Хүүхдийн Хүмүүжил

63/86

Жардугаар Бүлэг - Амьдралын Хуулийн Талаарх Мэдлэг Болон Дуулгавартай Байдал

Хүний Биеийн Гайхамшиг.— Бид бол Бурханы бүтээл ба Түүний Үгэнд биднийг «ер бусын байдалтайгаар, гайхамшигтайгаар бүтээгдсэн» гэж бичсэн байдаг. Бурхан бидний оюун ухаанд зориулан энэхүү гайхамшигтай амьд бие махбодийг бүтээсэн. Энэхүү мер бусын байдлаар бүтээсэн” бие махбодь Эзэний Ариун Сүнсний орших сүм дуган байхаар бүтээгдсэн. Оюун ухаан хүнийг бүхэлд нь удирддаг. Бидний сайн болон муу үйлдлүүд оюун ухаанаас үндэслэсэн байдаг. Бид оюун ухаанаараа Бурханыг магтан хүндэтгэж, тэнгэрийн биетүүдтэй магтаал хүндэтгэлээр нэгддэг. Харамсалтай нь олон хүмүүс энэхүү үнэт эрдэнэсийг хадгалах бие махбодь хэмээх сав суулгаа ухаалгаар удирдан авч явахгүй байна. (хх 360.1) XX 387.1

Бидний бие махбодь оюун ухаанд үйдчиддэг боод ба мэдрэдийн эрхтнүүд маань бие махбодийн бүх эд эрхтэн рүү мэдээдэд дамжуудж, амьд оньсон хөдөдгүүр бодох бие махбодийг удирдан, хөдөдгөдөг. (хх 360.2) XX 387.2

Бие махбодийн тогтодцоог суддахдаа бие махбодь амьдрадын зоридго, мөрөөдөдтэй хэрхэн гайхамшигтайгаар нийцэж, одон төрдийн эрхтэн хэрхэн төгс нийцэж, бие биенээ дэмждэгийг ажигдан харахыг хичээх хэрэгтэй. Энэхүү судадгаа сурагчдын сонирхдыг татах үед тэд бие махбодийн соёд, зуршид ямар чухад бодохыг одж харсанаар зөв, сайн зуршдыг төдөвшүүдж буй багшийн ажидд ихээхэн тус нэмэр бодох юм. (хх 360.3) XX 387.3

Эрүүд Мэндээ Хамгаалах Хэрэгтэй.— Оюун ухаан болон зүрх сэтгэлийн мэдрэмж бие махбодиор дамжуулан Иаэрхийлэгддэгтэй адил оюун ухаан, сүнслэг эрч хүч ч гэсэн бие махбодийн үйл хөдлөл, эрч хүчнээс ихээхэн хамаардаг; бие махбодийн эрүүл мэндийг дэмжин тэтгэдэг бүхэн хүчтэй оюун ухаан, тэнцвэржсэн зан чанарыг үүсэн бий болоход туслалцаа үзүүлдэг. Эрүүл мэндээ сахин хамгаалдаггүй хэн ч Бүтээгч болон эргэн тойронд байгаа хүмүүсийн өмнө хүлээсэн онцгой үүргээ бүрэн ойлгож ухамсарлаж, хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс эрүүл мэндийг зан чанараа сахин хамгаалдагтай адил хамгаалах ёстой. Бие махбодь, зрүүл ахуйн мэдлэгийг боловсролын үндэс болгох нь чухал. (XX 360.4) XX 387.4

Олон Хүмүүс Эрүүл Мэндийн Хуулийг Судлахыг Хүсэхгүй Байна.— Олон хүмүүс амьдралын хууль, эрүүл мэндийг сэргээж, сайжруулахад ашиглагддаг энгийн арга барилыг олж авч, ашиглах хүсэлгүй байна. Эдгээр хүмүүс амьдралыг зөв сайнаар удирдан зохион байгуулж чаддаггүй. Тэд байгалийн хуулийг зөрчсөнөөр өвдөж шаналах үедээ алдаагаа засаж, Бурханаас ивээлийг хүсэн гуйдаггүй. (хх 361.1) XX 388.1

Бид зөвхөн эрүүл ахуйн хуультай нийцэж амьдрахыг сурахаас гадна бусдад илүү сайн амьдралын зарчмыг зааж сургадаг байх ёстой. Олон хүмүүс тэр тусмаа өнөөгийн цаг үед өгөгдсөн тусгай үнэнд итгэж байгаа хүмүүс эрүүл мэнд, бузар муу зуршлыг тэвчих тал дээр ямар ч ойлголтгүй байсаар байгаа нь үнэхээр харамсалтай байна. Эдгээр хүмүүс боловсрол эзэмшиж, ишлэл бүрийг, тушаал бүрийг чандлан судлах хэрэгтэй. Тэдний судалж байгаа сэдэв маш тодорхой заагддаг байх ёстой. Гэр бүл бүр эрүүл мэндийн талаар сайтар судалж, шаардлагагүй, чухал бус зүйлсээр үл тоомсорлож болохгүй. Бидний дотоод сэтгэл, оюун ухаан жинхэнэ өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх хүсэлд автагддаг байх ёстой. (хх 361.2) XX 388.2

Эрүүл ахуйн зарчмууд хоол хүнс, дасгал хөдөлгөөн, хүүхэд, өвчтэй хүмүүсийг асрах гэх мэтийн олон хэсгүүдээс бүрддэг ба эдгээрт эгэл жирийн зүйлс мэтээр хандаж Боаохгүй. (XX 361.3) XX 388.3

Урьдчилан Сэргийлэх Аргыг Суралц.— Үхэлд хүргэж буй олон төрлийн шалтгаан, өвчин зовлон, доройтол хамгийн ихээр хөгжсөн, тааламжтай газруудад ч оршсоор байгаад маш бага анхаарал хандуулж байна. Хүн төрөлхтөн бүхэлдээ дордон муудаж байна. ... Гэвч хүн төрөлхтөнд нөлөөлж буй ихэнх бузар муу, зовлон шаналал, сүйрлээс урьдчилан сэргийлэх боломж байгаа ба эдгээр асуудлыг шийдвэрлэх хүч чадал эцэг эхчүүдэд их хэмжээтэй байгаа. (XX 361.4) XX 389.1

Хүүхдүүдэд Шийдвэр Болгон Ямар Үр Дүнд Хүргэхийг Тунгаан Бодохыг Зааж Сургаарай.—Хүүхдүүддээ шийдвэр бүр тодорхой үр дүнд хүргэдэг болохыг зааж сургах хэрэгтэй. Тэд нарт бие махбодитой холбоотой хуулийг зөрчих юм бол үр дүнд нь зовж шанална гэдгийг ойлгуулж өгөөрэй. Хэрэв та хүссэн хэмжээгээр өөрчлөлт, сэргэлтийг мэдрэхгүй бол битгий сэтгэлээр унаарай. Харин тэд нарт тууштайгаар ялалт байгуултлаа тэмцэхийг зааж сургаарай. (XX 362.1) XX 389.2

Эрүүл зөв амьдралын зарчмуудыг судалж, хэрэгжүүлж байгаа хүмүүс бие махбодь болон сүнслэг байдлаар агуу их ивээлийг авдаг. Эрүүл амьдралын зарчмыг ойлгож ухаарсан хүмүүс тогтмол өсөн нэмэгдэж буй ихээхэн бузар мууг эсэргүүцэх юм. (хх 362.2) XX 389.3

Заавар, Сургамж Тань Байнга Өсөн Нэмэгддэг Байх Болтугай.— Хүүхдүүд багаасаа бие махбодийн тогтолцоо, зрүүл ахуйн зарчмуудыг энгийн, тодорхойгоор заалгасан байх хэрэгтэй. Энэ ажлыг гэр орноо халамжилж буй эх хүн эхлүүлж, сургуульд итгэлтэйгээр үргэлжлүүлсэн байх ёстой. Сурагчид анги ахихдаа энэ тал дээр сургагдаж, гэр орноо халамжлан удирдах хэмжээнд хүртлээ сургагдсан байх хэрэгтэй. Тэд эрхтэн тогтолцоо бүрийн эрч хүчийг хамгаалснаар өвчин зовлонг эсэргүүцэж, өргөн тархсан өвчин зовлон, аюул ослоос өөрсдийгөө хэрхэн хамгаалахыг заалгасан байх ёстой. (хх 362.3) XX 389.4

Баримтан Дээр Үндэслэсэн Мэдлэг Хангалттай Биш.— Бие эрхтний судалгаа хийж байгаа сурагч бүр зөвхөн баримт, зарчмуудыг олж авахад бүх анхаарлаа хандуулж болохгүй. Энэ бүхэн ямар ч ашиг тусаа өгөхгүй. Хүмүүс агааржуулалтын ашиг тусыг ойлгож, өрөөгөө цэвэр агаараар сэлгэдэг байх хэрэгтэй. Хэрэв тэрээр уушгиа цэвэр агаараар дүүргэхгүй бол амьсгалын эрхтэн эрүүл бус байдлаас болон зовж шаналах болно. Цэвэрч байх зарчмыг хүлээн зөвшөөрч, чухал шаардлагатай эд зүйлсээр хангаж болох юм гэвч эрүүл ахуйн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээхгүй бол ямар ч тус нэмэр болохгүй. Эрүүл мэндийн зарчим амьдралд маш чухал болохыг мэдрүүлж, амьдралдаа хэрэгжүүлдэг байхыг сургах нь сурагчдад эрүүл мэндийн талаар зааж буй хамгийн агуу зорилго юм.(хх 362.4) XX 390.1

Байгалийн Хуулиас Суралцах Шаардлага, Хэрэгцээ.— Бие эрхтний талаарх сургалтанд анхаарах ёстой хэд хэдэн зүйлсийг зааж сургадаггүй. Хүүхдэд олон төрлийн эд эрхтний нарийн тогтолцоог заадаг боловч энэхүү чухал асуудлыг хөндөхгүй өнгөрдөг. Залуучууд байгалийн хууль бол Арван хууль адил Бурханы хууль юм гэсэн боловсролын үндсэн зарчмыг заалгасан байх ёстой. Бие эрхтнийг удирддаг хуулийг Бурхан мэдрэлийн эрхтэн, булчин, эд эс бүрт бичиж тэмдэглэсэн. Санаатайгаар эдгээр хуулийг зөрчих нь Бүтээгчийн эсрэг үйлдэж буй гэм нүгэл. Тэгэхээр эдгээр хуулийн мэдлэгийг нарийн, чанд зааж сургах нь хэр чухал байна вэ! (хх 363.1) XX 390.2

Тогтмол Цагт Хооллож, Унтаж Амрах нь.—Тогтмол цагаар хооллож, унтаж амрах ёстой гэсэн зарчмыг хүмүүс үл тоомсорлож болохгүй. Бие махбодь амарч байх үед сэргээгдэн, шинэчлэгдэж байдаг. Тиймээс хүүхэд залуучууд тогтмол цагаар, хангалттай унтаж амардаг байх хэрэгтэй. (XX 363.2) XX 390.3

Тогтмол цагаар унтаж амарснаар ажлын осол, аюул гарахгүй болно. Оюутнууд өдрийн цагаар унтаж, шөнийн цагаар тос заран оройтдог зуршлыг төлөвшүүлж болохгүй. Хэрэв тэд гэр орондоо тогтмол бус цагаар унтаж амардаг зуршилтай байгаа бол үүнийгээ засах шаардлагатай. Тогтмол цагаар унтаж амарснаар өглөө шинэ өдрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх шинэчлэгдсэн эрч хүчтэй байх болно. (XX 363.3) XX 390.4

Эрүүл Зуршлуудыг Зааж Сургаарай.— Идэж уух, хувцаслахад зөв зуршил төлөвшүүлсэн байх хэрэгтэй. Буруу зуршил залуучуудын Библийн зааврыг дагах хүсэл сонирхлыг бууруулдаг. Хүүхдүүд амтлах эрхтнээ, ялангуяа бузар хүслийг өдөөгч, мансууруулах бодисоос өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Христэд итгэгч эцэг эхчүүд хэт их амтлагч, халуун ногоотой хоол хүнсийг ширээн дээрээ дэлгэдэг байж болохгүй. (хх 364.1) XX 391.1

Бид оюун ухаан, бие махбодийн эрч хүчийг ямар ч хэмжээнд буруу ашигдахуйц зуршилд хэт автагдаж болохгүй. Бид таатай, эрүүл дүр төрх, цэнгэг оюун ухаан, ариун бузар мууг ялгах чадвартай байж, Бурханы өмч болох бие махбодь болон сүнслэг байдлаараа Түүнийг магтан алдаршуулж, эрүүл саруул байхын тулд чадах бүхнээ хийж гүйцэтгэдэг байх хэрэгтэй. (хх 364.2) XX 391.2

Цэх Сууж, Алхахын Хэрэгцээ.— Зөв сууж, зогсохыг бид бүхэн хамгийн түрүүнд хүсэж, зорих ёстой. Бурхан хүнийг цэх байлгаж, зөвхөн бие махбодийн бус харин оюун ухааны ашиг тусыг мэдрээсэй гэж хүссэн. Цэх байрлал, зогсолт уян зөөлөн, эрхэмсэг, өөрийгөө хянасан, итгэлтэй, урам зоригтой, өөртөө итгэлтэй байдлыг урамшуулдаг. Багш нар үүнийг жишээ болон дүрэм журмаар зааж сургах хэрэгтэй. Зөв байрлал ямар байдгийг заасны дараагаар зөв, цэх байрлалтай байхыг шаардаарай. (хх 364.3) XX 391.3

Амьсгал Болон Дуу Хоолойгоо Зөв Ашиглах Соёл.— Зөв, цэх зогсолтын дараагаар ойлгох чухал зарчим бол амьсгал болон дуу хоолойн соёл ордог. Зөв, цэх зогсдог, суудаг хүн ихэвчлэн зөв амьсгалдаг. Харин багш нар сурагчиддаа зөв, гүнзгий амьсгалахын чухлыг зааж сургадаг байх ёстой. Амьсгалын эрхтэн эрүүл байхдаа цусны эргэлтийг сайжруулж, бие эрхтнийг бүхэлд нь сэргээж, хоолны дуршлыг нэмэгдүүлж, хоол боловсруулалтыг сайжруулж, гүн, таатай нойртой байхад тусалдаг ба зөвхөн бие махбодийг сэргээх бус оюун ухааныг ч гэсэн амрааж, тайвшруулдаг. Зөв амьсгалах аргыг заахаас гадна хэрэгжүүлэхийг шаардаарай. Зөв амьсгалах аргыг дэмжихийн тулд дадлага хийж, зөв амьсгалах зуршил төлөвшиж байгаа эсэхийг шалгаарай. ... (хх 364.4) XX 391.4

Бие махбодийн хөгжилд дуу хоолойгоо дасгалжуулах нь чухал байр суурийг эзэлдэг. Учир нь энэ нь уушгийг хүчирхэгжүүлэн, тэлдэг ба өвчин тусахаас ч хамгаалдаг. Зөв уншиж, ярих зуршлыг төлөвшүүлэхийн тулд гэдэсний булчин тань хамгийн их үүргийг гүйцэтгэх ёстой ба амьсгалын эрхтнүүд боогдох байдалтай байж болохгүйг санаарай. Амьсгалахад хоолойн булчин бус харин гэдэсний булчин чангарах ёстой. Ингэснээр хоолой болон уушигны олон төрлийн хүнд өвчнөөс сэргийлэх боломжтой болдог. Үгээ зөв сайн, уянгалаг, дууны өнгөө зөв зохицуулсан, хэт яарсан бус байдлаар хэлж заншихад анхаар. Эдгээр зуршлууд таныг зөвхөн эрүүл саруул байлгаад зогсохгүй оюутан сурагчийн хичээлээ зөв сайн ойлгох, үр дүнтэй байхад нөлөөлөх болно. (ХХ 365.1) XX 392.1

Гэр Бүлийн Аз Жаргалд Шаардлагатай Гурван Чухал Зарчим.—Эрүүл ахуйн зарчмуудыг чин сэтгэлээсээ судалж байгаа багш хувийн зуршил болон тойрон хүрээлж буй нөхцөл байдлаараа төгс эрүүл ахуйн жишээг харуулахыг хичээх болно. Эрүүл саруул байхын тулд өдөр бүр усанд орж, оюун ухааны чадвараа нэмэгдүүлэхийн чухлыг зааж сургаарай. Мөн нарны гэрэл, агааржуулалт, унтлагын болон гал тогооны өрөөний ариун цэвэрт анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд эрүүл саруул унтлагын өрөө, цэвэр XX 392.2

цэмцгэр гал тогоо, амттай, эрүүл хоол хүнс гэр бүлд болон утга учрыг ойлгож ухаарч буй зочин бүрт ямар ч үнэтэй, тансаг тавилганаас илүү аз жаргалыг өгөх болно. “Амьдрал идэх хоол хүнс, бие махбодь өмсөх хувцаснаас илүү үнэтэй биш гэж үүм (Лук 12:23) гэсэн сургамж Агуу Багшийн арван найман зууны тэртээгээс зааж сургасан үеэс илүү бидний үед хэрэгтэй болоод байна. (хх 365.2) XX 393.1

Байгалийн Анагаах Хүчийг Ойлгож, Хүлээн Зөвшөөрч Сурах.— Цэвэр агаар, нарны гэрэл, муу зуршлаас татгалзах, амралт, дасгал хөдөлгөөн, зөв сайн хооллолт, усны зөв хэрэглээ, Бурханлаг хүчинд итгэх хүчин зүйлс жинхэнэ анагаах хүчийг агуулдаг. Хүн бүр байгалийн анагаах хүч, хэрхэн зөв ашиглах талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Өвчтнийг хэрхэн асарч, анагаах зарчмыг ойлгож ухаарсны дагуу мэдлэгээ хэрхэн зөв ашиглах талаар дадлага хийх нь чухал. (ХХ 366.1) XX 393.2

Байгадийн анагаах хүч олон хүмүүсийн золиослохыг хүсэхгүй халамж, хичээл зүтгэлийг шаарддаг. Байгалийн анагаах, сэргээх хүч аажмаар, удаанаар явагддаг учраас тэсгэлгүй, яаруу хүнд удаан мэт санагдана. Хортой зуршлуудаа орхиход золиос шаардагддаг. Байгалийн хүчийг хязгаарлаж, боогдуулаагүй байсны эцэст байгаль ухаалгаар, төгс төгөлдрөөр анагаах үүргээ гүйцэтгэдэг. Байгалийн хуулийг дуулгавартайгаар сахьсан хүмүүс эрүүл бие, оюун ухааныг шагнал болгон авах болно. (хх 366.2) XX 393.3

Тодорхой Дүрэм Журам.— Бид өөрсдөө өөрчилж, засах боломжтой зүйлсдээ болгоомжтой, ухаалгаар хандах шаардлага гардаг. Би өөрийгөө сайтар таньж мэдэж сурсан байх хэрэгтэй. Би Бурханы бие махбодь болгон өгсөн энэхүү барилга байшинг хэрхэн арчлан хамгаалах талаар байнга судалснаар, эрүүл мэндээ хамгийн төгс, сайнаар хадгалах боломжтой болно. Би эрүүл саруул байлгахад хамгийн сайнаар нөлөөлөх хоол хүнсийг хэрэглэж, цусны эргэлтээ зрүүл саруул байлгахын тулд зөв зохистойгоор хувцаслахад анхаардаг байх ёстой. Би цэвэр агаарт, дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийж болохгүй. Нарны хангалттай гэрлийг мэдрэхийн тулд хангалттай нарны гэрэлд гарч, бие махбодио итгэл даахуйцаар сахин хамгаалах мэргэн ухааныг олж авах хэрэгтэй. (хх 366.3) XX 393.4

Хэрэв би ухаангүй алхам хийхээр байгаа бол халууцаж, хөлөрч байхдаа сэрүүн өрөө рүү орж, жиндүү, чийгтэй өрөөнд удаан хугацаагаар байж, хүйтэнд даарч хөрөх болно. Мөн би хөл, гар, үе мөчөө дааруулж, цусны эргэлтээ муутган, цусны ихэнх эргэлтээ тархи, дотоод эрхтэн рүүгээ шилжүүлснээр мулгуу үйлдэл хийх болно. Хүйтэн сэрүүн цаг агаартай үед хөлөө байнга дулаахан байлгах хэрэгтэй. Би эрүүл, сайн чанарын хоол хүнсээр тогтмол хооллож, боломж, чадвар байсаар байтал буруу муу зуршлыг төлөвшүүлэх ёсгүй. Ийнхүү Бурханы бие махбодид зориулан бүтээсэн хуулийг зөрчиж эхлэх юм бол би гэмшиж, өөрчлөлт шинэчлэлт хийж, Бурханы анагаах агуу хүч болох цэвэр агаар, ус, эрүүлжүүлэгч, ариун нандин нарны гэрлээр эдгээгдэх хамгийн тааламжтай нөхцөл байдал, газарт очих нь зөв. (хх 367.1) XX 394.1

Бид Бурханы Өмнө Хариуцлага Хүлээдэг.—Христ бидний бие махбодийг худалдан авсан, тиймээс бид хүссэнээрээ амьдрах эрх чөлөөтэй биш гэсэн үг. Эрүүл ахуйн хуулийг ойлгож мэдэрч байгаа хүмүүс Бурханы эрүүл байлгахаар тогтоож өгсөн хууль журмыг дагах хэрэгцээгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид эдгээр хууль дүрмийг зөрчсөнөөр өөрсдөө зовж шаналдаг. Хүн бүр Бурханы өмнө зуршил, үйлдлийнхээ дагуу хувьчлан шүүгдэх болно. Тиймээс бид бүхэн, «Дэлхийн арга зам юу байна вэ?” гэж бус харин, «Бурханы өгсөн бие махбодио хэрхэн удирдан жолоодох ёстой вэ? » гэж асуудаг байгаарай. (хх 367.2) XX 394.2