Агуу Мэтгэлцээн
19—Харанхуйг Нэвтэлсэн Гэрэл
Бурханы дэлхий дээрх агуу шинэчлэлт шашны хөдөлгөөнөөр дамжуулан, хийж байсан ажил нь үеийн үед адилхан байсаар иржээ. Бурхан хүмүүст урьд хэрхэн хандаж байсан нь үргэлж хэвээрээ байсан юм. Өнөөгийн чухал хөдөлгөөнүүд өнгөрсөн үеийнхэнтэй олон талаараа адил төстэй байдаг бөгөөд өмнөх үеийн түүх бидэнд үнэлж баршгүй сургамжуудыг өгдөг билээ.{АМ 343.1} Aм 279.1
Бурхан дэлхий дээрх авралын ажлаа гүйцэтгэхийн тулд итгэлтэй зарц нараа Ариун Сүнсээрээ удирдаж байсан гэж Библид тодорхой заан сургажээ. Бурхан өршөөлт, нигүүлсэнгүй зорилгоо биелүүлэхийн тулд хүмүүсийг дайчилдаг юм. Хүн бүрт үүрэг даалгавар өгөхдөө цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн гэрлийг тусгаж, Бурханаас хүлээж авсан ажлаа гүйцэтгэх чадвараар хангадаг юм. Гэвч Бурханы хүндэтгэлийг хүлээсэн хүн авралын төлөвлөгөөг бүрэн ойлгож, цаг үед нь тохирсон тэнгэрийн зорилгыг гүйцэд ухаарч чаддаггүй ажээ. Хүмүүс Бурханы даалгаж өгсөн ажлаар дамжуулан, ямар зорилгод хүрэх гэж буйгаа төдийлөн мэддэггүй. Тэд Түүний нэр дээр тунхаглаж буй мэдээнийхээ үр дүнг бүрэн олж харж чаддаггүй юм.{АM 343.2} Aм 279.2
«Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу, эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?” «Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ. Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлдэг. «Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ» гэж айлдаж байна. Иов 11:7; Исаиа 55:8,9; 46:9,10.{АМ 343.3} Aм 279.3
Сүнсний онцгой илчлэлтийг хүлээн авсан эш үзүүлэгчид хүртэл даалгаж өгсөн илчлэлтүүд нь ямар чухал болохыг бүрэн ойлгож байгаагүй. Илчлэлт нь үеийн үед заавар зөвлөгөөнүүд нь шаардлагатай үед Бурханы хүмүүст ойлгогдох болно.{АМ 344.1} Aм 280.1
Петр сайн мэдээгээр дамжин, танилцуулсан авралын тухай «Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ. Эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм гэсэн байна. 1 Петр 1-10-12. {АМ 344.2} Aм 280.2
Хэдий эш үзүүлэгчид үзэгдлийг бүрэн ойлгохгүй боловч Бурханы илчилсэн бүх мэдлэгийг олж авахын тулд чин сэтгэлээсээ хичээж байв. Тэд анхааралтай асуулт асуун, Христийн Сүнс аль цаг үе хэнийг зааж байсныг судалж байв. Энэ үлгэр жишээ Христэд итгэгч Бурханы хүмүүст ямар чухал сургамж өгч байсан бэ? Бурхан хүмүүсийнхээ тусын тулд эш үзүүллэгүүдээ зарц нараараа дамжуулан өгчээ. «Эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин хүмүүст үйлчилж байгаагаа ойлгож байлаа. Мэндлээгүй байсан үеийнхэнд зориулан, илчлэлтийг анхааралтай асууж, судалж байсан Бурханы ариун хүмүүсийн талаар бодож үзээрэй. Тэдний ариун хичээл зүтгэлийг Тэнгэрийн бэлгийг үл тоож байгаа хожмын үеийн хүмүүстэй харьцуулж үзээрэй. Эш үзүүллэгүүдийг ойлгох боломжгүй гэж тунхаглаад, биеийн амраа бодож, дэлхийн хүсэл мөрөөдөлдөө удирдуулсан хүмүүст дээрх жишээ сургамж болно.{АМ 344.3} Aм 280.3
Хүмүүсийн мөхөс оюун ухаан, Хязгааргүй Бурханы зөвлөлийн шийдвэр түүний зорилгууд болон Тэнгэрийн сургаалыг ойлгож чадахгүй байгаа нь ихэвчлэн тэдний алдаа дутагдал хайхрамжгүй байдал болон хандлагаас болдог юм. Хүмүүс тэр тусмаа Бурханы зарц нар хүртэл хүний үзэл бодол, ёс заншил, хүний үзэл бодлын нөлөөгөөр Бурханы үгээрээ илчилсэн агуу зүйлсийг бүрэн ойлгох чадваргүй байдаг ажээ. Ийм нөхцөл байдал Аврагчтай хамт байсан Христийн дагалдагчдад хүртэл тохиолдож байв. Тэд Мессиа Израилийг дэлхийд өргөмжилж, дэлхийд хаанчлуулна гэж төсөөлж байсан олны үзэлд баригдсан учир Христийн зовлон шаналал, үхлийн тухай яриаг нь ойлгож чадахгүй байв.{АМ 344.4} Aм 280.4
Христ тэднийг «Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн» гэсэн мэдээг тунхаглуулахаар илгээсэн юм. Матай 1:15. Энэ үгс Даниел 9 дүгээр бүлэгт үндэслэсэн мэдээ байсан юм. «Жонон Мессиа» ирэх хүртэл жаран есөн долоо хоног болно гэж тэнгэр элч тунхагласан бөгөөд Есүсийн дагалдагчид дэлхийг захирах Мессиагийн хаанчлал Иерусалимд тогтоно гэсэн найдвар өвөртлөн баяртайгаар хүлээж байлаа. {AM 345.1} Aм 280.5
Тэд Есүсийн үгийг буруу ойлгосон ч Христийн даалгасан мэдээг түнхагласан юм. Тэд Даниел 9:25 дээр суурилсан үгийг тунхаглахдаа Мессиа таслагдах тухай дараагийн эшлэлийг анхаараагүй. Тэд Мессиаг төрсөн цагаасаа эхлэн хаанчилна гэж хүсэн хүлээж байсан учир тэдний эш үзүүллэгийн талаар Христийн үгсийг ойлгоход саад учирч байв. {АМ 345.2} Aм 281.1
Тэд Иудей үндэстэнд Бурханы өршөөлийг танилцуулж дуусаад Есүсийг Давидын сэнтийд заларна гэж хүлээж байтал Түүнийг гэмт хэрэгтэн адил баривчлагдаж, ташуурдуулж, доромжлуулан, Калварын загалмай дээр цовдлогдохыг харлаа. Эзэнийг булшинд нойрссон едрүүдзд тэдний зүрх сэтгэл ямар их цөхрөл, уй гашуугаар дүүрснийг төсөөлөхийн аргагүй.{АМ 345.3} Aм 281.2
Христ эш үзүүллэгт зөгнөсөн цагт, зөгнөсөн дүр төрхөөр ирсэн юм. Бичээс, Түүний үйлчлэлээр үг үсэггүй биелсэн билээ. Тэрээр авралын мэдээг тунхагласан бөгөөд «Түүний үг эрх мэдэлтэй байлаа.” Үгийг нь сонссон хүмүүсийн зүрх сэтгэл Есүсийг Тэнгэрээс ирсэн болохыг ухаарч байлаа. Бурханы Үг болон Сүнс Хүүгийн амьдрал тэнгэрийн төлөвлөгөөгөөр биелэгдсэнийг баталгаажуулдаг юм.{АМ 346.1} Aм 281.3
Дагалдагчид хайрт Багшаа мөхөшгүй хайраар хайрлаж байлаа. Гэвч оюун ухаан нь тодорхой бус байдал болон эргэлзээнээсээ болж будилжээ. Дагалдагчид зовж шаналж байсан учраас Христ үхэл зовлонгоо зөгнөж байсныг санаагүй. Назарын Есүс үнэхээр Мессиа байсан бол тэд уй гашууд автан, цөхрөх байсан гэж үү? Ийм бодол Аврагчийг булшинд нойрсож, үхэл болон дахин амилалтыг заагласан Амралтын өдөр, итгэл найдвараа алдсан цаг мөчүүдэд зүрх сэтгэлээрээ тарчилж байв.(АМ 34б.2) Aм 281.4
Есүсийн дагалдагчид хэдийгээр гашуудаж байсан ч Бурхан тэднийг хаяагүй юм. Энэ тухай эш үзүүлэгч «Хэдийгээр би харанхуйд амьдравч Эзэн миний гэрэл юм. ... Тэр намайг гэрэлд гаргана. Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно. Харанхуй үнэхээр намайг нөмрөх боловч ... Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ. Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм» гэж айлджээ. Бурхан «Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг. Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй» хэмээсэн байна. Мика 7:8,9; Дуулал 139:12,112:4; Исаиа 42:16. {AM 346.3} Aм 281.5
Дагалдагчдын Эзэний нэр дээр тунхагласан мэдээ номлосон ёсоороо биелжээ. «Тэд тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна” хэмээн тунхаглаж байлаа. Даниел 9-р бүлгийн Мессиаг иртэл үргэлжлэх жаран есөн долоо хоногийн зөгнөлийн хугацаа дуусахад «Тослогдсон Нэгэн” болох Христ Иордан голд Иоханаас баптисм хүртээд Сүнсний тосолгоог хүртсэн юм. Тэдний ойрхон байна хэмээн тунхаглаж байсан «Бурханы хаанчлал» Христийн үхлээр биеллээ олох боломжтой болжээ. Есүсийн хаанчлал дагалдагчдын бодож байсан шиг дэлхийн хаанчлал байгаагүй. Есүсийн хаанчлал «Тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх” үед байгуулагдах ирээдүйн мөнхийн хаанчлал болон бүх хаанчлал «Бүх эрх мэдлүүд Түүнд үйлчилж захирагдах мөнхийн хаанчлал байлаа. Даниел 7:27. Библид «Бурханы хаанчлал» гэсэн үг Бурханы нигүүлслийн хаанчлал Түүнийг алдаршуулсан хаанчлалыг төлөөлж байв. Паул нигүүлслийн хаанчлалын тухай Еврейчүүдэд хандсан захидалдаа дурдсан байдаг. Элч, Христийг «Бидний мөхөс байдлыг хуваалцагч» нинжин сэтгэлт зууч хэмээн тунхаглаад үргэлжлүүлэн «Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё» гэж өгүүлсэн байна. Еврей 4:15,16. Нигүүлслийн хаан ширээ гэдэг нь уучлал нигүүлслийн хаанчлалыг төлөөлдөг бөгөөд нигүүлслийн оршин байгаа нь хаанчлал оршиж байгааг илэрхийлнэ. Есүс олон сургаалт үлгэрүүддээ «Тэнгэрийн хаанчлал» гэсэн хэллэг ашиглахдаа хүмүүсийн сэтгэлд орших тэнгэрлэг нигүүлслийн үйлчлэлийг тодорхойлж байв.{АМ 346.4} Aм 281.6
Алдрын хаан алдрын хаанчлалыг төлөөлдөг бөгөөд энэ хаанчлалын талаар Аврагч «Хүний хүү алдраа дуурсган, бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулна” гэж айлджээ. Матай 25:31,32 Энэ хаанчлал хараахан ирээгүй байна. Энэ хаанчлал Христийн дахин ирэх хүртэл байгуулагдахгүй.{AM 347.1} Aм 282.1
Уучлал нигүүлслийн хаанчлал хүнийг гэм нүгэлд унасны дараа хүн төрөлхтний авралын төлөвлөгөөг танилцуулах үед бий болжээ. Нигүүлслийн хаанчлал Бурханы зорилгоор амлалтын дагуу оршиж байсан бөгөөд хүмүүс итгэлээрээ энэ хаанчлалыг өвлөн авах боломжтой болсон юм. Энэ хаанчлал Христийн үхэл хүртэл зохион байгуулагдаагүй билээ. Есүс Дэлхий дээрх авралын ажил үйлсээ эхлүүлэн, хүмүүсийн хатуу зүрх, үнэнийг мэдэхгүй чанараас болж, Калварт золиос болохоос татгалзаж болох байв. Гетсеманид Түүний зовлонгийн аяга дүүрсэн байлаа. Ийм үед Есүс цус дусалсан хөлсөө арчаад, нүгэлт хүн төрөлхтнийг сүйрэг гээд орхиод явж болох байв. Хэрэв Есүс хүнийг аврахаас татгалзсан бол аврал гэж байхгүй болох байв. Харин Аврагчийг амиа золиосолж, «Гүйцэлдлээ” гэж эцсийн амьсгалаа авахад авралын төлөвлөгөө бүрэн биелсэн юм. Еден цэцэрлэгт гэм нүгэлд автсан хосод өгсөн авралын амлалт бодитоор биелжээ. Бурханы амласан нигүүлслийн хаанчлал тийнхүү байгуулагдсан юм.{AM 347.2} Aм 282.2
Ийнхүү дагалдагчдын итгэл найдварыг нураасан Христийн үхэл аврагдах боломжийг мөнхөд баталгаажуулсан билээ. Энэ үйл явдал тэднийг сэтгэлээр унагааж, буруу зүйлд итгэл бишрэлгүйг баталгаажуулсан чухал үе байв. Гашуудал, цөхрөл мэдрүүлсэн Аврагчийн үхэл Адамын хүүхдүүдэд итгэл найдварын үүдийг нээж, бүх цаг үеийн туршид аж төрж байсан Бурханд итгэдэг хүмүүст ирээдүйн амьдрал, мөнхийн аз жаргалыг хүлээн авах боломжийг өгсөн юм.{АМ 348.1} Aм 283.1
Хэмжээлшгүй уучлал өршөөл дагалдагчдын зүрх сэтгэлд зовлон мэдрүүлсэн ч биеллээ олсон. Тэдний зүрх сэтгэл тэнгэрлэг нигүүлсэл болон ямар ч «Хүний ярьж байгаа шиг” яриагүй Есүсийн сургаалын хүчийг мэдэрч байсан ч Есүст зориулсан шижир алт шиг хайраа дэлхийн бардамнал, хувийн ашиг сонирхолтой хольж хутгаж байжээ. Багш нь Г етсеманид зовлон шаналалдаа дарагдаж байхад Дээгүүр Өнгөрөх баярын чухал зоогийн үед тэд «Хэн хамгийн агуу нь байх талаар маргаж байлаа.” Лук 22:24. Гутамшиг, Гетсеманий шаналал, шүүх хурал, Калварын загалмайн хүлээх үйл явдал ойрхон байхад тэдний оюун ухаан хааны суудал, титэм, нэр алдрын тухай бодоод завгүй байлаа. Тэд бардамнал, алдар нэрэнд шунах сэтгэлээсээ болж тухайн цаг үеийнхээ хуурамч сургаалтай зууралдаж, Есүсийн хаанчлалын мөн чанарыг, зовлон, үхлийнхээ тухай зөгнөсөн Аврагчийн үгийг анзааралгүй өнгөрсөн юм. Тэд төөрөгдлүүдээсээ болж хатуу сорилтонд орсон ба сорилт нь тэднийг засрахад зайлшгүй шаардлагатай байв. Дагалдагчид бусдад тунхагласан мэдээгээ буруу ойлгож, чухам юунд итгэж найдаж буйгаа ухаараагүй ч Бурханы анхааруулгыг бусдад тунхагласан учир Эзэн тэдний итгэл, дуулгавартай байдлыг нь шагнана. Тэд дахин амилсан Эзэний сайн мэдээг бүх үндэстнүүдэд тунхаглах ариун үүргийг хүлээн авчээ. Бурхан тэднийг энэ үүрэгт бэлтгэхийн тулд хүнд бэрх, зовлон үүрэхийг зөвшөөрсөн билээ. {АМ 348.2} Aм 283.2
Есүс үхлээс амилсныхаа дараа дагалдагчдадаа Еммау орох замд үзэгдэж, «Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.” Лук 24:27. Энэ үед дагалдагчдын зүрх сэтгэл ихэд хөдөлсөн юм. Тэдний итгэл бадран асчээ. Есүс дагалдагчдадаа Өөрийгөө мэдүүлэхээс өмнө тэд «Амьд найдвар уруу ... дахин төрсөн.” Тэрээр тэдний оюун санааг гэрэлтүүлж, итгэлийг нь «Эш үзүүллэгийн баттай үгэн» дээр суурилуулахыг зорьж байв. Есүс дагалдагчдын бодолд үнэнийг бат суурилуулахыг хүсэж байлаа. Дагалдагчид Түүнийг хэлсэн учраас итгэх бус харин Хуучин Гэрээний эш үзүүллэгийн бэлгэдэл, дүрслэлээр баталгаажсан гэдэгт итгүүлэхийг хүсчээ. Христийн дагалдагчид зөвхөн өөрсдийн төлөө бус харин дэлхийд Христийн мэдлэгийг тунхаглахын тулд зөв үндэслэл дээр тулгуурласан итгэл бишрэлтэй байх шаардлагатай байв. Есүс дагалдагчдаа «Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид» уруу хандуулав. Амилсан Аврагч Хуучин Гэрээний Бичээсийн үнэ цэнэ ямар чухал болох талаар гэрчлэн харуулсан юм.{АМ 349.1} Aм 283.3
Дагалдагчид багшийнхаа хайрын харцыг дахин хараад зүрх сэтгэл нь ямар их өөрчлөгдсөн гэж бодно. Лук 24:32. Тэд урьд урьдынхаас илүү «Мосегийн хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн» Есүсийг таньж мэдэж авлаа. Тэдний эргэлзээ, зовлон гуниг, сэтгэлийн дарамт нь төгс итгэл найдвар, баттай баримтаар солигдов. Түүнийг тэнгэр өөд өргөгдсөний дараа дагалдагчид «Бурханыг магтан, сүмд байнга байх болсон» нь юутай гайхалтай вэ! Аврагчийн үхлийн талаар сонссон хүмүүс тэдний царайнаас гашуудал, эргэлзээ болон цөхрөлийг харна гэж бодсон ч тэд баяр хөөр, урам зоригтой байхыг харжээ. Дагалдагчид ирээдүйн агуу үйлсэд ямар гайхамшигтай бэлтгэгдсэн гэж бодно! Тэд байж болох хүнд сорилтыг давж, хүний нүдэнд сүйрсэн мэт байсан ч Бурханы үг гайхамшигтайгаар биелдгийг харлаа. Ийм үйл явдлаас хойш тэдний итгэлийг мохоож, хайрын гал дөлийг унтрааж чадах зүйл байна гэж үү? Тэд эмгэнэлтэй байдлаас «Хүчтэй урам», «Сэтгэлийн зангуу мэт байдаг, найдвартай ба хөдөлгөөнгүй» итгэл найдварыг олжээ. Еврей 6:18,19. Тэд Бурханы мэргэн ухаан, хүч чадлын гэрч болж, «Үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл» тэднийг «Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас ... салгаж чадахгүй гэдэгт ... бат итгэлтэй байв.” Тэд «Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.» Ром 8:38,39,37. «Эзэний үг мөнхөд оршино.” 1 Петр 1:25. Мөн «Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан. Бурханы барууи талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн” хэмээжээ. Ром g;34 {АМ 349.2} Aм 284.1
Эзэн: «Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.» Иоел 2:27. «Шөнөжин уйлаан байж болно, харин өглөөд баярын хашхираан ирдэг” хэмээв. Дуулал 30:5. Есүсийг амилсан өдөр дагалдагчид Аврагчтай уулзаад, Түүний үгсийг сонсож зүрх нь хөдөлсөн ба тэд өөрсдийнх нь төлөө шархадсан тэргүүн, гар, хөлийг нь харж, дээш өргөгдөхөөсөө өмнө Есүс тэднийг Бетан руу дагуулан явж, гараа өргөн, «Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг... тунхаглагтун» хэмээн ерөөгөөд, «Би та нартай үргэлж хамт байх болно” гэж хэлэх үед (Марк 16:15; Матай 28:20), Пентекостын Өдөр амласан Туслагч ирэх үед, дээрээс хүч ирж, итгэгчид дээш өргөгдсөн Эзэнийхээ оршихуйг мэдэрсэн юм. Тэд Аврагчийн адил золиослол, үхлийн замыг туулах байсан ч Түүний нигүүлслийн сайн мэдээний үйлчлэл, Түүнийг дахин ирэхэд хүлээн авах «Зөвт байдлын титмээ» урьдын хүсэл мөрөөдөл нь байсан дэлхийн хаанчлалын алдар нэр хүндээр солих байсан болов уу? «Бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай” Эзэн тэдэнд зовлон зүдгүүрээр дамжуулан нөхөрлөх, баяр хөөрөөр бялхах боломжийг соёрхжээ. Тэр нь «Олон хөвгүүдийг алдар уруу авчрах» баяр хөөр, «Мөнх алдрын үлэмж арвин” үгээр хэлшгүй баяр баясал билээ. Энэ баяр хөөрийг Паул «Бидний цаг зуурын ялихгүй зовлонтой” «Зүйрлүүлшгүй» гэж хэлсэн байна. {AM 350.1} Aм 284.2
Христийг анх дэлхийд ирэхэд «Хаанчлалын сайн мэдээг» тунхагласан дагалдагчдад тохиолдсон зүйл Түүний дахин ирэлтийн мэдээг тунхаглах хүмүүсийнхтэй адилхан байх болой. Дагалдагчид зөгнөсөн цаг боллоо. Бурханы хаанчлал ойрхон байна” хэмээн тунхагласны адил Миллер болон түүний нөхөд Библид бичигдсэн хамгийн урт, эцсийн эш үзүүллэгийн цаг төгсөх гэж байгааг, шүүлт ойрхон байгаа болон мөнхийн хаанчлалыг угтан авах хэрэгтэйг зарлан тунхагласан юм. Шавь нарын тунхаглал цаг хугацааны хувьд Даниел 9 бүлэгт дээрх далан долоон хоногт үндэслэж байв. Миллер болон түүний нөхдийн тунхагласан мэдээ далан долоон хоногийг багтаах Даниел 8:14 дээрх хоёр мянга гурван зуун өдрийн тухай зөгнөлийн цаг хугацаа төгсөж байгааг зарлаж байв. Энэ хоёр тунхаглалын аль аль нь нэг агуу эш үзүүллэгийн цаг хугацааны өөр өөр хэсгийг бэлгэдэж байлаа.{АМ 351.1} Aм 285.1
Уиллиам Миллер болон түүний нөхөд анхны дагалдагчдын адил тунхаглаж байсан мэдээгээ ямар чухал болохыг бүрэн ойлгоогүй. Сүмийг удаан хугацаанд ноёлсон алдаа дутагдал нь эш үзүүллэгийн чухал хэсгийг зөв тайлбарлахад саад болсон юм. Дагалдагчид дэлхийд тунхаглуулахаар Бурханы өгсөн мэдээг тунхагласан боловч утга санааг нь буруу ойлгосноос болж сэтгэлээр унав. {АМ 351.2} Aм 285.2
Даниел 8:14 дээрх «Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид. Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” гэсэн зөгнөлийг Миллер дэлхийг ариун газар хэмээн тооцох олон нийтийн үзэл дээр тулгуурлан ариун газар сэргэнэ гэдэг Эзэн дэлхийд дахин ирж, дэлхийг галаар цэвэршүүлнэ гэж айлджээ. Тиймээс Миллер хоёр мянга гурван зуун өдрийн төгсгөлийг тооцоолохдоо Есүсийн дахин ирэлт болно гэж тогтоожээ. Тэрээр ариун газар гэж юу болохыг олон нийтийн үзэл бодол дээр үндэслэсэн учраас алдаа гаргасан юм.{АМ 352.1} Aм 285.3
Христийн үхэл болон тахилчийн үйлчлэлийг бэлгэдсэн дэлхий дээрх ариун ордны ариунаас ариун газрын сэргээх ёслол бол тэргүүн тахилчийн бүтэн жилийн үйлчлэлийн сүүлчийн ёслол байв. Энэ ёслол эвлэрүүллийн ажлыг төгсгөж, Израилийн гэм нүглийг зайлуулах зорилготой. Эвлэрүүлийн ёслол тэнгэр дэх Тэргүүн Тахилчийн тэнгэрийн номонд бүртгэгдсэн хүмүүсийн гэм нүглийг бүрэн устгасныг бэлгэдэж байв. Уг үйлчлэлд хянан шалгах, шүүн тунгаах үйл ажиллагаа багтана. Энэ үйл явдал Христийн тэнгэрийн үүлэн дээр агуу сүр хүч, цог жавхлантай залран ирэхийн өмнө болох ёстой. Есүс дэлхий дахинд ирэхэд бүх асуудал шийдвэрлэгдсэн байх болно. Есүс «Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөхийн тулд Миний шагнал Надтай хамт байгаа» (Илчлэлт 22:12) хэмээн хэлсэн юм. Илчлэлт 14:7 дээр эхний тэнгэр элчийн «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчхээд байна” хэмээн тунхагласан шүүлт бол дахин ирэлтийн өмнө болох шүүлт юм. (АМ 352.2} Aм 285.4
Энэ мэдээг тунхагласан хүмүүс зөв цагтаа зөв мэдээг тунхаглажээ. Харин Даниел 9 бүлэгт «Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна” гэсэн тунхаглал нь Мессиагийн үхлийг зөгнөсөн байсныг анзаараагүй анхны дагалдагчид шиг Миллер болон түүний найзууд Даниел 8:14 болон Илчлэлт 14:7 дээр үндэслэсэн мэдээг тунхагласан боловч Илчлэлт 14-р бүлэг дээр Эзэний дахин ирэлтээс өмнө тунхаглагдах өөр мэдээ байсныг анзаараагүй өнгөрчээ. Дагалдагчид далан долоон хоногийн төгсгөлд байгуулагдах ёстой хаанчлалын тухай буруу ойлгосны адил Адвентистууд (Дахин Ирэлтэд Итгэгчид) хоёр мянга гурван зуун хоногийн төгсгөлд ямар үйл явдал болох ёстойг буруу ойлгосон байлаа. Дээрх хоёр тохиолдолд олон нийтийн буруу үзлийг даган дуурайсан гэхээс илүү хүлээн зөвшөөрсөн учраас үнэнийг бүрэн ойлгож чадаагүй ажээ. Тэд бүгд Бурханы тунхаглахыг хүсэж байсан мэдээг түгээж, Түүний хүслийг биелүүлсэн боловч Бурханы мэдээг буруу ойлгосноос болж сэтгэлээр унасан юм. {АМ 352.3} Aм 286.1
Гэвч Бурхан шүүлтийн тухай анхааруулгыг байгаа байдлаар нь тунхаглах өгөөмөр зорилгоо биелүүлжээ. Бурхан хүмүүст зүрх сэтгэлд нь юу байгааг мэдүүлэхийн тулд хүслийнхээ дагуу тодорхой цаг хугацаанд сорилтонд орохыг зөвшөөрдөг нь Бурханы мэдээ сүмийг сорьж, ариусгах зорилготой байв. Хүмүүст зүрх сэтгэл нь энэ дэлхий эсвэл Христийн алин дээр үндэслэсэн болохыг харуулж өгсөн юм. Тэд Аврагчид хайртай гэж ярьж байсан бол одоо хайраа батлан харуулах шаардлага гарав. Тэд дэлхийн хүсэл мөрөөдөл, хүсэл сонирхлоо орхиж, Эзэнийхээ дахин ирэлтийг баяртайгаар угтахад бэлэн байсан уу? Бурханы мэдээ сүмд сүнслэг байдлаа ойлгоход туслах зорилготой байлаа. Эзэнийг гэмшил болон даруу зангаар эрж хайхад туслахын тулд энэ мэдээ тунхаглагдсан ЮМ. (AM 353 1) Aм 286.2
Тэд тунхаглаж байсан мэдээгээ өөрсдөө буруу ойлгосон учраас сэтгэлээр унасан ч сайн үр дүн гарсан юм. Гутамшигт үйл явдал анхааруулгыг хүлээж авсан хүмүүсийн зүрх сэтгэлийг шалгаж байв. Хүмүүс цөхөрч туйлдсан учир бүхнийг үгүйсгэж, Бурханы үгэнд итгэх итгэл найдвараа орхисон болов уу? Тэд залбирч, даруу зангаар эш үзүүллэгийг хэрхэн буруу ойлгосноо мэдэхийн тулд илүү хичээх болов уу? Тэдний хэд нь айдас, сэтгэл хөдлөл, хөөрлөөр асуудалд хандаж байсан бол? Олон хүн Эзэний ирэлтийг хүсэн хүлээж байв. Дэлхийн хүмүүсийн доог тохуу, буруутгалд өртөж, сэтгэлээр унаж, яахаа мэдэхгүй болох цагт тэд итгэлээсээ татгалзах болов уу? Тэд Бурханы хэрхэн харьцаж байгааг ойлгоогүйгээс болж Түүний үгэн дэх тодорхой гэрчлэлүүдийг үл тоомсорлож чадах байсан болов уу? {АМ 353.2} Aм 287.1
Энэ шалгуур Бурханы үг, Түүний Сүнсний сургаалд итгэж байгаа, чин үнэнээр дагаж байгаа эсэхээ шалган таних зорилготой байв. Тэд зөвхөн ийм байдлаар Библи өөрийгөө тайлбарладаг болохыг ойлгож, хүмүүсийн онол, тайлбаруудыг хүлээн зөвшөөрөх аюулыг бүрэн ухааруулах ёстой байв. Алдаа дутагдлаасаа болж амссан зовлон, уй гашуу нь итгэлтэй хүмүүст сургамж болдог юм. Тэд эш үзүүллэгийн үгсийг илүү судлах болно. Тэд итгэлийн үндсэн үзлүүдээ илүү анхааралтай нягталж, Христэд итгэгчдийг хүлээн зөвшөөрсөн боловч Бичээсүүдэд үндэслээгүй бүхнээс татгалзахад тус болох болно.{АМ 354.1} Aм 287.2
Итгэгчдийн зовлон бэрхшээлийн цагт ойлгож чадахгүй байсан зүйлс нь анхны дагалдагчдад тохиолдсон шиг хожим тодорхой ойлгогдох болно. Тэд хэдий алдаа дутагдлаасаа болж зовлон шаналалд автсан ч Эзэний зорилгууд биелснийг ойлгох ёстой байв. Тэд энэ чухал үйл явдлын төгсгөлд Бурхан «Энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй” бөгөөд Түүний замууд нь «Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдад ... хайр энэрэл ба үнэн юм» гэдгийг ойлгох болно.{АМ 354.2} Aм 287.3