Хүүхдийн Хүмүүжил
Жаран Есдүгээр Бүлэг - Аюултай Зуршлын Нөлөө
Амин Чухал Хүч Цөлмөгддөг.— Нууцлагаар үйлдэгддэг бузар зуршлууд бие эрхтний чухал хүчийг устгадаг. Шаардлагагүй бүх төрлийн үйлдэл доройтол, сүйрлийг бий болгодог. Залуучууд эрч хүч, уураг тархиа бага наснаасаа хэт ихээр ачаалалд оруулснаас болж энэ бүх эрч хүч суларч, бие махбодийг олон төрлийн өвчинд нэрвэгдэх үндсийг тавьж өгдөг. (хх 444.1) XX 473.1
Амьдралын Сүүлчийн Цаг Үед Олон Төрлийн Өвчинд Нэрвэгдэх Үндэс Тавигддаг.—Хэрэв буруу зуршлыг арван таван наснаас хойш үргэлжлүүлсэн хэвээр байх юм бол бие махбодь буруу үйлдэл, зуршлыг эсэргүүцэн тэмцэх ба илүү ихээр зовж шаналсаар байх юм. Удалгүй бие эрхтэн гучаас дөчин насны хооронд хууль зөрчсөн гэм нүглийн шийтгэлийг нь их хэмжээний, олон төрлийн өвчин шаналлаар мэдрүүлнэ. Тэд элэг болон уушигны үрэвсэл, мэдрэлийн эрхтний доройтол, үе мөч, ууц нуруу, бөөрний өвчин болон хорт хавдрын үсэрхийлэл гэх зэргээр өвдөж шаналдаг. Бие махбодь хэмээх гайхамшигтай бүтээл доголдож, цөөхөн хэдэн чухал эрхтэнд бүх ачаалал ирснээр байгалийн гайхамшигтай, төгс тогтолцоо зөв ажиллахаа больж, хүмүүсийн бие махбодь гэнэт аймшигтайгаар доройтож, үр дүнд нь амь насаа алддаг. (хх 444.2) XX 473.2
Зургаа дахь Тушаалыг Бүрэн Зөрчсөөр Байна.— Бие махбодио алгуур боловч үхүүлж байгаа нь диваажингийн хувьд хэн нэгний аминд хүрч байгаа гэм нүглээс ялгараад байдаггүй. Буруу үйлдэл хийснээр биеэ доройтуулж байгаа хүмүүс энэ амьдралдаа шийтгэлээ авах болно. Тэд жинхэнэ гэмшил болон гэмээсээ эргэж буцахгүй А бол хүний аминд хүрсэн хүнээс урьтаж диваажинд орж чадахгүй. Бурханы хүсэл ямар үйлдэл хийнэ үр дүнгээ амсана гэсэн зарчимтайгаар хэрэгждэг. (хх 444.3) XX 473.3
Зөв Оюун Ухаантай Хүмүүс ч Өвчлөх Боломжтой.— Бид сул дорой хүүхэд залуучууд бүрийг буруу зуршилтай гэж тооцож болохгүй. Оюун ухаан болон ухамсрын хувьд цэвэр ариун боловч өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр өвдөж шаналж байгаа хүмүүс байгааг ойлгох хэрэгтэй. (хх 445.1) XX 474.1
Оюун Ухааны Эрч Хүч Суларсан Байна.—Хүүхдээ хэт хайрлаж, хүслээр нь байлгадаг эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах нь хэрээс нь хэтэрсэн зүйл хэмээн хүүхдүүдээ дураар нь байлгадаг. Тэдний үйлдэл хүүхдийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Хүүхэд залуучуудын оюун ухааныг хэт их, хүнд хичээл, зааварчилгаагаар дүүргэхгүй байх нь чухал. Гэвч эцэг эхчүүдээ та бүхэн дээрх үзлийг хүүхдийнхээ хүссэн болгоныг нь зөвшөөрөх ёстой гэж өнгөцхөнөөр ойлгож байна гэж үү? Та хүүхдүүддээ зөвийг үйлдэх хүсэлгүй байх нь зөв гэсэн үзлийг өгч байгаа юм биш үү? Эцэг эх, хүүхэд асран хамгаалагчид ийм үйлдэл юунд хүргэж болохыг гүн гүнзгий судалж үзсэн байх хэрэгтэй. (хх 445.2) XX 474.2
Эдгээр хүүхдүүд цэвэр ариун, ёс журамтай байсан бол оюун ухааны хувьд хэт сул, дорой болж гайхамшигтай чадвартай оюун ухаантай байх боломжоо тал эсвэл гурав хуваасны нэг адил болгохгүй байх байсан. Тэд бие махбодио үл тоомсорлосноор хэрэгтэй зүйлсээсээ хагацсан. (ХХ 445.3) XX 474.3
Эрхэм Хүсэл Болон Сүнслэг Амьдрал Сүйрч Байна.— Нууцлаг бузар муу үйлдлүүд итгэл бишрэлтэй зан чанарыг бий болгодог эрхэм хүсэл, чин сэтгэлийн хичээл зүтгэл, эрч хүчийг устгадаг. Христэд итгэгч болоход юу шаардлагатайг жинхэнэ утгаар нь ойлгосон хүмүүс Христийн дагалдагчид Есүсийн дагалдагч нартай адил бүх хүсэл мөрөөдөл бие махбодийн, оюун ухааны эрч хүчээ Бурханы бүрэн удирдлаганд оруулах ёстойг хүлээн зөвшөөрдөг. Хүсэлдээ захирагддаг хүмүүс Христийн дагалдагчид байж чадахгүй. Тэд бүх бузар муугийн үндэс болсон эзнийхээ хүслийг биелүүлэхэд хэт их анхаардаг учир энэхүү бузар муу зуршлаа орхиж, Христэд үйлчлэх шийдвэрийг гаргах хэрэгтэй. (ХХ 445.4) XX 474.4
Өнгөц, Албархуу Итгэл Бишрэл Амьдрал Тус Болдоггүй.— Өөрсдийгөө Христийн дагалдагчид хэмээн нэрийддэг хүмүүс Бурханы эсрэг гэм нүгэл үйлдэж, эрүүл мэндээ сүйрүүлж байгаагаа мэддэг боловч доройтсон хүсэлдээ боолчлогдсоор байна. Тэд гэм буруутайгаа ухамсарлаж байгаа ч Бурханд нууцлагаар залбиран гуйн, ойртож очих хүсэлгүй байна. Тэд итгэл бишрэлтэй мэт харагдах боловч зүрх сэтгэлд нь Бурханы уучлал, өршөөл нөлөөлөхгүй байна. Тэд Бурханы үйлчлэлд бүхнээ зориулж, Түүнд итгэж найдаж, Түүнийг алдаршуулахаар амьдрахгүй, Түүний үйлчлэл, үйл ажиллагаанаас таашаал авахгүй, Түүнд баярлан талархдаггүй. (ХХ 446.1) XX 475.1
Хүслээ Захирах Хүч Чадлаа Гээсэн Мэт Мэдрэмж.— Зарим хүмүүс гэм нүгэлтэй хүсэлд автагдсанаа хүлээн зөвшөөрдөг боловч хүслээ удирдаж, ялан дийлж чадахгүй байна гэсэн шалтаг тоочин алдаагаа үргэлжлүүлсээр байдаг. Христийн нэрийг зүүсэн хэний ч хувьд энэ бол аймшигтай шалтаг. “Христийн нэрийг зүүсэн хэн ч болов гэм нүглээсээ салж, хагацах хэрэгтэй.” Бид яагаад ийм сул дорой болов? Бид араатны хүслээ хэт их дасгалжуулснаар эдгээр хүсэл Бурханаас ирдэг хүчийг маань дарангуйлж, дийлэх болжээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс зарчимд захирагдахаа больсон байна. Тэд сүнслэг байдлаар үхэж байна, учир нь тэд зөв зохистой хоолох хүслээ үл тоомсорлосноор биеэ захирах хүчээ устган алга болгосон. Тэд дорой хүсэлдээ захируулж, жинхэнэ удирдах ёстой хүч нь бузар хүслийг боол болгон хувиргажээ. Зүрх сэтгэл хамгийн дорой боолчлолд орсон харагдаж байна. Бузар, завхай хүслийг хангах хүсэл ариун шударга, сүнслэг үржил шимийг бий болгох хүслийг байхгүй болгодог. (ХХ 446.2) XX 475.2
Диваажинтай Тогтоосон Харилцаанд Саад Болдог.— Бузар муу зуршилд автагдах хүслээс хамгаалагдаагүй зүрх сэтгэлд Диваажингийн ариун сургамж хүч нөлөөтэйгөөр зүрх сэтгэлд нөлөөлж чаддаггүй. Уураг тархи жирийн бус завхай хүслийг хангахаар хичээснээс болж эрүүл мэдрэмжээ алддаг. Уураг тархины мэдрэлийн тогтолцоо бие махбодийн бүх тогтолцоотой харилцаж, Диваажингийн хүнтэй харилцаа тогтоон, дотоод сэтгэл, ухамсрыг нь өөрчилдөг чухал тогтолцоо юм. Мэдрэлийн тогтолцооны цахилгаан үелзэлд саад болж буй ямар ч зүйлс амин чухал эрч хүчийг сулруулж, оюун ухааны нарийн мэдрэмжийг үхүүлдэг. Тэгэхээр сүмийн үйлчлэгч, Бурханд итгэдэг гэж өөрсдийгөө нэрлэж байгаа хүмүүс зүрх сэтгэлийг бохирдуулагч үйлдлээс холдож, бохирдуулагдахгүй байх нь ямар чухал байна вэ! (хх 446.3) XX 476.1
Зарим нь Буруу Үйлдэлдээ Харамсах Боловч Өөрийгөө Хүндлэхээ Больдог.— Бузар муу зуршлын нөлөө хүн бүрт өөрөөр тусдаг. Зарим ёс зүйн хүч чадлаа сайн хөгжүүлж чадсан хүүхдүүд бие махбодио буруу удирддаг хүүхдүүдтэй нөхөрлөснөөр буруу зуршлыг төлөвшүүлж эхэлдэг. Ийм хүүхдүүдэд буруу зуршил мэдрэмжгүй, уур уцаартай, атаархдаг болох нөлөөг үзүүлэх боловч тэд итгэл бишрэлтэй холбоотой үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, сүнслэг үзэл санааг эсэргүүцээд байдаггүй. Тэд зарим тохиолдолд хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж, өөрсдийгөө доройтсон хэмээн тооцож, өөртөө итгэх итгэлээ алддаг. (хх 447.1) XX 476.2
Оюун Ухаан Маань Уруу Таталтыг Эсэргүүцэхэд Сургагдах Боломжтой.—Төлөвшсөн зуршлыг эсэргүүцэх үед ёс зүйн хүч чадал ихэд дорой байгаа нь мэдрэгддэг. Бузар бодол оюун ухааныг удирдаж буй нөхцөлд уруу таталтыг эсэргүүцэх боломж бараг байдаггүй. Хэрэв оюун ухаан зөв сайн зүйлсийг бодож тунгааж заншсан бол бид ариун, зөв шударга зүйлсийг тунгаан бодох чадвартай болно. Ийм чадвар биднийг уруу таталтаас хамгаалдаг. Ийм оюун ухаан тэнгэрлэг, ариун, Бурханлаг зүйлсийг хүсэн мөрөөдөж дорой, бузар муу, тааламжгүй зүйлсэд татагдахгүй. (ХХ 447.2) XX 476.3
Дараах Зүйлсэд Ухаалаг Ханд.—Дорой хүсэл мөрөөдлөө хангахыг хичээх нь олон хүмүүст орхих боломжгүй гэм нүглийг нь таниулахаас нь айн эмээснээс үнэний гэрэл гэгээнд анхаарал хандуулахгүй байх шийдвэрийг гаргадаг. Хэрэв тэд алдаагаа ажиглан харвал бүгд алдааг нь олж харж ч болох юм. Хэрэв тэд гэрлийн оронд харанхуйг дагах сонголт хийх юм бол гэм нүгэл нь багасахгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие махбодь, оюун ухаан, ёс зүйн эрч хүчинд илэрхий муу нөлөө үзүүлэх зүйлсэд ухаалгаар хандаж, эдгээрийн талаар яагаад уншиж мэдэхийг хүсэхгүй байна вэ? Бурхан Өөрийгөө алдаршуулж, Өөртөө үйлчлүүлэхийн тулд хамгаалж, удирдах бие махбодийг өгсөн. Та бүхний бие махбодь бол та нарын өмч биш. мТа нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.” мТа нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.” (XX 448.1) XX 477.1