Хүүхдийн Хүмүүжил
VIII хэсэг - Зан Чанараа Хөгжүүлэх Хамгийн Чухал Ажил
Гучин Нэгдүгээр Бүлэг - Зан Чанарын Ач Холбогдол
Знз Дэлхийгээс Авч Болох Цорын Ганц Эрдэнэ.— У ИБурханы дүрийн дагуу төлөвшсөн зан чанар бол бидний энэ дэлхийгээс олж авах цорын ганц эрдэнэ юм. Христийн сургаалд итгэдэг хүмүүс энэ дэлхийгээс тэнгэрийн гэртээ аваачиж болох тэнгэрлэг олз омог бүхнийг авах болно. Бас бид тэнгэрт үргэлж өсөн хөгжиж байх болно. Тэгэхээр энэ амьдралд зан чанараа төлөвшүүлэх нь юутай чухал вэ. (хх 161.1) XX 171.1
Жинхэнэ Зан Чанар бол Зүрх Сэтгэлийн Мөн Чанар Мөн.— Оюуны чадавх болон гоц авъяас бол зан чанар биш, учир нь гоц авьяастай гэж бодсон хүмүүсийн зан чанар тун сайнгүй байдаг. Нэр хүнд бол зан чанар биш. Жинхэнэ зан чанар бол зүрх сэтгэлийн мөн чанар бөгөөд үйлдлээр илрэн гардаг. (XX 161.2) XX 171.2
Сайн зан чанар бол алт мөнгөнөөс илүү үнэтэй эд хөрөнгө мөн. Энэ нь үймээн самуун, сүйрлээс үл хамаардаг бөгөөд дэлхийн бүх эд баялаг устаж, үгүй болох тэр өдөр энэ баялаг үр дүн өгнө. Ноён нуруутай, хувиршгүй болоод тууштай байдлууд нь хүн бүхний чин сэтгэлээсээ эрж хайх ёстой зан чанар юм. Учир нь тэдгээр нь эзэндээ сайн сайхныг хийх, бузар мууг эсэргүүцэх, бэрхшээл зовлонг даван туулах дийлдэшгүй хүчийг өгдөг. (хх 161.3) XX 171.3
Хоёр Чухал Чанар.— Зан чанарын хүч чадалд хоёр чухал зүйлд байдаг. Эхнийх нь сонгох эрх чөлөө, хоёр дахь нь өөрийгөө захирах хүч юм. Дийлэнх залуучууд хүчтэй, дийлдэшгүй уур хилэнг хүчтэй зан чанар гэж андуурдаг, харин үнэндээ уурандаа дийлддэг хүн бол сул дорой хүн юм. Хүний жинхэнэ агуу байдал, эрхэм чанар нь түүний сэтгэл хөдлөлөө захирах хүч чадлаар хэмжигддэг болохоос түүнийг захирдаг сэтгэл хөдлөлийн хүчээр хэмжигддэггүй. Хүчирхийлэлд эмзэг ханддаг боловч уур хилэнгээ дарж, дайснаа хайрладаг хүн бол хамгийн хүчирхэг хүн мөн. (хх 161.4) XX 171.4
Гадаад Байдлаас Илүү Чухал.—Залуус хувцаслалт болон биеэ авч явах байдлаараа дэлхийн загваруудыг дуурайдаг шигээ сайхан сэтгэл болон найрсаг зантай болохыг чухалчлан үздэг байсан бол эдүгээ нэг хүн нийгэмд эерэг нөлөө үзүүлэх бэлтгэл хангаад амьдралын босгыг алхаж байхын оронд зуу зуун хүн байх байсан. (хх 162.1) XX 172.1
Зан Чанараа Хөгжүүлх нь Насан Туршийн Ажил.— Зан чанарыг төлөвшүүлэх нь насан туршийн хөдөлмөр бөгөөд мөнхийн мөнхөд үргэлжлэх болно. Хэрэв үүнийг бүгд ухаардаг байсан бол хэрэв тэд хүн бүр мөнхийн амь, мөнхийн үхлийн аль нэгийг сонгон тавилангаа тодорхойлдогийг ухаарах юм бол ямар том өөрчлөлт гарах бол! (хх 162.2) XX 172.2
Өсөлт Болон Төлөвшил.—Үр соёолох нь сүнслэг амьдралын эхлэлийг төлөөлдөг бөгөөд ургамлын ургалт нь зан чанарын төлөвшилтийг төлөөлдөг. Өсөлт байхгүй бол амьдрал өрнөх боломжгүй. Ургамал нэг бол өсөх, үгүй бол үхэх ёстой. Ургамлын өсөлт чимээгүй, үл мэдэгдэм атлаа тасралтгүй байдаг шиг, зан чанарын өсөлт мөн тийм байдаг. Төлөвшилтийн шат бүрт бидний амьдрал төгс төгөлдөр байж болох ч, хэрэв бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө биелж байгаа бол тэнд заавал тасралтгүй ахиц дэвшил гарах ёстой. (хх 162.3) XX 172.3
Энэ нь Амьдралаас Хураах Ургац Юм.—Амьдралаас хураах ургац бол зан чанар бөгөөд энэ нь бидний энэ амьдрал болон ирэх амьдралын хувь заяаг тодорхойлдог. Ургац бол тарьсан үрийн үржил юм. Үр болгон адил үр жимсийг гаргадаг. Бидэнд байгаа зан чанарууд ч мөн адилхан. Амин хувиа хичээх, өөрийгөө хайрлах, биеэ тоох, хэт даврах зэрэг зан чанарууд нь өөрсдөө үржиж, сүйрэл, эмгэнлээр төгсөх болно. «Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна» Галат 5:8. Хайр, нигүүлсэл хийгээд нинжин сэтгэл нь мөнхийн ургац болох ивээлийн үр жимсийг өгдөг. (хх 161.4) XX 172.4
Итгэлийн Хамгийн Агуу Баталгаа.—Хэрэв Христэд итгэгч эхчүүд нийгэмдээ бат зарчим, өндөр ёс зүйтэй ноён иуруутай зан чанартай хүүхдүүдийг төлөвшүүлэх юм бол тэд сайн мэдээг түгээх бүхий л салбарын хамгийн чухал ажлыг амжуулж чадсан байна гэсэн үг. Нийгэмд өөрсдийн байр сууриа олоход бүрэн бэлтгэгдсэн үр хүүхдүүд нь дэлхий дахинд өгч болох итгэлийн хамгийн том баталгаа болдог. (XX 163.1) XX 173.1
Зөв Хүмүүжүүлсэн Ганц Хүүхдийн Нөлөө.— Зан чанарыг төлөвшүүлэхээс илүү агуу үүрэг мөхөс хүнд өгөгдөөгүй. Хүүхдүүдэд зөвхөн боловсрол олгох төдийгүй, ирээдүйн амьдралд бэлтгэх ёстой. Өсөн торниж байгаа хүүхэд залуучуудын ирээдүйг хэн зөгнөж чадах вэ? Хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хамгийн их анхаар. Үнэний зарчмын дагуу зөв хүмүүжүүлсэн, Бурханыг хайрлан, эмээх сэтгэлд зан чанар нь автсан ганц хүүхэд энэ дэлхийд хэмжээлшгүй их сайн нөлөөг үзүүлэх болно. (хх 163.2) XX 173.2