Хүүхдийн Хүмүүжил
Далан Тавдугаар Бүлэг - Хүүхдүүдийг Христ Рүү Чиглүүлэх Нь
Хүүхдүүд Хэр Багаасаа Христэд Итгэгчид Болж Болох вэ?—Бага насны хүүхдийн оюун ухаанд нөлөөлж, төлөвшүүлэхэд хамгийн амархан байдаг. Зөв төлөвшсөн охид хөвгүүдийг Бурханыг хүндэтгэн, хайрлахад сургах ёстой.(хх 486.1) XX 519.1
Бурхан бага насны хүүхэд бүрийг Өөртөө дуудаж, гэр бүлдээ үрчлэн авахыг хүсдэг. Хүүхдүүд хэдий бага ч гэсэн итгэлийн гэр бүлийн гишүүнд тооцогдож, хамгийн гайхамшигтай мэдрэмжийг мэдрэх боломжтой. Тэд уян зөөлөн зүрх сэтгэлтэй болж, урт удаан хугацаанд үлдэж хоцрох мэдрэмжийг авах болно. Тэдний зүрх сэтгэл Есүст найдан, Түүнийг хайрлаж Аврагчийн төлөө амьдрах хүсэлдээ автагдаж болох юм. Христ тэднийг бяцхан баярын мэдээ түгээгчид болгоно. Тэдний бодол санаа бүхэлдээ өөрчлөгдөж, гэм нүглийг таашаах зүйл биш харин үзэн ядаж, хөндийрөх ёстой хэмээн тооцох болно. (ХХ 486.2) XX 519.2
Итгэгч Болоход Нас Хамаагүй.— Нэгэн алдартай тэнгэр элч надаас хүүхэд Христэд итгэгч итгэл найдвартай болохын тулд хэдэн настай байх ёстой вэ гэж асуусан. Тэрээр надад “хэдэн настай байх нь хамаагүй. Есүсийг хайрлах, итгэж найдах, амар тайван, итгэл дүүрэн байдал бүхэн хүүхдүүдийн зан чанартай харшлах зүйлс биш. Хүүхэд эхийгээ хайрлаж, түүнд итгэж найдах чадвартай болсон л бол Есүсийг эхийнхээ Найз хэмээн хайрлаж, итгэж найдах боломжтой. Есүс түүний хайрлаж, хүндэлдэг Найз болох боломжтой” гэж хэлсэн. (хх 486.3) XX 519.3
Дээрх үнэн үгсийг судлан үзэх юм бол эцэг эхчүүд хүүхдийнхээ ажигламтгай бяцхан нүд, өндөр мэдрэмжинд тааруулан зарчим, жишээг танилцуулахдаа хэт болгоомжлох шаардлага байна гэж үү? Бидний итгэл бишрэл бодит амьдралтай нийцэх ёстой. Итгэл бишрэл зөвхөн сүм дуганд бус харин гэр бүлд хэрэгждэг байх хэрэгтэй. Бидний зан чанар, дүр төрх маань хүйтэн, хатуу, хэт хязгаарласан байж болохгүй. Харин ч бид эелдэг, хайр энэрлээр дүүрэн, дулаан, хайраар удирдуулсан зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Есүс гэр бүлийн хамгийн хүндэтгэгдсэн Зочин байх ёстой. Бид түүнтэй ярилцаж, бүх асуудал бэрхшээлээ Түүнд өгч, Түүний хайр, нигүүлсэл, Төгс зан чанарын талаар хэлэлцэх хэрэгтэй. Бурханд итгэгч эцэг эхчүүд шийдвэрлэж чадахгүй асуудал, бэрхшээлдээ бухимдаж, уурлаж уцаарлахын оронд бүх зовлон бэрхшээлээ Зовлон Бэрхшээлийг Үүрэгч Есүст өгснөөр өдөр бүр ямар гайхамшигтай хичээлийг зааж болох вэ. Бяцхан хүүхдүүдийн оюун ухааныг нарны гэрэл рүү дэлбээгээ чиглүүлж байгаатай адил Есүс рүү чиглүүлэх боломжтой. (ХХ 486.4) XX 520.1
Бүх Хичээлдээ Бурханы Хайрын Талаар Зааж Сургаарай.—Хүүхдүүд Бурхан бол тэдний Эцэг гэдгийг хамгийн түрүүнд заалгасан байх ёстой. Энэхүү сургамжийг хүүхдийг бага нялх байхаас нь зааж сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийг тэнгэрлэг Эцэгтэй нь танилцуулах үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. ... Бүх зааж сургаж буй хичээл Бурхан бол хайр гэдгийг зааж сургадаг байх ёстой. (хх 487.1) XX 520.2
Эцэг эхчүүд нядхас, хүүхэд, залуучуудад Есүсийн хайрыг зааж өгөх хэрэгтэй. Хүүхдийн анхны хэлд орж буй үгс нь Христийн талаарх үгс байх болтугай.(хх 487.2) XX 520.3
Хүүхдэд зааж байгаа хичээл бүхэн Христтэй холбогддог байх ёстой.(хх 487.3) XX 520.4
Хүүхдийг багаас нь Бурханы зүйлстэй холбож, танилцуулдаг байх хэрэгтэй. Эхчүүд Христийн энэ дэлхий дээрх амьдралын талаар энгийн үгс ашиглан хэлэх хэрэгтэй. Мөн үүнээс гадна өдөр бүрийн амьдралдаа Аврагчийн зааврыг хэрэгжүүлдэг байх нь чухал. Тэрээр амьдралын жишээгээрээ хүүхдэдээ ирээдүйн амьдралын бэлтгэх ёстойг харуулж, хүн бүхэнд ноогдсон амьдралын хугацаа Бурханы хотод оруулах зан чанарыг төлөвшүүлэхэд зарцуулагдах ёстойг харуулах хэрэгтэй. (ХХ 487.4) XX 520.5
Тэд Нарт Хааяа Заадаг Байж Болохгүй.—Хүүхэд залуучуудад маш бага цаг зарцуулж байгаагаас болж сүмийн гишүүд тэд нарыг Бурханд итгэх амьдралаа хөгжүүлээсэй гэж хүсэн энэрэнгүй, зөөлнөөр хандалгүй, хүүхэд залуучуудад маш бага цаг зарцуулж байгаагаас тэд төлөвшүүлэх ёстой Христэд итгэгч амьдралыг төлөвшүүлж чадахгүй байна. (ХХ 488.1) XX 521.1
Хүүхдүүдийг үл тоомсорлон, авч хэлэлцэхгүй байх тохиолдолд Эзэн алдаршиж чаддаггүй. ... Хүүхдүүдэд хааяа нэг анхаарал тавьж, хааяа нэг урамшуулдаг байх ёсгүй. Тэд нарын төлөө хичээж зүтгэн, залбирч, санаа тавих шаардлагатай. Хайр, энэрлээр дүүрэн зүрх сэтгэл үл тоомсорлогч, итгэл найдваргүй залуучуудын зүрх сэтгэлд хүрдэг. (хх 488.2) XX 521.2
Есүс, “Хүүхдүүдийг Миний Төлөө Хүмүүжүүл” Гэж Хэлдэг.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханы хаант улсын иргэн болгохоор хүмүүжүүлэх ёстойгоо ухамсарлах ёстой. Бурхан эцэг эхчүүдэд хүүхдүүдийг даалган өгсөн. Энэ нь Христ эцэг эхчүүдийн гарт хүүхдүүдийг тэврүүлээд, «Надад зориулан эдгээр хүүхдүүдийг Бурханы хаанчлалд гэрэлтүүлэхийн тулд хүмүүжүүлээрэй » гэж хэлж байгаатай адил юм. Хүүхдийн анхаарлыг татдаг сэтгэл татам үгс нь Есүсийн нэр байх ёстой, хүүхдүүд бага наснаасаа өвдөг сөгдөн залбирахыг заалгасан байх ёстой. Тэдний оюун ухаан Эзэний амьдралын түүхээр дүүрч, бодол төсөөлөл нь ирж буй дэлхийн алдар, сүр жавхлангаар урамшдаг байх хэрэгтэй. (XX 488.3) XX 521.3
Тэд Бага Наснаасаа Христэд Итгэгч Мэдрэмжийг Авах Боломжоор Хангагдах Естой.—Хүүхдүүдээ Христийн хайрладаг хүмүүсийнхээ төлөө бэлдэхээр явсан шилтгээнүүдэд амьдрахад бэлтгээрэй. Тэд нарт Бурханы зорилгыг биелүүлэхэд нь туслаарай. Таны сургамж хүүхдүүдийг Бурханы хаанчлалд мөнхийн амийг авахад туслахаар нас барсан Нэгэнийг хүндэтгэхэд чиглэсэн байх хэрэгтэй. Хүүхдүүддээ, «Миний ачааг нуруун дээрээ үүрч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ даруу, энэрэнгүй билээ. Ийнхүү та бүхэн зүрх сэтгэлдээ амар тайвныг мэдэрнэ. Миний ачаа бол хөнгөн, Миний бэрхшээл бол амар» гэж зааж сургаарай.(хх 488.4) XX 522.1
Ах, эгч дүүс нар минь ээ, та бүхэн хүүхдээ сургах маш ариун ажлыг хариуцан авчээ. Хүүхдүүд тань бага, зүрх сэтгэл нь зөв мэдрэмжийг авах боломжтой байгаа дээр нь сургаарай. ... Тэд нарт багаасаа хувийн хариуцлагаа ухамсарлаж, Христэд итгэгч амьдралаар амьдрахыг зааж сургаарай. (хх 489.1) XX 522.2
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөдийг багаас нь зөв шударгын замаар замнуулахад бүх анхаарлаа хандуулахгүй бол хүүхдүүд зөв замаас холдож, буруу замаар замнана. (хх 489.2) XX 522.3
Дуулгавартай Байх Хүсэл Өөрчлөлт Шинэчлэлтийн Шалгуур Юм.— Бид Бурханы хүслийг дуулгавартайгаар дагах нь хүмүүсийг Христэд итгэгч мөн эсэхийг шалгах шалгуур болдог гэдгийг мэдүүлдэг гэж хүүхдүүддээ заах ёстой юу? Эзэн хэлсэн үг бүрээ хэрэгжүүлэхийг шаарддаг. (XX 489.3) XX 522.4
Бурханы Хууль Бол Өөрчлөлт Шинэчлэлийн Суурь.— Бурханы хууль гэр бүлийн боловсролын гол зүйл. Эцэг эхчүүд Бурханы тушаалын дагуу алхах ариун үүргийг хүлээдэг ба хүүхдүүддээ хамгийн үнэнч байдлын жишээг харуулах ёстой. ... (хх 489.4) XX 522.5
Бурханы хууль бол үүрд оршин тогтнох өөрчлөлт шинэчлэлийн суурь юм. Бид дэлхий дахинд Түүний хуулийг дагах шаардлага тулгараад байгааг тодорхой, олон талаас нь танилцуулах хэрэгтэй. Хамгийн агуу өөрчлөлт шинэчлэл гэр орноос эхлэх ёстой. Бурханы хуулинд дуулгавартай байх нь ашиг тустай байх, мөнгө санхүүгээ анхаарах, үнэнч байх, бусадтай шударгаар хандахад маш их тусламжийг үзүүлдэг. (хх 489.5) XX 523.1
Хүүхдүүддээ Тушаалыг Зааж Сурга.—Та хүүхдэдээ бага нялхаас нь Бурханы тушаалыг дагах талаар зааж сургаж байсан уу? ... Та хүүхдүүддээ Христ Өөрийгөө харуулах боломжтой болгохын тулд Бурханы дүр төрхийн дагуу зан чанараа төлөвшүүлэх ёстойг зааж сургаарай. Тэрээр хүүхдүүддээ Өөрийгөө харуулахыг хүсэж байгаа. Бид үүнийг Иосеф, Самуел, Даниел болон түүний бусад найз нарын түүхээс харж болно шүү дээ. Бид тэдний амьдралын түүхээс Бурхан хүүхэд залуучуудаас юу хүсдэг болохыг олж харж чадахгүй гэж үү? (хх 489.6) XX 523.2
Эцэг эхчүүд ... хүүхдүүдээ бага наснаас нь Есүс Христийн дагалдагчид болно гэдэг нь юуг илэрхийлдэгийг ойлгох чадвартай болгон хүмүүжүүлэх үүргийг Бурханы өмнө хүлээдэг.(хх 490.1) XX 523.3
Өөрчлөгдөн Шинэчлэгдсэн Хүүхдийн Гэрчлэл.— Итгэл бишрэл хүүхдүүдэд сайн суралцаж, ажил төрөлдөө итгэл зүтгэлтэй байхыг заадаг. Нэгэн удаа арван хоёртой охин өөрийгөө Христэд итгэгч гэдгээ энгийнээр тайлбарласан. Тэрээр, мБи хичээл судлах дургүй, зөвхөн тоглох дуртай байсан. Би сургууль дээрээ хичээл зүтгэл гаргахгүй, байнга хичээлээ тасалдаг байсан. Одоо би Бурханд таалагдахын тулд хичээл бүхнээ сайн судалдаг болсон. Би сургууль дээрээ багш нарыг хараагүй байхад дэггүйтэж хүүхдүүдийн өмнө багшаараа даажигнадаг байсан. Би одоо томоотой байж, сургуулийн дүрмийг биелүүлснээр Бурханд таалагдахыг хүсэж байна. Би гэр орондоо хувиа хичээн, гэр орны ажилд оролцоход дургүйлхэж, ээжийгээ ажилд туслуулахаар тоглож байхад дуудахад ихэд ундуйцдаг байсан. Одоо би ээждээ туслахдаа ихэд баяр хөөртэй болж, түүнд хайраа үзүүлэх дуртай болсон» гэж хэлсэн. (хх 490.2) XX 523.4
Үүргээ Хойш Тавихаас Болгоомжил.—Эцэг эхчүүдээ, хүүхдүүдээ бага байхад нь Христэд итгэгч болгохоор хүмүүжүүлж эхлээрэй. ... Хүүхдүүдээ хариуцлага хүлээх чадваргүй, гэм нүгэлдээ гэмшиж, Христэд итгэж чадахгүй гэж бөөцийлснөөр сүйрлийн ангал руу хальтирахад нөлөөлөхөөс болгоомжлоорой. (ХХ 490.3) XX 524.1
Найм, арав, арван хоёр настай хүүхдүүд өөрсдийгөө ямар итгэл бишрэлтэйг тодорхойлох чадвартай байдаг. Хүүхдүүддээ ирээдүйд, том болох үедээ гэмдээ гэмшиж, үнэнд итгэх боломжтой болно гэж зааж өгч болохгүй. Хэрэв хүүхдэд зөв зааж сургавал тэд өөрсдийгөө гэмтэн болохыг зөвөөр ойлгохоос гадна Христээр дамжуулан авралыг авах талаар зөв ойлголттой болох боломжтой. (ХХ 490.4) XX 524.2
Би Аврагчаа бага наснаасаа эрж хайж буй хүмүүст өгсөн олон амлалтуудыг олж уншсан. Номлогчийн үгс 12:1 дээр: мХүнд өдрүүд ирж, «Энэ амьдралд жаргал үзсэнгүй» гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа едрүүдзд өөрийн Бүтээгчээ санагтун» Сургаалт үгс 8:17: “Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно. » Израилийн агуу Хоньчин бидэнд хандан, « хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм» хэлж буй үгс одоог хүртэл сонсогдсоор байна. Та бүхэн хүүхдүүддээ бага залуудаа Эзэнийг эрж хайхад хамгийн тохиромжтой гэж заагаарай.(хх 491.1) XX 524.3
Бага Наснаас нь Идэр Залуу Болтол нь Чиглүүлэн Удирд.—Хүүхдийг хүслээ дагахыг нь зөвшөөрөх нь хүүхдээ доройтож, бузар мууд гаргуун болохыг нь зөвшөөрч байна гэсэн үг. Буруу хүмүүжлийн үр дүн бага наснаас нь илрэн харагддаг. Хүүхдийг бага байхад хувиа хичээх зан төлөвшдөг ба хүүхэд залуучууд нас биед хүрэхдээ гэм нүглээ өсгөж хөгжүүлсэн байдаг. Эцэг эхчүүд үүргээ удаа дараа үл тоомсорлосноор хүүхдүүдийг буруу сонголтоо дагах боломжтой болгоход нөлөөлдөг. Бузар мууг эсэргүүцэх нөлөөгөөр хүүхдээ хүрээлүүлэхээс нааш дээрх доройтуулах замаас ангижирч чадахгүй. Бага наснаас идэр залуу болтол хүүхдүүдийг зөв сайн нөлөөн дор байлгах хэрэгтэй. (хх 491.2) XX 524.4
Хүүхдүүдээ Ирээдүйн Шалгуурт Бэлтгээрэй.—Эцэг эхчүүдээ, та бүхэн өөрсдөөсөө, «Бид хүүхдүүдээ эцэг эхийн үгэнд ордог болгон хүмүүжүүлснээр тэднийг Бурханд дуулгавартай байж, Түүнийг хайрлаж, Түүний хуулийг амьдралын хамгийн эрхэм чухал зааварчилгаа хэмээн хүлээн зөвшөөрөхөд, сайныг хийж гүйцэтгэхэд сургасан уу? » гэсэн маш чухал асуултыг асуугаарай. Итгэгч эцэг эхчүүдээ таны үр хүүхэд тэмцлийн өдрүүдэд Эзэний төлөө шийдвэрлэх тулалдааныг хийх болно. Тэд амар тайвны Жононгийн төлөө ялалт байгуулахдаа өөрсдийгөө ялан дийлэх болно. Хэрэв тэд нар чинь Эзэнээс эмээх байдлаар хүмүүжиж, Христийн талаар мэдлэг хурааж, диваажинтай холбоо тогтоогоогүй бол тэд нарт ёс зүйн хүч байхгүй болж, тэд диваажингийн Бурханаас дэлхийн мөхөс санваартныг илүүд тавьж, Ехувагийн Шаббатын оронд хуурамч шаббатыг хүлээн зөвшөөрнө. (хх 491.3) XX 525.1