Хүүхдийн Хүмүүжил

77/86

Далан Дөрөвдүгээр Бүлэг - Айл Гэр Бүр Сүм Юм

Эхчүүд Бурханы Төлөөлөгчид Байх Ёстой.— Гэр бүлийн амьдралыг цогцлуулж буй гэр бүл бүхэн сүм юм. Гэр бүл бол диваажин дахь Бурханы сүмийг бэлгэддэг. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өмнө хүлээж буй үүргээ ухамсарлах юм бол ямар ч тохиолдолд хүүхдээ загнаж, зандрахгүй. Ямар ч хүүхэд ийм байдлаар хүмүүжих ёсгүй. Олон хүүхдүүд алдааг нь шүүмжлэх, зандрах, загнах, хүслээ дагахыг хичээдэг хүмүүжлээр хүмүүжиж байна, учир нь гэр бүлд дээрх зан чанараар хандахыг зөвшөөрдөг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өмнө Бурхан адил байх үүргийг хүлээсэн. Тэд буруу бодлыг төрүүлж болох бүх зөв зарчмуудыг хянаж, дардаг байх ёстой. (хх 480.1) XX 513.1

Эцэг эхчүүд бодон багш нар хүүхдийн ёс зүйн зан чанарыг үл тоомсорлох юм бол тэд ёс зүйгээ доройтуулах нь тодорхой. (хх 480.2) XX 513.2

Библийн Итгэл Бишрэл Бол Цорын Ганц Хамгаалалт.— Ерөнхийдөө залуучууд ёс зүйн хүч чадлаар их дорой байдаг. Энэ нь хүүхдүүдэд боловсрол олгох ажлыг үл тоомсорлосноос ихэнхдээ шалтгаалдаг. Бурханы зан чанарын талаарх мэдлэг, Бурханы өмнө хүлээж буй үүрэг хариуцлагын талаар мэдлэг олж авах нь чухал биш хэмээн тооцогдох ёсгүй. Библийн итгэл бишрэл бол залуучуудыг хамгаалах цорын ганц хамгаалалт. (XX 480.3) XX 513.3

Бурханы зан чанарыг харуулж чадаж буй эцэг эхчүүд ямар аз жаргалтай вэ, Бурханы амлалт, тушаалууд хүүхдүүдэд нь талархал, хүндэтгэлийг бий болгоно. Эцэг эхчүүдийн эелдэг зөөлөн, шударга, тэвчээртэй байдал хүүхдүүдэд Бурханыг хайр, шударга байдал, тэвчээртэй хэмээн танилцуулдаг. Хүүхдүүддээ хайрлаж, итгэж, дагахыг зааж сургаж буй эцэг эх хүүхүүддээ тэнгэрийн Эцэгийг хайрлаж, итгэж, дуулгавартай хандахыг зааж сургадаг. Хүүхдүүддээ дээрх бэлгийг өгч чадаж буй эцэг эх хүүхдэдээ мөнхийн мөнхөд оршин тогтнох, бүх цаг үеийн эд өмчөөс илүү үнэ цэнэтэй баялгийг өгнө. (хх 480.4) XX 513.4

Итгэл Бишрэл Гэр Бүлд Хэрэгждэггүй Бол Ямар ч Үнэ Цэнэгүй.—Амьдралын өдөр тутмын үйлс зан чанар, бодол санааг хэрхэн төлөвшснийг хэмжүүр болдог. Гэр бүлдээ итгэл бишрэлээ хэрэгжүүлдэггүй хүний итгэл ямар ч үнэ цэнэгүй хэмээн тооцогддог. Тиймээс гэр бүлийн гишүүдийн амнаас эелдэг бус үгс бүү гараасай. Бусдын төлөө санаа тавьснаар гэр бүлийн уур амьсгалыг тааламжтай болгоорой. Дэлхийн төгсгөлийг хүлээн, диваажинд орохоо хүлээж байгаа хүмүүс л диваажингийн нөлөөг мэдрүүлэхүйц зан чанарыг төлөвшүүлсэн байдаг. Диваажинг өвлөн авсан гэгээнтэн эхлээд дэлхий дээр гэгээнтэн болсон байх ёстой. (XX 481.1) XX 514.1

Гэр орондоо зөв сайхан зан чанарыг харуулж чадаж байгаа хүн диваажингийн харшаа зөв сайхан уур амьсгалтай болгож чадна. Христэд итгэх итгэлийн хэмжээс тань гэр бүлдээ харуулж буй зан чанараас шалтгаална. Христийн нигүүлслийг хүлээн авсан хүн гэр бүлээ амар тайван, тааламжтай байдлаар дүүрэн, аз жаргал цалгисан газар болгон хувиргадаг. Та Христийн Сүнсийг авахаас нааш Түүнийх хэмээн тооцогдохгүй ба Түүний хаанчлалд орж, Түүнтэй хамт диваажингийн гэрэл гэгээг мэдрэх аврагдагсдыг харж чадахгүй. Бурхан та бүхнийг бүхнээ Түүнд бүрэн даатгаж, гэр бүлдээ Түүний зан чанарыг харуулахыг хүсэж байна. (XX 481.2) XX 514.2

Ариуслын үйлс гэр бүлээс эхэлдэг. Гэр орондоо Христэд итгэгчийн амьдралаа хэрэгжүүлдэг хүн сүм болон дэлхийн амьдралдаа Христэд итгэгчийн амьдралаар амьдарна. Олон хүмүүс гэр бүлийн итгэл бишрэлээ хөгжүүлж чадаагүйгээс нигүүлслийн хувьд өсдөггүй. (XX 481.3) XX 514.3

Эцэг Эхчүүд Гэрийн Сүмийн Сургагчид.— Би эцэг, эхчүүдэд хандан: Та бүхэн гэр орныхоо сүмийн боловсрол олгогчид болох боломжтой; та бүхэн сүнслэг баярын мэдээ түгээгчид. Эцэг эхчүүд гэр бүлдээ баярын мэдээ түгээх хэрэгцээгээ мэдэрч байх ёстой. Тэд эелдэг бус, хатуу үгсийг хэлэгддэггүй гэр бүлийн уур амьсгалыг үүсгэхийг хичээх үед Бурханы тэнгэр элч нар хичээл зүтгэлийг ивээж, амжилттай байлгах болно. (хх 481.4) XX 515.1

Та бүхэн гэр бүлийг боловсрол олгох сургууль, итгэл бишрэлийн үүрэг гүйцэтгэх бэлтгэл сургууль гэж тооцоорой. Хүүхдүүд тань сүмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, оюун ухааны хүч, бие махбодийн чадваруудаа бүгдийг нь Христийн үйлчлэлийн төлөө хүчтэйгээр, идэвхтэйгээр ашигладаг байх ёстой. Тэд хамгийн дээд боловсролыг эзэмших эрхээ авч, хааны гэр бүлийн гишүүн буюу тэнгэрийн Хааны үр хүүхэд болох хамгийн агуу шалгалтанд тэнцэхийн тулд үнэнийг үнэн учраас хайрлаж, үнэнээр хэрхэн ариусахыг заалгах ёстой. (ХХ 482.1) XX 515.2

Тэд Тууштай Амьдралаар Амьдрах Естой.— Бүх зүйлс залуучуудын оюун ухаанд нөлөө үлдээдэг. Тэд дүр төрхийг судалж, дуу хоолойны нөлөөнд автагдаж, гадаад байдлыг маань дуурайдаг. Бухимддаг, шаардлагагүй зүйлсэд уурладаг эцэг эхчүүд хүүхдүүдийн дэлхий дахинд заах хичээлийг зааж сургадаг. Тэд нэгэнт өвлөн авсан бол муу зангаа хаяж чадахгүй. Хүүхдүүд эцэг эхийнхээ амьдралаас итгэл бишрэлтэй нь нийцэхүйц зан чанарыг хардаг байх хэрэгтэй. Эцэг эхчүүд тогтвортой амьдрал, хүслээ хянаснаар хүүхдүүдийнхээ зан чанарыг зөв төлөвшүүлэх боломжтой болно. (хх 482.2) XX 515.3

Хүүхдүүдээ Христийн Ажилчид Мэтээр Сургаарай.— Байгалиас ах дүүс болон холбогдсон хүмүүс бие биенээсээ илүү ихийг хүсдэг. Гэр бүлийн гишүүд бие биендээ эелдэг, зөөлөн хайраар харилцдаг байх хэрэгтэй. Тэдний хэлж байгаа үгс, хийж байгаа үйлс бүхэн Христэд итгэгчдийн зарчмын дагуу байх ёстой. Ингэснээр гэр орон Христийн төлөөх ажилчид бэлтгэгдэх сургууль болох ёстой. (хх 482.3) XX 515.4

Гэр орныг ариун газар хэмээн тооцдог байгаарай. ... Бид амьдралынхаа өдөр бүрийг Бурханд даатгах хэрэгтэй. Ингэснээр бид тусгайчилсан тусламж, өдөр тутмын ялалтуудыг олж авах болно. Бид өдөр тутам загалмайгаа үүрдэг байх ёстой. Бид Бурханы өмнө амьдралаа Христийн зан чанартай адил болгох үүргийг хүлээдэг учраас хэлж байгаа үг бүрээ хянадаг байх хэрэгтэй. (хх 481.1) XX 516.1

Олон Хүмүүсийн Гаргадаг Аюултай Алдаа.— Бид охид хөвгүүдээ ард түмэнд хүндлэгдсэн, Христэд итгэдэг гэсэн нэр зүүсэн боловч Бурханы жишээ болгосон бусдын төлөө өөрийгөө зориулахыг хүсдэггүй, Түүний, «Би чамайг танихгүй» гэж хэлүүлэхүйц амьдралтай болгон хүмүүжүүлж чадах уу? Олон мянган хүмүүс хүүхдээ ийм байдлаар сургаж байна. Тэд хүүхдүүддээ баярын мэдээгээр олж авч болох шагналыг авахыг заадаг боловч зүрх сэтгэлд нь анхаарал тавьдаггүй. Гэвч ийм байх боломж байхгүй. Христийн төлөө үйлчилснээр Түүнтэй нөхөрлөх боломжийг үл тоомсорлодог хүмүүс Түүний алдрыг авахад бэлтгэх хамгийн шилдэг сургалтыг үл тоомсорлодог. Тэд энэ амьдралын эрч хүч өгч, зан чанарыг гэгээрүүлэх чухал сургалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Олон эцэг эхчүүд хүүхдүүдээ Христийн загалмай руу ойртуулахаас татгалзсанаар Бурхан болон хүнийг эсэргүүцэгч дайсанд хүүхдээ даатган өгдөг. Тэд зөвхөн ирээдүйгээ сүйрэлд оруулах бус харин өнөөгийн амьдралаа ч сүйрүүлдэг. Тэд уруу татлагад дийлэгдсэн. Тэд дэлхийд хараал болж, төрүүлж өсгөсөн хүмүүстээ уй гашуу, ичгүүр болон хувирдаг.(хх 483.2) XX 516.2

Бид хүүхдүүдээ ямар үүргийг гүйцэтгэхээр дуудагдахыг мэдэхгүй. Тэд амьдралаа гэр бүлтэйгээ өнгөрөөхөөр, жирийн үүрэг гүйцэтгэхээр, аль эсвэл гадаад улс орон руу баярын мэдээ түгээх багш нар бодон дуудагдаж ч болох юм. Гэхдээ бүгд Бурханы баярын мэдээ түгээгчид, дэлхий дахинд уучлалын үйлчлэлийг хийгчид гэж дуудагдах болно. Тэд хувиа үл хичээх үйлчлэлээр Христийн талд зогсох боловсролыг эзэмших ёстой. (ХХ 483.3) XX 516.3

Хүүхдүүдээ Бурханлаг Тусламжинд Найдахад Сургаарай.—Хэрэв та хүүхдүүдээ сайныг үйлдэх олон чадварыг эзэмшээсэй гэж хүсэж байгаа бол ирээдүйн амьдралаа зөв чиглэлтэй болгохыг зааж сургаарай. Хэрэв хүүхдүүд тань хүнд хэцүү, асуудал бэрхшээлтэй үед Бурханы тусламжинд найддаг болж сургагдсан бол хүүхдүүд тань бузар хүслээ засаж залруулах, бурууг үйлдэх дотоод сэтгэлийн уруу таталтаа хянах чадвараа алдахгүй. Мэргэн ухааны Булаг зөв сайныг ялгах гэрэл болон хүчийг өгнө. Дээрх хүчийг авсан хүмүүс ёс зүй, оюун ухааны хувьд хүчтэй болж, зуурдын амьдралын үйлсэд хүртэл тодорхой ойлголт, тунгаах чадвартай байх юм. (ХХ 484.1) XX 517.1

Итгэл Болон Найдвараар Дамжин Авралыг Авна.— Бид гэр бүлээ Бурханы авралаар аварч чадна, гэхдээ бид эхлээд авралдаа итгэж, түүний төлөө амьдарч, Бурханд байнга, тууштайгаар итгэж, найддаг байх хэрэгтэй.... Бурханы Үгэнд зааж буй хязгаарлалт, сануулга бидний сайн сайхны төлөө өгөгдсөн. Эдгээр сануулга нь бидний болон гэр бүлийн аз жаргалыг нэмэгдүүлдэг. Эдгээр нь бидний мэдрэмжийг төгөлдөршүүлж, шүүн тунгаах чадварыг ариусгаж, оюун ухааныг амар тайван болгож эцэст нь мөнхийн амийг өгдөг. ... Үйлчлэгч тэнгэр элч нар хамт оршин амьдарч, диваажин руу бидний Бурханлаг амьдрал хэрхэн өрнөж байгааг баяр хөөртэйгөөр мэдээллэж, амийн номонд тэмдэглэл хөтөлж буй тэнгэр элч нар баяр хөөртэйгөөр, аз жаргалтай тэмдэглэлийг хөтлөнө. (хх 484.2) XX 517.2

Христийн Сүнс гэр бүлийн амьдралд амьдрал тэтгэгч нөлөөг бий болгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс зүрх сэтгэлээ диваажингийн үнэн болон хайрын нөлөөнд нээж өгөх юм бол диваажингийн зарчим цөлийг ундаалагч горхи мэт бүхнийг сэргээж, үр жимсгүй, хоосон байдлыг шинэ соргог бүхнээр тэтгэнэ. (хх 484.3) XX 517.3

Ингэснээр хүүхдүүд тань гэр бүлийн боловсролын үнэтэй нөлөөг хаа очсон газраа түгээх болно. Хүүхдийн бага насанд үзүүлсэн гэр бүлийн нөлөөг хүүхдүүд ангидаа тарааж, олон хүмүүст мэдрүүлнэ. Энэ бүхэнд Эзэний нэр алдаршина. (ХХ 484.4) XX 518.1