Хүүхдийн Хүмүүжил

66/86

Жаран Гуравдугаар Бүлэг — Бүхзүйлсийг Тааруулж Хэрэглэ

Хэтрүүлэн Хэрэглэх Байдал Амьдралын Ихэнх Өвчин Зовлонгийн Эх Үндэс юм.—Тэвчээргүй, хэтрүүлэх зан амьдралын ихэнх зовлон бэрхшээлийн үндэс юм. Энэхүү зан чанар жил бүр олон мянган хүний аминд хүрч байдаг. Бид тэвчээр, тааруулан хэрэглэх зан чанарыг зөвхөн хорт ундаанд холбон ойлгодоггүй, харин биед муугаар нөлөөлөх хооллох дуршил, хүслийг ч багтааж ойлгодог. (хх 394.1) XX 421.1

Зарим хүмүүс тэвчээргүй байдлаасаа болон бие махбодь, оюун ухаан, ёс суртахууны эрч хүчнийхээ тал болон гуравны хоёроо алддагаас гадна дайсны тоглоом тохуу болж хувирдаг. (хх 394.2) XX 421.2

Аливааг Хэтрүүлэх нь Гэм Нүгэл.— Идэх, уух, унтах, үзэж харах тань хэрээс хэтрэх юм бол энэ нь гэм нүгэл болдог. Бие махбодь, оюун ухааны нийцэж буй эрүүл эрч хүч аз жаргал бэлэглэхээс гадна эрч хүчийг өндөрт өргөмжлөн, ариусган, цэвэр ариун, бохирдоогүй аз жаргалыг мэдрүүлдэг. (XX 394.3) XX 421.3

Тэвчээр Итгэл Бишрэлтэй Амьдралын Зарчим Билээ.— Амьдралын бүхий л түвшинд тэвчээрийг зааж, хэрэгжүүлэх ёстой. Итгэл бишрэлтэй хүний хувьд тааруулж идэх, уух, унтах, хувцаслах нь амьдралын агуу зарчим байх ёстой. Ариун дуган болох биед үнэний зарчим хэрэгжихдээ бие махбодийг хэрхэн зөвөөр удирдан, чиглүүлэхийг мэдүүлнэ. Хүний эрүүл мэндтэй холбоотой юуг ч болов бид үл тоомсорлож болохгүй. Бидний мөнхийн аз жаргал энэ амьдралдаа цаг хугацаа, эрч хүч, нөлөөгөө хэрхэн ашиглаж байгаагаас ихээхэн шалтгаалах болно. (хх З94.4) XX 421.4

Бид энэ дэлхий дээр амьдрах цорын ганц амьдралыг өвлөн авсан, тиймээс хүн бүр, би амьдралаа хэрхэн хамгаас ИЛҮҮ ҮР дүнтэй болгож болох вэ? гэж асууж сурах хэрэгтэй. (XX 394.5) XX 422.1

Бурхан болон бусад хүмүүсийн өмнө бид эхлээд өөрсдийгөө хөгжүүлэх хариуцлагыг хүлээдэг. Бүтээгчийн бид бүгдэд өгсөн бие махбодийг хамгийн агуу хэлбэрээр төгөлдөршүүлж, бид чадах хэмжээгээрээ хамгийн агуу чанар, хэм хэмжээ, чадварт хүрэх боломжтой болох ёстой. Сайныг үйлдэхээр өнгөрөөсөн цаг хугацаа зөв сайн бие махбодь, оюун ухааны эрүүл мэндийг бий болгож, хөгжүүлэх ёстой. Бид оюун ухаан болон бие махбодийн зөвхөн нэг хүчийг хангахын тулд амьд хөдөлгүүр адил бие махбодио зөнд нь орхиж болохгүй. Бид бие махбодидоо хамаагүй хандах юм бол үр дүнг нь амсаж, зовж шанална. (хх 395.1) XX 422.2

Тэвчээр Агуу Хүчийг Агуулдаг.— Бүх зүйлсэд тэвчээр, тогтмол буюу тууштай хандах нь гайхамшигтай хүч чадлыг бий болгодог. Эдгээр нь амьдралын арга замыг шулуун, нугачаагүй болгосноор тааламжтай, амар тайван зан байдлыг хөхүүлэн дэмждэг нөхцөл байдал, байгалийн чадвар, боломжуудаас илүү үр дүнг өгдөг. Хүн бүрт ноогдох амьдралын хамгийн хатуу үүрэг даалгавар, бодит байдлыг амжилттайгаар даван гарах хамгийн үнэтэй, чухал зэвсэг бол өөрийгөө захирах чадвар юм. (хх 395.2) XX 422.3

Зөв Тунгаан Бодоход Дэмжлэг Үзүүлэх.— Олны итгэлийг даасан хүмүүс өдөр бүр маш чухал үр дагавар дагуулах шийдвэрүүдийг гаргасаар байна. Тэд ихэвчлэн хурдан сэтгэх шаардлагатай байдаг ба өөрсдөө тэвчээртэй, хүслээ хязгаарлахад суралцсанаар амжилттай шийдвэр гаргаж чаддаг. Оюун ухаан бие махбодь болон оюун ухааны эрч хүчийг зөв ашигласнаар оюун ухаан хүчирхэгждэг. Өөрийгөө хэт хязгаарлачихгүй л бол өөрийгөө хязгаарлах тусам шинэ эрч хүч мэдрэгддэг. (хх 395.3) XX 422.4

Бурууг Тэвчих Зуршил Агуу Шагналыг Өгдөг.— Бий болж буй үр дүн бүр хооллох дур хүслийг уруу татах сорилтоор хүрээлүүлсэн байна. Ялангуяа том хотуудад бүх төрлийн буруу хүслийг амархан, сайхан мэт болгосоор. Харин Даниелтай адил хүмүүс түр зуурын хүслээ хангаснаас ирэх шанг хүртээх бузар муугаар өөрсдийгөө бузарлахаас татгалзана. Эдгээр хүмүүс бие махбодийн гайхамшигтай эрч хүч, тэвчээр тууштай байдлаа нэмэгдүүлснээр шаардлагатай тохиолдолд ашиглах нөөцийг хураасан байдаг. (хх 395.4) XX 423.1

Бие махбодийн зөв зуршил оюун ухааныг өндөрт өргөдөг. Оюун ухааны, бие махбодийн хүч болон урт наслах эсэх нь ямар ч нөхцөлд өөрчлөгдөж, хувиршгүй хуулийг хэрэгжүүлэх эсэхээс шалтгаалдаг. Энэ бүхэн шалтгаангүйгээр, санаандгүйгээр бий болдоггүй. Байгаль дэлхийг бүтээсэн Бурхан байгалийн хуулийг зөрчсөнөөс шалтгаалах үр дүнд саад болж, хамгаалахгүй. (хх 396Л) XX 423.2

Төгс Эрүүл Байхын Тулд Бүх Зүйлсэд Тэвчээртэй Ханд.— Эрүүл мэндээ хамгаалахад бүх зүйлсэд тэвчээртэй хандах нь их чухал. ... Тэнгэрийн Эцэг маань доройтож муудсан хооллох дур хүслээс хамгаалах эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэлийн гэрлийг асаасан ба цэвэр, ариун байдлыг хайрладаг хүмүүс Бурханы хангаж өгсөн сайн бүхнийг хэрхэн зөв зүйтэйгээр ашиглахаа ойлгож мэднэ. Тэд өдөр бүр тэвчээртэй байснаар үнэнээр дамжуулан ариусах юм. (ХХ 396.1) XX 423.3

Тэвчээртэй Байдал Ариусгалыг Бий Болгодог.— Бурханы хүмүүс бүх зүйлсэд тэвчээртэй хандахын утгыг ойлгох ёстой. ... Тэд амьдралаасаа бүх төрлийн хүсэлдээ захирагдах байдлаасаа хөндийрөх ёстой. Тэд жинхэнэ ариусгалын утга учрыг ойлгож, Христийн хүсэлтэй нийцэж сурахаасаа өмнө Бурхантай хамтарч, буруу зуршил, үйлдлээ удирдаж, ялан дийлж сурсан байх хэрэгтэй. (хх 396.2) XX 423.4

Хичээл Хийх Үед.—Тэвчээргүй байдал хичээл сургууль хийж байгаа хүмүүст нэгэн төрлийн хор адил муугаар үйлчиадэг. Тэвчээргүй байдалдаа хэт их автагдсан хүн согтуу хүн адил аюулгүй замаасаа хазайж, харанхуй руу хөл алдан ордог. Эзэн сурагч бүрийг Бурханы алдар луу хараагаа чиглүүлсэн байхыг байнга санаж байгаасай гэж хүсэж байгаа. Сурагч оюун ухаан болон бие махбодийн эрч хүчээ шинжлэх ухааны бүх мэдлэгийг олж авахын төлөө зарцуулах бус харин Эзэний бусдад зөвт байдлын замыг олоход туслахаар товлогдсон ажлыг хийж гүйцэтгэхэд эрч хүчээ ашиглахын төлөө нөөдөг байх ёстой.(хх 396.4) XX 423.5

Ажиллах Үед.— Бид бүх төрлийн ажилдаа тэвчээрийг хэрэгжүүлэх ёстой. Бид өөрдсийгөө хэт их ажиллах нөхцөл байдалд оруулах ёсгүй. Зарим хүмүүс хэт их ажиллах шаардлагатай нөхцөлд ордог, гэвч хааяа нэг болохоос байнга ийм байдалд ордог байж болохгүй. Бид бүх зүйлсэд туйлширдаггүй байх ёстой. Хэрэв бид өөрсдийн үүргээ гүйцэтгэснээр Эзэнийг хүндэтгэж байгаа бол Тэрээр эрүүл мэндийг маань сахин хамгаална. Бид бүх эд эрхтнээ ухаалгаар удирддаг байх хэрэгтэй. Идэж, уух, өмсөж хувцаслах, ажиллах гэх мэт бүх зүйлсэд тэвчээр, туйлбартай хандах юм бол ямар ч эмчийн хийж чадахгүй эмчилгээг өөрсөддөө хийж чадна. (хх 397.1) XX 424.1

Бид ажил хөдөлмөрөө шөнө дөл болтол хийж гүйцэтгэхгүй байх дүрэмтэй байх хэрэгтэй. ... Шөнө дөл болтол ажилладаг хүмүүс олж буй ашгаасаа илүү ихийг алдаж, эрч хүчээ тарамдуулж, мэдрэлээ цочроон, ядраахуйц байдлаар ажиллаж хөдөлмөрлөдөг. Муу нөлөө нь шууд мэдэгдэхгүй ч энэхүү буруу зуршил бие махбодид заавалчгүй муугаар нөлөөлдөг. (хх 397.2) XX 424.2

Ажил үүрэг гүйцэтгэж байгаа цаг хугацаандаа хэт ихийг амжуулахыг хичээж, дотоод ухамсар нь амрахыг шаардаж байхад ажлаа үргэлжлүүлсээр байгаа хүмүүс хэзээ ч ашиг тустай байх боломжгүй. Тэд амьдралд чухал хэрэгцээтэй үнэт зүйлсээ урьдчилан зээлэн ашиглаж байна гэсэн үг. Тэд ирээдүйд хэрэг болох чухал эрч хүчээ үрэн таран хийж байгаа юм. Харин ийнхүү замбараагүй үрэн таран болгосон эрч хүч шаардагдах үед тэд эрч хүчээ хүсээд ч олж авч чаддаггүй. Энэ үед бие махбодийн эрч хүч шавхагдаж, оюун ухааны хүч сульдсан байдаг. Тэд чухал зүйлээ алдсанаа мэдэрдэг боловч яг юуг алдсан ойлгодоггүй. Тэд эрч хүчээ ашиглах шаардлагатай болоход бие махбодь нь аль хэдийн сульдаж доройтсон байдаг. Эрүүл мэндийн зарчмаа зөрчиж байгаа хүмүүс ямар нэгэн үед их бага хэмжээгээр заавалчгүй зовж шанална. Бурхан бид бүхэнд амьдралын зарим нэгэн цаг үед хэрэг болгохоор бие махбодь, оюун ухааны эрч хүчийг хангадаг. Бид энэ эрч хүчийг байнга дэмий зарж үрэх юм бол бид өөрсдөө хохирно. (хх 397.3) XX 424.3

Хувцаслах Үедээ.—Хувцаслалт бүх талаараа эрүүл байх ёстой. Бурхан «бүхнээс илүү биднийг эрүүл саруул байлгахыг хүсдэг» гэдэг нь бие махбодь болон оюун ухааныг зрүүл байлгахыг хүсдэг гэсэн үг. Бид бие махбодь болон зүрх сэтгэлийн эрүүл мэндийг Бурхантай хамтран сахин хамгаалдаг байх ёстой. Эрүүл хувцаслалт дээрх хоёрыг аль алиныг нь хөгжүүлдэг. (ХХ 398.1) XX 425.1

Хувцасдадт таадамжтай, үзэсгэдэнтэй, байгадийн энгийн дүр төрхийг өөртөө цогцдуудсан хэдбэртэй байх ёстой. Христ биднийг амьдрадын бардамнадаас сэргийдэхийг сануудсан бодовч таадамжтай, байгадийн үзэсгэдэнг эсэргүүц гэж захиагүй. (хх 398.2) XX 425.2

Хооааох Үедээ.—Жинхэнэ тэвчээр биднийг бүхий д муугаар нөдөөдөх зүйдсээс хөндийрч, эрүүд сарууд байдгах бүхнийг зөвөөр тунгаан бодож хэрэгдэхийг зааж сургадаг. Маш цөөхөн хүмүүс хооддох зуршид эрүүд мэнд, зан чанар, бусдад ашиг тустай байх, мөнхийн хувь тавиданд ямар нөдөө үзүүдж байгааг ойдгодоггүй. Бидний хооддох хүсэд ёс зүй бодон оюун ухааны хүч чаддаар удирдууддаг байх ёстой. Бие махбодь маань оюун ухааны боод байх ёстой бодохоос оюун ухаан бие махбодийн боод байх ёсгүй. (хх 398.3) XX 425.3

Тэвчээргүй, эмх замбараагүй хооддож, хөдөдмөрдөдөг хүмүүс бодож, тунгаалгүйгээр ярьж, үйлддэг. Тэвчээргүй байхын тулд заавал архи уух шаардлагагүй. Хэт их, хэт өег, зрүүл бус хоолыг зай завсаргүй идэх гэм нүгэлтэй зуршил хоол боловсруулах эрүүл эрхтнийг сүйрүүлж, уураг тархинд нөлөөлж, шүүн тунгаах чадварыг доройтуулж, зөвөөр, тайвнаар, эрүүлээр тунгаан бодож, үйлдэхэд муугаар нөлөөлдөг. (ХХ 398.4) XX 425.4

Хэт Идэхгүй Байхад Анхаарал Хандуул.—Хоол хэтрүүлэх тал дээр арван хүний ес нь хоолыг багадуулахаас илүү хэтрүүлж байна. ... Олон хүмүүс өвчин тусаагүй мөртлөө өвдсөөр байна. Тэд хооллох хүсэлдээ хэт автсанаас болон өвдөж байна. Тэд эрүүл хоол хүнс л бол хүссэн хэмжээгээр идэж болно гэж боддог. Энэ бол маш том алдаа. Эрч хүч нь суларсан хүн тааруулах аль эсвэл бага хэмжээний хоол хүнсийг хэрэглэдэг байх ёстой. Ингэснээр бие эрхтэн үүргээ илүү түргэн, сайн гүйцэтгэж чадахаас гадна их хэмжээний өвчин зовлонгоос ангижруулна. (хх 399.2) XX 426.1

Ганц Тэвчээргүй Үйлдлээр Бурханыг Бүү Эсэргүүцээрэй.— Биднийг маш их үнээр худалдан авсан, тиймээс бид Бурханых болсон бие махбодь болон сүнсээрээ Бурханыг алдаршуулах ёстой. Бурханы цорын ганц Хүү бидний төлөө амиа зориулах золиосыг гаргаснаар хэмжээлшгүй их үнээр биднийг худалдан авсан тиймээс бид ганц ч болов тэвчээргүй үйлдлээр Түүнийг эсэргүүцэж болохгүй. Тэрээр биднийг бузар муугийн боол болоосой гэж хүссэндээ бидний төлөө амиа өгөөгүй, харин ч Тэрээр биднийг Бурханы охид хөвгүүд болгож, бүх хүч чадлаараа биднийг Өөрт нь үйлчлээсэй гэж хүссэн.(хх 399.2) XX 426.2

Бурханы өмнө өөрсдийгөө чухал үүрэг гүйцэтгэж байгаагаа ойлгож буй хүмүүс дур хүсэлдээ нийцүүлэхүйц, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлөхүйц хоол хүнсийг хэрэглэхгүй. Ийм хүмүүс идэх, уух, хувцаслах буруу зуршлаар дамжуулан Бурханаас хүлээн авсан эд эрхтнээ доройтуулахгүй. Тэд бие махбодио анхааран хамгаалж, энэ хичээл зүтгэлээ Бурхантай хамтран гүйцэтгэх ёстойгоо ойлгож ухаардаг. Бурхан тэднийг аз жаргалтай, эрүүл, ашиг тустай байлгахыг хүсдэг. Тэд энэ хүслийг хэрэгжүүлэхийн тулд Бурханаар хүслээ удирдуулж сурах хэрэгтэй. (хх 399.3) XX 426.3

Гэр Бүлийн Амьдралын Бүх Зүйлсэд Тэвчээртэй Ханд.—Тэвчээртэй холбоотой зарчим бүр гэр бүлийн амьдралд бүхэлдээ ашиглагддаг байх ёстой. Эцэг эхийн жишээ тэвчээрийг зааж сургадаг байх ёстой ба өөрийгөө огоорох, өөрийгөө захирах занг хүүхдэд бага нялхаас нь тууштайгаар зааж, амьдралд нь хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. (XX 399.4) XX 427.1

Гэр бүл болон сүмийн хүрээнд бид Христэд итгэгчдийн тэвчээрийг өндөрт тавих хэрэгтэй. Тэвчээр зуршил, зан чанар, зан авирыг өөрчлөн шинэчлэх, амьд хүч байх ёстой. (XX 400.1) XX 427.2