Хүүхдийн Хүмүүжил

33/86

Гучдугаар Бүлэг - Биеэ Даах Боаон Хүндэтгэа

Хүүхэд Бүрийг Бие Даалгаж Сурга.—Хүүхэд бүрийг боломжийн хэмжээнд бие даалгаж сургах хэрэгтэй. Хэрээр авъяас билэг бүхнээ дайчилсанаар хүчтэй, давуу талууд болон сул талуудаа мэдэж авах болно. Ухаалаг сурган хүмүүжүүлэгч хүүхдийг өв тэгш, зохистой зан чанартай болгохын тулд түүний сул талуудыг хөгжүүлэхийг оролдох болно. (хх 156.1) XX 165.1

Хэтэрхий Амар Жимэр Байдал Сул Дорой Хүмүүсийг Бий Болгодог.—Хэрэв эцэг эхчүүд амьд сэрүүн дээрээ хүүхдүүддээ бие даахад нь туслах юм бол нас барах үедээ тэдэнд их өв хөрөнгө үлдээснээс хавьгүй илүүг үлдээсэн байх болно. Өөрийн хүчин чармайлтанд найддаг хүүхдүүд эцэг эхийнхээ өв хөрөнгөд найддаг хүүхдүүдээс илүү бодит нөхцөлд амьдрах чадвартай хүмүүс болох болно. Байгаа зүйлсдээ найдаж сурсан хүүхдүүд ур чадваруудтай болж, боломж завшаанаа бүрэн ашиглаж, бүх хүч чадлаа нэгэн зорилгын төлөө дайчлан, чиглүүлэх болно. Тэд итгэлийн амьдрал дахь амжилтын үндэс суурь болсон хөдөлмөрч, ариг гамтай, өндөр ёс суртахуун бүхий зан чанарыг ямагт төлөвшүүлэх болно. Эцэг эхээрээ бүх зүйлээ хийлгэдэг хүүхдүүд үүрэг хариуцлагаа ухамсарлах чадваргүй хүмүүс болон хувирдаг. (хх 156.2) XX 165.2

Саад Бартаа Хүчийг Өгдөг.— Саад бартаа хүмүүсийг хүчтэй болгодог. Тусламж бус харин бэрхшээл, зөрчил, буруугаас татгалзах нь хүмүүсийн ёс суртахууны булчин шөрмөсийг бий болгодог. Хэт амар жимэр амьдрал, үүрэг хариуцлагаас зугтаах явдал нь өндөр ёс суртахуунтай, сүнслэг булчин шөрмөстэй хариуцлагатай байх ёстой хүмүүсийг сул дорой, хариуцлагагүй болгожээ. (хх 156.3) XX 165.3

Бүр бага байхаас нь хүүхдүүдийг хамгийн өндөр жишигт хүрсэн хүмүүс болгохын тулд тэдний зан чанарт хөдөлшгүй ноён нурууг суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай. Тэд их үнээр худалдагдсан болон Эзэний эзэмшил болсон бие сэтгэлээрээ Бурханыг алдаршуулах ёстойгоо байнга санаж явах хэрэгтэй. Хүүхэд залуус юуг өөрсдийн амьдралын зорилго, энэ насны амжилт болгож, хэрхэн бузар муугийн ямар ч толбогүй зан чанарын үндэс суурийг тавих вэ хэмээн гүнзгий боддог байх хэрэгтэй. Хэрэв тэд бусдад нөлөөтэй хүмүүс болохыг хүсэж байгаа л бол бие даах ёстой. (хх 157.1) XX 166.1

Хүүхдүүдийг Асуудалд Зоригтой Ханддаг Болго.—Бүх хүн гэр орон, сургуулийн дэглэмүүдээс гадна амьдралын хатуу дэглэмтэй нүүр тулах ёстой. Үүнийг хэрхэн ухаалгаар даван туулахыг хүүхэд, залуу хүн болгонд тун ойлгомжтой болгож өгөх хэрэгтэй. Бурхан үнэхээр биднийг хайрлан, бидний аз жаргалын төлөө зүтгэдэг бөгөөд хэрэв Түүний хуулийг үргэлж сахих юм бол бид хэзээ ч зовлонд унахгүй гэдэг нь үнэн. Энэ дэлхий гэм нүглийн хар гайгаар хүн бүрт зовлон, бэрхшээл, ачаа дарамт ирдэг нь яах аргагүй үнэн. Бид хүүхэд, залуучуудад эдгээр бэрхшээл, ачаа дарамтуудтай хэрхэн зоригтой нүүр тулахыг зааж, насан туршийн тус хүргэх боломжтой. Бид тэдэнд хайр энэрэл үзүүлэх хэрэгтэй боловч үүгээрээ тэднийг биеэ бодох хэмжээнд хүртэл эрхлүүлж болохгүй. Тэднийг доройтуулах бус харин хатуужуулан, хүчирхэгжүүлэх хэрэгтэй. (хх 157.2) XX 166.2

Тэдэнд дэлхий бол баярын жагсаалын талбай биш, харин дайны талбар бөгөөд, хүн бүхэн сайн цэрэг эрийн ёсоор хатуу хөтүүг даван туулахын тулд дуудагдсан гэдгийг зааж өг. Тэд эр хүн шиг зоригтой байх ёстой. Тэдэнд зан чанарыг жинхэнэ шалгуур бол хүнд бэрхийг үүрэн, хатуу хөтүүг туулж, дэлхийн ямар ч нэр хүнд шагналыг горилохгүйг шаардлагатай зүйлсийг хийж гүйцэтгэх чин хүсэл эрмэлзлэл гэдгийг зааж сурга. (хх 157.3) XX 166.3

Хүндэтгэх Сэтгэлийг Төлөвшүүлэх нь.—Ухаалаг багш сурагчдынхаа өөртөө итгэх итгэлийг төрүүлж, нэр төрийг эрхэмлэх сэтгэлийг нь бадраадаг. Хүүхэд залуус итгэл дааж байж амжилтанд хүрдэг. Дийлэнх хүмүүс болон хүүхдүүд хүртэл, нэр төрийн өндөр мэдрэмжтэй. Тэд бүгд итгэл, хүндэтгэл хүлээхийг хүсдэг энэ нь зөв юм. Гэхдээ тэднийг өөрсдийгөө хараа хяналтгүйгээр гарч, орж болно гэсэн ойлголттой болгож болохгүй. Хардалт ёс суртахууныг эвдэж, зайлсхийх гээд байгаа бузар муу руу түлхдэг. ... Хүүхдүүдэд итгэл даасан хүмүүс гэдгийг нь мэдрүүл, өөрийгөө итгэл дааж чадна гэдгийг харуулахыг хүсдэггүй хүн тун ховор. (хх 158.1) XX 167.1