Хүүхдийн Хүмүүжил
Арван Тавдугаар Бүлэг - Эд Хогшилд Болгоомжтой Хандах
Хөнөөлт Хандлагуудыг Тэвч.—Хүмүүжил бүх талыг хамарсан, хөдөлшгүй байх ёстой. Эх хүн бүр тууштай байх хэрэгтэй. Тэрээр хэрэггүй зүйлсэд сатаарах ёсгүй. Тэрээр хүүхдүүддээ гэр орны эд хогшилд дураараа гар хүрэхийг зөвшөөрөх ёсгүй. Тэдэнд гэрийн эд зүйлсээр зугаагаа гаргаж, гэр орноо үргэлж үймүүлж болохгүй гэж зааж өгөх ёстой. Ээжүүдээ хүүхдүүддээ бүр багаас нь гэрт байгаа эд зүйл бүхнийг тоглоом болгохгүй байхыг заа. Ийм л жижиг сажиг зүйлсээс эмх замбараатай байдлыг сургадаг. Хүүхдүүд юу ч гэж гомдоллож байсан, бага балчир, хүүхэд насанд илэрдэг эвдэн сүйтгэгч байдлыг хөгжүүлж, дэмжихгүй байцгаая. «Бурхан тэгэж болно” болно «Тэгэж болохгүй» гэж хэлдэг. Эцэг эхчүүд уурлалгүй, харин шийдэмгий байж, хүүхдүүддээ, Үгүй, гэж хэлсэн бол хэлсэндээ хүрэх ёстой. (XX 101.1) XX 105.1
Тэд гэрийнхээ аливаа эд зүйлсийг дураараа авч энд тэндгүй шидэж, тоос шороотой хутгахыг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Ийм үйлдлийг зөвшөөрдөг хүмүүс хүүхэддээ их хор учруулж байгаа хэрэг. Хүүхэд тань муу хүүхэд биш байж болно, гэвч түүний хүмүүжил түүнийг гайтай, эвдэн сүйтгэгч болгож байна. (хх 101.2) XX 105.2
Бусдын Эд Зүйлсэд Хүндэтгэлтэй Хандахыг Заа.— Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ эвдэн сүйтгэхийг зөвшөөрч, тэднийг хүрэх эрхгүй зүйлсээр нь тоглуулдаг. Хүүхдүүд бусдын эд зүйлсэд гар хүрч болохгүй гэдгээ заалгасан байх хэрэгтэй. Гэр бүлийн ая тух, аз жаргалын төлөө тэд эд зүйлсийн талаарх дүрэм журмаас суралцсан байх ёстой. Харсан болгоныг нь авахыг зөвшөөрснөөр хүүхэд аз жаргалтай болохгүй. Хэрэв тэд харж хандахад суралцаагүй бол тэд эвдэн сүйтгэгч, муухай зан чанартай болж өснө. (хх 101.3) XX 105.3
Бат Бөх Тоглоомууд.—Хүүхдэд амархан эвдрэх тоглоом өгч болохгүй. Ингэх нь тэдэнд эвдэн сүйтгэхийг зааж байгаа хэрэг. Тэд цөөн боловч бат бөх тоглоомуудтай байг. Ийм зөвлөгөө ач холбогдолгүй санагдаж болох ч хүүхдийн хүмүүжилд тун их нөлөөтэй. (хх 102.1) XX 106.1