Хүүхдийн Хүмүүжил

70/86

Жаран Долдугаар Бүлэг - Хэв Загварын Гайхамшигтай Хүч

Загвар Бол Дураараа Ноёлогч.— Загвар, гоёл дэлхийг удирдаж байна; загвар бол дураараа ноёлогч ба өөрийн албатууд, шүтэн бишрэгчдээ их хэмжээний тавгүй, тухгүй байдалд оруулдаг. Загвар, гоёл учир шалтгаангүй зовоон шаналгаж, энэрэл нигүүлсэлгүйгээр цөлмөдөг. Тэрээр өөрийнх нь үзлийг дагадаггүй нэгнийг шүүмжлэх, доромжлох хэт их хүчийг ЭЗЭМШДЭГ. (ХХ 432.1) XX 459.1

Баячууд үргэджид өөрчлөгдөн шинэчлэгдэх хэв загвараар бие биенээсээ даван гарах гэж байнга хичээх ба дунд болон доод түвшний хүмүүс өөрсдөөс нь илүү гэж өөрсдийгөө тодорхойлсон хүмүүсийн хэв маяг, жишгийг дагах гэж зовж зүдэрдэг. Мөнгө санхүү, хүч чадал хязгаарлагдмал хэдий ч бие биенийгээ давах хүсэл ихээр бий болох цагт загвар, гоёл хөөцөлдөх мөнгө санхүүгийн чадавхи үнэхээр доройтдог. Зарим хүмүүсийн хувьд загвар өөрчлөгдөх тусам хуучин хувцсаа шинэчилж эсвэл хаяж оронд нь таарсан, тэр байтугай үзэсгэлэнтэй эсэхийг үл хамааран хэв маягийг хөөцөлдөх нь чухал болсон. (ХХ 432.2) XX 459.2

Сатан үүрд өөрчлөгдсөн ч, хэзээ ч сэтгэлийг бүрэн хангаж, жаргал эдлүүлдэггүй гоёл, загварын гол удирдагч, хөдөлгөгч хүчин. Тэрээр байнга бие махбодь болон ёс зүйд муу, эрүүл бусаар нөлөөлөхөөр завгүй шинийг эрэлхийлэн бүтээдэг. Тэрээр бүтээлээ амжилтанд хүрэх бүрт даган алдаршдаг. Утга учиргүй хүсэл эрүүл мэндийг сүйрүүлж, загвар хөөцөлдөгч сохор шүтэн бишрэгчдийг загвар, гоёлын нэрээр Сатаны эрхшээлд орох бүрт Үхэл бахдан инээдэг. Аз жаргал, Бурханаас эмээх байдал Үхэлд тахил болгогдон өргөгддөг. (ХХ 432.3) XX 459.3

Хувцсанд донтох нь ёс зүйн өвчин. Бид шинэ амьдралыг хүлээн авсан бол энэхүү донтойгоо зууралдсаар байж болохгүй. Сайн мэдээг хүлээн зөвшөөрөх үед хувцаслалтандаа өөрчлөлт хийх чухал шийдвэрийг гаргах шаардлага урган гардаг. (хх 432.4) XX 460.1

Зарим Хүмүүсийн Төлдөг Төлөөс.— Загварын ертөнцийн олон төрлийн даашинз Библийн зарчмаас ямар их хазаасан байдаг гэж бодно! Өнгөрсөн хэдэн зуун жилийн туршид болон сүүлийн хэдэн арван жилийн туршид ямар төрлийн загварууд илүү түгсэн талаар тунгааж үзээрэй. Эдгээрээс хичээн нь... ариуссан, Бурханаас эмээгч, өөрийгөө хүндэтгэдэг эмэгтэйчүүдэд зохимжгүй гэж тооцогдох бол. ... Ямар олон охид загвар хөөцөлдөн дулаан дотуур хувцас өмсөөгүйгээс болж амь насаараа шанг нь төлсөн бол. Мөн олон хүмүүс баячуудын хэв маяг, тансаг хувцсанд шунан шударга бус, ичгүүрийн замд хөл гишгэн орсон бол. Хүүхэд болон эхнэрийнхээ тансаг хувцас өмсөх хүслээс болж ямар олон айлууд тав тухаа алдаж, олон эрчүүд санхүүгийн байдлаар хямар ч, мөнгө хулгайлах уруу сорилтонд орсон бОЛ. (ХХ 433.1) XX 460.2

Хувцсыг Шүтсэнээр Авралд Аюул Тулгардаг.— Бардамнал, утга учиргүй байдал хаа сайгүй түгжээ; гэсэн хэдий ч толинд өөрсдийгөө тольдон таашаал авдаг хүмүүс ёс зүйн агуу толь болох Бурханы хуулинд тольдох хүсэл багатай байна. Хувцсыг шүтэж буй шүтлэг даруу, төлөв, сайн сайхан зан чанарыг бүрмөсөн устгадаг. Энэхүү шүтлэг тунгаан бодох, зүрх сэтгэлээ нягтлах, Бурханы Үгийг залбиралтайгаар судлах үнэтэй цаг хугацааг үрэн таран хийдэг. ... Ямар ч Христэд итгэгч зүрх сэтгэлд орших авралдаа муу нөлөөг мэдрэхгүйгээр дэлхийн загварыг хөөцөлдөж чадахгүй. (хх 433.2) XX 460.3

Гадаад Үзэмжинд Дурлах нь Гэр Бүлийг Ес Зүйг Доройтуулдаг.—Эмэгтэйчүүд Христийн нигүүлслээр удирдуулан агуу болон гайхамшигтай үйлсийг гүйцэтгэх чадвартай. Тийм ч учраас Сатан гадаад үзэмжээр оюун ухааныг дүүргэж, энэ цаг үед буй Христэд итгэгч эхчүүдийн зүрх сэтгэл, дур хүслийг эзэмдэхийн тулд олон төрлийн загварын даашинз зохион бүтээж байна. Ийнхүү эхчүүдийг хүүхдүүдээ хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлэх, оюун ухаан, зан чанарыг нь төлөвшүүлэх цаг хугацаагүй болгож, эдгээр эхчүүд хүүхдүүддээ сайн үйлсийг гүйцэтгэх жишээг үзүүлж чаддаггүй. Сатан эхчүүдийн цаг, дур хүслийг эзэмдэх үедээ ямар их ялалт байгуулсанаа ойлгодог. Тэрээр эзэмдсэн арван хүнийхээ есөн хүний гэр бүлдээ зарцуулах цаг хугацааг хувцас, утга учиргүй үзэмжинд анхаарах зүйлсэд зарцуулахад хандуулдаг. Тэрээр эхчүүдийг олзондоо оруулангаа хүүхдүүдийг ч олзолсон гэж хэлдэг. (ХХ 433.3) XX 460.4

Бяцхан хүүхдүүд авралын сэдвээс илүү хувцасны талаар сонсож байна, ... учир нь эх нь Аврагчтай танил байхаас илүү хэв загварыг судалсан байна.(хх 434.1) XX 461.1

Эцэг эхчүүд бодон хүүхдүүд амьдралын хамгийн шилдэг, сайн сайхан, үнэн шударга зүйлсээ гээдэг. Тэд хэв маяг, загвараас болон ирээдүйн амьдралдаа бэлтгэх боломжоо алдах хүртлээ хууртагддаг. (ХХ 434.2) XX 461.2

Шуургыг Сөрөх Хангалттай Зориг Дутаж Байна.— Олон эхчүүд цаг үеийнхээ хэв маягт нийцэх гэж хичээснээр ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Эдгээр хэв маяг нь бие мах бодь, оюун ухаан, ёс зүйн эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг. Зөвийн төлөө зогсох зориг дутсанаар эмэгтэйчүүд орчин үеийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөг. ... Христэд итгэгч гэж өөрсдийгөө нэрлэгч эхчүүд итгэгч хүний зарчмаа золиослон хувцасны загварыг шүтээнээ болгох хүсэл мөрөөдлөө дагадаг. Дотоод ухамсар нь эсэргүүцдэг ч тэд буруугийн эсрэг шийдэмгий алхам хийх зориг гаргадаггүй. (хх 434.3) XX 461.3

Эцэг Эхчүүдээ Хүүхдээ Халамжил.— Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэт тансаг, гоёл чимэглэлтэй хувцсаар хувцаслаж, тэдний хувцас, өнгө төрхийг нээлттэйгээр, ил магтан сайшаадаг. Эдгээр мулгуу эцэг эхчүүд Сатан тэдний магтаалыг нь дэмжиж, утгагүй хүслийг нь дэвэргэхээр хичээж зүтгэдгийг олж хараад харамсах байх. (хх 434.4) XX 461.4

Олон Эхчүүдтэй Тулгарч Буй Асуудал.— Охид тань өөрсдийн даашинзнаас өөр даашинз харах үедээ түүнийг авахыг хүсэн мөрөөдөх хандлагатай болжээ. Эсвэл таны итгэл бишрэлтэй нийцэхгүй, авч өгөхийг хүсэхгүй байгаа бусдын даашинзыг хүсэн мөрөөддөг байж магадгүй. Та сайн мэдээний зарчмыг төлөвшүүлэхийн оронд дээрх хүслийг нь хангахыг зөвшөөрөх үү? Хүүхдүүд маань Бурханы мэлмийд маш үнэтэйд тооцогддог. Та бүхэн хүүхдүүддээ Бурханы Үгийг зааж, Түүний арга замыг сургаарай. Хүүхдүүддээ Диваажингийн тааллыг олохуйц амьдралаар амьдрахыг зааж сургах нь та бүхэнд олдсон завшаан юм. ... (ХХ 435.1) XX 462.1

Хүүхдүүддээ дэлхийн хэв маягийг дагахыг нь урамшуулахгүй байцгаая; хэрэв бид хүүхдүүддээ зөв хүмүүжил эзэмшүүлэх юм бол тэд дэлхийг дуурайхгүй. ... Дэлхийн хэв маяг ихэвчлэн үнэхээр утгагүй хэлбэрийг танилцуулдаг ба та эдгээрийг тууштайгаар эсэргүүцэх хэрэгтэй. (ХХ 435.2) XX 462.2

Өнгөц Байдалд Дурлахаас Үүсэх Үр Бүн.— Хувцас болон зугаа цэнгэлд дурлах нь олон мянган хүний аз жаргалыг сүйрүүлж байна. Зарим Бурханыг хайрлаж, тушаалыг нь дагадаг гэж өөрсдийгөө нэрлэж буй хүмүүс дээрх хүмүүсийг дуурайж байгаа ч Христэд итгэгч гэсэн нэрээ зүүсэн хэвээр байна. Зарим залуучууд гадаад үзэмжинд үнэхээр дуртай болсон учраас зугаа цэнгэл, хувцаслах утга учиргүй хүслээ хэрэгжүүлэхийн тулд Христэд итгэгч нэрээсээ ч хагацахад бэлэн болсон байна. (хх 435.3) XX 462.3

Гадаад үзэмжиндээ анхаарал хандуулахад ихээхэн цаг зарцуулж буй гэр бүлүүдийг Христийн алсаас ажиглан харсан инжрийн модтой зүйрлэж болох юм. Тэрхүү инжрийн мод гадна өнгөн дээрээ үржил шимтэй мод адил багсайсан навчис ургуулсан мөчиртэй байсан. Харин Христ ойртон очоод жимс ургаж байгаа эсэхийг ажиглан хартал, модны оройгоос ёроол хүртэл навчиснаас өөр юуг ч олж хараагүй. Христ үр жимс хүртэхийг хүсдэг, Тэрээр үр жимс гаргахыг шаарддаг. (ХХ 435.4) XX 462.4

Бурханы Охид Сэтгэл Дундуур Байна.— Энэ дэлхий дээр үнэтэй цаг хугацаагаа гоёл чимэглэл, өнгөц байдалд үрэхгүйгээр анхаарлаа хандуулан ажиллах хангалттай нэн чухал, шаардлагатай ажил үйлс байна. Тэнгэрийн Хааны охид, хааны үр удмын гишүүд Диваажинтай ойр дотно холбоо тогтоож, дэлхийг аврах ажилд Аврагчтай гар нийлэх, өндөрт өргөгдсөн амьдралынхаа үүргийг ухамсарлах болно. Эдгээр ажил үйлсэд анхаарал хандуулж буй хүмүүс дэлхийн сүүлчийн үед эмэгтэйчүүдийн оюун ухаан, анхаарлыг татах утга учиргүй, гоёл, хэв маягт дурлахгүй. Хэрэв тэд үнэхээр Бурханы охид мөн юм бол, тэд Бурханлаг байдлыг өвлөн авах юм. Тэд тэнгэрлэг Аврагчтайгаа адил доройтож буй нийгмийн нөлөөг хараад өрөвдөх сэтгэлдээ автагдана. Тэд боломж, чадварынхаа дагуу Христийн хүний төлөө Тэнгэрлэг хүслээрээ ажиллаж байсантай адил үхэж үрэгдэгсдийг аврах үйлсэд оролцох хүслээр удирдуулна. (хх 436.1) XX 463.1