Хүүхдийн Хүмүүжил
XIV Xэсэг - Бие Махбодийг Хөгжүүлэх Нь
Жаран Нэгдүгээр Бүлэг - Гал Тогоондоо Үйлчилж Буй Гэрийн Эзэгтэй
[ТАЙЛБАР: ХООЛ ХҮНСНИЙ ЗӨВЛӨГӨӨ НОМ ЭРҮҮЛ ХООЛНЫ ТААААРХ АСУУЛТАНД ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ.]
Гөрийн Эзэгтэйн Эрхэм Дуудлага.— Гэр орны ажлаас илүү чухал ажил төрөл гэж байдаггүй. Сайн хоол хийж, эрүүл, хооллох дур хүсэл татахуйц ширээгээ засахад ухаан, туршлага шаардагддаг. Ходоодонд ороод бие махбодийг тэтгэн дэмжих цус болон хувирах хоол хүнсийг бэлдэж байгаа хүн маш чухал, өндөрт тооцогдох ажил үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн үг. (хх 371.1) XX 397.1
Залуу хүмүүс өдөр тутмын ажил үүргийг сайтар хийж гүйцэтгэж сурсан байх ёстой. Залуу охид Франц хэл, алгебр аль эсвэл төгөлдөр хуур тоглож сурахгүй байж болох юм, харин сайн талх барих, таарч тохирсон, үзэмжтэй хувцас оёх, гэр орны олон төрлийн ажил үүргийг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэх сурах нь юунаас ч илүү чухал. (хх 371.2) XX 397.2
Гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэнд, аз жаргалын төлөө хоол хүнс хийх тал дээр ухаан, чадвартай байх нь юунаас ч илүү чухал. Тэрээр муу бэлдсэн, эрүүл бус хоол хүнсээр насанд хүрсэн хүн байтугай хүүхдүүдийн өсөлт хөгжлийг сүйрүүлэх бололцоотой. Бие махбодид тохирч, нийцсэн боловч дур сонирхол татсан хоол хүнсийг бэлтгэснээр гэрийн эзэгтэй буруу зөрүү хийж болох байсан алдаагаа зөв, сайн болгох боломжтой. Амьдралын аз жаргал олон талаараа өдөр тутмын үүрэг хариуцлагад хэр итгэлтэй хандаж байгаагаас шалтгаалдаг. (хх 371.3) XX 397.3
Хоол Хүнс Хийх Ухаан Бол Амин Чухал Чадвар юм.— Хоол хийх ухаан бол үл тоомсорлох зүйл биш. ... Энэ арга ухааныг бүх арга ухаанаас илүү үнэтэй гэж тооцох ёстой, учир нь энэ нь амь амьдралтай салшгүй холбоотой. Үүнд илүү анхаарал хандуулах нь зүйтэй, яагаад гэвэл сайн цусыг үйлдвэрлэхийн тулд бие махбодид сайн хоол хүнс хэрэгтэй болдог. Хүмүүсийг эрүүл саруул байлгах эрүүл мэндээр баярын мэдээ түгээгчдийн үндэс сайн хоол хүнс хийх чадвартай холбоотой юм. (ХХ 372.1) XX 398.1
Боловсруулахад хүнд хоол хүнсийг хийснээр эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэл эрүүл мэндийн доройтол болон хувирдаг. Эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэлийг амжилтаар дүүрэн байлгахаас өмнө хоол хүнс хийж чадахгүй байдлаасаа ангижрсан байх хэрэгтэй. (хх 372.2) XX 398.2
Сайн тогоочид цөөхөн байдаг. Олон тооны эхчүүд хоол хүнс хийх хичээлд сууж, гэр бүлдээ сайтар бэлдсэн, үзэмжтэй харагдахуйц хоол хүнсээр үйлчлэх хэрэгтэй. (хх 372.3) XX 398.3
Ур Чадвартай Эзэгтэй Болохыг Хичээгээрэй.—Эгч дүүс маань ихэвчлэн хэрхэн хоол хийхийг мэдэхгүй байна. Хэрэв би ийм асуудалтай байсан бол улс орондоо байгаа хамгийн шилдэг тогоочийг олоод тэндээ чадварлаг, ухаалаг тогоочийн ухааныг эзэмштлээ шаардлагатай бол хэдэн долоо хоног суралцна. Би дөч хүрсэн байсан ч ийм сургалтанд сууна. Та бүхэн хэрхэн хоол хийхийг мэддэг байх ёстой ба та бүхэн охиддоо хоол хийхийг зааж өгөх ёстой. (хх 372.4) XX 398.4
Суралцаад Дадлага Хий.— Хоол хүнсийг энгийн болон зрүүлззр хийж гүйцэтгэж сурах хэрэгтэй. Хоол амттай, тэжээллэг байх ёстой. Хоол хийж сурахын тулд эмэгтэйчүүд хоол хийхийг суралцаж, буруу алдаагаа засаж залруулах хэрэгтэй. Хүмүүс буруу, муу зуршлаа засахгүй байгаагаас зовж шаналсаар байна. Би ийм хүмүүст сульдаж доройтсон эрч хүчээ сэргээж, өөр арга барилаас суралц гэж захих болно. Эрүүл, амттай хоол бэлдэхэд суралцаж, туршлагажиж буй цаг хугацаа дэмий өнгөрсөн гэж бодож болохгүй. Та олон жил хоол хийсэн байлаа ч та гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа ба та гэр бүлийнхээ гишүүддээ хэрхэн анхаарал тавихыг суралцах ёстой.(хх 372.5) XX 398.5
Олон Төрөлтэй Болон Энгийн Байлгах нь Чухал.— Хоол олон төрөлтэй байх ёстой. Нэг төрлийн хоолыг, нэг хэлбэрээр боловсруулан өдөр бүр ширээн дээр тавьдаг байж болохгүй. Олон төрлийн хоол хүнсийг их хэмжээний хүсэл, тааламжтайгаар зооглох тохиолдолд бие эрхтэн сэргэдэг. (XX 373.1) XX 399.1
Бие махбодь маань юу идсэнээс бүрэлдэн тогтдог. Бид эд эсээ сайн чанартай байлгахыг хүсэж байгаа бол зөв хоол хүнс хэрэглэдэг байх ёстой. Хоол хүнсийг бие эрхтний тогтолцоонд бүрэн нийцэхүйцээр, чадварлагаар бэлтгэдэг байх хэрэгтэй. Эрүүл хоол бэлтгэхэд суралцаж байгаа хүмүүс хэрхэн амттай, эрүүл хоолыг олон арга замаар хийхэд суралцахыг итгэл бишрэлтэй холбоотой үүрэг даалгавар гэж үзэх хэрэгтэй.(хх 373.2) XX 399.2
Та ширээгээ засахдаа хэт загвар хөөцөлдөн, үзэмжтэй байлгахыг хичээх юм бол муу нөлөөг нь мэдрэх болно. Та эрүүл хоол хүнс бэлдэхэд анхаарал тавихаа болино. Хэт олон төрлийн хоол бэлдэхэд их цаг, мөнгө, хичээл зүтгэл шаардагдах боловч ямар ч сайн нөлөө гарахгүй. Нэг удаагийн хоолон дээр долоо найман төрлийн хоол идэж болох боловч энэ зуршил эрүүл мэндийг сүйрүүлнэ. Ийм хооллох арга барилыг ухаалаг эрэгтэй, эмэгтэйчүүд зааварчилгаа, жишээгээрээ буруутгах ёстой. ... Ширээгээ энгийнээр засах нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ямар сайнаар нөлөөлөх бол. (хх 373.3) XX 399.3
Чанаргүй Хоол Хүнс Бэлтгэснээс Үүсэх Үр Дагавар.— Муу хоол хийснээр олон мянган хүмүүсийн амь амьдралын эрч хүчийг доройтуулсаар байна. Бидний төсөөлж байгаагаас хавьгүй олон тооны хүмүүс үүний нөлөөнд автагдаж байна. Чанаргүй хоолноос болон бие махбодийн тогтолцоо самууралд орж, өвчинд автагдах нь ихэсдэг. Ийм нөхцөл байдлыг хөхүүлэн дэмжсэнээр тэнгэрлэг зүйлсийг амархан хүлээн авах чадваргүй болдог. (хх 373.4) XX 399.4
Тэжээлгүй, муу бэлтгэн боловсруулсан хоол цусыг төлжүүлэгч эрхтнийг сулруулдаг. Улмаар бие эрхтнийг сулруулж өвчин тусах нөхцлийг бүрэлдүүлж, мэдрэлийн эрхтнийг цочроон, уур бухимдалтай байх нөхцлийг бий болгодог. Чанаргүй хоол хийдэг хүмүүсийн тоо харамсалтай нь олон арван мянгаараа тоологдох байх. Олон хүмүүсийн булшин дээр, «Чанаргүй хоолноос болж нас барав” эсвэл, «Гэдэс ходоодоо хэт буруу ашигласнаас нас барав” гэсэн үгс бичигдэж болох байх. (хх 374.1) XX 400.1
Хүүхдүүддээ Хоол Хийхийг Зааж Сурга.— Хүүхдүүддээ хоол хийх аргыг заах боломжийг үл тоомсорлож болохгүй. Хүүхдэдээ хоол хийхийг зааж өгснөөр та итгэл бишрэлтэй байх сургалтаар судлах ёстой зарчмыг зааж сургаж байна гэсэн үг. Хүүхдүүддээ бие махбодь, энгийн, чадварлагаар хоол хүнс бэлтгэж сурах хичээлийг зааснаар хамгийн их ашиг тусаа өгөх боловсролын үндсийг тавьж байна гэж бодоорой. Сайн чанартай, хөнгөхөн талх барихад чадвар хэрэгтэй. Сайн хоол хийхэд итгэл бишрэл нөлөөлдөг ба хоол хүнс хийж сурахаас зайлсхийж, үл тоомсорлодог хүмүүсийн итгэл бишрэлд би эргэлзээтэй ханддаг. (хх 374.2) XX 400.2
Хүүхдүүддээ Тэвчээртэйгээр, Баяр Хөөртэйгөөр Зааж Сургаарай.— Эхчүүд охидоо бага байхад нь гал тогооны өрөө рүү дагуулж ороод хоол хийх урлагийг зааж сургах хэрэгтэй. Эх боловсрол олголгүйгээр охиноо гэр орноо авч явах нууцуудаас суралцсан байхыг шаардах эрхгүй. Эх хүн охиндоо тэвчээртэйгээр, хайр энэрлээ үзүүлэн зааж сургаж, баяр хөөртэй дүр төрх, урамшуулж зоригжуулсан үгсээр гэр орны ажлыг тааламжтай ажил хэмээн мэдрүүлэх хэрэгтэй. (ХХ 374.3) XX 400.3
Хэрэв хүүхдүүд тань нэг, хоёр, гурван удаа алдаа гаргавал бүү шүүмжлээрэй. Хүүхэд тань аль хэдийн сэтгэлдээ, « Үүнийг сурах гэж хичээх нь дэмий юм байна, би ч чадахгүй нь» гэсэн уруу таталтын, сэтгэлээр унагах шивнээг сонсож байгаа. Ийм үед нь шүүмжилж, загнаж болохгүй. Хүсэл мөрөөдөл нь сул дорой болох болно. Хүүхдэд тань харин ч урам зориг, баяр баясал, итгэл найдвар төрүүлэх үгс хэрэгтэй байгаа. Та, “Алдаандаа битгий санаа зов. Чи суралцаж байгаа тул алдаа гарна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дахин оролдоод үз. Хийж байгаа зүйлсдээ зүрх сэтгэлээ өгөөд, хичээгээд үз, чи заавал амжилт гаргана” гэж хэлж сураарай.(хх 374.4) XX 400.4
Сонирхол, Хүсэл Мөрөөдөл Хэрхэн Унтардаг вэ.— Олон эхчүүд дээрх мэдлэг боловсрол ямар чухал болохыг тэр бүр ойлгодоггүй, тэд хүүхдэдээ хоол хийхийг зааж, өөртөө хүндрэл учруулж, алдаа дутагдлыг нь тэвчин өнгөрөөх гэж хичээснээс өөрсдөө бүхнийг хийх нь амар юм гэж бодож магадгүй. Тийм ч учраас охиндоо зааж сургахаар хичээл зүтгэл гаргаж байх үед охин нь алдаа гаргавал, «Үүнийг сургана гэдэг дэмий юм байна, чи ийм ч юм, тийм ч юм хийж чадахгүй байна. Чи тус болохоосоо илүү намайг ядрааж, бэрхшээл учруулж байна” гэж хэлэн, хүүхдээ өөрөөсөө холдуулдаг. (ХХ 375.1) XX 401.1
Ийнхүү суралцахыг хүссэн хүслийг нь унтрааж, охин тань анхны алдаан дээрээсээ сонирхолгүй болж, суралцах хүсэл мөрөөдөлгүй болдог. Тэд дахин оролдож үзэхээсээ эмээж, хоол хийхээс бусад ажил буюу оёх, нэхэх, гэр орноо цэвэрлэх гэх мэтийн ажлыг хиймээр байна гэж хэлдэг. Ийм нөхцөл байдалд эх хүн том алдаа гаргасан гэж тооцогддог. Эх хүн хүүхдээ тэвчээртэйгээр дадлага хийлгэснээр чадвар, туршлагагүй ажилтны эв, нийцэлгүй хөдөлгөөнийг засаж сайжруулж чадах болно.(хх 375.2) XX 401.2
Залуу Охидуудын Бодит Амьдралдаа Хийх Шаардлагатай Хамгийн Чухал Бэлтгэл.— Залуу охидыг хоол хийх чадварт сайтар бэлдэх хэрэгтэй. Амьдралын нөхцөл байдал яаж ч эргэсэн энэхүү мэдлэгийг амьдралдаа зөв сайнаар хэрэгжүүлж сурах ёстой. Хоол хийх чадвар амьдралд болон хамгийн дотно гэж боддог хүмүүсийн амьдралд шууд нөлөө үзүүлдэг. (хх 375.3) XX 401.3
Би оёдолчин, бичээч нараа үнэлдэг, гэвч амь амьдралаар хангагч, оюун ухааныг, яс, булчныг хэрэгцээтэй бүхнээр тэтгэгч тогоочоо гэр бүлийн туслагч нараасаа илүүд тооцдог. (XX 375.4) XX 402.1
Залуу охид хоол хийх, гэр орны ажилд хутгалдахыг дэмий, үр дүнгүй ажил гэж боддог. Тиймээс гэр бүл болон, гэр бүлээ харж халамжилж буй олон тооны охид эхнэр болон эх хүнд ямар үүрэг даалгагдсаныг сайтар ойлгохгүй байна. (ХХ 376.1) XX 402.2
Мунхаг, Бузар Арга Байдлыг Эсэргүүц.—Та охиддоо хоол хийх чадварыг зааж сургахдаа тэднийг мунхаглал, бузар мууг хэрэгжүүлэх, уруу татагдах арга барилаас хамгаалах хамгаалалтыг босгож өгч байна гэсэн үг. (хх 376.2) XX 402.3
Эрэгтэй Хүн Эмэгтэй Хүнтэй Адил Хоол Хийж Сурах Хэрэгтэй.—Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс энгийн, эрүүл хоол хүнс бэлтгэх аргыг суралцсан байх хэрэгтэй. Тэд зрүүл, зөв сайн хоол хүнс олдохгүй газар ихээхэн ач тусыг хүргэх боломжтой. Хэрэв тэд хоол хүнс хийх мэдлэгтэй бол үүнийгээ зөв зорилгоор ашиглаж болно. (хх 376.3) XX 402.4
Залуу охид хөвгүүд хямгатайгаар хоол хүнс хийж, малын гаралтай хоол хүнснээс татгалзахыг заалгасан байх ёстой. (хх 376.4) XX 402.5
Хямгадах Аргыг Суралц-Хаягдал Гаргахаас Сэргийл.— Хоол бэлтгэж байгаа хэн бүхэн, «Хоол хүнсийг хэрхэн байгалийн арга байдлаар нь, хямд төсөр байдлаар хэрхэн бэлтгэж болох вэ?” гэж асуудаг байх хэрэгтэй. Мөн ширээн дээр үлдэж буй хоолны үлдэгдлийг хэрхэн хаяхгүй байх талаар суралцаарай. Үлдэгдэл хоол хүнсийг үрэн таран хийхгүй байх талаар судлах хэрэгтэй. Ийм арга, чадвар, хямгач зан бол ихээхэн үнэтэй чадвар юм. Дулаан уур амьсгалтай цаг үед бага хоол хүнс бэлтгэж байгаарай. Хатаасан хүнсийг илүүтэй хэрэглээрэй. Хангалттай хоол хүнсгүй олон ядуу гэр бүлүүд яагаад ядуурсан талаарх ойлголтыг таны жишээнээс ойлгох боломжтой болно. Тэд бага ч болов хоол хүнсээ ариглахгүй, үрэгдүүлдэг. (хх 376.5) XX 402.6
Сайтар Бодож Тунгаах Естой Асуултууд.—мТа бүхэн идэж, уухдаа, юу ч хийсэн бүхнийг Бурханы алдрын төлөө хийж гүйцэтгэ.” Та ширээн дээр засах хоол хүнсээ бэлтгэхдээ, гэр бүлээ хоол идэхийг урин ирүүлэхдээ дээрх зарчмыг хэрэгжүүлдэг үү? Та цусыг хамгийн шилдгээр шинэчлэх хоол хүнсийг хүүхдэдээ бэлтгэн өгч байна уу? Бэлдэж буй хоол хүнс хүүхдэд тань өвчин тусах боломжийг нь багасгаж өгч байна уу? Хоол тань хамгийн шилдэг амьдрал, эрүүл мэндийг өгч чадаж байна уу? Таны өгч байгаа хоол хүнс хүүхдэдээ өгөхөөр суралцаж байгаа хоол хүнс мөн үү? Аль эсвэл хүүхдийн ирээдүйд санаа үл зовон, хүүхдэдээ эрүүл бус, буруу хүслийг сэргээж, бий болгох хоол хүнсийг бэлдэж байна уу? (хх 376.6) XX 403.1