Хүүхдийн Хүмүүжил
II Xэсэг - Арга Барилууд Ба Сурах Бичиг
Дөрөвдүгээр Бүлэг - Сургалтын Аргууд
Эцэг Эх Байх Ухаанаас Суралцах.—Эцэг эхчүүдийн үүргийг зүй зохистой биелүүлдэг хүн тун ховор.... Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ хүсэл сонирхол, сэтгэлийн хөдлөлийг зөв төлөвшүүлэхийн тулд та эцэг эхэд байх ёстой арга ухааныг судалж үзсэн үү? Балчир гүйлснүүддээ Бурханаас зууран өсөж өндийхийг зааж өг. Зүгээр л үүнийг хий, тэрийг хий гэж хэлээд, үл хайхран орхих нь хангалтгүй, тэгвэл хүүхдүүд тань таны тушаалыг биелүүлэхдээ хайхрамжгүй хандах болно. Хүүхдүүддээ зааврыг тань дуулгавартай дагах замыг нь бэлдэж өг, гүйлснүүддээ Есүсийг түшихийг зааж сурга.... Тэдэнд амьдралын өчүүхэн зүйлс дээр ч гэсэн Эзэнээс тусламж гуйхыг, гүйцэтгэх шаардлагатай өчүүхэн үүргээ олж харах сэргэг ухаан, гэр орны ажилд тусалж байхыг зааж сурга. Хэрэв та хүүхдээ сургахгүй бол хүүхдийг тань өөрөө сургахаар хичээх нэгэн бий, учир нь Сатан зүрх сэтгэлд хогийн ургамлын үрээ суулгах боломж бүрийг хайж байдаг. (XX 31.1) XX 33.1
Үүрэг Даалгавартаа Амар Тайван, Зөөлөн Сэтгэлээр Ханд.— Бүсгүй минь Бурхан танд эх хүний эрхэм үүргийг даалгасан уу? ... Та бяцхан хүүхдүүдээ Эзэний замаар замнуулахын тулд тэднийг сургах зөв арга, ухаанд суралцах хэрэгтэй. Үр хүүхдүүдээ амар тайван, зөөлөн сэтгэлтэй, ариун хүсэл тэмүүлэлтэй, шударга, цэвэр, ариун бүхнийг хайрладаг болгон сурган хүмүүжүүлэхийн тулд та үргэлж оюун ухаан хийгээд зүрх сэтгэлийн хамгийн дээд соёлыг эрж хайх ёстой. Орон гэрийн үүргээ үг хийгээд үйлдлээрээ хамгийн төгс, бүрэн гүйцэд биелүүлэхийн тулд та Бурханы даруу хүүхэд адил Христийн сургуульд суралц, үргэлж хүч чадлаа ахиулахыг эрмэлз. (хх 3L.2) XX 33.2
Намуун, Дөлгөөн Байдлын Нөлөө.— Зөөлөн, тэвчээртэй хандах нь нярай хүүхдэд хүртэл гайхамшигтай нөлөө үзүүлдгийг ухаардаг хүн ховор. Бухимдуу, тэвчээргүй эх, асран хамгаалагчид тэвэртээ байгаа хүүхдээ тэрслүү болгодог бол уян зөөлөн, тэвчээртэй эх бяцхан үрсийнхээ сэтгэлд амар тайвныг бий болгож өгдөг. (хх 32.1) XX 34.1
Онолуудыг Туршиж Үзэх Хэрэгтэй.—Олж авсан эрдмээ бодит амьдралд хэрэгжүүлэхгүй бол ном уншиж судлах нь ямар ч ашиггүй. Гэсэн хэдий ч бусдын өгсөн ямар ч үнэтэй зөвлөгөөг бодож тунгаан, ялгаж салгалгүйгээр бодлогогүйгээр хэрэгжүүлж болохгүй. Сургамж бүр эх болгоны нөхцөл байдал, хүүхэд бүрийн зан чанар, өвөрмөц нөхцөл байдалд адил хэмжээний үр дүнг үзүүлэхгүй байх боломжтой. Эхчүүд бусдын туршлагыг нарийн ажиглан, тэдний болон өөрсдийнхөө ялгааг олж хараад, үнэхээр тустай гэсэн зүйлсээ болгоомжтой туршиж байвал зохино. (XX 32.2) XX 34.2
Эртний Арга Барилууд.—Эрт дээр үеэс эхлэн Израильд итгэл бишрэлдээ үнэнч ханддаг хүмүүс хүүхдээ сурган хүмүүжүүлэх асуудалд тун их анхаарсаар иржээ. Эзэн Бурхан хүүхдүүдээ нялх байхаас нь Түүний сайн сайхан хийгээд агуу чанарыг, ялангуяа Түүний хуулинд илчлэгдэж, Израилийн түүхэнд харагдсан агуу хүч чадлыг нь заан сургахыг тушаажээ. Дуу хуур, залбирал болон Бичээсүүдээр дамжуулан эцэг эхчүүд үр хүүхдүүддээ Бурханы хууль бол Түүний мөн чанарын илэрхийлэл бөгөөд хуулийн зарчмуудыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрснөөр Бурханы дүр төрх оюун ухаан, зүрх сэтгэлд нь сийлэгдэн үлддэгийг заан сургах ёстой байв. Сургууль хийгээд гэр орны алинд ч сургалтууд ихэнхдээ аман хэлбэрээр явагддаг байсан боловч хүүхдүүд Еврей хэл дээр бичигдсэн судруудыг уншихад суралцаж, Хуучин Гэрээний хуйлмал бичээсүүдийг өдөр тутмын сурах бичиг болгодог байжээ. (хх 32.3) XX 34.3
Эелдэг Зан Хийгээд Хайр Энэрлээр Сурга.—Үр хүүхдүүдээ эелдэг зан хийгээд хайр энэрлээр сургах нь эцэг эхчүүдийн онцгой үүрэг. Тэд эцэг эхчүүд дүрэм журмыг тогтоож, удирдах ёстой болохоос бус хүүхдүүдээрээ удирдуулах ёсгүйг ухааруулах ёстой. Тэд хүүхдүүдээ дуулгавартай байдалд сургах үүрэгтэй. (хх 33.1) XX 35.1
Хүслээ биелүүлэхээр гэгэлзсэн сэтгэл томоогүй зүйл хийхэд хүргэдэг жамтай бөгөөд хэрэв хүүхдийн оюун ухааныг хэрэгтэй зүйлсээр дүүргэлгүй орхивол хийх юмаа олж ядсан оюун ухаан Сатаны уруу таталтанд анхаарлаа хандуулах болно. Хүүхдүүдийг аюулгүй замаар дагуулж, уруу татлагаас хамгаалж, эелдэг зангаар татаж, сайн үйлс дотор хатуужуулан сургах ёстой. (хх 33.2) XX 35.2
Эцэг эхчүүдээ та нарт ариун үүрэг бий. Үр хүүхдүүдийн чинь мөнхийн амь та нарын үйлсээс хамаардаг. Та нар хүүхдүүдээ хэрхэн зөв хүмүүжүүлдэг вэ? Загнаж, зандарч болохгүй, учир нь энэ нь ямар ч ашиг өгөхгүй. Хүүхдүүдтэйгээ төлөвшсөн хүнтэй ярьж байгаа мэтээр ярь. Тэдэнтэй эелдэг, зөөлнөөр, энхрийлсэн байдлаар харьц. Бурхан тэд нараар юу хийлгэхийг хүсэж байгааг хэл. Тэдэнд Бурхан өөрсдийг нь Өөрийн хамтран зүтгэгчид болгон сурган, хүмүүжүүлэхийг хүсэж байгааг хэл. Та өөрийнхөө үүргээ гүйцэтгэсэн цагт, Эзэн ч гэсэн үүргээ гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байж болно. (XX 33.3) XX 35.3
Учирлан Ярих Цаг Гарга.—Эх хүн бүр хүүхдүүдийнхээ алдааг засаж, зөв замыг тэвчээртэйгээр зааж сургахын тулд хүүхдүүдтэйгээ учирлан ярих цаг гаргах хэрэгтэй. (хх 33.4) XX 35.4
Олон Аргаар Сурга.—Хүүхдийн хүмүүжилд хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй, оюун ухааны хамгийн дээд, эрхэм чадваруудыг дайчлахын тулд сургалтын арга барилаа баяжуулах хэрэгтэй. ... Хүүхдүүдийн оюун санааны хамгийн чухал хэрэгцээг ухаарч, хөгжиж буй оюун ухаан, өсөж буй бодол, мэдрэмжүүдийг хэрхэн залж чиглүүлэхийг мэддэг хүн тун ховор байна. (хх 33.5) XX 35.5
Анхны Хичээлүүдийг Байгалиас Зааж Сурга.—Эхчүүдээ, бяцхан үрсээ цэвэр агаарт тоглуулж, тэдэнд шувуудын жиргээг сонсгож, байгалийн үзэсгэлэнт бүтээлүүдээр илрэх Бурханы хайрыг сурга. Тэдэнд байгалийн сурах бичгээс болон хүрээлэн байгаа орчноос энгийн хичээлүүдийг заа, мөн ухаан санаа нь өргөжин тэлэхийн хирээр номноос нэмэлт хичээлийг зааж, ой санаанд нь хоногшуул. (хх 34.1) XX 36.1
Газар тариалангийн ажил бол хүүхэд, залуучуудад тохирох сайн ажил. Энэ нь тэднийг байгаль дэлхий болон байгаль дэлхийг бүтээсэн Бурхантай шууд холбож өгнө. (хх 34.2) XX 36.2
Хүүхдүүдэд ийм боломж олгохын тулд сургуулиуд чадах чинээгээрээ том цэцгийн мандал, тариалан эрхлэх газартай болох хэрэгтэй. (хх 34.3) XX 36.3
Ийм нөхцөл байдалд олж буй боловсрол Бурханы залуучуудыг сургахаар өгсөн заавартай яв цав нийцдэг. XX 36.4
Энэ нь ялангуяа номноос сурч буй хичээлийг ядаргаатай, санахад хэцүү гэж боддог цухалдуу хүүхэд залуучуудад тун хэрэгтэй байх болно. Байгалиас суралцах нь хүүхдэд зрүүл мэнд, аз жаргалыг бэлэглэх бөгөөд суралцсан зүйлс толгойноос нь хэзээ ч арилахгүй, учир нь тэдгээр нь үргэлж харж мэдэрч буй бүхэнтэй нь уялдан холбогддог билээ. (хх 34.4) XX 36.5
Хичээлээ Богино хийгээд Сонирхолтой Болго.—Эцэг эхчүүдийг үүргээ бүрэн гүйцэтгэж, тэдэнд мөр, мөрөөр нь, ойлголт бүрийг өгч, хичээлээ цомхон сонирхолтой болгож, зөвхөн үгээр төдийгүй үйлдлээрээ заан сургах үед Эзэн тэдний зүтгэлийг дэмжиж, тэднийг үр дүнтэй багш нар болгох болно. (хх 34.5) XX 36.6
«Энгийнээр Давтан Хэлж Өг.»—Хүүхдүүдэд заан сургаж буй хүмүүс залхаасан ярианаас зайлсхийх хэрэгтэй. Товч, шууд хэлсэн үгс сайн нөлөө үзүүлдэг. Хэрэв олон юм ярих хэрэг гарвад үгээ богино хэсгүүдэд хуваа. Үе үе хэлсэн сонирхолтой хэдхэн үг, бүгдийг нэг дор ХЭАЭХЭЭС илүү үр дүнтэй байдаг. Удаан ярих нь хүүхдүүдийн балчир сэтгэхүйд хүндээр тусдаг. Хэтрүүлж идсэн хоол ходоодыг ядрааж, идэх дуршлыг бууруулж, хоолонд дургүйлхэх байдлыг үүсгэдэгтэй адил хэт их ярих нь хүүхдэд сүнслэг сургамжийг жигшихэд хүргэдэг. Хүмүүсийн тархи хэт их ярианд түүртэж болох юм. (хх 34.6) XX 36.7
Бие Даасан Сэтгэлгээг Дэмж.—Хүүхэд залуучууд багш нар болон сурах бичгээс суралцахдаа сурсан зүйлсээ бие даан дүгнэж, үнэнийг өөрсдөө таньж мэддэг байх хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэнд ургамал арчлахдаа юу сурсныг нь асуу. Байгалийн сайхныг үзүүлж, тэднээс Бурхан яагаад уул, тал, ой моддыг үзэсгэлэнтэй, өнгө өнгөөр бүтээсэн болохыг асуу. Бурхан бүгдийг яагаад хүрэн өнгөтөй бүтээгээгүй юм бол? Цэцэг түүх үед нь Бурхан яагаад Еденээс хөөгдсөн хүмүүст ийм үзэсгэлэнт цэцэгсийг өгснийг асуу. Байгаль дэлхийн хаанаас Бурханы халамжийг бидний хэрэгцээ, аз жаргалд бүрэн нийцэж буй бүх бүтээлүүдээс олж хараарай. (ХХ 35.1) XX 37.1
Хүүхдийн Үйл Хөдлөлийг Удирдан Чиглүүл.—Эцэг эхчүүд Хүүхдийн үйл хөдлөлийг дарах гэж санаа зовох шаардлагагүй, харин тэдний тэр их эрч хүчийг хэрхэн зөв, зохистой удирдах ёстойг ойлгох ёстой. Тэдний идэвхтэй хөдөлгөөн усан үзмийн модтой адил юм, арчлалгүй хаявал хожуул, модоор мөлхөн ургаж буйлснууд болон үндсээ өнгөц, хөрсөнд бат бэх бус суулгана. Хэрэв усан үзмийн мөлхөө ургамлуудыг чиглүүлж, зөв тулаастай болгохгүй бол тэд хүч чадлаа ямар ч зорилгогүй зүйлд үрэн таран хийнэ. Хүүхдүүд үүнтэй адил. Тэдний идэвхтэй хөдөлгөөнийг зөв зүгт чиглүүлж өгөх хэрэгтэй. Тэдний гар болоод ухааныг завгүй байлгах нь биеийн болон оюуны хөгжилд хүргэх ямар нэгэн зүйлийг олж өгөх хэрэгтэй. (хх 35.2) XX 37.2
Бага Насанд нь Тусч Байхыг Сурга.—Тусч байх хэрэгтэйг хүүхдэд тун эрт заах ёстой. Хүч чадал, ухамсар хангалттай суумагц, түүнд хийх ёстой гэрийн ажил хувиарлаж өгөх ёстой. Эцэг эхдээ туслахаар хичээн буй түүнийг урамшуулж, өөрийгөө үгүйсгэж, хүслээ захирах хийгээд бусдын сайн сайхан, тохь тухыг илүү чухалд тооцон, ах, эгч, дүү нар болон хамт тоглож байгаа хүүхдүүдээ дэмжих боломжийг хайн, настай, өвчтэй, золгүй хүмүүст эелдэг хандахыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Хүүхдийн гэр орондоо үйлчлэх сэтгэлийг хэдий чинээ дэмжинэ төдий чинээ хүүхдийн амьдралд тухайн байдал хоногшино. Тэд бусдын сайн сайхны төлөө үйлчилж, золиос гаргахдаа баяртай байхад суралцана. (хх 36.1) XX 37.3
Эцэг эхчүүдээ, хүүхдүүддээ гэр бүдийн гишүүний хувьд өөрсдөд нь оногдсон үүрэг даалгаврыг итгэлтэй гүйцэтгэн Бурханы хүслийг биелүүлэхэд нь тусал. Энэ нь тэдэнд хамгийн үнэтэй туршлага болох болно. Энэ нь тэдэнд зөвхөн өөрсдийгөө, зугаа цэнгэл эсвэл өөрсдийн таашаалыг бодож болохгүйг заан сургадаг. Тэдэнд гэр орны хүрээнд өөрсдийн үүргээ биелүүлэхийг тэвчээртэйгээр заагаарай. (хх 36.2) XX 38.1
Зан Чанарыг Байнга Давтагдах Жижиг Үүргийг Даалгаснаар Төлөвшүүл.—Эцэг эхчүүдээ, хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ Бурханы байгаль дэлхийгээр дамжуулан өгсөн хичээлүүдийг судла. Хэрэв та цэцэгт бут юм уу сарнай эсвэл сараана цэцэг ургуулж байсан бол эдгээрийг хэрхэн яаж арчлах байсан бэ? Мөчир, навч бүрийг үзэсгэлэнтэйгээр ургуулж, тэгш сайхан болон хайр булаам ургамлыг хэрхэн арчлан ургуулдагийг цэцэрлэгчээс асуу. Тэрээр эмзэг ишнүүдийг хугалж болзошгүй ширүүн гараар, хүчлэх бус харин олон удаа үргэлж давтагдах жижиг сажиг үүрэг хариуцлагад байнга анхаарал тавьснаар сайн үр дүнд хүрдгийг зааж өгнө. Цэцэрлэг хөрсийг чийглэж, ургамлыг хүйтэн сэрүүнээс болон халуун нарнаас хамгаалж байсан бөгөөд Бурхан тэднийг ургуулж, үзэсгэлэн төгс болгосон билээ. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа та цэцэрлэгчийн аргыг хэрэглээрэй. Болгоомжтойгоор гар хүрч, хайраар үйлчилснээр хүүхдийнхээ зан чанарыг Христийн зан чанартай адил болгон төлөвшүүлэхийг хичээ. (хх 36.3) XX 38.2
Жижиг Зүйлсэд Анхаар.—Хүүхэд залуучуудыг сургахдаа магтаж, эрхлүүлж, үнсэж үлгэх нь юутай том алдаа вэ! Тэд хувиа хичээж, хойргошиж, амьдралын жижиг зүйлсийг тэвчихгүй болж байна. Тэд хэдий сул дорой ч гэсэн, өдөр бүрийн ажил хөдөлмөр хийснээр зан чанараа хэрхэн хүчирхэг болгоход сургагдахгүй байна. (хх 37.1) XX 39.1
Өдөр бүрийн жижиг сажиг ажилд итгэмжтэй ханддаггүй хэн боловч агуу, чухал ажилд тэнцэхгүй. Зан чанар маань аажим аажмаар төлөвшиж, зүрх сэтгэл маань хийх гэж байгаа ажил үүрэгтээ тохирсон хүчин чармайлт, эрч хүчийг гаргахад бэлтгэгддэг. (хх 37.2) XX 39.2
Авъяаслаг Хүүхдүүд Халамж Их Шаарддаг.— Бид хүүхдүүддээ хүссэнээрээ ирж, явж, дуртайгаа өмсөж үйлддэг өөрсдийгөө бүрэн хариуцах ёсгүй болохыг оюун ухаанд нь ойлгуулах хэрэгтэй. ... Хэрэв тэд хувийн сонирхол болон төрөлхийн ховор авъяастай бол тэдний хүмүүжилд сайн анхаарал тавих хэрэгтэй, үгүй бол тэд эдгээр хараал болгож, энэ амьдралын эрхэм зорилгоо үгүйсгэхэд ашиглаж, магтаал, хийрхэл, дүр исгэх байдлаар өөрсдийгөө тэнгэрийн амьдралд тэнцэхгүй болгох аюултай. (хх 37.3) XX 39.3
Шаардлагагүй Магтаал болон Хөөрөгдлөөс Зайлсхий.— Хүүхдүүдийг бага магт. Хүүхдүүдийг өөрт таарснаар хөгжиж баярлахад сурга. Тэднийг зочдын өмнө инээдэм, наргиа эсвэл мэргэн ухааны эзэд болгон жүжиглүүлж болохгүй. Харин хүүхэд насных нь эгэл жирийн зантай байхад болж өгвөл сурга. Ихэнх хүүхдүүдийн гөжүүд, түрэмгий, үл ойшоосон байдгийн нэг том шалтгаан хэт магтаж, мундаг болохыг нь гайхаж, чихэн дээр нь хөөрөгддөг явдал юм. Хэрэггүй загнах эсвэл хэт магтан, хөөрөгдөхөөс зайлсхий. Сатан тэдний балчир зүрхэнд бузар үрээ тун удахгүй суулгах учир, Сатаныг ажлыг бүү дэмжэээрэй. (хх 37.4) XX 39.4
Хүүхдүүддээ Ном Уншиж Өг.—Эцэг эхчүүдээ, бидний хэвлэж буй ном товхимлоос боломжтой бүх туслалцааг аваарай. Үр хүүхдүүддээ ном уншиж өгөх цаг гарга.... Гэрийн уншлагын хувиартай болж, гэр бүлийн гишүүн болгон өдрийн завгүй ажлаа хойш тавьж, хамт ном уншаарай. Роман болон хямдхан үлгэрийн ном уншдаг хүүхдүүдэд гэр бүлийн үдшийн уншлага их тус болох болно. (ХХ 38.1) XX 40.1
«Сурга” Бүү «Ярь.»—Эцэг эхчүүдэд үр хүүхдүүдээ ирээдүйд, мөнхийн аминд бэлтгэн сурган хүмүүжүүлэх агУУ ҮҮрэг оногджээ. Ихэнх ээж, аавууд бяцхан үрсээ тэжээж, хувцаслаж, дэлхийн жишгийн дагуу боловсрол эзэмшүүлчихвэл үүргээ гүйцэтгэлээ гэж ойлгодог. Тэд үр хүүхдүүдийнхээ хүмүүжлийг амьдралдаа судлах хамгийн чухал ухаан болгож чадахааргүй болтлоо худалдаа наймаа болон зугаа цэнгэлд автжээ. Тэд хүүхдүүддээ Аврагчийн алдрын төлөө авъяас чадвараа дайчлах хүмүүс болгон хүмүүжүүлэхийг хичээдэггүй. Соломон «Хүүхдэд явах ёстой замын талаар хэлж өг, тэр өтөлсөн хойноо түүнээс гажихгүй» гэж сургаагүй харин «Хүүхдийг явах ёстой замд нь зааж сурга, тэр өтөлсөн хойноо түүнээс гажихгүй» хэмээн сургасан шүү дээ. (хх 38.2) XX 40.2
Өөрийгөө Захирах Чадварт Сурга.—Хүн төрөлхтөнд хүүхэд залуучуудыг зөв зохистой сурган хүмүүжүүлэхээс илүү анхаарал, ур чадвар шаардсан ажил ноогдоогүй. Бидний амьдралын анхны жилүүдэд биднийг хүрээлж байсан зүйлсээс илүү нөлөө болсон зүйлс гэж үгүй. ... Хүн гурван талтай хөгждөг бөгөөд Соломоны санал болгосон боловсролд бие, оюун ухаан болон ёс суртахууны хүч чадлыг зөв хөгжүүлэх тухай өгүүлсэн байдаг. Энэхүү үүргийг зөв гүйцэтгэхийн тулд эцэг эхчүүд, багш нар өөрсдөө эхлээд «хүүхдийн явах ёстой зам»-ыг ойлгох ёстой. Энэ нь номноос олж авдаг, сургуульд сурч эзэмшдэг мэдлэгээс илүү өргөн хүрээтэй. Ийм хүмүүс зан чанараа тэвчээр, ахан дүүсээ энэрч хайрлах, бурханлаг байдлыг хүлээн зөвшөөрч, үүрэг хариуцлагаа өөртөө, хөршдөө, Бурханд зориулан гүйцэтгэдэг. (ХХ 39.1) XX 40.3
Хүүхдүүдийг ухамсаргүй амьтдыг сургахаас өөр зарчимд үндэслэн сургах ёстой. Адгуус зөвхөн эзэндээ л захирагдахаар сургагддаг бол хүүхэд өөрийгөө захирч сурах хэрэгтэй. Хүсэл нь учир шалтгаан хийгээд ухамсрын тушаалыг дуулгавартай дагахаар сургагдах ёстой. Хүүхдийг адгуустай адил өөрийн гэсэн ямар ч сонголтгүй, бие даасан байдлаа багшдаа алдсан байдлаар сургаж болдог. Ийм сургалт мунхаг бөгөөд үр дүн нь сүйрэл авчирдаг. Ингэж хүмүүжсэн хүүхэд бат зогсож, шийдэмгий байж чаддаггүй. Тэд зарчмын дагуу үйлдэхийг заалгаагүй, тэдний ялган салгах чадвар нь дасгалжуулагдан хүчирхэгжээгүй байдаг. Хүүхэд бүрийг боломжийн хирээр өөртөө итгэлтэй байдалд сургах ёстой. Чадвар бүхнээ дайчлан ажилласнаар тэрээр аль тал дээрээ давуу, аль тал дээрээ сул дорой болохоо мэдэх болно. Ухаалаг багш ийм нөхцөлд хүүхдийг тэнцвэртэй, нийцтэй зан чанартай болгохын тулд түүний сул талуудыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно. (хх 39.2) XX 41.1