Хүүхдийн Хүмүүжил

48/86

Дөчин Тавдугаар Бүлэг - Хайр Болон Тууштай Байдал

Хоёр Арга Зам ба Төгсгөл.—Хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд ялгаатай үр дүн, зарчмыг гаргах хоёр тусдаа арга байдаг. Бурханы Үгэнд бичигдсэний дагуу итгэлтэй байдал болон хайр мэргэн ухаан, тууштай байдалтай нийлэн өнөөгийн болон ирээдүйн амьдралд аз жаргалыг авчрах болно. Залуучуудын алдаа дутагдал, асуудлыг засан залруулж чадалгүй, үүргээ үл тоомсорлох, хүсэлдээ бодлогогүй захирагдах, өөрийгөө хязгаарлах чадваргүй байгаа байдал хүүхдүүдийг аз жаргалгүй болгож эцэг эхчүүдийг сэтгэлээр унаж, санаа зовоход хүргэдэг. (хх 258.1) XX 273.1

Хайрын ихэр дүүтэй, тэрхүү ихэр нь үүрэг хариуцлага юм. Хайр болон үүрэг хариуцлага зуузай холбон явдаг. Хайрыг үзүүлэхдээ үүрэг хариуцлагаа үл тоомсорлосноор хүүхдүүдийг зөрүүд, хүслээ хангахыг хүсдэг, хувиа хичээсэн, дуулгаваргүй болгон хувиргадаг. Хэрэв хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг хайрын зөөллөх, өөртөө татах хүчгүй хэрэгжүүлэх юм бол дээрхтэй адил үр дүн гарна. Хүүхдийг зөв хүмүүжүүлэхийн тулд үүрэг хариуцлага болон хайрыг хослуулах нь чухал. (хх 258.2) XX 273.2

Засаж Залруулаагүй Алдаа Аз Жаргалгүй Байдлыг Бий Болгодог.—Хүүхдийн хүслийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байх шаардлага гарсан тохиолдолд хүүхэд хүслийг нь эсэргүүцэж байгаа нь эцэг эхийн хүсэл эсвэл муйхраар эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа арга биш харин ч түүний сайн сайхны төлөө гаргасан шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хүүхэд бүр засаж залруулаагүй алдаа дутагдал аз жаргалгүй байдлыг бий болгон Бурханд таалагддаггүйг ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд хүслээ тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй нийцүүлж, хүмүүжсэнээр хамгийн гайхамшигтай аз жаргалыг мэдрэх болно. (хх 258.3) XX 273.3

Өөрсдийн хүсэл, сэтгэлийг дагадаг залуус амьдралдаа жинхэнэ аз жаргалыг мэдэрдэггүйгээс гадна мөнхийн амиа алддаг. (хх 258.4) XX 274.1

Эелдэг Байдал Гэр Бүлийн Хууль Болох Естой.— Бурханы засаглалын жишээгээр хүүхдүүд сургагдсан байх хэрэгтэй. Эзэний үйлчлэлд бие биенээ дарангуйлна гэсэн ойлголт байдаггүйтэй адил гэр орон болон сургууль дээр дарангуйлал оршиж болохгүй. Гэвч эцэг эх болон багш нар хэлж буй үгээ үл тоомсорлон өнгөрөхийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв эдгээр хүмүүс хүүхдүүдийнхээ буруу үйлдлийг засаж залруулах үүргээ үл тоомсорлох юм бол Бурхан тэднийг үүргээ гүйцэтгээгүй хэмээн хариуцлага тооцно. Гэхдээ хүүхдүүдэд өршөөл үзүүлж байгаарай. Гэр бүл болон сургуульд энэрэнгүй байдлыг хууль болгон тогтоогоорой. Хүүхдүүдэд Эзэний хуулийг сахихыг зааж сургаж, тууштай, хайраар удирдуулсан нөлөө тань хүүхдүүдийг бузар муугаас хамгаалах болтугай. (хх 259.1) XX 274.2

Хүүхдийн Муйхарлалыг Ойлгох Хэрэгтэй.—Гэр бүлийг удирдагч эцэг эхчүүд Бурханы зан чанарын жишээ болох ёстой. Та хатуу, чанга үгсээр бус харин эелдэг, хайраар хөтлүүлсэн зан чанараар дуулгавартай байдлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Та хүүхдүүдээ өөртөө татахуйц уучлал өршөөлөөр дүүрэн байх ёстой. (хх 259.2) XX 274.3

Гэр орондоо найрсаг байгаарай. Ариун бус зан чанарыг урамшуулах бүх төрлийн үгсээ хянаарай. “Эцгүүдээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул” гэдэг бол Бурханы тушаал. Хүүхдүүд тань амьдралын маш цөөхөн жилийн туршлагатайг анхаараарай. Хүүхдүүдээ удирдаж, хүмүүжүүлэхдээ тууштай, эелдэг зөөлөн байгаарай. (хх 259.3) XX 274.4

Хүүхдүүд зөв болон бурууг тэр бүр тунгаан боддоггүй, тэд буруу үйлдэА хийсэн бол эелдэг зөөлнөөр асуудлаа шийдүүлэхийн оронд ихэвчлэн хатуу шийтгүүлдэг. (хх 259.4) XX 274.5

Бурханы Үгэнд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэт хатуу, дарангуйлсан байдлаар хандахыг зөвшөөрдөггүй. Гэр бүл болон улс орны засаг захиргаанд үйлчлэх Бурханы хууль хэмжээлшгүй агуу хайрын зүрх сэтгэлээр хэрэгждэг байх ёстой. (хх 259.5) XX 275.1

Ирээдүйгүй Хүүхдийг Хайрлаж Энэрэх нь.—Би эцэг эхчүүд алдаа дутагдал гаргаж буй хүүхэдтэй Христийн мэргэн ухаанаар хандах шаардлагатай байгааг олж харсан ... Асуудал бэрхшээлтэй, ирээдүйгүй мэт хүүхдүүдэд хамгийн их тэвчээр, хайр энэрэл, хамгаас илүү ойлгож өрөвдөх байдал хэрэгцээтэй байдаг. Гэвч олон эцэг эхчүүд алдаа гаргасан хүүхдийг хэзээ ч гэмшилд авчрахгүй хатуу, үл өрөвдсөн зүрх сэтгэлээр хандаж байна. Эцэг эхчүүдийн зүрх сэтгэл Христийн нигүүлслээр зөөлөрч, Түүний хайр зүрх сэтгэл рүү нь орох болтугай. (хх 260.1) XX 275.2

Аврагчийн Дүрэм.—мТа бусдыг өөртөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тийм байдлаар бусдад хандаарай” (Лук 6:31)—хүүхэд залуучуудын хүмүүжилтэй холбогдож байгаа хэн бүхэн дээрх дүрмийг хэрэгжүүлдэг байх ёстой. Хүүхдүүд бол Эзэний гэр бүлийн хамгийн бяцхан гишүүд ба тэд нигүүлслийн амийг өвлөн авагчид мөн. Христийн хуулийг хамгийн мулгуй, залуу, алдаа дутагдалтай, эсэргүү, тэмтчиж байгаа нэгэнд илүү шударга ариунаар хэрэгжүүлдэг байх ёстой. (хх 260.2) XX 275.3

Хүүхдүүдэд Ялалт Байгуулахад Туслаарай.— Бурхан хүүхдүүдэд маш их анхаарал хандуулдаг. Бурхан тэднийг өдөр бүр ялалт байгуулаасай гэж хүсдэг. Тиймээс бүгд хүүхдүүдийг ялалт байгуулагчид болгохын төлөө хичээн зүтгэцгээе. Хүүхдүүдийг буруутгагчид нь гэр бүлийн ойрын гишүүд нь битгий байгаасай. Та үйлс болон үгээрээ хүүхдүүдийнхээ уур бухимдлыг өдөөхийг битгий зөвшөөрөөрэй. Гэхдээ хүүхдүүдийг итгэлтэйгээр хүмүүжүүлж, бурууг хийх үед нь засан залруулж байх ёстой. (хх 260.3) XX 275.4

Боломж Гарах Бүрт Магтан Сайшааж Байгаарай.— Хүүхдүүдийг сайн үйлс хийх үед нь магтан сайшааж байгаарай. Бяцхан хүүхдүүд болон арай ахмад, илүү ойлголттой болсон хүүхдүүдэд эцэг эхийн магтаал сайшаал их тус дэм болдог. Гэр бүл хэмээх ариун сүмд хэзээ ч бие биендээ халтай байгаарай. Та хүүхдээ тус дэм болох бүрт нь магтан сайшааж, эелдэг зөөлөн зүрх сэтгэлээр Христэд итгэгч хүмүүсийн эелдэг занг харуулаарай. (хх 260.4) XX 276.1

Тааламжтай зан чанартай бай. Хэзээ ч битгий чанга, хатуу, уур бухимдалтай үгсийг хэлж байгаарай. Хүүхдүүдээ хязгаарлаж, хүмүүжүүлэхдээ тууштай болон эелдэг байгаарай. Тэднийг гэр бүлийн гишүүдийн хувьд үүргээ биелүүлэхийг тууштайгаар урамшуулаарай. Тэдний гаргаж буй хичээл зүтгэлд талархаж, бурууг үйлдэх хүслийг нь хязгаарлах хичээл зүтгэл гаргаж байгаарай. (хх 260.5) XX 276.2

Хүүхдүүд өөрсдийн гэр бүлтэй болох үедээ ямар байгаасай гэж хүсэж байгаа тийм байдлаар хүүхдүүддээ хандаарай. Та хүүхдээ ямар яриа хөөрөөтэй байлгахыг хүсдэг тэр байдлаар хандаж, ярьж байгаарай. (хх 261.1) XX 276.3

Ярианы Өнгөө Анхаараарай.—Та байнга дөдгөөн тайван, чин сэтгэлийн, уур уцааргүй өнгө аясаар ярьж байгаарай. Уур бухимдал хүүхдийг дуулгавартай болгоход шаардагдаад байдаг зүйл биш. (хх 261.2) XX 276.4

Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээнэ. Та тэднийг ямар нөлөөнд автуулж байгаадаа анхааралтай байх ёстой. Та зандрах, яншиж байдлаар хүүхдүүддээ сайнаар нөлөөлөх нөлөөгөө битгий алдаарай. Та хүүхдийнхээ оюун ухаанд уур бухимдлыг ТӨРҮҮЛЭХ бус харин тэднийг удирдан чиглүүлэх ёстой. Хүүхдүүд тань хэдий уурыг тань хүргэсэн ч гэсэн дуу хоолой тань уурлаж бухимдсан өнгөтэй байх ёсгүй шүү. Хүүхдүүд тань Сатаны зүрх сэтгэлийг таниас олж харах ёсгүй. Энэ нь таныг хүүхдэдээ ирээдүйн, мөнхийн амьдралд шаардагдах хүмүүжлийг олгох чадваргүй болгох үндсийг бий болгоно. (хх 261.3) XX 276.5

Шударга Байдлыг Уучлал Өршөөлтэй Холбоорой.— Бурхан бол бидний удирдлагадаа оруулагч хууль тогтоогч, хаан, эцэг эх юм. Түүний хууль эцэг эхийг хүүхдэдээ дээрэнгүй, хүүхдийг эцэг эхдээ дуулгаваргүй хандахыг хориглодог. Эзэн хайр энэрэл, уучлал өршөөл, үнэнээр бялхам дүүрэн байдаг. Түүний хууль ариун, шударга, сайн ба бүх эцэг эхчүүд, хүүхдүүдийн сахин биелүүлж байх ёстой хууль юм. Бурханы эцэг эх, хүүхдүүдийн амьдралыг зохицуулж байдаг хууль нь хэмжээлшгүй агуу хайраас ундран гардаг ба гэр бүлдээ Бурханы хуулийг хэрэгжүүлэгч эцэг эхчүүд болон хүүхдүүд бялхам ивээлүүдээр дүүрэн ивээгдэнэ. Уучлал өршөөл болон шударга байдлаас үүсэн гарах нөлөө хүн бүрт мэдрэгддэг байх ёстой. “Уучлал болон үнэн хамтдаа уулзаж, зөвт байдал болон амар тайван бие биенээ үнсдэг.” Ийм зарчмаар хүмүүжсэн гэр бүл зөвт байдал болон зөвөөр шүүн тунгаах Эзэний замаар замнадаг. (хх 261.4) XX 277.1

Хуулийг хамгийн дээд эрх мэдлээ болгосон эцэг эхчүүд аймшигтай алдаа дутагдлыг гаргаж байгаад тооцогдоно. Ийм хүн зөвхөн хүүхдээ бус өөрийгөө буруутгаж, бяцхан хүүхдийнхээ зүрх сэтгэлд орших, хайрын үйлс болон үгсээр илрэн гарах хайрын галыг унтраадаг. Эелдэг, тэвчээртэй, хайр энэрлийг хүүхдэд мэдрүүлснээр эцэг эхчүүд эдгээрийг эргүүлэн хүүхдээсээ мэдрэх боломжтой болдог. Та юу тарина түүнийгээ хураан авах болно. ... (ХХ 262.1) XX 277.2

Та шударга байдлыг тогтоох ёстой ч шударга байдлын хорших ёстой ихэр нь уучлал өршөөл гэдгийг битгий мартаарай. Эдгээр нь зуузай холбон зогсож, хэзээ ч хоорондоо салангид ойлгогддоггүй байх ёстой. (хх 262.2) XX 277.3

Хатуу зан тэмцэлдэх сэтгэлийг өдөөдөг. XX 277.4

Хатуу Эцэг Эхчүүдэд Өгөх Зөвлөгөө.—Хатуу зан болон шударга байдал хайртай холилдолгүйгээр хүүхдийг зөв үйлдэлтэй болгохгүй. Та хатуу зангаар хандсанаар хүүхдүүд тань ямар хурдан эсэргүүцдийг үзүүлдэг болохыг анзаарах болно. Хоосон уур хилэнгээр удирдахаас илүү сайн аргууд бидэнд бий. Шударга байдлын ихэр нь хайр юм. Таны амьдралд хайр, шударга байдал хоёр гар барилцах хэрэгтэй. Ингэснээр та хийж буй ямар ч үүрэг хариуцлагадаа Бурханы тусламж, дэмжлэгийг авах болно. Бидний нигүүлсэнгүй Аврагч, Эзэн биднийг ивээж, Өөрийн оюун бодол, ивээл, авралыг өгч, биднийг Бурханы хүлээн зөвшөөрдөг зан чанартай болгохыг хүсэж байна. (хх 262.3) XX 277.5

Эцэг эхийн эрх мэдэл бол туйлын эрх мэдэл байх ёстой ч энэ эрх мэдлийг хэтрүүлж болохгүй. Эцэг хүн хүүхдээ удирдан чиглүүлэхдээ тавтиргүй зан чанар бус харин Библийн зарчмаар удирдах хэрэгтэй. Тэрээр хатуу ширүүн зан чанараар асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол яах аргагүй дарангуйлагч болон хувирна гэсэн үг. (хх 262.4) XX 278.1

Хайр Энэрлээр Алдаа Дутагдлыг Засаж, Залруул.— Та байнга хүүхдүүдийнхээ алдаа дутагдал, дуулгаваргүй байдлыг олж харна. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, шийтгэл үзүүлдэг боловч энэ нь хүүхдүүдэд нь ямар ч сайн нөлөө болохгүй байгааг харсан талаар хэлж өгөх болно. Ийм эцэг эхчүүд шинэ арга барилыг ашиглаж үзэх хэрэгтэй. Ийм хүмүүс гэр бүлээ эелдэг зөөлөн, хайр энэрлийг хайраар хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Гэхдээ тэд зөв зарчмыг ургаа хад адил тууштайгаар хамгаалах ёстой. (хх 262.5) XX 278.2

Хүүхэдтэй харилцаж байгаа ямар ч хүн төмөр мэт хатуу бус харин хайр энэрэл, зөөлөн дулаан, эелдэг, өөртөө татсан, нөхөрлөсөн зан чанартай байх хэрэгтэй. Гэхдээ зааварлан зөвлөж, бузар муу үйлдлийг зогсоохын тулд буруутгах ч шаардлага гарна гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. (хх 263.1) XX 278.3

Би Эцэг Эхчүүдэд—Гэр бүлдээ үзүүлж байгаа зан чанарынхаа зарчмыг өндөрсгө. Хүүхдүүддээ дуулгавартай байхыг заа. Хайр энэрэл болон Христийнхтэй адил эрх мэдлээр хүүхдүүдээ удирд. Таны амьдрал Корнелиусад өгсөн магтаал адил, «гэр бүлээрээ Бурханаас эмээж байсан» зарчмаар удирдуулдаг байгаасай гэж хэлэх тушаалыг авсан. (XX 263.2) XX 278.4

Хатуу Хөтүү Занг Болон Хүслээ Хангах Занг Битгий Төлөвшүүл.— Бид хатуу тушаал заавраар шахах, уур уцаартай байдлаар бухимдуулаад уур уцаараа арилсны дараагаар үнсэж үлгэж эсвэл бузар муу нөлөө үзүүлэх хүслийг нь хангахыг санал болгосон хүмүүжлийг арга барилыг сайшаан, хүлээн зөвшөөрдөггүй. Бузар хүслийг нь хангах болон хэт их хатуурхах байдлаас аль болох хөндийрөх нь чухал. Анхаарал халамж болон тууштай байдал чухал шаардлагатай боловч хайр энэрэл, эелдэг зөөлөн байдал ч гэсэн чухал. Эцэг эхчүүдээ та бүхэн уруу таталтанд орж буй хүүхдүүддээ туслах ёстойгоо санаарай. Хүүхдүүдийн хувьд эдгээр гэм нүглийн уруу таталт насанд хүрсэн хүний эсэргүүцэхэд хүнд сорилтууд байдаг. Зөвийг үйлдэхийг хүсэж буй хүүхдүүд удаа дараа алдаа гаргаж болно. Тиймээс тэд нарт байнга эрч хүч, тэвчээрийг бэлэглэх урамшуулалтыг өгөх хэрэгтэй. Эдгээр залуу хүмүүсийн оюун ухаанд болж байгаа бүхний төлөө цаг гарган залбираарай. Зөв сайн хүсэл мөрөөдлийг хүчирхэгжүүлж, зөв шударга үйлдэл бүрийг урамшуулаарай. (хх 263.3) XX 279.1

Ялгаварлалгүй Бүгдэд Тууштай Хандаж, Хүслээ Огоорч Сурах нь.—Хүүхдүүд чин үнэнч, хайр энэрлээр дүүрэн зан байдалтай юм. Тэд амархан баярлаж, амархан гутардаг. Эхчүүд хүүхдүүдээ эелдэг зөөлөн үгс болон үйлсээр хүмүүжүүлснээр тэднийг зүрх сэтгэлтэйгээ ойр дотно холбогдог. Гэр бүлийн гишүүн бүрийн хүмүүжилд ялгаварлалгүйгээр тууштай, уур уцааргүй удирдамж чухал шаардлагатай. Та хүүхдэдээ хэлж буй үгсээ тайван хэлж, анхаарал халамжтайгаар хандаж, хэлсэн үгсдээ эргэлт буцалтгүйгээр хандаарай. (хх 264.1) XX 279.2

Та хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөхдөө хайр энэрлээ мэдрүүлэх нь үр дүнтэй байх болно. Хүүхдүүдийн эрч хүчтэй байх, баяр хөөр, гуниглах бүрт хайр энэрлээ үзүүлэхээс битгий татгалзаарай. Та хэзээ ч хөмсгөө ширвээж, хатуу үгсийг амнаасаа битгий унагаагаарай. (хх 264 2) XX 280.1

Эелдэг зөөлөн байдалд хүртэл хэмжээ хязгаар байх ёстой. Эрх мэдлийг тууштай, хатуугаар тогтоох хэрэгтэй эс тэгвээс хүмүүс эрх мэдлийг доромжлол, үл хүлээн зөвшөөрсөн байдлаар авч үзнэ. Эцэг эх, харгалзагчид залуучуудад эелдэг зөөлөн хандахыг гуйж гувших, хүслээ хангахыг нь хүлээн зөвшөөрөх гэж үздэг. Энэ бол хүүхдэд үзүүлж болох хамгийн аймшигтай бузар муу үйлдэл билээ. Тууштай, шийдвэртэй, зөв шударга шаардлага тавих зэргүүд нь гэр бүлд байх ёстой чухал зан чанар. (хх 264.3) XX 280.2

Алдаа Дутагдлаа Санаж Байгаарай.—Эцэг эхчүүдийн аль аль нь өөрсдийгөө том болсон хүүхдүүд гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Тэд илүү гэрэл гэгээг мэдэрч, илүү олон оймс элээж, туршлага суусан хэдий ч маш амархан атаархаж, жөтөөрхөж, бузар мууг санаачилж байдаг. Эцэг эхчүүд өөрсдийн алдаа, дутагдлаас алдаа дутагдал гаргаж буй хүүхдүүдтэйгээ эелдэг зөөлнөөр хандах ёстойгоо ухамсарлах хэрэгтэй. (хх 264.4) XX 280.3

Хүүхдүүд тань хэлж сануулснаас тань зөрсөн тул зарим үед уурлаж уцаарладаг байх. Гэвч та өөрөө Эзэний тушаасныг олон удаа зөрчдөг болохоо ойлгож мэдэрдэг үү? (хх 264.5) XX 280.4

Хайр, Хүндэтгэлийг Хэрхэн Олж Авах вэ.—Эцэг эх болон багш нар хүүхэдтэйгээ болон сурагчидтайгаа нийгмийн харилцаанд хангалттай хэмжээнд ороогүй байж хэт их тушааж, зааварлах аюулд автагддаг. Тэд хүүхдүүдээс хэт хөндий, албархуу байдлаар хандаад эрх мэдлээ хөндий хүйтэн, хайр энэрэлгүй байдлаар илэрхийлдэг. Тэд ийм байдлаар хүүхдүүд болон сурагчдынхаа зүрх сэтгэлийг өөрсөддөө татаж чаддаггүй. Хэрэв тэд хүүхдүүдээ өөрсөддөө ойртуулан цуглуулаад, хайр энэрлээ бодитойгоор илэрхиЙАЖ, хийж байгаа бүх зүйлсэд нь тэр байтугай тоглоом наадамд нь анхаарал халамж үзүүлж, зарим үед хүүхдүүдийн дунд орох юм бол хүүхдүүд тань ихээхэн баяр жаргалыг мэдэрч, хайр энэрлийг тань мэдэрч, та тэдний итгэлийг олох юм. Энэ үед хүүхдүүд эцэг эх болон багш нарынхаа эрх мэдлийг хурдан хугацаанд хүндэтгэж, хайрлахад суралцах юм. (хх 265.1) XX 280.5

Христийг Дуурайхыг Хичээ.—Тэрээр [Христ] дорд, тусламж шаардлагатай, ядарч зүдэрсэн хүмүүстэй нийлдэг байсан. Тэрээр хүүхдүүдийг гар дээрээ өргөн, өсвөр залуучуудын хэмжээнд хүрэхээр бөхийдөг байлаа. Түүний хайраар элбэг зүрх сэтгэл тэдний асуудал, хэрэгцээг бүрэн ойлгож ухаарч байсан ба Тэрээр хүүхэд залуусыг аз жаргалтай байхыг харах дуртай байв. Түүний зүрх сэтгэл хэдийгээр түм түжигнэсэн хотын шуугиан, самууралд эцэж ядарч, хоёр нүүрт, башир хүмүүсээс залхаж байсан ч гэм зэмгүй хүүхдүүдийн дунд ороод амар тайван, амралтыг мэдэрдэг байлаа. Христээс хүүхдүүд айж эмээдэггүй байсан. Диваажингийн Агуу Нэгэн тэдний асуултанд хариулж, хүүхдийн оюун ухаанд тааруулан агуу чухал сургамжуудаа зааж сургаж байсан. Христ бага залуу хүүхдүүдийн зүрх сэтгэл, тэлж буй оюун ухаанд нас бие төлөвшихөд хангалттай ургацыг ургуулах үнэний үрийг суулгасан. (хх 265.2) XX 281.1

Анхаарал Халамж Үзүүлэхүйц Алдаа Дутагдалтай Залуус.— Би таны захидлыг их сонирхож, анхаарал хандуулан уншлаа. Таны хүүд урьд өмнө хэрэг болж байснаас илүү эцэг хүний халамж хэрэгтэй болсон байна. Түүний гаргасан алдааг та өөрөө сайн мэдэж байгаа, тэрээр таныг алдаа гаргасан болохыг ч мэдэж байгаа. Таны буруу ЗӨРҮҮ занг агуулаагүй, айж эмээх хэрэггүй, ямар ч буруу нөлөө үзүүлэхгүй гэж бодон хэлсэн үгс түүнд эелдэг бус, хурц хутга мэт үр дүнг бий болгохоор болсон байна ... Эцэг эхчүүд ихээхэн хүндэтгэлгүй хандсан хүүхдээ хэрхэн ийм болгосноосоо эмээж, санаа зовдог гэдгийг би мэднэ. Гэвч дэлхий дээрх эцэг эхийнхээ зүрх сэтгэлийг сэвтээж, шархлуулж байгаа хүүхдүүд бидний тэнгэрлэг Эцэг болох Бурханы зүрх сэтгэлийг шархлуулдгаас илүү шархлуулдаг гэж үү? Тэрээр бид нарт хайраа өгсөн ба өдийг хүртэл өгсөөр байгаа. Тэрээр биднийг гэм нүгэл, алдаа дутагдалдаа гэмшихийг хүсэн хүлээсээр байгаа ба Тэрээр бидний гэм нүглийг уучлан өршөөх болов уу? (хх 266.1) XX 281.2

Хайраа, энэрлээ үзүүлэхээ битгий зогсоогоорой. Хайр, энхрийлэл урьд өмнөхөөс илүү шаардлагатай болоод байна. Бусад хүмүүс хүүгийн тань буруу үйлдлийг хатуу хүйтэн харцаар ширтэж, хамгийн аймшигтай дүр төрхийг харуулсан ч, та өрөвч нигүүлсэнгүй эцэг эхийн хувьд хүүгийнхээ хөлийг зөв замаар алхуулахыг хичээхгүй гэж үү? Би хөвгүүдийн тань зан чанарыг сайн мэдэхгүй, гэвч хөвгүүд тань ямар ч зан чанартай байсан, ямар ч хүний амнаас гарах үг, хүмүүсийн үйлдлээр илрэн харагдаж буй нөлөө, зөв зөвлөгөө өгч байна гэж бодож буй хүмүүсийн үгс хөвгүүдээ хүлээн зөвшөөрч, гэм бурууг нь уучлахуйц уучлал өршөөлийг үзүүлж чадахгүй болтлоо ичиж, доромжлогдсон гэсэн буруу ойлголтыг хөвгүүдэд тань өгөхөд бүү нөлөөлөөсэй гэж хүсэж байна. Юу ч таны итгэл найдварыг алдагдуулж, алдаж эндэж буй хүүхдүүддээ хайр энэрэл, халамжаа үзүүлэхэд юу ч битгий саад болоосой гэж хүсэж байна. Хүү тань алдаа гаргасан тул тусламжийг тань авах хэрэгтэй байна. Тэрээр Сатаны савраас салахын тулд эцэг эхийнхээ тусламж дэмжлэгийг авахыг хүсэж байна. Түүнийг итгэл, хайраараа тэврэн авч, бүхнийг энэрэн хайрлагч Аврагчаасаа зуурч, өөрөөс нь илүүтэй анхаарал хандуулж буй Нэгэн буй гэдгийг санах хэрэгтэй. ... (хх 266.2) XX 282.1

Сэтгэлээр унах, итгэл найдваргүй зүйлсийг бүү яриарай. Урам зоригтой зүйлсийг яриарай. Хүүхдэдээ өөрийгөө аварч чадна гэдгийг хэлж өгөөрэй. Эцэг эх хүүхдэдээ диваажингаас зуурч, Есүс Христ болох ургаа Хадан дээр хөлийг нь тавиж, хэзээд тус болох, баттай тусламж Есүсээс тусламж дэмжлэг авахад туслах болно. Хүүхэд тань аймшигтай гэм бурууг үйлдсэн ч үргэлжид хүүхдэдээ түүнийг нь сануулах нь зүрх сэтгэлээр эдгэхэд сайнаар нөлөөлөхгүй. Зүрх сэтгэлийг үхлээс аварч, олон төрлийн гэм нүглийг үйлдэхээс хамгаалахад зөв алхмуудыг авсан байх ёстой. (хх 267.1) XX 282.2

Тавьтиргүй Зан Чанарыг Засахын Тулд Бурханлаг Тусламжийг Эрж Хайгаарай.— Би эцэг эх бүрт, та бүхэн хэт түргэн зантай бол Бурханаас зан чанараа ялан дийлэх хүчийг гуйгаарай гэж захьдаг. Хэрэв та тэвчээргүй байх уруу татлагад орох юм бол нууцлаг өрөөндөө ороод өвдөглөн суугаад Бурханаас хүүхдэдээ зөв нөлөөг үзүүлэхэд туслаач гэж гуйгаарай. (хх 267.2) XX 283.1

Эхчүүдээ та хүүхдэдээ хатуу, ширүүнээр харьцаж байгаа бол Христээс бус харин өөр эзнээс суралцаж байна гэсэн үг. Есүс, “Миний ачааг нуруун дээрээ үүрч Надаас суралц; учир нь Би зүрх сэтгэлээ даруу, төлөв болгосон. Та зүрх сэтгэлээрээ амар тайвныг олох болно. Миний ачаа бол хөнгөн, Миний сорилт бол хөнгөн” гэж хэлсэн. Та гүйцэтгэж байгаа үүргээ хүнд хэцүү гэж бодох үедээ, бэрхшээл, сорилтондоо гомдоллож байгаа бол, уруу таталтыг даван гарах эрч хүчгүй боллоо гэж байгаа бол, тэвчээргүй байдлаа ялан дийлж чадахгүй байна, Христэд итгэгчдийн хичээл зүтгэл хэт өгсүүр, хүнд хүчир байна гэж байгаа бол Христийн ачааг үүрээгүй байгаа гэдгээ мэдрээрэй. Та Христийнх бус харин өөр эзний ачааг үүрч байна гэсэн үг. (хх 267.3) XX 283.2

Бурханлаг Төрхийг Харуулах нь.— Сүмд даруу, дөлгөөн зүрх сэтгэлтэй, тэвчээртэй, өрөвч хүмүүс хэрэгтэй байна. Тэд гэр бүлтэйгээ дээрх зан байдлаар харилцдаг байх болтугай. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өнөөгийн тав тухыг эрэлхийлэхээс илүү мөнхийн хэрэгцээг нь хангахыг хичээх хэрэгтэй. Тэд хүүхдүүдээ Эзэний гэр бүлийн бяцхан гишүүд болохыг хүлээн зөвшөөрч, Бурханлаг дүр төрх илрэн харагдахуйц арга зам руу удирдаж, хүмүүжүүлэх ёстой. (хх 267.4) XX 283.3