Боловсроа
Хорин Есдүгээр Бүлэг - Шаббат
“Би болон та нарын хоорондох тэмдэг
мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч
Эзэн гэдгийг та нарт мэдүүлэх болно.”
Шаббатын боловсролд үзүүлэх үнэ цэнийг тооцоолохын аргагүй. Бурхан бид нараас шаардсан аливаа зүйлсийг өөрчлөн шинэчилж, хөгжүүлэн сайжруулж, Өөрийн алдрыг нэмэн бидэнд буцаан өгдөг. Бурхан Израильчуудаас шаардсан Арван хувийн өргөлийг хүмүүсийн дунд дэлхий дээрх Өөрийн оршихуйн бэлэг тэмдэг, диваажин дахь сүмийн үлгэр загварыг гайхамшигт гоо үзэсгэлэнтэйгээр хадгалан авч үлдэхэд зарцуулж байсан. Бурханы Өөрт нь зарцуулахаар тушаасан, Түүний нэр, тамгыг агуулдаг цаг хугацааг Бурхан бидний төлөө зарцуулдаг. Бурхан мэнэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг... Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно. » Учир нь, «ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм. » Египетээс гарсан нь 31:13; 20:11. Бо 297.1
Шаббат өдөр нь агуу Бүтээгчийн бүтээх, аврах хүч чадлын бэлэгдэл ба Бурхан бол амьдрал болон мэргэн ухааны эх үндэс болохыг таниулдаг. Шаббат нь хүний анх бүтээгдсэн нөхцөл байдлыг сануулж өгөхөөс гадна Бурханы биднийг Өөрийн дүрийн дагуу шинээр бүтээх зорилгыг гэрчлэн харуулж өгдөг. Бо 297.2
Едений цэцэрлэгт Бурхан гэр бүл болон Шаббат өдрийн зарчмыг зэрэг бий болгосон. Бурханы төлөвлөгөөнд эдгээр хоёр зарчим салшгүйгээр бие биетэйгээ холбоотой байдаг. Энэхүү өдөр бусад едрүүдззс илүү Едений цэцэрлэгийн амьдралаар амьдрах нөхцөл бүрэлдэн бий болсон байдаг. Бурхан гэр бүлийн гишүүдийг энэ өдөр хамт ажиллаж, судалж, магтаал хүндэтгэлийг өргөж, амарч байхаар төлөвлөсөн. Эцэг хүн гэр бүлийн тахилчийн үүргийг гүйцэтгэхээс гадна эцэг эх хоёр хүүхдүүдийн хувьд багш нар, найз нөхдийн үүргийг гүйцэтгэдэг байдлаар бүтээсэн. Гэм нүглийн үр дүн амьдралын нөхцлийг өөрчилж, гэр бүлийн дээр өгүүлсэн харилцаанд маш муу нөлөөнүүдийг бий болгосон. Эцэг хүн долоо хоногийн туршид үр хүүхдүүдийнхээ царайг харах боломжгүй болж. Хүүхдүүддээ зааварлах, нөхөрлөх бараг бүх боломжоо алдсан. Бурханы хайр бэрхшээл зовлонд хэмжээ хязгаарыг тавьдаг. Бурхан Шаббат өдрийн дээр өршөөл нигүүлслийн мутраа тавьсан. Тэрээр Өөртөө зориулсан өдрийг Өөртэй нь, байгальтай, бие биетэйгээ харилцаа тогтоох боломжтой байхаар нээж өгсөн. Бо 298.1
Шаббат өдөр нь Бурханы бүтээх хүч чадлыг бэлэгддэг тул бусад бүх өдрүүдээс илүү эрхэм юм. Энэ өдөр бид Бурханы үйлсээр дамжуулан Түүнтэй дотно танилцах ёстой. Хүүхдүүдийн оюун ухаанд Шаббат өдөр нь байгалийн үзэсгэлэн, гоо сайхантай холбогдсон байх ёстой. Есүс болон дагалдагчид Шаббат өдөр хээр талыг гаталж, нуурын эргээр аялж, ой шугуйгаар алхан синагогт (сүмд) очдог байсантай адил гэр бүлээрээ магтаал хүндэтгэлийн өргөө рүүгээ явдаг гэр бүл маш их жаргалтай байх болно. Байгалийн хуудаснаа бичигдсэн дүрслэлийг буюу ногоорсон моддын дор, цэвэр, анхилам агаарт хүүхдүүддээ Бурханы үгээс хуваалцан, тэнгэрийн Эцэгийг магтсан дуу дуулж буй эцэг эх хэмжээлшгүй аз жаргалтай. Бо 298.2
Ийм байдлаар эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг Бурхантай хэзээ ч салж сарнихгүйгээр холбож өгөх боломжтой. Бо 299.1
Оюун ухааныг хөгжүүлэхэд Шаббат өдрийн өгч байдаг боломжуудыг үнэлж баршгүй билээ. Шаббат өдрийн өглөө Шаббат хичээлийн ишлэлүүдийг яаралтайгаар судлах бус харин дараагийн Шаббат өдрийн хичээлд зориулан долоо хоногийн турш өдөр тутам нарийн дүгнэлттэй, дүрслэл ашиглан хичээлийг судлах хэрэгтэй. Ингэснээр Шаббат хичээл оюун ухаанд гүн суурилж, үнэт сургамжууд нь бүрмөсөн мартагдахгүй болох болно. Бо 299.2
Сургаал номлол сонсох үедээ эцэг эхчүүд, хүүхдүүд судалж буй ишлэл, гарчиг, түүн дээр түшиглэсэн санааг тэмдэглэн аваад, гэртээ очсоны дараа гэр бүлээрээ давтан судлах хэрэгтэй. Ийм арга барил хүүхдүүдийг сургаал номлолд дурамжхан оролцдог байдлыг өөрчлөн шинэчилж, бүх хүмүүст сургаалд анхаарал хандуулах, сургаалын туслах санааг гол санаатай холбон ойлгох зуршлыг хөгжүүлж өгөх болно. Бо 299.3
Дээр дурьдсан байдлаар сургаалын гол санаанд анхаарал хандуулж сурах нь сурагчдад хэзээ ч төсөөлж байгаагүй эрдэнэсийн үүдийг нээж өгнө. Сурагчид Библи дээр дүрсэлсэн үгс бодит болохыг батлан харуулах чадвартай болно: Бо 299.4
“Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ.” Иеремиа 15:16. Бо 299.5
“Би Таны зарлигуудыг бясалгана. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.” Дуулал 119:48; 19:10, 11. Бо 299.6
*****