Хүүхдийн Хүмүүжил

73/86

Далдугаар Бүлэг - Анхааруулга Ба Зөвлөгөө

Oлон Үйл Явдлууд Илчлэгдэх Болно.— Намайг хүмүүсийн нууцлагдмал амьдралыг ажиглан харж байхад олон үйл явдлууд илчлэгдсэн. Би диваажинд орно гэж ярьж байгаа хүмүүсийн бузартаж, муудсан зүрх сэтгэлийг хараад ой гутсан. Би байнга өөрөөсөө итгэж болох хүн байна уу? Гэм нүгэлгүй хүн гэж хэн байгаа юм бэ? гэж асуусаар байлаа.(хх 449.1) XX 479.1

Би өнөө үеийн үнэнийг хүдээн зөвшөөрсөн гэр бүлүүдийг ажиглан хараад үнэхээр гайхан алмайрсан. Хүүхэд залуучуудынх нь цамаан, замбараагүй зан хирээс хэтэрсэн байлаа. Эцэг эхчүүд нь хүүхдүүдэд суулгаж өгсөн Бурханы дүр төрхийг нууц гэм буруу устгаж, доройтуулж байгааг анзаарахгүй байна. Тэд Содомчуудын үйлдэж байсантай адил гэм нүгэлд автагдсаар байна. Эцэг эхчүүд Бурханыг хайрлаж, дагах зааврыг хүүхдүүддээ өгөөгүй учраас хариуцлагыг нь хүлээнэ. Тэд өөрсдийгөө хянаж, Эзэний арга замаар замнахыг нь зааж сургаагүй. Тэд хүүхдүүддээ хэзээ хүссэн үедээ гарч, орж, дэлхийн хүмүүстэй нийлэхийг нь зөвшөөрсөн. Зөв сайн хэмээн тооцогдож буй нийгэмд хүртэл эцэг эхчүүдийн зааварчилгаа, эрх мэдлийг эсэргүүцэгч дэлхийн нөлөө ажиглагдсаар байна. Тэд хувцаслалт, гадаад төрх, зугаа цэнгэлээрээ Христийг эсэргүүцэх уур амьсгалаар хүрээлүүлдэг. (хх 449.2) XX 479.2

Бид Бурханы онцгой ард түмэн болсноор л аюулгүй байх боломжтой. Бид энэхүү доройтсон цаг үеийн ёс заншил, хэв маягтай нийцэж болохгүй, харин доройтсон, бузар үйлдлийг хүлээн зөвшөөрөлгүй, ёс зүйн хувьд биеэ даасан байх хэрэгтэй. (хх 449.3) XX 479.3

Төлөвшөөгүй Хүмүүсийг Гэгээрүүлэх Шаардлагатай.— Хүмүүс хэдий өндөр боловсрол эзэмшсэн ч бие махбодийн хүслээ хангаж, бузар хүсэлдээ автагдаж байгаа хүмүүс Христэд итгэгч болж чадахгүй. Христэд итгэгч боолууд илүү төгс төгөлдөр зүйлсийг үйлдэж, бодож тунгаан, таашаал авдаг байх ёстой. Олон хүмүүс бузар муу зуршил, тэдгээрийн үр дүн ямар гэм бурууг үүсгэж байгааг ойлгож, мэдрээгүй хэвээр байна. (ХХ 449.4) XX 480.1

Эдгэхийн Төлөө Залбирч Өгөөч Гэж Хүссэн Хүнд Хандах.— Нөхөр бид хоёр нэгэн удаа уулзалтанд оролцохдоо уушигны сүрьеэгээр өвчилсөн хүнд ихэд санаа тавьсан. Тэрээр цонхийж, турж эцсэн байлаа. Тэрээр Бурханы дагалдагч нараас эдгэрлийн залбирал хийж өгөхийг хүссэн. Тухайн хүн гэр бүлээрээ өвчилж, хүүхдээ алдаад удаагүй байгаа гэж хэлсэн. Түүний үгс ихэд харамсаж, гутарсан байдалтай сонсогдож байв. Тэрээр Уайтын гэр бүлийг удахгүй ирнэ хэмээн хүлээсээр байсан гэж хэлсэн ба энэ гэр бүл тэдний төлөө залбирах юм бол эдгэрнэ гэсэн итгэлтэй байжээ. Энэ бүхнийг цуглаан дууссаны дараагаар цугласан хүмүүс бид нарт танилцуулсан. Тэд сүм энэ хүний гэр бүлд анхаарал тавин тусалж байгаа ба одоо эхнэр нь өвдөж, хүүхэд нь нас барсан гэж хэлсэн. Итгэгч ахан дүүс нар тэдний гэрт цуглан, гэр бүлийн төлөө залбиран гуйсан. Бид цуглаан зохион байгуулаад ихэд ядарсан байсан тул дээрх үйл явдалд оролцож чадахгүй гэж хэлэхийг хүсэж байлаа. Би Эзэний Сүнс залбирахыг хүсээгүй тохиолдод хэний ч төлөө залбирах хэрэггүй гэдгийг ойлгосон. ... (XX 450.1) XX 480.2

Тэр орой бид өвдөг сөгдөн суугаад Эзэнд тухайн хүний асуудлыг тавин залбирсан. Бид түүнд хэрхэн хандах талаар Эзэн мэдүүлээсэй гэж хүссэн. Бид Бурханыг алдаршуулахыг чин сэтгэлээсээ хүссэн. Бид, Эзэн та биднийг тухайн хүний төлөө залбираасай гэж хүсэж байна уу? гэж асуугаад Эзэнд бүхнээ даатган, амарсан. Тэгтэл зүүдээр дамжуулан Эзэн тухайн хүнд хэрхэн хандахыг тодорхой харуулсан. Би тухайн эрийн багаас амьдарсан амьдралыг харсан ба хэдийгээр Эзэнд хандан түүний төлөө залбирсан ч Эзэн залбирлыг маань сонсохгүйг ойлгож мэдэрсэн. Тэрээр зүрх сэтгэлдээ гэм нүглийг тээж явсан байв. Дараа өдөр мөнөөх хүн бид нар дээр ирж залбирч өгөөч гэж гуйсан. Бид түүнтэй уулзаад хүсэлтийг нь биелүүлэхээс татгалзах хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Би зүүдээ танилцуулсан ба тухайн хүн зүүдийг маань зөв болохыг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр бага байхаас буруу зуршилтай болж түүнийгээ гэр бүлтэй болсон хойноо ч үргэлжлүүлсээр байжээ. Тэрээр олон удаа муу зуршлаа хаях гэж оролдож, удаан хугацаанд төлөвшүүлсэн зуршлаа эсэргүүцэх хүнд тэмцлийг өрнүүлж байжээ. Одоо тэрээр дунд эргэм настай болсон ч ёс зүйн эрч хүчгүй болсон учир удаан хугацаанд төлөвшсөн гэм нүглээ ялан дийлж чадаагүй байна. ... (ХХ 450.2) XX 480.3

Энэ хүн өдөр тутам биеэ доройтуулж байсан боловч Бурханы оршихуйд орон аймшигтайгаар үрэн таран хийсэн хүч чадлаа нэмэгдүүлж өгөхийг хүссэн. Түүний эрч хүчийг нэмэгдүүлж өгсөн бол тэрээр түүнийгээ бузар муу хүслээ хангахад л зориулах юм. Бурхан бид нарт ямар энэрэнгүй ханддаг юм бэ! Хэрэв Бурхан хүнд хийсэн бузар муугийн хэмжээгээр эргүүлэн ханддаг бол Түүний өмнө амьд байх чадалтай хүн байна гэж үү? Хэрэв бид анхааралтай байлгүй, гэм нүглээ үргэлжлүүлсээр буй тухайн хүний асуудлыг Бурханы өмнө тавих юм бол, Эзэн гуйлтыг маань сонсоно гэж үү? Бурхан ийм нөхцөлд хариулах байсан гэж үү? мТа бол бузар мууг таашаадаг, эсвэл бузар муу таньтай хамт байдаггүй Бурхан билээ. Мунхаг хүмүүс таны өмнө зогсохгүй, Та гэм нүглийн бүх үйлсийг үзэн яддаг.” ... (ХХ 451.1) XX 481.1

Дээрх бодсон явдал зөвхөн тухайн хүнд тохиолдож байгаа асуудал бишээ. Тухайн хүн гэр бүл болсон ч гэсэн залуудаа төлөвшүүлсэн бузар муу зуршлаа хаяж чадаагүй. Би тухайн асуудалтай адил нөхцөл байдал ховор тохиолддог байгаасай гэж хүсэж байна, харамсалтай нь дээрх асуудал олон бий. (XX 451.2) XX 481.2

Амиа Хорлогчид.— Ноён бол бат итгэлтэй Христэд итгэгч хэмээн тооцогддог. Тэрээр эрүүл мэндийн хувьд маш сул дорой байсан. Бид тухайн хүний төлөө санаа тавьж, туслахыг хүссэн. ... (XX 451.3) XX 482.1

Гэтэл түүний нөхцөл байдал үзэгдлээр дамжин илчлэгдсэн. Тэрээр Бурхантай нийцэлтэй байгаагүй учраас өөрийгөө хуурсаар байгаа нь илт байв. Тэрээр бие махбодио сүйрэлд хүргэх хүртлээ буруу зуршилд автагдсан. Түүний буруу үйлдэл Бурханы өмнө бүрэн үзэн ядагддаг болохыг би харсан. ... (ХХ 452.1) XX 482.2

Тэрээр хянадтаа алдах хүртлээ, удаан хугацаанд энэхүү бузар зуршилдаа автагдсан. Тэрээр жирийн хүмүүсээс илүү чадварлаг, их ухаалаг залуу байсан боловч бие махбодь болон оюун ухаанаа Сатанаар удирдуулж, түүний золиос болон шатаагдсан! (ХХ 452.2) XX 482.3

Энэ хүн зөв зарчмаас хэт хөндийрсөн учир Бурхан түүнийг орхисон мэт. Тэрээр ой модонд орж, өдөржин, шөнөжин мацаг барин агуу гэм нүглээ ялан дийлэхийн төлөө залбирдаг боловч гэртээ буцан ирээд хуучин муу зуршлаа үргэлжлүүлдэг. Бурхан түүний залбирлыг сонсоогүй. Тэрээр өөрийн хүчээр хийж чадах зүйлээ Бурханаас хийж өгөхийг гуйн залбирсан. Тэрээр Бурханд амлалт тангараг өгдөг байсан ч амлалтаа зөрчиж, бузар муу хүслээ хангадаг байв. Энэ бүхний эцэст Бурхан түүнийг сүйрэлд орохыг нь зөвшөөрсөн. Тэрээр нас барсан. Тэрээр амиа хорлож байгаатай адил үйлдэл хийсээр байсан. Диваажингийн ариун шударга байдал дахин хэзээ ч түүнийх шиг гэм буруугаар бузарлагдахгүй. (хх 452.3) XX 482.4

Хүсэлдээ Захирагддаг Охинд Уриалах нь. [ТАЙЛБАР: ЭНЭХҮҮ ЗӨВЛӨГӨӨГ НУУЦААР БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ЗАНШСАН ОХИНД БИЧСЭН ЗАХИДЛААС АВСАН.]—Бодол санаа чинь бузар байна. Чи гэр орноо анхаарч, ажилд нь туслах үүргээс хэт удаан хөндийрсөн байна. Гэр орны ажилд оролцох нь чамд олдож болох хамгийн сайхан, үнэтэй ивээл болох байлаа. Ажилд ядарч, цуцах мэдрэмж завхай бодол, үйлдлийн аравны нэгтэй адил асуудал бэрхшээлийг учруулахгүй байх байсан. Чи охид хөвгүүдийн нөхөрлөлийн талаар буруу бодолтой болж, энэ нь хөвгүүдтэй байх хүслийг чинь хөгжүүлжээ. Чи оюун ухаан, зүрх сэтгэлийн хувьд цэвэр ариун байхгүй байна. Чи хайрын түүх, тууж уншсанаар оюун ухаан чинь бузар бодолд автагдаж, түүндээ дурлах болжээ. Чиний төсөөлөл бохирдож, бодол санаагаа удирдаж чадахаа больсон байна. Сатан хүссэнээрээ чамайг боолчилж байна. ... (хх 452.4) XX 482.5

Чиний үйлдэл цэвэр ариун, даруу, тааламжтай биш байна. Чамд Бурханаас айж, эмээх мэдрэмж байхгүй байна. Чи доройтсон ухамсартаа төлөвлөсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байгаа нь тодорхой харагдаж байна. Охин минь, чи энэ замаасаа яг одоо буцахгүй бол чиний өмнө сүйрэл ирсэн байна. Мөрөөдөж, төсөөллийн шилтгээнээ босгохоо боль. Буруу, бузар үйлдэл рүү чиглүүлэх бодол санаанаасаа хөндийр. (ХХ 453.1) XX 483.1

Чи аюулд оролгүйгээр хөвгүүдтэй нөхөрлөлөө үргэлжлүүлж чадахгүй. Цээжинд чинь өдөөгдөж буй уруу татлагын давалгаа үүсэж зарчмууд, эмэгтэй хүний ёс заншил, жинхэнэ даруу байдлыг чинь үндсээр нь суга татан гаргах гэж байна. Хэрэв чи хүсэлдээ захирагдан, зөрүүдлэх юм бол ирээдүй чинь хаашаа чиглэх вэ? ... Чи мөнхийн эрх ашгаа бузар хүслээрээ солихыг хүсэж буй аюулд автагджээ. Бузар хүсэл бие махбодийн чинь бүх тогтолцоог удирдаж байна, чи ямар хүсэлдээ удирдуулж байгаагаа анзаарч байна уу? Сүйрэлд хүргэгч, араатны дорд хүсэлдээ удирдуулж байна. Чи энэ хүсэлдээ автагдсанаар эцэг эхийн амьдралыг гашуун болгож, эгч дүүс нараа гутаан доромжилж, зан чанараа золиосолж, диваажингийн, мөнхийн алдаршуулагдах амьдралаа солилцох юм. Чи ийм наймаа хийх хүсэлтэй байна гэж үү? ... (хх 453.2) XX 483.2

Чи хэт нүүрэмгий байна. Чи хөвгүүдэд дурлаж, зөвхөн тэдний талаар ярихыг хүсэж байна. мХэл ам зүрх сэтгэл юугаар баялаг түүнийг л ярьдаг.” Муу зуршлууд чинь чамайг удирдаж, чи хүслээ биелүүлэхийн тулд хууран мэхэлж, зорилгоо биелүүлдэг болжээ. Би чамайг засрахааргүй болсон гэж бодохгүй байна. Хэрэв би чамайг засрахаасаа өнгөрсөн гэж бодсон бол би энэ захиаг бичихгүй байлаа. Бурханы эрч хүчээр чи өнгөрснөө засаж чадна. ... (хх 453.3) XX 484.1

Хөвгүүдээс хол бай. Чи уруу таталтанд орох нөхцлөөр хүрээлүүлсэн үедээ хүсэлдээ удирдуулагдан, мууг үйлдэх хүчтэй болдог. Гэр бүл болох хүслээ өсвөр насны оюун ухаанаасаа гарга, чи одоохондоо энэ талаар тунгаан бодох чадваргүй байгаа. Чамд гэр бүлийн амьдралын үүргийг ойлгох хүртэл олон жилийн туршлага хураах шаардлага урган гарч байна. Бодол санаа, хүсэл, хайр энхрийллийн талаарх бодлоо эерэгээр хамгаалж, хянаарай. Бузар хүслээ хангахын тулд дээрх зүйлсээ бүү доройтуулаарай. Харин ч ариун шударга зүйлсийг тунгааж, тэдгээрийг Бурханд даатгаарай. (ХХ 454.1) XX 484.2

Чи чин сэтгэдийн хичээл зүтгэлгүйгээр ирээдүйдээ анхаарсан, даруу, ёс зүйтэй охин болж чадахгүй. Чи хүсэл, үйлдлээ сайтар анхаарч, залбирч, тунгаан бодож, шалган нягтлах хэрэгтэй. Сэтгэлийн мэдрэмж, үйлдлээ анхааралтайгаар хянаарай. Та эцгийнхээ өмнө бузар муу үйлдэнэ гэж үү? Үгүй байхаа. Гэхдээ чи хамгаас илүү өндөрт алдаршуулагдсан, ариун, шударга тэнгэрийн Эцэгийн өмнө бузар үйлдлийг хийж байна. Тиймээ чи ариун, гэм нүгэлгүй тэнгэр элч нар, Христийн өмнө ухамсраа үл тоомсорлон, сануулга, үнэний гэрэл гэгээг үл харгалзан бие махбодио бузартуулж байна. Чиний үйлдэл бүрийг тэмдэглэж байгааг анхаараарай. Чи амьдралынхаа хамгийн нууцлагдмал үйлдэлтэй дахин танилцах болно. ... (ХХ 454.2) XX 484.3

Би хүн бүрийн асуудал шийдэгдэх цаг үетэй тулгарна гэдгийг би дахин сануулья. Эргэлзээ тээнэгэлзэлгүй Христийн үгэнд дуулгавартай бай. Зөвхөн Тэрээр уучлал, нигүүлслийн хүч чадлаар чамайг сүйрлээс хамгаалах чадвартай. Зөвхөн Тэрээр ёс зүй, оюун ухааны хүчийг эрүүл саруул болгох чадалтай. Чиний зүрх сэтгэл Бурханы хайраар дулаацаж, ойлголт чинь нээлттэй, төлөвшсөн болж, ухамсар чинь гэгээрч, ухаажиж, ариусаж, хүсэл чинь зөв шударга, цэвэр ариун болж, Бурханы Сүнсний удирдамжинд орно. Чи юуг сонгоно түүнтэйгээ адил болно. Хэрэв чи одоо зөвийг сонгохыг хүсэж байгаа бол бузар мууг хийхээ больж, сайныг үйлдэхэд суралц, ингэснээр чи жинхэнээсээ аз жаргалтай болно. Чи амьдралын тэмцэлдээ амжилт гаргаж, одоогийн амьдралаасаа илүү алдар, хүндэтгэлийг авах боломжтой. мЧи хэнд үйлчлэхээ өнөөдөр сонго.” (XX 454.3) XX 485.1

Эцэг Эхчүүдийг Унтаж Байх Зуур Сатан Ажлаа Гүйцэтгэж Байдаг.— Өнөө үе их хурдацтай өрнөх болжээ. Охид хөвгүүд бусдын асаргаанд байж, даруу хувцаслахад суралцаж байх цагаасаа бие биенээ анзаарч эхэлж байна. Охид хөвгүүдийг бага наснаас нь уулзуулж, найзлуулах нь ямар нөлөө үзүүлэх вэ? Уулзаж учирч байгаа охид, хөвгүүд цэвэр ариун зан чанараа нэмэгдүүлэх үү? Мэдээж үгүй! Тэдний үерхэл бузар муу хүслийг өдөөж, бузар мууг үйлдэх хүсэлд автагдаж, бузар муу үйлдэлд бууж өгөхөд нэмэр болно. (ХХ 455.1) XX 485.2

Сатан гэр бүдийнх нь дээр тамын тугаа намируулсан байгааг эцэг эхчүүд мэдэхгүй дуг нойрондоо нойрсож байна. Би бузар муу үеийн залуучууд хэрхэн хөгжих вэ? гэсэн асуултыг асуухад хүрсэн. Эцэг эхчүүд нойрссон байна гэж би давтан хэлмээр байна. Хүүхдүүд хайр дурлалд автагдах, дурлах хүсэлдээ автаж, үнэн тэдний буруу үйлдлийг засах хүчгүй болж байна. Бузар муугийн давалгааг номхруулахын тулд юу хийж болох вэ? Эцэг эхчүүд хүсвэл их зүйлсийг хийх боломжтой. (хх 455.2) XX 485.3

Өсвөр насны охид нас чацуу болон ахмад хөвгүүдтэй танилцах хүсэлд автагдаж байгаа бол дахин ийм хүсэлд автагдаж, энэ хүслээ гүнзгийрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хөвгүүд, залуучууд байнга охидтой байхыг хүсэх тохиолдолд асуудал тулгарч байна гэсэн үг. Охидод эхчүүд хана байхыг нь зааж сургаж, охидоо хянаж, охидод насандаа тохирсон ааш зан гаргахыг нь зааж сургах хэрэгтэй. (хх 455.3) XX 486.1

Эрүүл мэндийн зарчимтай үл нийцэх муу сургаал түгэж, эрэгтэй эмэгтэйчүүдийг хамт байлгаснаас гарч буй муу нөлөө аль хэдийн хүчтэй түгжээ. Хэрэв эцэг эхчүүд Сатаны гаргаж буй хичээл зүтгэлийн аравны нэгийг гаргах юм бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлөөс ийм их бузар нөлөө гарахгүй байх байсан. Сатан залуучуудын оюун ухааныг эзэмдэх үүргээ маш амжилттай гүйцэтгэж байгаа ба охид хөвгүүд хэт их нийлж байгаагаас бузар муу хорь дахин өсөж байна.(хх 456.1) XX 486.2

Гэрэл Гэгээтэй Дүр Зураг Харагдахгүй Үед.—Та өмнө чинь дэлгэж байгаа асуудлыг хэтрүүлсэн байж магадгүй гэсэн үзлээр өөрсдийгөө битгий хуурч мэхлээрэй. Би дүр зургийг олон өнгөөр будаагүй. Би шүүлтийн цаг үед үнэнээр танигдах баримтуудыг дэлгэн тавьсан. Сэрцгээ! Сэрцгээ! Би та болон хүүхдүүд тань сүйрэлд унахаас хэт оройтохоосоо өмнө буруу үйлдлээ зөвтгөж, сэрэхийг уриалж байна. Та зөв шударга үүргээ гүйцэтгэж, урьд анхаарч байгаагүй замыг тань гэрэлтүүлж буй гэрлийн туяа болгоныг зөвөөр ашиглаарай. Ингэснээр та гэрэлтэж буй гэрлийн тусламжтайгаар Бурханы өмнө шүүгдэж байгаа мэтээр амьдрал, зан чанараа шүүн тунгаагаарай. (ХХ 456.2) XX 486.3

Эцэг эхчүүд босохоос нааш хүүхдүүдэд ямар ч ирээдүй байхгүй. (XX 456.3) XX 486.4