Боловсроа

58/66

Гучдугаар Бүлэг - Итгэл Ба Залбирал

“Итгэл бол бидний найддаг зүйлсийн
бодит байдал.” “Та нар юуны төлөө
залбирч, гуйж байна, түүнийгээ авсан
гэдэгтээ итгэгтүн.

Итгэл гэдэг нь Бурханд итгэж найдах гэсэн үг. Бурхан биднийг хайрладаг ба бидэнд юу нь сайн болохыг мэддэг гэдэгт итгэнэ гэсэн үг. Тийм ч учраас бид өөрсдийн арга замаас татгалзан, Түүний замаар замнах шийдвэрийг гаргадаг. Бидмэдлэггүй, харанхуй байдлынхаа оронд Түүний мэргэн ухааныг, дорой байдлынхаа оронд Түүний хүч чадлыг, гэм нүгэлтэй байдлынхаа оронд Түүний ариун, шударга зан байдлыг хүлээн авдаг. Бидний амьдрал, бид бүхэн аль хэдийн бүхэлдээ Түүнийх болсон. Бид итгэлээрээ Бурханы ивээл хайр болон Түүнийг бүхний Эзэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үнэн, ариун, зөв шударга зан байдал амьдралыг амжилтанд хүргэх нууцууд хэмээн тооцогддог. Бид итгэлээрээ амьдралын дээрх зарчмуудыг хүлээн авдаг. Бо 301.1

Сайн сайхан мэдрэмж, хүсэл зорилго бүхэн Бурханаас ирсэн бэлэг байдаг. Бид итгэлээрээ Бурханаас жинхэнэ өсөлт, амжилтыг гаргах амьдралыг хүлээн авдаг. Бо 301.2

Бид итгэлээ хэрхэн амьдрал дээрээ хэрэгжүүлэхийг маш энгийнээр ойлгосон байх ёстой. Бурханы амлалт бүр нөхцөл болон болзол заасан байдаг. Хэрэв бид Бурханы хүслийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол, Түүний хүч чадал биднийх болж хувирна. Бурханы өгөхөөр амласан бэлэг нь амлалтанд нь байдаг. мҮр нь Бурханы үг.м Лук 8:11. Царсны боргоцойноос царс ургадагтай адил, Бурханы сайхан бэлэг амлалтанд нь оршиж байдаг. Хэрэв бид амлалтыг хүлээн авсан бол Бурханы бэлгийг хүлээн авсан гэсэн үг. Бо 301.3

Бурханы бэлгийг авах боломжийг бүрэлдүүлж өгдөг итгэл маань өөрөө гайхамшигтай бэлэг юм. Итгэлийн бэлгийг хүн бүр өөр өөр хэмжээтэй авсан байдаг. Итгэл нь Бурханы үгийг хэр зөв зохистой ашиглан, хэрэгжүүлснээс шалтгаалан өсөн хөгжиж байдаг. Итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд, бид итгэлээ үгтэйгээ байнга холбох хэрэгтэй. Бо 302.1

Сурагчид Библийг судлахдаа Бурханы үгийн хүчийг мэдэрсэн байх ёстой. Дэлхий бүтээгдэх үед, “Түүнийг айлдахад тэр нь биелсэн. Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.” Тэрээр “байхгүйг байгаагаар дуудагч” (Дуулал 33:9; Ром 4:17); Бурхан үгээ хэлэхэд, бүх зүйлс бүтээгдсэн. Бо 302.2

Бурханы үгэнд итгэсэн хүмүүс, өөрсдөө ямар ч хүч чадалгүй боловч дэлхий дахины эсэргүүцэл, дарамтыг даван гарч чадсан байдаг. Енох, бузар муу, дооглон тохуурхагч үеийн нөлөөг эсэргүүцэн зүрх сэтгэлээрээ ариун байж, ариун шударга амьдралаар амьдарч, итгэлээсээ бат зуурч, зөв шударгаар ялалт байгуулж чадсан; Ноа гэр бүлийн хамт агуу оюун ухаан, бие махбодын хүч чадлыг эзэмшсэн боловч ёс суртахууны хувьд хэт доройтолд орсон хүмүүсийн эсрэг зогссон; Израилийн ард түмэн Улаан тэнгисийн эрэг дээр сул дорой боолууд болон зогсож байхдаа дэлхийн хамгийн хүчирхэг үндэстний цэргийн довтолгоотой нүүр тулсан; Бурханы амлалтын дагуу хаан ширээг залгамжилсан хоньчин хүү Давид, олон жилийн турш хаанчилсан, эрх мэдэлээсээ бат зуурахыг хичээсэн Саулын эсрэг зогссон; Дүрэлзэх гал руу шидэгдсэн Шадрах болон түүний нөхөд хаан суудал дээрээс захирах Небухаднезарын эсрэг; арслангийн нүхэн дэх Даниел, хаант улсын эрх мэдлийг атгасан дайснуудынхаа эсрэг зогссон; загалмай дээрх Есүс Ромын удирдагчийг өөрсдийн хүслээр удирдаж байсан Иудейн тахилч, удирдагчдын эсрэг; цаазлуулан шийтгүүлэхээр гинжлэгдсэн Паул, дэлхийн хамгийн хүчирхэг дарангуйлагч Нерогийн эсрэг зогссон. Бо 302.3

Дээрхтэй адил жишээ зөвхөн Библи дээр бичигдсэн байдаггүй. Эдгээр жишээнүүд хүний бүх үеийн түүхэнд бичигдэн тэмдэглэгдсэн байдаг. Хугунотст оршиж байсан Уаудочууд, Вайклийф болон Хасс, Жером болон Лютер, Тиндэйл болон Кнокс, Зинзердомф болон Уэслий, бусад олон хүмүүс Бурханы үг хүний эрх мэдэл, хүч, бузар мууг дэмжсэн хууль тушаалаас хүчтэй болохыг гэрчлэн харуулсан. Эдгээр хүмүүс бол дэлхийн жинхэнэ язгууртнууд байсан. Эдгээр хүмүүс бол хаанчлалыг залгамжлагчид юм. Өнөөгийн залуус эдгээр хүмүүсийн амьдралаар амьдрахаар дуудагдах ёстой. Бо 303.1

Итгэл амьдралын агуу үйлсээс дутуугүй жижиг үйлсэд шаардлагатай байдаг. Итгэл амьдрал дээр хэрэгжсэнээр Бурханы амьдралыг тэтгэгч хүч чадал өдөр тутмын үйл ажиллагаа, сонирхлоор бодит болж эхэлдэг. Бо 303.2

Хүний хувьд амьдрал бол явж үзээгүй зам юм. Энэхүү амьдралынхаа замд бид дотоод сэтгэлийнхээ хувьд биеэ даасан, ганцаарчилсан аялал хийдэг. Бидний дотоод сэтгэлийг ямар ч хүн бүрэн хуваалцаж, дотоод сэтгэлийн үйл ажиллагаатай оролцож чадахгүй. Бяцхан хүүхэд амьдралын аяллаа эхлүүлэхдээ хүссэн хүсээгүй өөрийн амьдралын замаа сонгох шаардлагатай болдог. Хүүхэд мөнхийн амьдралд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болдог тул чин сэтгэлээсээ жинхэнэ, шударга Удирдагч, Туслагчид итгэх гэж хичээх нь чухал юм! Бо 303.3

Уруу татлагаас хамгаалагдахад, үнэн болон ариун шударга амьдралаар амьдрах хүсэл мөрөөдөлтэй болоход Бурханы оршихуйтай зүйрлэх нөлөө гэж байдаггүй. “Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.” Тэрээр мТаны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм.” Еврей 4:13; Хабаккук 1:13. Египетийн завхруулал дунд байх үед дээрх бодол Иосефийг хамгаалж байсан. Тэрээр уруу татлагад орох үедээ уруу татлагыг эсэргүүцсэн тууштай хариулт өгдөг байсан: Тэрээр, мби яаж... их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» Эхлэл 39:9. Хэрэв ийм итгэлийг олж авсан бол хүн бүр гайхамшигтай хамгаалалтанд орох болно. Бо 303.4

Хүүхдүүдийн хувьд бэрхшээл зовлонг бий болгож байдаг бүх айдас хүйдэс Бурханы оршихуйхуйн мэдрэмжээр арилан алга болно. Хүүхэд бүр оюун ухаандаа, мЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, Тэднийг авардаг.” Дуулал 34:7 гэсэн амлалтыг оруулсан байх ёстой. Хүүхдэд уулын хотод байсан Елишагийн гайхамшигтай түүхийг уншуулаарай. Зэвсэглэсэн дайсны цэргүүд болон Елишагийн хооронд хүчирхэг тэнгэрийн элч нар олноороо зогсож байсан. Мөн цаазлуулах ял сонсон шоронд сууж байхад Бурханы тэнгэр элч Петрт үзэгдсэн тухай уншиж өгөөрэй. Түүнийг тэнгэрийн элч нар зэвсэглэсэн харуулууд, дангинатал цоожлон бэхлэсэн хүнд төмөр хаалгануудын дундуур ямар ч аюулгүйгээр дагуулан гарсан. Хүнд хүчир ажил, залбирал, мацаг барилтанд ядарч туйлдсан хоригдол Паул шүүгдэн, цаазлуулахаар явж байх замдаа далайн хүчтэй шуурганд нааш цааш шидэгдэж байсан цэргүүд, далайчдад урам зориг, итгэл найдварын үгсийг хэлсэн талаар уншиж өгөөрэй: мОдоо харин би та нараас эр зоригтой байхыг хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй. . . Урьд шөнө миний харьяалагддаг болон миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсож” Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон.” Паул амлалтанд итгэх итгэлээрээ хамт яваа хүмүүстээ хандан, мта нарын хэний ч толгойноос ширхэг үс ч унахгүй гэлээ.” Түүний хэлсэн үгс биелэгдсэн. Хуурамч, бузар шүтлэгтэй цэргүүд, далайчдаар дүүрэн байсан усан онгоцон дээр Бурханы ашиглаж болох нэг л хүн байснаар усан онгоцон дээр байгсад амь хэлтрүүлэгдсэн. “Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн.” Үйлс 27:22-24, 34, 44. Бо 304.1

Эдгээр түүхүүдийг зүгээр л уншин, гайхшрах бус харин эрт цагийн Бурханы боолуудын сэтгэлд байсан шиг итгэл бишрэлийг бий болгохын тулд бид нар өгсөн. Бурхан итгэл агуулсан зүрх сэтгэлээр Түүний хүч чадлын суваг болохыг хүссэн хүмүүсийн зүрх сэтгэлд урьд биелүүлж байсан шиг гайхамшгуудыг бид нарыг ашиглах биелүүлэх хүсэлтэй байна. Бо 305.1

Өөртөө итгэх итгэл нь суларснаар өөрсөддөө анхаарал хандуулахаа больж, амьдралынхаа хариуцлагыг ухамсарлахгүй байгаа хүмүүсийг Бурханд итгэхэд нь дэмжин туслаарай. Өөрсдийгөө дэлхийн түм буман хүмүүсийн л нэг, ямар ч тусламж үзүүлсэн сайжрах боломжгүй гэж боддог олон тооны хүмүүс элч Паулын адил итгэл найдвартай болох боломжтой. Тэрээр, мнадад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” Филиппой 4:13 гэж хэлсэн. Бо 305.2

Итгэл буруу зүйлсэд дургүйцэн гомдоллодог хүүхдэд гайхамшигтай сургамжуудыг өгдөг. Бузар мууг эсэргүүцэх, буруу үйлдэлтэй нэгэнд хариуцлага тооцох нь шударга ёсыг эрхэмлэгч, эрч хүч, идэвх санаачлагатай зан чанараас урган гардаг. Ийм хүүхдэд Бурхан бол зөв шудрагыг мөнхөд сахин хамгаалагч болохыг зааж сургаарай. Бурхан Өөрийн хамгаас их хайрладаг хүмүүсийнхээ төлөө маш их анхаарал халамж үзүүлдэг учраас хамгаас илүү Дотно Хайртай Нэгнээ биднийг авруулахаар өгсөн. Бурхан буруу үйлдэл хийдэг хүн бүрээс хариугаа авна. “Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цөцгийд хүрдэг.” Зехариа 2:8. Бо 305.3

“Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө... Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт, Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.” Дуулал 37:5, 6. Бо 306.1

“ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно. Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.” Дуулал 9:9, 10. Бо 306.2

Бурхан бидний төлөө үзүүлдэг хайр энэрлээ бусдад үзүүлэхийг бид нараас хүсэж, шаарддаг. Түргэн зантай, өөртөө хэт итгэсэн, өс хонзон санадаг хүмүүст Өөрийгөө даруу, хүлцэнгүй болгон, нядлуулах гэж буй хурга, ноосоо хяргуулахаар эсэргүүцэл үзүүлэлгүй хэвтэж буй хонь адил Нэгэнийг олж харахад нь туслаарай. Хүмүүс гэм нүглийг жадалсан, бэрхшээл зовлонгийн маань төлөө шаналан зовсон Нэгэнийг олж харахад туслаарай. Ингэснээр хүмүүс аливаа бэрхшээлийг тэвчээртэйгээр даван туулж, бусдын төлөө шаналж, уучилж өршөөхөд суралцах болно. Бо 306.3

Христэд итгэсэн итгэлээр дамжуулан бидний зан чанарын бүх доголдолууд бүрэн дүүрэн болж, бузар муу бүхэн маань цэвэршүүлэгдэж, алдаа дутагдлууд маань засагдаж, бүх талаараа төгс төгөлдөр болох болно. Бо 306.4

“Түүн дотор та нар төгс болгогдсон.” Колоссай 2:10. Бо 306.5

Залбирал, итгэл хоёр хоорондоо маш нарийн холбоотой зүйлс учраас бид хамтад нь судлах хэрэгтэй. Итгэлийн залбирал бол Бурханы ухаан юм. Амьдралаа амжилтаар дүүргэхийг хүсэж байгаа хүн бүр энэхүү ухааныг ойлгосон байх ёстой. Христ, мТа нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно.” Марк 11:24. Бурхан бидний гуйн залбирч байгаа зүйлс маань Түүний хүслийн дагуу байх ёстой хэмээн маш тодорхой өгүүлсэн. Бид Бурханы амласан амлалтын дагуу залбиран гуйх хэрэгтэй. Бидний залбирлын хариулт Түүний хүслийг биелүүлэхэд ашиглагддаг байх ёстой. Болзол нь бүрэлдсэн тохиолдолд эртний амлалтууд амьдралд биеллээ олдог. Бо 306.6

Бид гэм нүглээ уучлуулах, Ариун Сүнсийг гуйн ирүүлэх, Христийнхтэй адил зан чанартай болох, Бурханы ажлыг хийхэд шаардлагатай мэргэн ухаан, хүч чадлыг олж авах зэргийн бүх төрлийн бэлгийг авахаар залбирч болно. Бид гуйсан зүйлсээ авна гэдэгт итгэх хэрэгтэй, бид гуйлтаа хүлээн авсанд талархан Бурханд талархах хэрэгтэй. Бо 307.1

Бид ивээл хайрын баталгааг өнгөцөөр харах гэж хичээж болохгүй. Бурханы бэлэг амлалтаар дамжин оршиж байдаг. Бид Бурхан амласан амлалтаа биелүүлэх бүрэн чадвартай гэсэн итгэлтэйгээр амьдралаа удирдан урагшлах ёстой. Бидний амлалтаар дамжуулан авсан бэлэг маань хамгийн хэрэгцээтэй үед бид нар дээр бууж ирэх болно. Бо 307.2

Бурханы үгээр амьдарна гэдэг маань Бурханд бүх амьдралаа зориулна гэсэн утгыг агуулдаг. Бурханд бүхнээ зориулсан хүн Бурханы хүслээр удирдуулж, Түүнд тогтмол найдах ёстойгоо мэдрэх болно. Залбирал нь зүрх сэтгэлийн амь амьдрал тул хамгаас илүү зайлшгүй чухал зүйл юм. Гэр бүлийн, олон нийтийн залбирлууд өөр өөрсдийн хэрэгцээг хангаж байдаг боловч ганцаарчилсан, нууцаар залбирсан залбирал зүрх сэтгэлийг амь амьдралаар тэтгэдэг. Бо 307.3

Мосе Бурханы алдар суу гэрэлтэн орших гайхамшигтай өргөөний загварыг уулан дээр байхдаа олж харсан. Бид ч гэсэн Бурханы уулан дээр гарах үедээ, нууцаар Бурхантай харилцаж байхдаа Түүний хүн төрөлхтөнд зориулан өгсөн төгс төлөвлөгөөг төсөөлөн бодох боломжтой болдог. Ийм байдлаар бид Бурхантай адил зан чанарыг төлөвшүүлэн бий болгож, Түүний, мБи тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно” 2 Коринт 6:16 гэсэн амлалтыг биелүүлэх боломжийг бүрэлдүүлэн бий болгодог. Бо 307.4

Есүс дэлхийн амьдралаар амьдарч байх үедээ ганцаарчилсан залбиралд цаг зарцуулснаар мэргэн ухаан, хүч чадлыг олж авдаг байсан. Залуучууд Есүсийн жишээний дагуу нар жаргасан, шөнийн одод гялалзан асаж буй чимээгүй цаг мөчид тэнгэрийн Эцэгтэйгээ дотно харилцаж суралцсан байхад нь дэмжин туслаарай. Мөн тэд нарт өдрийн туршид зүрх сэтгэлээ Бурханд өргөж байхыг чухалчлан зааж өгөөрэй. Бурхан бидний алхам бүрт, мУчир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ.... Бүү ай. Би чамд тусална” Исаиа 41:13 гэж хэлдэг. Бидний үр хүүхдүүд бага балчираасаа эдгээр сургамжаас суралцсанаар амьдрал нь ямар гайхамшигтай эрч хүч, цэвэр ариун, баяр хөөр, тансаг сайхан байдлаар дүүрэх бол! Бо 308.1

Эдгээр сургамжийг амьдралаараа суралцаж мэдэрсэн хүн л зааж сургах чадвартай байх болно. Өнөөдөр маш олон эцэг эхчүүд, багш нар Бурханы үгэнд итгэдэг гэж хэлдэг боловч амьдралаараа Түүний хүч чадлыг үгүйсгэсээр байна. Тийм ч учраас Библийн заавар, хичээл нь залуучуудад ямар ч нөлөө үзүүлэхгүй байна. Зарим залуучууд Бурханы үгийн хүчийг мэдрэх боломжоор хангагддаг. Тэд Христийн хайр ямар үнэтэй, сайхан болохыг мэдэрдэг. Тэд Христийн зан чанар ямар үзэсгэлэнтэй болох, Түүнд амьдралаа зориулсан хүн ямар амжилтанд хүрч болохыг олж хардаг. Гэвч тэд Бурханы хууль тушаалыг хүндэтгэн дагадаг гэж хэлэх хүмүүсийн амьдралыг дэлхийн амьдралаас тэс өөр болохыг олж хардаг. Эш үзүүлэгч Езекиелийн хэлсэн үгс олон хүмүүсийн бодит байдлыг үнэн зөвөөр өгүүлсэн байдаг: Бо 308.2

Танай хүмүүс мөөр зуураа болон ах дүүтэйгээ хэлэлцдэг чиний нутгийнхан мОдоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонсм хэмээн өгүүлж байна. Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг. Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд чиний үгийг сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй.” Езекиел 33:30-32. Бо 309.1

Библийг ёс зүйтэй амьдралыг зааж сургасан ном хэмээн үзэж, боломжийнхоо хэрээр дэлхий дээрх байр суурь, цаг үетэйгээ нийцүүлэх нь нэг хэрэг боловч Библийг амьд Бурханы үг, Түүний үг амь амьдралыг тэтгэж байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч Библийн үгсээр үйлдэл, үгс, бодол санаагаа удирдуулах нь өөр хэрэг юм. Бурханы үгсийг дээр өгүүлсэнээс илүү дорд хэмээн үзэж байгаа хүн Бурханы үгийг үгүйсгэж байгаа гэсэн үг. Бурханд итгэдэг гэж хэлж байгаа хүмүүс Бурханы үгийг үгүйсгэснээр залуучуудын дунд Бурханд эргэлзэгч, шашингүй үзэл дэлгэрэх нөхцлийг голчлон бүрэлдүүлж байдаг. Бо 309.2

Дэлхий дахин урьд өмнө үзэгдэж байгаагүй хэмжээгээр эрчимтэй амьдрал руу шилжин орж байна. Зугаа цэнгэл, мөнгө олох, хүч чадлыг эзэмших гэсэн бузар муу хүчээр удирдуулсан хүслээр хүмүүсийн бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэл удирдуулах болсон. Бурхан галзуурсан мэт олон тийш гүйлдэж буй хүмүүст хандан үгээ хэлсээр байна. Бурхан бид бүгдийг энэ бүх утгагүй зүйлсээсээ холдож, Түүнтэй дотно харилцаа тогтоохыг урьж байна. “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд.м Дуулал 46:10. Бо 309.3

Олон хүмүүс Бурханд зүрх сэтгэлээ хандуулахдаа жинхэнэ харилцаа тогтоосноос олж авч болох ивээлүүдийг авч чадахгүй өнгөрдөг. Тэд байнга маш их яарсан байдалтайгаар Бурхантай харилцдаг. Тэд маш их яарсан байдалтай Христийн хайрын оршихуй руу орж ирээд, ариун газарт хэсэгхэн зуур саатсан мөртлөө Түүний заавар, зөвлөгөөг сонсолгүй өнгөрдөг. Тэд тэнгэрлэг Багштай цаг гарган суух ямар ч завгүй байдаг. Тэд маш их зовлон шаналалаа үүрсээр ажил руугаа буцан ордог. Бо 309.4

Ийм хүмүүс хүч чадлын нууцаас суралцахаас нааш хэзээ ч хамгийн агуу амжилтанд хүрч чадахгүй. Тэд бодож тунгаах, залбирах, бие махбод, оюун ухаан, сүнслэг байдлаараа шинэчлэгдэх боломжийг Бурханд гаргаж өгөх ёстой. Тэд нарт Бурханы Сүнсний зүрх сэтгэлийг өндөр хүсэл мөрөөдөл рүү чиглүүлэх нөлөө хэрэгтэй. Ариун Сүнсийг хүлээн авснаар тэдний амьдрал шинэчлэгдэн, эрчимжих болно. Эцэнхий бие махбод, ядарсан уураг тархи нь шинэчлэгдэн сэргэж, зовж шаналсан зүрх сэтгэл нь хөнгөрөх болно. Бо 310.1

Бидний хэрэгцээ бол зөвхөн хэсэг зуур Бурханы оршихуйд саатах бус харин Христтэй дотны харилцаа үүсгэн, Түүнтэй нөхөрлөхөд оршдог. Эцэг эхчүүд болон багш нар өөрсдийн амьдралд Соломоны Дуун номонд дурьдсантай адил харилцааг мэдэрч сурвал гэр бүлд өсөн торниж буй хүүхдүүд, сургуульд суралцаж байгаа сурагчид ямар аз жаргалтай болох вэ?: Бо 310.2

“Алимны мод моддын тоонд багтан ордог,
Миний Хайрт ч гэсэн хүний үрийн нэг юм.
Би Түүний сүүдэр дор агуу баяр хөөртэйгөөр сууж,
Жимсийг нь тамшаалан идсэн.
Тэрээр намайг найр цэнгэлтэй гэртээ авчирч,
Намайг хайраараа нөмрөн авсан.”
Бо 310.3

Кантикл 2:3, 4. Бо 310.4

*****