Хүүхдийн Хүмүүжил
Дөчин Гуравдугаар Бүлэг - Гэр Орны Хүмүүжил
Сайн Дэг Журам, Хүмүүжилтэй Гэр Бүлүүд.—Өөрсдийгөө Христэд итгэгчид гэж нэрлэж буй хүмүүс дэлхий дахинд дэг журам, хүмүүжилтэй, жинхэнэ Христэд итгэх итгэлийн хүчийг харуулсан гэр бүлүүдийг танилцуулан, харуулдаг байх үүрэгтэй.(хх 233.1) XX 245.1
Хүүхдүүдийг ухаалгаар сурган, хүмүүжүүлэх нь тийм ч амар зүйл биш. Та бүхэн эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ Эзэний шүүлт болон эмээхүйд суралцахыг зааж сургах үед бэрхшээл хүндрэлүүд гарна. Хүүхдүүд зүрх сэтгэлийг нь эзэмдсэн эсэргүүцлээ илэрхийлэх болно. Тэд хий дэмий зүйлсэд дурлаж, эрх чөлөөтэй байж, хүмүүжил, хүслээ хязгаарлах байдлыг үзэн ядна. Тэд хууран мэхэлж, худал хуурмагийг ярина. Олон тооны эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эдгээр алдаа дутагдлыг шийтгэхийн оронд бодит байдлаас иүүр буруулж, сохорсон мэт аашилж бодит утга учрыг нь ойлгож ухаарахыг хүсдэггүй. Тиймээс хүүхдүүд нь хууран мэхлэлтээ үргэлжлүүлж, Бурханы хүлээн зөвшөөрч чадахгүй зан чанарыг төлөвшүүлдэг. (хх 233.2) XX 245.2
Бурханы Үгэнд дэвшүүлж буй зарчмыг эцэг эхчүүд дургүй гэсэн нэрийдлээр үл тоомсорлосноор хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд муу нөлөөг үзүүлдэг. Олон тооны эцэг эхчүүд их хэмжээний хариуцлага үүрүүлж байгаа гэж үзсэнээс Бурханы Үгэнд бичигдсэн ариун зарчмуудад дургүйцдэг. Хэрэв эцэг эхчүүд үүнээс үүдэн бий болох эцсийн үр дүнг ажиглан харах боломжтой болох юм бол Бурханы арга зам бол хамгийн шилдэг ба амар тайван, аз жаргал зөвхөн Бурханы хүслийг дагаснаар бий болдгийг харах болно. (хх 233.3) XX 245.3
Хүүхдүүдийг Хязгаарлана Гэдэг Амар Ажил Биш.— Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал дунд хүүхдийн хүслийг хязгаарлаж, Библийн зөвт журмын дагуу зааж сургана гэдэг хүнд ажил. Эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх зарчмуудын дагуу эртний Абрахам адил гэр бүлээ удирдах тохиолдолд хүүхдүүд эцэг эхээ хэт болгоомжилж, шаардлагагүй нөхцөлд зааж, хязгаарлаж байна гэж боддог. (хх 233.4) XX 246.1
Хянаж Хязгаарлах Талаар Буруу Үзэл.—Эцэг эхчүүдээ хэрэв та Бурханы ивээлийг авахыг хүсэж байгаа бол Абрахамтай адил үйлдлийг хий. Бузар мууг хязгаарлаж, сайныг хөхүүлэн дэмж Хүүхдүүдийнхээ бузар хүсэл, зугаацлыг эсэргүүцэж байгаагаа тайлбарлахын оронд тушааж, шаардах шаардлага гарч болох юм. (хх 234.1) XX 246.2
Хүүхдээ ертөнцийн хүсэлдээ уруу татагдахыг нь зөвшөөрснөөр та хүүхдээ сульдан доройтож, бузар мууг үйлдэхдээ гарамгай болгон хувиргадаг. Ухаалаг эцэг эхчүүд үр хүүхдэдээ, «Сонголтоо дагаж, хүссэн газар луугаа явж, дуртай бүхнээ хий” гэж хэлэхийн оронд, «Эзэний заавар зөвлөгөөг сонс» гэж хэлдэг. Гэр бүлийн амьдралыг ялзруулахгүйн тулд ухаалаг журам, зааварчилгааг мөрдүүлэх хэрэгтэй. (ХХ 234.2) XX 246.3
Аханы Гэр Бүл Яагаад Сүйрэх Болов.—Ахантай холбоотой бүхэн яагаад Бурханы шийтгэлийг авах болсон талаар та бодож үзэж байсан уу? Тэд Бурханы хуулинд зааж сургаж буй агуу зарчмын дагуу сургагдаж, боловсроогүйтэй холбоотой. Аханы эцэг эх хүүгээ Эзэний үгэнд дуулгаваргүй хандах арга замуудыг заан сургасаар өсгөсөн байв. Түүний амьдралд мөрдлөг болсон зарчмууд түүнийг үр хүүхэдтэйгээ бузар муу арга барилаар хандахад хүртэл нөлөөлсөн. Хүний оюун ухаан бусдын оюун ухаанд нөлөөлдөг, Аханы гэр бүл шийтгүүлсэн нь бүгд түүний бузар муу гэм нүгэлд оролцсон болохыг харуулж байлаа. (хх 234.3) XX 246.4
Сохор Хайр, Энэрэл Хүүхдийн Төлөвшилтөнд Хамгийн Их Саад Болдог.—Эцэг эхийн үл тоомсорлох байдал бүх ертөнцийг нөмөрсөн байдаг. Бид ихэвчлэн цусан төрлөөр холбогдох хүмүүст сохор хайр энэрлийг үзүүлж байдаг. Энэ хайр энэрэл агуу хүч нөлөөтэй, Бурханаас эмээхүй, мэргэн ухаанаар тэнцвэртэй байж чаддаггүй. Эцэг эхийн сохор хайр, энэрэл хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд хамгаас их саад бэрхшээл болдог. Энэ нь Эзэний шаарддаг хүмүүжлийг үр хүүхдэдээ төлөвшүүлэхээс сэргийлсээр байдаг. Эцэг эхчүүд ихэнхдээ энэхүү сохор хайраас болон оюун ухаанаа дайчлан, бодож тунгаах чадваргүй болсон байдаг. Сохор хайр, энэрэл нь хайр хэмээх хуурамч хувцсаар хувцасласан бузар муу өршөөлийг үзүүлж байдаг зүйл юм. Энэ бол хүүхдийг сүйрэл рүү татах хүчтэй усны эргүүлэг адил юм. (хх 234.4) XX 247.1
Эцэг эхчүүд Бурханы хуулийг үл тоомсорлон өнгөц хайр энэрлийг үзүүлэх аюулд байнга унахад бэлэн байдаг. Олон тооны эцэг эхчүүд хүүхдэдээ таалагдаж, хүслийг нь хангахын тулд Бурханы хориглосныг зөвшөөрдөг. (ХХ 235.1) XX 247.2
Эцэг Эхчүүд Хүүхдүүдийн Хэн Болж Болох Байсан Хариуцлагыг Үүрдэг.—Эцэг эх гэр бүлийн багш нарын хувьд хүүхдийнхээ өмнө үүрсэн хариуцлагаа хэрэгжүүлэлгүй, зөв замаас хазайхаас хамгаалах санаачлагыг гартаа оруулаагүйгээс хүүхдээ хэн болон төлөвшиж болох байсан хариуцлагыг үүрдэг. (хх 235.2) XX 247.3
Хүүхдээ сохроор хайрлан энэрч, өөрсдийн хүсэл мөрөөдлийг дагаж, хүүхдээ хувиа хичээх хүсэлдээ автагдахыг нь зөвшөөрч, Бурханы өгсөн эрх мэдлээр гэм нүгэл болон бузар мууг буруутгалгүй байгаагаар эцэг эхчүүд Бурханыг хүндэтгэхээс илүү бузар муу үр хүүхдээ илүү хүндэтгэдэг болохоо харуулдаг. Тэд Бурханыг алдаршуулахаас илүү өөрсдийн нэр хүндийг хамгаалахыг чухалд тооцож, Эзэнд таалагдахаас илүү хүүхдийнхээ хүслийг хангахыг нь чухалчилдаг. ... (хх 235.3) XX 247.4
Хүмүүс буруу үйлдАийг буруутгах зүрх зориг дутсанаас болж асуудалд анхаарал тавилгүй, санаачлагагүй хандаж Бурханы гэр бүл болон сүмийг ариусгах ямар ч хичээл зүтгэлгүй болдог. Тэд энэ бүхнээс үүдэн бий болох бузар мууг шийдвэрлээгүй хариуцлагыг үүрнэ. Бид эцэг эх, пасторын эрх мэдлээр бузар мууг ухамсарлан шийдвэрлэхэд туслах үүрэгтэй ба энэ үүргээ ухамсарлаагүй бол бусдын үйлдэж буй бузар муу нь бидний үйлдэл хэмээн тооцогдох болно. (хх 235.4) XX 248.1
Ялгаварлаж Болохгүй.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ ялгаварлан гадуурхах алдааг санаандгүйгээр гаргадаг. Эцэг эхчүүд өөрсдийгөө бусдаас илүү авъяас чадвартай гэж тооцох үедээ хүүхдүүдээ хооронд нь ялгаварлаж эхэлдэг. Бусадтай харьцуулж, бусдыг шүүн тунгааж байгаа байдал үр хүүхдүүдээ илүү ухаалаг, адтай гэж шүүн тунгаах эхлэлийг тавьдаг. Хүний амьдралд ийм ялгаварлал байнга тохиолддог ч энэ нь шударга, Христэд итгэгчдэд байх ёстой зан чанар биш юм. Бид хүүхдийнхээ алдаа дутагдлыг залруулалгүй өнгөрснөөр их хэмжээний алдааг гаргадаг. (хх 236.1) XX 248.2
Бузар Муутай Хэзээ ч Бүү Эвлэр.— Бурханы засаглал бузар муутай хэзээ ч ямар ч түвшинд эвлэрдэггүй. Гэр бүл болон сургуульд хүүхдийн дуулгаваргүй байдлыг тэвчин өнгөрөөж болохгүй. Асран хамгаалж буй хүүхдийнхээ сайн сайхныг хүсэн мөрөөдөж буй ямар ч эцэг эх, багш нар хүүхдийн дуулгаваргүй байхыг хүсэн эрх мэдлийг эсэргүүцэх эсэргүүцэл, башир арга хэрэглэх, хариуцлагаас зугатсан хувиа хичээсэн зөрүүдлэлтэй эвлэрэхгүй. Буруу үйлдлийг хайр бус харин сэтгэлд нь нийцүүлэх хүсэл хүлээн зөвшөөрч, өөхшүүлдэг. Тэд гуйн гувшиж, авилгал өгснөөр хүүхдийг дуулгавартай байлгахыг хичээж, эцэстээ энэ нь тавьж буй шаардлагаа өөр буруу зарчмаар солиход хүргэдэг. (хх 236.2) XX 248.3
Өнөөгийн олон тооны гэр бүлд хэт их хувиа хичээх, дуулгаваргүй байдлыг засаж залруулахгүй өнгөрөөсөөр байна. Асуудлыг хэт их тэвчин өнгөрөөснөөр хүүхдийн зан чанарт хамгийн аймшигтай бузар муу маш ухаалаг, арга чаргатайгаар тогтон, төлөвшиж байна. Эцэг эхчүүд ийнхүү хүмүүжсэн хүүхэдтэйгээ үе үе хүлээн зөвшөөрөхийн аргагүй байдлаар харилцаж тэднийг эцэг, эх, ах, эгч дүү болон бүх хүмүүсийн хүндэтгэлийг алдах байдалд хүргэдэг. (хх 236.3) XX 248.4
Эцэг Эхчүүд Зөв Зарчмуудыг Ойлгож Чаддаггүй.—Эцэг эхчүүд Бурханаас даалган өгсөн эрх мэдлээ мулгуугаар ашиглаж байгааг хараад сэтгэл маань өвддөг. Амьдралдаа ухаалаг, тууштайгаар ханддаг хүмүүс хүүхдүүдийнхээ хүмүүжилд ашиглагдах ёстой зарчмуудыг ойлгож ухаарахгүй байна. Тэд хүүхдүүддээ зөв заавар зөвлөгөө, бурханлаг жишээ, гуйвашгүй шийдвэр хамгийн хэрэгцээтэй үед, ухаарал хэрэгтэй, хууран мэхлэлтэд автагдахдаа амархан, туршлагагүй оюун ухааныг нь уруу татах хаа сайгүй орших аймшигтай нөлөөнөөс хамгаалж, зөв зааварчилгааг өгч чаддаггүй. (хх 237.1) XX 249.1
Эцэг эхчүүд Бурханлаг төлөвлөгөөнөөс хөндийрч өөрсдийн хүсэл мөрөөдлийг хөөцөлдөж, төгс бус төлөвлөгөөг зохиосноор хүн төрөлхтөнд хамгийн аймшигтай зовлон бэрхшээл ирсэн. Ихэнх эцэг эхчүүд сэтгэлийн хөдлөлдөө удирдуулж байна. Тэд хүүхдүүдийнх нь одоогийн болон ирээдүйн сайн сайханд ухаалаг хүжүүжил чухал болохыг умартдаг. (ХХ 237.2) XX 249.2
Бурхан Хариуцлагагүй Байх Шалтгийг Хүлээн Зөвшөөрдөггүй.—Хүүхдүүд эцэг эхийн буруу хүмүүжлээр дамжуулан зүрх сэтгэлдээ эсэргүүцэх сэтгэлийг төлөв- шүүлсэн байдаг. Хэрэв хүүхдийг зөв хүмүүжүүлсэн байсан бол хүүхэд зөв сайн, нийцэлтэй зан чанартай болох байсан. (XX 237.3) XX 249.3
Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх, сургах, зааварлах хүчийг эзэмшдэг ч энэ бүх хүч чадлаа Бурханы төлөө зарцуулах хэрэгтэй. Бурхан хүмүүсээсээ ариун, алдаа дутагдалгүй, гуйвж дайваагүй дуулгавартай байдлыг шаарддаг. Тэрээр дээрх шаардлагыг огоорогчийг ямар ч нөхцөлд тэвчихгүй. Хүүхдээ зөв удирдаагүй ямар ч шалтгааныг Тэрээр хүлээн зөвшөөрөхгүй. (хх 237.4) XX 249.4
Зөрүүдлэх Зан Чанарыг Ялан Дийлээрэй.— Зарим хүүхдүүд байгалиасаа бусдын санаа бодлыг эсэргүүцэж, дуулгавартай байхыг эсэргүүцдэг. Тэд энэ зан чанараасаа болон бусдад таалагддаггүй. Нийтэч бус болон хувирдаг. Хэрэв эх хүн ийм зан чанарын асуудлыг шийдвэрлэх мэргэн ухаангүй бол тухайн хүүхдийн амьдрал хамгийн аз жаргалгүй үйл явдлаар дүүрнэ. Ийм хүүхдүүд өөрсдийгөө сүйрэл рүү дагуулдаг. Хүүхдүүд бага байхдаа ч бус харин нас тогтох хүртлээ зөрүүдлэх зан чанартай болох нь ямар аймшигтай байх вэ. Тэд бага наснаасаа бусадтай нийцэж сураагүйгээс болж идэр насны залуу, охид болсон ч эелдэг зөөлөн бус болж, хүүхдээ хязгаарлаж, хянаж сураагүй эхдээ их л асуудлыг бэлэглэх юм. (хх 237.5) XX 250.1
Хүүхдэдээ Хэзээ ч, мЧи Хэзээ ч Өөрчлөгдөхгүй Юм Байна” Гэж Хэлээрэй.—Та хүүхдэдээ хэзээ ч, «Би чамайг өөрчилж чадахгүй юм байна” гэж хэлээрэй. Бид Бурханы хаан ширээнд очих боломжтой байгаа нөхцөлд эцэг эхчүүд бид бүхэн ийм үгсийг хэлэхээс ичих хэрэгтэй. Та Христэд хандан хүүхдээ Түүн дээр авчрахад туслаач хэмээн чин сэтгэлээсээ уйлан гуйгаарай. (хх 238.1) XX 250.2
Гэр Бүлийг Удирдах Аргыг Тууштайгаар Судлаарай.— Зарим эхчүүд бусдад байдагтай адил гэр бүлээ удирдах чадвар байхгүй ба энэ чадвар бол ер бусын чадвар гэж хэлж байгааг сонссон. Энэ тал дээр чадвар багатай хүмүүс гэр бүлээ удирдах чадварыг хамгаас илүү хичээл зүтгэл гарган судлах хэрэгтэй. Гэхдээ бусдын үнэтэй зөвлөгөө, зааврыг ямар ч бодож, тунгаалгүйгээр шууд хэрэгжүүлж болохгүй. Тэд бүх эхчүүдэд тохиолдож буй нөхцөл байдал болон гэр бүлд буй онцгой дүр төрх, зан байдалд тааруулан харилцаж чадахгүй. Эхчүүд бусдын туршлагыг анхааралтай судалж, бусдын болон өөрсдийн арга барилын ялгааг ойлгон мэдэрч, үнэ цэнэтэй мэт харагдах арга барилыг анхааралтайгаар шалган нягтлах хэрэгтэй. Хэрэв нэг төрлийн хүмүүжүүлэх арга барил хүсэж байсан үр дүнг гаргахгүй байгаа бол өөр төлөвлөгөөг ашиглаж үр дүнг нь анхааралтай судлах хэрэгтэй. (хх 238.2) XX 250.3
Эхчүүд хамгаас илүү бодож тунгаах, шалган нягтлахад анхаарлаа хандуулж сурсан байх ёстой. Хэрэв энэ арга барилыг суулгахаар хичээн зүтгэх юм бол өөрт байхгүй гэж бодож байсан чадваруудаа нээн олж, хүүхдүүддээ зөв сайн зан чанарыг төлөвшүүлж сурна гэсэн үг. Эх хүний хичээл зүтгэл, тунгаан бодсоны үр дүн дуулгавартай, энгийн даруу, зохистой, ариун шударга байдлаар илрэн харагдаж, хийж гүйцэтгэж буй ажил үйлс нь хангалттай үр жимсийг ургуулна. (хx 238.3) XX 251.1
Эцэг Эхчүүд Хүмүүжүүлэх Арга Барилдаа Нэгдмэл Байх Естой.—Эхчүүд хүүхдүүддээ сайн Христэд итгэгч үндсийг тавихын тулд эцгүүдтэй сайтар нэгдэж, хамтарсан байх ёстой. Хүүхдээ эрхлүүлж буй эцэг хүүхдээ засан хүмүүжүүлэхэд сайхан мэдрэмж өгдөггүй учраас гэсэн нэрийдлээр хүүхдүүдийнхээ алдаа дутагдлыг нүд анин өнгөрөөдөг байж болохгүй. (хх 239.1) XX 251.2
Хүүхдийн оюун ухаанд зөв зарчмууд суусан байх ёстой. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх ажилд нэгдэх юм бол, хүүхэд өөрөөс нь юу шаардаж байгааг ойлгодог. Харин хэрэв эцэг үг болон харцаараа эхийн хүмүүжүүлж байгаа аргыг хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол, эхийн хүмүүжлийг хэт хатуу гэж үзэж, хатуу хүмүүжлийг нь илж таалах, буруу үйлдлийг нь хүлээн зөвшөөрөн зөөлрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол хүүхэд удахгүй сүйрэх замдаа орно. Эрхлүүлж байгаа эцэг эх хүүхдээ хууран мэхэлж байдаг ба хүүхэд удалгүй хүссэнээ хийж гүйцэтгэх хүсэлдээ автагддаг. Ийм гэм бурууг үйлдэж байгаа эцэг эх хүүхдийнхээ зүрх сэтгэлийн сүйрэлд хариуцлага хүлээнэ. (хх 239.2) XX 251.3
Хайр Энэрэл, Эрх Мэдлийн Нөлөөг Холбох нь.— Диваажингийн нигүүлслийн гэрэл зан чанарыг тань гэрэлтүүлж, гэр орон тань нарны гэрлээр дүүрэх болтугай. Гэр бүл тань амар тайван, тааламжтай үг яриа, баяр хөөртэй дүр төрхөөр бялхах болтугай. Энэ нь сохор хайр энэрэл, гэм нүглийг ухаалаг бусаар хүлээн зөвшөөрч буй уян зөөлөн байдал, эсвэл хэт хатуурхах, хүүхдүүдэд бүх удирдлагыг өгч буй хуурамч хайр, эцэг эхчүүдийн тогтворгүй зан чанарын боол болгох байдлаар илрэн харагддаггүй. Эцэг эхчүүд ялгаварлаж, дарангуйлж болохгүй, харин үүний оронд хайр энэрэл болон эрх мэдлээ хослуулан гэр бүлээ зөвөөр хүмүүжүүлдэг байх ёстой. (хх 239.3) XX 251.4
Хүмүүжүүлэх Явцдаа Бурханы Зан Чанарыг Жишээгээ Болгоорой.— Библийн зааврыг зааж сургахдаа тууштай, шийдэмгий байгаарай. Гэхдээ ямар нэгэн төрлийн бузар хүсэлдээ удирдуулж болохгүй. Та бяцхан хүүхдийнхээ өмнө шалтгаангүйгээр хатуурхаж, учир шалтгаангүйгээр уурлаж бухимдах үедээ үзүүлж байгаа зан чанараа төлөвшүүлж өгч байна гэдгээ битгий мартаарай. Бурхан таныг хүүхдээ Бурханы удирдлаган дор байгаа ухаалаг багш адил зөвөөр хүмүүжүүлэхийг шаарддаг. Хэрэв Бурханы өөрчлөн шинэчлэх хүч гэр бүлд тань оршиж байгаа бол та өөрөө байнга суралцагч болон хувирна. Та Христийн зан чанарыг харуулж буй нэгэн болж, энэ талаар хийж гүйцэтгэж байгаа үйлс бүр тань Бурханы тааллыг олно. Эзэний гэр бүлийн бага залуу гишүүдийн төлөө хийж гүйцэтгэх үүргээ хэзээ ч битгий умартаарай. Эцэг эхчүүдээ та бүхэн гэр бүлийн гэрэл гэгээ юм шүү. Тиймээс эелдэг зөөлөн үгс, уянгалаг сайхан дуу хоолойгоор гэрэл гэгээгээ цацруулаарай. Та өөрийгөө хянан Бурханд хандан залбирч буй байдлаараа дамжуулан хүүхдийн зүрх сэтгэлд шигдсэн өргөсийг зайлуулаарай. Ингэснээр тэнгэр элчүүд гэрт тань гийж буй гэрлийг хараад ирэх болно. Таны хүүхдэдээ үзүүлж буй хүмүүжил зөв удирдаж буй гэр бүлээс тань дэлхий дахинд хүчтэй, ил тод гэрлийг цацруулах болно. (хх 240.1) XX 252.1
Зөв Зарчмуудаас Гуйвахгүй Байх нь.—Эрт цагт эцэг эхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг байсан. Тухайн үед хүүхдүүд эцэг эхийн хяналтанд байж, эцэг эхээ хүндэтгэж, эмээдэг байж. Харамсалтай нь, дэлхийн сүүлчийн өдрүүдэд энэ бүхэн эсрэгээрээ эргэх болно. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хяналтанд орсон байна. Тэд хүүхдүүдийнхээ хүслийг үгүйсгэхээс айн эмээж байгаа учраас хүслийг нь биелүүлэхээс өөр аргагүй болж байна. Гэвч хүүхдүүд эцэг эхийнхээ гэр оронд байгаа тохиолдолд эцэг эхээсээ хамааралтай байх ба эцэг эхийнхээ үгэнд орох ёстой. Эцэг эхчүүд үгэнд орох нь тэдний үүрэг болохыг ойлгуулан, шийдвэртэй алхмыг хийж гүйцэтгэдэг байх ёстой. (хх 240.2) XX 253.1
Дуулгаваргүй Байдлаа Засахгүй бол Тууштай, Хатуу Алхмуудыг Аваарай.— Зарим хүслээ захирч чаддаггүй, амар жимэр байдлыг хүсэн мөрөөддөг эцэг эхчүүд хүмүүжилгүй хөвгүүдээ гэр орноосоо зугтаах вий хэмээн эрх мэдлээрээ удирдахаас айж эмээдэг. Тэд хүүхдүүдээ гэрээсээ дайжихын оронд гэртээ байгаад, эцэг эхийн хангаж буй бүхнийг эдэлж хэрэглэж байсан нь дээр гэж үзсэн учраас гэр бүлийн болон тэнгэрлэг эрх мэдлийг уландаа гишгэхийг зөвшөөрдөг. Ийм хүүхдүүдэд хүсэн мөрөөдөж буй эрх чөлөөг нь бүрэн эдлүүлж үзүүлэх нь ашиг тустай байх вий, тэд амьд явахын тулд ихээхэн хичээл зүтгэл хэрэгтэй болохыг ойлгох болно. Гэр орноо орхин явахаар сүрдүүлж байгаа хүүхдүүдэд эцэг эхчүүд, «Хүү минь, хэрэв чи гэр бүлийн шударга, зөв дүрэм журамтай үл нийцэж, гэрээсээ явъя гэж шийдсэн бол бид чамайг хориглохгүй. Хэрэв чи дэлхийн амьдралыг багаас чинь хайрлан өсгөсөн эцэг эхийн хайр халамжаас илүү нөхөрсөг, зөөлөн гэж бодож байгаа бол өөрийгөө буруу бодож байна гэдгээ суралцах хэрэгтэй. Чи эцгийнхээ гэрт буцан ирэхийг хүсэж байгаа бол эцгийнхээ эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм тохиолдолд бид чамайг гэртээ тавтай урьж оруулна. Хүн бүр бие биенийхээ өмнө хариуцлагатай байх ёстой. Чи эцэг эхийн халамжинд байж хувцас, хоол хүнсээр хангуулж байгаа бол гэр бүлийн дүрэмд захирагдаж, хүмүүжилтэй байх үүрэгтэй. Гэр орон маань тамхины утаа, согтуурхаж, бузар муу үгс хэлж байгаа байдлаар бохирдсон байх ёсгүй. Би Бурханы тэнгэр элчүүдийг гэртээ ирүүлэхийг хүсэж байна. Хэрэв чи Сатанд үйлчлэхээр бүрмөсөн шийдсэн бол гэрээсээ явж хайртай дуртай гэж буй нийгэмтэйгээ нэгдээрэй” гэж хэлж болох юм. (хх 241.1) XX 253.2
Ийм арга барил дордож буй олон мянган хүмүүст замнаж буй замаа хянахад тус болно. Хүүхдүүд маш буруу үйлдлийг хийсээр байна гэдгээ мэдсээр байдаг, харин ухаалаг бус эхчүүд тэднийг аргадан гуйж, гэм бурууг нь нуун далдалдаг. Зарим дуулгаваргүй хүүхдүүд хяналт тавих эрч хүч, урам зориггүй болсон эцэг эхээсээ болж өндөрт өргөмжлөгддөг ... Ийм хүүхдүүд дуулгавартай болдоггүй. Ийм эцэг эхчүүд хүүхдүүдээ буруу үйлдлийг нь мунхагаар хүлээн зөвшөөрснөөр Бурханыг үл хүндэтгэх, үл тоомсорлоход хүргэдэг. Сургууль, дээд сургуулиудад ийм байдлаар дуулгаваргүй, эсэргүү болсон хүүхэд залуучууд удирдаж, хянахад хамгийн хүнд хүүхдүүд болон хүмүүжсэн байдаг. (хх 241.2) XX 254.1
Зөвийг Үйлдэхдээ Шантрахгүй Байгаарай.—Эцэг эхчүүдийн ажил дуусдаггүй. Эцэг эхчүүд нэг өдөр эрч хүчтэй хичээгээд дараагийн өдөр хүүхдээ үл тоомсорлож болохгүй. Олон хүмүүс хичээж зүтгэхэд бэлэн байдаг ч цааш тууштайгаар үргэлжлүүлэх хүсэлгүй болдог. Тэд агуу зүйлсийг хийж, агуу золиосыг гаргахыг хүсдэг. Гэвч тэд өдөр тутмын байнгад анхаарал халамж тавих жижиг сажиг үүргээсээ шантарч эхэлдэг. Буруу хүсэл мөрөөдлийг шаардлагатай үед нь тайрч, хүмүүжүүлэх шаардлагатай. Бид бага багаар өдөр бүр шаардлагын дагуу зааварчилж, буруутгаж, урамшуулдаг байх хэрэгтэй. Тэд хүүхдүүдээ алдаа дутагдлаа засаж, зөв сайн зан чанарыг бүрмөсөн төлөвшүүлэхийг хүсдэг боловч энэхүү оргилд алхам алхмаар бус харин шууд хүрэхийг хүсдэг. Тэд хүсэл мөрөөдлөө агшин зуур хэрэгжээгүйг мэдрээд зүрх сэтгэлээр унадаг. Ийм байдалд байгаа хүн бүр элчийн бичсэн дараах үгсэд анхаарал хандуулах хэрэгтэй, “Сайныг үйлдэхдээ шантрахгүй байцгаая: учир нь бид цаг нь болоход хэрэв шантраагүй бол хангалттайг хураан авах болно.” (ХХ 242.1) XX 254.2
Шаббат өдрийг ариунаар сахьдаг хүүхдүүд эрх чөдөөтэй биш байгаадаа түүртэж, эцэг эхээ хэт хатуу байна гэж дүгнэж болох юм. Тэд өнөө болон ирээдүй болон мөнхийн сайн сайхныг нь санан хүсэж буй хүмүүсийнхээ эсрэг болж зүрх сэтгэлийн хувьд хатуу болж, зүрх сэтгэл нь сэтгэл ханамжгүй болж, аз жаргалгүй бодлыг тээж магадгүй. Гэвч хэрэв хүүхдүүд хэдэн жил тэсвэрлэх юм бол яваандаа эцэг эхдээ олон жилийн туршид тууштай, хатуу чандаар анхаарал халамжаа үзүүлж байсанд талархаж, ерөөх болно. (XX 242.2) XX 255.1
Бурханы Үгнээс Заавар Зөвлөгөө Өгөөрэй.— Хүүхдүүдийг алдаа гаргасан тохиолдолд эцэг эхчүүд хүүхдүүдийн асуудалд тохируулан хайр энэрэлтэйгээр Бурханы Үгнээс уншиж өгөх хэрэгтэй. Хүүхдүүд соригдон, уруу татагдаж, сэтгэлээр унах үед амар тайвны нандин үгсээс уншиж, Есүст итгэж найдахад зөөлнөөр удирдан чиглүүлээрэй. Ийнхүү залуу оюун ухаан нь ариун, дээд зарчмууд руу чиглэнэ. Бурханы үнэний сургамж зүрх сэтгэлийг өөрчлөн шинэчлэх үед амьдралын хүнд асуудлууд болон Бурханы хүн төрөлхтөнтэй хэрхэн харилцдаг болох нь ойлгогдож, сэтгэн бодох чадвар илүүтэй ашиглагдаж, зөв шүүн тунгаах боломжтой болдог. Эцэг эхчүүд ийн хүүхдүүдийнхээ зан чанарыг өдөр тутам төлөвшүүлж, тэд ирээдүйн амьдралдаа бэлтгэгдсэн байх юм. (хх 242.3) XX 255.2