Хүүхдийн Хүмүүжил
XVIII Xэсэг - Итгэл Бишрэлээ Бат Хадгалах Нь
Далан Долдугаар Бүлэг - Библийггэр Орондоо Ашиглах Нь
Библи Бол Олон Талаар Тус Болох Ном.— Библи хүн бүрийн оюун ухаан хүрч, зүрх сэтгэлийг татах бүх талын сэдэв, хэв маягийг агуулдаг. Библийн хуудаснаа ямар ч хүний мэргэн ухаантай жиших аргагүй хамгийн эртний түүх, жинхэнэ бодит амьдралын дурьдатгалууд, улс орныг удирдан чиглүүлэх зарчим, гэр бүлийг удирдан захирах журам бичигдэн тэмдэглэгдсэн. Библид хамгийн гүн гүнзгий гүн ухаан, хамгийн сайхан, төгс төгөлдөр, бузар хүслийг дарагч, зүрх сэтгэлийг өөрчлөгч яруу найраг багтан орсон байдаг. Библийн бичээсүүдэд анхаарал хандуулах юм бол ямар ч гайхамшигтай зохиолчийн номноос хэмжээлшгүй ИЛҮҮ Үнэ Цэнэтэй байх ба агуу гол санаагаа ойлгуулахын тулд хэмжээлшгүй өргөн утга санаа, гайхамшигтай агуу үнэ цэнийг өөртөө агуулдаг. Хэрэв оюун ухааныг гэрэлтүүлэгч гэрлийг нь ойлгох юм бол бүх сэдвүүд нь шинэ утга санааг илэрхийлж эхэлдэг. Библийн зааж буй хамгийн энгийн үнэн нь тэнгэр адил өндөр, мөнхийн цаг хугацаанд орших зарчмуудыг өөртөө багтаадаг. (хх 505.1) XX 539.1
Бурханы Үг хамгийн үнэтэй эрдэнэсээр дүүрч, эцэг эхчүүд эдгээр үнэт эрдэнэсийг хайрцагнаас нь гарган, гэрдийг нь хүүхдүүддээ үзүүлэх хэрэгтэй. ... Бурханы Үгэнд Христэд итгэгчдийг бүх төрлийн сайн үйлстэй болгох, үнэт эрдэнэсийн сан хөмрөг бий.(хх 505.2) XX 539.2
Бурхан Библиэр Дамжуулан Тансаг Найрыг Бэлдсэн.— Эзэн Өөрийн Үгийг судлах боломжийг өгөхдөө бидэнд тансаг найрын ширээг засаж өгсөн. Түүний бие цогцос, урсгасан цус, Түүний сүнс болон амьдралыг төлөөлөх Үгэн дээр найрласнаар бид ихээхэн ашиг тусыг авна. Бид Бурханы Үгнээс суралцсанаар сүнслэг хүч чадалтай болж, үнэний мэдлэгээр өсөж, нигүүлслээр өсдөг. Биеэ хянах чадвар төлөвшин, хүчирхэгждэг. Хүүхэд насны уцаарлах, хүсэлдээ захирагдах, хувиа хичээх, хэмжээ хязгааргүй ярих, хүслээ гүйцэлдүүлэх зэргийн алдаа дутагдлаа гээж, оронд нь Христэд итгэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хөгжүүлэх ёстой нигүүлслийг хөгжүүлдэг. (хх 505.3) XX 539.3
Бурханы Ариун Үгэн дэх энгийн, шударга үнэн зааварчилгаа, түүх, сургаалт үлгэрээс ирэх сургамжууд таны болон танай хүүхдүүдийн сүнслэг хоол юм. (хх 506.1) XX 540.1
Таны өмнө ямар их үүрэг ноогдсон байна вэ! Та Бурханыг хайрдах, эмээх сэтгэлээр үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх үү? Та Бурханы Үгээр дамжуулан Бурхантай холбоотой болох уу? (хх 506.2) XX 540.2
Библи Бол Ес Зүйн Зарчим, Хэм Хэмжээ.— Бурханы Үг залуучуудын оюун ухаанд ухамсараар нь дамжин хоногшиж, даган дуурайх зарчим, алдаа дутагдлыг засаж, оюун ухааныг нь удирдан, гэгээрүүлдэг байх ёстой. Энэ нь уур бухимдлыг ТӨРҮҮЛЭХ хатуу үгсээс илүү хүсэлдээ захирагдах байдлыг хязгаарлаж, удирдах нөлөөг үзүүлнэ. Хүүхдүүдийг Библийн зарчмыг дагадаг болгоход цаг хугацаа, тэвчээр, залбирал шаардагддаг. Гэр орны зарим үүргийг орхих болсон ч үүнийг заавал хэрэгжүүлээрэй. (хх 506.3) XX 540.3
Библийн үнэнийг хүлээн зөвшөөрснөөр оюун ухаан дэлхийн, доройтсон байдлаас салж өндөрт өргөгддөг. Бурханы үгэнд шаардлагатай анхаарал тавих юм бол залуу, хөгшин хүмүүсийн аль аль нь уруу татлагыг эсэргүүцэх зүрх сэтгэлийн ёс зүй, зарчимтай байх эрч хүчийг олох болно. (XX 506.4) XX 540.4
Израилийн Ариун Нэгэн хүн төрөлхтний ухааныг удирддаг хууль, журмыг танилцуулсан. Эдгээр «ариун, зөв шударга, сайн» гэж тооцогдох тушаалууд гэр бүлд хэрэгжүүлэх үйлдлийн зарчмыг тодорхойлдог. Эдгээр зарчмуудаас гэм нүгэлд автагдалгүй холдох боломжгүй, учир нь эдгээр нь Христэд итгэгч итгэл бишрэлийн үндэс юм. (хх 506.5) XX 540.5
Библи Оюун Ухааныг Хүчирхэгжүүлдэг.—Хүмүүс Библийг зохих хэмжээнд судалдаг бол оюун ухааны хувьд хүчирхэгжих байсан. Бурханы Үгэнд зааж сургаж буй энгийнээр заагдаж буй, оюун ухааныг гэгээрүүлэгч сэдвүүд өөрөөр хөгжүүлэх боломжгүй олон чадваруудыг хөгжүүлж өгдөг. Библи дээр хэмжээлшгүй өргөн төсөөллийг нээж өгдөг. Библийг судлаачид агуу сэдвүүдийг судлан, агуу төсөөллийг мэдрээд, бодол санаа, мэдрэмжийн хувьд илүү ариун, гэгээрсэн болдог. Энэ нь ямар ч агуу хүний бичсэн, ямар ч үнэ цэнэгүй номыг уншсанаас илүү ашиг тусыг мэдрэхэд туслах болно. Залуу хүүхдүүд Бурханы Үг болох мэргэн ухааны үндсийг үл тоомсорлосноор оюун ухаанаа гэгээрүүлж, хөгжүүлэх боломжоо үл тоомсорлодог. Бурханаас эмээж, Бурханыг хайрлахгүй байгаагаас болж сайн үзэл санаатай, тогтвортой, үнэ цэнэтэй хүн ихэд цөөрч, итгэл бишрэлийн зарчим амьдралд хэрэгжихээ больж байна. (XX 507.1) XX 541.1
Бурхан бид бүгдийн оюун ухааны хүчийг хөгжүүлж, хүчирхэгжүүлэх боломжоор хангадаг. ... Хэрэв бид Библийг илүүтэй уншиж, үнэн зарчмыг нь илүү сайтар ойлгох юм бол бид илүү гэгээрч, мэргэн ухаантай болно. Библийн хуудас бүрийг анхааралтай судалснаар их эрч хүч бий болдог. (хх 507.2) XX 541.2
Библи Гэр Бүл, Нийгэм, Улс Үндэстний Амжилтын Үндэс.— Библийн зааварчилгаа хүний амьдралын бүхий л хүчин зүйлд маш чухал нөлөөг үзүүлдэг. Библи улс үндэсний тулгын чулуу болох, нийгмийн сайн сайхантай холбоотой, гэр бүлийг хамгаалах зарчмуудыг зааж сургадаг. Хүн эдгээр зарчмуудгүйгээр ямар ч амжилт, ашиг тус, аз жаргал, хүндэтгэл болон ирээдүйн итгэл найдвар, мөнхийн аминд хүрч чадахгүй. Библийн сургаал чухал нөлөө үзүүлдэггүй амьдралын үзэл, мэдрэмж гэж байдаггүй. (хх 507.3) XX 541.3
Библийн Мэдлэг Бол Бидний Хамгаалалт.—Тимот бага наснаасаа Библийг мэддэг байсан. Библийн мэдлэг тойрон хүрээлж буй бузар нөлөө бүр, үүргээ үл тоомсорлон хувиа хичээх, зугаацах уруу татлага бүрээс хамгаалах хамгаалалт нь байсан. Үр хүүхэд бүрт маань ийм хамгаалалт хэрэгцээтэй байдаг ба Христийн элчин сайд нар болох эцэг эх бүхэн хүүхдүүдээ Бурханы Үгийн дагуу зааж сургадаг байх ёстой. (XX 508.1) XX 542.1
Хүмүүс Библид Дурлаад Байдаггүй.— Залуучууд Библийг үл тоомсорлосон, энэ тал дээр ямар ч туршлагагүй байгаа учраас ариун үнэнийг ойлгож мэдрэхгүй байна. Тэднийг Сатаны уруу татлагаас хамгаалах бэхлэлтийг хичээл зүтгэл гарган босгохгүй бол тэд уруу татлагат автагдаж, Сатанд олзлуулж, удирдуулдаг. Хүүхдүүд бага наснаасаа Аврагч Есүст итгэж, Бурханы хуулийг хэрэгжүүлж гэм нүглийн бузар муугаас цэвэршүүлэгдэх ёстой. Энэхүү итгэл бишрэлийг өдөр бүр, тушаал заавар бүрийг амьдралын жишээгээр зааж сургах хэрэгтэй. (хх 508.2) XX 542.2
Ялангуяа Залуучууд Библи Судлалыг Үл Тоомсорлодог.—Хөгшин залуугүй хүмүүс Библийг үл тоомсорлож байна. Тэд Библийг тогтмол судалж, амьдралаа удирдуулдаггүй. Ялангуяа бага насны, залуу хүүхдүүд үүнийг үл тоомсорлодог. Тэдний ихэнх нь өөр төрлийн ном уншихад цагаа зарцуулдаг боловч өдөр бүр мөнхийн амьд хүрэх замыг заадаг номыг судалдаггүй. Тэд ямар ч үнэ цэнэгүй түүхийг анхааралтай уншдаг боловч Библийг үл тоомсорлодог. Библи бол биднийг гэгээлэг, ариун амьдрал руу удирддаг ном юм. Хүүхэд залуучуудын оюун ухаан адал явдалт түүх уншин доройтоогүй байсан бол Библи хамгийн сонирхолтой ном нь байх байсан. (хх 508.3) XX 542.3
Хүүхэд залуучууд мэргэн ухааны үндсийг Бурханы Үг хэмээн хүлээн зөвшөөрөөгүй үедээ оюун ухааны хувьд гэгээрч, хөгжиж чаддаггүй. Бид Бурханы бүтээсэн дэлхийд, Бүтээгчийн оршихуйд амьдарч байгаа ба бид Түүний дүрээр бүтээгдсэн, Тэрээр биднийг хамгаалж, хайрлаж, халамжилдаг гэсэн гайхамшигтай үнэн оюун ухааныг гайхамшигтай утга учраар дүүргэж, оюун ухааныг өргөсгөж, бодол санааг маань өндөрт өргөдөг. Эдгээрийг бодож тунгаахад оюун ухаан, зүрх сэтгэлээ нээж чадахгүй байгаа хүмүүс үнэ цэнэгүй, сэтгэл хөөргөсөн сэдэвт сэтгэл ханадаггүй. (ХХ 509.1) XX 542.4
Эцэг Эхчүүдийн Үл Тоомсорлол Хүүхдүүдээс Ажиглагддаг.— Эцэг эхчүүд нь Бурханы Үгийг зөвлөгч, чиглүүлэгч гэдгийг ухамсарлуулалгүй, Библийн үгсийг үл тоомсорлож, «Надад энэ ямар ч хамаагүй, би өөрийнхөөрөө байна” гэсэн хандлагыг хүүхдүүддээ харуулах юм бол хүүхдүүд хэдий бага балчир ч гэсэн үүнийг нь мэдэрдэг. (хх 509.2) XX 543.1
Бурханы Үгийг Зохистойгоор Хүндэтгэх Хэрэгтэй.— Бид агуу гэрлийг авсны хувьд илүү гэгээлэг зуршил, үгстэй байж, гэр орны амьдрал, найзлан нөхөрлөж байгаа хүмүүс тань таныг өндөрт өргөдөг байх хэрэгтэй. Бурханы Үгийг гэр орныг удирдан чиглүүлэх зорилготойг хүлээн зөвшөөрч зохистойгоор хүндэтгээрэй. Бурханы Үг ямар ч бэрхшээлд зааварлагч, бүх үйлдлийн жишиг байх болтугай. Бурханы Үнэн, зөвт байдлын мэргэн ухаан гэр бүлийн гишүүн бүрийн зүрх сэтгэлд оршдоггүй бол жинхэнэ амжилт, элбэг байдал орших боломжгүйг ах, эгч дүүс маань хүлээн зөвшөөрөх болов уу? Эцэг, эхчүүдийн хичээл зүтгэл бүр Бурханы үйлчлэлийг бэрхшээл гэж үзэн залхуурах зуршлаас салахад орших ёстой. Үнэний хүч гэр бүлийг ариусгадаг гол хүчин зүйл байх хэрэгтэй. (хх 509.3) XX 543.2
Эцэг эхчүүдээ хүүхдүүддээ Бурханы Ариун Үгэн дэх сургамжийг мөр бүхнийг, тушаал бүхнийг, зааварчилгаа бүхнийг зааж өгөөрэй. Та бүхэн баптисм хүртэхдээ энэхүү үүргийг гүйцэтгэх амлалтыг өгсөн. Та бүхэн үүргээ гүйцэтгэхэд дэлхийн зүйлс саад болохгүй байх ёстой. Хүүхдүүд тань мах цусны тасархай байсан ч, өргөж авсан байсан ч тэднийг аврахын тулд бүхнийг хийж гүйцэтгэдэг байгаарай. (ХХ 510.1) XX 543.3
Библийг Гэр Орны Гарын Авлага Болго.—Эцэг эхчүүдээ, хэрэв та бүхэн хүүхдүүдээ Бурханд үйлчилж, дэлхий дахинд сайныг гүйцэтгүүлэхийг хүсэж байгаа бол Библийг гол судалдаг ном болгоорой. Библи Сатаны бузар муу аргыг таниулдаг. Библи үндэстнийг өндөрт өргөж, ёс зүйгүй бузар мууг буруутгаж, засаж залруулж, үнэн худлыг ялгах боломжийг нээж өгдөг. Гэр орон болон сургуульд ямар ч хичээл судалсан Библи хамгийн агуу сурган хүмүүжүүлэгч, хамгийн чухал нөлөө үзүүлдэг байх ёстой. Хэрэв бид Библид чухал ач холбогдол өгөх юм бол Бурхан хүндлэгдэж, Тэрээр танд болон үр хүүхдүүдэд тань өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ. Энэхүү ариун номонд агуу их баялаг, үзэсгэлэн гоо оршиж байдаг ба эцэг эхчүүд Библийг хүүхдүүдийн сонирхдог ном болгохгүй л бол өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. (ХХ 510.2) XX 544.1
“Сударт бичигдсэнээр” гэдэг үг бол Христийн уруу татагчийн сорилтыг ялан дийлэх цорын ганц зэвсэг байсан. Библийн үнэнийг зааж сургахад эцэг эх бүр агуу, чухал ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Библийг хүүхдийн оюун ухаанд тааламжтай, аз жаргал бэлэглэхүйц байлгахын тулд Бурханы хэлсэн үгсийг хүүхдүүдэд зааж өгөх хэрэгтэй. Та эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд тэвчээр, эелдэг байдал, хайрыг амьдралын жишээгээрээ зааж сургаж, дотно харилцаатай болгох боломжтой. Хүүхдүүдээ зоргоор нь байлгалгүй, харин Бурханы Үгийг амьдралдаа хэрэгжүүлж, Эзэний зааварчилгаа, сургамжин дотор өсгөж хөгжих ёстойг нь үлгэрлээрэй. (ХХ 510.3) XX 544.2
Тууштайгаар, Эмх Цэгцтэй Судлаарай.— Гэр бүлээрээ Библийг судлахдаа эмх цэгцтэйгээр, дэг журамтайгаар судлах хэрэгтэй. Ач холбогдолгүй аливаа зүйлсээс татгалздаг байгаарай, ... харин зүрх сэтгэлээ амийн талхаар хооллоход анхаараарай. Өдөр бүр нэг цаг болон хагас цагийн туршид баяр хөөртэйгөөр, бусадтай хамтран Бурханы Үгийг судлахаас ямар сайхан үр дүн гарахыг тооцоолохын аргагүй. Библийг өөрөөр нь тайлбарлаж, тухайн сэдвийн талаар өөр өөр цаг үе, нөхцөлд хэлэгдсэн үг бүрийг нэгтгэн судлах хэрэгтэй. Гэр бүлийн судалгааг зочид, гадагш урин залж байгаа хүмүүсээр бүү бусниулаарай. Хичээл судалж байхад тань зочид ирэх юм бол хамт суугаад Библийг судлахыг уриарай. Та дэлхийн ашиг тус, зугаа цэнгэлээс илүү Бурханы Үгийг судалж, мэдлэг хураах нь илүү чухал гэдгийг харуулаарай. (хх 511.1) XX 544.3
Хэрэв бид Бибдийг тууштай, залбиралтай, өдөр бүр судлах юм бол бид гайхамшигтай үнэнийг шинэ, тодорхой, хүчтэй гэрэл гэгээтэйгээр харах боломжтой болно. (хх 511.2) XX 545.1
Хүн Бүр Шаббат Хичээлийг Судалдаг Болоорой.— Шаббат хичээл эцэг эх, хүүхдүүдэд Бурханы Үгийг судлах боломжийг нээж өгдөг. Шаббат хичээлийн судалгааг ашиг тустай байлгахын тулд эцэг эхчүүд болон хүүхдүүд хичээлийг судлах цаг завыг гаргаж, зааж сургаж байгаа баримтуудаас зөвхөн мэдлэг бус мөн сүнслэг үнэнийг ойлгож мэдэхийг хичээх хэрэгтэй. Бид залуу хүмүүсийн оюун ухаанд судалж байгаа Библийн сэдвийн бүрэн утга санааг судлахын чухалыг мэдрүүлэхийг хичээх ёстой. (XX 511.3) XX 545.2
Эцэг эхчүүдээ та бүхэн өдөр бүр хүүхдүүдтэйгээ Шаббат хичээл судлах цаг гаргаарай. Хэрэв шаардлагатай бол айлуудаар айлчлах ажлаа хойшлуулж, цагаа ариун түүх судрыг зааж сургахад зориулаарай. Эцэг эхчүүд болон хүүхдүүд энэхүү судалгааг хийснээр ихээхэн ашиг тусыг мэдэрнэ. Хичээлтэй холбоотой Библийн чухал ишлэлүүдийг үр дүнгүй албадлага мэтээр бус харин сайхан боломж болгон цээжлээрэй. Цээжлэх чадавх эхний ээлжинд сул дорой байх боловч дасгалжуулах тусам хүчирхэгжиж яваандаа үнэний үгсийг цээжилсэндээ талархах болно. Ийнхүү үүсгэн бий болгосон зуршил сүнслэг өсөлтөнд хамгийн үнэтэй тусламж болох ЮМ. (XX 511.4) XX 545.3
Эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханы тушаал, зааврууд болон эш үзүүллэгийг заах ариун үүргээ ухамсарладаг байх хэрэгтэй. Тэд хүүхдүүдээ гэр орондоо сургаж, Шаббат хичээлд сонирхдог болгосон байх ёстой. Тэд хүүхдүүдтэй хамт суралцснаар хичээл болгон дээр заагдаж байгаа үнэн хэр чухал болохыг ойлгуулж, Библийн мэдлэгтэй болох хүслийг үүсгэн бий болгодог. (хх 512.1) XX 546.1
Өнгөц Мэдлэгт Битгий Сэтгэл Ханаарай.— Бичээсийн талаарх бүрэн мэдлэгтэй болохыг хичээх нь ямар чухал болохыг бид тооцоолж чадахгүй. “Бурханы онгодоор бичигдсэн” Үг биднийг “авралын талаар мэдлэгээр ивээж” Бурханы хүнийг мтөгс болгож, бүх сайн ажил үйлсэд бэлтгэдэг” (2 Тимот 3:15-17). Тиймээс бид Библийг хамгаас илүү хүндэтгэх хэрэгтэй. Бид өнгөц мэдлэгт сэтгэл ханамжтай байж болохгүй, харин ч үнэний бүрэн утга санаанаас суралцахыг хичээж, Ариун Бичээсийн сүнсэнд бүрэн нэвчих хэрэгтэй. (ХХ 512.2) XX 546.2
Хүүхдийн Нөхцөлд Тааруулан Зааж Сургаарай.— Бид Библи хүүхдийн сонирхож байгаа, сонирхлыг нь татаж байгаа зүйлсийн талаар юу гэж зааж сургаж байгааг судалснаар хүүхдүүдийнхээ оюун ухааныг хаашаа чиглэж байгааг мэдэх боломжтой болдог. Олон төрлийн чадваруудыг бүтээж өгсөн Бурхан Үгээрээ дамжуулан хүн бүрт сургамж өгдөг. Сурагчид Библийн хичээл амьдралтай нь нийцэж байгааг ажиглан хараад Библийг зөвлөгчөө болгож эхэлдэг. ... (хх 512.3) XX 546.3
Библи шавхагдашгүй, гүн гүнзгий утга, бүрэн дүүрэн, хүч чадлыг эзэмшдэг. Та бүхэн хүүхэд залуучуудаа энэхүү бодол санаа, үгсийг эрдэнэс адил эрж хайхыг нь урамшуулаарай. (XX 513.1) XX 546.4
Хүн Бүр Биечлэн Судалгаа Хийх Естой.— Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өмнө хүнд хариуцлагыг үүрдэг. Библид итгэн, судалдаг эцэг эхчүүд Бурханы хуулийг дагах ёстойгоо ойлгосон байх ёстой ба Бурханы ариун хуулийг эсэргүүцдэг байж болохгүй. Хэн нэгнээр, тэр байтугай сүмийн номлогчоор Бурханы Үгийг үл тоомсорлохыг заалгуулсан хүмүүс шүүлтийн үед үр дүнгээ амсана. Эцэг эхчүүд сүмийн номлогчид өөрсдийгөө эсвэл хүүхдээ даатгаж болохгүй, харин Бүтээгч, Аврагч Бурхандаа өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүмүүсийн аврал, мөхөлд хариуцлага хүлээх учир Библийг бие даан, өөрсдөө судлах ёстой. Тэд өөрсдөө үнэнийг судлах хэрэгтэй. (хх 513.2) XX 546.5
Библи Судлалыг Хүүхдүүдэд Сонирхолтойгоор Зааж Өгөөрэй.— Залуу хүүхдүүдийг Библи судлах хүсэлтэй болгож төлөвшүүлээрэй. Бидний бодол, хүсэл Агуу Номонд хандах болтугай, учир нь энэ ном хамгаас агуу мэдлэгийг өөртөө агуулдаг. (хх 513.3) XX 547.1
Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд эцэг эхчүүд Бурханы Үгийг сайтар судалсан байх ёстой.... Хүүхдүүддээ үр ашиггүй, хэрэгцээгүй үлгэр ярьж өгснөөс Библийн сэдвүүдийг ярьж өгч болно. Библи зөвхөн судлаач нарт өгөгдсөн ном биш. Эдгээр нь энгийн, хялбар хэлбэрээр, жирийн хүмүүст ойлгогдохоор бичигдсэн. Библийг зөвөөр тайлбарлах юм бол ихэнх хэсэг нь хүүхдүүдэд ашиг тустай байж, сонирхлыг нь татах юм.(хх 513.4) XX 547.2
Библи хүүхдүүдийн сонирхлыг татахаа болих вий гэж бүү санаа зов. Бурханы Үгийг ухаалгаар зааж сургаснаар хүүхдүүд Үгийг илүү ихээр хүсэх болно. Бурханы Үг хэзээ ч хуучрахгүй амийн талх болон хувирна. Ариун Бичээст хүүхэд залуучуудын анхаарлыг татах шинэ соргог, үзэсгэлэнтэй зүйлс бий. Энэ нь дэлхийг гийгүүлж байгаа нар адил гэрэл гэгээ, дулааныг өгдөг ба энэхүү хүч хэзээ ч цуцахгүй. Библийн түүх болон сургаалаас хүүхэд залуучууд өөр бусад номноос суралцаж болох бүхнийг суралцаж болно. Бурханы Үгнээс уучлал өршөөл, хайрын оргилох ундрагыг олох боломжтой.(хх 514.1) XX 547.3
Эцэг эхчүүдээ хүүхдүүдэд өгч байгаа зааварчилгаа тань энгийн, тодорхой ойлгогдохуйц байх хэрэгтэй. Бурханы Үгнээс суралцсан сургамжийг хүүхдүүдэд ойлгохуйцаар маш энгийнээр зааж өгөөрэй. Бурханы Үгнээс суралцсан энгийн сургамжууд, амьдралын туршлагаа хүүхдүүдийнхээ амьдралыг хамгийн өндөр хэм хэмжээнд байлгахын тулд танилцуулж болох юм. Тэд хүүхэд, өсвөр залуу насандаа сайны сайхны ургацыг ургуулж бусдад санаа тавьсан, чин шударга амьдралтай байх боломжтой. (хх 514.2) XX 548.1
Хамгийн Сэргэг Бодол, Шилдэг Аргыг Ашиглаарай.— Тэнгэрийн Эцэг маань Үгээ өгөхдөө хүүхдүүдийг орхигдуулаагүй. Библийн түүхүүдтэй адил хүний зүрх сэтгэлийг татахуйц, бяцхан хүүхдүүдийн сонирхлыг сэргээх хүний бичээс гэж байдаг гэж үү? (хх 514.3) XX 548.2
Эдгээр энгийн түүхэнд Бурханы хуулийн агуу зарчмуудыг энгийнээр зааж сургадаг. Эцэг эхчүүд болон багш нар хүүхдэд хамгийн шилдгээр ойлгогдохуйцаар Эзэний тушаалын дагуух зааварчилгааг багаас нь заах хэрэгтэй: “хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга” Дэд хууль 6:7. (ХХ 514.4) XX 548.3
Сургамжтай үйл явдал, самбар, газрын зураг, дүрслэл зураг ашиглан заасан хичээл хүүхдийн оюун ухаанд удаан хоногшдог. Эцэг эх, багш нар заах аргаа байнга сайжруулахыг хичээдэг байх хэрэгтэй. Библи заах ажил хамгийн шинэлэг бодол, шилдэг арга, чин шударга хичээл зүтгэлээр удирдуулдаг байх ёстой. (ХХ 515.1) XX 548.4
Библийг Гол Чиглүүлэгчээ Болгоорой.—Та хүүхдүүдээ Эзэний үгэнд дуулгавартайгаар хүмүүжүүлэхийг хүсэж байгаа бол Библийг гол чиглүүлэгчээ болгоорой. Хүүхдүүддээ Христийн амьдрал болон зан чанарыг дуурайлгах зорилгоор танилцуулаарай. Хүүхдүүд тань алдаа гаргавал Эзэн адил төрлийн гэм нүглийн талаар юу гэж өгүүлсэн болохыг уншиж өгөөрэй. Энэ тал дээр тууштайгаар, анхааралтай хичээн зүтгэх шаардлагатай. Эцэг эхчүүдийн үл тоомсорлосон, багш нарын засаж залруулаагүй нэг л алдаа зан чанарыг доголдож, тэнцвэргүй болоход нөлөөлж болох юм. Хүүхдүүддээ шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилгоор удирдуулсан шинэ зүрх сэтгэлтэй болохыг зааж сургаарай. Тэд Христээс тусламж авч, Бурханы Үгэнд танилцуулсан Бурханы зан чанартай танилцсан байсан ёстой.(хх 515.2) XX 548.5