Агуу Мэтгэлцээн
21—Анхааруулгыг Эсэргүүцсэн нь
Yиллиам Миллер болон түүний нөхөд дахин ирэлтийн талаар номлохдоо хүмүүсийг шүүлтэнд бэлтгэх цорын ганц зорилготой байв. Тэд шашны багш нарыг сүмд өгсөн жинхэнэ итгэл найдвараар сэргээж, итгэлийн амьдралыг илүү гүнзгий мэдрүүлэхийг хичээж байв. Тэд мөн үл итгэгчдэд цаг алдалгүй гэмшиж, Бурхан руу хандах шаардлагатайг ухааруулахыг оролдож байлаа. «Тэд бүх бүлэглэл, урсгалуудын зохион байгуулалт, ёс журамд оролцохгүйгээр, хэнийг ч ямар нэгэн урсгал бүлэглэлд элсүүлэх гэж хичээлгүйгээр ажиллаж байжээ.” {АМ 375.1} Aм 305.1
Миллер «Би үйлчлэлийнхээ туршид оршин буй сүмийн урсгалуудаас гадна өөр биеэ даасан урсгал үүсгэн байгуулах тухай, эсвэл нэгийг нь үгүйсгэж нөгөөг нь дэмжих талаар огт бодож, хүсэж байгаагүй. Би бүгдэд нь тус болохыг бодсон. Христэд итгэгчид Христийн дахин ирэлтэд бүгд баярлаж, миний харж байгааг харж чадахгүй байгаа хүмүүс сургаалыг маань хүлээн авах хүмүүсээс дутахгүй зааж буй сургаалыг таашаана гэж найдаж байв. Тиймээс би тусдаа цуглаан үүсгэх шаардлага гарна гэж огт бодож байгаагүй. Би хүмүүсийг Бурхан уруу хандуулж, дэлхий дээр буух шүүлтийн талаар анхааруулж, итгэгч ахан дүүсээ Бурхантай амар тайван уулзах зүрх сэтгэлтэй болоход туслахыг л бодож байв. Миний үйлчлэлээр Бурханд итгэсэн хүмүүс янз бүрийн сүмүүдэд элсэн орсон.» —Bliss, page 328.{АМ 375.2} Aм 305.2
Түүний үйлс бусад сүмүүдийг босгон байгуулж байсан тул сүмүүд хэсэг хугацаанд түүнд нааштай хандаж байлаа. Гэвч пасторууд болон шашны удирдагчид Адвент сургаалыг эсэргүүцэхээр шийдэж, дахин ирэлтийн мэдээний учруулж буй бүх айдсыг арилгахын тулд гишүүдээ дахин ирэлтийн (Адвент) сургаалыг сонсох эрхийг хасаж, тэрхүү итгэл найдварын тухай сүмийн цуглаанууд дээр дурсахыг хориглосон байна. Ийнхүү итгэгчид үлэмж сорилт, саад бэрхшээлүүдтэй тулгарчээ. Тэд сүмдээ хайртай бөгөөд сүмээ орхихыг хүсэхгүй байлаа. Гэвч тэд Бурханы үгнээс цадрах гэрлийг хааж, эш үзүүллэгүүдийг судлах эрхийг нь хасахыг хараад Бурханд үнэнч байхын тулд бууж өгөхөөс татгалзсан юм. Тэд Бурханы үгэнд бичигдсэн гэрчлэлийг хааж боох гэж оролдож байсан хүмүүсийг «Үнэний багана хийгээд үндэс” болох Христийн сүмийг босгон байгуулагчид гэж тооцож чадахгүй болов. Тиймээс тэд сүмүүдээсээ холбоогоо таслах хэрэгтэй гэж үзжээ. Ийнхүү 1844 оны зун тавин мянга гаруй хүн сүмээсээ татгалзсан байна.{АМ 376.1} Aм 305.3
Тэр үед Америкийн Нэгдсэн Улс даяар сүмүүдэд үлэмж өөрчлөлт ажиглагдаж эхлэв. Сүмүүд олон жил дэлхийн үйл явдлууд, ёс заншлуудад аажмаар автаж, сүнслэг амьдралын хувьд доройтож байв. Гэвч тэр жил улс даяар бүх сүмүүд гэнэтийн, ил тод уналтанд орж эхэлсэн байна. Олон түмэнд анзаарагдаж, сонин хэвлэлүүдээр шуугиж, индэр дээрээс ярьж байсан энэ үйл явдлын учир шалтгааныг хэн ч тайлбарлаж чадаагүй байлаа.(АМ 376.2) Aм 306.1
Филадельфи хотын Пресбитериан цуглааны олон хүний хэрэглээ болсон Библийн тайлбар толийг зохиогч, хотын тэргүүлэгч сүмийн пастор Барнес «Сүмд үйлчилж байсан хорин жилийн хугацаанд өнгөрсөн удаагийн Эзэний Зоогийн ёслол шиг хэн ч шийдвэр гаргаагүй ёслолыг үйлдэж байгаагүй гэдгээ онцолсон билээ. Өнөөг хүртэл ямар ч сэргэлт болж, хэн ч шийдвэр гаргасангүй, профессоруудын дунд итгэл бишрэлд нь ямар ч ахиц гарсангүй, авралын тухай ярилцахаар хэн ч Библийн хичээлд ирсэнгүй. Бизнес, худалдаа сайжирч үйлдвэрийн үүд хаалга нээгдсэнээр дэлхийн үзэл санаа газар авч байлаа. Ийм үзэгдэл бусад бүх урсгалуудад ажитлатдаж байв.»— Congregational Journal, May 23, 1844.{АМ 376.3} Aм 306.2
Тухайн жилийн хоёрдугаар сард Оберлинн Коллежийн Профессор Финни «Манай улсад байгаа Протестант сүмүүд энэ үеийн ёс суртахууны шинэчлэлтүүдэд хайхрамжгүй, дайсагнасан байдлаар хандсаар ирсэн нь баталгаатай билээ. Зарим нэг онцгой тохиолдлуудаас бусад нь олон нийтийг хамарсан хэмжээнд хүрээгүй. Мөн баталгаатай баримт бол, бараг бүх сүмүүдэд сэргэлтийн хүч нөлөө байхгүй байлаа. Сүнслэг байдалд тоомжиргүй хандах байдал бий болж, тэр нь аймшигтай гүнзгийрч байв. Үүнийг бүх шашны хэвлэлүүдэд онцолсон. ... Сүмийн гишүүд нийтээрээ хэв маяг, загвар хөөцөлдөж, бурхангүй хүмүүсийн бүжиг наадамд хамрагдаж эхэлсэн. ... Бидэнд энэ эмзэг сэдвийг нарийвчлан ярих шаардлага байхгүй. Энэ нөхцөл байдал улам ноцтой болж, бидэнд дарамт учруулах хүртэл сүмүүд эмгэнэлтэйгээр доройтож байгааг тэвчээртэй ажиглах хэрэгтэй байна. Тэд Эзэнээс хэт холдсон бөгөөд Эзэн мөн тэднээс холдсон байна.» (АМ 377.1) Шашны Телескоп сэтгүүлийн сурвалжлагч «Бид өнөөдрийнх шиг шашны доройтлыг хэзээ ч үзэж байгаагүй. Үнэхээр сүм нойрноосоо сэрж, энэ зовлонгийн учрыг эрж хайх хэрэгтэй. Сионд хайртай хүн бүхэн энэ зовлонтой танилцах ёстой. Бид шинээр итгэгчдийн тоо ‘Тун цөөн, тоолох боломжгүй’ байгааг нүгэлтнүүдийн ичгүүргүй байдал зүрх сэтгэл нь хатуурсныг хараад, өөрийн эрхгүй ‘Бурхан нигүүлслээ хайрлахаа больсон юм уу? Өршөөлийн хаалга хаагдсан юм уу?’ хэмээн дуу алдахаар болж байна.» {AM 377.2} Aм 306.3
Сүмд ийм нөхцөл учир шалтгаангүйгээр тохиолддоггүй. Хувь хүмүүс, сүмүүд, үндэстнийг нөмөрсөн сүнслэг харанхуй байдал нь Бурхан тэнгэрлэг уучлал нигүүлслээ үзүүлэхээ больсноос болсон бус харин хүмүүс Тэнгэрийн үнэний гэрлийг үл тоож, Бурханаас хөндийрснөөс болж байгаа юм. Ийм байдал Христийн цаг үеийн Иудей ард түмний түүхээс тод харагддаг. Тэд дэлхийг шүтэж, Бурхан болон Түүний үгийг умартан, мэргэн ухаанаа доройтуулж, зүрх сэтгэлээрээ дэлхийтэй уусаж, зугаа цэнгэлийг хөөцөлдөж эхлэв. Тиймээс тэд Мессиагийн ирэх тухай мартаж, бардам зан, итгэлгүй байдлаараа Аврагчийг үл тоомсорлосон билээ. Гэвч Бурхан Иудей үндэстнээс авралын мэдлэгээ нууцалж, тэдгээрийг хүртэх боломжийг хаагаагүй. Гэвч үнэнийг үл тоомсорлосон хүмүүс Тэнгэрийн бэлгийг хүлээн авах дур сонирхлоо гээсэн юм. Тэд «Харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар» сольж, гэрлээ харанхуй болгож, аймшигтай түнэр харанхуйд автагдав.(АМ 377.3) Aм 307.1
Сатан хүнийг гаднаа шашин шүтлэгтэй боловч дотроо бурханлаг бус зүрх сэтгэлтэй байлгах зорилго агуулдаг юм. Иудейчүүд сайн мэдээнээс татгалзсаныхаа дараа эртний ёс заншлаа чандлан сахиж, үндэсний онцлогоо тууштай хамгаалж үлдсэн ч Бурханы оршихуй алга болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Даниелын эш үзүүллэг Мессиагийн ирэх цагийг алдаа мадаггүйгээр зааж, Түүний үхлийг шууд зөгнөсөн учир тэд эш үзүүллэгийг судлахыг хориглож, эцэст нь эш үзүүллэгийн цагийг тооцох гэж оролдсон хүмүүсийг хуучин багш нар хараан зүхэх болсон юм. Израилийн ард түмэн харанхуй, зөрүүд зангаасаа болж ирэх зуунуудад авралын бэлгийг авахаас татгалзаж, сайн мэдээний ивээлийг үл тоож, тэнгэрийн үнэний гэрлийг үл тоомсорлох ноцтой, аймшигтай аюулыг ухаарч чадаагүй.(АМ 378.1) Aм 307.2
Ийм үл тоомсорлох байдал хаа байна тэнд яг адилхан үр дүн харагдах болно. Хүсэл таашаалтай нь зөрчилдсөнөөс болж ухамсраа алдсан хүн удахгүй үнэн, худлыг ялгах чадвараа алдах болно. Ийм хүний ойлголт харанхуй болж, ухамсар нь доройтож, зүрх сэтгэл нь хатуурч, Бурханаас холддог билээ. Тэнгэрийн үнэнийг жигшиж, гадуурхсан газар сүм нь харанхуйд автаж, итгэл болон хайр хөрч, хоорондоо муудаж, хагарал бий болдог юм. Сүмийн гишүүд дэлхийн хүслийг хөөцөлдөж, эрч хүчээ барж, гэм нүгэлтнүүдийн үл гэмших зүрх сэтгэл улам хатуурч байна.{АМ 378-21 Бурханы шүүх цаг ирснийг зарлан тунхаглаж, Түүнээс эмээж, Түүнд мөргөхийг уриалсан Илчлэлт 14-р бүлэг дэх эхний тэнгэр элчийн мэдээ Бурханы хүмүүсийг дэлхийн бузар нөлөөнөөс салгаж, тэдэнд дэлхийн явдалд нийцэж, үнэнээс ухарч няцаж байгааг нь ухааруулах зорилготой. Бурхан энэ мэдээгээр дамжуулан сүмд анхааруулга өгсөн бөгөөд, хэрэв анхааруулгыг хүлээн зөвшөөрвөл тэд Бурханаас холдуулж байгаа бүх бузар муугаас салах байлаа. Хэрэв тэд тэнгэрээс илгээсэн мэдээг хүлээн авч, зүрх сэтгэлээ Бурханы өмнө даруу болгож, Түүний өмнө зогсох бэлтгэлээ базаасан бол Бурханы Сүнс болон хүч чадал тэдэнд мэдрэгдэх байв. Сүм «Нэг зүрх сэтгэлтэй», «Бурханы үгийг зоригтойгоор ярьдаг”, «Эзэн тэдэн дээр аврагдагчдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж» байсан элч нарын үеийнхтэй адил эв нэгдэл, итгэл найдвар, хайр ивээлээр дүүрэх байв. Үйлс 4:32,31,2:47. (АМ 379 1) Aм 307.3
Хэрэв Бурханы хүмүүс Үгнээс нь цацарч байдаг үнэний гэрлийг хүлээн авбал тэд Христийн залбиран гуйж байсан эв нэгдэлд хүрэх байсан юм. Үүнийг элч «Амар тайвны хүлээс доторх Сүнсний нэгдэл» гэж нэрлэсэн билээ. Тэрээр энэ тухай: «Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байна” хэмээжээ. Ефес 4:3-5.{АМ 379.2} Aм 308.1
Адвент мэдээг хүлээн авсан хүмүүсийн дунд ийм үр дүн харагдав. Тэд өөр өөр урсгалын сүмээс ирсэн боловч ялгаатай үзлээ хаяж, зөрчилдөж байсан итгэлийн тунхгуудаа арилгаж, дэлхий дээр мянган жил диваажинг цогцлоох Бичээс дээр үндэслээгүй үзлээ хаяж, дахин ирэлтийн тухай буруу үзэл сургаалаа засаж, бардамнал, дэлхийтэй нийцэх байдал нь арилж, буруугаа зөв болгосон юм. Тэдний зүрх сэтгэл хайр, баяр хөөр ноёлсон хамгийн сайхан нөхөрлөлөөр нэгдэв. Үнэн сургаалыг хүлээн авсан цөөн хүмүүст ийм гайхалтай нөлөө бий болсон юм бол, үнэнийг хүлээн авсан бүх хүмүүст адилхан нөлөө үзүүлэх байв.{АМ 379.3} Aм 308.2
Гэвч ихэнх сүмүүд энэ анхааруулгыг хүлээж авсангүй. Есүсийг ирэх шинж тэмдгийг эхэлж харах ёстой байсан «Израилийн гэрийг» сахин хамгаалагчид болох пасторууд эш үзүүлэгчдийн үгс, цаг үеийн шинж тэмдгүүдээс үнэнийг суралцсангүй. Дэлхийн мөрөөдөл, хүсэл сонирхол зүрх сэтгэлийг нь дүүргэж байсан учир тэд Бурханы хайр, Түүний үгэнд итгэх итгэлээ алджээ. Адвент сургаалыг сонсоод эсэргүүцэл, эргэлзээндээ автсан байна. Дахин ирэлтийн мэдээг гол төлөв сайн дурынхан номлож байсан тул тэд энэ мэдээг үгүйсгэж эхэлсэн юм. Тэд эртний хүмүүсийн адил «Захирагчид болон Фарисайчуудаас хэн нэгэн Түүнд итгэсэн үү?” гэж асуусантай адил Бурханы тодорхой гэрчлэлийн үгэнд ханджээ. Тэд эш үзүүллэгчдийн цаг хугацааг няцааж чадахгүй болонгуутаа эш үзүүллэгийн ном битүүмжлэгдсэн бөгөөд тэдгээрийг боломжгүй гэж зааж, эш үзүүллэгийг судлахыг хориглож байв. Пастортаа итгэсэн олон хүн анхааруулгыг сонсохоос татгалзаж, үнэнийг ойлгосон хүмүүс «Синагогоос хөөгдөхөөс» эмээж, итгэлээ илчилж зүрхлээгүй юм. Бурханы Сүмийг сорьж, ариусгахаар илгээсэн мэдээ ямар олон хүний зүрх сэтгэл Христийг бус харин дэлхийг хайрлаж байгааг харуулж байв. Тэдний дэлхийтэй тогтоосон холбоо тэнгэр лүү тэмүүлэх хүсэл тэмүүллээс нь илүү хүчтэй байв. Тэд дэлхийн мэргэн ухааныг сонсож, зүрх сэтгэлийг шалгах үнэний мэдээнээс нүүрээ буруулжээ.(АМ 380.1) Aм 308.3
Тэд эхний тэнгэр элчийн мэдээнээс татгалзсанаар өөрсдийг нь сэргээх Бурханы боломжоос татгалзсан юм. Тэд Бурханаас нь холдуулж байсан бузар мууг засах өгөөмөр элчийг ад үзэж, дэлхийтэй дотносохоор шийдэмгийгээр сонгосон юм. Эдгээр нь 1844 оны дэлхийд уусч, урваж няцсан сүмийн аймшигтай дүр зураг, сүнслэг үхлийн шалтгаан байсан ЮМ. {AM 380,2} Aм 309.1
Илчлэлт 14-р бүлэгт эхний тэнгэр элчийн араас хоёр дахь тэнгэр элч гарч ирэн «Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа, нурлаа» гэж тунхаглав. Илчлэлт 14:8. «Вавилон» гэсэн үг «Бабел» гэсэн язгуураас гаралтай бөгөөд самуурал гэсэн утгатай. Бичээст энэ үгээр бүх төрлийн хуурамч, буруу сургаалтай шашин шүтлэгийг бэлгэддэг юм. Илчлэлт 17-р бүлэгт Вавилоныг нэгэн эмэгтэйгээр дүрсэлсэн байна. Библид ариун сүмийг ариун журамт эмэгтэйгээр бэлгэдсэн байдаг бол садар эмээр хуурамч сургаалд автагдсан сүмийг бэлгэддэг билээ.{АМ 381.1} Aм 309.2
Библид Христ болон Түүний сүм гэрлэж буйгаар ариун, үнэнч харилцааг нь бэлгэджээ. Эзэн ард түмнээ Өөртэйгөө ариун гэрээгээр холбож, тэдний Бурхан гэдгээ амлаж, тэд ч, зөвхөн Түүний хүмүүс болохоо тангарагласан юм. Тэрээр «Би чамтай мөнхөд сүй тавина. Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина» гэж хэлээд, Хосеа 2:19 цааш нь «Би та нартай гэрлэсэн» (Иеремиа 3:14) хэмээн тунхаглажээ. Мөн Паул Шинэ Гэрээнд үүнтэй адил дүрслэлийг ашиглан «Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачхаар ганц нөхөртэй сүй тавиулсан” хэмээжээ. 2 Коринт 11:2.1{АМ 381.2} Aм 309.3
Бурханаас итгэл, хайраа буруулж, дэлхийн эд зүйлсийг хайрласан сүмийн Христэд итгэгчдийн итгэмжгүй хандлагыг гэрлэлтийн тангаргаа зөрчиж байгаатай адилтгажээ. Эзэнээс холдсон Израилийн гэм нүглийг бурууггаеаи Бурханы хайр энэрлийн талаар «‘Би чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн’ гэж Эзэн Бурхан тунхагласан.» «Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, тэргүүн алдартай болжээ. Дараа нь чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан. ... Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэв.” «Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил, Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ.» «Чи бол нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм» хэмээжээ. Езекиел 16:8,13-15, 32; Иеремиа 3:20. {AM 381.3} Aм 309.4
Шинэ Гэрээнд Бурханаас илүү дэлхийг хайрладаг, нэр төдий Христэд итгэгчдийн талаар дээрхтэй адил зүйлийг өгүүлжээ. Элч Иаков «Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?” гэсэн байна.{АМ 382.1} Aм 310.1
Илчлэлт 17-р бүлэг дэх эмэгтэй, «Нил ягаан болон час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулуу, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын бузар юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.... Түүний духан дээр ‘Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон’ гэсэн нууц нэр бичигдсэн байв.” Эш үзүүлэгч түүний тухай «Тэр эм ариун хүмүүсийн цуснаас болон Есүсийг гэрчлэгчдийн цуснаас уугаад согтохыг би харав” гэжээ. Вавилоны тухай «Тэр эм бол дэлхийн хаадыг хаанчлах агуу хот мөн” гэсэн байдаг. Илчлэлт 17:4-6,18. Христэд итгэгч хаант улсын хаадыг олон зууны туршид дарангуйлсан эрх мэдэл нь Ром юм. Нил ягаан болон час улаан өнгө, алт, үнэт чулууд, сувд болон хаадынхаас илүү сүр жавхлан, бардамналаар Ромын засаглалыг дүрсэлжээ. Христийн дагалдагчдыг хавчсан Ромын сүмээс илүү өөр «Ариун хүмүүсийн цуснаас уугаад» согтсон эрх мэдэл дэлхийд байхгүй. Вавилоныг «Дэлхийн хаадтай” хууль бус гэм нүгэлтэй харилцаа тогтоосон гэж буруутгадаг. Эзэнээс холдож, харь үндэстнүүдтэй нийлсэн Иудейчүүдийн сүм янхан болж, дэлхийн эрх мэдэлтнүүдийн дэмжлэгийг олохын тул өөрсдийгөө завхайруулсан Ром ч гэсэн хамтдаа буруутгагдах 60ЛН0. {AM 382.2} Aм 310.2
Вавилоныг «Дэлхийн янхнуудын ... эх» гэсэн байна. Түүний охид нь сургаал болон ёс заншлуудыг нь сахиж, дэлхийн хаадтай хууль бус холбоо тогтоохын тулд Бурханы үнэн болоод хүслийг нь эсэргүүцсэн сүмүүдийг төлөөлж байна. Илчлэлт 14-р бүлэг дээрх Вавилон уналаа гэсэн тунхаглал цэвэр ариун байсан боловч самуурч, бузартсан шашнуудад хамаатай. Энэ мэдээ шүүлт болох тухай анхааруулгын дараа өгөгдсөн нь дэлхийн сүүлчийн өдрүүдэд болохыг бэлгэдэж байна. Тиймээс энэ зөгнөл дан ганц Ромын Сүмд хамаарахгүй, учир нь Ромын сүм мөхсөн байдалтай олон зууныг элээж байна. Үүнээс цааш арван наймдугаар бүлэгт Бурханы хүмүүсийг Вавилоноос гарагтун хэмээн дуудсан байна. Энэ бүлэгт Бурханы хүмүүс Вавилонд одоо болтол олноороо байгаа гэсэн үг. Өнөө үед Христийн олон дагалдагчид ямар шашинд харьяалагдаж байна вэ? Мэдээж, төрөл бүрийн Протестант сүмүүдэд харьяалагдаж байгаа. Эдгээр сүмүүд анх Бурхан болон үнэний төлөө тэмцэж гарч ирсэн учир Бурханы ивээлийг хүртсэн юм. Үл итгэгчид хүртэл сайн мэдээний зарчмуудыг хүлээн зөвшөөрснөөс сайн үр дагавруудыг хүртсэн байдаг. Эш үзүүлэгч Израильд хандан «Дараа нь чиний гоо үзэгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж өгүүлсэн байна. Протестантууд Израильд хараал ба сүйрлийг авчирсан хүсэл мөрөөдлөөсөө болж уналтанд орсон билээ. Тэд бурханлаг бус хүмүүсийн ёс заншлыг дуурайж, тэдэнтэй нөхөрлөхийг хүсэн, мөрөөдөж байсныг «Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэв» гэжээ. Езекиел 16:14,15.{АМ 382.3} Aм 310.3
Ихэнх Протестант сүмүүд «Дэлхийн хаадтай” бузар, гэм нүгэлтэй харилцаа үүсгэсэн Ромын жишээг дагаж байна. Төрийн ивээлд орсон сүмүүд засгийн газартайгаа харилцаа холбоо тогтоожээ. Иймээс самуурал гэсэн утга бүхий «Вавилон» гэсэн нэр үзэл сургаалаа Библиэс авсан гэх боловч Библитэй үл нийцэх үзэл, онолуудаас болж олон урсгал болон хуваагдсан шашны урсгалуудад тохирсон нэр юм.(АМ 383.1) Aм 311.1
Ромоос салсан сүмүүд дэлхийтэй бузар харилцаа үүсгэхээс гадна Вавилоны мөн чанарыг агуулж байна. Ромын Католик сүм {АМ 383.2} Aм 311.2
«Хэрэв Ромын Сүм гэгээнтнүүд гэсэн хиймэл шүтээн шүтдэг гэж бурууттагдаж байгаа бол, Мариад зориулсан арван сүмтэй боловч Христэд зориулсан ганц сүмтэй Английн Сүм мөн буруутгагдах ёстой” гэж маргадаг.—Richard Challoner, The Catholic Christian Instructed, Preface, pages 21, 22. (AM 384.1) Aм 311.3
Доктор Хопкинс «Мянганы Тухай Эргэцүүлэл» номондоо «Христийг эсэргүүцэж буй сургаал, ёс заншлыг зөвхөн өнөөгийн Ромын Сүмээр хязгаарлан төсөөлж болохгүй. Протестант сүмүүд хүртэл Христийн эсрэг зүйлсийг зааж байгаа бөгөөд тэд өөрчлөн шинэчлэгдсэн гэхээс илүү ... самуурч, гэм нүгэлдээ живж байна” гэж бичжээ.—Samuel Hopkins, Works , vol. 2, p. 328.1AM 384-21 Aм 311.4
Пресбитериан Сүм Ромын Сүмээс салсан тухай Доктор Гутри «Гурван зуун жилийн өмнө манай сүм Библиэр туг хийж, ‘Бичээсүүдийг Судалцгаая’ гэсэн уриатайгаар Ромоос салан тусгаарласан билээ.» Гэвч «Тэд Вавилонаас цэвэр гарч ирж чадсан уу? гэсэн чухал асуулттай тулгараад байна” гэж бичжээ.—Thomas Guthrie, The Gospel in Ezekiel, page 237.{AM 384 3} Aм 311.5
Спуржеон «Английн Сүм Эзэний зоогийн ёслолд хэт автсан мэт харагдавч үнэндээ гүн ухааны итгэлгүй байр сууринаасаа болж Библитэй үл нийцэлдэх байдалд илүүтэй өртжээ. Бидний сайн гэж төсөөлж байсан хүмүүс нэг нэгээрээ үндсэн итгэлээсээ нүүр буруулж байна. Английн амин сүнс болсон сүм олны өмнө гарч ирээд, өөрийгөө ичих ч үгүй Христэд итгэгч гэж дуудахаас сийхгүй жигшүүрт урвалтанд автсан гэдэгт би эргэлзэхгүй байна.» {АМ 384.4} Aм 311.6
Энэхүү агуу урвалтын эх үүсвэр юу байв? Сүм яаж энгийн сайн мэдээнээс холдож эхэлсэн бэ? Сүм мухар сүсэгтнүүдэд Христийн шашныг хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсоноор хуурамч шүтлэгийн ёс заншилд буулт хийснээр энэ бүхэн эхэлсэн билээ. Элч Паул эрт цагаас «Хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна” (2 Тесалоник 2:7) гэж хэлж байв. Элч нарыг амьд байх үед сүм харьцангүй цэвэр ариун байжээ. Гэвч «Хоёрдугаар зууны сүүлийн хагасаас сүмүүдийн ихэнх нь шинэ дүр төрхтэй болж, анхны энгийн итгэл бишрэлээ алдаж нас өтөлсөн элч нарыг булшинд орсны дараа хүүхдүүд нь шинэ итгэгчидтэй нийлж ... хүч түрэн, сүмийн үйл хэргийг өөрчилсөн.»—Robert Robinson, Ecclesiastical Researches, ch. 6, par. 17, p. 51. Шинэ хүмүүсийг ямар ч үнээр хамаагүй элсүүлэхийн тулд Христэд итгэгчдийн өндөр жишгийг буулгаж, үр дүнд нь «Мухар сүсэгтнүүд сүмд үер адил орж ирэхдээ, бүхий л зан суртахуун, ёс заншил, хуурамч шүтээнүүдтэйгээ хамт орж ирсэн.»— Gavazzi, Lectures, page 278. Христийн шашин дэлхийн удирдагчдын таалал, дэмжлэгийг олж, үй олон хүнийг эгнээндээ нэгтгэсэн боловч, олон итгэгчид нь гаднаа Христэд итгэгч мэт харагдах боловч «Дотроо нууцаар шүтээндээ мөргөдөг мухар сүсэгтнүүд хэвээр үлдсэн юм.»— Ibid., page 278.{АМ 384.3} Aм 312.1
Ийм үйл явц Протестант гэж нэрлэгддэг сүм бүхэнд давтагдаагүй гэж үү? Өөрчлөн Шинэчлэлтийн жинхэнэ чанарыг хадгалж байсан үүсгэн байгуулагчид өнгөрөн одоход, үр удам нь залгамжлахдаа, үйл хэргийг нь «Шинэ-хэлбэртэй” болгожээ. Эцгүүдийнхээ итгэл бишрэлийг сохроор дагаж, илүү үнэний гэрлийг хүлээн авахаас татгалзсан Өөрчлөн Шинэчлэгчдийн хүүхдүүд эцэг өвгөдийнхөө энгийн даруу зан, өөрийгөө огоорсон зүрх сэтгэл, дэлхийгээс татгалзахыг өвлөн авахыг хүсээгүй юм. Ийнхүү «Анхны энгийн итгэл бишрэл алга болжээ.” Дэлхийн нөлөө сүмүүдэд үерлэн ороход «Бүх ёс жаяг, зан заншил, хуурамч шүтээнүүд нь хамт орж ирсэн юм.” {АМ 385.1} Aм 312.2
Сүм дэлхийтэй нөхөрлөн, «Бурханыг эсэргүүцэх» байдал Христийн дагалдагчид гэсэн нэр зүүгчдийн дунд аймшигтай хэмжээнд хүртлээ дэлгэрч эхлэв. Христэд итгэгч улс орны нэр хүндтэй сүмүүд Библийн жишиг болсон энгийн даруу, өөрийгөө үгүйсгэсэн, бурханлаг байдлаас ямар их холдоо вэ! Мөнгийг зөв хэрэглэх тухай Жонн Вейсли «Асар үнэтэй талантаа, нүдний хүсэл тачаалаа хангахын тулд хэт үнэтэй хувцас, хэрэггүй гоёл чимэглэлд дэмий бүү зарцуул. Орон гэрээ дэмий гоёж чимж хэт үнэтэй тавилга, үнэт уран зураг, барималд ямар ч мөнгөө бүү зарцуул. ... Амьдралаараа бардамнах хүслээ хангах, хүмүүсийн магтаал сайшаалыг олох гэж бүү хичээ. ... ‘Та сайныг үйлдэж байгаа цагт хүмүүс таныг сайнаар ярих болно.» Та ‘Нил ягаан, цэвэр маалинган хувцас’ өмсөж, ‘Өдөр бүр найрлан цэнгэж’ байгаа цагт хүмүүс таныг төгс мэдрэмж, өгөөмөр зан, зочломтгой хэмээн сайшааж баяр хүргэх болно. Гэвч энэ үнэтэй сайшаал магтаалыг битгий худалдаж ав. Оронд нь Бурханы хайр хүндлэлд сэтгэл хангалуун бай” хэмээжээ.—Wesley, Works, Sermon 50, «Мөнгөний Хэрэглээ.” Гэвч өнөө цагийн сүмүүд ийм сургаалыг үл ойшоож байна.{АМ 385.2} Aм 312.3
Дэлхийн хүмүүс шашин шүтлэгт харьяалагдах нь түгээмэл болжээ. Удирдагчид, улс төрчид, хуульчид, докторууд болон худалдаачид нийгэмдээ нэр хүнд, дэмжлэг олж авахын тулд, дэлхийн ашиг сонирхлоо нэмэгдүүлэхийн тулд сүмд нэгдэж байна. Тэр бузар булай үйлсээ Христэд итгэгч хэмээх нэрээр далдлахыг оролддог ажээ. Эдгээр баптисм хүртсэн дэлхийн хүмүүсийн эд хөрөнгө, хүч нөлөөтэй нэгдсэн шашны байгууллагууд илүү алдар нэр, хамгаалалтыг авахаар тэмцэж байна. Тансаг гоёл чимэглэлтэй, сүр жавхлантай сүмүүд хотын өргөн чөлөөнүүдэд сүндэрлэж байна. Сүмд ирж байгаа хүмүүс үнэтэй, загварын хувцаснуудаар гоёдог. Чадварлаг пасторуудад олон хүнийг зугаацуулж, сүмдээ татахын тулд өндөр цалин олгодог. Пасторын номлол нь нийгэмд түгээмэл байгаа гэм нүглийг огт хөндөхгүй, харин чихэнд тааламжтай үгсийг заадаг байх ёстой. Ингэж хэв маяг хөөсөн гэм нүгэлтнүүд сүмд нэрээ бүртгүүлж, хэлбэр төдий гэм нүтэлтнүүд бурханлаг байдлын хуурамч дүрээр нуугдах болов.{АМ 386.1} Aм 313.1
Сүүлийн үед Христэд итгэгч нэр зүүгчид дэлхийд нөлөөлөх гэж хичээж байгаа тухай нэгэн алдартай сэтгүүлд «Сүм эрхгүй цаг үеийн эрхэнд, мөргөлийн хэв маягаа орчин үеийн хэрэгцээнд тааруулж байна.» «Шашныг анхаарал татахуйц болгох бүх аргыг сүмүүд ашиглаж байна” гэж бичсэн байна. Нью Иорк дахь Инделендент сэтгүүлийн сэтгүүлч Методист сүмийн тухай «Бурханлаг болон итгэл бишрэлгүй хүмүүсийн зааг ялгаа алга болж, аль аль талд хүмүүс сайн үйлс, зугаа цэнгэл хоёрыг зааглах ялгааг байхгүй болгохоор мэрийж байна.» «Шашныг алдаршуулж буй арга нь шашны ашгийг хүртэх боловч үүрэг, хариуцлагыг нь үл тоох хандлага тун хурдацтай явагдаж байна” гэж нийтлэлдээ бичжээ.(АМ 38б.2} Aм 313.2
Ховард Кросби «Христийн сүм Эзэн Бурханы зорилгыг биелүүлэх тал дээр маш сул байгаа нь сэтгэлийг минь зовоож байна. Эртний Иудейчүүд хуурамч шүтлэгтэй улс үндэстнүүдтэй холбогдож Бурханд үйлчлэх зүрх сэтгэлээ алдсан шиг, ... Есүсийн сүм Бурханд итгэдэггүй дэлхийтэй хуурамч харилцаа үүсгэх замаар жинхэнэ Бурханы өгөх амийг олж авах арга замуудаа алдаж, Христэд итгэдэггүй нийгмийн таатай боловч хөнөөлт зуршлуудад толгойгоо бүрэн мэдүүлж, Бурханы илчлэлтэд заагаагүй, уучлал нигүүлслээр өсөж төлөвшихөд сөрөг нөлөөлөх дүгнэлтүүдийг хийж, маргаан дэгдээх болжээ» гэж бичсэн байдаг.—The Healthy Christian: An Appeal to the Church, pages 141, 142.{AM 387.1} Aм 313.3
Дэлхийн зугаа цэнгэлийг хөөцөлдөх энэхүү давалгаанд Христийн төлөө өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө золиослох байдал бүрмөсөн алга болжээ. «Сүмүүдэд идэвхтэй үйлчилж байгаа хүмүүс хүүхэд байхаасаа Христэд үйлчлэхээр, Түүний төлөө ямар нэгэн зүйл хийхийн тулд золиос гаргахад суралцаж хүмүүжсэн хүмүүс байдаг.” Гэвч «Өнөө үед мөнгө хэрэгтэй болох үед ... хэн ч хандив өргөхийг шаардахаа больжээ. Уулзалт хийх, зураг зурах, жүжиг тоглох, оройн зоог барих эсвэл зүгээр хоол идэхэд бүхнээ зориулж, хүмүүсийг зугаацуулахын тулд юугаа ч зориулахад бэлэн болжээ.” {АМ 387.2} Aм 314.1
Висконсины захирагч Уашбурн 1873 оны 1 сарын 9-нд мэдэгдэл хийн «Мөрийтэй тоглоомчдыг бэлтгэж байгаа зарим сургуулиудыг хаах хууль зайлшгүй шаардлагатай байна. Ийм сургууль хаа сайгүй байна. Зарим сүмүүд хүртэл буг чөтгөрийн ажил хийж байгаа харагдах юм. Хандивын тоглолт, хандивын үйл ажиллагаа болон сугалаа, заримдаа шашны болон сайн үйлсийн төлөө гэсэн нэртэй боловч ихэнхдээ өөр зорилго агуулж байна. Сугалаа, шагналын сан гэдэг бол үнэндээ ямар ч хөлс урсгахгүй мөнгө олох аргууд юм. Залуу хүмүүс хөдөлмөрлөхгүй мөнгө олохоос илүүтэй ёс суртахууныг доройтуулж, оюун санааг хордуулдаг зүйл гэж байхгүй. Нэр хүндтэй хүмүүс аз сорьсон үйл ажиллагаанд оролцож, олсон мөнгөө сайн үйлсэд зориулна хэмээн өөрсдийгөө хуурч байхад, залуучууд зайлшгүй аюул дагуулах тоглоом наадамд хэт автаж байгааг гайхах хэрэггүй юм» гэж хэлжээ.{AM 387.3} Aм 314.2
Дэлхийн явдалд нийцүүлэх нь Христэд итгэгч улс орны сүмүүдийг олзлон авч байна. Роберт Аткинс Лондонд номлосон сургаалдаа Англид ноёрхож буй сүнслэг доройтлын дүр зургийг дүрслэн «Жинхэнэ зөвт хүмүүс дэлхийд ховордож, хүн зөв шударга байхыг хүсэхээ больж байна. Өнөө үеийн сүмийн багш нар дэлхийг хайрлагчид, дэлхийн явдалд нийцэгчид, тав тухыг эрхэмлэгчид, алдар нэр горилогчид юм. Тэд Христтэй хамт зовлон эдлэхээр дуудагдсан боловч зэмлэлээс зайлсхийдэг.... Урвалт, урвалт, урвалт хэмээх үг сүм бүрийн үүдэн дээр бичээстэй байна. Тэд үүнийг мэддэг болов уу? Тэд үүнийг мэдэрсэн болов уу? Тэгвэл найдвар байж магадгүй юм. Гэтэл тэд ‘Бид баян, хөрөнгө ихтэй, бидэнд юу ч хэрэггүй’ гэж хашгирч байна” гэж бичжээ.— Second Advent Library, tract No. 39.{AM 388.1} Aм 314.3
Вавилоны агуу гэм нүгэл бол «Өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасанд” оршиж байсан билээ. Түүний дэлхийд уулгаж буй энэхүү хортой дарс бол дэлхийн агуу хүмүүстэй хууль бус харилцаанд орсноор гаргаж авсан хуурамч сургаалууд юм. Дэлхийтэй тогтоосон нөхөрлөл нь итгэл бишрэлийг нь завхруулж, тэд эсрэгээрээ дэлхийг завхруулж байна. Тэр ийнхүү Ариун Бичээсийн хамгийн энгийн шаардлагуудыг зөрчсөн сургаалыг дэлхийд зааж байна.{АМ 388.2} Aм 315.1
Ромчууд ард түмнээс Библийг нууж, оронд нь хүн бүхэнд өөрийн бузар сургаалуудыг тулгасан юм. Бурханы үгийг хүмүүст сэргээж өгсөн нь Өөрчлөн Шинэчлэлтийн ач гавьяа байв. Өнөө үеийн сүмүүд итгэл бишрэлээ Бичээсүүд гэхээс итгэлийн тунхаг болон сургаалууд дээр үндэслэдэг болсон нь үнэн биш гэж үү? Чарльс Беекер Протестант сүмүүдийн талаар «Тэд итгэлийн тунхгуудыг эсэргүүцэхээс зайлсхийдэг. Сүмийг удирдаж байсан эцгүүд анх гэгээнтнүүд амиа золиослогчдын хөрөгт мөргөхийг эсэргүүцсэн үгийг тэвчиж чаддаггүй байсантай адил өнөө үед сүмийн тунхгийг хамгаалах болжээ. Сүмийн эцгүүд хөрөгт шүтэхийг дэмжиж байв. ...Протестант Евангелийн урсгалууд бусдын болон өөрсдийн гарыг хүлж, Библиэс өөр ямар ч номыг (итгэлийн үндэс гэж) хүлээн зөвшөөрөхгүй байх боломжийг үгүйсгэж байна. Итгэлийн тунхгууд нь алгуурхан боловч Ром шиг Библийг уншиж судлахыг эсэргүүцэж эхэлж байна гэж хэлэхэд хэлсдэхгүй болжээ» гэж өгүүлсэн байна.—Sermon on «The Bible a Sufficient Creed,» delivered at Fort Wayne, Indiana, Feb. 22,1846.{AM 388.3} Aм 315.2
Итгэл бишрэл дүүрэн багш нар Бурханы үгийг тунхаглахад мэдлэг боловсролтой, Бичээсийг мэддэг гэх пасторууд тэдний сургаалыг тэрс үзэл хэмээн буруутгаж, үнэнийг мөшгөгчдийг үргээжээ. Дэлхий Вавилоны дарсанд гүн согтоогүй байсан бол олон хүн Бурханы үгийн тодорхой, хурц үнэнийг ухаарч, амьдралаа өөрчлөх байв. Гэвч сүмүүд хүмүүсийг чухам юу нь үнэн гэдгийг мэдэхгүй болтол самуурч, харшилдах болжээ. Дэлхий үнэнийг эсэргүүцэх болсон гол хариуцлага Христийн сүмүүдийн толгой дээр буух болно. {AM 389.1} Aм 315.3
Илчлэлт 14-р бүлэг дээрх хоёр дахь элчийн мэдээ 1844 оны зун анх тунхаглагдсан бөгөөд энэ мэдээ Бурханы сануулгыг хамгийн их сонссон атлаа, анхааруулгыг нийтээрээ эсэргүүцэж, аймшигтай уналтад орсон Америкийн Нэгдсэн Улсын сүмүүдэд зориулагдаж байв. Гэвч хоёр дахь тэнгэр элчийн мэдээ 1844 онд бүрэн биелж чадаагүй. Адвент мэдээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаныхаа үр дүнд тухайн үеийн сүмүүд ёс суртахууны уналтад орсон ч арай бүрэн уначхаагүй юм. Тэд энэ үед зориулсан онцгой мэдээнээс татгалзах тусмаа улам доош унасаар байлаа. Гэвч «Агуу Вавилон нурлаа, нурлаа. ... Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ» гэж тунхаглах цаг хараахан болоогүй байлаа. Тэрээр бүх үндэстнийг согтоож амжаагүй байв. Дэлхий өнөө үед зориулан, өгсөн онцгой үнэнийг үл тоож, хайхрамжгүй хандаж байгаа бөгөөд ийм хандлага Христэд итгэгч улс орнуудын Протестант итгэл бишрэлтэй сүмүүдэд газар авсаар байна. Эдгээр сүмүүдэд хоёр дахь тэнгэр элчийн ноцтой, аймшигтай сануулга өгөгджээ. Гэвч урвалт оргилдоо хараахан хүрээгүй байна. {АМ389.2} Aм 315.4
Библид Эзэнийг ирэхийн өмнө Сатан «Бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр» ажиллах бөгөөд «Аврагдахын тулд өгсөн үнэний хайрыг хүлээн аваагүй” хүмүүс хүчтэй «Төөрөлдөж”, «Худал хуурмагт итгэх болно” хэмээн тунхагласан байна. 2 Тесалоник 2:9-11. Энэ нөхцөл байдал, биеллээ олж, сүм дэлхийтэй нэгдэх явц бүх Христэд итгэгч улс орнуудад хэрэгжиж дуусах үед Вавилон бүрэн нурах болно. Энэ үйл явдал явагдсаар байгаа бөгөөд, Илчлэлт 14:8 дээрх зөгнөл ирээдүйд бүрэн биелэх болно.{АМ 389.3} Aм 316.1
Вавилон гэж тооцогдож буй сүмүүдэд оршдог сүнслэг харанхуй, Бурханыг эсэргүүцэх байдлыг үл харгалзан Христийн олон үнэнч дагалдагчид тэр сүмүүдэд байсаар байна. Мөн төгсгөлийн үед зориулан өгсөн онцгой үнэнийг харж байгаагүй олон хүн байсаар байна. Өөрсдийн бодит байдалдаа сэтгэл үл ханаж, илүү хурц гэрлийг хүсэн тэмүүлж буй хүмүүс цөөнгүй байна. Тэд хамрагдаж байгаа сүмүүдээсээ Христийн дүр төрхийг олж харах гэж дэмий л хичээж байна. Эдгээр сүмүүд үнэнээс улам холдож, дэлхийтэй улам дотносох үед үнэнч, хуурамч хоёрын ялгаа томорсоор, эцэстээ тэд салах болно. Бурханыг бүхнээс илүү хайрладаг хүмүүс «Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид ... бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэгчидтэй» хамт байх аргагүй болох цаг ирнэ.(АМ 390.1) Aм 316.2
Илчлэлт 18-р бүлэгт Илчлэлт 14:6-12 дээрх гурван анхааруулгыг үл тоосны үр дүнд сүм хоёр дахь тэнгэр элчийн зөгнөсөн нөхцөл байдалтай болж, Вавилонд байгаа Бурханы хүмүүс түүнээс холбоогоо таслах дуудлагыг хүлээж авах болно. Энэ мэдээ бол дэлхийд өгөгдөх сүүлчийн мэдээ бөгөөд үүргээ заавал биелүүлэх болно. «Үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан” (2 Тесалоник 2:12) хүмүүс хүчтэйгээр төөрөлдөж, худал хуурмагтайгаа орхигдох үедээ үнэний гэрэл үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа хүмүүсийн зүрхийг гийгүүлж, Вавилонд үлдсэн Эзэний хүүхдүүд «Миний ард түмэн, ... түүнээс гарагтун» гэх дуудлагыг ухаарах болно (Илчлэлт 18:4).{AM 390.2} Aм 316.3