Хүүхдийн Хүмүүжил

75/86

Далан Хоёрдугаар Бүлэг - Өөрчлөн Шинэчлэх Тэмцэл

Чин Сэтгэлийн Гэмшил, Хичээл Зүтгэл Шаардлагатай Байна.— Бие махбодио доройтуулж байгаа хүн чин сэтгэлээсээ гэмшиж, бүрмөсөн өөрчлөлт хийж, Эзэнээс эмээн төгс ариун болохгүй л бол Бурханы таалалд орж чадахгүй. (хх 464.1) XX 495.1

Ес зүйгүй зуршилтай хүмүүс эрүүл мэнд цаашлаад авралаа үнэлж байгаа л бол зуршлуудаа үүрд орхихоос өөр найдварыг олж чадахгүй. Бузар муу зуршлуудаа удаан хугацаагаар хэрэгжүүлсэн бол уруу таталтыг эсэргүүцэж, бузар муу хүслээсээ татгалзахад ихээхэн хичээл зүтгэл шаардагдана. (ХХ 464.2) XX 495.2

Бодол Санааг Хянах Хэрэгтэй. [ТАЙЛБАР: НУУЦААР БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙЖ, ХҮСЭЛДЭЭ ЗАХИРАГДАЖ БУЙ ЗАЛУУД БИЧСЭН ЗАХИДЛААС ДАРААХ ХЭСГИЙГ ИШ ТАТАН АВАВ.]—Та бодол санаагаа хянах хэрэгтэй. Үүнийг хийхэд амар байхгүй, их хэмжээний хичээл зүтгэл, чармайлт гаргахгүй бол бодол санаагаа хянаж чадахгүй. ... Хэрэв та утга учиргүй мөрөөдөлдөө автаж, оюун ухаандаа бузар муу зүйлсийг бодохыг зөвшөөрч байгаа бол Бурханы өмнө бодлоо хэрэгжүүлсэнтэй адил гэм буруутайд тооцогдоно. Учир нь бодлоо хэрэгжүүлэх боломж л гараагүй болохоос та үйлдэл болгон хэрэгжүүлээгүй гэсэн үг. Өдөр болон шөнийн мөрөөдөл, оюун ухаандаа шилтгээн босгон байгуулах нь үнэхээр аймшигтай зуршилд тооцогддог. Ийм зуршлыг нэгэнт төлөвшүүлэх юм бол оюун ухааныг ариун, шударга, гэгээн бодлыг тээдэг болгох боломжгүй болдог. Хэрэв та нүд, чих, бүх мэдрэмжээ хамгаалахыг хүсэж байгаа бол оюун ухаанаа захирч, зүрх сэтгэлээ бузар бодлоор бохирдуулахгүй байх ёстой. Нигүүлслийн хүч дангаараа энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд тус болно. (XX 464.3) XX 495.3

Хүсэл Мөрөөдлөө Бодол Санаагаараа Удирдуулаарай. [ТАЙЛБАР: 452 ДУГААР ХУУДСАН ДЭЭРХ ТАЙЛБАРЫГ УНШААРАЙ.]—Бурхан таныг зөвхөн бодлоо удирдаад зогсохгүй хүсэл, хайрлаж байгаа зүйлсдээ ч анхаарал хандуулахыг шаарддаг. Таны аврал эдгээрийг хэр захирч байгаагаас шалтгаална. Хүсэл, хайр бол хүчтэй зэвсэг. Хэрэв буруу ашиглах юм бол таныг сүйрүүлж, аймшигтай байдалд оруулж, Бурхангүй, итгэл найдваргүй болгоно. (ХХ 465.1) XX 496.1

Хэрэв хүсэл, хайр энхрийллээ оюун ухаан, ухамсар, зан чанараар удирдуулахыг хүсэж байгаа бол бодол, төсөөллөө эерэгээр, тууштайгаар удирдах хэрэгтэй. ... (хх 465.2) XX 496.2

Та бодол санаа, уншиж байгаа зүйлс, үгээ хянахгүй бол төсөөлөл тань засрах найдваргүйгээр өвчилнө. Та Библиэ анхааралтай, залбиралтайгаар уншиж, зааврыг нь дагадаг байх хэрэгтэй. Энэ бол таны хамгаалалт юм. (XX 465.3) XX 496.3

Бузар Мууг Эсэргүүцэх Мэдрэмжтэй Бол.— Бурханаас ирдэг мэргэн ухааныг авахыг хүсэж байгаа хүмүүс мэргэн болохын тулд өнөө цагийн гэм нүглийн талаар мунхаг болох хэрэгтэй. Тэд бузар мууг харан, суралцаж болох зүйлсийг хардаггүй байх хэрэгтэй. Тэд бодол болон үйлдлийг ариун бус болгон, бохирлох бузар мууг сонсохгүйн тулд чихээ таглан, бузар мууг ярьж, хэлэлцэхгүйн тулд хэл, амаа хамгаалах хэрэгтэй. (хх 465-4) XX 496.4

Бузар муу бодлыг төрүүлэх ямар ч зүйлийг уншиж, харахаас татгалз. Ес зүй болон оюун ухааны хүч чадлыг нэмэгдүүлэх зүйлсийг хийж гүйцэтгэ. (хх 465..5) XX 496.5

Хэт Их Хичээл Судалж Хөдөлгөөнгүй Болохоос Татгалз.—Хэт их хичээл судлах нь тархин дахь цусан хангамжийг ихэсгэж, өөрийгөө захирах чадварыг багасгах зрүүл бус сэтгэлийн хөдлөлийг үүсгэж, сэтгэлийн мэдрэмж, хөдлөлд хэт их удирдуулагддаг болоход нөлөөлдөг. Ингэснээр бузар муугийн үүд хаалга нээгддэг. Бие махбодийн эрч хүчээ буруу ашиглах, ашиглахгүй байх нь дэлхийг нөмөрч байгаа доройтол, бузар мууг үүсгэж байна. “Бардамнал, хэт хангалуун байдал, хийх ажилгүй, гараа хумхин суух ньм Содомын сүйрэл рүү хөтлөгч энэ үеийн хүний хөгжлийг үхүүлэгч дайсан юм. (хх 465.6) XX 496.6

Багш нар эдгээрийг сайтар ойлгож, сурагчиддаа эдгээрийг зааж сургадаг байх хэрэгтэй. Та бүхэн сурагчиддаа зөв амьдралын хэв маяг зөв бодохтой холбоотой ба зөв, ариун бодолтой байхад биеийн хөдөлмөр чухал нөлөө үзүүлдэг болохыг зааж сургаарай. (хх 466.1) XX 497.1

Эргэлзэх, Тээнэгэлзэх Цаг Алга.— Бурханы тогтоосон Төлөвлөгөөний дагуух цэвэр ариун зан чанар, амьдралыг үүсгэн бий болгоход чин сэтгэлийн хичээл зүтгэл, тууштай зарчимтай байх нь туйлаас чухал. Эргэлзэн, тээнэгэлзэж буй хүн Христийн төгс байдлыг бүрэн авч чадахгүй. Ийм хүмүүсийн үйлдэл шалгагдаж, жинлэгдэж, шүүгдэх болно. Сатан архирж буй арслан адил таныг олзлохоор гэтэж байна. Тэрээр анхааралгүй залуучууд дээр бузар аргаа хэрэглэх гэж хичээж байна. ... Сатан залуучуудад гэм нүгэлд автаж, бузар мууг ганц удаа үйлдээд дахин үйлдэхгүй байх хангалттай цаг хугацаа байна гэж хэлдэг; гэвч гэм нүгэлд нэг удаа автагдах нь бүх амьдралыг нь хордуулдаг. Та хориотой газраар ганц ч болов удаа битгий яваарай. Өнөөгийн бэрхшээлтэй цаг үед бузар муу, гэм нүглийн урхи, уруу таталт хаа сайгүй байгаа ба залуучууд чин сэтгэлээр, зүрх сэтгэлээ нээн диваажин руу хандан, «3алуу хүн хэрхэн өөрийн замыг ариун байлгах вэ?” гэж асуугаарай. Ингэснээр залуус «Таны Үгэн дэх зааварт анхаарал хандуулж, сахиснаар” гэсэн хариултыг сонсох чихээ нээж, зааврыг нь дагах дуулгавартай зүрх сэтгэлтэй болох болтугай. (ХХ 466.2) XX 497.2

Хүн бүрт энэ дэлхий дээр засрах боломж өгөгдсөний дагуу хариуцлага хүлээнэ. Хүн бүр хэрэв хүсэх юм бол үйлдаээ удирдах чадалтай юм. Хэрэв тэд ёс зүй, ариун бодол, үйлдлээр сул дорой байгаа бол мөхөс нэгний Найзаас тусламж авах боломжтой. Есүс хүн төрөлхтний бүх сул дорой зан чанарыг мэдэх ба хэрэв бид өөрсдөө хүсэх юм бол Тэрээр хамгийн хүчтэй уруу таталтыг эсэргүүцэх хүчтэй байх юм. Хүн бүр даруу сэтгэлээр хүсэн гуйх юм бол энэ хүчийг олж авч чадна. (ХХ 466.3) XX 497.3

Өнөө үеийн залуучууд зөвхөн Бурханд итгэснээр бузар муугийн бохирдлоос хамгаалагдах боломжтой болно. Тэд Бурханы тусламжгүйгээр хүсэл, буруу хооллох дур хүслээ хянах боломжгүй болох юм. Христ л зөвхөн тусламж үзүүлж чадна, гэвч цөөхөн хүн л тэр тусламжийг авахаар ирнэ. Есүс энэ дэлхийд байхдаа, «Та бүхэн амийг авахын тулд над дээр ирэхгүй » гэж хэлсэн. Хүн бүр Христийн хүчээр ялалт байгуулж чадна. Та бүхэн элч нартай адил, «Бид хайрлагч Нэгэнээр дамжуулан эдгээр бүх зүйлсийг аль хэдийн ялан дийлсэн” гэж хэлж чадна. Мөн, мби бие махбодидоо удирдуулдаггүй, харин бие махбодио удирдан хянадаг” гэж хэлнэ.(хх 467.1) XX 498.1

Түүнээс Жинхэнэ Баяр Хөөрийг Олж Авч Чадна.— Бузар муу үйлдлээс хүүхдүүдээ хамгаалах цорын ганц арга бол Христийн сүрэгт нэгдэж, итгэлтэй, үнэнч Хоньчны хараа хяналтанд орох юм. Хэрэв хүүхдүүд Түүний дуу хоолойг дагах аваас Тэрээр бүх төрлийн бузар муугаас хамгаалж, бүх төрлийн аюулаас халхална. Тэрээр, “Миний хоньд дуу хоолойг минь сонсдог, ... бөгөөд Намайг дагадаг” гэж хэлсэн. Тэд Христийг дагаснаар хүч чадал, итгэл найдварыг авах бэлчээрт бэлчиж, оюун ухааныг нь буруу зүйлсээс хөндийрүүлж, зүрх сэтгэлийг ханамжтай болгохын тулд бэрхшээлээр дүүрэн зүйлсийг хүсэхийг болиулна. Тэд хамгаас үнэтэй сувдыг олж, оюун ухаан нь амар тайван болсон. Тэд ариун, амар тайван, гэгээлэг, диваажингийн зан чанарыг хүсэж, таашаал авна. Тэд харамсах, уйтгарлан гуниглах бодол төсөөлөлтэй үлдэхгүй. Ийм баяр хөөр эрүүл мэнд болон оюун ухааныг доройтуулахгүй, харин ч эрүүл саруул болгоно. (хх 467.2) XX 498.2

Бурханыг хайрлан, харилцаа тогтоож, зөв шударгыг үйлдэж, гэм нүглээ устгах нь бүгд жинхэнэ баяр хөөрийг мэдрүүлдэг. Бурханы Үгийг унших нь уран зохиолын номтой адил төсөөлөл, хүсэл мөрөөдлийг өдөөхгүй, харин зүрх сэтгэлийг зөөллөж, тайвшруулж, гэгээрүүлж, ариусгадаг. Тэд асуудал бэрхшээлд орж, аймшигтай уруу татлагад автагдах юм бол залбиран тусламж гуйх боломжоор хангагдсан байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай боломж! Тоос, үнсээр бүтээгдсэн мөхөс хүн Христээр зуучлуулан Агуу Нэгэний танхимд дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон гэсэн үг. Ийнхүү Бурханд хандсан хүн ариун Бурхантай ойртож, мэдлэг, ариун шударга байдлаа шинэчилж, дайсны дайралтаас хамгаалагддаг. (хх 467.3) XX 499.1