Хүүхдийн Хүмүүжил

47/86

Дөчин Дөрөвдүгээр Бүлэг - Засан Залруулах Ажлыг Хэрхэн Хэрэгжүүлэх Вэ

зэнийг Ирж, Удирдахыг Хүсээрэй.— Гэр бүлдээ дуулгавартай байдлыг тогтоогоорой. Гэхдээ үүнийг хийж гүйцэтгэхдээ хүүхдүүдтэйгээ хамтран Эзэнийг эрж хайж, Түүнийг ирж, гэр бүлийг удирдахыг хүсэн гуйгаарай. Хүүхдүүд тань шийтгүүлэхүйц ямар нэгэн үйлдлийг хийсэн байлаа гэж бодьё. Энэ үед нь та Христийн зүрх сэтгэлээр хандах юм бол хүүхдүүд тань таныг тэврэн авч, Эзэний өмнө өөрсдийгөө даруу болгож, буруугаа хүлээн зөвшөөрөх болно. Энэ бол хангалттай сайн үр дүн. Тэднийг одоо шийтгэх шаардлага байхгүй. Та Эзэнд хүн бүрийн зүрх сэтгэлд ийм байдлаар хүрэх арга замыг өгсөнд талархаарай. (хх 244.1) XX 257.1

Хэрэв хүүхдүүд тань дуудгаваргүй байвал, тэднийг засан залруул. ... Та хүүхдээ засан залруулахаас өмнө Эзэний өмнө өөрийн биеэр очиж хүүхдийнхээ зүрх сэтгэлийг дуулгавартай болгож, хүүхэдтэйгээ зөв харилцах мэргэн ухааныг өгөөч гэж гуйгаарай. Би энэ арга тус болоогүй ганц ч удааг харж байгаагүй. Та уур уцаартаа автсан байхдаа хүүхдэдээ сүнслэг зүйлсийг ойлгуулж хэзээ ч чадахгүй. (хх 244.2) XX 257.2

Хүүхдэдээ Тэвчээртэйгээр Зааварлаарай.—Эзэн хүүхдүүдээ багаас нь зүрх сэтгэлийг нь Эзэний үйлчлэлд зориулаасай гэж хүсдэг. Хэдийгээр хүүхдүүд тань ярьж байгааг тань бүрэн ойлгох чадваргүй байгаа ч тэдний оюун ухааныг чадахаараа чиглүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүдээ томрох үед нь тэдний буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ зааварчилгаа, жишээгээрээ зааж сургаарай. (хх 244.3) XX 257.3

Тэвчээртэйгээр зааварлаж, зөвлөөрэй. Хүүхдүүдийг зарим үед шийтгэх шаардлагатай болно гэхдээ хэзээ ч уур уцаартай байх үедээ шийтгүүлж байгаа мэдрэмжийг өгч болохгүй. Та уур уцаартай үедээ шийтгэл үзүүлснээр илүү их бузар мууг үүсгэх болно. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ Эзэний зааврыг дагадаг бол гэр бүлийн хүрээнд олон аз жаргалгүй зөрчилдөөн үүсэхгүй байх юм. (XX 244.4) XX 258.1

Эцэг Эхчүүд Бурханаар Хүмүүждэг Байх Естой.— Эхчүүдээ хүүхдүүд тань дутуу ойлголтоосоо болж тэвчээрийг тань барж байгаа ч гэсэн туйлбаргүй хандахыг өөртөө зөвшөөрч болохгүй шүү. Хүүхдүүддээ тэвчээртэйгээр, хайраар удирдуулан зааж сургаж байгаарай. Гэхдээ туйлбартай, тууштай хандаарай. Сатанд хүүхдээ удирдуулах боломжийг битгий өгөөрэй. Та Бурханы удирдлаган дор байгаа үедээ л хүүхдээ хүмүүжүүлээрэй. Хэрэв та даруу, дөлгөөн, ариун, бузартаагүй зүрх сэтгэлээр Христээс суралцах юм бол Христ хүүхдүүдийн тань амьдралыг удирдан, ялалт байгуулж өгнө. (хх 245.1) XX 258.2

Хэрэв та өөрийгөө захирах чадварыг эзэмшидгүй, эмх цэгц, залбирал, тунгаан бодолгүйгээр хүүхдээ хүмүүжүүлэхийг хичээвэл маш гашуун үр дүнг авах болно. (XX 245.2) XX 258.3

Хэзээ ч Ууртай Үедээ Хүүхдээ Хүмүүжүүлж Болохгүй шүү.—Та хүүхдээ хайраар хүмүүжүүлэх ёстой. Та уур уцаартай болох хүртлээ дураар нь байлгаж, шийтгэл үзүүлж болохгүй. Ийм аргаар хүүхдийг хүмүүжүүлэх нь тус болохоосоо илүү зөвхөн бузар мууг төрүүлдэг. (хх 245.3) XX 258.4

Алдаа дутагдал гаргаж буй хүүхдийг засаж залруулахдаа уур уцаартай хандах нь бузар мууг илүү хөхүүлэн дэмждэг. Ийм арга хүүхдийн муу хүслийг өдөөж, хүүхдэдээ анхаарал тавьж, халамжилдаггүй гэсэн мэдрэмжийг өгдөг. Хүүхэд тань хайр халамжтай байсан бол надтай ингэж харилцахгүй байсан гэж бодон тунгааж эхэлдэг. (хх 245.4) XX 258.5

Бурхан хүүхдээ ямар аргаар хүмүүжүүдж байгаад анхаарал хандуулдаггүй гэж та бодож байна уу? Тэгвэл Эзэн сайтар анхаарч байдаг. Тэрээр хүүхдийг өөрсдөөс холдуулах бус харин өөртөө татсан байдлаар хүмүүжүүлснээр ямар ивээлтэй үр дүн гарч болох байсныг нь ойлгож мэдэрдэг ... (XX 245.5) XX 259.1

Би та бүхнээс уур уцаартай байх үедээ хүүхдээ бүү хүмүүжүүлээсэй гэж хүсэн гуйж байна. Та хүүхдээ алдаж эндсэн үед нь урьдаас илүү өрөвдөж, тэвчээр гарган, залбиралтайгаар хүмүүжүүлэх ёстой. Ийм үед та хүүхэдтэйгээ өвдөглөн суугаад Эзэнээс уучлал хүсэх хэрэгтэй. Та хайр энэрэл, эелдэг байдлаараа хүүхдүүдээ Христэд ойртуулахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр дэлхийн ямар ч хүчээс илүү агуу хүч хичээл зүтгэлд тань тус нэмэр үзүүлэх болно. (хх 245.6) XX 259.2

Та хүүхдээ хүмүүжүүлэх шаардлагатай тулгарах үедээ дуугаа хэзээ ч өндөрсгөдөг байж болохгүй шүү. ... Та өөрийгөө захирах чадвараа алдаж болохгүй. Хүүхдээ засаж хүмүүжүүлж байгаа эцэг эх уур уцаартаа автагдах үедээ хүүхдээсээ илүү алдаа дутагдал гаргадаг. (хх 246.1) XX 259.3

Загнах, Янших нь Ямар ч Нөхцөлд Тус Болдоггүй.— Хатуу, ууртай үгс диваажингаас үүсэлтэй биш. Загнах, янших нь хэзээ ч тус дэм болдоггүй, харин ч хүний зүрх сэтгэлд хамгийн муу мэдрэмжүүдийг төрүүлдэг. Хүүхэд тань буруу үйлдэл хийж, эсэргүүцэх зүрх сэтгэлтэй болох үед та хатуу үг, үйлдэл хийх уруу татлагад автагддаг. Ийм үедээ хүмүүжүүлэх хүслээ барьж, хэсэг зуур хүлээгээрэй. Хүүхдэдээ бодох, өөртөө тайвшрах боломж олгоорой. (хх 246.2) XX 259.4

Та хүүхэдтэйгээ эелдэг, зөөлнөөр хандсанаар хүүхдүүд тань Эзэнээс их хэмжээний ивээлийг хүлээн авах болно. Та Бурханы шүүлтийн өдөр тэвчээртэй байж, эелдэг зөөлнөөр хүүхдэдээ хандсан хүн харамсах болов уу? гэж бодоорой. (XX 246.3) XX 259.5

Уур Уцаартаа Автагдах нь Тэвчээргүй Хандах Шалтаг Байх Есгүй.—Эцэг эхчүүд заримдаа сэтгэл нь тавгүй байсан учраас буруу үйлдэл хийлээ гэж алдаагаа хаацайлдаг. Тэд сэтгэл тавгүй болж, уурласан учраас тэвчээрээ алдаж, тайван байж, эелдэг үгсийг хэлэх боломжгүй болсон гэж боддог. Тэд ийм аргаар өөрсдийгөө хуурч, Бурханы нигүүлсэл зүрх сэтгэлийн алдаа дутагдлыг ялан дийлж чадахгүй гэж бодож, итгэснээр Сатаны тааллыг олдог. Тэд ямагт өөрсдийн сэтгэлийг удирдаж чадах ба чаддаг байх ёстой. Бурхан хүн бүрээс үүнийг шаарддаг. (хх 246.4) XX 260.1

Зарим үед эцэг эхчүүд ажил, гэр бүлээ халамжилж буй байдалдаа түүртэж зүрх сэтгэлийн хувьд тавгүй, уур уцаартай болсон байдаг. Тэд ийм үед тэвчээрээ алдаж, гэр бүлийг бараан үүлээр нөмрүүлэх Бурханд үл таалагдах зан чанарыг гаргадаг. Эцэг эхчүүдээ та бүхэн бухимдах үедээ гэр бүлээ аймшигтай уур уцаар, бухимдлаараа хордуулах аймшигтай гэм нүглийг үйлдэж болохгүй шүү. Ийм үед өөртөө давхар анхаарал тавьж, зөвхөн тааламжтай, баяр хөөртэй үгсийг хэлэх шийдвэрийг гаргаарай. Та ийм байдлаар өөрийгөө удирдсанаар илүү хүчирхэг болон төлөвшнө. Таны мэдрэлийн тогтолцоо ч хэт мэдрэмтгий болохоо болино ... Есүс бидний сул талыг мэддэг ба гэм нүглээс бусад бүх байдлыг маань өөртөө шингээн ирсэн. Ийнхүү Тэрээр бидний хүч чадал, чадварт нийцүүлсэн арга замыг бэлдэж өгсөн. (хх 246.5) XX 260.2

Зарим үед гэр бүлийн хүрээнд бүх зүйлс буруугаар эргэж байгаа мэт санагддаг. Байнга уур уцаар, бухимдал мэдрэгдэж, гэр бүл аз жаргалгүй, бэрхшээлтэй мэт санагдана. Эцэг эхчүүд ийм үед өөрсдөө асуудал үүсгэснээ үл ухаарч хүүхдүүддээ алдаагаа тохож, тэднийг дуулгаваргүй, дэг журамгүй, дэлхий дээрх хамгийн муу хүүхдүүд гэж загнадаг. Бурхан эцэг эхчүүдийг сэтгэлээ удирдаж сурахыг шаарддаг. Тэд тэвчээргүй, бухимдалтай зүрх сэтгэлээсээ татгалзаж, бусдыг зовоон шаналгахаа зогсоохыг шаарддаг. Ийм зан чанартай хүмүүсийн эргэн тойронд байгаа хүмүүс нөлөөнд нь автагдаж, тэд нартай адил зан чанараар эргүүлэн харилцах тохиолдолд бузар муу нөлөө улам дэвэрдэг. (хх 247.1) XX 260.3

Дуугүй Байх нь Зарим Үед Их Хүчтэй Нөлөө Үзүүлдэг.— Бусдыг удирдахыг хүсэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийгөө удирдаж сурсан байх ёстой. ... Эцэг эх, багш нар тэвчээрээ алдах үедээ ухаалаг бус үгсийг хэлэх аюулд ордог. Тэд энэ үед дуугүй байх нь дээр. Дуугүй байх үед агуу хүчтэй нөлөө бий болдог. (хх 247.2) XX 261.1

Цөөн Заавар Тушаалыг Өг. Дараагаар нь Дуулгавартай Байхыг Шаард.—Эхчүүд бусдад эрх мэдлээ нотлон харуулахын тулд шаардлагагүй хүсэлт, шаардлагуудыг тавихаас болгоомжлох хэрэгтэй. Та цөөхөн тушаал, зааврыг өгөөд эдгээрийг дагахыг шаардах хэрэгтэй. (хх 247.3) XX 261.2

Та хүүхдээ хүмүүжүүлж байх үедээ тавьсан шаар- длагаасаа няцаж, хүүхдээ тавьсан шаардлагаас хэлтрүүлж хэзээ ч болохгүй шүү. Та өөр бусад зүйлсэд анхаарал хандуулан тавьсан шаардлагаа мартаж, умартуулж болохгүй. Эсвэл хүүхдүүд тань хийж болохгүй гэж зааварласныг мартаж, болохгүй үйлдлийг хийх үед та харж халамжлах, зөвтгөх үүргээ умартаж болохгүй шүү. (хх 247.4) XX 261.3

Та ямар ч тушаал, зааврыг өгсөн хүүхдийнхээ сайн сайхныг байнга бодож, зааврыг заавалчгүй биелүүлэхийг шаардаарай. Таны эрч хүч, шийдвэр холбиролгүй, Христийн Сүнсээр үргэлжид удирдуулсан байгаарай. (ХХ 248.1) XX 261.4

Үл Тоомсорлогдсон Хүүхэдтэй Харилцах нь.—Та хүүхдээсээ тодорхой зүйлсийг хийхийг шаардаад, хүүхэд тань «3а, би хийнэ” гэж хэлсэн боловч үүргээ гүйцэтгэлгүй өнгөрсөн бол асуудлыг ийн замхруулж болохгүй. Та хүүхдээ ийм алдаа дутагдлыг гаргахгүй, хариуцлагатай байхыг нь сануулаарай. Хэрэв энэ асуудлыг мартан өнгөрөх юм бол та хүүхдээ итгэл үл даадаг, хариуцлагаа ухамсарладаггүй болгон хүмүүжүүлж байна гэсэн үг. Бурхан хүүхэд бүхэнд үйлчлэх сэтгэлийг өгсөн. Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх ёстой. Тэд гэр бүлийнхээ үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг байх ёстой. Хэрэв хүүхдүүд хариуцсан үүргээ үл тоомсорлох юм бол тэд хариуцлага үүрч, үүргээ гүйцэтгэсэн байх ёстой. (хх 248.2) XX 261.5

Яарсан, Түр Зуурын Хүмүүжлийн Үр Дүн.—Хүүхдүүд буруу үйлдэл хийсэн тохиолдолд гэм буруугаа ойлгож, ухааран, даруу зан чанартай болж, сэтгэлээсээ гэмшин харуусах ёстой. Алдаа дутагдлыг нь буруутгаж, загнах нь тэднийг зөрүүд, асуудлаа нуун далдалдаг болгоход нөлөөлнө. Тэд эмх замбараагүй гүйлдэх унага мэт асуудал үүсгэх ба загнах нь тэд нарт сайн нөлөө үзүүлэхгүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ оюун ухааныг өөр зүйлсэд хандуулахыг хичээх хэрэгтэй. (ХХ 248.3) XX 262.1

Харамсалтай нь эцэг эхчүүд нэгдмэл аргаар хүүхдээ хүмүүжүүлдэггүй, зарчимд удирдуулахаас илүү зүрх сэтгэлийн хөдлөлдөө удирдуулж байна. Тэд сэтгэл хөдлөлдөө удирдуулан хийсч, Христэд итгэгч эцэг эхчүүд ямар байх ёстой жишээг үзүүлж чаддаггүй. Тэд нэг өдөр хүүхдүүдийнхээ буруу үйлдлийг анзааралгүй өнгөрч, дараа өдөр нь гэнэт шударга болж, шүүлт явуулдаг. Ийм эцэг эхчүүд зарим тохиолдолд хүүхдээсээ илүү алдаа дутагдалтай гэж тооцогдох болно. (хх 248.4) XX 262.2

Зарим хүүхдүүд эцэг эхчүүдийн хийсэн буруу үйлдлийг удалгүй мартдаг, гэвч зарим өөр зан чанартай хүүхдүүд эцэг эхийнхээ хатуу, шалтгаангүй, эдлэх ёсгүй шийтгэлийг үзүүлсэн эцэг эхийнхээ алдааг мартаж чаддаггүй. Тэдний зүрх сэтгэл шархалж, оюун ухаан нь төөрөлдсөн байдаг. Ийм хүүхдийн эх сэтгэлээ захирч, тэнцвэртэй оюун ухаанаар үг, үйлдлээ хянуулаагүй учраас хүүхдийнхээ оюун ухаанд зөв зарчмыг суурилуулах боломжоо алддаг. (хх 249.1) XX 262.3

Та уур уцаараас хөндийрч, тайвшраарай. Хүүхэд тань хэдийгээр шийтгүүдсэн ч гэсэн хайр энэрлийг тань мэдэрч, хүлээн зөвшөөрсөн байх ёстой. (хх 249.2) XX 262.4

Зарим Үед Ятгалга Шийтгэлээс Илүү Үр Дүнтэй Байдаг.— Би хүүхдийг зөв замаар хүжүүжүүлэх ажилд маш их хүсэл сонирхолтой болсон тул хүүхэд үрчлэн авсан. Би хүүхдүүдийг буруу үйлдэл хийх үед нь шийтгэхийн оронд зөв үйлдэл хийх ятгалга хийдэг болсон. Нэгэн охин өөрийн хүслээр асуудал шийдэгдэхгүй болох үед газар унан тийчилдэг зуршилтай болсон байв. Би тэр охинд, «Чи өнөөдрөөс эхлэн энэ муу зуршлаа хаяхгүй бол Уайт ах бид хоёр морин тэргээ хөлөглөөд хөдөө газар руу аз жаргалтай байхаар явна шүү. Хэрэв чи дахин нэг удаа газар унан тийчлэх юм бол бид нартай хамт хөдөө явах эрхээ алдана. » гэж учирласан. Би энд байгаа хүүхдүүдтэй ийм аргаар ажиллаж эхэлсэн ба ийм аргыг ашиглах боломжтой байгаадаа талархсан.(хх 249.3) XX 263.1

Буруу Үйлдэлтэй Цаг Алдалгүй, Ухаалгаар, Тууштайгаар Тэмц.—Дуулгаваргүй байдлыг шийтгэх ёстой. Буруу үйлдлийг засах ёстой. Хүүхдийн зүрх сэтгэлд оршиж буй гэм нүглийг эцэг эхчүүд болон багш нар танилцуулж, шийдвэрлэх хэрэгтэй. Буруу үйлдлийг цаг тухайд нь, ухаалгаар, тууштай, шийдэмгий байдлаар шийдвэрлэх ёстой. Хязгаарлалтыг үзэн ядаж, хувиа хичээх байдлыг хайрлах, мөнхийн зүйлсэд хайхрамжгүй хандах зан чанарыг цаг тухайд нь шийдвэрлэх хэрэгтэй. Бузар муу гэм нүглийг арилгахгүй бол зүрх сэтгэл сүйрэлд орно. Сатаны удирдамжийг дагаж буй хүмүүс бусдыг байнга уруу татахыг хичээдэг. Хүүхдийг багаас нь дэлхийн нөхцөл байдалд нийцэх зүрх сэтгэлээс нь салгах хэрэгтэй. (хх 249.4) XX 263.2

Зарим Үед Ташуур Шаардлагатай Болдог.—Эх хүн, мБи хүүхдээ ямар ч үед шийтгэхгүй байх ёстой юу?м гэж асуудаг. (XX 250.1) XX 263.3

Хүүхдийг хүмүүжүүлэх бусад арга үр дүнгээ өгөхгүй бол ташуурдах арга шаардлагатай байж болох юм. Гэхдээ хэрэв ташуурдахаас өөр арга байгаа нөхцөлд болж өгвөл энэ аргыг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Гэвч хэрэв арай зөөлөн арга үр дүнгээ өгөхгүй бол хүүхдийг ухааруулах шийтгэл хайраар удирдуулсан зүрх сэтгэлээр хийгдсэн байх ёстой. Ганц удаагийн хатуу шийтгэл зарим үед хүүхдэд удирдлагаас халин гарсныг мэдрүүлж өгснөөр амьдралынх нь туршид нөлөө болохуйц хүмүүжлийг олгодог. (хх 250.2) XX 263.4

Хэрэв хатуу шийтгэл буулгах шаардлага гарсан бол хүүхэд эцэг эх ийм шийтгэлийг үзүүлэх дуртай, эсвэл эрх мэдлээ хүчээр тулгаагүй, харин хүүхдийн сайн сайхны төлөө хийгдсэн гэдгийг мэдэрсэн байх ёстой. Хүүхэд буруу үйлдлийг засалгүй өнгөрөөснөөр хүүхэд аз жаргалгүй болж, Бурханы тааллыг олдоггүйг заалгасан байх ёстой. Ийм байдлаар хүмүүжсэн хүүхэд Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд өөрийн хүслийг нийцүүлж агуу аз жаргалыг мэдрэх боломжтой болох юм. (хх 250.3) XX 264.1

Эцсийн Арга Хэмжээ.—Та хүүхдүүдтэйгээ ухаалгаар ярилцах тохиолдолд тэднийг заавал ташуурдах шаардлагагүйг ойлгох болно. Хүүхэдтэйгээ харилцан ярилцсанаар та хүүхдийнхээ итгэлийг даах боломжтой болно. Хүүхдүүд тань таны итгэлийг даагчид болон хувирна. Тэд тань дээр хүрч ирээд, би ийм үед буруу үйлдэл хийлээ, та намайг уучилж, Бурханаас уучлалт гуйж өгөөч гэж гуйх боломжтой болно. Би ийм зүйлсийг өөрөө мэдэрсэн тул сайн мэдэж байна. ... Би хүүхдүүдээ алдаа дутагдал гаргах үед тэд нартай тууштай хандаж, тэдний төлөө залбирч, Бурханы Үгэнд бичигдсэн зарчмуудыг дагахыг шаардах урам зоригтой байсандаа талархдаг. Би ялалт байгуулагч хүмүүст өгөгдсөн амлалтуудыг болон итгэлтэй байсан хүмүүст өгөгдөх шагналыг танилцуулж өгч чадсандаа баярладаг. (ХХ 250.4) XX 264.2

Хэзээ ч Уур Уцаартаа Автан Хүүхдээ Цохиж Болохгүй.—Та хүүхдээ хэрэлдэж, зодолдох зан чанарыг зааж өгөхийг хүсээгүй л бол хэзээ ч хүүхдэдээ уураа гарган тэднийг цохиж болохгүй. Та эцэг эхийн хувьд Бурханыг төлөөлж, хүүхдээ хамгаалдаг байх ёстой. (хх 251.1) XX 264.3

Та хүүхдээ ташуураар хүмүүжүүлэх шаардлагатай болж болох юм. Заримдаа ингэх шаардлага гардаг, гэвч та эхлээд асуудлыг өөрийн зүрх сэтгэлд шийдвэрлээгүй бол хэзээ ч асуудлыг ташуураар шийдвэрлэх гэж хичээж болохгүй шүү. Та өөрөөсөө, Би өөрийн хүсэл, зорилгоо Бурханд бүрэн даатгаж чадсан уу? Би гэр бүлийг засаж залруулахад чухалд тооцогдох мэргэн ухаан, тэвчээр, эелдэг, хайраар удирдуулсан зан чанартай байхын тулд Бурханы удирдлагад өөрийгөө оруулж чадсан уу? гэж асууж сураарай. (XX 251.2) XX 265.1

Түргэн Зантай Эцэгт Өгөх Сануулга.—Л. та хүүхэд гэдэг нь юу билээ, тэд ямар амьдралаар замнах гэж байгааг бодож үзсэн үү? Хүүхдүүд тань Эзэний гэр бүлийн хамгийн бага гишүүд юм. Тэднийг тэнгэрийн Эцэг таниар дамжуулан диваажингийн заавар, сургамжийг өгүүлэхээр, халамжлуулахаар таньд даалган өгсөн дотны хүмүүс юм. Та хүүхдүүддээ байнга ханддаг шигээ хатуу хандаад байх юм бол Бурхан үйлдлийг тань нэг өдөр шүүн тунгаана гэдгийг бодож үзсэн үү? Тиймээс та хүүхдэдээ хэт хатуурхахгүй байх хэрэгтэй. Хүүхэд бол морь, нохой адил хүссэнээр, байнгад, ямар ч нөхцөл байдалд ташуур, мөчрөөр, зангидсан нударгаар удирдуулж байдаг тэжээмэл амьтан биш. Зарим хүүхдүүд хэт зэрлэгшсэн зан чанартай байдаг тул тэднийг өвтгөх байдлаар хүмүүжүүлэх шаардлагатай болдог ч, ийм сурган хүмүүжүүлэх арга барил ихэнхдээ нөхцөл байдлыг сайжруулах биш доройтуулдаг ... (хх 251.3) XX 265.2

Та Бурханы өмнө өвдөг сөгдөн, үзүүлэх гэж байгаа шийтгэлдээ Бурханы ивээлийг хүсч чадахааргүй бол хэзээ ч хүүхдээ цохихоор гараа далайж болохгүй шүү. Та хүүхдийнхээ зүрх сэтгэлд хайрыг мэдрүүлэхийг хичээх хэрэгтэй. Хүүхдүүддээ сэтгэлээ хязгаарлан, хянах зөв арга барилуудыг зааж сургаж өгөөрэй. Та хүүхдээ сул дорой харин та хүчтэй, тэд хүүхдүүд та эцэг учраас хэмжээлшгүй эрх мэдлээр тушаасан учраас дуулгавартай байх ёстой гэсэн мэдрэмжийг төрүүлж болохгүй. Та гэр бүлээ сүйрүүлэхийг хүсч байгаа бол хар, мунаг хүчээрээ асуудлыг шийдвэрлэсэн хэвээр байгаарай, та гэр бүлээ зайлшгүй сүйрүүлэх болно. (хх 252.1) XX 265.3

Алдаа Гаргасан Хүүхдийг Ганцааранг нь Битгий Буруутга.—Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв боловсролыг олгох ёстой. Хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийнхээ төгс бус байдал, алдааг харуулдаг. Тэд буруу хооллосноор мэдрэлийн тогтолцоог тэтгэгч эрч хүчээ ходоодондоо зарцуулж өөр чиглэл рүү хөгжин тэлэх чадваргүй болон хувирдаг. Эцэг эхчүүд зарим үед өөрсдийн тэвчээргүй байдлаас болон хүүхдээ зөв удирдаж чаддаггүй. Тэд зарим үед хүүхдээ хэт хатуу гараар барьж, тэвчээр алдан гар хүрдэг тул хүүхдэдээ зөв замыг ч зааж өгч чаддаггүй. Би хүүхдийг асуудлаас нь гаргахын тулд нэгээс нь бузар сүнсийг зайлуулахдаа хоёр хүнээс бузар сүнсийг хөөн зайлуулах хэрэгтэй болдог гэж хэлдэг. Алдаа дутагдалтай хүүхдийг засахаар зөвхөн хүүхдийг сэгсрээд байвал энэ нь алдаа болно. Хүүхэд ийм байдлаар үгэнд орохгүй. (хх 252.2) XX 266.1

Ухаан Болон Залбирлаа Ашиглахыг Урьтал Болго.— Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ эхлээд хүүхдэдээ бурууг нь ойлгуулан өгч, зөвхөн таны эсрэг гэм нүгэл үйлдсэн бус харин Бурханы эсрэг гэм нүгэл үйлдсэнийг нь хэлж өгөөрэй. Та алдаа дутагдал гаргасан хүүхдээ бүх зүрх сэтгэлээрээ өрөвдөн хайрлаж, санаа тавьж байгаагаа харуулж, тэднийг засаж залруулахаасаа өмнө залбиран гуйгаарай. Ингэснээр хүүхдүүд тань таныг эвгүй, тавгүй байдалд оруулсан учраас, уур уцаараа тэд нараар гаргах гэж бус, харин тэдний сайн сайхныг хүсэх үүргээ ухамсарласан учраас шийтгэсэн гэдгийг ойлгож ухаарах юм. Тэд таныг хайрлаж, хүндэтгэх болно. (хх 252.3) XX 266.2

Залбирал хүүхдүүдийн тань оюун ухаанд таныг утга учиргүйгээр шийтгэдэггүй болохыг мэдрүүлэхэд тус болно. Хүүхдүүд тань таныг утга учиргүй шийтгэдэггүй болохыг олж харах үед та агуу ялалтыг байгуулах боломжтой болдог. Дэлхийн сүүлчийн энэ цаг мөчид ийм төрлийн ажил гэр бүлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай.(хх 253.1) XX 266.3

Хямралд Орсон Хүмүүжлийн Арга Барилд Залбирал Тус Үзүүлдэг.—Хүүхдийг буруу үйлдэл хийхэд хэзээ ч Бурханы уур хилэнгээр айлгах гэж оролдож болохгүй, харин хүүхдийнхээ төлөө Христэд хандан залбираарай. (хх 253.2) XX 267.1

Та хүүхдэдээ бие махбодийг нь өвтгөж хүмүүжүүлэх гэж байгаа бол Христэд итгэгч эцэг, эхийн хувьд алдаа гаргасан хүүхдэдээ хайрыг мэдрүүлэх болно. Та Бурханы өмнө хүүхэдтэйгээ залбирахаар гудайх үедээ биднийг хайрлан энэрэгч Аврагчийн, «Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм» Марк 10:14 гэсэн үгсийг хэлэх боломжтой болно. Ийм залбирал тэнгэр элч нарыг хажууд тань авчирна. Хүүхэд тань ийм мэдрэмжийг хэзээ ч мартахгүй ба Бурханы ивээл Христ рүү чиглүүлсэн зааварчилгаатай хамт байх юм. Хүүхдүүд эцэг эхчүүд нь тус болохыг хичээж байгааг ойлгох үедээ эрч хүчээ зөв тийш нь чиглүүлэх болно. (хх 253.3) XX 267.2

Хүмүүжлийн Талаарх Хувийн Туршлага.— Би хүүхдүүддээ бага байх үедээ эцэг эхээ зовоож болно гэсэн ойлголттой байлгахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Би бусад гэр бүлийн хүүхдүүдийг гэртээ авчирч байсан боловч тухайн хүүхдүүдэд эхийгээ зовоож болно гэсэн ойлголтыг хэзээ ч өгч байгаагүй. Мөн би хүүхдүүдэд тэвчээргүй хандаж хатуу үгсийг хэлж, хүүхдүүдэд уур уцаараа гаргахыг өөртөө зөвшөөрч байгаагүй. Тэд ганц ч удаа миний уур уцаарыг хөдөлгөх зан чанар гаргахыг харж байгаагүй. Сэтгэл маань тавгүй болох үед, би уур уцаар өдөөгдөж байгааг мэдрэх үедээ би, « Хүүхдүүдээ, хамтдаа асуудлыг нэг мөр шийдэцгээе. Одоо хамтдаа энэ талаар цаашид ганц ч үг ярихгүй. Харин амрахаар хэвтэхээсээ өмнө энэ талаар ярилцая” гэж хэлдэг. Би асуудлыг удаан хугацаанд тунгаан бодох боломжтой болсноор орой гэхэд тайвширсан байдаг. Энэ үедээ би асуудлыг нааштайгаар, зөвөөр шийдвэрлэх боломжтой болдог. ... (ХХ 253.4) XX 267.3

Хүний амьдралд зөв болон буруу арга зам гэж байдаг. Би хүүхэдтэйгээ сэтгэлээ хуваалцахаас өмнө тэд нарыг цохихоор хэзээ ч гараа далайлгаж байгаагүй. Хүүхдүүд маань зүрх сэтгэлээрээ хугарч, алдаа дутагдлаа ойлгож (би асуудлыг хэлэлцэж, тэдний төлөө залбирах үед тэд үргэлжилд асуудлаа хүлээн зөвшөөрдөг байсан), хувийн хүслээ удирдуулах хүсэлтэй болох (дээрх аргыг хэрэглэх үед хүүхдүүд үргэлж буун өгдөг байсан) үедээ удирдлагад маань ордог. Би хүүхдүүдээ бүрэн удирдах боломжтой байсан. Би хүүхдүүдийг бие биеэсээ ялгаатай байхыг хараагүй. Намайг тэд нартай залбирах үед тэд олон хэсэг болон салж унан, намайг хүзүүгээр маань тэврэн аваад, уйлж эхэлдэг ... (ХХ 254.1) XX 268.1

Би хүүхдээ хүмүүжүүлж байхдаа хэзээ ч дуугаа өндөрсгөх гэж оролдож байгаагүй. Би болохгүй байгаа зүйлийгажиглах үедээхалуун «ууруцаараа” арилталхүлээж, хүүхдүүдээ тунгаан бодож, үйлдлээсээ эмээх боломжтой болох хүртэл хүлээдэг байсан. Намайг хүүхдүүддээ хийсэн үйлдлээ тунгаан бодох боломжтой болгох нэг хоёр цагийг өгсний дараа тэд үйлдлээсээ ичиж, гэмшсэн байдаг. Би тэд нараас холдон явахдаа байнга залбиран гуйдаг байсан. Энэ бүхний дараагаар би тэд нартай уулзаж ярилцдаг. (хх 254.2) XX 268.2

Хүүхдүүд хэсэг зуур өөрсдийн талаар тунгаан бодох цаг гаргасны дараагаар асуудлаа шийдвэрлүүлэхээр над дээр өөрсдөө хүрч ирдэг. Би тэр үед нь, м3а, орой болтол асуудлыг хэлэлцэхгүй хүлээгээрэй” гэж хэлдэг. Тэр үед бид хамтдаа залбирахаар сууж, би буруу үйлдэл хийснээр Бурханы Сүнсийг гомдоож, өөрсдийн зүрх сэтгэлийг өвтгөсөн болохыг нь хэлж өгдөг. (хх 254 XX 268.3

Залбирах Цаг Гаргаарай.— Би үймж, харамсах үгсийг хэлэх уруу татлагад орох үедээ би дуугаа хурааж, өрөөнөөс гарч оддог. Тэгээд би Бурханаас хүүхдээ хүмүүжүүлж, сургахад тэвчээр өгөөч гэж гуйдаг. Дараагаар нь би хүүхдүүд дээрээ очин, дахин буруу үйлдэл хийхгүй байхыг хэлж өгдөг. Бид энэ үүргээ хүүхдүүдийнхээ уур бухимдлыг хүргэхгүй байхуйцаар гүйцэтгэх хэрэгтэй. Бид эелдэг зөөлөн, тэвчээртэйгээр үгээ хэлж, бид заримдаа яагаад зөв замаас хазайдаг, тэнгэрлэг Эцэгийнхээ халамжинд хэрхэн багтахыг сануулдаг байх хэрэгтэй. (хх 254.4) XX 268.4

Эцэг эхчүүд үүнээс сургамж авч, сургамж авч сурсаны дараагаар Христийн сургуулийн хамгийн шилдэг оюутнууд болох юм. Ингэснээр таны хүүхдүүд хамгийн шилдэг хүүхдүүд болон хүмүүжнэ. Та дээрх байдлаар хүүхдүүдээ төгс төгөлдрөөр удирдаж сурснаар хэрхэн Бурханыг хүндэтгэж, хуулийг нь сахихыг сургах боломжтой болно. Мөн нийгэмдээ байнга ивээлийг эргэн тойрондоо бий болгож байх хүүхдүүдийг хүмүүжүүлж өгөх болно. Та ийм хүүхдүүдээ Бурхантай хамтран зүтгэх боломжтой болгодог. (XX 255.1) XX 269.1

Хүмүүжил Олгох Бэрхшээлийг Баяр Хөөр Дагалдах Боломжтой.—Бэрхшээлээс гарах хамгийн зөв арга бол асуудал бэрхшээлээс зугатах бус харин асуудлыг өөрчлөн шинэчлэх юм. Энэ зарчим бага насны болон өсөж томорсон хүүхдийн хүмүүжилтэй холбоотой. Хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх зарчмыг үл тоомсорлосноор буруу зуршил, зан чанарыг төлөвшүүлэх үр дүнг бий болгодог. Цагаа олоогүй боловсрол хүнд бэрхшээлтэй учирч, тухайн хүүхдүүдийн хүмүүжил ихэд асуудал бэршээлтэй болон хувирдаг. Хүмүүжилгүй, эсэргүүцэгч зан чанартай хүүхдүүд хүсэл, зуршлаа ялан дийлэх гэж ихэд зовж шаналах боловч тэнгэрлэг баяр хөөр тэр зовлон шаналал бүхнийг нь мартуулах увдистай байх болно. (хх 255.2) XX 269.2

Хүүхэд залуучууд бүрт ялан дийлсэн алдаа дутагдал, бэрхшээл бүр илүү агуу, гайхамшигтай зүйлс рүү тэмүүлэх шат алхам болон хувирдгийг зааж өгөх хэрэгтэй. Амьдралаа утга учиртай болгож, амжилтанд хүрсэн хүн бүр ийм мэдрэмжийг мэдэрч чадсан байдаг. (хх 255.3) XX 269.3

Бурханы Зааварчилгааны Номыг Дагаарай.—Хүүхдээ зөв хүмүүжүүлэх хүсэлтэй эцэг эхчүүд гэр бүлээ хүмүүжүүлэх зөв алхмуудыг хийхийн тулд диваажингийн мэргэн ухааныг авах шаардлагатай байдаг. (хх 256.1) XX 270.1

Библи хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд зааварчилгааг өгдөг. Хэрэв эцэг эхчүүд хүсвэл Библиэс хүүхдүүдээ алдаа дутагдал гаргахгүй, зөв хүмүүжилтэй болгох арга замыг олж харах болно. ... Бид эцэг эхчүүдийн хувьд Тэнгэрийн Зааварчилгааг мөрдсөн тохиолдолд хүүхдүүдээ тоо томшгүй хүсэлдээ захирагдахын оронд засаж залруулах ташуурыг хэрэглэж, алдаа дутагдал, бузар муу зан чанарыг нь үл анзаарч, зөвхөн сайн зан чанарыг нь анзаарахын оронд асуудлыг соргогоор мэдэрч, Библийн гэрэл гэгээгээр хүүхдүүдээ анхааран харах болно. Тэд хүүхдүүдээ зөв, шударга арга замаар удирдах ёстойгоо ойлгох юм. (хх 256.2) XX 270.2

Бурхан эсэргүүцлээр дүүрэн зүрх сэтгэлтэй хүнийг хаанчлалдаа оруулж чадахгүй. Тиймээс Бурхан тушаалыг нь дагахыг чухал шаардлагаа болгодог. Эцэг эхчүүд хүүхдүүддээ Эзэний зааж сургасныг тууштайгаар, итгэлтэйгээр зааж сургах хэрэгтэй. Ингэснээр Бурхан тэнгэр элч нар болон хүмүүстээ Өөрийн хүмүүсийг тойруулан хамгаалалт босгохоо харуулах юм. (хх 256.3) XX 270.3

Таны болон Бурханы Үүрэг.—Эцэг эхчүүд чадвараа дайчлан үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэсэн бол хийж гүйцэтгэж чадахгүй байгаа бүхнээ Эзэнээс гүйцэтгэж өгөөч гэж тусламж хүсэн гуйгаарай. (хх 256.4) XX 270.4

Та хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэсний дараагаар Бурханд асуудлаа өгөөд, Түүнээс тусламж гуйгаарай. Та Түүнд үүргээ гүйцэтгэсэн болохоо хуваалцаад итгэлтэйгээр өөрөөс хамаарахгүй харин Түүнээс хамаарах бүхнээ хийхийг хүсээрэй. Та Бурханаас зан байдлыг нь төлөвшүүлж, Ариун Сүнсээрээ дамжуулан даруу төлөв, эелдэг зөөлөн болгохыг хүсээрэй. Бурхан таны залбирлыг сонсоно. Тэрээр таны залбиралд дуртай хариулах болно. Бурхан Үгээрээ дамжуулан хүүхдүүдийг тань хүмүүжүүлэх үүргийг танд даалгаж, хүүхдүүдээ «уйлуулахаас» сэргийлэхийн тулд Түүний Үгийг сахих хэрэгтэй. (ХХ 256.5) XX 270.5