Хүүхдийн Хүмүүжил

31/86

Хорин Наймдугаар Бүлэг - Үнэнч Зан

Эцэг Эхчүүд Үнэнч Зангийн Жишиг Байг.—Эцэг эхчүүд Г 1болон багш нараа, Бурханд үнэнч бай. Амьдралаа хуурмаг явдлуудаас чөлөөтөй байлга. Аманд чинь ямар ч худал хуурмаг бүү байг. Хэдийгээр заримдаа та нийцэхгүй байж болох ч гэсэн замаа, үгсээ болон үйлсээ ариун Бурханы мэлмийд цэх шулуун байлга. Ээ дээ, худал хуурмагийн анхны сургамжийн хор уршиг тун аймшигтай шүү! Бурханы хөвгүүд, охид гэгддэг хэн боловч худал, хуурмаг явдалд орооцолдож болно гэж үү? (хх 150.1) XX 159.1

Хүүхдүүддээ ээж, аав хоёр ч гэсэн үнэн хэлдэггүй шүү дээ гэж хэлэх ямар ч шалтаг бүү гарга. Тэнгэрийн шүүх таныг «мэхлэгч» гэж буруутгах болов уу? Үр сад чинь үнэний замаар хөтлөх ёстой байсан хүмүүсийнхээ бузар нөлөөгөөр замаасаа гажсан байх болов уу? Үүний оронд Бурханы өөрчлөгч хүч чадлыг эцэг эхчүүд зүрхэндээ оруулахгүй юм гэж үү? Хүүхдүүддээ Бурханы Ариун Сүнсээр нь тамгалуулах боломжийг олгохгүй гэж үү? (хх 150.2) XX 159.2

Хүүхдүүд гэм зэмгүй байдаг гэж ойлгож болохгүй. Харин бодлогогүй байдлаараа эцэг эхчүүд хүүхдийнхээ щулууи шударга байх ёстой зан чанарыг эвдэх аюултай. Эцэг эхчүүд үг болоод үйлсээрээ тэдний гэнэн цагаан зан чанарыг хэвээр нь хадгалахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хүүхдүүдээ өсгөх явцдаа эцэг эхчүүд хууран мэхлэлт, худал хуурмаг явдал болоод зохисгүй дадал зуршлын үрийг тарих өчүүхэн ч боломж олгох ёсгүй. (хх 150.3) XX 159.3

Хэзээ ч Бүү Худал Хэл.—Эцэг эхчүүд үнэнч байдлын жишиг байх ёстой, учир нь энэ нь хүүхдийн зүрхэнд өдөр бүр хоногшуулах ёстой сургамж юм. Эцэг эхчүүд амьдралын бүхий л үйл хэрэгт, ялангуяа хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхдээ хөдөлшгүй бат зарчим баримтлах ёстой. «Та үйлс болон хандлага тань ариун болон зөв байгаа эсэхийг хүүхэддээ байнга харуулж байдаг. » (хх 151.1) XX 159.4

Эзэний удирдамжийг дагадаггүй, сайн ба ядгах чадваргүй эх хүүхдүүдээ мэхлэгч, хоёр нүүртэн болгон хүмүүжүүлэх аюултай. Ингэж хүмүүжсэн хүүхдийн хувьд худлаа ярих нь амьсгалах мэт хялбар, тогтмол болно. Түүний хуурмаг дүрийг хүмүүс чин сэтгэл, бодит байдалтай андуурах болно. (хх 151.2) XX 160.1

Эцэг эхчүүдээ хэзээ ч бүү худал ярь, үг болон үйлдлээрээ хэзээ ч бүү үнэн бус зүйлсийг хэл. Хэрэв хүүхдээ үнэнч байлгахыг хүсэж байгаа бол өөрөө үнэнч бай. Шулууи шударга, хөдөлшгүй бай. Үнэнээс өчүүхэн гажихыг ч зөвшөөрөх ёсгүй. Эхчүүд үнэнээс гаждаг, үнэнч бус учир хүүхдүүд нь түүний жишгийг дагадаг. (хх 151.3) XX 160.2

Үнэнч Бус Байдлыг Ууртай Үгс Дэмждэг.—Хүүхдүүдээ буруу замаар явахад нь тэвчээр бүү алд. Тэднийг залруулахдаа уурлаж, яншиж болохгүй. Энэ нь тэднийг үнэнээ хэлэхээс айдаг болгож үнэнээс төөрүүлдэг. (хх 151.4) XX 160.3