Хүүхдийн Хүмүүжил

35/86

Гучин Хоёрдугаар Бүлэг - Зан Чанарын Төлөвшил

ТЬлөвшлийг Тууштай, Уйгагүй Оролдлогоор Олж Авдаг.— Зан чанар санаандгүй бий болдоггүй. Энэ нь ганц тэвчиж чадаагүй уур хилэн, ганц буруу алхмаар тодорхойлогдохгүй. Үйлдэл олон дахин давтагдаж байж дадал зуршил болж, зан чанарт сайн юм уу бузар муу хэв суулгадаг. Өв тэгш зан чанарыг Бурханы алдрын төлөө авъяас, чадвар бүхнээ хөгжүүлэхийн тулд уйгагүй, тууштай зүтгэж байж төлөвшүүлдэг. Олон хүмүүс үүний оронд өөрсдийгөө дур хүсэл, нөхцөл байдалдаа даатган зөнд нь орхидог. Энэ нь тэдэнд ямар нэгэн сайн сайхан зүйл дутагдсанаас бус харин Бурхан тэднийг залуу байхдаа чадах бүхнээ хийхийг хүсдэг болохыг ухаардаггүй учраас юм. (хх 164.1) XX 175.1

Бурханы бодон бусад хүмүүсийн өмнө хүлээдэг хамгийн анхдагч үүрэг бол өөрийгөө хөгжүүлэх явдал юм. Бид хийж чадах бүхий л агуу сайхан зүйлсээ хийж гүйцээх боломжтой болохын тулд Бүтээгч Эзэний хүртээсэн чадвар бүхнийг төгс төгөлдөрийн хамгийн дээд хэмжээнд хүртэл хөгжүүлбэл зохино. Зан чанараа ариусган цэвэршүүлэхийн тулд бидэнд алдаа дутагдлаа олж харах хийгээд тэдгээрийг засах, мөн зан чанарынхаа давуу талуудыг хөгжүүлэх хүчийг өгөгч Христийн нигүүлсэл хэрэгтэй. (хх 164.2) XX 175.2

Бурханы Өгсөн Хүчийг Дайчил.—Хүн бүр зан чанарын босгон байгуулах барилгачин юм. Өдөр бүр байшинг дуусгах хугацаа дөхсөөр байдаг. Бид өөрсдийгөө Бурханы Үгээр хэрхэн босож байгаагаа анхаарч, Мөнхийн Хадан суурин дээр байшингаа барьж чадаж байгаа эсэхээ хянахыг сануулсан байдаг. Бидний барилга үнэн дүр төрхөө харуулах цаг ойртсоор байна. Энэ бол хүн бүр Бурханаас авсан хүч чадлаа дайчлан энэ амьдралд болон дараагийн мөнхийн амьдралд хэрэгтэй зан чанарыг төлөвшүүлэхийг хичээх ёстой цаг мөч юм. (хх 164.3) XX 175.3

Христийг Аврагчаа болгосон итгэл бишрэл зан чанарт хүч чадал ба бат бөх байдлыг өгөх болно. Христэд үнэхээр итгэдэг хүмүүс сэргэг байж, Бурханы мэлмийн харж байгааг, бүхнийг Шүүгч ёс суртахууны үнэ цэнийг хэмжиж байгааг болон тэнгэрийн оюунлаг бүтээлүүд тэдний ямар зан чанарыг төлөвшүүлж байгааг нь ажиглаж байгааг санах болно. (хх 165.1) XX 176.1

Үйлдэа Болгон Нөлөөтэй.—Амьдралын үйлдэл бүхэн хэдий шалихгүй байсан ч гэлээ зан чанарын төлөвшилтөнд нөлөөлдөг. Сайн зан чанар бол дэлхийн ямар ч баялгаас илүү бөгөөд үүнийг төлөвшүүлэх нь хүнд заяасан хамгийн эрхэм үүрэг мөн. (хх 165.2) XX 176.2

Нөхцөл байдалд захируулан төлөвшсөн зан чанар хувирдаг бөгөөд бусадтай нийцэлгүй, зөрчлөөр дүүрдэг. Тэдгээрийг эзэмшдэг хүмүүст хүрэх зорилт амьдралын зорилго гэж байхгүй. Тэд бусдын зан чанарт ямар ч сайн нөлөөг үзүүлж чадахгүй. Тэд зорилгогүй бас хүчгүй байдаг. (XX 165.3) XX 176.3

Бурханы Загварыг Даган Төгс Болно.— Бурхан биднээс Өөрийн үзүүлсэн загварын дагуу зан чанараа барьж босгохыг хүсдэг. Бид өгөгдсөн загварын дагуу тоосго бүрийг өрж, ивээл бүхнийг арвижуулж, сул талаа олж илрүүлэн, тэдгээрийг засах ёстой. Байшингийн хананд цууралт үүсэх үед, энэ байшинд ямар нэгэн согог байна гэдгийг мэддэг. Бидний зан чанараас олон цуурал харагддаг. Эдгээр доголдлуудыг арилгахгүй бол сорилтын хүчтэй шуурга дайрах үед байшин нурах болно. (хх 165.4) XX 176.4

Бурхан бидэнд Өөрийнхөө итгэмжлэлийн дардасыг дарж өгч болохуйц зан чанарыг барьж босгох хүч чадал, ухаарал хийгээд цаг хугацааг өгдөг. Тэрээр хүүхэд бүрээ цэвэр ариун, эрхэм дээд үйлсээр сурвалжит зан чанарыг барьж, эцсийн өдөрт хүн хийгээд Бурханы хүндэтгэлийг хүлээсэн өв тэгш барилга болсон сайхан сүмийг босгоосой хэмээн хүсдэг. (ХХ 165.5) XX 176.5

Бид зан чанараа Христ дээр суурилуулсан байх ёстой. Тэрээр бат бэх, хэзээ ч хөдөлшгүй бат суурь билээ. Уруу татлага, сорилтын шуурга Мөнхийн Хаданд суурилсан байшинг яаж ч чадахгүй. (хх 166.1) XX 177.1

Эзэнд сайхан баридга барьж өгөхийг хүсдэг хүн өөрийн бүх хүч чадлаа хөгжүүлэх ёстой. Талантуудыг зөвхөн зөв ашиглаж байж нийцтэй зан чанар төлөвшдөг. Ийнхүү бид Библид алт, мөнгө, үнэт чулуугаар зүйрлэсэн байдаг Бурханы цэвэршүүлэх галын шалгуурыг давах эд зүйлсээр суурин дээрээ байшингаа барьдаг. Зан чанарыг төлөвшүүлэх тал дээр Христ бидэнд үлгэр дууриалал болдог. (хх 166.2) XX 177.2

Сорилтыг Давах Естой.—Даниелын амьдрал бол ариусгагдсан зан чанар юунаас бүтдэгийг харуулсан онгодоор бичигдэн үлдсэн тайлбар юм. Энэ нь бүх хүмүүст, ялангуяа залуу хүмүүст хэрэгтэй сургамжийг өгдөг. Бурханы шаардлагуудыг чандлан сахих нь бие болоод оюун ухаанд ашиг тустай. (хх 166.3) XX 177.3

Даниелын эцэг эх түүнийг хүүхэд насанд нь хатуу дэглэм бүхий дадал зуршлуудад сургажээ. Тэд түүнд бүхий л дадал зуршлаа байгалийн хуулинд нийцүүлэх ёстой болохыг, мөн түүний идэж уух дадал зуршил нь түүний бие махбодь, оюун ухаан хийгээд ёс суртахуунд нөлөөлдөг, мөн тэрээр бүх авъяас чадварынхаа төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээнэ, учир нь тэдгээр нь Бурханы бэлэг бөгөөд тэдгээрийг ямар нэгэн байдлаар гундааж, гэмтээх ёсгүйг зааж сургасан байжээ. Ийм сургалтын үр дүнд тэрээр Бурханы хуулийг оюун ухаандаа өргөмжилж, сэтгэл зүрхэндээ хүндэтгэх болжээ. Даниел цөлөгдсөн анхны жилүүддээ ордны сүр жавхлан, нүүр тал засах явдал хийгээд мухар сүсгийн хүнд сорилтыг давах ёстой байжээ. Энэхүү харь үндэстний сургалт түүнд эрүүл энх, хөдөлмөрч бөгөөд итгэмжит амьдралыг цогцлуухад тун их зохисон юм биш үү! Гэвч тэрээр өөрийг нь хүрээлэн байсан бузар орчны нөлөөнд авталгүй амьдарч чадсан юм. (хх 166.4) XX 177.4

Даниел ба түүний нөхөд бага насандаа зөв сургалт, хүмүүжлийн үр шимийг хүртсэн байсан боловч зөвхөн эдгээр давуу талууд тэднийг сайн хүн болгоогүй. Тэдэнд өөрсдийгөө мэдэх, ирээдүйгээ ямар үйлдлээсээ шалтгаалахыг таниж мэдэх цаг мөч ирсэн. Тэд хүүхэд насандаа авсан сургамжууддаа үнэнч байхаар шийджээ. Мэргэн ухааны эхлэл болсон Бурханаас эмээх нь тэдний агуу зан чанарын үндэс, суурь болсон. Түүний Сүнс зөв зорилго, эрхэм шийдэл бүхнийг хүчирхэгжүүлж байлаа. (хх 167.1) XX 178.1

Өндөр Зорилт Тавь.—Хэрэв өнөөгийн залуус Даниел шиг бат зогсохыг хүсвэл тэд сүнслэг булчин, шөрмөс бүхнээ дасгалжуулах ёстой. Эзэн тэднийг балчир хүүхдүүд хэвээр нь үлдээхийг хүсдэггүй. Тэрээр тэднийг амьдралын шатны хамгийн оргилд гарч, улмаар тэндээсээ дахин ганц алхам хийн Бурханы хаанчлалд ороосой гэж хүсдэг. (хх 167.2) XX 178.2

Хэрэв залуучууд зан чанарыг төлөвшүүлэх нь ямар чухал болохыг зөв дүгнэх юм бол тэд Бурханы өмнө шалгуурыг давах үйлс хийх зайлшгүй шаардлагатай болохоо харах болно. Хамгийн сул дорой нэгэн хүртэл сорилтыг давж, дээд мэргэн ухааныг эрж хайхын төлөө тууштай зүтгэн байж эдүгээ боломжгүй мэт санагдах өндөр оргилд хүрч чадна. Өчүүхэн ажлыг ч хүртэл итгэмжтэйгээр гүйцэтгэх хатуу шийдвэргүйгээр ийм амжилтанд хүрч чадахгүй. Ингэхийн тулд бузар зан чанаруудад хүчирхэгжих боломж олгохгүйн тулд байнга сэргэг байх шаардлагатай. Есүс үлгэр жишээ болж, бүх залуучууд хийгээд бүх насны хүмүүст тэнгэрлэг тусламж үзүүлэхээр энэ дэлхийд ирсэн учир залуу хүмүүст ёс суртахууны хүчийг олох боломж бий. (хх 167.3) XX 178.3

Зөвлөгөө, Зэмлэлийг Сонсох Естой.— Зан чанар, үйлдэА хийгээд дадал зуршлуудын доголдолтой хүмүүс зөвлөгөө авч, зэмлэлийг сонсдог байх хэрэгтэй. Энэ дэлхий бол Бурханы ажлын талбар бөгөөд тэнгэрлэг сүм дуганыг барихад ашиглах чулуу бүхнийг Эзэний барилгад байраа олж чадахуйц шалгагдсан, үнэт чулуу болтол нь засаж, өнгөлөх хэрэгтэй. Харин хэрэв бид сургалт, сахилгажуулалтаас татгалзаж, засуулж, өнгөлүүлэхгүй юм бол эцэст нь хэрэггүйд тооцогдон хаягдах болно. (хх 168.1) XX 178.4

Та Бурханы сүмд байр сууриа эзлэхээсээ өмнө тэгшлүүлж, өнгөлүүлэх ёстой хэвгүй чулуу учраас таны зан чанарыг барьж босгоход тун их ажиллагаа шаардаж болох юм. Хэрэв Бурхан танд бэлдсэн газартаа тохируулан байрлуулахын тулд зан чанарын чинь хэлтгий ирмэг бүхнийг алх, хасуураар эмтлэн авах юм бол та бүү гайхаарай. Үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Зөвхөн Бурхан л үүнийг хийж чадна. Тэрээр шаардлагагүй ямар ч өөрчлөлтийг хийхгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Түүний цохилт бүхэн таны мөнхийн аз жаргалын төлөөх хайрын цохилт юм шүү. Тэрээр таны сул талуудыг мэддэг бөгөөд таныг сүйтгэх бус харин сэргээхийн төлөө ажилладаг юм шүү. (хх 168.2) XX 179.1