Хүүхдийн Хүмүүжил

74/86

Далан Нэгдүгээр Бүлэг - Эцэг Эхчүүдийн Хяналт Болон Тусламж

Эхчүүд Хүүхдээ Нялхаас нь Хүслээ Хянахад У ИСургах Хэрэгтэй.— Бид хүүхдүүдээ бага нялхаасаа өөрсдийгөө хянаж, эцэг эхийнхээ хүсэлд захирагдахын чухлыг зааж сургах хэрэгтэй. Хэрэв хүүхдүүд бузар муу зуршлыг төлөвшүүлснээр ямар бузар муу нөлөө бий болохыг мэдэхгүй байгаа бол тэдний зуршил бие махбодь болон оюун ухаанд муугаар нөлөөлдөг болохыг ойлгомжтойгоор тайлбарлах нь чухал. Мөн бузар муу үйлдэлтэй хүмүүс яаж ч уруу татаж, гэм буруутай үйлдлээс айх айдсыг дарж, бузар муу зуршлыг үргэлжлүүлэн хийхэд удирдсан ч, уруу татахыг яаж ч хичээсэн бид тэднийг чөтгөрийн үйлчлэгчид болон дайсан болохыг нь таниулж өгөх хэрэгтэй. (ХХ 457.1) XX 487.1

Цэвэр Ариун Байлгахын Тулд Оюун Ухааныг нь Хүчирхэгжүүлээрэй.—Эхчүүд хүүхдүүдийнхээ зуршлыг үл тоомсорлон, тоохгүй байх нь гэм нүгэл юм. Хэрэв үр хүүхдүүд тань цэвэр ариун байгаа бол тэр чигээр нь байлгахыг хичээ. Хүүхэд залуучуудынхаа оюун ухааныг хамгаалж, эрүүл мэнд болон зүрх сэтгэлийг сүйрүүлэгч үйлдлийг үзэн яддаг болоход бэлтгээрэй. (хх 457.2) XX 487.2

Сатан залуучуудын оюун санааг удирдаж байна тиймээс бид тэднийг аврахын тулд төлөвлөгөөтэй, итгэлтэйгээр тэмцэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд маань сатанд үйлчлэх дадлага хийж байна, тэдний зуршил нас ахих тусам улам хүчирхэгжиж эцэстээ бие махбодь, зүрх сэтгэлийн сайн сайхан бүхэн доройтно. Хэрэв бузар үйлдэл эрүүл мэндэд ямар нөдөө үзүүлдгийг сайтар зааж сургасан бол олон хүмүүс аврагдах байсан. Тэд өөрсөддөө их хэмжээний зовлон шаналлыг бий болгож байгаагаа ухаараагүй байсан. (XX 457.3) XX 487.3

Эхчүүдээ та нар хүүхдүүддээ бузар зуршил төлөвшихөөс хэт их сэргийлнэ гэж эмээх хэрэггүй. Бузар муу зуршлыг хаях гэж хичээснээс эхнээс нь төлөвшүүлэхгүй байх нь илүү амархан. (ХХ 457.4) XX 488.1

Байнга Хяналт Тавьж, Байнга Асууж Лавлаж Байгаарай.— Хэрэв хүүхдүүд тань бузар үйлдэлд автагдаж байгаа бол таныг хуурч мэхлэх, худал хэлэх аюулд унаж байгаа гэсэн үг. Гэвч эхчүүдээ та бүхэн санаа амар, асууж шалгаах, хянахаа больж болохгүй. Та бүрэн сэтгэл ханамжтай болтлоо санаа амарч болохгүй. Таныг хайрладаг хүмүүсийн эрүүл мэнд, зүрх сэтгэл аюулд ороход бэлэн байна. Энэ бол маш чухал асуудал. Буруу үйлдлээ нууж, хаах гэж оролдсон ч гэсэн байнга хяналт тавьж, байнга асууж лавлах нь бодит байдлыг тодорхойлоход тус болно. Эх хүн асуудлыг тодорхой мэдсэний дараагаар жинхэнэ үнэний гэрлийг танилцуулж, бузар муу үйлдлийг доройтуулах хүчийг ойлгуулах боломжтой болно. Бузар муу гэм нүгэлд автагдах нь өөртөө итгэх итгэл, ариун зан чанар, эрүүл мэнд болон ёс зүйг устгадагийг танилцуулахыг хичээгээрэй. Мөн бузар муугийн нөлөө Бурханыг хайрлах жинхэнэ хайр болон зөв шударгыг хүсэн мөрөөдөх хүслийг үхүүлдэг. Эхчүүд муу зуршил үргэлжлэхгүй байгаа бүрэн баталгаа автлаа бузар мууг ойлгуулах ажлаа үргэлжлүүлэх ёстой. (хх 458.1) XX 488.2

Шалгаж Мэдэх Ажлыг Эхлүүлэхдээ Яарч, Шүүн Тунгаахгүй Байх Хэрэгтэй.—Та, аль хэдийн үүсэн бий болсон бузар мууг хэрхэн анагаах вэ? Бид энэхүү ажлыг хэрхэн эхлүүлэх вэ? гэж асууж болох юм. Хэрэв танд мэргэн ухаан дутвал Бурхан дээр очоорой, Тэрээр танд мэргэн ухаанаа хангалттай өгнө. Бурханы тусламжийг авахын тулд тууштай, чин сэтгэлээсээ залбиран гуйгаарай. Бүх нөхцөл байдалд нэг аргыг хэрэглэж болохгүй. Энэ үед ариун шүүлт явуулах нь их чухал. Хүүхдүүдээ шүүн тунгаахдаа уурлаж уцаарлан, яарч сандарч болохгүй. Эдгээр аргууд хүүхдийг эсэргүүцэхэд л нөлөөлнө. Та хүүхдээ буруу үйлдэл хийж, Сатаны уруу татлагад автагдахад нөлөөлөхүйц ямар буруу үйлдлийг хийж, бузар муугийн үүд хаалгыг нээсэн байж болох сайтар тунгаан бодоорой. Хэрэв та эрүүл мэндийн зарчмыг зөрчиж байгаа талаар сургаагүй бол танд алдаа дутагдал байна гэсэн үг. Та чухал үүргээ үл тоомсорлосон учир хүүхдүүд тань буруу үйлдэлтэй болсон байж болох юм. (XX 458.2) XX 488.3

Өөрийгөө Хянаж, Хүүхдээ Ойлгон Зааварчлаарай.— Та хүүхдүүддээ хүслээ хянах талаар зааж сургахаасаа өмнө өөрөө биеэ хянаж сураарай. Хэрэв та хурдан уурлаж, тэвчээр алддаг бол хүүхдүүддээ хэрхэн асуудлыг зөвөөр тайлбарлаж өгч чадах юм бэ? Та алдаа гаргасан хүүхэдтэйгээ уулзахдаа өөрийгөө хянаж, хүүхдээ чин сэтгэлээсээ өрөвдөн, хайрласан зангаар хандаж, эхлүүлсэн үйлдлээ үргэжлүүлэх юм бол бие махбодиор хохирч, бие махбодь, оюун ухаанаар доройтож, ёс зүй ялзарч, зөвхөн Бурханы эсрэг бус харин өөрсдийн эсрэг гэм нүгэл үйлдэж байгааг нь итгэл бишрэлтэйгээр танилцуулж өгөөрэй. (ХХ 459.1) XX 489.1

Та боломжтой бол хүүхдүүддээ ариун, зөв шударга Бурханы эсрэг гэм нүгэл үйлдэж байгааг нь, тэдний үйлдэл зүрх сэтгэлийг агуу Шалгагчид таалагдахгүй байгаа ба Бурханаас нууцлагддаг юу ч байхгүйг ойлгуулах хэрэгтэй. Хэрэв та хүүхдийнхээ сэтгэлийг хөндөж чадах юм бол тэд Бурханд таалагдахын тулд гэмшиж, Бурханлаг гуниг шаналалд автан гэмшсэнээр аврагдаж, дахин гэмших шаардлагагүй болж, бүрэн өөрчлөгдөн, шинэчлэгдэнэ. Тэд гэм нүгэл нь нээлттэй болсон учраас гэмшихгүй, харин доройтсон зан чанараар гэм нүгэлд автагдсанаа ойлгож, Бурханы өмнө гэмшин, харуусаж, бузар муу үйлдлээсээ ямар ч эргэдзээгүй татгалзана. Тэд Бурханы тааллаас хөндийрч, Түүний эсрэг гэм нүгэл үйлдэж, бие махбодио амьд, ариун, тааламжтай тахил болгохыг шаарддаг Бүтээгч Бурханыхаа өмнө бие махбодио үл тоомсорлож гутаасандаа харамсдаг. (ХХ 459.2) XX 489.2

Хүүхдүүдийн Хэнтэй Нөхөрлөж Байгаад нь Анхаарал Тавь.—Хүүхдүүдийн оюун ухаан итгэл бишрэлийн зарчмуудыг тэнцвэртэй ойлгож сураагүй бол тэд уулзаж учирч буй хүмүүсийнхээ жишээгээр ёс зүйгээ доройтуулах болно. (хх 460.1) XX 490.1

Итгэл бишрэлтэй эхийн хувьд хүүхдүүдээ уулзан учирч буй залуу хүн бүрээс суралцаж болох бузар муугаас хамгаалаарай. Энэ цаг үеийн бузар нөлөөнөөс хүүхдээ үнэт эрдэнэ мэт хамгаалаарай. Хэрэв бусад хүүхдүүдийн нөлөө таны хүссэн хэмжээнд байхгүй байгаа бол өөрийн хараа хяналтан дор найзлуулаарай. Гэхдээ тэднийг нэг өрөө болон оронд хонохыг ямар ч тохиолдолд зөвшөөрч болохгүй. Бузар муугаас сэргийлэх нь эдгээхээс илүү амар байдаг. ... (хх 460.2) XX 490.2

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүссэнээ хийх боломжийг нээж өгөх бусад хүүхдүүдтэй уулзалдаж, дотно нөхөрлөж, эцэг эхийн хараа хяналтаас хүртэл холдож, гэрээсээ холдохыг нь зөвшөөрч байна. Сатаны нарийн аргаар бүтээсэн урхинд хүүхдээ оруулахыг зөвшөөрч буй эцэг эхчүүдийн бий болгосон боломжийг маш чадварлагаар ашигладаг. (ХХ 460.3) XX 490.3

Хооллолт Чухал Нөлөөтэй.—Та хүүхдээ зөв хооллодоггүй байж тэдний ёс зүйн мэдрэмжийг сэргээж чадахгүй. Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө засаж буй ширээ ихэвчлэн хүүхдүүдийн алдаа гаргах урхи болдог. (хх 460.4) XX 490.4

Хүсэлдээ захируулдаг эцэг эхчүүд хүүхдүүддээ биеэ хянах чадварыг заадаггүй. Тэдний хүүхдүүддээ бэлдэж өгч байгаа хоол хүнс ходоодыг нь хямралд оруулдаг. Ходоодонд мэдрэгдэж буй хямрал уураг тархинд нөлөөлж энэ нь яваандаа бузар хүсдийг өдөөдөг. Ходоодонд орж буй хоол хүнс бие махбодид нөлөөлөөд зогсохгүй, оюун ухаанд ч нөлөөлдөг гэдгийг хэтрүүлэн заах боломжгүй. Муу, ходоодыг хямраахуйц хоол хүнс цусанд нөлөөлж, тэр нь мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, ёс зүйн ойлголтыг доройтуулж оюун ухаан, ухамсрыг бузар хүсэл удирдаж, давамгайлж эхэлдэг. Буруу хооллох хүсэлдээ удирдуулагддаг хүн тэвчээртэй байж, биеэ хянахад үнэхээр хэцүү байхаас гадна ихэнх тохиолдолд хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Тэгэхээр зан чанар нь төлөвшиж амжаагүй хүүхдүүдэд зөвхөн эрүүл, өдөөх мэдрэмжийг өгөхөөргүй хоол хүнсийг өгөх нь чухал. Тэнгэрийн Эцэг хооллох дур хүслээ хянаагүйгээс үүсэх бузар муугаас хамгаалахын тулд бидэнд эрүүл мэндийн өөрчлөлтийг хийх гэрлийг хайр энэрлээ мэдрүүлэхээр тусгасан. (хх 460.5) XX 490.5

Энгийн, зөв сайн хооллох шаардлага гарч байгаа бол энэ нь одоо тулгараад байна. Бид хүүхдүүддээ мах өгч болохгүй. Max араатны дүр хүслийг хүчирхэгжүүлж, сэргээдэг ба ёс зүйн эрч хүчийг сулруулахад нөлөөлдөг.(хх 461.1) XX 491.1

Цэвэр Цэмцгэр Байх нь Чухал.— Байнга усанд орох нь чухал, ялангуяа орой унтахаасаа өмнө эсвэл өглөө босоод усанд орж байх нь чухал. Хүүхдүүдээ усанд оруулж, биеийг нь зүлгэн угааж өгөх нь хүүхдийн нүүр царайг гэрэлтүүлдэг. Арьсыг зүлгэж угаах нь арьсан дахь цусны эргэлтийг сайжруулж, тархийг амраадаг. Ийм үед бузар муу үйлдлийг хийх хүсэл төрөх нь багасдаг. Бурхан хүүхдүүдийг бохир биетэй, урагдсан, цэвэр цэмцгэр бус хувцастай байхыг харахыг хүсдэггүй гэж зааж өгөөрэй. Бурхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд оршихын тулд гадна болон дотор талаасаа цэвэрхэн байхыг хүсдэг. (хх 461.2) XX 491.2

Цэвэрхэн, Бие Бариагүй Хувцас.— Цэвэр, цэмцгэр хувцастай байх нь бодол санааг ариун, зөв сайхан байхад нөлөөлдөг. Хувцсыг угааж, индүүдэхэд амар хялбар байлгахын тулд энгийн, даруухан, илүү дутуу чимэглэлгүй байлгах хэрэгтэй. Биед хүрч, үрж байдаг хэсэг нь цэвэрхэн, ямар нэгэн эхүүн үнэргүй байх ёстой. Хүүхдийн биед харшил өгөх ямар ч зүйлсийг хүргэж болохгүй, эсвэл хүүхдийн хувцас биеийг нь хэт барьсан, багласан байж болохгүй. Хэрэв үүнд анхаарал хандуулах юм бол цэвэр бус байдал ажиглагдахгүй. (хх 461.3) XX 491.3

Биеийн Хөдөлгөөнөөс Бүү Хөндийрүүл.— Залуучуудыг хэт их ажиллаад ядрахаас сэргийлэх нэрийдлээр биеийн хөдөлгөөнийг нь хорьж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийн үүрч байх ёстой ажлыг гүйцэтгэдэг. Хэт их ажиллах нь муу нөлөөтэй ч, ажилгүй байх нь бүр ч илүү муу үр дагавартай. Залхуурах нь бузар муу зуршлыг бий болгодог. Үр бүтээлтэй байснаар ядарч, цуцах нь бие махбодид муугаар нөлөөлөх МУУ зуршлын тавны нэгтэй ч тэнцэхээргүйгээр ядраах болно. Хэрэв энгийн, урьдаас сайтар төлөвлөсөн ажил хүүхдийг чинь ядрааж байгаа бол байнга ядаргаанд оруулж буй бие эрхтнийг нь өдөөж буй зүйл байна гэдгийг нь ойлгоорой. Та хүүхдэдээ мэдрэлийн эрхтэн, булчинг ажиллагаанд оруулах бие махбодийн ажил үүргийг даалгаарай. Биеийн хүчний ажлаас ядрах нь бузар муу зуршилд автагдах хүслийг багасгадаг. (хх 462.1) XX 492.1

Залхуурах нь Уруу Татлагын Үүдийг Нээдэг.— Эхчүүдээ хүүхдүүдээрээ хангалттай ажил хийлгэж байгаарай. ... Залхуурах нь бие махбодь, оюун ухаан, ёс зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй. Залхуурах нь Сатанд хаалгаа нээн өгч, залуучуудыг бузар муугийн урхинд орох боломжийг нээж өгдөг. Залхуурснаар ёс зүйн хүч сулрахаас гадна, бузар мууг үйлдэх хүсэл нэмэгдэж, Сатаны элч нар оюун ухааны хамгаалалтыг эзэлж, ухамсрыг бузар муу хүсэлд захирагдахыг шаардахад тусалдаг. Бид хүүхдүүддээ тэвчээртэйгээр ажиллаж хөдөлмөрлөхийг зааж сургах хэрэгтэй.(хх 462.2) XX 492.2

Гэмшиж, Өөрчлөгдөж Буй Хүнийг Бурхан Орхихгүй.— Та бүхэн уучлал өршөөлийн Бурхан чин сэтгэлийн өөрчлөлт шинэчлэлийг хүлээн авч бие махбодь болон зүрх сэтгэлийн бүх төрлийн бузар муугаас өөрсдийгөө цэвэршүүлэхийг оролдож буй хүн бүрийг ивээдэг гэдгийг хүүхдүүддээ зааж өгч, урамшуулаарай. Сатан хүүхдүүдийн чинь оюун ухааныг удирдах боломжоо алдаж байгааг хараад тэднийг илүү хүчтэйгээр уруу татаж, бузар муу үйлдлээ үргэлжлүүлэхийг хичээх болно. Тэд энэ үед араатны хүсэлд автагдах Сатаны уруу таталтыг тууштайгаар эсэргүүцэх хэрэгтэй, учир нь энэ нь Бурханы эсрэг үйлдэж буй гэм нүгэл юм. Тэд Сатан удирдлагандаа оруулж болохуйц хориотой нутаг руу зүглэж болохгүй. Хэрэв тэд цэвэр бодол санаа, ариуссан, зөв сайн төсөөлөлтэй болгохыг даруу сэтгэлээр Бурханаас хүсэн гуйх юм бол Эзэн гуйлтыг сонсож, хүсэлтийг нь биелүүлнэ. Бурхан биднийг гэм нүгэл дундаа үрэгдэхээр үлдээхгүй, харин сул дорой, тусламж хэрэгтэй хүмүүс Түүнд итгэхээр өөрсдийгөө зориулах юм бол туслах болно. (хх 463.1) XX 492.3