Хүүхдийн Хүмүүжил

71/86

XVI Хэсэг - Ёс Зүйтэй Байдлаа Хадгалах Нь

Жаран Наймдугаар Бүлэг - Бузар Муу Арга Түгэн Дэлгэрч Байна

Ихэд Өсөн Нэмэгдэж Буй Гэм Нүгэл.— Бид дэлхийн сүүлчийн үеийн хүнд бэрхшээлтэй цаг үед амьдарч байна. Гэм нүгэл түгэж байгаа учраас олон хүмүүсийн хайр хөрсөөр. «Их” гэдэг нь Христэд итгэдэг гэж нэрлэгдэж байгаа хүмүүсийг төлөөлсөн үг. Тэд өсөн нэмэгдэж буй гэм нүгэлд автагдан Бурханаас хөндийрдөх боловч ийнхүү гэм нүгэлд автагдах шаардлага байгаагүй. Эдгээр хүмүүс гэм нүглээс хол хөндий байдаггүй учраас доройтож, муудсан. Тэд тодорхой хэмжээнд гэм нүгэлд автагдаж, гэм нүгэл үйлдсэн учир Бурханыг хайрлах хайр нь хөрсөн. Хэрэв тийм биш бол тэдний Бурханыг хайрлах хайр, хичээл зүтгэл, чин хүсэл нь хөрөхгүй байх байсан. (хх 439.1) XX 467.1

Доройтуулагч Ном, Зургаас Ирэх Нөлөө.— Олон хүүхэд залуучууд номонд дурлаж байна. Тэд дайралдсан бүхнээ уншиж байна. Эдгээрийн дотор сэтгэл хөдөлгөм хайрын түүх, бузар муу зураг доройтуулах нөлөөг үзүүлсээр байна. Олон хүмүүс тууж, зохиолыг амтархан уншсаны үр дүнд бузар муу хүсэл, мөрөөдөлдөө автагдаж байна. Галт тэргэнд нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг байнга зардаг. Уран зургийн дэлгүүрүүдэд дээрх төрлийн зургууд олноор байхаас гадна, хананд өлгөхүйц сийлбэр ч элбэг харагдаж байна. Энэ цаг үед бузар муу бүхэн хаа сайгүй түгэн тархаж байна. Эдгээрийг харж, уншсанаар бузар мууг ажиглан харах дорой хүсэл өдөөгддөг. Бузар мууг дүрслэн бодсоноор зүрх сэтгэл доройтдог. Оюун ухаан маань дорд, араатны хүслийг хангахуйц зүйлсийг харж, таашаал авдаг болон хувирдаг. Эдгээр бузар дүрсийг харснаар бодол санаа маань доройтож, ёс зүйг сулруулж, зөв замаа алдсан, шохоорхож буй хүмүүст сул дорой хүслээ хязгаарлах чадваргүй байхад бэлддэг. Ингэснээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс гэм нүгэл, гэмт хэргийн үр дүнд араатан амьтдын хэмжээнд хүрч, сүүлчийн цаг үеийн шийтгэлийг авахуйц байдалд хүрдэг. (ХХ 439.2) XX 467.2

Ес Зүйгүй Байдал Бол Онцгой Төрлийн Гэм Нүгэл.— Надад дэлхий дахин аймшигтай нөхцөл байдалд орох дүр зураг үзэгдсэн. Ес зүйгүй, завхайрах байдал хаа сайгүй түгэж байна. Завхайрал бол энэ цаг үеийн онцгой гэм хэмээн тооцогдох болжээ. Ес зүйгүй байдал урьд өмнө хэзээ ч ийм зоригтойгоор өөрийгөө илчилж байгаагүй. Хүмүүс ёс зүйн мэдрэмжгүй болж, ёс суртахуун болон жинхэнэ сайн сайхныг хайрлагчид завхайрлын ил тод, эрч хүчтэй, хэт түгсэн байдлын өмнө сөхрөн унадаг. (ХХ 440.1) XX 468.1

Надад Христийн дахин ирэлтийн өмнөх үеийг дүрслэн харуулахаар Ром 1:18-32 ишлэл үзэгдсэн. (ХХ 440.2) XX 468.2

Бурханыг хүмүүсээс нь холдуулж буй зүйл бол зовлон бэрхшээл бус харин гэм нүгэл юм, гэмд автагдсан зүрх сэтгэл Түүнийг алдаршуулах боломжгүй болдог. Гэм нүгэл зүрх сэтгэлийг сүйрэлд хөтөлдөг. Гэм нүгэл болон бузар муу хүсэл Шаббатыг сахьдаг гэр бүлүүд хүлээн зөвшөөрсөн байна. (ХХ 440.3) XX 468.3

Сатан Залуучууд руу Довтолж Байна.— Өнөөгийн сүүлчийн цаг үед залуучудын оюун ухааныг эзэмдэж, бодол санааг нь бохирдуулж, бузар хүслийг нь өрдөх тусгай ажлыг Сатан хийж гүйцэтгэсээр байна. Тэрээр залуучуудыг дээрх замаар удирдсанаар бузар муу үйлсийг хийлгэж, оюун санааг нь зөв сайн бүхнийг доройтуулж, бузар хүсэлтэйгээ нийцүүлэхээр удирдах юм. (хх 440.4) XX 468.4

Ирээдүйн Нийгмийн Ес Зүйн Шалгуур.— Өнөөгийн залуучууд ирээдүйн нийгэм ямар болохыг тодорхойлдог. Бид залуучуудыг ажиглан хараад ирээдүйн ямар итгэл XX 468.5

найдвартай болж байна вэ? Ихэнх хүмүүс зугаа цэнгэлд дурлаж, ажиллах хүсэлгүй байна. ... Тэд хүслээ хянаж чаддаггүй ба өчүүхэн зүйлсэд хөөрч, уурлаж уцаарладаг. Бүх нас, мэргэжлийн маш олон хүмүүс зарчимгүй ухамсраар удирдуулж байна; тэд гар хумхисан, үрэлгэн занг төлөвшүүлэн нийгмийг доройтуулж, асуудал бэрхшээлүүдийг үүсгэн дэлхийг хоёр дахь Содом болгож байна. Хэрэв хүмүүс буруу хооллох дуршил, буруу хүслээ оюун ухаан болон итгэл бишрэлээрээ хянах чадвартай байсан бол нийгэм бүхэлдээ тэс ондоо нөхцөл байдалд байх байлаа. Бурхан хэзээ өнөө үеийн асуудал бэрхшээлүүдийг бий болгож, бүтээгээгүй, асуудал бэрхшээл бүхэн байгалийн хуулийг эрээ цээргүйгээр зөрчсөнөөр бий болсон. (хх 440.5) XX 469.1

Бие Махбодио Доройтуулж Буй Асуудал.— Зарим өндөр боловсрол, мэргэжилтэй хүмүүс бие махбодио хэт буруугаар ашиглахтай холбоотой гэм нүгэл болон түүний үр дүнг бүрэн ойлгож ухаарахгүй байна. Урт удаан хугацааны туршид төлөвшүүлсэн зуршил тэдний ойлголтыг сохор болгосон. Тэд ихэд дэлгэрч буй гэм нүгэл болон гэм нүглийн доройтлыг мэдрэхгүй байна. (хх 441.5) XX 469.2

Адь Ч хүйсний хүүхэд залуучууд ёс зүйг бохирдуулж буй үйл явдалтай орооцолдож, бузар муу, сэтгэл бие махбодийг сүйрүүлэгч муу арга барилыг амьдралдаа хэрэгжүүлж байна. Христэд итгэгч хэмээн өөрсдийгөө нэрлэгсэд хүртэл адил ёс зүйн мэдрэмжээ алдан, гэм нүгэл гэж юу болохыг ойлгохоо болиход нөлөөлөх үйлдлийг хийж гүйцэтгэсээр. Хэрэв тэд эдгээр үйлдлээ зогсоохгүй бол оюун ухаан болон бие махбодь маань сүйрсэн усан онгоц адил болох юм. Дэлхий дээрх хамгийн гайхамшигтай, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн эрхэм бүтээл өөрийгөө араатан амьтан шиг болгож байна гэж үү! Тэрээр өөрийгөө аймшигтай, бузар муу болгож байна. Христэд итгэгч бүр хүслээ хязгаарлаж, зарчмаар удирдуулахыг суралцах хэрэгтэй байна. Тэрээр энэ бүхнийг хийж гүйцэтгэхгүй л бол Христэд итгэгч гэж Нэраэгдэх Боломжгүй Боаох Боано. (ХХ 441.2) XX 469.3

Ес зүйн доройтол бусад бузар муу бүхэнтэй адил хүн төрөлхтнийг доройтуулсаар байна. Харамсалтай нь төсөөлөхийн аргагүй хэмжээнд үйлдэж буй гэм нүгэл бүх төрлийн өвчнийг үүсгэж байна. Зарим нялх хүүхдүүдийн бэлгийн эрхтэн нь багаасаа өдөөгддөг болсон ба тэдний бэлэг эрхтэнд нь хүрч сэрэл нь дарагдаж байгаа ба энэ нь өдөөлтийг нэмэгдүүлж дээрх аргыг олон удаа давтахад хүргэнэ. Ингэснээр өсөж том болох тусам энэхүү үйлдэл нь зуршил болдог.(хх 441.3) XX 470.1

Бузар Муу Хүсэл Өвлөгддөг.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ бузар муугийн талаар ойлголттой байдгийг нь мэддэггүй. Үнэндээ бол эцэг эхчүүд өөрсдөө жинхэнэ гэм нүгэлтнүүд байдаг. Тэд гэр бүлийн боломжуудаа буруу ашиглаж, араатны хүслээ хэт ихээр хангасан байдаг. Тэд ийнхүү буруу хүслээ хүчтэй болгосноор ёс зүй, оюун ухаанаа доройтуулдаг. Ийнхүү сүнслэг байдал эрээ цээргүй үйлдэлд дийлэгддэг. Хүүхдүүд ч араатан амьтны хүслийг хэрэгжүүлэх хандлагатай төрж, эцэг эхчүүд өөрсдийн зан чанарыг өвлүүлдэг. ... Ийм эцэг эхчүүдийн хүүхдүүд нууцлагаар үйлдэгддэг бузар гэм нүглийг буруу хэмээн тооцохоо ч больдог. ... Эцэг эх хүүхдүүддээ гэм нүглийг хүсэн мөрөөдөх зан чанараа өвлүүлэн өгсөн учраас тэдний гэм нүгэл хүүхдүүдэд нь халдсан. (ХХ 442.1) XX 470.2

Боолчлолын Урхи.— Би жирийн оюун ухаан, чадвартай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг араатны хүсэл нь хүчтэйгээр эзэмдсэн болохыг мэдэрсээр байна. Тэд дорой хүсэлдээ боолчлогдоогүй байсан бол сайн үйлсийг бүтээж, гайхамшигтай хүчтэй нөлөөг мэдрүүлэх байсан. Миний хүн төрөлхтөнд итгэж найдах найдвар төсөөлөхийн аргагүйгээр суларсан. (хх 442.2) XX 470.3

Зөв сайн зан чанартай мэт харагдах хүмүүс эсрэг хүйсний хүнтэй хэт задгай, эрч чөлөөтэй харьцсанаар амьдралынхаа өдөр бүхэн нууцлаг бузар мууг үйлдсээр байна. Тэд хамгийн ариун, ёс зүйтэй цуглаануудад оролцсоор байгаа ч аймшигтай гэм нүглээ орхихгүй байсаар байв. Тэд гайхамшигтай үнэнийг, айдаст автуулан, чичирч дагжихад хүргэхүйц, Бурханы шүүлтийн өмнө суулгаж байгаа мэт шүүлтийн талаарх үгсийг сонссон боловч тэд цаг ч хүлээлгүйгээр гэм буруутай, бие махбодио бузарлаж, доройтуулах үйлдлээ үргэлжлүүлсээр байв. Тэд хүслээ удирдах чадваргүй болж, аймшигтай гэм буруу үйлдлийнхээ боол нь болсон. Бид эдгээр хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж, зааж зөвлөж, тэдний төлөө уйлж, гуйн залбирсан. Хэдийгээр бид бүх хүч чадлаа дайчлан, сэтгэлээ шаналган хичээсэн боловч гэм нүглийн зуршил аль хэдийн боолчлолоо тогтоож, тэднийг үйлдлээ үргэжлүүлсээр байгаа талаар олж сонссон. (ХХ 442.3) XX 470.4

Бузар Зуршлыг Хохирогчид нь Тараадаг.— Бие махбодь болон зүрх сэтгэлийг сүйрүүлж буй гэм нүгэлд бүрэн автагдсан хүмүүс нийлж, нөхөрлөж байгаа хүмүүсээ нууцлаг бузар муу гэм нүгэлд автах хүртэл амар тайван байж чаддаггүй. Сонирхол төрж, доройтуулагч гэм нүглийн үйлдэлд хамтраагүй хүнгүй болох хүртэл залуучууд залуучууддаа, хүүхдүүд хүүхдүүддээ бузар муу үйлдлээ зааж сургасаар байна. (ХХ 443.1) XX 471.1

Ганц бузар муу оюун ухаантай хүн богинохон хугацаанд амьдралынхаа туршид үндсийг ургуулах ихээхэн бузар муугийн үрийг суулгадаг. (хх 443.2) XX 471.2