Хүүхдийн Хүмүүжил
Арван Дөрөвдүгээр Бүлэг - Нам Гүн Байдал, Хүндэтгэл Хийгээд Хүндлэл
Шаардлагагүй, Чихэнд Чийртэй Чимээг Дар.—Эх хүн оюун ухаанаа хэтэрхий олон зүйлээр бүү дүүргэг. ... Хэрэв бузар хүсэл, бодлоо хорихгүй бол амьдрал тоомжиргүй, гэнэн зүрхнээс ундран гарах хүсэл тэмүүлэл бүхнийг дагаж дууриаж болох бяцхан үрсээ дээд зэргийн тууштай байдал хийгээд хамгийн ойр дотноор хянаж харж хандах ёстой. Тэд сэтгэлийн хөөрөлд автан, гэр орондоо орилж хашгиран, чихэнд чийртэй үгсийг хэлж магадгүй. Үүнийг болиулах хэрэгтэй. Хүүхдүүд зангарагтай байхад сургагдсан бол илүү аз жаргалтай байх болно. Тэдэнд зочин ирэхэд чимээгүй байж, хүндэтгэл үзүүлэх ёстой гэж зааж сургах ёстой. (ХХ 97.1) XX 101.1
Гэр Орноо Нам Гүм Уур Амьсгалтай Байлга.—Эцэг эхчүүдээ, ... хүүхдүүддээ хуулинд захирагдах ёстойг зааж өг. Тэд хүүхэд учраас гэртээ хүссэнээрээ шуугих эрхтэй гэсэн ойлголтыг өгч болохгүй. Ухаалаг дүрэм, журмыг мөрдүүл, ингэснээр гэр бүлийн гоо сайхан алдагдахгүй байх боломжтой. (ХХ 97.2) XX 101.2
Эцэг эхчүүд хүүхдүүдээ орилон хашгирч, уйлахыг нь зөвшөөрснөөр их хор хүргэдэг. Тэдэнд хайхрамжгүй, гөжүүн зан гаргахыг зөвшөөрөх ёсгүй. Хэрэв эдгээр зохисгүй зан чанарыг бага байхад нь засахгүй бол хүүхдүүд тэдгээр занг төлөвшүүлж бузар араншингаа, улам хүчирхэгжүүлж, итгэл бишрэл болон ажил төрөлдөө хэрэгжүүлэх болно. Хүүхдүүдэд хэрэв гэртээ нам гүм байхыг заах юм бол тэд баяртай зан байдлыг суралцана. (XX 97.3) XX 101.3
Ахмад Хүний Үгийг Хүндлэхийг Заа.—Хүүхдүүдэд ахмад хүний үгийг хүндлэх ёстойг зааж сургаарай. Тэд сэтгэл зүрхээ эцэг эхийнхээ сэтгэл зүрхтэй нэгтгэж, зөвлөгөө авах нь зүйтэйг олж харахуйцаар сургагдсан байх ёстой. Тэгвэл та хүүхдээ гараас нь хөтлөн урагш алхах боломжтой болох бөгөөд тэдний зан чанар салхинд хийсэх хамхуул шиг болохгүй. (ХХ98Л) XX 102.1
Эцэг Эхийн Назгай Байдал Үл Хүндэтгэлийг Өөхшүүлдэг.—Хэрэв хүүхдүүдэд гэртээ хүндэтгэлгүй, дуулгаваргүй, талархдаггүй мөн адайр зантай байхыг зөвшөөрсөн бол тэднийг нүгэл эцэг эхийнх нь үүдэнд гэтэх болно. (хх 98.2) XX 102.2
Эх хүн гэр бүлээ эх хүний байр сууринаас тун ухаалаг удирдах ёстой. Түүний гэртээ үзүүлэх нөлөө хамгийн их, түүний хэлсэн үгс хууль байх ёстой. Хэрэв эх хүн Христэд итгэгч бол тэрээр Бурханы удирдлага дор үр хүүхдүүддээ бусдыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй байхыг заах болно. Хүүхдүүддээ эцэг эх юуг шаардаж байгааг тодорхой зааж өгөөрэй. (XX 98.3) XX 102.3
Хэрэв эцэг эхчүүд эрх мэдлээ тогтоож чадахгүй бол хүүхдүүд сургуульд ороод багш, сургуулийн захирлаа хүндлэхгүй. Тэд бусдыг, хүндэтгэх сэтгэлийг гэртээ хэзээ ч заалгаж байгаагүй гэсэн үг. Эцэг эх хүүхдүүдтэйгээ нэг түвшинд орсон байсан гэсэн үг. (ХХ 98.4) XX 102.4
Хүндэтгэлгүй Байдлыг Засаагүйн Үр Дүн.—Хүүхдүүдээ хүндэл, хүүхдүүдээ нэг ч хүндэтгээгүй үг хэлэхийг бүү зөвшөөр. (хх 98.5) XX 102.5
Ухаалаг Залуугийн Араншин.—Хэрэв эцэг эхтэй бол тэднийг хүндэтгэж, хэрэв өнчин бол асран хамгаалагч хамт аж төрдөг хүмүүсээ өөрийн зөвлөгч, тайтгаруулагч болгон, удирдагчиддаа хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнхээ ачааг нуруун дээрээ үүрдэг залуу хүн үнэхээр ухаалаг хүн юм. (хх 98.6) XX 102.6
Хүндлэлд Болгоомжтой Хандах Естой. [Жич: энэ сэдвийн талаар илүү судлахын тулд 80-р бүлгийг унш, «Ариун Зүйлсийг Хүндлэхүй»]-Хүндлэл бол болгоомжтой хандах ёстой уучлал нигүүлсэл билээ. Хүүхэд бүр Бурханд чин сэтгэлийн, үнэн хүндэтгэлийг үзүүлэхэд сургагдах ёстой. (XX 99.1) XX 102.7
Эзэн биднийг үр хүүхдүүдээ дэлхий, сүм болон гэр бүлтэйгээ зөв харилцаатай байлгах ёстойг ойлгоосой гэж хүсдэг. Гэвч гэр бүлтэйгээ үүсгэх харилцаа бол анхаарах ёстой нэн тэргүүний асуудал мөн. Хүүхдүүддээ бие биетэйгээ болон Бурхантай эелдэг харилцахыг заацгаая. Та «тэдэнд Бурханд эелдэг хандахыг заана гэдэг нь юу гэсэн үг вэ» гэж асууж байж болох юм. Энэ нь тэдэнд тэнгэрлэг Эцэгээ хүндэлж, Христийн бидний төлөө хийсэн хэмжээлшгүй их золиосонд талархахыг заана гэсэн үг. Эцэг эх болон үр хүүхдүүд Бурханы, тэнгэр элч нартай холбогдож болохуйц тун дотно харилцаатай байх ёстой. Эдгээр элч нар Бурханд бузар муугаар, эелдэг бус ханддаг ихэнх гэр бүлд зочилж чаддаггүй. Тиймээс бүгдээрээ Түүний Үгнээс тэнгэрийн уур амьсгалыг мэдэрч энэ амьдралдаа хэрэгжүүлцгээе. (хх 99.2) XX 103.1
Хүндлэлийг Хэрхэн Заах Вэ?—Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ анхаарлыг ариун номын хуудаснаа агуулагдах төрөл бүрийн мэдээлэлд хандуулах хэрэгтэй. Гэвч хэрэв тэд охид, хөвгүүдийнхээ анхаарлыг Бурханы Үгэнд хандуулах гэж байгаа бол эхлээд өөрсдөө Түүний Үгэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэд Библийн сургаалтай танилцаж Бурхан Израильд тушааж байсны адил «гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч” Бурханыг үгийг хүүхдүүддээ ярьж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдээ Бурханыг хайрлан хүндлээсэй гэж хүсдэг хүн бүхэн Түүний Үг хийгээд байгаль дэлхийгээс сайн сайхан, Түүний сүр жавхлан болон Түүний хүч чадалын тухай зааж өгөх ёстой. (XX 99.3) XX 103.2
Хүндлэл Дуулгавартай Байдлаар Илэрдэг.—Хүүхдүүд үнэн хүндлэлийг дуулгавартай байдлаар илэрхийлэх хэрэгтэй. Бурханы тушаалд шаардлагагүй дүрэм журам гэж байдаггүй, Түүний хэлсэн үгсийг дуулгавартай дагахаас илүү Түүний таалалд нийцэх арга байхгүй. (хх 100.1) XX 103.3