Хүүхдийн Хүмүүжил
Далан Зургадугаар Бүлэг - Сүмийн Гишүүн Боагох Бэатгэа
ТЬнцвэртэй Сургалт.— Бурханы удирдаж байгаагаар зааварчилгааг өгөх ёстой. Хүүхдүүдийг тэвчээртэй, анхааралтай, тууштайгаар, өршөөнгүйгээр сургах хэрэгтэй. Эцэг эх бүрт хүүхдүүддээ бие махбодь, оюун ухаан, сүнслэг зааварчилгаа өгөх үүрэг ноогддог. Хүүхдүүдэд Бурханы амлалт, тушаалуудыг байнга зааж өгөх нь маш чухал. (ХХ 493.1) XX 527.1
Бие махбодийн хөгжил, биеийн тамирын дасгал нь сүнслэг дасгал сургуулилтаас хамаагүй амархан байдаг. ... (XX 493.2) XX 527.2
Бодол санааг өндөрт өргөх зүрх сэтгэлийн соёл, сайхан үг болон үйлсийг төлөвшүүлэхэд маш их хичээл зүтгэл шаардагддаг. Зүрх сэтгэлийн ургацын талбайгаас бүх бузар муу хүслийн хогийн ургамлыг сугалахад ихээхэн тэвчээр шаардагддаг. (хх 493.3) XX 527.3
Сүнслэг дасгалжуулалтыг ямар ч нөхцөлд үл тоомсорлож болохгүй. Бид хүүхдүүддээ Бурханы талаарх мэдлэгийг олж авч болох Бурханы Үгэн дэх гайхамшигтай сургамжуудыг зааж өгч байх хэрэгтэй. Хүүхдүүддээ зөв шударга бус ямар ч зүйлсийг хийхгүй байхыг ойлгуулаарай. Зөвхөн шударга, зөв сайныг үйлдэхийг зааж сургаарай. Та тэд нарт буруу үйлдэл хийхийг нь зөвшөөрөхгүй гэдгээ хэлээрэй. Та Эзэн Есүс Христийн нэрээр хүүхдүүдээ Бурханы өршөөлийн сэнтийн өмнө авчраарай. Есүс тэдний төлөө зуучлахын тулд амьдардаг гэдгийг ойлгуулаарай. Тэд нарт Бурханыхтай адил зан чанартай болохыг урамшуулаарай. (XX 493.4) XX 527.4
Бурхан Болон Христийн Талаарх Мэдлэг Хамгийн Үндсэн Чухал Мэдлэг Юм.— Бид сүнслэг боловсролыг ямар ч нөхцөлд үл тоомсорлож болохгүй, учир нь “Эзэнээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл” Дуулал 111:10. Зарим хүмүүсийн хувьд боловсрол бол итгэл бишрэлийн дараагаар ордог бол жинхэнэ боловсрол бол үнэндээ итгэл бишрэл юм. (ХХ 493.5) XX 528.1
Бодит Итгэл Бишрэлийг Тодорхойлоорой.— Христэд итгэгч эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэл бишрэлийн бодит зааварчилгааг өгөхөд бэлтгэгдсэн байх ёстой. Бурхан та бүхнээс үүнийг шаарддаг, хэрэв та бодит итгэлийг үлгэрлэхгүй юм бол үүргээ умартсан гэж тооцогдоно. Та хүүхдүүдээ Бурханы хүмүүжлийн сонгомол аргаар хүмүүжүүлээрэй, энэхүү арга Христэд итгэгч амьдралын амжилтын үндэс болно. Та хүүхдүүддээ энэ амьдралын хэрэгцээнд хэт анхаарсан байдалтай Бурханд үйлчилж чадахгүй гэдгийг зааж сургаарай. Гэхдээ хүүхдүүддээ ажиллаж хөдөлмөрлөх шаардлагагүй харин гар хумхин цагаа дэмий өнгөрөөх ёстой гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй. Бурханы Үг энэ тал дээр маш тодорхой зааврыг өгдөг. (хх 494.1) XX 528.2
Бурханы Мэдлэгийг Зааж Сургаарай.— Бурханыг таньж мэдэх нь мөнхийн амьдрал. Та бүхэн үүнийг хүүхдүүддээ зааж сургаж байна уу, аль эсвэл та тэд нарт дэлхийн хэм хэмжээнд нийцэхийг зааж байна уу? Та Бурханы бэлдэж байгаа гэртээ очих бэлтгэлээ базааж байна уу?... Та хүүхдэдээ Аврагчийн амьдрал, үхэл, дахин амилалтын талаар зааж өгөөрэй. Хүүхдүүддээ Библи судлахыг зааж сургаарай. ... Тэд нарт мөнхийн мөнхөд орших зан чанарыг төлөвшүүлэх зүйлсийг заагаарай. Бид бүхэн Бурхан хүүхдүүдийг маань ивээгээсэй гэж урьд хэзээ ч залбирч байгаагүйгээр залбирах хэрэгтэй. (ХХ 494.2) XX 528.3
Өдөр Тутам Гэмшиж, Уучлалыг Авахыг Заагаарай.— Хүн бүр хэзээ гэм нүглээ уучлуулснаа тодорхой мэдэх шаардлагагүй. Бид хүүхдүүддээ бага наснаасаа бүх алдаа, дутагдлаа Есүст авчирч өгч сурахыг зааж сургах хэрэгтэй. Өдөр тутам хийсэн буруу үйлдэлдээ Түүнээс уучлал гуйхад Есүс гэмшсэн зүрх сэтгэлийн энгийн залбирал бүрийг сонсоод, дэлхий дээр байхдаа Түүн дээр хүүхдүүдийг авчрахад татгалзалгүй хүлээн авч байсантай адил уучилж, хүлээн авдаг гэдгийг зааж өгөөрэй. (хх 494.3) XX 528.4
Зөв Сургаалыг Заагаарай.—Үнэнийг мэдээд, чухал болохыг нь мэдэрч, Бурханы хүчийг мэдэрсэн бол та хүүхдүүддээ зөв сургаалыг зааж өгөөрэй. Тэд Долоо дахь өдрийн Адвентистууд бид яагаад Израилийн үр хүүхдүүд адил дуудагдаж, онцгой үүрэг хүлээж, ариун үндэстэн гэж нэрлэгдэн, дэлхий дээр байгаа бүх хүмүүсээс онцгой, ялгаатай байх ёстой болсныг, агуу итгэлийн тулгуур үзлээ хүүхдүүддээ танилцуулах ёстой. Тэд эдгээрийг маш энгийн хэлээр, ойлгомжтойгоор зааж сургах ёстой. Харин хүүхдүүдэд үнэний үндэс гүнзгий, өргөнөөр суусан байхын тулд өсөж том болоход насанд нь тохирсон байдлаар зааж сургах нь чухал. (ХХ 495.1) XX 529.1
Товч Болоод Тогтмоа Зааж Сургаарай.—Хүүхэд залуучуудад зааварчилгаа өгч байгаа хүмүүс хэт удаан ярихаас татгалзах хэрэгтэй. Богинохон, хэлэх гэж байгаа санаандаа шууд хүрсэн яриа аз жаргалтай нөлөөг бий болгодог. Хэрэв хэлэх зүйлс чинь хэт урт байгаа бол яриагаа товч боловч олон удаа тогтмол зааж сургахаар төлөвлөөрэй. Хаяа нэг сонирхолтой хэдэн зүйлсийг хуваалцах нь бүх сургамжийг нэг суултаараа хэлж өгөх гэж оролдохоос дээр. Урт удаан яриа залуучуудын оюун ухаанд дарамттай байдаг. Хэт их хоол ходоодыг хооллох хүсэлгүй болгодогтой адил хэт удаан ярих нь сүнслэг зааварчилгаанд дургүй болгоход нөлөөлдөг. (хх 495.2) XX 529.2
Оройн Цаг Бол Тусгай Цаг Үе.— Гэр орон бол нэг төрлийн үйл явдлаар дүүрэн бус харин зааварчилгаа өгдөг СУРГУУЛЬ байх ёстой. Оройн цагийг хүүхдүүддээ зөвт байдлыг зааж сургах тусгай цаг хэмээн тооцдог байх хэрэгтэй. (XX 495.3) XX 529.3
Бурханы Амлалтуудыг Тооцож Үзээрэй.— Бид Ариун Сүнсийг гэгээрүүлэгч хэмээн тооцох хэрэгтэй. Ариун Сүнс хүүхдүүдэд Бурханы Үгийн эрдэнэс, үзэсгэлэн гоог зааж сургахыг хүсдэг. Агуу Багшийн амлалтууд хүүхдүүдийн зүрх сэтгэл, мэдрэмжүүдэд нөлөөлж, Бурханлаг буюу сүнслэг хүчийг өгдөг. Түүнийг хүлээн зөвшөөрсөн хүний оюун ухаан дайсны уруу таталтаас хамгаалах Бурханлаг зүйлстэй танил дотно болдог. (ХХ 495.4) XX 530.1
Итгэл Бишрэлийн Зааварчилгаа Тааламжтай Байх Естой.— Хүүхдүүдэд багаас нь итгэл бишрэлийн талаар зааварчилгаа өгөх хэрэгтэй. Гэхдээ дүнсгэр, буруутгасан байдлаар бус харин аз жаргалтай, баях хөөртэйгөөр сургаарай. Эхчүүд хүүхдүүд үл мэдэгдэхүйцээр уруу таталтанд автагдахаас сэргийлж бүх төрлийн уруу татлагаас байнга сэрэмжлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ухаалаг, тааламжтай зааварчилгаагаар хамгаалдаг байгаарай. Эцэг эхчүүд сүнслэг туршлагагүй хүүхдүүдийн хамгийн дотны найзуудын хувьд уруу татлагыг ялан дийлэхэд туслаарай. Хүүхдүүд ялалт байгуулах нь хамгийн чухал зүйл болохыг мэдэрнэ. Эцэг эхчүүд зөвийг үйлдэхийг хүсэж буй хүүхдүүд нь Эзэний гэр бүлийн гишүүд болохыг ойлгож, тэд нарын замыг Хаанд дуулгавартай байх арга зам руу чиглүүлэхэд бүх хүчээ дайчлах ёстойгоо ойлгодог. Тэд өдөр бүр Бурханы талаар, Түүнд хэрхэн дуулгавартай хандахыг хайр энэрлээр зааж сургадаг байх хэрэгтэй. Хүүхдүүддээ эцэг эхдээ дуулгавартай хүн Бурханд дуулгавартай ханддагийг зааж өгөөрэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дотны найз нь байж байнга анхаарч, халамжилж, залбирдаг байх хэрэгтэй. (хх 496.1) XX 530.2
Гэр Орны Ажил Үүргээр Сүнслэг Сургамжийг Заагаарай.— Бурхан эцэг эхчүүдэд хүүхэд залуучуудаа зааж сургах үүргийг даалгасан. Тэд амьдралынхаа бүхий л үйлдлээр сүнслэг сургамжуудыг зааж болно. Хүүхдүүддээ бие махбодио цэвэр цэмцгэр авч явахыг заахдаа Бурхан зүрх сэтгэлийг ч гэсэн бие махбодийн хамт цэвэр байлгахыг хүсдэгийг хэлж өгөөрэй. Гэр орноо цэвэрлэж байхдаа Эзэн зүрх сэтгэлийг цэвэрлэдэгийг заагаарай. Тэд хаалга, цонхоо хааж цэвэр агаарыг оруулахгүй амьдрах ёсгүй, харин ч хаалга, цонхоо томоор нээж гэр орны бүх төрлийн тоос, бохир агаарыг гадагшлуулах ёстой. Үүнтэй адил хүсэл мөрөөдөл, мэдрэмжийн цонхыг нээж хувиа хичээх, дэлхийн хүсэл мөрөөдлийн тоосонцорыг гаргаж диваажингийн уур амьсгалыг оруулах хэрэгтэй. Бурханы нигүүлсэл оюун ухааны орон зай руу нэвтрэн орж, зан чанар, бодол санааны бүх эд зүйлс Бурханы сүнсээр сэргээгдэн, эрчимжсэн байх хэрэгтэй. Өдөр бүрийн үүргээ эмх цэгцгүй, цэвэр нямбай бусаар гүйцэтгэх нь Бурханыг мартаж, бодит амьдралаас хөндийрсөн Бурханлаг байдал, итгэл бишрэлтэй болоход Нөлөөлдөг. (ХХ 496.2) XX 530.3
Хүүхдийн өдөр тутмын багахан ажил үйлс алтан утас адил амьд итгэлийг мэдрүүлдэг байх ёстой. (хх 497.1) XX 531.1
Мэдлэг Олохоос Илүү Зүрх Сэтгэлээ Боловсруулах нь Чухал.— Залуучууд оюун ухаанаа хамгаас өндөрт хөгжүүлэх ёстой гэж бодох нь зөв. Бид Бурханы хязгаар тавиагүй боловсролд хязгаартай юм шиг хандаж болохгүй. Хэрэв бид Бурханыг алдаршуулж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглахгүй л юм бол ямар ч амжилт үр дүнгүй байх юм. Бидний мэдлэг агуу хүсэл зорилгыг хэрэгжүүлэх шат болохгүй л юм бол, ямар ч утга учиргүйд тооцогдоно. ... (хх 497.2) XX 531.2
Номноос олж буй боловсролоос зүрх сэтгэлийн боловсрол ихээхэн чухал. Бид амьдарч байгаа дэлхийн мэдлэг боловсролыг олж авах нь чухал, гэвч хэрэв бид мөнхийн зорилгоо тооцоолж сурахгүй юм бол бид хэзээ ч засах боломжгүй алдааг гаргана. (хх 497.3) XX 531.3
Харилцан Ашиг Тустай Байх.—Хүүхдүүд маань Эзэний өмч билээ. Эзэн тэднийг маш их үнээр худалдан авсан. Энэхүү үзэл хүүхдүүдийнхээ төлөө хичээн зүтгэх гол шалтгаан байх ёстой. Хүүхдүүдийн авралыг баталгаатай болгож, уруу таталтаас хамгаалах хамгийн амжилттай арга бол Бурханы Үгийг байнга зааж сургахад оршдог. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт суралцах үедээ үнэнийг маш хурдацтай суралцаж байгаагаа мэдэрдэг. Тэдний итгэлгүй байдал арилж, итгэл, үйлчлэл нэмэгдэж, итгэлийн баталгаа, найдвар гүнзгийрч, Эзэнийг илүү таньж мэдэж эхэлдэг. (хх 498.1) XX 531.4
Эцэг Эхчүүд Хэрхэн Саад Болж Болох вэ.—Та хүүхдүүддээ ямар жишээ үзүүлдэг вэ? Та гэр орноо хэрхэн захирч, удирддаг вэ? Хүүхдүүд тань эелдэг, бусдыг боддог, зөөлөн, зааварчилгаа авахдаа сайн байхаас илүү итгэл бишрэлтэй холбоотой зүйлсийг хүндэтгэдэг, Бурханы амлалтууд ямар чухал болохыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. (XX 498.2) XX 532.1
Гэр бүл бүхэн Бурханаас эмээн, Түүнийг хайрлах байдлаар хүүхдээ удирдан чиглүүлэх юм бол охид хөвгүүд тэнцвэртэй болон гүн гүнзгий итгэл бишрэлийг хөгжүүлэх болно. Тэдэнд зөв хүмүүжил, сургалтын үнэ цэнийг мэдрүүлнэ. Харамсалтай нь үнэнийг зааж сургаж буй багшийн хүүхдийн оюун ухаанд үзүүлж буй нөлөөг эцэг эхчүүд үг болон үйлдлээрээ буруу эргүүлдэг. Хэдий буруу зуршилд татагдсан ч хүүхдүүдийн зүрх сэтгэл үнэнд татагддаг. Гэвч уруу татлага ихэвчлэн эцэг эхчүүдээс ирж хүүхдүүдийг Сатаны арга зам руу ороход тус болдог. Эцэг эхчүүд хүмүүжлийн ажилд хамтрахгүй бол хүүхдийг зөв замд оруулах боломжгүй. Зөвөөр шүүн тунгаадаггүй эцэг эхчүүдийн амнаас гарах бузар муу үзэл хүүхдүүдийн жинхэнэ өөрчлөлтөд гол саад бэрхшээлийг учруулдаг. (хх 498.3) XX 532.2
Залбиралтайгаа Нийцсэн Амьдралаар Амьдар.— “Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.” Та бүхэн залбирахдаа энэ амлалтын дагуу гуйгаарай. Бид Бурхантай ариун зан чанараар дамжин нүүрэмгий хандах сайхан боломжоор хангагдсан хүмүүс. Бид чин сэтгэлээсээ Түүний гэрлээ тусгахыг хүсэх үед Тэрээр бидний гуйлтыг сонсон, хариултаа өгдөг. Гэхдээ бид залбиралтайгаа нийцсэн амьдралаар амьдрах ёстой. Бид залбиралтайгаа нийцэхгүйгээр амьдрах юм бол залбирал маань ямар ч үр дүнгүй болно. Би Библийн ишлэл уншаад, өвдөглөн залбирсаныхаа дараахан босоод хүүхдээ загнаж буй эцгийг ажиглан харж байсан. Бурхан ийм хүний залбирлыг хэрхэн сонсох юм бэ? Тэрээр хүүхдээ зандарсны дараагаар залбирах юм бол түүний залбирал хүүхдэд сайнаар нөлөөлөх үү? Үгүй, Бурханд хандан гэмшсэн залбирал хийхгүй л бол залбирал нь үр дүнгүй байх болно. (хх 499.1) XX 532.3
Хүүхдүүд Баптисм Хүртэхэд Бэлэн Болох Үед.— Хүүхдүүд баптисм хүртэх насанд хүртлээ Бурханы хүүхдүүд гэж тооцогддоггүй гэсэн үзлийг ямар ч үед суулгаж өгч болохгүй. Баптисм хүүхдүүдийг Христэд итгэгч болгодоггүйгээс гадна зүрх сэтгэлийг өөрчлөн шинэчилдэггүй. Баптисм бол Бурхны хүүхдүүд болж, Есүс Христийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрч, Христийн төлөө амьдрах хүсэлтэй байгааг илэрхийлсэн ёслол юм. (хх 499.2) XX 533.1
Баптисм хийлгэхийг хүсэж байгаа эцэг эхчүүд зүрх сэтгэлээ хянах, хүүхдэдээ итгэлтэйгээр зааварчилгаа өгөх ажил үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Баптисм бол ариун, чухал ёслол учраас утга учрыг нь сайтар ойлгосон байх ёстой. Баптисм нь гэм нүгэлдээ гэмшиж, Христ Есүсийн бэлэглэсэн шинэ амьдралаар амьдарч байгааг бэлгэддэг. Баптисм хийлгэх гэж яарах ёсгүй. Эцэг эх болон хүүхдүүд ямар шаардлага тавигдаж байгааг сайтар дүгнэж цэгнэх хэрэгтэй. Хүүхдүүддээ баптисм хийлгэхийг зөвшөөрөх үедээ эцэг эхчүүд хүүхдүүдээ итгэлтэйгээр харж хандаж, зан чанарыг нь төлөвшихөд чиглүүлэхээр амлалтаа өгч байна гэсэн үг. Тэд итгэлээ алдахгүй байхын тулд эдгээр хургануудад тусгай анхаарал хандуулах амлалтаа өгч байгаа гэсэн үг. (XX 499.3) XX 533.2
Хүүхдүүд амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг мэдэрч, зүрх сэтгэлээрээ Есүсийг хайрлахыг хүсэн, баптисм хүртэхийг хүсэж байгаа бол хүүхдүүдтэйгээ итгэлтэйгээр хандаарай. Хүүхдүүд хэрэв баптисм хүртэхийг хүсэж байгаа бол Бурханы төлөө амьдарч, ажиллах зорилготой байгаа эсэхийг асууж лавлаарай. Тэгээд энэхүү хүслээ хэрхэн хэрэгжүүлж эхлэхийг зааж өгөөрэй. Анхны зааварчилгаа хамгаас илүү мэдрэмжийг төрүүлдэг. Та хүүхдэдээ Бурханд анхны үйлчлэлээ хэрхэн зориулах талаар энгийн, ойлгомжтойгоор зааж сургаарай. Хийх үүргийг нь болж өгвөл амархан, ойлгомжтой болгож өгөөрэй. Эзэний төлөө өөрийгөө хэрхэн огоорох, Христэд итгэгч эцэг эхийн зааварчилгааг дагаснаар Түүний Үгийг хэрхэн дагахыг тайлбарлаж өгөөрэй. (хх 500.1) XX 534.1
Баптисмын Дараах Эцэг Эхчүүдийн Үүрэг.—Хичээл зүтгэл гаргасны дараагаар хүүхдүүд тань засарч, баптисм хүртэхийн утга учрыг ойлгож, чин сэтгэлийн өөрчлөлтөнд нь сэтгэл хангалуун байгаа бол баптисм хүртэхийг нь зөвшөөрөөрэй. Гэхдээ би дахин сануулья, та бүхэн туршлагагүй хүүхдээ дуулгавартай байдлын нарийн замаар замнуулж, итгэлтэйгээр удирдан чиглүүлэх хоньчны үүрэгт өөрсдийгөө сайтар бэлтгээрэй. Бурхан эцэг эхчүүдэд хүүхдээ хайр, эелдэг байдал, Христэд итгэгч даруу зан, бүхнээ Христэд зориулах ажилд сургахад тусалдаг байх ёстой. Хэрэв та хүүхдээ баптисм хүртэхийг нь зөвшөөрсөн мөртлөө замыг шулуун болгоход тусгай үүрэг хүлээж байгаагаа ойлгоогүйгээс хүүхэд тань итгэлээсээ няцаж, үнэнийг урам зоригтойгоор дагах хүсэлгүй болох үед та өөрөө хариуцлага хүлээх болно. (ХХ 500.2) XX 534.2
Бурхан таныг үр хүүхдүүдээ тэнгэрийн Хааны үр хүүхэд, хааны удмын гишүүд болгуулахаар дуудсан. Хүүхдийнхээ авралын төлөө Бурхантай тууштайгаар хамтран ажиллаарай. Хүүхдүүд тань алдах юм бол бүү загнаарай. Тэднийг баптисм хүртсэн мөртлөө алдаа гаргалаа гэж буруутгаж болохгүй. Хүүхдүүд Бурханы хүүхдүүд ямар үүрэг хүлээдэг талаар ихийг ойлгох шаардлагатай байгааг анхаараарай. (хх 500.3) XX 534.3
Тусгай Цугларалтанд Бэлтгээрэй.— Гэр бүлүүд ариун цугларалтанд оролцохоосоо өмнө зарим үүргийг гүйцэтгэсэн байх ёстой. Хоол, хувцсаа чухал бус харин хоёрдогч бэлтгэл байх ёстой, гэр оронд зүрх сэтгэлээ хянах, шалгах чухал бэлтгэл хамгийн түрүүнд хийгдсэн байх ёстой. Иаковтай адил тууштайгаар гурван өдөр залбираарай. Гэр бүлүүд гэртээ Есүсийг олж авсан байх ёстой, тэгээд цугларалтанд Есүстэй хамт очоорой. Энэ нөхцөлд цуглаан дээр өнгөрөөж байгаа цаг тань маш онцгой байх болно. Хувь хүн бүр бэлтгэлээ хангаагүй бол та Эзэний оршихуйг, Түүнийг хүч чадлыг хэрхэн илэрч байгааг ажиглан харж болох вэ? (хх 501.1) XX 535.1
Та Христийн, өөрийн зүрх сэтгэл, бусдын төлөө гэр орондоо сайтар хичээн зүтгээрэй. Та заншсанаасаа илүү ихээр залбиран гуйгаарай. Бурханы өмнө зүрх сэтгэлээ эмтлээрэй. Гэр орноо эмх цэгцэнд нь оруул. Хүүхдүүдээ энэхүү тусгай цагт бэлтгээрэй. Бурханы өмнө цэвэр үйлдэл, зүрх сэтгэлтэй ирэх нь ямар ч сайхан хувцаснаас илүү чухал гэдгийг зааж сургаарай. Замд нь буй бүх саадыг арилгаарай. Өөр хоорондын болон бусадтай эв нийцэлгүй байхад нөлөөлсөн бүхнээ шинэчлээрэй. Энэ бүхний эцэст гэр орондоо Эзэний оршихуйг дуудан ирүүлээрэй, тэнгэрийн ариун элч нар таныг цугларалтанд оролцохоор явахад хамгаалж, тэдний оршихуй, гэрэл гэгээ бузар муу тэнгэр элч нарыг шахан зайлуулна. (хх 501.2) XX 535.2
Итгэлээрээ Үнэний Үрийг Суулгаарай.— Үр таригчийн ажил бол итгэлээр хийгддэг. Тариачин үр соёолох, ургах нууцыг ойлгож чадахгүй ч Бурхан ургамал ногоог ургуулж, цэцэглүүлдэгт итгэж найддаг. Тэрээр үрээ цацахдаа хангалуун үр жимс болон хувирна гэж найддаг. Эцэг эхчүүд ч гэсэн түүнтэй адил сэтгэлээр тарьсан үр нь их хэмжээний үр жимс өгнө гэж итгэн үйлчлэх хэрэгтэй. (хх 501.3) XX 535.3
Бид тарьсан үрийг Бурхан ивээж, Ариун Сүнс бяцхан үр хүүхдийг маань харж хандана гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв бид Бурханд итгэлтэй хандах юм бол бид тэднийг дэлхийн гэм нүглийг уучлагч Бурханы Хурга руу чиглүүлэх боломжтой болно. Энэ бол Эзэний гэр бүлд агуу нөлөө үзүүлэх ажил үүрэг юм. (хх 502.1) XX 536.1