хүнд Бурхан болон мөнх зүйлс амьдралын хамгийн чухал зүйл болон хувирдаг юм. Харин өнөөгийн сүмүүдэд Бурханд бүхнээ зориулах зүрх сэтгэл байна уу? Гишүүд бардам зангаа гээж, дэлхийг хайрлахаа болихгүй байна. Тэдний дунд өөрийгөө үгүйсгэх, загалмайг үүрэх, төлөв даруугаар Есүсийг дагах ямар ч хүсэл алга, тэд бахь байдгаараа байна. Шашин шүтлэг үнэнээс урвагчид болон шүүмжлэгчдийн зугаа болон хувирчээ. Учир нь шашны нэр зүүж буй хүмүүсийн дийлэнх нь итгэлийн зарчмуудын талаар огт мэдэхгүй. Сүмийн зугаалга, хоол хүнс, театрчилсан тоглолтууд, гоёл чимэглэл, гоёмсог байшин, ганган хээнцэр хувцас Бурханы тухай бодлыг үргээсээр байна. Газар, эд зүйлс, дэлхийн ашиг сонирхол оюун санааг эзэмдэж, мөнхийн сэдэв бараг анзаарагдахгүй өнгөрнө.{АМ 463.3} Aм 374.5
Итгэл бишрэл, тууштай байдал маш ихээр унаж буй сүмүүдэд Христийн жинхэнэ дагалдагчид бий. Бурханы шүүлтийн эцсийн шийдвэр хэрэгжихээс өмнө Эзэний хүмүүсийн дунд элч нарын цаг үеэс хойш үзэгдээгүй жинхэнэ бурханлаг итгэл бишрэл сэргэх болно. Бурханы Сүнс болон хүч чадал үр хүүхдүүд дээр нь асгарна. Тэр үед олон хүн Бурхан болоод Түүний үгийг хайрлах хайраа энэ дэлхийн хайраар сольсон сүмүүдээс гарах болно. Пастор, гишүүн гэж ялгахгүйгээр хүмүүс Эзэний дахин ирэлтэд ард түмнээ бэлтгэхийн тулд өнөө үед тунхаглуулахаар Бурханы соёрхсон агуу үнэнийг баяртайгаар хүлээн авна. Гэвч зүрх сэтгэлийн дайсан энэ ажилд саад хийхийг хүссээр байх болно. Тэрээр сэргэлт болохоос өмнө хуурамч сэргэлтүүдийг бий болгох замаар жинхэнэ сэргэлтэд саад хийнэ. Тэрээр мэхэлсэн сүмүүдэд нь Бурханы онцгой ивээл байгаа мэтээр харуулах болно. Тэр үед шашны агуу сэргэлт болж байгаа мэт үйл явдлууд ажиглагдана. Бурхан гайхамшиг бүтээж байна гэж итгэсэн олон хүн бузар сүнсний үйлсийг магтан дуулах болно. Шашны нэрээр Сатан Христэд итгэгчдийн дунд байр сууриа тэлэх болно.{АМ 464.1} Aм 375.1
Өнгөрсөн хагас зуунд өрнөсөн сэргэлтийн дийлэнхэд ийм үзэгдэл их бага хэмжээгээр ажиглагдсан бөгөөд энэ нь хожмын ол он хөдөлгөөнүүдэд ил үү иххарагдах бо лно. Сэтгэл хөдлөл болон үнэн худлыг хо льсон хуурамч сургаал бол хүмүүсийг төөрөгдүүлэх тохирсон жор мөн. Гэвч мэхлэгдэх шаардлага хэнд ч байхгүй. Эдгээр хөдөлгөөнүүдийг Бурханы үгийн дагуу тодорхойлоход тийм ч хэцүү биш. Хүмүүс Библийн гэрчлэлийг үл тоож, өөрийгөө үгүйсгэх, дэлхийгээс татгалзахыг шаарддаг Библийн тодорхой үнэнээс татгалзаж буй газарт Бурханы ивээл өгөгдөөгүй нь лавтай. «Та нар тэднийг үр жимсээр нь танина» (Матай 7:16) гэсэн Христийн шалгуураар эдгээр хөдөлгөөнүүд Бурханы Сүнсээр удирдуулаагүй болох нь нотлогдоно.{АМ 464.2} Aм 375.2
Бурхан үнэний үгсээрээ Өөрийгөө хүнд илчилсэн юм. Энэ үгийг хүлээн авсан хүнд үг нь Сатаны мэхлэлтүүдээс хамгаалах бамбай болдог. Үнэний үгсийг үл тоосноос болж өнөөгийн шашнуудад бузар муугийн үүд хаалга нээгджээ. Бурханы хуулийн зорилго, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөө больжээ. Бурханы хуулийн зарчим заалт, мөнхийн эрх мэдэлтэй холбоотой буруу ойлголтууд аврал, ариусалтай холбоотой төөрөгдлүүдийг бий болгож, сүмийн итгэл бишрэлийн хэм хэмжээг үлэмж доройтуулжээ. Орчин цагийн сэргэлтийн хөдөлгөөнүүдэд Бурханы Сүнс, хүч чадал оршихгүй байгаагийн нууц үүнтэй холбоотой. {АМ 465.1} Aм 376.1
Шашны олон урсгалуудад энэхүү үнэнийг хүлээн зөвшөөрч, судалж буй итгэл бишрэлтэй хүмүүс бий. Профессор Эдвард А. Парк өнөөгийн шашны байгууллагуудад тулгарч буй бэрхшээлүүдийг тун гярхайгаар тодорхойлон «Бурханы хуулийг сахиулахад индэр маш чухал үүрэгтэй бөгөөд үүнийг үл тоомсорлох нь аюулын эх сурвалж юм. Урьд өмнө цагт индэр зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлдэг байсан. ... Сүмийн чадварлаг номлогчид Эзэнийхээ жишээг даган гайхамшигт сүр жавхлантай номлол хийж, Бурханы хууль, заалтууд, анхааруулгыг тун их чухалчилдаг байв. Тэд хууль бол Бурханы төгс төгөлдөр зан чанарын илэрхийлэл бөгөөд хуулийг хайрладаггүй хүн, сайн мэдээг хайрлахгүй гэсэн хоёр агуу зарчмыг сануулсаар иржээ. Учир нь хууль бол сайн мэдээний адил Бурханы жинхэнэ зан чанарыг харуулдаг билээ. Бурханы хуулийг үл тоомсорлосноор гэм нүтлийн хор хөнөөл, цар хүрээ, шийтгэлийг дутуу үнэлэх аюул урган гарч ирнэ. Хуулийг зөвт хэмээн хүлээн зөвшөөрөх тусам буруутай үйлдлүүд ил тод болж байна.... {АМ 465.2} Aм 376.2
«Бурханы хуулийг үл тоомсорлосноор Бурханы шударга ёсыг дутуу үнэлэх аюул үүсэн гарна. Орчин үед сүмийн индэр дээрээс Бурханы шударга ёсыг Бурханы нигүүлслээс салгаж, уучлал нигүүлслийг зарчим гэж заахын оронд сэтгэлийн хөөрөл болгон үнэ цэнийг нь унагах хандлагатай байна. Теологийн шинэ хандлага Бурханы холбосон зарчмыг салгадаг юм. Бурханы хууль сайн уу, бузар муу юу? Хууль бол сайн. Тэгвэл шударга ёс бас зөв сайн. Шударга ёс бол хуулийг хэрэгжүүлэх арга зам билээ. Бурханы хууль болон шударга ёсыг, хүний хуулинд дуулгаваргүй байгаа байдлын хэмжээ, асуудлыг үл тоомсорлох хүмүүст гэм нүглийн уучлалын үндэс болсон уучлал нигүүлслийг дутуу үнэлэх зуршлыг бий болгодог юм.” Ийнхүү сайн мэдээ хүмүүсийн хувьд үнэ цэнэ, ач холбогдлоо алдаж, удалгүй Библийг хүртэл замаасаа зайлуулахад бэлэн болдог.(АМ 465.3) Aм 376.3
Шашны багш нар Христ загалмайд хуулийг хүчингүй болгосон учир хүмүүс хуулийг биелүүлэх шаардлагаас чөлөөлөгдсөн хэмээн сургадаг. Тэд Хуулийг ачаа дарамттай зүйрлэж, хуулийн боолчлолоос сайн мэдээний эрх чөлөөг хүлээн авч хуулинд захирагдах шаардлагагүй болсон гэж сургаж байна.{АМ 4бб.1} Aм 377.1
Гэвч эш үзүүлэгчид болон элч нар Бурханы ариун хуулинд ингэж хандаагүй. Давид «Би Таны тушаалуудыг хайдаг учраас чөлөөтэй алхах болно” (Дуулал 119:45) хэмээжээ. Элч Иаков Христийг нас барсны дараа Арван Хуулийг «Хаан хууль», «Эрх чөлөөний ... төгс хууль” (Иаков 2:8, 1:25) гэж нэрлэж байв. Эш үзүүлэгч Иохан Есүсийг загалмай дээр нас барснаас хойш хагас зууны дараа «Амийн мод уруу очих эрхтэй болохын тулд болон хаалгаар хот уруу орохын тулд Түүний тушаалуудыг сахигчдыг” (Илчлэлт 22:14) ерөөдөг гэжээ.(АМ 466.2) Aм 377.2
Христ үхлээрээ Эцэгийнхээ хуулийг хүчингүй болгосон гэдэг бол ямар ч үндэслэлгүй сургаал юм. Хуулийг өөрчилж, хүчингүй болгож болдог байсан бол Христ хүмүүсийг гэм нүглийн шийтгэлээс аврахын тулд үхэх шаардлагагүй байх байлаа. Христийн үхэл хуулийг хүчингүй болгохоос илүү хуулийн хувиршгүй болохыг баталгаажуулдаг юм. Бурханы Хүү «Хуулийг агуу их, алдартай болгохын» (Исаиа 42:21) төлөө иржээ. Тэрээр «Хуулийг ... хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод”, «Тэнгэр газар алга болтол,... Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй» (Матай 5:17,18) гэж сургаж байв. Тэр Өөрийн талаар «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий” хэмээжээ. Дуулал 40:8.(АМ 466.3) Aм 377.3
Бурханы хууль бол өөрчлөгдөшгүй юм. Хууль нь Зохиогчийн хүсэл, зан чанарыг илчилдэг билээ. Бурхан бол хайр, Түүний хууль бол хайр. Хуульд Бурханыг хайрлах болон хүмүүсийг хайрлах хоёр агуу заалт бий. «Хайр нь хуулийн биелэлт мөн.» Ром 13:10. Бурханы зан чанар бол зөвт байдал ба үнэн. Хууль гэсэн зорилго ийм билээ. Давид хаан «Таны хууль бол үнэн», «Таны бүх тушаалууд зөв шударга.» Дуулал 119:142,172. Элч Паул «Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм» гэжээ. Ром 7:12. Бурханы ухаан болон хүслийн илэрхийлэл болсон хууль нь Зохиогчтойгоо адил мөнх оршдог билээ. (AM 467.1} Aм 377.4
Хүмүүсийг Бурханы хуулийн зарчмуудтай нийцүүлэх нь тэднийг Бурхантай эвлэрүүлэхээр өөрчилж, ариусгаж буй хэрэг. Хүн анх Бурханы дүрээр бүтээгдсэн юм. Тэрээр Бурханы зан чанар, хуультай төгс нийцэж аж төрж байв. Зөв шударга зарчмууд хүний зүрх сэтгэлд сийлээстэй байлаа. Гэвч хүн гэм нүглээс болж Бүтээгчээс урваж, Бурханы дүрийг алдсан юм. Түүний зүрх Бурханы хуулийн зарчмуудад дайсагнах болов. «Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.” Ром 8:7. Гэвч хүнийг Өөртэйгөө эвлэрүүлэхийн тулд «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн.» Христийн золиосоор дамжуулан, хүн Бүтээгчтэйгээ эв найрамдалтай харьцаагаа сэргээх боломжтой юм. Бурханы уучлал нигүүлслийн хүчээр түүний зүрх сэтгэл шинэчлэгдэх ёстой. Түүнд тэнгэрээс заяасан цоо шинэ амьдрал хэрэгтэй. Энэ өөрчлөлт бол шинэ төрөлт бөгөөд шинээр төрөхгүйгээр «Хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй.” {АМ 467.2} Aм 377.5
Бурхантай эвлэрэх анхны алхам бол гэм нүглээ ухаарах юм. «Нүгэл бол ёс бус (хууль бус) хэрэг юм.” «Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм.” 1 Иохан 3:4; Ром 3:20. Хүн гэм буруугаа олж харахын тулд зан чанараа Бурханы зөв шударга агуу жишгийн дагуу нягталж шалгах ёстой. Хууль хүнд төгс төгөлдөр, зөв шударга зан чанарыг танилцуулснаар хүнд алдаа дутагдлаа ялгаж салгах чадварыг олгодог толь юм.{АМ 467.3} Aм 378.1
Хууль хүнд гэм нүглүүдийг нь илчилж өгдөг боловч хууль нүглээс аварч чадахгүй. Хууль дуулгавартай хүмүүст амийг амладаг бол, дуулгаваргүй хүмүүст үхлийн тавиланг тунхаглана. Гагцхүү Христийн сайн мэдээ хүнийг гэм нүглийн буруутгал, бузар муугаас чөлөөлж чадна. Хүмүүс хуулийг нь зөрчсөн Бурханы өмнө гэмшиж, эвийн тахил болох Христэд итгэх ёстой. Ингэснээр хүн «Урьд үйлдэгдсэн нүглүүдээсээ» цэвэршиж, бурханлаг зан чанарыг эзэмших боломжтой болно. Ийнхүү үрчлэгдэн, Бурханы хүүхэд болж, Бурханыг «Абба, Ааваа” хэмээн дуудах эрхтэй болно. {AM 467.4} Aм 378.2
Тэгвэл хүн Бурханы хуулийг зөрчиж болно гэсэн үг үү? Паул энэ тухай «Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.» «Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ?” гэсэн байна. Мөн Иохан энэ тухай «Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ” гэж тунхаглажээ. Ром 3:31, 6:2; 1 Иохан 5:3. Хүн шинээр төрснөөр зүрх сэтгэлээрээ Бурхантай эвлэрч, зөв харилцаанд орохын зэрэгцээ, Түүний хуулийг хүлээн зөвшөөрдөг. Гэм нүгэлтэнд ийм гайхамшигтай өөрчлөлт гарснаар тэрээр үхлээс амь уруу, нүглээс ариун байдал руу, зөрчил, эсэргүүцлээс Бурханд дуулгавартай үнэнч байдал уруу эргэдэг юм. Бурханаас холдож хөндийрсөн хуучин амьдрал нь төгсөж, итгэл, хайр, эвлэрүүллийн шинэ амьдрал эхэлнэ. «Ингэснээр Хуулийн шаардлага нь махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно.» Ром 8:4. Тэгэхэд л хүн «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» (Дуулал 119:97) хэмээн хэлэх болно.{АМ 4б8.1) Aм 378.3
«Эзэний хууль төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.» Дуулал 19:7. Хуульгүйгээр хүмүүс Бурханы цэвэр, ариун зан чанар, гэм буруу, бузар муу байдлынхаа талаар зөв төсөөлөлтэй байж чаддаггүй. Тэд нүглээ үнэн голоосоо ухаарахгүй, гэмших хүсэл тэмүүлэлгүй байх болно. Тэд Бурханы хуулийг зөрчсөнөөр ямар ч итгэл найдваргүй болж, Христийн цусаар Бурхантай эвлэрэх шаардлагатайг анзаардаггүй. Тэд Авралын найдварыг зүрх сэтгэлээ бүрэн өөрчлөлгүйгээр, амьдралаа огт шинэчлэлгүйгээр хүлээж авах гэж оролдох болно. Ийнхүү нэр төдий итгэгчид олширч, Христтэй хэзээ ч нэгдээгүй маш олон хүн сүмд хамрагдах болно. {АМ 468.2} Aм 379.1
Бурханы хуулийг үл тоомсорл ож, уланд аа гишгэснээс болж ариу слын тухай буруу үзэл сургаалууд өнөө цагийн шашны урсгалуудад ихээхэн газар авч байна. Тэдгээр онол буруу үзэл баримтлал заах төдийгүй, аж амьдралд ч муу нөлөө үзүүлнэ. Энэ үзэл олон нийтийн таашаалд ихэд нийцэж байгаа нь энэ тухай Бичээс юу гэж сургасныг бүх хүмүүст тодорхой ойлгуулах шаардлагатайг харуулж байна.{АМ 469 1} Aм 379.2
Жинхэнэ ариусгал гэдэг бол Библийн сургаал мөн. Элч Паул Тесалоникийн сүмд хандан «Бурханы хүсэл нь та нарын ариусгал» гээд цааш нь «Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг» хэмээн залбирчээ. 1 Тесалоник 4:3, 5:23. Библид ариусгал гэж юу болох түүнийг хэрхэн олж авах тухай тодорхой сургажээ. Аврагч шавь нарынхаа төлөө «Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн” хэмээн залбирсан юм. Иохан 17:17. Мөн Паул итгэгчдийг «Ариун Сүнсээр ариусах” ёстой гэв. Ром 15:16. Ариун Сүнс ямар ажил хийдэг вэ? Есүс энэ тухай дагалдагчдадаа «Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана» гэжээ. Иохан 16:13. Мөн Давид хаан «Таны хууль бол үнэн мөн” гэсэн. Бурханы үг болон Ариун Сүнсээр дамжуулан, Бурханы хуулийн зөвт байдлын агуу зарчмууд нээлттэй болсон юм. Бурханы төгс төгөлдөр зан чанарын илэрхийлэл болсон Бурханы хууль бол «Ариун, зөв шударга, зөв сайн» учраас Бурханы хуульд дуулгавартай байж, төлөвшсөн зан чанар ариун болох болно. Христ бол ийм зан чанарын төгс жишээ юм. Тэрээр «Би Эцэгийн тушаалыг сахисан», «Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” гэжээ. Иохан 1:10, 8:29. Христийг дагагчид Бурханы нигүүлслээр Түүний ариун хуульд нийцсэн зан чанарыг төлөвшүүлж, Түүнтэй адил болох ёстой. Энэ бол Библийн ариусал юм. {АМ 4б9.2} Aм 379.3
Энэ бүхэн зөвхөн Христэд итгэх итгэл, зүрх сэтгэлд орших Бурханы Сүнсний хүчээр хэрэгжих боломжтой. Паул итгэгчдэд хандан «Өөрсдийнхөө авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн. Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм» гэжээ. Филиппой 2:13,14. Христэд итгэгч гэм нүглийн уруу таталтыг мэдэрч, гэм нүглийг үргэлж эсэргүүцэн дайтах болно. Ийм үед л Христийн туслалцаа хэрэгтэй болно. Хүн зүрх сэтгэлээрээ Бурханы хүч чадалтай нэгдэж, тэрээр итгэлээрээ «Бидний Эзэн Есүс Христээр ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай» (1 Коринт 15:57) гэж тунхаглана.(АМ 469.3) Aм 379.4
Бичээст ариуслын үйл явц тасралтгүй үргэлжилдэг болохыг тодорхой харуулжээ. Гэмшсэн нүгэлтэн эвлэрүүллийн цусаар Бурхантай эв зүйт харилцааг тогтоох үед, итгэлийн амьдрал дөнгөж эхэлнэ. Тэрээр «Төлөвшилт уруу тэмүүлж”, «Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл» өсөх ёстой. Элч Паул «Би ... нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг» гэжээ. Филипой 3:13,14. Мөн Петр Библийн ариусгалыг олж авах алхмуудын талаар «Та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэглэлийг, сүсэглэл дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. ... Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй” хэмээв. 2 Петр 1:5-10. (AM 470 1) Aм 380.1
Библийн ариуслыг мэдэрсэн хүмүүс даруу дөлгөөн зүрх сэтгэлтэй болно. Тэд Мосетэй адил Бурханы оршихуйн сүр хүчийг хараад, Хязгааргүй Хүчит Нэгэний цэвэр ариун, төгс төгөлдөр байдлыг мөхөс зан чанартайгаа харьцуулан харах болно.{АМ 470.2} Aм 380.2
Эш үзүүлэгч Даниел жинхэнэ ариуслын үлгэр жишээ юм. Тэрээр өндөр наслахдаа Эзэндээ ямагт эрхэм дээд үйлчлэлийг үзүүлсэн билээ. Тэрээр Тэнгэрийн «Ихэд хүндлэгддэг хүн” (Даниел 10:11) байв. Тэрээр өөрийгөө цэвэр, ариун хэмээн зарлахын оронд Бурханы өмнө ард түмнийхээ төлөө залбиран гуйхдаа өөрийгөө Израилийн үлэмж гэм нүгэлтнүүдийн нэг гэж тооцож байв. Тэрээр «Учир нь бид өөрсдийн үнэнээ зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна.» «Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.» «Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрсөн» гэж хэлжээ. Бурханы Хүү түүнд зааварчилгаа өгөхөөр үзэгдэхэд Даниел «Царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй” (Даниел 9:18,15, 20,10:8) гэж хэлж байжээ.(АМ 470.3) Aм 380.3
Иов их салхи дундаас Эзэний дууг сонсоод «Би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье» (Иов 42:6) гэв. Исаиа Эзэний алдрыг харж, серафуудын «Түмэн цэргийн Эзэн ариун, ариун, ариун” гэж хэлэхийг сонсоод, «Би сүйрсэн тул надад зовлон ирэг» (Исаиа 6:3,5) гэж хашгирч байв. Паул гурав дахь тэнгэрт аваачигдаж, хүний илэрхийлэх боломжгүй үгсийг сонсоод «Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь» (2 Коринт 12:2-4; Ефес 3:8) гэж өөрийгөө нэрлэжээ. Есүсийн энгэрийг налж, Түүний алдрыг үзсэн, Эзэний хайртай шавь Иохан тэнгэр элчийн хөлд үхсэн хүн мэт унаж байлаа. Илчлэлт 1:17. {AM 471.1} Aм 380.4
Калварын загалмайд хоргодож яваа хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, нүглээс чөлөөлөгдсөн гэж бардамнах ёсгүй. Тэд Бурханы Хүүгийн зүрхийг эмтэлсэн гэм нүгэл үйлдсэн гэдгээ мэддэг. Энэ үзэл тэднийг үргэлж даруу болгодог юм. Хүмүүс Есүст хэдий ойртоно төдий чинээ сул дорой, гэм нүглээр дүүрэн болохоо дээд зэргээр ойлгож, загалмай дээр үхэж, дахин амьдарсан Аврагчийн хүч чадалд л зөвхөн найддаг. {АМ 471.2} Aм 381.1
Шашин шүтлэгүүд ариуслыг Бурханы хуулийг сахих нь Библийн сургаал биш хэмээн үл тоомсорлох хандлагатай байдаг. Ийм сургаалыг зааж буй хүмүүс ариуслыг итгэлээрээ олсон гэж өөрсдийгөө өндөрт өргөмжилдөг. Тэд «Ердөө л итгэ, ерөөл таных болно” хэмээн зааж байна. Ариусахад тэдний зүгээс юу ч шаардагддаггүй. Тэд ийнхүү тунхаглахдаа Бурханы хуулийн эрх мэдлийг эсэргүүцэж, тушаалуудыг биелүүлэх үүрэг хариуцлагаас чөлөөлөгдлөө гэж ятгадаг. Гэвч хүн Бурханы хүсэл, зан чанарын илэрхийлэл болсон, Түүний тааллыг мэдүүлж өгдөг зарчмуудтай нийцэхгүйгээр Бурханы өмнө ариун болж чадах уу?{AM 471.3} Aм 381.2
Тэмцэлгүй, хувийн золиослолгүй дэлхийн завхралаас хөндийрөх шаардлагагүй амар хялбар шашин шүтлэг зөвхөн итгэлээр аврагдах сургаалыг хамгийн чухал үзэл баримтлал болгож байна. Гэвч Бурханы үг энэ тухай юу гэж заадаг вэ? Элч Иаков «Ах дүүс минь, хэрэв хүн ‘Надад итгэл бий’ гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү?... Мунхаг хүнээ, харин үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр өөрийн хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?... Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг чи харж байна” хэмээжээ. Иаков 2:14-24.{АМ 472.1} Aм 381.3
Бурханы үгэнд үйлсгүй итгэлийн тухай сургаалыг аюултай гэж буруутгадаг. Уучлал өршөөл хүртэх болзлуудыг биелүүлэхгүйгээр Бурханы тааллыг хайгч хүний итгэл бол итгэл бус хоосон төсөөлөл. Жинхэнэ итгэл Бичээсүүдийн амлалт, заалтууд дээр суурилдаг билээ.{АМ 472.2} Aм 381.4
Бурханы тушаалын ганц заалтыг санаатай зөрчдөг боловч ариусна гэж итгэж үнэмшсэн хэн ч өөрийгөө хуурч байна. Мэдсээр байж гэм нүгэл үйлдэх нь Ариун Сүнсний дуу хоолойг үл тоож, Бурханаас холдож хөндийрүүлжээ. «Нүгэл бол ёс бус (хууль зөрчиж буй) хэрэг юм.” «Нүгэл үйлддэг (хууль зөрчдөг) хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй.” 1 Иохан 3:6. Иохан захидалдаа ихэвчлэн хайрын тухай бичдэг боловч, Бурханы хуулийг зөрчиж буй хирнээ өөрсдийгөө ариусгагдсан гэж тунхагладаг хүмүүсийн бодит байдлыг илчлэхээс татгалзаагүй. Тэрээр «‘Түүнийг би мэднэ’ гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ» гэж хэлсэн байна. 1 Иохан 2:4,5. Энэ бол хүн бүхний итгэлийн шалгуур юм. Бид тэнгэр, газар дээрх ариун байдлын цорын ганц жишиг болсон Бурханы хуулийг танилцуулахгүйгээр ямар ч хүнд ариуссан гэх баталгааг өгч болохгүй. Хэрэв хүмүүс ёс суртахууны хэм хэмжээг мэдэхгүй, Бурханы заалтуудыг үл тоомсорлож, Түүний тушаалуудаас өчүүхнийг ч зөрчиж, тийнхүү бусдад заавал Бурханы мэлмийд ямар ч хүндлэлийг олохгүй бөгөөд тэдний тунхаглал огт үндэслэлгүй хоосон байх болно.{AM 472.3} Aм 381.5
Хүн өөрийгөө гэм нүгэлгүй гэж тодорхойлох нь тухайн хүн ариун бус болохыг баталгаажуулах баримт юм. Энэ нь түүнд Бурханы хязгааргүй цэвэр, ариун зан чанарын тухай, Түүний зан чанартай бүрэн нийцсэн тохиолдолд өөрийн хэн болох ёстой талаар ямар ч ойлголт байхгүйг илтгэж байна. Түүнд Есүсийн цэвэр ариун байдал, эрхэм уучлал нигүүлсэл, гэм нүглийн хор хөнөөл, бузар зан чанарын тухай зөв ойлголт байхгүй учир тэрээр өөрийгөө ариун хэмээн тооцдог. Тэрээр Христээс хол байх тусам Бурханы зан чанар, тогтоолуудын тухай төдий чинээ буруу ойлгож, өөрийн нүдэнд улам зөвт хэмээн үзэгдэх болно.(АМ 473.1) Aм 382.1
Бичээсүүдэд зааж буй ариусал нь зүрх, сэтгэл, бие махбод, оюун ухаан болон хүний бүхий л оршихуйтай хамаатай. Паул Тесалоникийн итгэгчдийн «Сүнс, сэтгэл, бие ... ЭЗЭН Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байхын» (1 Тесалоник 5:23) төлөө залбирч байв. Тэрээр итгэгчдэд хандан «Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя» гэжээ. Ром 12:1. Эртний Израильд Бурханд тахил болгон өргөх өргөл бүрийг нарийн шалгадаг байжээ. Хэрэв тахил ямар нэгэн согогтой байвал тахилч өргөлийг хүлээн авахаас татгалзана. Учир нь Бурхан өргөл «Согоггүй” байх ёстой гэж тушаасан билээ. Тиймээс Христэд итгэгчид биеэ «Бурханд тааламжит амьд, ариун тахил” болгон өргөх тушаал авсан юм. Тэд бүхий л хүч чадлаа хамгийн дээд зэргээр хамгаалах ёстой. Бие махбод, оюун ухааны хүчийг доройтуулагч аливаа үйлс хүнийг Бүтээгчийн үйлчлэлд тэнцүүлэхгүй. Бурхан бидний чадах хамгийн дээд үйлчлэлээ хийхгүй байхад сэтгэл ханамжтай байх болов уу? Христ «Бурхан Эзэнээ бүхий л зүрхээрээ хайрла» хэмээн тушаажээ. Бурхан Эзэнээ бүх зүрхээрээ хайрладаг хүмүүс Түүнд амдралынхаа хамгийн эрхэм үйлчлэлийг өргөж, хүч чадлаа Түүний хүслийг биелүүлэхэд хэрэгтэй хуульд нийцүүлэхийг ямагт хичээх болно. Тэд бузар дур хүсэлд автаж, тэнгэрлэг Эцэгтээ өргөж буй өргөлөө доройтуулж, бузарлахгүй. {АМ 473.2} Aм 382.2
Петр «Сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэ» (1 Петр 2:11) хэмээжээ. Бузар хүслийг хангах тутам сэрэл, мэдрэхүй мохож, оюунлаг, сүнслэг сэтгэлгээ мөхөж, Бурханы үг, Ариун Сүнс зүрхэнд нөлөөлөх боломжгүй болно. Паул Коринтчуудад «Өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё» гэж уриалжээ. 2 Коринт 7:1. Мөн «Өөрийгөө захирах байдлыг” Сүнсний үр жимснүүд болох «Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан” (Галат 5:22,23) зэрэгтэй нэг ангилалд багтаасан байна.{АМ 474.1} Aм 383.1
Өнөө үед олон Христэд итгэгч Ариун Сүнсний үгийг үл хайхран эд баялаг хөөцөлдөж, хэлбэр загвар дагаж, хүч чадлаа юунд доройтуулна вэ! Хичнээн олон хүн бурханлаг дүр төрхөө ханаж цадахаа мэдэхгүй идэх, дарс уух, жигшүүрт зугаа цэнгэлд умбах зэргээр гутаана вэ! Сүм үүнийг буруутгахын оронд Христийг хайрлах хайраар сан хөмрөгөө дүүргэлгүй, дур хүслийн уруу татлага, эд баялгийн шуналыг ямагт өөгшүүлэн дэмжсээр байна. Есүс өнөө үеийн сүмд орж, шашны нэр дээр өрнөж буй наргиан цэнгээн, ариун бус үйл явдлуудыг харахдаа, сүмээс мөнгө хүүлэгчдийг хөөн гаргасан шигээ сүмийг доромжлогчдыг хөөж гаргахгүй гэж үү? {АМ 474.2} Aм 383.2
Элч Иаков Бурханаас ирдэг мэргэн ухаан бол «Нэгд ариун” хэмээн тунхаглажээ. Хэрэв элч Есүсийн эрхэм нэрийг тамхи ханхалсан амаараа дуудаж, амьсгал, үнэрээрээ эргэн тойрноо бузарлаж, агаар орчныг гашуун утаагаараа хордуулдаг хүмүүстэй таарсан бол, хэрэв элч сайн мэдээний ариун байдалд харшлах зуршлыг олж харсан бол түүнийг «Дэлхийн, гажуудсан, бузар чөтгөрийнх» гэж буруутгахгүй байсан гэж үү? Өөрсдийгөө ариуссан гэж тооцож байгаа тамхинд боолчлогдсон хүмүүс диваажинд очих итгэл найдварын талаар ярьдаг. Харин Бурханы үгэнд «Ямар ч бузар юм ... хэзээ ч тийшээ орохгүй” (Илчлэлт 21:27) гэж тодорхой хэлсэн байна.{АМ 474.3} Aм 383.3
«Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариу н Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу ? Т а нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.” 1 Коринт 6:19,20. Ариун Сүнсний сүм дуган болсон бие махбодтой хүн хорт зуршилд боолчлогдох ёсгүй. Түүний цусыг маш их үнээр худалдан авсан Христэд бие эрхтэн нь харьяалагддаг юм. Түүнд байгаа бүхэн Эзэнийх билээ. Тэгвэл энэхүү даалгаж өгсөн баялгийг үрэн таран хийвэл хүн буруугүй байж чадах уу? Хүмүүс амийн үгээр гачигдан мөхөж байхад Христэд итгэгчид жил бүр үлэмжийн их эд хөрөнгийг огт хэрэггүй, аюултай зүйлсэд зугаагаа гаргахаар үрэн таран хийж байна. Тэд ядуусыг энэрч, сайн мэдээг дэмжихээс илүү хөнөөлт тачаалын төлөө халаасаа хоосолж, Бурханаас аравны нэг болон өргөлүүдээсхулгайлж байна. Хэрэв Христийн дагалдагч гэсэн нэр зүүсэн хүмүүс ариуссан бол тэд бэл бэнчингээ хэрэггүй, хорт зуршлуудад зарцуулахын оронд Эзэний сан хөмрөгт оруулж, Христэд итгэгчид өөрийгөө захирах, хувиа үл хичээх, золиослол гаргах тал дээр үлгэр жишээ үзүүлэх юм. Ингэснээр тэд дэлхийн гэрэл болох юм.{АМ 475.1} Aм 383.4
Дэлхий дур хүсэлдээ автагдсан байна. «Махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь» олон хүнийг эзэмдэж байна. Гэвч Христийн дагалдагчдад илүү ариун дуудлага бий. “‘Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай,’... ‘Бузар юманд бүү хүр’ гэж Эзэн айлддаг.» Гэм нүгэлт үйл явдлууд, дэлхийн хүслүүдээ бүрэн ялан дийлж чадаагүй хүмүүсийн ариусал жинхэнэ биш гэж бидний зарлан тунлаглаж байгаа үгсийг Бурханы үгэнд баталгаажуулсан байна.{АМ 475.2} Aм 384.1
«Тэдний дундаас гарч, тусгаар бай ... Бузар юманд бүү хүр” гэсэн болзлыг хангаж байгаа хүмүүст Бурхан «‘Би та нарыг хүлээн авч, та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно’ хэмээн» (2 Коринт 6:17,18) амлажээ. Эзэний үйлсийг гүйцэтгэн баялаг, арвин туршлага хуримтлуулах нь Христэд итгэгч бүрийн хувьд нэр хүндтэй завшаан ба үүрэг юм. Есүс «Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:20) гэж айлджээ. «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.» Сургаалт Үгс 4:18. Итгэлээр хийж байгаа дуулгавартай алхам бүр хүний зүрх сэтгэлд дэлхийг Гэрэлтүүлэгчтэй улам дотно болгоно. Түүнд харанхуйн ямар ч толбо байхгүй. Зөв Шударгын Нар болох Түүний хурц гэрэл Бурханы зарц нарыг гийгүүлдэг бөгөөд тэд Түүний гэрлийг бусдад тусгах үүрэгтэй. Тэнгэрт бүхнийг гийгүүлэгч агуу гэрэл байгааг одод гэрчлэн харуулж байдгийн адил, Христэд итгэгчид ертөнцийн Хаан сэнтий дээр магтан алдаршуулж, дуурайвал зохих агуу Бурхан байдгийг гэрчлэх ёстой. Бурхан Сүнсний уучлал нигүүлсэл, цэвэр ариун зан чанар Түүнийг гэрчлэн харуулж байгаа хүмүүсийн амьдралаас харагдах болно. {АМ 475.3} Aм 384.2
Колоссайн сүмд бичсэн захидалдаа Паул Бурханы хүүхдүүдэд өгөгдсөн харамгүй ивээлүүдийн тухай дурдсан байна. Тэрээр «Бид ... та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай, мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж, Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрээсэй... хэмээн хүсэж байна” гэсэн байна. Колоссай 1:9-11.{АМ 47б.1} Aм 384.3
Тэрээр мөн Ефест байгаа ахан дүүст Христэд итгэгчдэд өгч буй ер бусын боломжийг дээд зэргээр ухамсарлаасай гэж хүсэж байгаагаа бичжээ. Тэрээр Дээдийн Дээд Бурханы хөвгүүд, охидын эзэмших ёстой гайхамшигтай хүч чадал, мэргэн ухааны тухай маш тодорхой танилцуулжээ. Түүний «Сүнсээр дамжуулан хүч чадлаар ... доторх хүнээ хүчтэй болгон», «Хайр дотор үндэслэж суурилаад, бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох» боломж тэдэнд өгөгдсөн юм. Элч «Та нар Бурханы бүх дүүрэнд хүртэл бялхсан байх болтугай» (Ефес 3:16-19) гэж залбирахдаа ер бусын боломжуудыг бүрэн өгснийг илэрхийлжээ. {АМ 476.2) Aм 385.1
Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн тавьсан шаардлагуудыг биелүүлбэл Түүний амлалтуудад итгэвэл ямар үлэмж боломжууд байгааг танилцуулжээ. Христийн тусламжтайгаар бид Хүч Чадлын Дээд Эзэний хаан суудал руу очих боломжтой болно. «Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?» Ром 8:32. Тэнгэрийн Эцэг Хүүдээ Ариун Сүнсээ харамгүйгээр өгсөн учраас, Түүний баялгуудаас хуваалцах боломж бидэнд бий. Есүс «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй.» Лук 11:13. «Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.» «Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.” Иохан 14:14, 16:24.{АМ 477.1} Aм 385.2
Христэд итгэгчийн амьдрал энгийн даруу байх боловч амьдрал нь гашуудал, цөхрөлөөр дүүрэн байна гэсэн үг биш. Бурханаар хүлээн зөвшөөрүүлж, Түүний ивээлийг хүртэх боломж хүн бүхэнд бий. Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж буруутгаж, харанхуйн дарамт явуулахыг хүсдэггүй. Тэргүүнээ гудайлгаж, зүрх сэтгэлээрээ шаналж, өөрийгөө зүхэж явах нь жинхэнэ даруу зангийн баталгаа биш. Бидэнд Есүс рүү очиж, цэвэршээд Бурханы хуулийн өмнө ямар ч гутамшиг, харуусалгүй зогсох боломж бий. «Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа, махан биеийг бус Сүнсийг дагадаг хүмүүст, ямар ч ял байхгүй.» Ром 8:1.(АМ 477.2) Aм 385.3
Адамын гэм нүгэлд автагдсан хөвгүүд Есүсийн хүчээр «Бурханы хөвгүүд” болжээ. «Учир нь Ариусгагч болон ариусгагдагчид бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй.» Еврей 2:11. Христэд итгэгчдийн амьдрал бол итгэл найдвараар дүүрэн, Бурхан доторх ялалт байгуулсан баяр хөөртэй амьдрал юм. «Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой.» 1 Иохан 5:4. Бурханы зарц Нехемиа чин үнэнээр «Учир нь Эзэний баяр баясгалан бол та нарын хүч чадал юм» (Нехемиа 8:10) гэж өгүүлжээ. Элч Паул «Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!” «Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн.» Филиппой 4:4; 1 Тесалоник 5:16-18. {АМ 477.3} Aм 385.4
Дээр өгүүлсэн өөрчлөлтүүд нь Библид итгэх итгэл ба ариуслын үр жимснүүд юм. Ихэнх Христэд итгэгчид Бурханы хуулинд бичигдсэн зөвт шударга зарчмуудыг ихэд үл тоомсорлодог учраас Сүнсний үр жимснүүдийг гаргахгүй байна. Энэ бол орчин үеийн сэргэлтийн хөдөлгөөнүүдэд Бурханы Сүнс яагаад гүн гүнзгий, тууштай үйлчлэл болон харагдахгүй байгаагийн шалтгаан юм.{АМ 478.1} Aм 386.1
Бид харах тусмаа өөрчлөгддөг. Бурхан хүмүүстээ төгс, ариун зан чанарыг харуулахын тулд өгсөн Бурханы хуулийн ариун зарчмуудыг үл тоомсорлосноос болж олон хүн хүний онол, сургаалууд уруу хандаж, улмаар сүмд амьд итгэл байхгүй болжээ. Эзэн «Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох Намайг умартсан юм» гэжээ. Иеремиа 2-13 {АМ 478.2} Aм 386.2
«Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй ... хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр Эзэний хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.” Дуулал 1:1-3. Зөвхөн Бурханы хуулийг зохих байдлаар өргөмжлөн хүндэлсээр Түүний нэрээр дуудагдсан хүмүүсийн дунд жинхэнэ итгэл, бишрэл сэргэн мандах болно. «Эзэн ингэж айлдаж байна. ‘Замууд дээр зогсож хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно.’» Иеремиа 6:16.{АМ 478.3} Aм 386.3