Хүүхдийн Хүмүүжил
Хорин Зургадугаар Бүлэг - Эелдэг Зан Ба Дуугүй Байх
Элдэг Зан Гэр Орноос Эхэлдэг. [Жич: Адвентист Гэр Бүл, 421-429, Бүлэг: «Эелдэг, Найрсаг Зан»]—Эцэг эхчүүдээ хүүхдүүддээ орон гэртээ хэрхэн жинхэнэ эелдэг байхыг заа. Тэднийг бие биедээ эелдэг, найрсаг хандахыг сурга. Зүрх сэтгэл хийгээд орон гэрт амин хувиа хичээх байдлыг бүү хүлээн зөвшөөр. (хх 143.1) XX 153.1
Үг болон үйлдэлдээ хайхрамжгүй, бүдүүлэг өссөн хүүхдүүд ямар хүмүүжилтэй болохоо харуулдаг. Тэдний эцэг эх нь дааж авсан үүргээ ухамсарлаагүй бөгөөд тэд тарьсан зүйлсийнхээ үр жимсийг хураан авчээ. (хх 143.2) XX 153.2
Тэнгэрийн Зарчмыг Тогтоо.— Гэр бүлээ удирдан захирахдаа тэнгэрийн зарчмуудыг хэрэгжүүлэх ёстой. Хүүхэд бүрийг эелдэг, өрөвч зөөлөн, энхрий, нигүүлсэнгүй, найрсаг, зөөлөн сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх ёстой. (хх 1413) Бүгд тэнгэрийн гэр бүлийн гишүүд болсон цагт гэр бүлийн амьдрал жинхэнэ диваажин болно. Гэр бүлийн гишүүн бүр бусад гишүүдийнхээ сэтгэлд нийцүүлэхийг хичээх болно. (хх 143.4) XX 153.3
Үг Болон Үйлдлээрээ Заа.—Хүүхдүүд, ахмад хүмүүсийн адил сорилтод өртдөг бөгөөд өрхийн ахмад гишүүд тэднийг үг хэл болон үйлдлээрээ эелдэг зан, өөдрөг сэтгэл, хайр халамж болон өдөр бүрийн үүргээ итгэлтэй гүйцэтгэхэд сургах ёстой. (хх 143.5) XX 153.4
Өтөлсөн Ахмадуудыг Хүндлэх.—Бурхан ахмад хүмүүст ялангуяа их хүндэтгэл үзүүлдэг. Тэрээр «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог” (Сургаалт Үгс 16:31) хэмээн сургасан. Энэ нь хийсэн тулаан, байгуулсан ялалт, үүрсэн ачаа болон давж гарсан сорилтуудыг илтгэдэг. Энэ нь бас тэдний хадан гэртээ очиход дөхсөн болон удахгүй нас эцэслэнэ гэдгийг нь харуулдаг. Хүүхдүүдэд энэ талаар бодож тунгаахад тусал, тэгвэл тэд эелдэг зан болоод гүн хүндэтгэлээр ахмадуудын замыг засаж, «Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэ» (Левит 19:32) гэсэн тушаалыг сахиж, залуу насандаа гэрэл гэгээ, гоо үзэсгэлэнг нэмэх болно. (хх 144.1) XX 153.5
Даруу Төлөв Байдлыг Заа.—Бардамнал, биеэ тоох болон хатуу сэтгэл өнөө үеийн хүүхдүүдийн гол зан чанар бөгөөд тэдгээр нь өнөө үеийнхний хараал юм. ... Цэвэр ичимтгий, даруу зангийн тухай хамгийн ариун нандин хичээлийг гэрт нь ч, Шаббат хичээл дээр зааж өгөх хэрэгтэй. (хх 144.2) XX 154.1
Миний сургамжийн үгээ зориулж буй хүн та дээрх сургамжинд анхаарлаа хандуулаарай? Залуу хүмүүст бусдаас бүү түрүүлж ярь, харин ёс зүйтэй, төлөв даруу байхыг анхааруул. Тэднийг Есүсийг төлөөлөн, үнэнийг гэрчлэхээс бусад тохиолдолд, зүрх сэтгэлд хэрэгтэй зүйлсийг сонсохдоо түргэн, ярихдаа удаан байлгаарай. Зүй зохистой авирлан оюун ухаанаа даруу байдлыг харуул. (хх 144.3) XX 154.2
Зан Чанарын Хамгаалалт.—Цэвэр ичимтгий занг үнэт сувд мэт нандигна. Энэ нь зан чанарыг хамгаалах болно. ... Бурханлаг эгч дүү нартаа цэвэр ичимтгий занг эрхэмлэж, төлөв даруу байхыг уриалахыг Эзэний Сүнс надаас шаарддаг. ... Залуу охид хэзээ зүй зохистой явдалтай болох вэ? гэж би асууж байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхэд туйлын болгоомжтой хандах нь ямар чухал болохыг ойлгох хүртэл ямар ч бодитой өөрчлөлт гарахгүй болохыг би мэднэ. (хх 144.4) XX 154.3
Жинхэнэ Ивээл.—Хүүхдийн жинхэнэ ивээл бол цэвэр ичимтгий болон дуулгавартай зангаас буюу удирдан чиглүүлэх үгсийг сонсох соргог чих, зөвийн замаар алхаж, ажиллахдаа түргэн хөл гарт байдаг. Хүүхдийн энэхүү сайн сайхан зан чанар энэ амьдралд шагналаа өгөх болно. (хх 145.1) XX 154.4