Хүүхдийн Хүмүүжил

65/86

Жаран Хоёрдугаар Бүлэг - Амьдрахын Тулд Хооллох Талаар

Бурхан Хооллох Дур Хүслийг Бий Болгосон.— Бидний дур хүсэл, амтлах эрхтнийг ... Бурхан бүтээж, хүнд өгсөн ба энэ хүсэл маань ариун, зөв сайн байсан. Бурхан амтлах эрхтнийг ухаан бодлоороо удирддаг байхаар зохицуулж, хоол хүнсний дур хүсэл бидэнд аз жаргалтай болгох ёстой байв. Хооллох хүсэл хяналттай, ариуссан бодол санаагаар удирдуулах үедээ Эзэний хувьд ариун хэмээн тооцогддог. (ХХ 378.1) XX 405.1

Бурханы Анхаарал Хандуулдаг Сэдэв.— Израильчуудын боловсрол амьдралын бүх зуршлуудыг багтаасан сургалт байсан. Израильчуудын сайн сайхан бүхэн Бурханы хайр халамж, Түүний хууль тушаалыг дагахтай холбоотой байлаа. Бурхан хүмүүст хоол хүнсийг бэлдэж өгөхдөө хүртэл хүний төгс, сайн сайхныг хүссэн. Цөл газарт хангаж байсан манна нь бие махбодь, оюун ухаан, ёс суртахууныг сэргээх зориулалттай хоол байв. ... Хэдийгээр Израильчууд цөлийн хатуу хөтүү амьдралаар амьдарч байсан ч тэдний дотор ганц ч сул дорой хүн байгаагүй. (хх 378.2) XX 405.2

Бид Идэж Буй Хоолоороо Босгогдон Байгуулагддаг.— Бидний бие махбодь идэж байгаа хоол хүнсээр бүтээгдэн байгуулагддаг. Бие махбодийн эд эс бүхэн байнгын задралд орж байдаг, эд эрхтэн бүр хаягдал гаргах үед хаягдал бүхэн идэж буй хоол хүнсээр нөхөгдөж байдаг. Биеийн эрхтэн бүр тодорхой хэмжээний тэжээлийг авч байх ёстой. Уураг тархи, яс, булчин, мэдрэлийн эрхтэн бүр өөр өөрсдийн тодорхой хангамжийг авч байдаг. Хоол хүнс цус болон өөрчлөгдөж, бие махбодийн олон төрлийн эрхтнүүдийг босгон байгуулж байдаг нь үнэхээр гайхамшиг. Энэхүү үйл явц тогтмол, зогсолтгүйгээр явагдаж мэдрэл, булчин болон эд эрхтэн бүрт амьдрал, хүч чадлыг хангаж өгдөг. (хх 378.3) XX 405.3

Хүүхдийг Нялх Байхаас нь Зөв Хооллож Эхлээрэй.— Хүүхдэд зөв хооллох зуршлыг суулгах нь хэр чухал болохыг дутуу үнэлж болохгүй. Хүүхдүүд амьдрахын тулд иддэг болохоос идэхийн тулд амьдардаггүй гэдгийг суралцсан байх ёстой. Энэхүү зарчимд хүүхдийг эхийн гар дээр байхаас нь эхлэн заах ёстой. Хүүхдэд хоолыг нь тогтмол цаг хугацаанд ойр ойрхон өгөх ёстой ч өсөж том болох тусам хооллох цагийг холдуулах хэрэгтэй. Хүүхдэд ходоод нь боловсруулах чадваргүй чихэр, том хүмүүсийн хоол хүнсийг өгөхгүй байх ёстой. Нялх хүүхдэд анхаарал хандуулж, тогтмол цагт хооллох нь хүүхдийг зөвхөн эрүүл, амар амгалан, сайхан зан чанартай болоход нөлөөлөөд зогсохгүй олон жилийн туршид ивээл болох зуршлыг суулгаж өгнө. (хх 379.1) XX 406.1

Амт, Хооааох Хүслийг Төлөвшүүлээрэй.—Хүүхдүүд бага нялх байхаа болих үед нь хоол, хүнсний дуршил, хүслийг нь анхаарч, хамгаалах хэрэгтэй. Хүүхдүүдэд эрүүл мэнддээ анхаарал хандуулалгүй хүссэн хоол хүнсээ, хүссэн цагтаа идэхийг хэт их зөвшөөрч байна. Эрүүл бус чихэр, амттаныг өгөхөд зарцуулсан хичээл зүтгэл, мөнгө төгрөг хүүхдүүдэд амьдралын гол чухал зорилго, хамгийн агуу аз жаргал амтлах эрхтнийхээ дур хүслийг зоргоороо хангахад оршдог гэсэн бодлыг өгдөг. Ийм зуршил хэт идэх байдлыг бий болгож, энэ нь өвчин үүсэх нөхцлийг бүрэлдүүлдэг. ... (XX 379.2) XX 406.2

Эцэг эхчүүд хүүхдийнхээ амтлах эрхтнийг сургаж, зрүүл бус хоол хүнс хэрэглэхийг зөвшөөрч болохгүй. (хх 379.3) XX 406.3

Хоол Хүнс Сүнслэг, Оюун Ухааны, Бие Махбодийн Хүчинд Нөлөөлдөг.—Эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд болон аз жаргалд муугаар нөлөөлөх бузар муугийн үрийг суулган хүсэлдээ удирдуулах зуршлыг төлөвшүүлснээр эдгээр нь удалгүй ургаж гүйцэн үр жимсээ гаргадаг. Хүүхдүүд өсөж томрох тусам хүслээ хангах хүслээ өсгөдөг ба энэ үед оюун ухаан болон бие махбодийн эрч хүч золиослогддог. Ийм үрийг суулгаж байгаа эхчүүд хийсэн ажлынхаа үр дүнд гашуун зовлонг эдлэх болно. Тэд хүүхдүүдээ гэр орон болон нийгэмдээ оюун ухаан, зан чанарын хувьд зөв, ариун үйлдлийг хийж гүйцэтгэж чадахгүй байгааг нь харна. Эрүүл бус хоол хүнсний нөлөөгөөр сүнслэг болон оюун ухаан, бие махбодийн хүч чадал сулардаг. Дотоод сэтгэл бодож тунгаах чадваргүй болж, сайн мэдрэмж төрөх чадвар алдагддаг. (хх 379.4) XX 406.4

Хамгийн Шилдэг Хүнсийг Сонго.— Бид хамгийн шилдэг хоол хүнсний талаар мэдлэгтэй болохын тулд Бурханы хүнд зориулан өгсөн анхны хоол хүнсийг судлах хэрэгтэй. Хүнийг бүтээж, хэрэгцээг нь ойлгож мэдэрч байсан Адам хүнд зориулан хоол хүнсийг бүтээж өгсөн. ... Буудай, жимс, самар, хүнсний ногоог Бүтээгч маань бид нарт хоол хүнс болгон зориулан бүтээсэн. (XX 380.1) XX 407.1

Хоол Хүнсээ Энгийн, Амттай Аргаар Боловсруул.— Бурхан хүнийг доройтож, муудаагүй хоолны дуршлаа хангахуйц хангалттай хоол хүнсийг бүтээж өгсөн. Бурханы хүний өмнө сайхан амттай, бие эрхтэнд тэжээл өгөх олон төрлийн, хангалттай газрын үр шимийг хүнс болгон бүтээж өгсөн. Тэнгэрийн Эцэг маань эдгээрээс чөлөөтэй идэж болно гэж хэлсэн. Жимс, буудай, хүнсний ногоог амтлагч, цөцгий, сүүний болон өөр бүх төрлийн өөх тосгүйгээр энгийн, хялбар аргаар бэлтгэх нь хамгийн эрүүл хоол хүнс гэж тооцогддог. Ийм хоол хүнс бузар хүслийг өдөөгч хоол хүнсийг бодоход бие махбодид тэжээл, оюун ухаанд эрч хүчийг өгдөг. (хх 380.2) XX 407.2

Хоолны Дуршилдаа Удирдуулах нь Сайн Зарчим Биш.— Бие махбодийг босгон байгуулах, сэргээхэд хамгийн сайнаар нөлөөлөх хоол хүнсийг сонгоорой. Дур сонирхолдоо хөтлөгдөн хоол хүнсээ сонгох нь аюулгүй арга биш. Буруу хооллох зуршлаар дамжуулан бидний хооллох дур хүсэл бузартан, доройтсон. Буруу дуршил эрүүл мэндийг муутгаж, эрч хүчийн оронд сул дорой байдлыг мэдрүүлдэг. ... Хаа сайгүй түгэж буй өвчин, зовлон хоол хүнсний талаарх буруу, алдаатай үзлээс ихээхэн шалтгаалан бий болдог. (хх 380.3) XX 407.3

Төлөвшүүлээгүй Хооллох Хүслээ Дагадаг Хүүхдүүд.— Би гал тэргээр явж байхдаа хүүхдүүдийн хооллох хүсэл их өвөрмөц байдаг тул тэд нарт мах болон бялуу өгөхгүй бол хоолоо иддэггүй гэж ярьж байгаа хүнтэй таарсан. Тэрээр хүүхдүүддээ үдийн хоолыг нь өгөхдөө цагаан гурилан талх, хар чинжүүгээр амталсан гахайн мах, амталсан дарсан ногоо, бялуу болон чихэр гэх мэтийн хүнд хоолыг өгч байсан. Хүүхдүүдийнх нь цонхигор, шаргалтсан царай ходоод нь зовж шаналж байгааг харуулж байлаа. Энэ айлын хоёр хүүхэд өөр гэр бүлийн хүүхдүүдийн идэж байгаа бяслагийг хараад өмнөө байгаа хоол хүнсийг идэх хүсэлгүй болсон, тэд хүслээр нь байлгадаг эхийн хоолоо идэхээ больж магадгүй гэж айн, бяслаг өгнө гэсэн амлалтаар хоолоо идэж дуусгасан. Энэ үед эхийн, «Хүүхдүүд маань янз бүрийн зүйлсийг хүсдэг, би ч хүссэнийг нь өгдөг, хүн бие махбодид хэрэгтэй бүхнээ хүсдэг, тэр үед нь өгч байх нь зөв” гэж хэлэх үгсийг сонссон. (хх 381.1) XX 408.1

Хэрэв хүүхдүүдийн ХООААОХ хүсэл бохирдоогүй байсан бол түүний хэлж байгаа үг үнэн байх боломжтой байсан. Гэвч хүнд бие махбодийн, доройтсон хооллох дур хүсэл бий болсон. Эрүүл бус, өдөөсөн хоол хүнсээр амьдралынх нь туршид хооллохыг зааж сургасан эцэг эхчүүд хүүхдийнхээ амтлах эрхтнийг шавар, зургийн харандааны бал, түлэгдсэн кофе, тээрэмдсэн цай, синамон, анхилуун үнэртэн, хүчтэй амтлагч идэхийг хүсдэг болтол нь доройтуулсан нөхцөлд хүссэн бүхнийг нь өгнө гэдэг байж болохгүй зүйл. Эцэг эхчүүд амтлах дуршлыг доройттол нь буруугаар сургадаг. Ходоод хэмээх эмзэг эрхтнийг хэт их өдөөж, түлснээр ходоод мэдрэмтгий байдлаа алддаг. Ийм үед энгийн, эрүүл хоол хүнс хооллох хүслийг нь төрүүлэхээ больдог. Хэт доройтуулсан ходоод хүчтэй өдөөсөн хоол хүнсгүйгээр үүргээ гүйцэтгэж чадахаа больдог. Хэрэв эдгээр хүүхдүүд нялхаасаа зөвхөн эрүүл, энгийнээр бэлдсэн, байгалийн шим тэжээлийг нь хадгалсан хоол идэхээр сургагдаж мах, өөх тос, бүх төрлийн хүчтэй амтлагчийг хэрэглэдэггүй байсан бол хооллох дуршил доройтохгүй байх байсан. Хоол хүнсийг боловсруулаагүй байх тусам бие эрхтэнд илүү нийцэлтэй, шим тэжээлтэй байх боломжтой. (хх 381.2) XX 408.2

Махан Хоолны Талаар Та Юу Гэж Бодож Байна?— Бид хоол хүнсийг маш нарийн зарчмаар бэлтгэх ёстой гэж заадаггүй. Бид хангалттай жимс, буудай, самар ургадаг газар Бурханы хүмүүс махаар хооллох нь зөв биш гэж сургадаг. Би махан хоол хүний зан чанарыг араатны зан чанар шиг болгодог гэж заалгасан ба ийм хоол хүнс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бусдыг хайрлах хайрыг сулруулдаг ба эрхэм, өндөр байр суурьтай байхаар бүтээгдсэн хүнийг дорой хүсэлдээ удирдуулдаг болоход нөлөөлдөг. Махан хоол идэх шаардлага байсан боловч одоо махаар хооллох нь аюултай болсон. (ХХ 382.1) XX 409.1

Махнаас Татгалзах Шалтгаан.—Махаар хооллодог хүмүүс буудай, ногооны шимийг хоёрдогч эх үүсвэрээс дамжуулан авч байна гэсэн үг. Мал буудай, ногооноос өсгөж төлжүүлэгч шим тэжээлийг авдаг. Буудай, ногоонд байсан амь амьдрал түүнээс хооллож буй нэгэнд очдог. Харин бид тэрхүү амийг малын махнаас авч байна. Бурханы бид нарт зориулан өгсөн хоол хүнснийг идсэнээр яагаад эдгээр шим тэжээлийг шууд авч болохгүй гэж! (хх 382.2) XX 409.2

Max бол хэзээ ч шилдэг хоол хүнс байгаагүй. Дээрээс нь амьтад маш хурдацтайгаар өвчилж байгаа тул мах хэрэглэхгүй байх өөр шалтгааныг бий болгож байна. Max хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн юу идэж байгаагаа тэр бүр мэддэггүй. Тэд мал ямар нөхцөлд амьдарч байгааг харах юм бол ямар чанарын мах идэж байгаагаа анзаарах болно. Юу идэж байгаагаа ойлгосон хүн махнаас дуртай татгалзана. Хүмүүс сүрьеэ, хорт хавдрын нянгаар бохирлогдсон махыг хэрэглэсээр байна. Ийнхүү сүрьеэ, хорт хавдар болон бусад аминд халтай өвчин эмгэг хүнд халдсаар байна. (хх 382.3) XX 409.3

Үр Дүн нь Шууд Мэдрэгддэггүй.—Амьтны гаралтай хоол хүнс хэрэглэснээр бий болж буй үр дүн шууд мэдрэгддэггүй, гэвч энэ нь ийм хүнс халтай биш гэсэн баталгаа биш. Маш цөөхөн хүмүүс хүнс болгон хэрэглэж буй мах цусыг нь хордуулж, өвчин зовлонтой болгож байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Олон хүмүүс зөвхөн амьтны гаралтай хүнс хэрэглэснээс болж нас барж байгаа боловч хүмүүс үхэлд хүргэж буй гол шалтгаанаа зогсоож, хязгаарлахгүй байна. (хх 382.4) XX 410.1

Анхны Болон Эрүүл Хоол Хүнсээ Хэрэглэж Эхлээрэй.— Хүн бүр амьтны гаралтай хоол хүнснээс татгалзах хараахан болоогүй байна гэж бодож байна уу? Ариусаж, шинэчлэгдэж, цэвэршүүлэгдэн, тэнгэр элч нартай нөхөрлөхийг хүсэж байгаа хүмүүс хэрхэн зүрх сэтгэл болон бие махбодид муугаар нөлөөлөх хоол хүнсийг хэрэглэсээр байж болох вэ? Тэд хэрхэн Бурханы бүтээлийн аминд хүрч, махыг нь ихэд таашаалтайгаар зооглож чадаж байна вэ? Тэд анхаасаа хүнд зориулагдсан эрүүл, амттай хоолыг хэрэглэж эхлэх хэрэгтэй. (хх 383.1) XX 410.2

Христийн Дахин Ирэлтийг Хүлээж Байгаа Хүмүүсийн Амьдралын Хэв Маяг.— Эзэний дахин ирэлтийг хүлээж байгаа хүмүүс мах идэхээ яваандаа болих болно, тэдний хоол хүнсний нэр төрөлд мах багтахаа болино. Бид энэхүү зорилтыг өөрсөддөө тавьж, түүнийхээ төлөө тууштайгаар, аажмаар урагшлах хэрэгтэй. Бид мах идсэнээр Бурханы өгөхийг хүсэж байгаа гэрэлтэй нийцдэг гэж хэлж чадахгүй. (XX 383.2) XX 410.3

Бурханы Анхны Зорилгыг Хэрэгжүүлэх нь.— Би, Бурхан хүмүүсийг үхсэн малын махаар хооллохын оронд анхны бүтээж өгсөн хоол хүнсээ хэрэглүүлэхийг хүсэж байгааг удаа дараа үзэгдлээрээ харсан. Бурхан хүмүүстээ хамгийн шилдэг арга замыг заах нь гарцаагүй. ... Хэрэв махнаас татгалзаж, хооллох дуршлыг зөв төлөвшүүлж, буудай, үр жимсэнд дуршлыг урамшуулж, хөгжүүлэх юм бол энэ нь Бурханы анх бүтээсэн тогтолцоотой адил болно. Бурханы хүмүүс ч мах идэхээ болино. (хх 383.3) XX 410.4

Хоол Хүнсээ Өөрчлөхөд Өгөх Зөвлөгөө.— Булчин амьтны гаралтай хоол хүнс хэрэглэснээр хүчирхэгждэг гэсэн үзэл бол алдаатай үзэл. Max хэрэглэхгүй байснаар бие махбодийн хэрэгцээ илүү хангагдаж, эрч хүчтэй, эрүүл саруул байх боломж бүрдэх болно. Буудай, үр жимс, самар, ургамал ногоо бүхэн цусыг шинэчлэн сайжруулах чухал шим тэжээлийг өөртөө багтаадаг. Эдгээр шим тэжээл маханд сайтар эсвэл бүхэлдээ агуулагддаггүй. Амьтны гаралтай хүнс эрүүл мэнд, эрч хүчинд зайлшгүй шаардлагатай байсан бол Бурхан хүнийг анх бүтээхдээ хоол хүнс болгон өгөх байсан. (ХХ 384.1) XX 411.1

Махан хоол хүнсийг хэрэглэхээ болих үед хүмүүс бага зэрэг эрч хүчээ алдаж, сул дорой болдог. Олон хүмүүс үүнийг махан хоол чухал хэрэгцээтэйг харуулж байна гэж дүгнэдэг. Үнэндээ бол ийм төрлийн хоол цусыг түргэсгэж, мэдрэлийн тогтолцоог хөөргөж, бие эрхтнийг өдөөдөг учир энэ нөлөөг мах идэж заншсан хүн хүсэж эхэлдэг. Зарим хүмүүс архичин архиа хаяж чаддаггүйтэй адил махан хоолноосоо татгалзаж чаддаггүй, тэд хооллох зуршлаа өөрчлөх юм бол илүү эрүүл байх болно. (хх 384.2) XX 411.2

Махан хоолноос татгалзсан тохиолдолд олон төрлийн буудай, самар, ургамал ногоо, жимсийг хэрэглэснээр зөв амтлах, хооллох дуршил бий болж, бие махбодь ч тэжээлээр хангагдана. Энэ нь сул дорой, удаан үргэжлэх ажил үүрэг гүйцэтгэж буй хүнд чухлаар нөлөөлөх зарчим юм. (хх 384.3) XX 411.3

Сайтар Болгосон Хоол Хүнс Чухал.—Max хоолны чухал орц байхаа болих үед хоолыг сайн хийх чадвар их чухалд тооцогдоно. Хоолондоо мах орлуулагч орц оруулахаар бэлдэх ёстой, энэхүү мах орлуулагчийг мах хүсэхгүй байлгах хэмжээнд сайтар бэлдсэн байх нь чухал. (XX 384.4) XX 411.4

Би махгүй хоол идэж эхэлсэн боловч хоол нь ямар ч шим тэжээлгүй болсон гэр бүлүүдтэй танилцсан. Тэд ходоодоо ачаалалд оруулахуйц чанаргүй хоолыг бэлдсэн байсан. Ийм нөхцөл байдал эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэлтэй нийцэхгүй, бие махбодийн эрч хүчийг сулруулж байгааг харуулж өгсөн. Зарим хүмүүс энгийн, эрүүл хоол хэрэглэх хичээл зүтгэлдээ амжилтгүй байсан нь үүнтэй холбоотой юм. Тэд хэт ядмаг, шим тэжээлгүй хоол хүнс бэлдсэн. Тэдний хоол хүнс ямар ч хичээл зүтгэлгүйгээр хийгдсэнээр ичгүүр дагуулахуйц хоол болон хувирдаг.(хх 384.5) XX 412.1

Нэг дор олон төрлийн хоол хүнс хэрэглэж болохгүй, гэхдээ хооллох бүртээ олон төрлийн бус зөвхөн нэг төрлийн хоолоор хооллох ёсгүй. Хоол хүнсийг энгийн боловч дур хүслийг төрүүлэхүйцээр бэлтгэх хэрэгтэй. (хх 385.1) XX 412.2

Зөв Бус Хоолны Дуршлыг Ялан Дийлэх нь.— Хэт өег, байгалийн энгийн бус хүслийг өдөөсөн хоол хүнс хэрэглэж заншсан хүмүүс энгийн, эрүүл хоол идэх дуршилгүй байдаг. Амтлах эрхтнийг байгалиас заяасан хэлбэрт оруулж, ходоодыг хэт доройтсон байдлаас гаргахад цаг хугацаа шаардагддаг. Гэвч эрүүл хоол хүнс хэрэглэхийн төлөө хичээн зүтгэдэг хүмүүс хэсэг хугацааны дараагаар эрүүл хоол амттай болохыг мэдэрдэг. Тэрээр эрүүл бус чихэрлэг хоол хүнснээс авахаас илүү баяр жаргалыг эрүүл хоолны ер бусын, тансаг амтыг талархан идсэнээр хүлээн авна. Ийнхүү хэт ачаалалд ороогүй, үрэвсээгүй, эрүүл ходоод үүргээ бүрэн сайн гүйцэтгэх боломжтой болно. (хх 385.2) XX 412.3

Эрүүл Хооллолт Бол Золиос Гаргаж Байгаа Асуудал Биш.—Хүүхдүүдэд хооллох дур хүслээ захирч, эрүүл мэндээ анхааран хооллохыг зааж сургахын сацуу зөвхөн бузар муугаар нөлөөлөхүйц зүйлсээс өөрсдийгөө хамгаалахыг зааж байгааг ойлгуулах нь чухал. Хүүхдүүд өвчин зовлон болох зүйлсийг илүү дээр зүйлээр сольдог. Бид ширээгээ анхаарал татахуйц, Бурханы хангалттайгаар хангаж өгсөн сайхан зүйлсээр дүүргэх хэрэгтэй. (хх 385.3) XX 412.4

Улирал, Цаг Агаар, Ажил Мэргэжилд Анхаарал Хандуул.— Эрүүл хоол бүр бүх нөхцөл байдалд нийцсэн адил нөлөөтэй гэж тооцогдох ёсгүй. Хоолыг сонгохдоо анхааралтай хандах хэрэгтэй. Бид амьдарч буй цаг улирал, цаг агаар, хийж гүйцэтгэж буй ажил, мэргэжилдээ тохируулан хоолоо сонгох хэрэгтэй. Зарим хоол хүнсийг зарим нэгэн улиралд хэрэглэхэд тохиромжтой боловч өөр улиралд хэрэглэхэд тохиромжгүй байж болох юм. Янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүст янз бүрийн хоол хүнс тохирдог. Биеийн хүчний ажил хийж байгаа хүмүүст үр ашигтай байх хоол хүнс суумгай, оюун ухаанаа ихэд дайчлан ажилладаг хүмүүст тохирч, ашиг тустай байдаггүй. Бурхан бид бүхэнд олон төрлийн эрүүл хоол хүнсийг хангалттай хэмжээгээр өгсөн, хүн бүр хэрэгцээндээ тохируулан амьдралын туршлага, оюун ухаанаар тунгаан бодож зөв сонголтоо хийдэг байх хэрэгтэй. (хх 386.1) XX 413.1

Хоол Хүнсээ Ухаалгаар, Чадварлагаар Бэлдээрэй.— Зөвхөн дур хүслээ хангахаар хоол хүнс хэрэглэх нь буруу, хоолны чанар, хэрхэн бэлтгэсэнд анхаарал хандуулахгүй, үл тоомсорлох нь буруу. Хэрэв идэж байгаа хоол хүнсээ таашаахгүй бол бие махбодь тань бүрэн гүйцэд тэжээл авч чадахгүй. Хоол хүнсийг ухаалгаар, чадварлагаар сонгож, бэлтгэх хэрэгтэй. (хх 386.2) XX 413.2

“Бид Юу ч Идэж Болно.”—Олон гэр бүлүүд зочиддоо зориулан хоол хүнс бэлддэг. Тэд олон төрлийн хоолоор ширээгээ чимдэг. Олон төрлийн, хэт тэжээллэг хоол хэрэглэж байгаа хүмүүст энэ нь уруу таталт болж болдог. (XX 386.3) XX 413.3

Би зарим хүмүүс зочиддоо зориулан ихээхэн бэлтгэл хангах гэж хичээдгийг мэдэх юм байна. Тэд гэр бүлдээ Хооааох тогтмол цаг барьдаггүй ба хоол бэлтгэхдээ эхнэр болон эхийн хэрэгцээг илүү чухалчилдаг. Харин нөхөр болон хүүхдийн хэрэгцээнд анхаарал хандуулдаггүй. Тэд зочдод зориулан их хоол хүнс бэлддэг боловч өөрсөддөө зориулан «биднийх» гэхээр ямар ч олигтой зүйлс хийдэггүй. Тэд байнга хана налуулсан ширээн дээр идэх хүсэл төрөхөөргүй, хүйтэн хоол дэлгэн тавьдаг. Тэд үүнийгээ «бид нарт зориулсан” хоол, «бид юу ч идсэн яахав” гэж хэлдэг. (хх 386.4) XX 413.4

Хооллох Цагийг Цагаа Хамт Өнгөрөөх Тааламжтай Цаг Болгоорой.— Хооллох цаг бол гэр бүлээрээ харилцан ярилцах, оюун ухаанаа сэргээх цаг байх ёстой. Хэт дарамт өгөх, хүслийг өдөөх бүхнээс татгалзах нь зөв. Бүх сайн сайхныг Өгөгчид талархах байдлыг итгэлцэл, эелдэг зөөлөн зан байдал, баяр хөөртэй яриа, эцээж ядраах бус харин тааламжтай бодол санааг хүсэн бий болгоорой. (хх 387.1) XX 414.1

Хооааож байх үед эцэг эхчүүд шаардлагагүй хүсэлт, зарчмыг тавин хүүхдийнхээ эсэргүүцэх сэтгэлийг хөгжүүлж болохгүй. Гэр бүл бүхэлдээ баяр хөөртэй, талархалтайгаар хооллож, Бурханыг хайрлаж, Түүнд дуулгавартай байсан хүмүүс Бурханы хаанчлалд Хурганы хуримын зоогноос хүртэж, Есүс Христээр үйлчлүүлнэ гэдгээ санаж байх хэрэгтэй. (хх 387.2) XX 414.2

Тогтмол Цагаар Хооллох нь.—Тогтмол цаггүй хооллох нь хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлж, эрүүл, баяр хөөртэй байдалд муугаар нөлөөлдөг. (хх 387.3) XX 414.3

Ямар ч нөхцөлд хоол хүнсийг замбараагүй, цаггүйгээр иддэггүй байх ёстой. Хэрэв тогтсон цагаасаа нэг, хоёр цагийн өмнө оройн хоолоо идэх юм бол ходоод гэнэт ирж буй ачаалалд бэлэн биш байдаг. Ходоод өмнөхөн идсэн хоол хүнсээ боловсруулж дуусаагүй, дахин хоол боловсруулах эрч хүчгүй байдаг. Тогтмол цагт хооллоогүйгээс ийнхүү бие эрхтэн илүү ачаалалтай болдог. (хх 387.4) XX 414.4

Нөхцөл байдалд нийцүүлэхээр, шаардлагатай ажил төрлөө хийж гүйцэтгэхийн тулд хоолыг нэг эсвэл хоёр цагаар хоцроож бэлдэхгүй байх хэрэгтэй. Ходоод тогтсон цагуудад хоол хүнсээ хүлээн авах шаардлагатай байгааг мэдрүүлдэг. Хэрэв тогтмол хооллодог цагийг хойшлуулах юм бол бие махбодийн эрч хүч суларч, хооллох хүсэл аажмаар алга болдог. Ийнхүү хүсэл хөрсөн үед хооллох юм бол ходоод хоолыг зөв боловсруулж чаддаггүй. Ийм хоол хүнс чанартай, сайн цус болон хувирч чаддаггүй. Хэрэв хүмүүс тогтсон цагт хооллож, хоолны дундуур юу ч иддэггүй бол тэд дараагийн хооллох цагт бэлэн болж, эрч хүчийг нь сэргээж өгөхүйц хоол унднаас баяр баяслыг мэдэрнэ. (хх 387.5) XX 415.1

Хүүхдүүддээ Хэзээ, Юугаар, Хэрхэн Хооллохыг Зааж Сурга.— Хүүхдүүд хэзээ, юуг, хэрхэн идэх гэсэн чухал зөв зарчмыг заалгадаггүй. Тэд нарт хүссэнээ, чөлөөтэйгөөр, ямар ч цагт идэхийг нь зөвшөөрснөөр тэд хүсэл төрөх үедээ хооллох уруу таталтанд ордог. Тэд бялуу, жигнэмэг, талх, цөцгийн тос, чихэрлэг хоол хүнсийг байнга идсэнээр хэт их идэх, хоол шингээх чадваргүй өвчтэй болдог. Ийн хооллож буй хүний хоол боловсруулах эрхтэн амралтгүй ажиллуулж байгаа тээрэм адил муудаж, тархины үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ёстой чухал эрч хүч хэт их ажиллаж буй ходоод руу шингэдэг. Энэ нь оюун ухааны эрч хүчийг сулруулж, доройтуулдаг. Байгалиас заяагаагүй хүсэл амин чухал эрч хүчийг сулруулснаар мэдрэлийн эрхтнийг доройтуулж, хүслээ хязгаарлах чадваргүй, хүсэлдээ захирагдсан, бухимдалтай болоход нөлөөлдөг. Ийм хүүхэд эцэг эхийн хараанд байхаас нааш итгэл даахуйц байх чадваргүй болдог. Мөн ихэнхдээ ийм нөхцөлд орсон хүүхдүүд ёс зүйн эрч хүчгүй болж, гэм нүглээс эмээж, гутрах мэдрэмжгүй болдог. Ийм хүүхдүүд бусдаас дөлж зугтсан, хуурч мэхэлсэн, сэтгэл зоволгүй худал хэлдэг болохдоо амархан байдаг. (хх 388.1) XX 415.2

Эцэг эхчүүд хүүхдүүддээ ийм зан чанартай болоход нөлөөлдөг боловч хүүхдээ буруу хүмүүжүүлснээр бузар муу бий болоход нөлөөлсөн гэдгээ ойлгож ухаардаггүй. Тэд хүүхдүүдийнхээ хоолны дуршил, хүслийг хязгаарлахгүй бол жил өнгөрөх тусам энэ хүсэл нь хүчирхэгжсээр байгааг ойлгодоггүй. Эхчүүд хүүхдүүдийнхээ бие махбодь, оюун ухаанд муугаар нөлөөлөхүйц хоолыг өөрсдөө бэлтгэн, өгсөөр байна. (хх 388.2) XX 416.1

Хооллолтын Завсраар Юу ч Битгий Идээрэй.— Бид ходоодондоо ихээхэн анхаарал тавьдаг байх ёстой. Ходоодыг зогсолтгүй, байнга ажиллуулж болохгүй. Хэт ачаалалд оруулсан, эцэж цуцсан эрхтэндээ амар тайван, амралтыг өгөөрэй. ... (ХХ 389.1) XX 416.2

Тогтмол хооллох цагаар хооллосны дараагаар ходоодыг таван цагийн туршид амрааж байх ёстой. Дараагийн хоол идэх цаг болтол хоолны ямар ч хэлтэрхийг ходоодондоо оруулах ёсгүй. Ходоодыг амраах хугацаанд ходоод үүргээ гүйцэтгэж, дахин хоол боловсруулахад бэлтгэгддэг. (хх 389.2) XX 416.3

Эхчүүд хүүхдүүддээ хоолны дундуур хоол идэхийг зөвшөөрснөөр том алдаа гаргадаг. Ийм буруу зуршил ходоод самуурч, ирээдүйд зовж шаналах үндсийг бий болгодог. Хүүхдүүд эрүүл бус, шингэхгүй байгаа хоолноос болон уйлж, цухалддаг. Гэвч эхчүүд асуудал юунд байгааг тунгаан бодож, буруу үйлдлээ залруулахад цаг зарцуулах хэрэгтэй гэж боддоггүй. Ингэснээр тэд тэвчээргүй зан гарган санаа зовохгүй байж чаддаггүй. Эх шаналж байгаа нялх хүүхдэд бага зэргийн бялуу, чихэр зэргийг өгөн уйлахыг нь зогсоодог ч энэ нь асуудлыг шийдэх бус харин ч муу нөлөөг нэмэгдүүлдэг. ... (хх 389.3) XX 416.4

Эхчүүд хүүхдийн эрүүл мэнд ямар байгаад санаа зовон эмчээс зөвлөгөө авахаар очдог. Хэрэв тэд зөвхөн ухаанаа ашиглах юм бол буруу хооллолтоос болоод ямар асуудал, бэрхшээлүүд учирч байгааг харах болно. (хх 389.4) XX 416.5

Орой «Бага” Хэмжээтэй Идсээр Байх нь Маш Муу Зуршил юм.—Унтахынхаа өмнө хооллох нь өөр нэгэн маш МУУ зуршил гэж тооцогддог. Тэд өдрийн гурван хоол иддэг ч бие сульдаж байгаа мэдрэмжээ даган дахин бага багаар хооллодог. Бага багаар энэ буруу зуршлыг төлөвшүүлснээр хооллохгүйгээр унтахад маш хэцүү болон хувирдаг. Оройтож хооллосноор хоол боловсруулах үйл ажиллагаа унтаж байх үед үргэлжилдэг. Нойрсож байх үед ходоод байнга ажилласан боловч үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгэж чаддаггүй. Ийнхүү шөнийн нойронд муухай зүүд зүүдлэгдэж, өглөө сэрэхдээ шинэчлэгдэн, сэргэсэн бус, өглөөний хоол идэх дуршилгүй болон босдог. Бид унтахаар хэвтэхдээ ходоодоо бүрэн ажиллуулж дууссан байх ёстой, ингэснээр ходоод тань биеийн бусад эрхтнүүдтэй адил амарсан байх ёстой. Суумгай ажилтай хүмүүсийн хувьд оройтож хооллох нь илүү муу үр дагавартай. Оройтож хооллох нь ходоодыг ачаалалд оруулж үхэлд хүргэх өвчний үндсийг тавьдаг. (хх 389.5) XX 417.1

Эхчүүд Өглөөний Хоол Чухал Болохыг Зааж, Зөвлөөрэй.—Хүүхэд тань тайван бус зан чанартай юм байна тиймээс хоолонд нь анхаарал хандуул. Хүүхдэдээ хангалттай шим тэжээл өгөхгүй хоол хүнсээр хүслээ хангахыг нь зөвшөөрч болохгүй. ... Хүүхдэдээ өглөөний хоол идүүлэлгүйгээр хэзээ ч сургуульд нь явуулж болохгүй. Гэхдээ та өөрийн хүслээ хязгаарлахгүй үүнийг хэрэгжүүлж чадахгүй. Та Бурханаар бүрэн удирдуулсан байх ёстой, тэгснээр Бурхан бүх хүслийг тань хууль, тушаалуудтайгаа нийцүүлэх болно. (хх 390.1) XX 417.2

Өнөөгийн нийгэмд хүмүүс өглөөний хоолыг маш бага хэрэглэх заншилтай болжээ. Энэ бол ходоодонд тийм ч сайн зүйл биш. Өглөө ходоод үд болон оройны хоолноос илүү хоол боловсруулах чадвартай байдаг. Өглөөний хоолоо тун бага, оройны хоолоо хэт их идэх нь муу зуршил юм. Өглөөний хоол ундаа тухайн өдрийн хамгийн их хоол хүнс болгож заншаарай. (хх 390.2) XX 417.3

Шилдэг Хоол Хүнсийг, Хангалттайгаар Бэлдэж Өгөөрэй.—Хүүхэд залуучуудыг хэт бага хооллодог байж болохгүй. Тэдэнд эрүүл хоол хүнсийг хангалттайгаар бэлдэж өгөх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хэт их чихэрлэг бялуу, нарийн боовыг ихээр өгнө гэсэн үг биш. Хүүхдүүд хамгийн шилдэг дасгал хөдөлгөөнийг хийж, хамгийн шилдэг хоолыг иддэг байх ёстой, учир нь эдгээр нь оюун ухаан болон ёс зүйд маш чухал нөлөө үзүүлдэг. Зөв, эрүүл хоолоор дамжуулан бие махбодь хоолыг зөв шингээдэг. (хх 390.3) XX 418.1

Хоолыг Тааруулж Хэрэглэ.— Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэт их хоол өгснөөр алдаа гаргадаг. Хэт их хооллодог хүүхэд хоолоо шингээх чадваргүй болдог. Сайн, эрүүл хоолыг тааруулж хэрэглэх нь чухал. Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ өмнө шаардлагатай хоол хүнсийг нь дэлгэн тавьж байгаарай. Тэд нарт хүссэнээ идэхийг нь зөвшөөрдөг байж болохгүй. ... Эцэг эхчүүд энэ тал дээр анхааралтай байхгүй бол хүүхдүүд тань ойлголт, мэдрэмж багатай болон хувирна. Тэд сургуульд суралцах боловч хангалттай хэмжээнд суралцаж чадахгүй, уураг тархинд хэрэгтэй эрч хүч ходоодыг ачаалалд оруулж буй илүүдэл хоолыг шингээхэд ашиглагддаг. Эцэг эхчүүд хэт их хоол хүнс хүүхдүүдийг хурдан шаламгай бус харин сул дорой болгодогийг харах хэрэгтэй. (хх 391.1) XX 418.2

Хооллоход Хүүхдүүд Бус Харин Эцэг Эхчүүд Шийдвэр Гаргах Естой.— Хүүхдүүддээ хооллох дур хүслээс татгалзаж, Бурханы өгсөн жирийн, энгийн хоол хүнсийг талархалтайгаар хэрэглэхийг зааж сургаарай. Та хүүхдүүдээ юу идэхээ өөрсдөө сонгодог, шийддэг байлгах бус харин та тэд нарт ямар хоол хамгийн тохиромжтойг сонгодог байх ёстой. Хүүхдүүд хооллох дур хүсэлд нь нийцэхгүй байгаа учраас эрүүл хоол хүнсийг голж, дургүйцсэн үг хэлэхийг зөвшөөрөх нь гэм нүгэл. (хх 391.2) XX 418.3

Та хүүхдэдээ, би хүүхэд нь учраас хүслээрээ байхыг маань зөвшөөрч, хязгаарлахгүй байх болно гэсэн ойлголтыг өгч болохгүй. Хүүхэд тань дуртай учраас өөрт нь сайнаар нөлөөлөхгүй хоол хүнсийг иддэг байж болохгүй. Эцэг эхийн туршлага хүүхдийн амьдралыг удирдан чиглүүлдэг байх ёстой. (хх 391.3) XX 418.4

Хэрэв Зөв Сайн Санал Байгаа Бол Хүүхдийн Хүслийг Хүндэтгэж Үзээрэй.— Бид оюун ухаанаар удирдуулах уу аль эсвэл бие махбодиороо удирдуулах уу гэдэг бид нараас бүрэн шалтгаалдаг. Залуучууд тус бүрдээ амьдралыг бүрдүүлж байгаа сонголтыг хийдэг байх ёстой. Тэдэнд ямар хүчнүүдтэй тэмцэлдэж, ямар нөлөө зан чанар болон амьдралынх нь хувь заяаг шийдвэрлэдгийг зааж сургахын тулд ямар ч золиос гаргахаас татгалзаж болохгүй. (хх 392.1) XX 419.1

Хүүхэд залуучуудад боловсрол эзэмшүүлэхдээ урьдын зрүүл мэнд, амьдралын хуультай үл нийцэх дэлхийн хооллох, ундааллах, хувцаслах зарчмыг хэрхэн бодолтойгоор, оюун ухаанаа ашиглан хянахыг зааж сургах хэрэгтэй. Хооллох хүсэл болон зуршлаар оюун ухааны хүчийг ялан дийлэхийг зөвшөөрч болохгүй. Энэ зорилгод хүрэхийн тулд хооллох, ундаалахдаа араатан амьтных шиг бус харин илүү эрхэм, өндөр зорилготой байх хэрэгтэй.(хх 392.2) XX 419.2

Буруу Хооллох Хүслийн Удаан Хугацааны Дараа Гарах Нөлөө.— Зарим хүмүүс Бурханы алдрын төлөө хооллох, ундлахын чухлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүслээрээ хооллох дур хүсэл амьдралын бүхий л харилцаанд нөлөөлдөг. Энэ нь гэр бүл, сүм, залбирлын цуглаан, хүүхдийн хүмүүжилд ажиглагддаг. Хооллох буруу зуршил амьдралынх нь хараал болдог. Энэ нь тэднийг сүүлчийн өдрүүдийн үнэнийг ойлгоход саад болдог. (хх 392.3) XX 419.3

Эрүүл Амьдрал Бол Хувь Хүний Хариуцлага.— Бидний идэж байгаа хоол, унд амьдрал, зан чанарт маш чухал нөлөө үзүүлдэг тул Христэд итгэгчид хооллох, ундлах зуршлаа Бурханы бүтээсэн байгалийн хуулинд захируулдаг байх хэрэгтэй. Бид эдгээр зүйлсийн талаар Бурхан ямар шаардлага тавьдаг болохыг мэдэрдэг байх ёстой. Эрүүл мэндийн хуулийг сахих талаар чин шударгаар судлах хэрэгтэй, учир нь үүнийг санаатайгаар судлахгүй байх нь гэм нүгэл юм. Хүн бүр эрүүл мэндийн хуулийг хэрэгжүүлэхийг хувийн хариуцлагаа гэж ойлгох ёстой. (хх 392.4) XX 419.4