Хүүхдийн Хүмүүжил

76/86

XVII Хэсэг - Сүнслэг Хүчээ Хөгжүүлэх Нь

Далан Гуравдугаар Бүлэг - Мөнхийн Эрх Ашгийн Дагуух Үүрэг Xариуцлагa

Өнөө Үе Хүүхдүүдэд Ихээхэн Халтай.— Бид хүүхдүүдэд ихээхэн халтай, асуудалтай цаг үед амьдарч байна. Тамын шийтгэл рүү удирдаж буй хүчтэй урсгал үүсэж байгаа учир урсгалыг эсэргүүцэж, живэхгүй байхад хүүхдийн мэдрэмж, хүч чадлаас илүү зүйлс хэрэгтэй байна. Ихэнх залуучууд Сатаны удирдлаганд орсон мэт ажиглагдаж байна, сатан болон түүний элч нар залуусыг зайлшгүй сүйрэл рүү хөтөлж байна. Сатан болон түүний элч нар Бурханы засаглалын эсрэг тэмцэж байгаа ба Бурханд зүрх сэтгэлээ удирдуулж, Түүний тушаалыг сахихыг хүсэж байгаа хүмүүсийг Сатан самууруулж, уруу таталтаараа ялан дийлэхийг хүсэж байна. Сатан Бурханы хүмүүсийг сэтгэлээр унагаж, бууж өгөхийг хүсэж байна. (хх 471.1) XX 503.1

Бидэнд өнөөгийнхтэй адил хэмжээгээр Бурхантай ойр дотно харилцах шаардлагатай тулгарч байгаагүй. Бурханы хүмүүст тулгараад буй хамгийн том аюул бол дэлхийн дүрэм, ёс заншилтай нийцэх алдаа дутагдал юм. Үүнд ялангуяа залуучууд их хэмжээтэй автагддаг. Эцэг эхчүүд өөрсдийгөө Сатаны уруу таталтаас байнга хамгаалдаг байх ёстой. Сатан хүүхдүүдийг сүйрүүлэхээр хичээх үед эцэг эхчүүд ямар ч аюул байхгүй хэмээн тайвширч болохгүй. Эцэг эхчүүд хүүхдийн мөнхийн ашиг сонирхлыг умартаад дэлхийн зүйлсэд хэт их санаа тавьж, анхаарч болохгүй. (хх 471.2) XX 503.2

Эцэг Эхчүүд Үнэндээ Бол Ялгаатай Биш.—Эцэг эхчүүд сүнслэг амьдралын хувьд хүйтэн, хөндий болох шиг гунигтай зүйл байхгүй. Тэд Бурханд бүхнээ зориулах хүсэл, итгэлээр суларснаар хүүхдүүдээ Эзэний замаар тууштай сургах өндөр үүргээ ухамсарлахаа больдог. (хх 471.3) XX 503.3

Бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ амьдралын хатуу хөтүү бодит байдлыг, ирээдүйд тулгарч болох хүнд бэрхшээлүүдийг, зөв буруугийн сонголтыг хийхэд, хүчтэй уруу таталтыг даван гарч чадахгүй болоход хүүхдүүдээ хамгийн шилдгээр бэлдсээр байна. Эцэг эхчүүд хүчтэй байх зүйлсдээ маш сул дорой болох юм. Тэд зарчим, үүргээсээ няцаж, хүн төрөлхтөн тэдний сул дорой байдлаас болон зовж шанална. (XX 472.1) XX 504.1

Хамгийн Чухал Ажил Үйлсээ Умартана.— Өнөөгийн дэлхийд их хэмжээний бузар муу түгсэн нь эцэг эхчүүд хүүхдүүдээ Эзэний замаар тэвчээртэйгээр, эелдэг зөөлнөөр сургах хамгийн чухал ажилдаа анхаарал тавихаа больж байгаатай холбоотой юм. (ХХ 472.2) XX 504.2

Эхчүүд олон талын мэдлэг хурааж болох юм, гэвч тэд Христийг хувийн Аврагчаа болгож чадаагүй бол хамгийн чухал мэдлэгийг эзэмшиж чадаагүй гэсэн үг. Хэрэв Христ гэр оронд оршиж, эхчүүд Түүнийг зөвлөхөө болгох юм бол тэд хүүхдүүдээ бага нялхаас нь үнэн итгэл бишрэлийн зарчмуудаар сургах юм. (хх 472.3) XX 504.3

Сатанд Бүхнийг Удирдах Эрхээ Өгч Байна.— Эрэгтэй эмэгтэй хүмүүс Бурханыг дагалгүй, өөрсдийн арга зам, бохирдсон төсөөллөө дагаж байгаа учраас Сатан тэдний гэр бүл дээр өөрийн тамын тугийг зоож, нялхас, хүүхдүүд, залуучуудаас түүний хүч чадал ажиглагдан харагддаг. Түүний дуу хоолой, хүслээ илэрхийлж байгаа байдлаас дуулгаваргүй хүсэл, хүүхдүүдийнх нь төлөвшөөгүй зан чанараас хоолой нь мэдрэгддэг. Тэрээр хахир дуу хоолойгоор бүхнийг захирах хүслээ илэрхийлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг. Бурхан Түүнийг үл хүндэтгэсэн доройтож бузартсан хүслээ илэрхийлэх үед доромжлогдож, тэрээр Сатаны хүсэлд дуулгавартай байхыг хүчилж, шаарддаг. Эцэг эхчүүдийн үйлдсэн гэм нүгэл Сатанд ямар боломж олгодогийг төсөөлөхийн ч аргагүй юм. (ХХ 472.4) XX 504.4

Олон эцэг эхчүүд өгч буй сургамж, мулгуу хүсэл, буруу хооллох дуршлаараа хүүхдүүдийнхээ замнаж буй буруу зам, зан чанарын төлөвшилд хариуцлага хүлээх болно. Сатан Бурханы хуулийг эсэргүүцэх зан чанараар дамжуулан хүнийг бүхэлд нь удирдаж чадна. Эцэг эхчүүдээ ийм алдааг бүү гаргаарай, харин Абрахамтай адил гэр бүлээ Түүний хуулиар удирдаарай. Үүний үр дүн нь юу байх вэ? Хүүхэд залуучууд эсэргүүцэх хүсэлдээ захирагдаж байна. Тэд захирагдахгүй харин өөрсдийн хүслийг дагах болно. Тэд нарт хүслээ захирах, өөрийгөө огоорч сурахыг заахаас өөр найдвар байхгүй. (ХХ 473.1) XX 505.1

Хүмүүжээгүй Хүүхэдтэй Маш Хүнд Тулаан Хийх Шаардлагатай.— Хүмүүжилгүй өссөн хүүхэд Христийн дагалдагч болох үедээ бүхнийг суралцах шаардлагатай болдог. Тэдний итгэл бишрэл бүхэлдээ хэрхэн хүмүүжсэнээс ихээхэн шалтгаалдаг. Тэд багаасаа хэрхэн хүмүүжсэн хүслээ илэрхийлж, өөрийгөө огоорч сураагүй зангаа гаргаж, хязгаарлах үед багын тэвчээргүй зангаар хандаж, багаас төлөвшүүлсэн хувиа хичээх, бусдын зааврыг хүлээж авахгүй байх, бусдын бодол, шүүмжлэлд хэт автагдах, залхуурах, бэрхшээлээс айж эмээх, хариуцлагаас зугатах байдлаа харуулах болно. Тэдний зан чанар сүмд хэрхэн хандаж байгаагаар илэрнэ. Ийм хүмүүс буруу төлөвшсөн зан чанараа ялан дийлж болно, гэхдээ их хатуу тэмцэл шаардагдах болно! Зөв сайн хүмүүжлийг олж Христэд итгэгч хүний гэгээлэг зан чанарыг эзэмшихэд ямар хүнд хэцүү байх бол! Тэд эцэстээ ялалт байгуулан диваажин руу өргөгдөхөөсөө өмнө бага залуугаасаа зөв хүмүүжүүлэгдээгүй учир, багаасаа дуулгавартай байгаагүй тул мөнхийн сүйрэл рүү ямар их ойртсон байснаа ойлгох болно.(хх 473.2) XX 505.2

Доройтуулагч Нөлөөнөөс Өөрсдийгөө Хамгаал.—Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдийнхээ дуу хоолойг үл харгалзан хүүхдүүдтэй болсон хариуцлагыг үүрэх болно. Та бүхэн хүүхдүүдийнхээ амьдрал, зүрх сэтгэлийг хэрхэн зохион байгуулсан хариуцлагыг үүрнэ. Хүүхдүүд тань дэлхийд татагдаж, анхаарал хандуулна. Та бүхэн хүүхдүүддээ дэлхийн бузар муу нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалах боловсролыг олгох боломжтой. Та бүхэн тэдэнд амьдралын хариуцлагаа үүрч, үнэн, амьдралын үүрэг хариуцлага, Бурханы өмнө хүлээж буй үүргээ ойлгож, ирээдүйн мөнхийн амьдралд нөлөөлөх үйлдлийг хийж гүйцэтгэнэ. (ХХ 474.1) XX 505.3

Өнөө үеийн залуучууд Сатаны мэхлэлтийг анзаарахгүй байна. Эцэг эхчүүд хүнд бэрхшээлтэй цаг үед сэрж, тууштай, үр бүтээлтэйгээр хичээн зүтгэж, зовлон бэрхшээл үүсэх боломжийг хаах боломжтой болно. Тэд хүүхдүүдээ гэртээ сууж байхад нь, гадуур алхаж, босож, хэвтэж байхад нь хүртэл зааж сургах хэрэгтэй. (ХХ 474.2) XX 506.1

Бид хүүхдүүдээ зөв шударгын замаар удирдахын тулд байнга сэрэмжтэй байх хэрэгтэй. Сатан хүүхдүүдийг бага нялхаас нь эхлэн ажлаа эхлүүлж, Бурханыг эсэргүүцдэг хүслийг төрүүлдэг. Хүүхдүүдийн аюулгүй байдал эцэг эхчүүдийн хүүхдүүддээ хэр сэрэмжтэй, анхааралтай, халамжтай хандаж байгаагаас шалтгаалдаг. (ХХ 474.3) XX 506.2

Эцэг эхчүүд Эзэнд бүрэн дуулгавартай, итгэлтэй хандахыг ойлгуулахад хангалттай цаг зарцуулах, сургахад саад болох юуг ч зөвшөөрч болохгүй. (ХХ 474.4) XX 506.3

Эцэг Эхчүүдээ Үхсэн Юм Шиг Байдаг Нойрноосоо Сэрээрэй.—Хүүхдүүдээ буруутгаж, зөвтгөхгүй байснаас болж эцэг эхчүүд нь тэд нарт санаа тавьдаггүй юм байна гэсэн төсөөлөлтэй болдог. Эцэг эхчүүд ийм мэдрэмжийг ТӨРҮҮЛЖ болохгүй, харин хүүхэдтэй хүмүүс Христ рүү ойртуулах нөлөөгөө багасгахгүй байхын тулд гэрийн болон бусад ажил төрлөө сайтар зохион байгуулж, зохицуулсан байх хэрэгтэй. Та хүүхдүүддээ Есүсийн хайрын талаар зааж сургаж, хүүхдүүддээ зөв шударга зүрх сэтгэл, үйлдэл, үг яриатай байхыг зааж өгөөрэй. ... (хх 474.5) XX 506.4

Хэрэв эцэг эхчүүд Бурханлаг хүчнүүдтэй хамтран ажиллах юм бол Эзэн хүүхдүүдийн зүрх сэтгэлд нөлөөлнө. Гэхдээ Бурхан танд даалгаж өгсөн ажил үүргийг хийж гүйцэтгэхгүй. Эцэг эхчүүдээ та бүхэн үхсэн мэт нойрноосоо сэрээрэй. (хх 475.1) XX 507.1

Гэр Орны Итгэл Бишрэл Бол Хамгийн Агуу Итгэл Найдвар.—Эцэг эхчүүд нойрссон байна. Тэдний үр хүүхдүүд нүдэн дээр нь сүйрэл рүү алхаж байна. Эзэн гэр бүлийн итгэл бишрэлээр дамжуулан эцэг эхчүүдээр нь хүүхдүүдэд тушаал, жишээгээр зааж сургахыг хүсдэг. Та бүхэн сүмийн хамт олондоо үүнийг зайлшгүй хэрэгжүүлэхийг хүсээрэй. Удаан хугацаанд үл тоомсорлогдсон эдгээр чухал үүргийг ухамсарт нь ортол зааж сургаарай. Ингэснээр үнэнийг ямар ч үнэ цэнэгүй мэт хандах Фарисай зүрх сэтгэл устах болно. Гэр бүлийн итгэл бишрэл бол бидний хамгийн чухал итгэл найдвар ба энэ нь Бурханы үнэнд гэр бүлийг бүхэлд нь итгүүлэх гэрэлтэй боломжуудыг НЭЭЖ ӨГДӨГ. (ХХ 475.2) XX 507.2

Сатаны Хүч Чадлыг Нурааж Болно.—Эцэг эхчүүд хэзээ ч төсөөлж байгаагүй үүргийг хүлээсэн байдаг. Хүүхдүүд гэм нүглийг өвлөн авдаг. Гэм нүгэл тэднийг Бурханаас холдуулсан. Есүс Бурхантай харилцах харилцааны тасарсан холбоосыг нийлүүлэхээр амиа зориулсан. Хүн төрөлхтөн анхны Адамаас гэм буруу болон үхлийг ялаас өөр юуг ч өвлөн аваагүй. Харин тэгтэл Христ Адамын алдсан газраар алхаж, хүн төрөлхтний төлөө бүх шалгуур, сорилтыг давсан. ... Христийн төгс жишээ болон Бурханы нигүүлсэл хүнд хөвгүүд, охидоо Бурханы охид, хөвгүүд болгон хүмүүжүүлэхийн тулд өгөгдсөн. Бид зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөө Христэд өгөх тушаалыг мөр болон зарчим нэг бүрээр нь зааж сургах хэрэгтэй. (хх 475.3) XX 507.3

Эцэг эхчүүдээ итгэлийн бүрэн найдвараар охид, хөвгүүддээ зааж сургаарай. Тэд таны амнаас тэвчээргүй үгсийг сонсох ёсгүй. Хэрэв шаардлагатай бол хүүхдүүддээ хандан ямар ч утга учиргүй, сөнөж буй дэлхийн төлөө Хүүгээ зориулан хүн бүрийг уучилж, гэм нүглийг нь уучлахыг хүссэн Эзэнд тааламжгүй арга замаар замнуулсандаа чин сэтгэлээсээ гэмшээрэй. ... (хх 476.1) XX 507.4

Олон арга замаар хүүхдүүддээ мууг үйлдэхийг зөвшөөрсөн эцэг эхчүүдээ Бурхан таныг үлдсэн цагаа зөв ашиглахыг хүсэж байна. Боломж гарган өнөөдөр өгч буй сануулгад анхаарлаа хандуулаарай. (хх 476.2) XX 508.1

Эцэг Эхчүүд Хамгийн Эрхэм Баярын Мэдээ Түгээх Талбарт Ажиллагсад.—Та бүхэн хүүхдийнхээ зан чанарыг тэнгэрлэг Загварын дагуу болгох ажлыг амьдралынхаа туршид гүйцэтгээрэй. Хэрэв та хүүхдүүддээ Бурханы Үг болон зааврыг хайрлаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөөс илүү Есүсээр хүлээн зөвшөөрөгдөхийг хичээхийг зааж сургаснаар хүүхдүүдээ зүрх сэтгэлийн дотоод чимэглэл болох даруу, дөлгөөн зүрх сэтгэлтэй болоход туслах болно. (XX 476.3) XX 508.2

Бурханы ажилчдын хувьд бидний ажил ойр дотны хүмүүсээс маань эхэлдэг. Бидний ажил үүрэг гэр орноос маань эхлэх ёстой. Үүнээс илүү чухал баярын мэдээний ажил гэж байдаггүй. (ХХ 476.4) XX 508.3

Бид гэр орондоо баярын мэдээ түгээгчийн зан чанартай байж, гэр бүлийн гишүүддээ амийн Үгийг танилцуулж, Бурханы хаанчлалд жинхэнэ гэр оронтой болохыг зааж сургах хэрэгтэй. (ХХ 476.5) XX 508.4

Хүүхдүүдээ удирдаж, сургах нь ямар ч эрэгтэй, эмэгтэй хүний хийж болох хамгийн эрхэм баярын мэдээ түгээх ажил юм. (хх 476.6) XX 508.5

Эцэг Эхчүүд Амьд Шавраар Ваар Урлагчид Юм.— Зураач хүн зургийг нь зурж буй хүний дүр төрхийг адилхан гаргахын тулд хэрхэн чин сэтгэлээсээ, тууштайгаар хичээдэг билээ; Барималчин хүн дуурайлгаж буй дүрсээ адилхан байлгахын тулд ямар хичээнгүй гантиг чулууг цүүцээр эмтэлдэг билээ. Эцэг эхчүүд ч гэсэн Есүс Христийн үзүүлсэн жишээгээр хүүхдүүдээ төлөвшүүлж, өнгөлж, зүлгүүрдэхээр хичээх хэрэгтэй. Зураач бүтээлээ төгс болгохын тулд тэвчээртэйгээр судалгаа хийж, зүтгэж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ мөнхийн хаанчлалд орох бэлтгэлийг хангах ашиг тустай бэлтгэлийг хийлгэх талаар цагаа зориулах хэрэгтэй. Зураачийн хөдөлмөр эцэг эхийн хөдөлмөрийн хажууд тийм ч чухалд тооцогддоггүй. Зураач амьгүй зүйлсийг үзэсгэлэнтэй болгохоор хичээж байхад, эцэг эхчүүд сайн эсвэл бузар муу болж болох, хүний нийгмийг ивээх аль эсвэл хараах, харанхуйгаар алхах эсвэл гэм нүгэлгүй ирээдүйн дэлхийд амьдрах хүний амьдралыг өөрчлөх ажлыг гүйцэтгэдэг. (ХХ 476.7) XX 508.6

Төгс Төгөлдөр Байх Зорилтыг Тавь.— Христ нэгэн үе бяцхан хүүхэд байсан. Түүний төлөө та бүхэн хүүхдээ хайрлаж, хүндлээрэй. Хүүхдээ эрхлүүлж, шүтэлгүй харин ариун, шударга амьдралыг зааж сургах ёстойгоо ойлгож, тэднийг Бурханаас даалгасан үнэтэй хүмүүс гэж тооцон харж хандаарай. Тэд бол Бурханы өмч. Бурхан тэд нарт хайртай, Тэрээр биднийг хүүхдэдээ төгс зан чанарыг төлөвшүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалсан. Эзэн авралыг авсан гэр бүлээсээ төгс болохыг шаарддаг. Тэрээр бид нараас Христийн хүн төрхтэй байхдаа жишээ болгон харуулсан төгс байдлыг төлөвшүүлэхийг шаарддаг. Эцэг эхчүүд Бурхантай хамтран хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн шилдэг аргуудыг суралцах хэрэгтэй. (ХХ 477.1) XX 509.1

Өөрчлөгдөн Шинэчлэгдсэн Эцэг Эх Хэрэгтэй Байна.— Би өдөр шөнийн туршид өөрчлөгдөн ШИНЭЧАЭГДСЭН эцэг эхчүүд хэрэгцээтэй байгаа талаар санаа зовдог. Ямар олон хүмүүс гэр бүлдээ авралын нөлөөг мэдрүүлэхийн төлөө Бурханы өмнө зүрх сэтгэлээ даруу болгож, диваажинтай холбоо тогтоох шаардлагатай байна вэ. Тэд мөнхийн амийг өвлөн авч, хүүхдүүддээ авралыг өвлөн авахад туслахын тулд юу хийх ёстойгоо мэддэг байх ёстой. Тэд өдөр бүр диваажингийн гэрлийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, зүрх сэтгэл болон оюун ухаандаа Ариун Сүнсний мэдрэмжийг хүлээн авах ёстой. Тэд өдөр бүр үнэний Үгийг хүлээн авч, Түүний Үгээр амьдралаа удирдуулах хэрэгтэй. (ХХ 477.2) XX 509.2

Эцэг эхчүүдэд өндөр хариуцлага ноогдсон тул эцэг эхчүүд Бурханы даалгаж өгсөн даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэхийг хичээх хэрэгтэй. Хүүхдүүдээ Бурханы төлөө сургахаар бүх эрч хүчээ дайчлан ажиллах үедээ тэд одоо их ажиглагдан харагдаж буй хуурамч, чухал шаардлагагүй хичээл зүтгэлийг гаргах гэж хичээхээ болино. Тэд баяр хөөрийн Эзэнтэй уулзахын тулд хэт их золиос гаргах, хэт их бэрхшээлийг давах боломжгүйг ойлгох юм. Энэ бол Бурханы дагалдагч нарын хамгийн үнэтэй, чухал зүйл юм. Үүнийг Бурханы дагалдагчид үл тоомсорлох ёсгүй. (хх 478.1) XX 510.1

Байнга Есүс рүү Хараарай.—Эцэг эхчүүдээ, ... бяцхан хүүхдүүдээ аврахын тудд бүх сүнслэг булчин, шөрмөсөө ашиглаарай. Тамын бүх хүчин хүүхдүүдийг чинь сүйрүүлэхээр нэгдэх боловч Бурхан дайсныг эсэргүүцэх зарчмыг дээш өргөнө. Заншсанаасаа илүү ихээр залбир. Хүүхдүүддээ хайр, энэрлээр тэнгэрлэг Эцэг болох Бурхан руу ойртохыг зааж сургаарай. Хүүхдүүддээ жишээгээрээ хүслээ хянах, тус дэмтэй байхыг сургаарай. Христ Өөртөө нийцүүлэхээр амьдраагүйг хэлж өгөөрэй. (хх 478.2) XX 510.2

Замыг тань гэрэлтүүлж буй Бурханлаг гэрлийг цуглуулаарай. Христийн алхаж байсан гэрлээр алхаарай. Хүүхдүүдээ Бурханд үйлчлэх ажлыг хийхэд туслах үед хамгийн хүнд хэцүү сорилтууд ирэх болно; тиймээс сэтгэлээр унах хэрэггүй; Есүсээс чанга зуураарай. Тэрээр, “Түүнд надтай эвлэрэхийн тулд миний хүчнээс зуурах боломжийг өг. Ийнхүү тэрээр Надтай эвлэрэх юм. » Исаиа 27:5. Танд бэрхшээл үүсэн бий болж, олон асуудал тулгарна гэсэн хэдий ч байнга Есүс рүү хараарай. Асуудал бэрхшээл тохиолдвол Эзэнээс одоо юу хийх вэ? гэж асуугаарай. Хэрэв та бухимдаж, зандрахгүй бол Эзэн замыг зааж өгнө. Тэрээр Христэд итгэгч хүн хэрхэн ярих чадварыг эзэмшихэд тусалж, гэр оронд тань амар тайван, хайр ноёлох болно. Та зөв сайн харилцсанаар гэр бүлдээ баярын мэдээ түгээж, хүүхдээ уучлан өршөөх үйлчлэлийг хийнэ. (XX 478.3) XX 510.3

Ажлын Үр Шимээ Амсана.— Хүүхдүүдээ Бурханы арга замаар хүмүүжүүлэхэд төлөөс төлөгддөг. Эх хүнээс нулимс, эцгээс залбирах төлөөс төлөгддөг. Мөн бага багаар эцэж цуцашгүй хичээл зүтгэл, тэвчээртэй зааварчилгаа өгөх шаардлага урган гардаг. Гэхдээ ажлын үр дүн заавал гарах болно. Эцэг эхчүүд ийнхүү хүүхдүүдээ хүрээлүүлэх цайз хэрмийг босгож, тэд дэлхийг живүүлж буй бузар муугаас хамгаалагдана. (ХХ 479.1) XX 511.1