Хүүхдийн Хүмүүжил

30/86

Хорин Долдугаар Бүлэг - Өөдрөг Зан Боаон Тааархаа

Гөр Орон Сайхан Уур Амьсгалтай Байг.—Эцэг эхчүүд юуны өмнө үр хүүхдүүдээ өөдрөг, эелдэг, хайр дүүрэн уур амьсгалтай байлгаг. Хайрыг харцаараа, үгсээрээ, үйлдлээрээ илчилсэн, хайр дүүрэн гэр бүл бол тэнгэр элч нарын орших дуртай газар юм. (хх 146.1) XX 155.1

Эцэг эхчүүдээ, хайр, өөдрөг сэтгэл, сэтгэл дүүрэн байдлын гэрэл гэгээг зүрх сэтгэлдээ оруулж, сайхан, сэтгэл сэргээм нөлөөгөөр гэр бүлээ дүүргэ. Тэвчээртэй, эелдэг зан гарган, үр хүүхдүүдээ мөн үүний адил үйлдэхийг урамшуулж, гэр бүлийн амьдралдаа гэрэл гэгээг оруул. Нарны гэрэл ургамал ногоог тэтгэдэг шиг ийм уур амьсгал үр хүүхдүүдэд бие, сэтгэлийн эрүүл мэнд, хүч чадлыг хайрлах болно. (хх 146.2) XX 155.2

Баяр Хөөртөй Дүр Төрхтэй Бай.— Есүст итгэхэд ямар ч бараан зүйл байхгүй. Элч нарын зохисгүйд тооцсон хөнгөмсөг, өөдгүй, тохуурхсан зангаас хичээнгүйлэн зайлсхий, нүүр царайнаас харагддаг Есүсийн амралт, амар тайван гэж байдаг юм. Христэд итгэгчид гашуудан, гутарч, сэтгэлээр унах ёсгүй. Тэд эрүүл ухаантай байж, дэлхий дахинд зөвхөн нигүүлслээр бий болох өөдрөг занг харуулах болно. (хх 146.3) XX 155.3

Өөдрөг, гэгээлэг царай хүүхдүүдийг татаж байдаг. Тэдэнд эелдэг, найрсаг ханд тэгвэл тэд танд болон бие биедээ адил хандах болно. (хх 146.4) XX 155.4

Хүүхдүүдээ бидэнд үзүүлсэн агуу хайрынх нь төлөө Бурханд баярлан, талархдаг, талархлаа илэрхийлдэг болгон хүмүүжүүл ... Итгэгч хүний өөдрөг зан бол ариун оршихуйн гоо үзэсгэлэн ЮМ. (ХХ 146.5) XX 155.5

Таатай, Өөдрөг Үгсийг Ярь.—Таатай, өөдрөг үгсийг хэлэхэд таагүй, гутранги үгсээс илүү зардал гарахгүй. Та хэдэр үг сонсох дуртай юу? Таныг ийм үг хэлэхэд бусад хүмүүст өргөс хатгах мэт болдогийг сана. ... Эцэг эхчүүдээ, гэр орондоо бурханлаг байдлыг бодитойгоор хэрэгжүүл. Нийцэлгүй гэр бүлд тэнгэр элч нар зочлох дургүй. Хүүхдүүдээ гэрэл гэгээ, баяр хөөр авчирах үгс ярихад сурга. (хх 147.1) XX 156.1

Баяртай Сэтгэлийг Дэмж.—Хэрэв үргэлж баярлах ёстой хүмүүс гэж байдаг бол Христэд итгэгчид л тийм байх ёстой. Энэ амьдралд аз жаргалтай байж чаддаг хүн байдаг бол Есүс Христийн итгэмжит шавь нар тийм байх ёстой. Бурханы хүүхдүүд өөдрөг зантай байх үүрэгтэй. Тэд баяр хөөртэй сэтгэлийг дэмжих ёстой. Явсан газар бүртээ бараан сүүдэр татуулан, бүрхэг амьдардаг хүүхдүүд Бурхан Эцэгээ алдаршуулж чадахгүй. ... Христэд итгэдэг хүн сүүдрийн оронд гэрэл гэгээ татуулах ёстой. ... Тэрээр баяр хөөртэй байх болно. (хх 147.2) XX 156.2

Хүүхдүүд бүрхэг, гунигтай байдлыг үзэн яддаг. Тэдний зүрх гэрэл гэгээ, өөдрөг зан, хайр энэрэлд татагддаг. (хх 147.3) XX 156.3

Инээмсэглэ, Эцэг Эхчүүдээ, Инээмсэглэ.— Зарим эцэг эхчүүд, мөн зарим багш нар өөрсдөө хүүхэд байсан гэдгээ мартдаг бололтой. Тэд ууртай, хүйтэн хөндий, хатуу зан гаргадаг. ... Тэдний царай үргэлж баргар, зэмлэнгүй харагддаг. Хүүхдийн хөгжилтөй, дураараа, бага насны хөдөлгөөнтэй зан тэдний нүдэнд муухай харагддаг. Өчүүхэн дэггүй явдалд тэд жигшүүрт хэрэг мэт ханддаг. Ийм дэглэм Христээс ирсэн зүйл лав биш. Ингэж хүмүүжсэн хүүхдүүд эцэг эх, багш нараасаа айх боловч тэднийг эргүүлэн хайрлахгүй бөгөөд өөрсөддөө тохиолдсон зүйлсээ итгэж ярихгүй. Оюун ухаан, сэтгэл зүрхний хамгийн нандин чанаруудын зарим нь өвлийн жаварт буй нялх ногоо мэт бээрч үхдэг. (хх 147.4) XX 156.4

Эцэг эхчүүдээ, багш нараа, инээмсэглэ. Зүрх чинь гунигтай байсан ч баргар царай бүү гарга. Зүрх сэтгэлийн хайр, баяр хөөрийн гэрдээр царайгаа гийгүүл. Хатуу ширүүн зангаа зөөллөж, хүүхдүүдийн хэрэгцээнд зохицон, тэдэнд хайртай гэдгээ харуул. Хэрэв та нар Бурханы үнэнийг зүрхэнд нь хоногшуулахыг хүсэж байгаа бол тэдний хайрыг татах ёстой. (хх 148.1) XX 156.5

Тохирсон Залбирал.—Хийж байгаа зүйлээ магтаалын дуугаар чим. Хэрэв та тэнгэрийн бүртгэлд цэвэр үйлсээ бичүүлэхийг хүсдэг бол хэзээ ч бүү уурла, бүү зод. «Эзэн, чадах бүхнээ хийхэд минь туслаач. Хэрхэн илүү сайн ажиллахыг зааж өгөөч. Эрч хүч, өөдрөг сэтгэлийг өгөөч” гэж залбир. Хийж байгаа бүхэндээ Христийг оролцуул. Тэгвэл амьдрал чинь гэрэл гэгээ, талархлаар дүүрэн байх болно. ... Бүгдээрээ Эзэнд үйлчлэн Түүний баяр хөөрөөр дүүрэн зүрх сэтгэлээр урагшлан, чадах бүхнээ хийцгээе. (хх 148.2) XX 157.1

Хүүхдүүдийг Талархалд Сурга.— «Эзэн Бурханаас чамд өгсөн бүх сайн сайхны төлөө чи баярлах ёстой. » Түүний бидэнд ивээл болгон, бидний хэрэгцээг хангаж өгсөн бүхний төлөө Бурханд талархал, магтаалыг өргөх ёстой. Бурхан тэнгэр дэх сууцандаа суулгахаар бэлдэж буй айл гэр бүрийг нигүүлсийнхээ баялаг эрдэнэсүүдийн төлөө Өөрт нь алдрыг өгөөсэй гэж хүсдэг. Хэрэв хүүхдүүд маань сайн сайхан бүхнийг өгдөг Өглөгийн Эзэнд талархах үүргийг гэр орондоо заалгаж, сурсан бол гэр бүлээс тэнгэрлэг нигүүлсэл харагдах болно. Гэр бүлийн амьдралд өөдрөг уур амьсгал үүсч, ийм гэрээс ирсэн хүүхдүүд анги танхим, сүм цуглаандаа Бурханыг дээдлэн, хүндэтгэх сэтгэлийг авчирна. Тэгвэл Бурханы хүмүүстэйгээ уулздаг ариун өргөө хүмүүсээр дүүрч, Түүнд магтаал өргөх ёслол бүхэн Түүний хангасан бэлэг авьяасын төлөө магтаал, талархал, хүндэтгэл дүүрэн ирэх болно. (хх 148.3) XX 157.2

Хэрэв Эзэний үг эдүгээ эртний Израильд хэрэгждэг байсан шигээ чанд хэрэгждэг байсан бол эцэг эхчүүд хүүхдүүддээ хамгийн нандин үлгэр дууриаллыг үзүүлдэг байх байсан. ... Өрхийн гишүүн бүрийн бодол санаа үнэний Үгээр ариусгагдсанаас болж зуурдын ивээлүүдээ талархалтай хүлээн авч, сүнслэг ивээл бүхнээ нандигнах байсан байх. Харамгүй бэлэгт нь талархаж, сайн сайхан бүхнээ өгөөмөр, энэрэнгүй, хайрын Бурханаас ирсэнд тооцдог, Түүнийг бүхий л тайвшрал, тайтгарлын Оргилуун Булаг, нигүүлслийн дундаршгүй Ундарга хэмээн өргөмжилдөг хүмүүст Эзэн Есүс тун ойрхон байдаг. (хх 149.1) XX 157.3