Хүүхдийн Хүмүүжил
Тавдугаар Бүлэг - Библи Бол Сурах Бичиг
Хүүхдийн Анхны Сурах Бичиг.— Библи бол хүүхдийн анхны сурах бичиг болох ёстой. Эцэг эхчүүд энэ номноос мэргэн ухааныг сургадаг байх ёстой. Бурханы үгийг амьдралын дүрэм болгох ёстой. Үүнээс лхүүхдүүд Бурханыг өөрсдийн эцэг болохыг сурч, Түүний Үгэн дэх гайхамшигт сургаалуудаас Түүний зан чанарын тухай мэдлэгтэй болдог. Библийн зарчмуудын нөлөөгөөр тэд шударга ёсыг тогтоож, ялгах чадвартай болдог. (хх 41.1) XX 43.1
Амлалт, Ивээл болон Залруулга Өгөх Ном.—Эхчүүд Бурханы Үгэн дэх амлалт, ивээлүүдээр оюун ухаанаа сэргээн, дүүргэж, хүүхдүүдээ бурууг үйлдэх үед Бурханы үгээр зэмлэж, тэдэнд Бурханы Сүнсийг хэрхэн гомдоосныг нь харуулахын тулд хорио цээрүүдийг бас мэддэг байххэрэгтэй. Хүүхдүүддээ Есүсийн сайшаал, баяр хөөр нь дэлхийн хамгийн чинээлэг, хамгийн хүндтэй, хамгийн мэргэн хүмүүсийн магтаалаас ч илүү үнэ цэнэтэй гэдгийг заа. Тэднийг өдөр бүр Есүс Христэд байдаг хайр, энхрийлэл болон чин сэтгэлээр удирд. Та нарыг энэхүү агуу ажлаас холдуулах юуг ч бүү зөвшөөр. (хх 4L2) XX 43.2
Библийг Судлах нь Зан Чанарыг Төлөвшүүлдэг.— Библийн сургаалуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үед, энэ нь зан чанарт ёс зүйн болон сүнслэг нөлөө үзүүлдэг. Тимот эдгээр сургамжуудыг сурч, дагадаг байжээ. Агуу элч Паул түүнийг олны хөлөөс холдуулан Бичээсийн түүхийг асуун шалгадаг байв. Тэрээр түүнд бузар муу бүхнээс зайлсхийх ёстойг зааж, түүнд итгэлтэй, үнэнч хүмүүсийг ивээл үргэлж дагалдаж, тэднийг итгэмжит, сайн эр хүн болгодог гэдгийг хэлж өгчээ. Хэн ч санаандгүй тохиолдлоор эрхэм зан чанартай, өв тэгш эр хүн болчихдоггүй. Энэ нь бага залуугаасаа зан чанараа төлөвшүүлж, гэртээ Бурханы хуулийг хэрэгжүүлснээр бий болдог үр дүн юм. Бурхан үр хүүхдүүддээ арга замыг нь сургаж хүүхдээ хүмүүжүүлэгч хүн бүхний итгэл зүтгэлийг ИВЭЭХ болно. (XX 41.3) XX 43.3
Библи Бурханыг Хайрыг Тааламжтайгаар Зааж Сургадаг.—Айл болгоны хүүхдүүд Эзэний халамж, зэмлэл дотор өсөж торних ёстой. Бузар дур хүслүүдийг хазаарлан, буруу зан чанаруудыг номхотгож, хүүхдүүдэд тэд нар бол Эзэний үнэт цусаар худалдан авсан өмч учраас хэрэв тэд өөрсдийн дураар, санасан болгоноо биелүүлэн, зугаа, цэнгэл хөөцөлдсөн амьдралаар амьдарваас Бурханы хүүхдүүдийн тоонд орохгүй гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдийг эелдэг, тэвчээртэй зангаар сурган хүмүүжүүлэх ёстой. Эцэг эхчүүд тэдэнд Бурханы хайрыг гэр бүлийн хүрээнд яригддаг халуун ярианы гол сэдэв болохуйцаар сургаж, сүм сүргийн хонь хургануудыг тэжээх үүрэг хүлээх шийдвэрийг гаргах болтугай. (ХХ 42.1) XX 44.1
Библийн Түүхүүд Аймхай Хүүхдийг Зоригжуулдаг.—Аймхай хүүхдийг дарамтлах айдас хүйдсийг зөвхөн Бурханы оршихуйн мэдрэмж үргээж чадна. Түүнд дараах амлалтыг цээжлүүл, «Эзэний тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг” Дуулал 34:7. Түүнд уулын хотод түүнийг бүрэн зэвсэглэсэн дайснуудаас нь тойрон хамгаалж байсан тэнгэр элч нарын тухай Елишад тохиолдсон гайхамшигт түүхийг уншуул. Түүнд шоронд орж, үхлийн ял сонсоод байсан Петрт Бурханы тэнгэр элч үзэгдэж, түүнийг хэрхэн зэвсэгт харуулууд болон цоожтой том төмөр хаалгаар дагуулан аюулгүй газарт аваачсан тухай түүхийг уншуул. Түүнд далайн шуурганд нэрвэгдсэн цэргүүд, далайчдад шүүгдэн, цаазлуулах замдаа яваа ядартлаа хөдөлмөрлөж, хүлээж, мацаг барьсан хоригдол Паул хэрхэн «Эр зоригтой байхыг хүсье. Та нараас хэн ч амиа алдахгүй .... Урьд шөнө миний харъяалагддаг болон миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсож ‘Паул аа, бүү ай! Чи Цезарын өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон’ хэмээн итгэл найдварын үгийг хэлснийг уншуул. Итгэлээр Паул хамт яваа хүмүүстээ «та нарын толгойноос ширхэг үс ч гээгдэхгүй» хэмээн амлажээ. Тэр онгоцонд байсан Бурханы ажлыг хийдэг ганц хүний ачаар бүхэл бүтэн онгоц дүүрэн мухар сүсэгт цэргүүд хийгээд далайчдын амь нас хамгаалагдсан юм. «Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ” Үйлс 27:22-24, 34, 44. (ХХ 42.2) XX 44.2
Эдгээр зүйлс биднийг ердөө уншаад, гайхаасай гэсэндээ бус харин эртний Бурханы зарц нарт байсан тэрхүү итгэлийг бидэнд байлгахын тулд бичигдсэн юм. Эдүгээ Түүний хүч чадлын суваг болж чадах итгэлтэй хүний байгаа газар бүрт Тэрээр тэгэхэд үзүүлснээсээ дутуугүй гайхамшгуудыг үйлдэх болно. (хх 43.1) XX 45.1
Бат итгэлтэй байж, хүүхдүүддээ хүн бүхэн Бурханаас бүрэн хамааралтай амьдардагийг заа. Хүүхдүүддээ дөрвөн Еврей хүүхдийн түүхийг уншин өгч, тэдний оюун ухаанд нь Даниелын үед тохиолдсон энэхүү гайхамшигт явдал зарчмаа чанд мөрдсөний хүчинд болсон болохыг ойлгуул. (ХХ43.2) XX 45.2
Библийн Хичээлүүдийг Энгийнээр Заа.—Эцэг эхчүүд хүүхдүүддээ Библийн хичээлүүдийг ойлгох хэмжээнд хялбарчлан заа. (хх 43.3) XX 45.3
Хүүхдүүддээ Бурханы тушаалууд нь тэдний амьдралын дүрэм болох ёстойг заа. Нөхцөл байдал хүүхдүүдийг эцэг эхээс нь, гэр орноос нь салгаж болох боловч бага балчир насандаа сурсан сургамжууд нь тэднийг насан туршид нь салшгүй дагаж, тэдэнд ивээл болох болно. (хх 43.4) XX 45.4