Хүүхдийн Хүмүүжил
Арван Зургадугаар Бүлэг - Эрүүл Мэндийн Зарчмууд
Зрүүл Мэндийн Боловсролыг Эртнээс Олго.—Г ИХүмүүнийг Бүтээгч бие эрхтэнүүдийг маань зохиосон. ^в^Үйл ажиллагаа бүр гайхамшигтай, ухаалгаар бүтээгджээ. Хэрэв хүмүүс Түүний хуулиудыг дагаж, Бурхантай нийцэн амьдрах юм бол Бурхан хүний биеийг зрүүл саруул байлгахаа амласан. ... Бид байгаль дэлхий дээрх Бурханы бүтээлүүдийг харан бахдаж болох ч хүний ахуй амьдрал хамгийн гайхамшигтайд тооцогддог. (хх 103.1) XX 107.1
Хүн ухамсар суух цагаасаа бие махбодийн бүтэцтэй танилцах ёстой. Хүн Бурханы дүрээр бүтээгдсэн учир Ехува хүний бие махбодиор Өөрийн дүрийг харуулдаг. (хх 103.2) XX 107.2
Залуу хүмүүс өөрсдийгөө танин мэдэж, биеэ эрүүл байлгах талаар юуны өмнө судлах ёстой. (хх 103.3) XX 107.3
Үндсэн Чухал Хичээлүүд.— Бага насны хүүхдээ хүмүүжүүлж буй олон эцэг эх болон багш нар бие махбодь, уураг тархийг эрүүл байлгахын тулд бие махбодийн хэрэгцээнд хамгаас илүү анхаарал хандуулах хэрэгтэйг олгодоггүй. (хх 103.4) XX 107.4
Та бүхний үр хүүхдүүдийн бага насандаа олж авсан бие махбодийн болон ёс суртахууны хүмүүжлээс гэр бүлийн тань ирээдүйн аз жаргал, нийгмийн сайн сайхан шалтгаалдаг. (хх 103.5) XX 107.5
Эцэг Эхчүүд Бие Махбодийн Тогтолцоог Ойлгож, Заах Естой.—Хэрэв эцэг эхчүүд хайртай хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ тодорхой мэдлэг хуримтлуулж, мэдлэгээ хэрэгжүүлэхийн ач холбогдолыг мэдэрсэн бол хүүхэд залуучууд өнөөгийн байгаагаас илүү өөр харагдах байсан. Бид хүүхдүүддээ бие махбодийн тухай зааж сургах хэрэгтэй. Хүний амьдралын нууцуудын талаар тодорхой мэдлэгтэй залуус тун цөөн байна. Тэд амьд бие махбодийн тогтолцооны талаар тун бага мэддэг. Энэ тухай Давид хаан, «Би аймшигтай, гайхамшигтай бүтээгдсэн учир Таныг магтъя» гэж өгүүлсэн байдаг. (хх 103.6) XX 107.6
Хүүхдүүддээ учир шалтгаан, үр дүнг судлахыг заа. Хэрэв тэд бие махбодийн хуулийг зөрчих юм бол өвчинд нэрвэгдэн шийтгэл хүлээх ёстойг нь таниул. Хэрэв та оролдож үзээд ямар ч үр дүнд хүрэхгүй бол бүү шантар. Тэвчээртэй байж, мөр мөрөөр нь, ойлголт бүрийг, бага багаар зааж сурга. Ялалтанд хүртлээ зүтгэ. Хүүхдүүддээ бие махбодийнх нь тухай, биедээ хэрхэн санаа тавихыг үргэлжлүүлэн заа. Биеийн эрүүл мэндээ үл хайхрах нь ёс суртахууны мөс чанарыг үл хайхрахад хүргэдэг. (хх 104.1) XX 108.1
Эрүүд Энх Амьдралд Гэр Бүлээрээ Анхаарах Хэрэгтэй.— Эрүүл энх амьдралд гэр бүлээрээ анхаарал хандуулах ёстой. Эцэг эхчүүд Бурханы даалгасан үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Тэд эрүүл ахуйн зарчмуудыг судалж, үр хүүхдүүддээ өөрийгөө үгүйсгэх нь аюулаас хамгаалагдах цорын ганц зам гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Дэлхийн оршин суугчдын дийлэнх нь бие махбодийн хуулийг үл хайхран биеэ захирах хүчээ тарамдаж, мөнхийн шагналыг хүртэх чадваргүй болж байна. Тэд бие махбодио санаатай үл хайхран, үр хүүхдүүдээ дураараа дургих замаар замнуулж, тэднийг байгалийн хуулийг зөрчсөний шанг хүртэх өдөрт бэлтгэж байна. (хх 104.2) XX 108.2
Бие Махбодийн Дасгалжуулалт Хэрэгтэй.— Бие махбодийн дасгалжуулалт, хөгжлийг хэрэгжүүлэх нь сүнслэг сургалтаас хамаагүй илүү амархан байдаг. Хүүхдийн өрөө, тоглох талбай, ажлын талбар, үр суулгах хийгээд ургац хураах—энэ бүхэн бие махбодийн боловсролыг олгодог. Ердийн таатай нөхцөлд хүүхэд эрүүлжиж, бие эрхтэн нь зохистойгоор хөгждөг. Гэвч хүүхдийг болгоомжтой дасгалжуулах хэрэгтэй. (хх 104.З) XX 108.3
Байгалийн Хуулиудыг Дагах нь Эрүүл Мэнд, Аз Жаргалыг Авчирдаг.—Үр хүүхдүүд бие организмын талаар сургагдах ёстой. Хэрэв тэд өвчин, эмгэгээс хол байхыг хүсвэл бие махбодийн хуулиудыг дагах ёстой гэдгийг бага насанд нь тууштайгаар сургаж ойлгуулах хэрэгтэй. Тэд хэрэв өвчинд нэрвэгдэх юм бол амьдрал нь хэрэгцээгүй болно гэдгийг ойлгох ёстой. Мөн хэрэв байгалийн хуулиудыг үл хайхран өвчин тусвал Бурханы таалалд нийцэж чадахгүй. (XX 105.1) XX 109.1