Агуу Мэтгэлцээн
20—Шашны Агуу Сэргэлт
Христийн удахгүй ирэх мэдээ тунхаглах шашны агуу сэргэлтийн үүсэн бий болох тухай Илчлэлт 14 бүлгийн анхны тэнгэр элчийн мэдээнд зөгнөсөн байдаг. «Тэнгэрийн дундуур ... нэгэн тэнгэр элч нисэж” «Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна. Тэр чанга дуугаар” энэхүү мэдээг тунхаглана. Тэрээр «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчхээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө” гэж хэлнэ. 6,7 -р эшлэл. {АМ 355.1} Aм 289.1
Энэхүү мэдээг тунхаглахаар тэнгэр элч томилогдсон нь онцгой ач холбогдолтой. Тэнгэр элчийн цэвэр ариун зан байдал, хүч нөлөө, нэр алдар дэлхийн төгсгөлд тунхаглагдах ямар дүн, нөлөөг, алдар нэр хүндтэй байхыг бэлгэдсэн тэнгэрлэг мэргэн ухаантай холбоотой юм. «Тэнгэрийн дундуур” нисэх тэнгэр элч, түүний анхааруулгыг тунхаглах «Чанга дуу”, «Газар дээр суугчид”, буюу «Аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд» мэдээ түгээж байгаа нь гурван тэнгэр элчийн мэдээ түгээх хөдөлгөөний ямар хурдаар тархах болон дэлхий дахиныг хамрахыг гэрчлэн харуулж байна. {АМ 355.2} Aм 289.2
Мэдээ хэзээ энэхүү хөдөлгөөн болох цаг хугацааг зааж өгдөг. Энэ мэдээ «Мөнхийн сайн мэдээ”-ний нэг хэсэг бөгөөд шүүлт эхэлснийг зарлан тунхаглах болно гэж зөгнөдөг. Авралын мэдээ үеийн үед тунхаглагдаж байсан боловч сайн мэдээ болох энэ мэдээ зөвхөн эцсийн едрүүдзд тунхаглах ба төгсгөлийн цагт л шүүх цаг ирсэн тухай мэдээ тохирох болно. Эш үзүүллэгүүд шүүлт эхлэх хүртэл ямар үйл явдлууд дарааллан гарч ирэхийг зөгнөсөн байдаг. Ялангуяа Даниел номонд энэ үйл явдлуудыг дурьдсан байдаг. Гэвч эцсийн өдрүүдэд хамаатай эш үзүүллэгийг «Цаг хугацааны төгсгөл хүртэл» битүүмжилж, лацдах тушаалыг Даниелд өгсөн юм. Тиймээс шүүлттэй эш үзүүллэгүүдэд шүүлттэй бичигдсэн мэдээг цаг нь болтол тунхаглах боломжгүй байв. Гэвч дэлхийн төгсгөл болох үед «Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ” хэмээн эш үзүүлэгч зөгнөсөн байна. Даниел 12:4.{АМ 355.3} Aм 289.3
Элч Паул Христийн дахин ирэлт өөрийн амьдарч буй цаг хугацаанд тохиолдоно гэж бодохгүй байхыг сүмд анхааруулжээ. Тэрээр «Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй” гэжээ. 2 Тесалоник 2:3. Хуурамч сургаал газар авч, «Ёс бусын хүний” удаан хугацааны хаанчлалыг төгсгөл болох хүртэл бид Эзэн дахин ирнэ гэж хүлээх хэрэггүй. «Хууль бус байдлын нууц”, «Сүйрлийн хөвгүүн”, «Ёс бус нэгэн” хэмээн цоллуулсан энэхүү «Ёс бусын хүн” бол папын засаглалыг бэлгэддэг юм. Энэ хүчний тухай эш үзүүллэгт, хэмжээлшгүй эрх мэдлээ мянга хоёр зуун жаран жилийн туршид хэрэгжүүлнэ гэж зөгнөсөн байна. Энэ зөгнөл биелэгдтэл Христийн дахин ирэлт болохгүй. Паулын үгс 1798 он хүртэлх Христийн бүх сүмд хамааралтай юм. Тэгэхээр энэ цаг хугацааны дараа Христийн дахин ирэлтийн тухай мэдээ тунхаглагдах ёстой.{АМ 35б.1} Aм 290.1
Өмнө ийм мэдээ тунхаглагдаж байсангүй. Бид Паул энэ тухай номлоогүй бөгөөд тэрээр итгэлийн ахан дүүстээ Эзэний ирэх цаг алс ирээдүйд байгааг хэлж өгсөн тухай уншиж болно. Өөрчлөн Шинэчлэгчид энэ мэдээг тунхаглаагүй. Мартин Лютер Бурханы шүүлт өөрийн амьдарч байсан цаг үеэс гурван зуугаад жилийн дараа болно хэмээжээ. Гэвч 1798 оноос Даниел номын лац тайлагдаж, эш үзүүллэгийн талаарх мэдлэг нэмэгдэж, олон хүн Бурханы шүүлт ойрхон байгаа тухай зарлан тунхаглаж байв.(АМ 356.2) Aм 290.2
Арван зургадугаар зууны агуу Өөрчлөн Шинэчлэлтийн адил Адвент2 хөдөлгөөн Христийн шашинт улс орнуудад нэгэн зэрэг өрнөсөн юм. Европ болон Америкийн итгэл найдвар, залбирлын баатрууд эш үзүүллэгүүдийг судалж, зөгнөлийн цаг хугацааг тооцож дэлхийн төгсгөл ойрхон болсныг мэджээ. Алслагдсан олон газар нутагт Христэд итгэгчид зөвхөн Бичээсийг судлан, Аврагчийн дахин ирэлт ойрхон байна гэсэн дүгнэлтэд хүрч байлаа.{АМ 357.1} Aм 290.3
Миллерийг Бурханы шүүлтийн цаг хугацааны талаарх эш үзүүллэгүүдийг судалж дуусаад гурван жил болсны дараа 1821 онд «Дэлхийд сайн мэдээ тунхаглагч» Доктор Жосеф Уольф Эзэний ирэлт ойрхон байгааг зарлан тунхаглаж эхэлсэн байна. Уольф бол Германд төрсөн, Еврей эцэг эхтэй, эцэг нь Иудей багш хүн байв. Тэрээр багаасаа Христэд итгэх болсон бөгөөд оюунлаг, хурц ухаантай тэрээр эцгийнхээ гэрт болдог байсан ярилцлагуудыг шимтэн сонсдог байв. Итгэл бишрэлтэй Еврейчүүд өдөр бүр ард түмнийхээ итгэл, найдварыг дурсаж, Мессиа алдар суутай ирэх бөгөөд Израиль сэргэн мандах тухай хуучилдаг байжээ. Нэгэн өдөр тэрээр Назарын Есүсийн тухай сонсоод Түүний хэн болохыг хүмүүсээс асуужээ. Түүнд «Тэр бол агуу авьяас чадвартай Иудей хүн байсан бөгөөд Тэрээр Өөрийгөө Мессиа гэж хэлсэн тул Иудейн шүүх цаазын ял оноосон” гэсэн хариултыг өгчээ. Жаал хүү цааш нь «Тэгвэл яагаад Иерусалим сүйрч, бид цөллөгт байгаа юм бэ?” хэмээн асуухад эцэг нь «Иудейчүүд эш үзүүлэгчдийг алсан учраас ийм гамшиг тохиолдсон» гэж хариулав. Энэ яриа хүүд «Есүс эш үзүүлэгч байсан ба гэмгүй Түүнийг Иудейчүүд амийг нь хороожээ» гэж боджээ. —Travels and Adventures of the Rev. Joseph Wolff, vol. 1, p. 6. Хэдийгээр Иудейчүүд Христийн сүмд орох хориотой байсан ч тэрээр сонирхолдоо хөтлөгдөн номлолуудыг нь сонсохоор сүмийн гадуур эргэлддэг болов.{АМ 357.2} Aм 290.4
Тэрээр долоон настайдаа өндөр настай Христэд итгэгч хөршдөө Мессиаг ирэх үед Израиль улс сэргэн мандах тухай бахдалтайгаар ярьж өгөхөд, итгэгч эелдгээр «Хүү минь би чамд жинхэнэ Мессиа гэж хэн болохыг хэлж өгье. Тэр бол Назарын Есүс мөн ... түүнийг танай өвөг дээдэс эртний эш үзүүлэгчдийг алсан шигээ цовдлон алсан юм. Гэртээ хариад Исаиа тавин гуравдугаар бүлгийг уншаарай, чи Есүс Христ бол Бурханы Хүү гэдэгт итгэх болно” гэж хэлжээ.—Ibid., vol. 1, р. 7. Уольфын итгэл дахин төрлөө. Тэр гэртээ харьж, бичээсийг уншаад, эш үзүүллэг Назарын Есүсээр ямар гайхамшигтай биелэгдсэнийг бишрэв. Христэд итгэгчийн үг үнэн байлаа. Ийнхүү тэрээр эцгээсээ уг эш үзүүллэгийг тайлбарлаж өгөхийг гуйхад, эцэг нь ихэд уурлан, дуугаа хураасан бөгөөд хүү энэ талаар түүнээс дахин асууж зүрхэлсэнгүй. Гэвч энэ нь түүний Христийн талаар олж мэдэх хүслийг улам дэвэргэжээ.{АМ 357.3} Aм 291.1
Түүний мэдэхийг хүсэж байсан зүйлсийг Иудейн гэр бүлд нь хатуу хориглож байсан ч арван нэгэн настайдаа тэрээр эцгийнхээ гэрийг орхиж, боловсрол эзэмшин, итгэл бишрэлээ сонгож, мэргэжилтэй болохоор явжээ. Тэрээр хамаатныдаа түр зуур амьдарсан боловч удалгүй итгэл бишрэлгүй хэмээн хөөгдөж, мөнгөгүй ганцаараа болсон тэрээр үл таних хүмүүсийн дунд амиа аргалахаас өөр аргагүйд хүрчээ. Тийнхүү газар сайгүй явж, хичээнгүйлэн суралцаж, Еврей хэл зааж хоолоо олж иддэг байлаа. Ийнхүү нэгэн Католик багшийн нөлөөгөөр Ромын итгэлийг хүлээн авч, ард түмэндээ сайн мэдээг түгээх зорилго өвөрлөх болсон байна. Тэрээр хэдэн жилийн дараа Ром хотын Суртал Ухуулгын Дээд сургуулъд суралцжээ. Тэрээр чөлөөт сэтгэлгээ, үнэнийг эрэлхийлсэн үг яриагаараа тэрс үзэлтэн гэсэн нэр зүүв. Тэрээр сүмийн гажуудлуудыг ил тод шүүмжилж, шинэчлэл явуулах хэрэгтэй хэмээн шаардаж байв. Тэрээр анхандаа папын эрх мэдэлтнүүдийн анхаарлыг онцгой татаж байсан ч удалгүй Ромоос хөөгджээ. Уольф сүмийн хараа хяналтанд байсан тул нэг газраас нөгөө рүү явж, эцэст нь Ромын боолчлолд хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ тодорхой болгов. Түүнийг ийнхүү засаршгүй гэж зарлан, дуртай зүгтээ яваг хэмээн чөлөөлжээ. Тэрээр Англи улс уруу явж, Протестант итгэлтэй болж, Англи Сүмд нэгдсэн байна. Тэрээр хоёр жил суралцсаны дараа 1821 онд сайн мэдээ түгээхээр болов.{АМ 358.1} Aм 291.2
Уольф, Христийн «Уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг” мэдэрч, сайн мэдээний агуу үнэнийг хүлээн авч, эш үзүүллэгүүд Түүний сүр хүч болоод агуу цог жавхлантай дахин ирэлтийн талаар тодорхой сургаж байгааг анзаарчээ. Тэрээр хүмүүст Назарын Есүсийг Амлагдсан Нэгэн хэмээн танилцуулж, Тэрээр анхны ирэлтээрээ хүмүүсийн гэм нүглийн төлөөс болохоор мөхөс дорой байдалтай ирсэн ба удахгүй Түүнийг Хаан, Эрх чөлөө олгогч болон хоёр дахь удаагаа ирнэ хэмээн сургаж эхэлжээ. {AM 358.2} Aм 292.1
Тэрээр «Назарын Есүс гар, хөлөө цоо хатгуулж, тахилын хурга мэт ирж, уй гашууг үүрэгч хүн болсон бөгөөд өвчин зовлонг мэдэрсэн, Иудагаас удирдах очирт таяг, шүүх эрх мэдлийг хүлээн аваагүй байхдаа анх удаагаа ирж, тэнгэрийн үүлэн дээр тэргүүн тэнгэр элчийн бүрээн дуунаар хоёр дахь удаагаа ирэх жинхэнэ Мессиа юм.” (Joseph Wolff, Researches and Missionary Labors, page 62). «Тэр Чидун уулан дээр зогсож, Адамд өгөгдсөн боловч, алдсан бүх бүтээлүүдийг захирах эрх мэдлийг (Эхлэл 1:26, 3:17) авах болно. Тэр дэлхийг бүхэлд нь хаанчлах болно. Бүтээлүүдийн ёолох, гашуудлын дуу зогсож, магтаал, талархлын дуу цуурайтах болно. ... Есүс Эцэгийнхээ алдар дотор ариун тэнгэр элч нартайгаа хамт ирнэ. ... Үхсэн итгэгчид эхлээд амилах болно. 1 Тесалоник 4:16; 1 Коринт 15:32. Үүнийг Христэд итгэгчид анхны амилалт гэж нэрлэдэг. Тэгээд араатан амьтад өөрчлөгдөж (Исаиа 11:6-9), Есүст захирагдах болно. Дуулал 8. Бүх ертөнц амар амгалан болно.»—Journal of the Rev. Joseph Wolff, pages 378,379. «Эзэн дэлхий ypyy хараад, ‘Харагтун, нэн сайхан байна’ гэж хэлэх болно” хэмээжээ.—Ibid., page 294. {AM 359.1} Aм 292.2
Уольф Эзэний ирэлт ойрхон байгаад итгэж, түүний агуу сүйрлийн эш үзүүллэгийн тайлбарууд нь Миллерийн тооцооноос цөөн хэдэн жилээр зөрж байв. Бичээсүүдээс «Тэр өдөр болон цагийн тухай хэн ч мэдэхгүй» хэмээн эш татаж, дахин ирэлтийн ойрхон байгаа эсэхийг хүмүүс мэдэхгүй гэж ятгаж буй хүмүүст Уольф «Эзэн тэр өдөр, цагийг хэзээ ч мэдэж болохгүй гэж хэлсэн гэж үү? Инжрийн мод нахиалахыг хараад зун ойртож байгааг мэддэг шиг Өөрийн ойрхон байгааг мэдүүлэхээр цаг үеийн шинж тэмдгүүдийг өгөөгүй гэж үү? Матай 24:32. Тэрээр Даниелын эш үзүүллэгийг зөвхөн унших биш сайн ойлгохыг уриалсан учир бид тэр цаг хугацааг мэдэх боломжгүй гэж үү? Даниел номонд эш үзүүллэгийн үгсийг цаг хугацааны төгсгөл хүртэл битүүмжилсэн гэсэн бөгөөд ‘Олон хүн нааш цааш явж’ ‘Мэдлэг өсөн нэмэгдэх’ болно гэсэн биш үү? Даниел 12:4. Мөн Эзэн тэр цаг хугацааг ойртож байгааг мэдэх боломжгүй гэсэн бус харин ‘Тэр өдөр болон цагийн тухай хэн ч мэдэхгүй’ гэсэн байна. Ноа хөвөгч авдрыг бэлдсэн шиг цаг хугацааны шинж тэмдгээр дамжуулан Түүний дахин ирэлтэд бэлтгэх хангалттай мэдлэгийг авч болно гэж хэлсэн.»—Wolff, Researches and Missionary Labors, pages 404,405.{AM 359.2} Aм 292.3
Бичээсүүдийг зөв эсвэл буруу тайлбарлах нийтлэг аргуудын тухай Уольф «Христийн олон сүм Бичээсийн бодитутгаасхазайж, Буддистуудын хийсвэр сэтгэлгээнд татагдан, хүн төрөлхтөн ирээдүйд аз жаргалтайгаар агаарт нисэх ба Иудейчүүд гэдэг нь харь хүмүүс, Иерусалим нь сүм гэж ойлгох болжээ. Тэд газар гэдгийг тэнгэр гэж ойлгоод, Эзэний ирэлтийг баярт мэдээ түгээгчид хаа сайгүй тархаж, Эзэний өргөө орших уул өөд явахыг Методистуудын дээд хэмжээний уулзалт гэж ойлгоод байх юм» гэсэн байна.— Journal of the Rev. Joseph Wolff, page 96.{AM 360.1} Aм 293.1
1821 оноос 1845 оны хооронд хорин дөрвөн жилийн хугацаанд Уольф Африк тивийн Египет, Абиссиниа, Ази тивийн Палестин, Сири, Перс, Бохара болон Энэтхэг улс орнуудаар удаан аялал хийсэн аж. Тэрээр мөн Америкийн Нэгдсэн Улсад айлчилж, Гэгээн Эленагийн арал дээр сургаал номложээ. Тэрээр Нью Иорк хотод 1837 онд ирж, номлол айлдсаныхаа дараа Филадельфи болон Балтиморт номлоод дараа нь Вашингтоныг зорьсон байна. Тэрээр «Ерөнхийлөгч асан Жонн Куинси Адамс Конгрессын Танхимд лекц явуулах хүсэлт гаргахад Конгресс хүсэлтийг нь санал нэгтэй зөвшөөрчээ. Би Бямба гарагт лекц уншиж, лекцэнд Конгрессын бүх гишүүд, Виржиниа мужийн хамба, Вашингтоны санваартнууд, иргэд хүндэтгэлтэй оролцсон. Мөн Нью Жерси, Пенсильвани мужууд ч гэсэн надад хүндэтгэл үзүүлж, би Азид хийсэн судалгаануудаа танилцуулж, мөн Есүс Христийг удахгүй залран ирэх тухай ярьсан юм» хэмээсэн байна.—Ibid., pages 398, 399.{АМ Зб0.2} Aм 293.2
Доктор Уольф хамгийн зэрлэг балмад гэгдэх улс орнуудад Европын эрх дархтнуудын хамгаалалтгүйгээр зорчиж, хүнд бэрхшээлүүдийг туулж, тоолж баршгүй аюултай нүүр тулгарч байв. Тэрээр банздуулж, өлбөрч, боол болон зарагдаж, гурван ч удаа үхлийн ял сонсож байжээ. Тэрээр дээрэмчдийн халдлагад өртөж, заримдаа бараг ангаж үхэх шахдаг байв. Нэгэн удаа байгаа бүхнээ дээрэмдүүлж, уулархаг нутагт олон зуун бээр газрыг хөл нүцгэн туулж, нүүр нүдгүй цасанд нүдүүлж хөлдүү газар дээгүүр алхаж, хөл нь мэдээгүй болж байжээ.{АМ 361.1} Aм 293.3
Түүнд зэрлэг, харгис омгуудаар зэвсэггүй явж болохгүй гэж анхааруулсан хүмүүст өөрийгөө «Христийн төлөөх залбирал, хичээл зүтгэл, Түүний тусламжид итгэх итгэлээр зэвсэглэсэн” гэж хариулж байлаа. Тэрээр: «Миний зүрхэнд Бурханыг болон хөршүүдээ хайрлах хайр болон гарт минь Библи бий” гэж хэлжээ.—W.H.D. Adams, In Perils Oft, page 192. Тэрээр Еврей болон Англи Библиэ хаа сайгүй авч явдаг байв. Уольф аяллуудынхаа тухай хожим «Би ... гартаа Библиэ дэлгээстэй авч явдаг байлаа. Би хүч чадал маань энэ Номонд байдаг болон Түүний хүч чадал намайг тэтгэж байгааг мэдэрсэн» гэж дурссан байна.—Ibid., page 201. {AM 361.2} Aм 293.4
Тэрээр дэлхийн ихэнх хүн суурыысан газруудад шүүлтийн мэдээг тунхаглан явжээ. Иудейчүүд, Туркууд, Парси, Хиндичүүд болон өөр олон улс үндэстнүүдийн дунд Бурханы үгийг янз бүрийн хэлээр тунхаглаж, Мессиагийн хаанчлалын тухай түгээж байв.(АМ 361.3} Aм 294.1
Тэрээр Бохарт аялж явахдаа Эзэний удахгүй ирэх тухай сургаалыг нь алс холын, ард түмэн тунхаглаж байгааг олж мэджээ. Тэрээр Арабын Иеменчүүдэд «Сеера гэдэг нэг ном байдаг бөгөөд тэр номонд Христийн дахин ирэлт болон Түүний алдар, сүр хүчтэй хаанчлалын тухай дурдсан байдаг. Тэд 1840 онд эдгээр агуу үйл явдал биелэх болно гэж итгэдэг” хэмээн ярьж байв.—Journal of the Rev. Joseph Wolff, page 377. «Би Иеменд ... Рекабын хүүхдүүдтэй зургаан өдөр хамт байв. Би тэдний дунд Израилийн Дан овгийн хүүхдүүд байгааг олж мэдсэн. ... Тэд Рекабын хүүхдүүдтэй адил Мессиаг тэнгэрийн үүлэн дээр удахгүй ирнэ гэдэгт итгэж байсан юм.»—Ibid., page 389.{AM 361.4} Aм 294.2
Үүнтэй адил төстэй итгэл Татарт байдгийг өөр баярт мэдээ түгээгч олж илрүүлсэн байлаа. Татар санваартан баярт мэдээ түгээгчээс Христ хоёр дахь удаагаа хэзээ ирэх тухай асуухад, сайн мэдээ түгээгч энэ талаар юу ч мэдэхгүй хэмээн хариулсан ажээ. Санваартан түүнийг Библийн багш мөртлөө ийм юм мэдэхгүй байгаад гайхаж, Христ 1844 оны үед ирэх тухай итгэлээ эш үзүүллэг дээр тулгуурлан заан өгчээ.{АМ 362.1} Aм 294.3
1826 онд дахин ирэлтийн мэдээ Англид тунхаглагдаж эхэлсэн байлаа. Гэхдээ дахин ирэлтийн хөдөлгөөн Америкт өрнөсөн шиг Англид хүчтэй өрнөж чадаагүй. Номлогчид дахин ирэлтийн цаг хугацааг тодорхой заадаггүй байсан боловч Христийг хүч чадал болон сүр хүчтэйгээр удахгүй ирнэ гэдгийг хүчтэй тунхагладаг байлаа. Энэ мэдээ зөвхөн бусдад хүлээн зөвшөөрөгддөггүй, цөөнхийн дунд тунхаглагдаагүй. Английн зохиолч Моурант Рок, Английн Сүмийн долоон зуун пастор «Хаанчлалын сайн мэдээг» тунхагладаг байсан тухай дурдсан байна. Эзэн 1844 онд ирэх тухай мэдээ Их Британид өгөгджээ. Америкийн Нэгдсэн Улсаас авчирсан Адвент хэвлэлүүдийг хаа сайгүй түгээж байв. Ном, сэтгүүлүүдийг Англид дахин хэвлэв. 1842 онд Америкт Адвент итгэлийг олж авсан Англи гаралтай Роберт Винтер гэгч Эзэний дахин ирэлтийн мэдээг эх нутагтаа тунхаглахаар буцаж ирсэн байлаа. Олон хүн түүнтэй нэгдэж шүүлтийн тухай мэдээ Англид газар сайгүй тунхаглагдсан юм.(АМ 362.2) Aм 294.4
Өмнөд Америкийн соёл иргэншилгүй нийгэмд, санваартнуудын бузар нөлөөн дунд Луканза хэмээх Иесүт бүлгийн гишүүн, Испани хүн Бичээсүүдийг олж уншаад, Христ удахгүй ирэх тухай үнэнийг хүлээж авчээ. Тэрээр энэ мэдээг тунхаглахыг хүсэвч Ромын хавчлагаас эмээж байсан тэрээр өөрийнхөө үзэл бодлыг «Рабби Бен-Езра» хэмээх нэр дээр хэвлүүлж, өөрийгөө итгэгч болсон Иудей хүн мэтээр таниулжээ. Лакунза арван наймдугаар зуунд амьдарч байсан ч түүний хэвлүүлсэн ном 1825 онд Лондонд, Англи хэл рүү орчуулагджээ. Энэ ном хэвлэгдснээр Есүсийн дахин ирэлтийн тухай сонсож эхэлж байсан Англичуудын сонирхол улам ихсэв.{АМ 363.1} Aм 295.1
Энэ сургаалыг арван наймдугаар зууны үед Германд Лютеран Сүмийн пастор, алдарт Библи судлаач, шүүмжлэгч Бенгел заадаг байв. Бенгел сургуулиа төгсөөд «Шашин судлалд шамдан, хүчирхэг, сүнслэг оюун ухаан, багаас олж авсан мэдлэг боловсрол, төрөлхийн авьяас чадлаа дайчлах болсон байна. Яг л бусад оюунлаг залуу хүмүүсийн адил түүнд шашны тал дээр эргэлзээ, зөрчил ямагт тулгарч байсан бөгөөд тэрээр ‘Зүрхийг нь хатгах, залуу насанд нь ахадсан эргэлзээнүүдэд’ туйлын эмзэг ханддаг байжээ.” Тэрээр Вурттембергийн санваартнуудын зөвлөлийн гишүүн болоод, шашны эрх чөлөөний төлөө тэмцэх болжээ. Бенгел «Сүмийн эрх дарх, эрх мэдлээ хадгалахын сацуу үзэл бодол, оюун ухаанаараа боолчлогдож байгаагаа ойлгож мэдэрсэн хүмүүс сүмээсээ татгалзах эрх чөлөөтэй байхыг дэмжиж байв.»—Encyclopaedia Britannica, 9th ed., art. «Bengel.» Энэ бодлогын зөв сайн нөлөө нь түүний төрөлх мужид өнөөг хүртэл мэдрэгдсээр байгаа.{АМ 363.2} Aм 295.2
Бенгел Илчлэлт 21-р бүлгээс дахин ирэлтийг хүлээгчдийн Ням гаргийн ёслолд зориулан сургаал бэлдэж байхдаа Христийн дахин ирэлтийн гэрэл оюун ухааныг нь гэрэлтүүлэхийг мэдэрчээ. Илчлэлт номын эш үзүүллэгүүд түүнд өмнө ойлгогдож байгаагүйгээр нээгдсэн байна. Эш үзүүлэгчийн дүрслэл туйлын чухал, зүйрлэшгүй яруу алдартай зүй лийг өгүүлж бу йг мэдэрсэн тэрээр хэсэг зуур энэ тухай бод ож татгалзах болсон байна. Индэр дээр байхад нь эш үзүүллэг тод, хүчтэй мэдрэмж төрүүлжээ. Энэ цагаас хойш тэр эш үзүүллэгүүд болон Апокалипс буюу дэлхийн төгсгөлийн тухай судлаад Христийн дахин ирэлт ойрхон байна гэж дүгнэжээ. Есүсийг дахин ирэхтэй холбоотой тогтоосон түүний цаг хугацаа хожим Миллерийн тогтоосон цаг хугацаанаас хэдхэн жилийн зөрүүтэй байв.{АМ 3б3.3} Aм 295.3
Бенгелийн бичээсүүд Христэд итгэгч улс орнуудад дэлгэрчээ. Түүний эш үзүүллэгийн үзэл баримтлалыг төрөлх Вурттемберг мужийн бараг бүх хүн хүлээн авсан бөгөөд Германы бусад мужуудад ч тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байв. Энэ хөдөлгөөн түүнийг өөд болсноос хойш үргэлжилж, Адвент мэдээ бусад улс орнуудын анхаарлыг татаж байсны адил Германд ч гэсэн тунхаглагджээ. Энэ итгэгчдийн зарим нь Орос оронд очиж, тэндээ суурынин амьдарч, Христийн дахин ирэлт ойрхон байгаад итгэх итгэл Оросын Герман сүмүүдэд тунхаглагдсаар баЙВ. {AM 364.1} Aм 295.4
Үнэний гэрэл Франц болон Швейцарь улсад тусчээ. Фарел, Калвин хоёрын Өөрчлөн Шинэчлэлтийн үнэнийг дэлгэрүүлж байсан Женев хотод Гауссен гэгч Адвент мэдээг тунхагласан байна. Гауссен сургуулийн оюутан байхдаа арван наймдугаар зууны сүүлч болон арван есдүгээр зууны эхээр Европт давамгайлж байсан рационализмын (учир шалтгаанд итгэх үзэл) талаар сонсож байжээ. Тэрээр үйлчлэлээ эхлүүлэхдээ үнэн итгэлийг үл тоомсорлодог төдийгүй, шүүмжлэлтэй ханддаг байлаа. Гауссен залуугаасаа эш үзүүллэгийг сонирхож байжээ. Тэрээр Роллины Эртний Түүх номыг уншаад Даниел номын хоёрдугаар бүлгийг ихэд сонирхож, түүхчийн тэмдэглэсний дагуу эш үзүүллэг гайхалтай биелэгдсэнд мэл гайхжээ. Энэ нь түүнд хожим амьдралын бэрхшээлтэй цагт тус болох Бичээсүүдийн Сүнсээр бичигдсэн гэдэгт итгэж найдах гэрчлэл болсон юм. Тэрээр рационализмын үзэл сургаалуудад сэтгэл хангалуун байхаа больж, илүү сайн гэрлийг эрэн хайхын тулд Библийг судалсаар удалгүй итгэл бишрэлдээ тун эерэг ханддаг болов.{АМ 364.2} Aм 296.1
Гауссен эш үзүүллэгүүдийг нягталж үзээд, Эзэний дахин ирэлт ойрхон байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Энэ агуу үнэний эрхэм, чухал болохыг ухаарсан тэрээр эш үзүүллэгийг хүмүүст тунхаглахыг хүсчээ. Гэвч Даниелын эш үзүүллэгийг ойлгох боломжгүй гэсэн нийтлэг үзэл түүнд саад болж байлаа. Тэрээр эцэст нь Фарелын Женевт сайн мэдээ тунхаглахдаа хүүхдүүдэд сайн мэдээ түгээснээр эцэг эхэд нь сайн мэдээ түгээсэн аргаар ажиллах шийдвэр гаргажээ.{АМ 364.3} Aм 296.2
«Тэрээр энэхүү зорилгынхоо тухай хожим «Миний үнэнийг хүүхдүүдэд заах болсон шалтгаан маань эш үзүүллэгийг үл тоомсор л осонд бус харин ихэд чухалчилж байгааг илэрхийлэх болно. Би хүмүүст үнэнийг сонсгохыг хүссэн юм. Хэрэв би анхнаасаа насанд хүрсэн хүмүүст хандсан бол тэд намайг сонсохгүй байх гэж эмээсэн.» «Тиймээс би балчир хүүхдүүдийг сонгож, цуглуулахаар шийдсэн. Хэрэв цуглаж буй хүмүүс өргөжих юм бол, хүүхдүүд үнэнийг сонсож, сонирхож, дуртай болоод, ойлгосон зүйлсээ бусдад тайлбарлан яривал би өөр хүмүүст буюу насанд хүрэгчдэд хандах бөгөөд тэд үнэнийг сонсоод, судлах хэрэгтэй гэдгийг олж харах болно. Хэрэв энэ арга бүтэмжтэй бол би, зорилгодоо хүрлээ гэсэн үг.»—L. Gaussen, Daniel the Prophet, vol. 2, Preface. {AM 3б5.1} Aм 296.3
Түүний оролдлого амжилттай болсон юм. Тэрээр хүүхдүүдийг цуглуулан үнэнийг айлдахад насанд хүрэгчид бас сонсохоор иржээ. Түүний сүмийн танхимууд сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсээр дүүрсэн байлаа. Тэдний дунд өндөр албан тушаалтай, эрдэм боловсролтой хүмүүс олон байсан бөгөөд, Женевт айлчлан ирсэн гадаад, дотоодын зочид ч бас байв. Ийнхүү Гауссены мэдээ бусад газруудад түгсэн юм.{AM Зб5.2} Aм 296.4
Гауссен амжилтандаа урамшиж, Франц хэлээр ярьдаг сүмүүдэд эш үзүүллэгийн номыг судлахад уриалах зорилгоор хичээлүүдээ хэвлүүлсэн байна. Гауссен «Хүүхдүүдэд зааж байсан хичээлээ хэвлүүлэх болсон шалтгаан нь үнэнийг ойлгох боломжгүй гэсэн төөрөгдлөөсөө болж эш үзүүллэгийн номыг судлахаас татгалздаг насанд хүрэгчдэд нөлөөлөх зорилготой байв. «Хүүхдүүдийн ойлгож байгаа номыг та яагаад ойлгож чадахгүй гэж?» гэж ярьж байлаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн, «Би боломжтой бол сүмийнхэндээ эш үзүүллэгийн мэдлэгийг өгөхийг маш их хүсэж байлаа.” «Өнөө цаг үеийн хэрэгцээнд үүнээс илүү тохирох өөр ямар ч чухал мэдээ байхгүй гэж би боддог.” «Бид эш үзүүллэгээр дамжуулан, ойртож буй зовлон бэрхшээлд бэлтгэж, Есүс Христийг хүлээх, бэлтгэлтэй байх болно” ГЭЖ ХЭЛЖЭЭ. {AM 365.3} Aм 297.1
Гауссен Франц хэл дээр маш амжилттай, олны хайрыг татан номлодог байсан ч хэсэг хугацааны дараа түүний үйлчлэхийг хориглосон юм. Тэрээр уламжлалт хүний оюун ухаан дээр үндэслэсэн заавар болох сүмийн номлолуудыг ашиглахын оронд итгэл найдварыг эерэгээр биш дэмжихүйцээр Библийг залуучуудад хичээл заахдаа ашигласан гэж буруутгагджээ. Тэрээр хожим нэгэн шашны сургуульд багшаар ажиллаж, Ням гарагт хүүхдүүдэд хичээлээ зааж, тэднийг Бичээсүүдэд сургаж байлаа. Түүний эш үзүүллэгийн тухай бүтээлүүд олны анхаарлыг татаж эхлэв. Тэрээр багшийн ажлын хажуугаар, номоо хэвлүүлж, хүүхдэд багшлах байдлаар олон жил үйлчилж, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Тэрээр олны анхаарлыг Эзэний дахин ирэлт ойрхон байгаад хандуулж, эш үзүүллэгүүдийг судлахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.{АМ 366.1} Aм 297.2
Скандинавт ч гэсэн Адвент мэдээ тунхаглагдаж, олны сонирхол өдөөгджээ. Олон хүн хайхрамжгүй байдлаасаа сэрж, гэм нүглээ ухаарч, буруутай үйлдлээсээ татгалзан, Христийн нэр дээр өршөөл уучлалыг эрэх болов. Гэвч улсын харьяа сүмийн санваартнууд энэ хөдөлгөөнийг эсэргүүцэж, уг мэдээг тунхаглаж байсан зарим хүнийг хүч нөлөөгөө ашиглан шоронд хорьжээ. Эзэний дахин ирэлтийг тунхаглаж байсан номлогчдын дуу хоолойг ийнхүү олон газар тасалж байв. Гэвч Бурхан бяцхан хүүхдүүдийг ашиглан энэ мэдээг гайхамшигтайгаар дэлгэрүүлэх боломжийг өгсөн юм. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хуулийн дагуу хориглох боломжгүй байсан тул тэд ямар ч халдлагад өртөхгүйгээр үнэнийг ярьдаг байв.{АМ 366.2} Aм 297.3
Энэ хөдөлгөөн гол төлөв доод ангийнхны дунд газар авч, хар ажилчдын эгэл оромжуудаас хүмүүс сэрэмжлүүлгийн мэдээ сонсохоор цуглардаг байв. Бяцхан номлогчид ихэвчлэн ядуу айлын хүүхдүүд байлаа. Тэдний зарим нь зургаа болон найман настай байв. Тэд хайрт Аврагчаа гэрчлэх зуураа, Бурханы ариун хуулиудыг сахихыг хичээж байлаа. Тэдэнд үеийн хүүхдүүдээсээ ялгарах гоц ухаан, чадвар байгаагүй. Харин тэд хүмүүсийн өмнө номлох үед тэд төрөлх авьяас чадварт бус илүү агуу хүчээр удирдуулж байгаа нь илт байлаа. Тэдний дууны өнгө, төрх байдал хувирч, ер бусын хүчээр Бичээсийн үгсийг ашиглан, шүүлтийн тухай анхааруулгыг тунхагладаг байв. Тэд «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчхээд байна” гэж номлохдоо хүмүүсийн гэм нүглүүдийг, ёс суртахуунгүй байдал, үйлдлүүдийг бурууттаад зогсохгүй, хүмүүсийн дэлхийн хүсэлд автаж, үнэнээс ухарч няцсан байдлыг зэмлэн буруутгаж, сонсогчдоо ирж буй Бурханы уур хилэнгээс зугтахыг сануулдаг байв.(АМ 366.3) Aм 298.1
Тэдний үгийг сонссон хүмүүс дагжин чичирч байлаа. Бурханы ухааруулагч Сүнс тэдний зүрхэнд үгээ айлдаж байв. Олон хүн Бичээсүүдийг цоо шинээр сонирхон судалж эхэлсэн бөгөөд тэдний тэвчээргүй, ёс суртахуунгүй зан чанар өөрчлөгдөж, зарим нь шударга бус явдлуудаа орхиж байв. Энэхүү хөдөлгөөнийг Бурхан удирдаж байгааг улсын харьяа сүмийн пасторууд хүртэл хүлээн зөвшөөрч байлаа.{АМ 367.1} Aм 298.2
Скандинавын орнуудад Аврагчийн дахин ирэлтийн тухай мэдээ Бурханы хүслээр түгж байлаа. Зарц нарынх нь дуу хоолойг дарах үед Бурхан үйл хэргээ гүйцээхийн тулд хүүхдүүдэд Ариун Сүнсээ өгсөн юм. Есүсийг ялалтын дуу дуулж, дал модны мөчрөөр даллаж, Давидын Хүү хэмээн тунхаглаж, баярлан хөөрсөн хүмүүстэй хамт Иерусалимд орж ирэхэд атаархалдаа автсан Фарисайчууд хүмүүсийг дуугүй болгохыг Есүсээс шаардаж байлаа. Есүс тэдэнд энэ бүхэн эш үзүүллэг биелэгдэж байгаа болохыг тайлбарлаад, хэрэв хүмүүс дуугаа хураавал чулуунууд хүртэл хашгирах болно хэмээн хариулсан билээ. Тахилчид болон удирдагчдын заналхийллээс айсан ард түмэн Иерусалимын хаалгаар орохдоо тунхаглалаа зогсоосон боловч сүмийн танхимд байсан хүүхдүүд магтаалын түрлэгийг үргэлжлүүлэн, дал модны мөчир найгуулан «Давидын Хүү, Хосанна!» (Матай 21:8-16) хэмээн хашгиралдаж байв. Фарисайчууд энэ бүхэнд ихэд дургүйцэн Түүнд «Та эдний юу хэлж буйг сонсож байна уу?” гэхэд Есүс «Тиймээ ‘Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн’ гэснийг та нар огт уншаагүй юм уу?” хэмээн хариулжээ. Христийг анх ирэхэд Бурхан хүүхдүүдийн амаар Түүнийг алдаршуулж байсны адил Христийн дахин ирэлтийн мэдээг ч гэсэн хүүхдүүдийн амаар тунхаглуулсан юм. Аврагчийн дахин ирэлтийн тухай мэдээ бүх ард түмэн, үндэстэн болон хэлтнүүдэд түнхаглагдах Бурханы үг биеллээ олох болно.{АМ 367.2} Aм 298.3
Уиллиам Миллер болон түүний хамтран зүтгэгчдэд Америкт анхааруулга, сануулгын мэдээг тунхаглах үүрэг оногджээ. Америк улс агуу хөдөлгөөний төв болсон юм. Энд эхний тэнгэр элчийн мэдээ бүрэн утгаараа хэрэгжиж байлаа. Миллер болон түүний нөхдийн бичээсүүд алс холын газруудад түгж эхлэв. Баярт мэдээ түгээгчдийн хүрсэн газар бүрт Христийн дахин ирэлт удахгүй болсон тухай баярт мэдээг түгээж байлаа. «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчхээд байна” гэсэн мэдээ алс хол газарт, хаа сайгүй тархаж байлаа.{АМ 368.1} Aм 299.1
1844 оны хавар Христийн дахин ирэлтийг танилцуулсан эш үзүүллэгүүд олон хүний оюун бодлыг эзэмджээ. Энэ мэдээ муж бүхнээр тархаж газар сайгүй асар их сонирхол бий болов. Эш үзүүллэгийн цаг хугацаа зөв гэдэгт олон хүн итгэж, бардам үзэл бодлоо орхиж, үнэнийг баяртайгаар хүлээн авчээ. Зарим пасторууд урсгалынхаа үзэл сургаал, чиг хандлагыг хойш тавьж, цалин хөлс, сүмүүдээ орхин Есүсийн дахин ирэлтийн мэдээг тунхаглах ажилд нэгдсэн байна. Пасторууд энэ мэдээг хүлээн авч байсан тул дийлэнх сайн мэдээ түгээх ажлыг сайн дурын идэвхтнүүд үүрч байлаа. Фермерүүд талбайгаа, механикууд түлхүүр багажаа, худалдаачид арилжаа наймаагаа, мэргэжилтнүүд албан тушаалаа орхиж байсан ч хийж гүйцэтгэх ажилтай харьцуулахад ажилчид цөөхөн байлаа. Итгэл бишрэлгүй сүм, гэм нүгэлдээ живсэн дэлхийн нөхцөл байдал шаналж байсан үнэний харуулууд хүмүүсийг авралын гэмшил руу дуудахын тулд нөр их хөдөлмөр, гачигдал, зовлонг даван туулсан юм. Сатан ажлыг нь эсэргүүцэж байсан ч тэдний ажил үйлс зогсолтгүй урагшилж, олон хүн дахин ирэлтийн үнэнийг хүлээн авч байлаа.{АМ 368.2} Aм 299.2
Дэлхийн хүмүүс болон сүмийн гишүүдийн аль алиныг нь ирж буй Бурханы уур хилэнгээс зугтаахыг анхааруулсан сэтгэл шимшрүүлсэн гэрчлэл сонсогдож байв. Христийн замыг бэлдсэн Иохан Баптистын адил энэ номлогчид модыг үндсээр нь цавчих сүх далайсан ба гэмшилд хүргэх үр жимсийг гаргахыг шаардаж байв. Тэдний анхааруулга амар тайван, аюулгүй байдлын талаар номлож байсан алдартай номлогчдын сургаалаас эрс ялгаатай байлаа. Дахин ирэлтийн мэдээг тунхагласан газар бүрт хүмүүсийн зүрх сэтгэл хөдөлж байлаа. Ариун Сүнсний хүч чадлаар бичигдсэн Бичээсүүдийн энгийн, тодорхой гэрчлэлүүд эсэргүүцэхийн аргагүй ухаарлыг хайрлаж байв. Шашны багш нар хуурамч амар тайван байдлаасаа сэржээ. Тэд туйлбаргүй, дэлхийлэг, итгэлгүй, бардамнал болон хувиа хичээсэн байдал, зан чанараа олж харж байв. Олон хүн Эзэнийг гэмшил болон даруу зүрх сэтгэлээрээ эрэн хайж байлаа. Бурханы Сүнс, хүмүүс дээр буун ирж, зүрхээ зөөлрүүлж, номхруүлсан хүмүүс «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчхээд байна” гэсэн дуудлагыг дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж байлаа. (AM 369.1) Aм 299.3
Гэм нүгэлтнүүд «Би аврагдахын тулд юу хийх ёстой вэ?” гэж асууж байв. Шударга бус явдлаар амьдрал нь дүүрсэн хүмүүс алдаагаа залруулахын тулд санаа зовнин шаналж байв. Христээс амар тайвныг олж авсан хүмүүс ивээлээ бусдад хуваалцахаар тэмүүлж байлаа. Эцэг эхчүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцэг эхчүүд рүү нь эргүүлж байлаа. Бардамнал, хагарлыг үүсгэгч хүчин зүйлс нуран унаж байв. Хүмүүс чин сэтгэлээсээ гэмшиж, гэр бүлийн гишүүн бүр ойр дотны ах дүү нарынхаа авралын төлөө ажиллаж байлаа. Чин сэтгэлийн зуучлан залбирах дуу хаа сайгүй сонсогдоно. Газар сайгүй зовлон шаналалд автагдсан хүмүүс Бурханд хандан гуйж байлаа. Олон хүн өөрсдийн гэм нүглийн уучлалын төлөө, айл хөршүүд болон ах дүүсийнхээ авралын төлөө шөнөжин залбиран гуйж байлаа.{АМ 369.2} Aм 300.1
Бүх давхаргын хүмүүс Адвентист цуглаануудад очиж байв. Баян, ядуу, дээд, дорд зиндааны бүх хүн янз бүрийн шалтгааны улмаас дахин ирэлтийн сургаалыг сонсохыг туйлаас их хүсэж байлаа. Зарц нарт нь итгэл бишрэлээ бусдад тайлбарлаж байхад Эзэн эсэргүүцлийг өдөөгч сүнсийг хүмүүсийн зүрх сэтгэлд орохоос сэргийлж байв. Зарим үед Бурханы ажлыг хийж буй хүмүүс мөхөс дорой байсан ч Бурханы Сүнс үнэнийг хүчирхэгжүүлж байлаа. Тэдгээр чуулга уулзалтуудад ариун тэнгэр элч нарын оршиж байгаа нь мэдрэгдэж, итгэгчдийн тоо өдөр бүр нэмэгдэж байлаа. Христийн удахгүй ирэх шинж тэмдгүүдийг давтан танилцуулахад цугласан олон үнэний үгсийг амьсгаа даран чимээгүйхэн сонсож байв. Тэнгэр, газар ойртох шиг болов. Бурханы хүч хөгшин, залуу болон дунд насныханд мэдрэгдэж байв. Хүмүүс магтаалын дуу аялан гэртээ харихад, тэдний баярын дуу үдшийн намуунд цуурайтан байна. Дахин ирэлтийн цуглаануудад оролцсон хүн гайхамшигт дурсамжийг хэзээ ч мартаж чадахгүй байв. {AM 369.3} Aм 300.2
Христийн дахин ирэлтийн тодорхой цаг хугацааг зарлан, тунхаглах үйл ажиллагаа пасторуудаас эхлээд, бүх анги давхаргын Бурханд тэрсэлсэн хамгийн адгийн нүгэлтнүүдийн эсэргүүцлийг өдөөв. Ийнхүү дараах эш үзүүллэгийн үгс биеллээ олсон юм. «Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд ‘Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юм бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ’ хэмээнэ.» 2 Петр 3:3,4. Аврагчийг хайрладаг гэсэн олон хүн дахин ирэлтийн номлолыг эсэргүүцээгүй, зөвхөн тодорхой цаг хугацаа товлосныг эсэргүүцэж байна гэж байлаа. Гэвч бүхнийг хардаг Бурханы мэлмий тэдний зүрх сэтгэлийг харж байлаа. Тэд Христ дэлхийг зөвт байдал дотор шүүхээр дахин ирнэ гэдгийг сонсохыг хүсээгүй. Тэд итгэмжгүй зарц нар байсан бөгөөд тэдний үйлс зүрхийг нягтлагч Бурханы шаардлагыг биелүүлж чадахааргүй байсан тул, тэд Эзэнтэйгээ уулзахыг хүсжээ. Тэд Христийн анхны ирэлтийн үед байсан Иудейчүүд шиг Есүсийг хүлээн авахад бэлэн биш байв. Тэд Библийн ойлгомжтой сургаалыг сонсохоос татгалзаад зогсохгүй Эзэнийг хүлээж байсан хүмүүсийг доромжилж байлаа. Христийг хайрлах хайр Түүнд итгэгч гэсэн нэр зүүгчдэд тун бага итгэл байсан тул тэд Есүсийг нрүүлзхнйг хүсээгүй. Ингэснээр тэд Сатан болон түүний элч нарыг алдаршуулж, Христ болон ариун тэнгэр элч нарыг доромжлон, гутааж байв. (AM 370.1) Aм 300.3
Адвент итгэлээс татгалзагчид ихэвчлэн «Тэр өдөр, цагийн тухай хэн ч мэдэхгүй» гэсэн эшлэлийг шалтаг болгон ашиглаж байв. Бичээст энэ талаар, «Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ” гэсэн байдаг. Матай 24:36. Эзэнийг хүсэн хүлээж байсан хүмүүс энэ эшлэлийн зөв, тодорхой, тайлбарыг өгч, эсэргүүцэгчид эшлэлийг буруугаар ашиглаж байгааг нь илчилсэн юм. Есүс сүмээс эцсийн удаа Чидун ууланд дагалдагчидтайгаа ярилцах зуур дагалдагчид, «Таныг залран ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” гэж асуухад Есүс тэдэнд шинж тэмдгүүдийг хэлж өгөөд «Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг мэдэгтүн» хэмээсэн юм. 3, 33-р эшлэл. Эзэний үгээр, Өөрийнх нь үгийг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Хүн хэдийгээр Есүсийн дахин ирэх өдөр, цагийг мэдэхгүй боловч, Түүнийг ойрхон байгааг мэдэх шаардлагатай гэдгийг Есүс зааж сургасан билээ. Бид Түүний анхааруулгыг үл тоож, Түүний дахин ирэлт ойрхон байгааг таньж мэдэхээс татгалзах нь Ноагийн үед амьдарч байсан хүмүүс үер болох гэж байгааг мэдэхийг хүсээгүйтэй адил аюултай гэдгийг бас сургаж байв. Өмнөх бүлэгт өгүүлсэн итгэмжит болон итгэмжгүй боолын тухай сургаалт үлгэрт «Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй” гэж бодсон боолын сүйрлээр Христ Өөрийг нь дахин ирэхийг хүлээж, зааж байсан хүмүүс болон Түүнийг үгүйсгэж байсан хүмүүсийг хэрхэн шүүгдэхийг зааж сургаж байгаа юм. Тэрээр «Тиймээс ... сэргэг бай. ... Түүнийг, Эзэний үгийг биелүүлж байхад Эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ!” «Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй» хэмээсэн байна. Илчлэлт 3:3. (AM 370.2) Aм 301.1
Паул Эзэний ирэлтэд бэлэн бус хүмүүсийн тухай: «Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. Хүмүүсийг ‘Амар тайван, аюулгүй байдал’ гэж ярьж байх үед ... тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй» гэжээ. Харин Аврагчийн сануулгад анхаарсан хүмүүсийн тухайд «Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш” гэж нэмж хэлжээ. 1 Тесалоник 5:2-5.{AM 371.1} Aм 301.2
Христийн дахин ирэлт ойрхон байгааг үл ойшоож буй хүмүүст Бичээс авралын ямар ч баталгаа өгдөггүй. Үнэнээс татгалзах шалтаг хайж байгаа хүмүүс ямар ч тайлбарыг сонсохгүйн тулд чихээ бөглөж «Тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй» гэсэн үгийг хатуу зүрхтэй, элэглэн дооглогчид төдийгүй Христийн сүмийн пасторууд хүртэл хэлсээр байх болно. Хүмүүс нойрноосоо сэрж, авралын замыг хайж эхлэхэд шашны багш нар тэднийг үнэнээс холдуулж, Бурханы үгийг буруу тайлбарлан, айдсаас нь салгахыг чармайж байлаа. Үнэний итгэлгүй харуулууд агуу мэхлэгчийн ажилд нэгдэж, Бурханыг амар тайвны тухай айлдаагүй байхад «Амар тайван, аюулгүй байдал» хэмээн хашхирах болно. Олон хүн Христийн цаг үеийн Фарисайчууд шиг тэнгэрийн хаанчлалд сайн дураараа орохоос татгалзсан болон орохыг хичээж буй хүмүүст саад болох болно. Тэд аврагдаагүй хүмүүсийн цус урссан бурууг үүрэх болно. {АМ 372.1} Aм 302.1
Харин сүмүүдийн хамгийн даруу, итгэл бишрэлтэй хүмүүс энэ мэдээг ихэвчлэн түрүүлэн, хүлээн авч байлаа. Библиэ судалдаг хүмүүс эш үзүүллэгийн тухай нийтлэг ойлголтууд нь бичээстэй нийцэхгүй байгааг олж харж байлаа. Санваартнуудын нөлөөнд автаагүй, Бурханы үгийг судалж үзсэн хүмүүс Адвент сургаалыг Бичээсүүдтэй харьцуулж, тэнгэрийн эрх мэдлээр өгөгдсөнийг хүлээн зөвшөөрч байлаа. {AM 372.2} Aм 302.2
Олон хүн үл итгэгч ах дүүсийнхээ хавчлагад өртөж байв. Зарим хүмүүс сүмд эзэлсэн байр сууриа хадгалж үлдэхийн тулд итгэл найдвараа бусдад ярихгүй байхаар шийдэж байхад зарим нь Бурханд үнэнч зүрх сэтгэлээр, Түүний даалгасан үнэнийг нуун дарагдуулахаас татгалзав. Цөөнгүй хүн Христийн дахин ирэлтэд итгэдэг болохоо илэрхийлснээсээ болж сүмээсээ хөөгдсөн байна. Итгэлээсээ болж сорилт туулсан хүмүүс эш үзүүлэгчийн «Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг, хавчдаг ах дүүс чинь ‘Эзэн алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан’ гэцгээв. Гэвч тэд ичих болно” гэсэн үгнээс урам зориг авдаг билээ. Исаиа 66:5.{AM 372.3} Aм 302.3
Сүүлчийн үеийн анхааруулга ямар үр дүнг бий болгохыг Бурханы тэнгэр элчүүд маш ихээр сонирхон ажиглаж байлаа. Гэвч сүмүүд Есүс дахин ирэх мэдээнээс нийтээрээ татгалзахад тэнгэр элчүүд маш их гашуудаж байлаа. Гэхдээ Адвент үнэнээр соригдоогүй олон хүн байсан юм. Мөн олон хүн эр нөхөр, эхнэр, эцэг эх болон хүүхдүүдийнхээ үгэнд орж төөрөлдөн, Адвентистуудын зааж байгаа үзлийг сонсох нь хүртэл гэм нүгэл гэж тооцож байв. Тэнгэр элчүүд энэ хүмүүсийг итгэмжтэйгээр харж хандах үүрэг авсан байлаа. Учир нь Бурханы сэнтийнээс өөр гэрэл тэдэнд дээр тусах гэж байлаа.{АМ 372.4} Aм 302.4
Есүс дахин ирэх мэдээг хүлээн авсан хүмүүс үгээр өгүүлшгүй баяр хөөртэйгөөр Аврагчийг хүлээж байлаа. Тэдний Есүстэй уулзах найдвар ойртсоор байв. Тэд Бурхантай ойр дотно харилцаж, жинхэнэ амар тайван цаашдын замыг нь гэрэлтүүлж байлаа. Ийм итгэл, найдварыг олж авсан хүмүүс Эзэнээ хүлээж буй цаг хугацааг хэзээ ч мартахгүй. Товлосон цаг болохоос хэдэн долоо хоногийн өмнөөс тэд дэлхийн ажил үйлсээ бүрэн хойш тавьсан байв. Чин үнэнч итгэгчид хэдхэн цагийн дараа нүд аних гэж байгаа, үхлээ хүлээж буй хүмүүсийн адил бодол санаа сэтгэлийн хөдлөл бүрээ хянаж байлаа. Тэд «Амьдаар тэнгэрт өргөгдөх ямар ч хувцас» бэлдээгүй боловч бүгд Аврагчтай уулзахад зүрх сэтгэлээ бэлдсэн байх ёстой гэсэн мэдрэмжтэй байв. Тэдний цагаан нөмрөг бол зүрх сэтгэлийн цэвэр ариун байдал бөгөөд Христийн цагаатгагч цусаар нүглээ угаасан зан чанар байв. Бурханд итгэдэг нэр зүүсэн хүмүүсийн дунд тэдэн шиг зүрх сэтгэлээ эрэлхийлж, чин сэтгэлээр тууштай итгэсэн хүмүүс байсан болов уу. Хэрэв тэд Эзэний өмнө даруу байж, өршөөлийн сэнтийнээс гуйлт залбирлуудаа өргөсөн бол одоо байгаагаасаа илүү баялаг туршлага хуримтлуулсан байх байв. Тун бага залбирал, тун бага нүглийн ухаарал, тун бага амьд итгэлээс болж Аврагч Эзэний харамгүй хайрласан уучлал нигүүлслээр олон хүн цангасаар байлаа.{АМ 373.1} Aм 303.1
Бурханхүмүүсээбаталгаажуулахыгхүсэжбайв.Тэрээрэшүзүүллэгийн цаг хугацаатай холбоотой асуудлыг нууцалжээ. Адвентистууд болон боловсролтой эсэргүүцэгчид дахин ирэлтийн цаг хугацаатай холбоотой алдааг олж хараагүй юм. Дахин ирэлтийг эсэргүүцэгчид «Та нарын эш үзүүллэгийн цаг хугацааны тооцоо зөв. Ямар нэгэн агуу үйл явдал болох нь гарцаагүй, гэхдээ энэ нь Миллерын таамаглаж байгаа Христийн дахин ирэлт бус, харин дэлхий дахины өөрчлөлт байх болно” гэж хэлсэн юм. {АМ 373.2} Aм 303.2
Хүмүүсийн хүсэн хүлээсэн цаг мөч өнгөрөхөд, Христ хүмүүсээ аврахаар ирсэнгүй. Чин үнэнч итгэл, хайраар Аврагчаа хүлээж байсан хүмүүс агуу сэтгэл гутралд автав. Гэвч Бурханы зорилгууд биелэгдсэн юм. Тэрээр Өөрийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн зүрх сэтгэлийг шалгаж байжээ. Тэдний дунд айдсаас өөр ямар ч эрхэм зорилгогүй олон хүн байв. Тэдний итгэл зүрх сэтгэл, амьдралд нь нөлөө үзүүлээгүй байлаа. Хүсэн хүлээсэн үйл явдал биелээгүйг ойлгосон тэд сэтгэлээр унаагүй бөгөөд, Христийг ирнэ гэж хэзээ ч итгэж байгаагүйгээ хүлээн зөвшөөрч байлаа. Тэд үнэнч итгэгчдийн уй гашууг бусдаас түрүүлж дооглон тохуурхсан юм.{АМ 374.1} Aм 303.3
Гэвч Есүс болон бүх тэнгэрийн бүтээлүүд соригдож, сэтгэлээр унасан итгэлтэй хүмүүсийг хайр энэрлийн нүдээр харж байлаа. Үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцийг тусгаарлаж буй хөшгийг нээж болдогсон бол итгэлдээ тууштай байсан хүмүүс рүү тэнгэр элчүүд ойртон ирж, тэднийг Сатаны дайралтуудаас хамгаалж буйг харах байв.{АМ 374.2} Aм 304.1