Боловсроа

59/66

Гучин Нэгдүгээр Бүлэг - Амьдралын Туршид Үйлдэх Ажил

“Харин нэг л юмыг хийдэг.”

Бүх төрлийн амжилт биднийг тодорхой зорилготой байхыг шаарддаг. Амьдралдаа жинхэнэ амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүмүүс амьдралаа удирдуулж болох үнэ хүндтэй зорилго руу хараагаа тууштай чиглүүлсэн байх ёстой. Ийм л зорилго өнөөгийн залуусын өмнө тавигдсан байна. Амьдралын энэхэн үед дэлхий дахинд диваажингаас өгөгдсөн Авралын зарыг түгээх зорилгоор удирдуулан амьдрах нь хүнд өгөгдөж болох хамгийн агуу, сурвалжит зорилго хэмээн тооцогддог. Христийн зүрх сэтгэлийг нь татсан хүн бүр энэхүү зорилгод оролцох боломжоор хангагддаг. Бо 311.1

Хайрлан энэрч буй үр хүүхдүүдэд маань Бурхан хэзээ ч ойлгож ухаарч чадахаас хамаагүй өргөн, гүнзгий, өндөр зорилгыг өгсөн байгаа. Эгэл жирийн хувь тавиландаа үл шантран, итгэл бишрэлээ хадгалсан эртний хүмүүс дэлхийн хамгийн агуу газруудад Бурханыг гэрчлэхээр дуудагдаж байсан. Өнөө үеийн маш олон залуус Иудейн гэр бүлд Бурханы үг болон үйлсийг судлан, итгэлтэйгээр Бурханд үйлчлэх талаар суралцаж байсан Даниелтэй адил хууль батлах чуулган, шүүх хурал, хааны орднуудад хаадын Хааныг гэрчлэхээр зогсох болно. Олон тооны хүмүүс илүү өргөн хүрээнд үйлчлэхээр дуудагдана. Бүх дэлхий Авралын зарыг сонсохоор нээгдэх болно. Етиоп Бурхан руу гараа сунган тусламж эрж байна. Японоос, Хятад, Хятадаас Энэтхэг хүртэл, харанхуйгаар бүрхэгдсэн манай тивээс дэлхийн бүх тивүүдэд гэм нүгэлд автагдсан зүрх сэтгэл бүр хайрын Бурханы талаар мэдэхийг хүсч орь дуу тавьсаар байна. Дэлхийн эргэн тойронд Бурхан болон Христийн зааж мэдрүүлсэн Бурханы хайрын мэдээг сонсоогүй сая сая хүмүүс амьдарсаар байна. Эдгээр хүмүүс энэхүү агуу мэдлэгийг авах эрхтэй. Тэд Аврагчийн өршөөл уучлалыг бид нартай л адил авах ёстой хүмүүс. Энэхүү агуу мэдлэгийг хүлээн авсан бид үр хүүхэддээ энэ мэдлэгийг хуваалцсаны дараагаар орь дуу тавьж буй хүмүүст хүрэх хэрэгтэй. Авралын зарын гэрэл гэгээ гийсэн бүх гэр бүл, сургууль, эцэг эхчүүд, багш нар, үр хүүхдүүдэд Израилийн түүхэнд тохиолдсон маш хүнд хэцүү үед Естер хатны өмнө тавигдсан асуулт тавигдсан хэвээр байна, “Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ? » Естер 4:14. Бо 311.2

Авралын зар түгээх ажлыг урагшлуулах аль эсвэл хойшлуулах талаар бодож байгаа хүмүүс ихэвчлэн өөрсдийн үүргээ дэлхийн хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг хэмээн ойлгож байдаг. Маш цөөхөн хүмүүс Авралын зар түгээхийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ гэж боддог. Олон хүмүүс гэм нүгэл бидний Бүтээгчид ямар их зовлон шаналлыг бий болгосон талаар бодож тунгаадаггүй. Христийн зовлон шаналаалаар бүх диваажин зовж шаналсан. Христийн зовлон шаналал Түүнийг хүн болон ирэхэд эхлэн, дууссан юм биш. Загалмай гэм нүгэл үүсэн бий болсон цагаас эхлэн Бурханы зүрх сэтгэлд ямар шаналал бий болсныг бидний мэдрэмжгүй болсон зүрх сэтгэлд мэдрүүлэх үүрэгтэй байсан. Зөв шударгаас холдох бүрт, харгис хэрцгий үйлдэл хийх бүрт, хүн төрөлхтөн Бурханы зорилгод хүрч чадахгүй байх бүрт Бурханы зүрх сэтгэл маш ихээр эмзэглэн шаналдаг. Израильчууд Бурханаас холдон хөндийрснөөсөө болж, дайсанууддаа эзлүүлж, аймшигтайгаар тарчлан, үхэж үрэгдэгдэх бэрхшээл зовлонд унахад эш үзүүлэгчид ийнхүү өгүүлсэн байдаг, МЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.” мБүх л зовлонд оролцон Тэр зовсон: ... Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.” Шүүгчид 10:16; Исаиа 63:9. Бо 312.1

Бурханы Сүнс “үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг.” мБүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдэг” (Ром 8:26, 22), хэмжээлшгүй агуу Эцэг маань бидний төлөө санаа тавин зовж шаналдаг. Бо 313.1

Бидний амьдарч буй дэлхий үхэл зовлон, зовлон шаналалаар дүүрэн ба бид энэ бүхнийг оюун ухаандаа тунгаан бодохоос хүртэл цэрвэдэг. Хэрэв бид нөхцөл байдлаа бүрэн ойлгож ухаардаг бол эргэн тойронд болж байгаа бүхэн дэндүү аймшигтай айдас хүйдэс, шаналлыг дагуулахгүй гэж үү. Гэтэл Бурхан энэ бүхнийг бүгдийг нь мэдэрдэг. Бурхан гэм нүгэл болон гэм нүглийн үр дүнг устгахын тулд хамгийн дотны Хайртай Хүүгээ бид нарын төлөө өгсөн. Тэрээр бид нарт Христтэй хамтран энэ бүх зовлон шаналлыг төгсгөл болгох хүчийг атгуулж өгсөн. “Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.м Матай 24:14. Бо 313.2

Христ Өөрийн дагалдагч нартаа, мбүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15) гэж тушаасан. Бурхан бидний өнөөдөр ойлгож байгаачлан хүн бүрийг сүмийн удирдагчид, Авралын зар тараагчид байлгахаар дуудсан юм биш, Бурхан харин хүн бүрийг Христтэй нэгдэн «сайн мэдээг» бусдад түгээх ажилчид байх боломжийг өгсөн гэсэн үг. Агуу болон өчүүхэн, боловсролтой боловсролгүй, залуу болон настай хүн бүрт дээрх тушаал өгөгдсөн. Бо 313.3

Бид энэхүү тушаалын дагуу хөвгүүд, охиддаа ёс заншил биелүүлэх төдий, Христэд итгэгч гэсэн нэр зүүсэн, Христийнхтэй адил золиос гаргах хүсэлгүй, Бурхан амьдралыг нь хянан үзээд «би чамайг таних билүү?» гэж асуухуйцаар сургаж болно гэж үү? Бо 313.4

Мянга мянган хүмүүс дээрх байдлаар амьдарч байна. Тэд хүүхдүүддээ Авралын зарын ашиг тусыг мэдрүүлэх хүсэлтэй бйагаа боловч авралын зар түгээгчийн амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Ийм байдалтай авралын зар түгэхгүй. Үйлчлэлээрээ Христтэй хамтран нөхөрлөх боломжоо үл тоомсорлож байгаа хүмүүс Бурханы алдар сууг өөртөө олж авах бэлтгэлээ үл тоомсорлож байна гэсэн үг. Тэд дээрх боломжоо алдсанаар хүч чадал, ёс суртахуунтай зан чанар төлөвшүүлэх амьдралаас татгалзаж байна гэсэн үг. Олон эцэг, эхчүүд хүүхдүүдээ Христийн загалмайг үүрэхээс татгалзахад нөлөөлж байна. Тэд үр хүүхдүүдээ Бурхан болон хүний дайсанд тушааж байгаагаа ойлгох үед хэт оройтсон байх болно. Тэд зөвхөн ирээдүйн амьдрал бус өнөөгийн амьдралыг нь сүйрэл рүү чиглүүлж байна. Уруу таталт үр хүүхдүүдийг нөмрөн авдаг. Тэд дэлхийн хараал зүхэл болохуйцаар хүмүүжиж, ТӨРҮҮЛЖ өсгөсөн, хүмүүжүүлэн өсгөсөн хүмүүсээ ичгүүр, зовлонд унагадаг. Бо 314.1

Олон хүмүүс Бурханы үйлчлэлд бэлтгэгдэж байх үедээ боловсролын буруу арга барилаас шалтгаалан Бурханаас холдон хөндийрдөг. Хүмүүс нийтээрээ амьдралыг салангид олон хэсгүүдээс бүрддэг хэмээн маш буруу ойлгох болсон учраас суралцах, үйлдэл дээрээ хэрэгжүүлэх ба бэлтгэл хангах, зорилтондоо хүрэх гэсэн хэсгүүдийг хооронд нь салгаж ойлгох болсон. Амьдралын үйлчлэлд бэлтгэгдэхийн тулд залуучууд сургуульд орж, ном судлан мэдлэг хуримтлуулж байна. Сурагчид өдөр тутмын хариуцлагаасаа хөндийрч, хичээлдээ шамдсанаас болж зорилгоо ухаарахаа больдог. Хүүхдүүд анх эхэлхэд байсан идэвх зүтгэлээ алдаж ихэнх нь хувиа хичээж, хувиа бодсон зорилготой болж эхэлдэг. Сургууль төгсөх үед мянга мянган сурагчид амьдралаас тасарснаа ойлгож ухаардаг. Сурагчид удаан хугацааны туршид хийсвэр онол судалж байгаагаас болж амьдралын ширүүн тэмцэлтэй иүүр тулах үедээ ямар ч бэлтгэлгүй байгаагаа ойлгож ухаардаг. Тэд зөв шударга, эрхэм зорилго агуулахын оронд байдаг эрч хүчээ амиа аргацаахад зарцуулж эхэлдэг. Олон удаа амжилтгүй байснаасаа болоод үнэнч шударгаар амьдралаа залгуулах аргаас залхаж олонх нь асуудалтай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл рүү хөл алдан ордог. Ийнхүү дэлхий дахин сайн үйлдэл хийх хүмүүсээ, Бурхан Өөрийг нь төлөөлөх, өндөрт өргөж, алдаршуулан, хүндэтгэл хүлээлгэх хүмүүсээ алдсаар байна. Бо 314.2

Олон эцэг эхчүүд хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх тал дээр ялгавартай хандсанаар алдаа гаргасаар байна. Эцэг эхчүүд хурдан сэтгэхүйтэй, чадвартай хүүхдийнхээ боловсролын төлөө ямар ч золиосыг гаргахад бэлэн боловч мэдлэг чадвар сул хүүхдийнхээ төлөө золиос гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Хүмүүс амьдралын жирийн хариуцлагыг гүйцэтгэхэд бага боловсролтой байх шаардлагатай гэж үзэх болсон. Бо 315.1

Гэвч хэн гэр бүлд буй олон хүүхдээс хамгийн чухал үүрэг хариуцлагыг үүрэх нэгнийн сонгон шалгаруулж чадах вэ? Хүмүүсийн ойлголт, сонголт энэ тал дээр дутагдалтай, алдаатай болох нь ямар олон удаа батлагдан харагдсан билээ? Самуел Иессигийн хөвгүүдийн нэгийг Израилийн хаанаар өргөмжлөн тослохоор явах үед тохиолдсон түүхийг санаарай. Самуелийн УРДУУР эрхэмсэг дүр төрхтэй залуучууд алхан өнгөрсөн. Тэрээр анхны залууг харах үед, нүдэнд дулаахан, бие бялдрын хувьд боловсорсон, хун тайж адил төрхтэй байсан тул эш үзүүлэгч, “Үнэхээр ЭЗЭНий тослогдсон хүн Өөрийнх нь өмнө байна” гэхэд. Бурхан, “Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.м Ийнхүү долоон хөвгүүд өнгөрсний дараагаар, МЭЗЭН тэднийг сонгоогүй.” 1 Самуел 16:6, 7, 10. Эш үзүүлэгч Давидыг хонины бэлчээрээс дуудан ирүүлэх хүртэл ирээдүйн хааныг тослохоор ирсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Бо 315.2

Самуелийн сонгохыг хүсэж байсан Давидын ах нар Бурханы хүмүүсийг удирдахад шаардлагатай гэж үзсэн зан чанар, чадварууд агуулаагүй байсан. Бардам, хувиа бодсон, өөртөө хэт найдсан хөвгүүдийн оронд дутуу үнэлэгдсэн, хүндэтгэлтэй ханддаггүй залуу сонгогдсон. Тэрээр залуу насны энгийн, чин шударга зан чанараа хадгалсан байсан учраас хаант улсын хариуцлагыг Бурханаар заалгах даруу сэтгэлтэй хэмээн тооцогдсон. Өнөө үед эцэг эхчүүдийнх нь үл тоомсорлон өнгөрч буй олон хүүхдүүдийг Бурхан хүмүүсийн харж байгаагаас илүүгээр үнэлж, мэдлэг чадвартай гэж тооцогдож буй хүүхдүүдээс илүүд үзэж байна. Бо 316.1

Амьдралын боломж нөхцлүүдийг судлан үзэх юм бол хэн бусдыг агуу болон өчүүхэн хэмээн дүгнэх чадвартай вэ? Дэлхий дахинд амьдралын доогуур байр суурь эзэлж байсан ямар олон хүмүүсийн гаргасан амжилтыг хаад хүртэл хараад атаархахуйц ивээлээ үзүүлнэ гэж бодож байна! Бо 316.2

Хүүхэд бүр хамгийн агуу үйлчлэлд бэлтгэгдэхүйцээр боловсрол эзэмшсэн байх ёстой. “Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ,м Номлогчийн үгс 11:6. Бо 316.3

Авъяас чадвар маань амьдралдаа ямар тодорхой байр суурь эзлэхийг хүн бүрт тодорхойлж өгдөг. Хүн бүр өөр хоорондоо адилгүйгээр хөгжиж, адил хэмжээний ажлыг өөр өөр хэмнэлтэйгээр гүйцэтгэдэг. Бурхан хиссоп ургамалыг хуш модтой адил ургахыг, чидун жимсний модыг дал модтой адил өндөр ургахыг шаарддаггүй. Гэвч хүн бүр Бурханлаг хүч чадалтай нэгдэн хүрч болох өндөрлөгт хүрэхийг эрмэлздэг байх хэрэгтэй. Бо 316.4

Олон хүмүүс өөрсдөд байгаа хүч чадлаа бүрэн ашигладаггүй учир хүрч болохуйц хэмжээндээ хүрч чаддаггүй. Тэд Бурханы хүчээс баттай зуурч авах боломжоо ашигладаггүй. Олон хүмүүс жинхэнэ амжилтанд хүргэж болох замаасаа гажуудсанаас болж амжилтанд хүрдэггүй. Олон хүмүүс алдар нэр, биеийн амрыг эрж хайснаасаа өөрсдөд тохирохгүй зүйлсийг эрж хайж эхэлдэг. Өөр бусад дуудлагыг хэрэгжүүлэх авъяас чадвартай хүмүүс өөр бусад төрлийн мэргэлжил эзэмшсээр байна. Амжилтаар дүүрэн тариачин, гарын ур дүйгээ ашиглагч, сувилагч болж болох байсан хүмүүс сүмийн номлогч, хуульч, эмч болсон байна. Мөн бусад хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж, эрч хүч, тэвчээр хатуужил, гарын ур дүйгээ ашиглаж болохуйц хүмүүс амар хялбар амьдралыг эрж хайж, түүндээ сэтгэл нь ханаж байна. Бо 317.1

Бид амьдралдаа Бурханы төлөвлөгөөг дагах шаардлагатай. Бид хамгийн түрүүнд Бурханы арга замын дагуу амьдрахыг хичээж, Бурханы хангаж өгсөн бүхнийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Хэрэв бид энэхүү зарчмыг дагаж чадвал зөв ажил мэргэжлээ сонгох боломжтой болно. Бо 317.2

Бүхний жишээ болохоор диваажингаас ирсэн Нэгэн Өөрийн амьдралын эхний гучин жилийг эгэл даруу, гарын ур дүй шаардахуйц ажлыг хийсээр өнгөрөөсөн. Тэрээр эгэл жирийн амьдралаар амьдарч байхдаа Бурханы үйлс болон үгийг судалдаг байсан. Тэрээр нөлөөлж болохуйц хүн бүрт тусламж үзүүлэн, сургадаг байсан. Тэрээр олон нийтэд үйлчлэх үйлчлэлээ эхлэхдээ өвчтэй зовлонтой нэгэнийг эдгээж, зовж шаналагсдыг тайвшруулж, өвчтэй нэгнийг эдгээж, ядууст авралын зарыг түгээж байсан. Энэ бүх үүрэг хариуцлагыг Түүний дагалдагчид гүйцэтгэдэг байх ёстой. Бо 317.3

«Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг... Харин Би та нарын дунд үЙАчдэгч мэт байдаг.” Лук 22:26, 27. Бо 318.1

Христийг хайрлах, үнэнч сэтгэлээр хандах нь жинхэнэ үйлчлэлийн эх ундарга хэмээн тооцогддог. Түүний хайрыг мэдэрсэн зүрх сэтгэл Түүний төлөө үйлчлэх хүсэлтэй болдог. Ийм хүслийг бид урамшуулан хөхүүлж, зөв удирдах хэрэгтэй. Гэртээ, хөршийнхөө дэргэд, сургуулийн хүрээнд ядуус, зовж шаналагсад, боловсролгүй, аз дутсан хүмүүсийг тээр шаах бус харин туслан дэмжих сайхан боломж мэтээр үйлчилж байх хэрэгтэй. Бо 318.2

Бусдад үйлчлэх үйлчлэл бусад төрлийн ажил үүрэгтэй адил ашиглагдаж байж л чадварждаг. Амьдралын энгийн үүрэг даалгавраа гүйцэтгэн зовж шаналсан, ядарч туйлдсан хүмүүст үйлчилснээр бидний ур чадвар, бүтээмж сайжирдаг. Ийм биш бол бидний бүх сайн зорилгоор удирдуулсан оролдлогууд ямар ч ашиггүй, харин ч аюул учруулах үйлдэл болон хувирна. Хүмүүс хуурай газар дээр бус харин усанд сэлж сурдаг. Бо 318.3

Хүмүүсийн дутуу үнэлдэг хариуцлага бол сүмийн гишүүдтэй үүсгэж буй харилцаа юм. Христийн амлалтуудад итгээд удаагүй байгаа залуусд энэхүү харилцааг энгийн, тодорхойгоор зааж өгөх хэрэгтэй. Бо 318.4

Христ Өөрийн сүмтэй маш ариун, дотно харилцаа үүсгэдэг. Есүс сүйт залуу, сүм сүйт бүсгүй хэмээн дүрслэгдсэн байдаг. Есүс бол сүмийн толгой ба сүм бол Түүний бие махбод юм. Христтэй холбоо тогтооно гэдэг бол Түүний сүмтэй холбоо тогтооно гэсэн үг. Бо 318.5

Сүм бол Бурханд зориулсан үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулагдсан. Христэд үйлчлэх амьдралын маань эхний алхам сүмтэй холбогдохоос эхэлдэг. Христэд үнэнч болсон хүмүүс сүмийн үүрэг даалгаврыг итгэл даахуйцаар гүйцэтгэдэг. Энэ бол хүн бүрийн суралцах чухал алхам юм. Эзэний амьдралын жишээг дагадаг сүм дэлхийн аврагдаагүй хүмүүст хүрэхээр үйлчилдэг. Бо 318.6

Залуучууд олон арга замаар үйлчлэлд оролцох боломжтой юм. Залуучуудад Христэд итгэгчдийн үйлчлэлийг явуулахаар зохион байгуулагдах боломжийг гаргаж өгч байгаарай. Залуучууд хамтран ажилласнаар урамшиж, бие биендээ тусламж дэмжлэг үзүүлж эхэлдэг. Эцэг эхчүүд, багш нар залуучуудын зохион явуулж буй ажилд анхаарал хандуулснаар өөрсдийн амьдралаас суралцсан туршлагуудаас хуваалцаж, залуучуудын үйлчлэлийг илүү үр дүнтэй, эрч хүчтэй болгоход тусламж үзүүлдэг. Бо 319.1

Танилцан дотноссоноор хүмүүс бие биендээ халамж үзүүлж, хайр халамж нь яваандаа үр дүнтэй үйлчлэлийг бий болгодог. Залуучууд хүүхдүүдэд «алс холын нутгуудад” орших сая сая зовж шаналсан хүмүүсийн төлөө хайр халамжаа үзүүлэн, өөрсдийгөө золиослох сэтгэлтэй болгохын тулд холын газрууд болон хүмүүстэй танилцуулж өгөх хэрэгтэй. Ийм арга замаар сургуулиуд маань маш их ажлыг гүйцэтгэх боломжтой болно. Александр жанжны эзлэн түрэмгийлэл, Напелеоны түүхийг судлахын оронд сурагч нартаа элч Паул, Мартин Лютер, Моффат, Ливингстоун, Карей болон өдөр тутам түүх нь зузаарсаар байгаа авралын зар түгээгч нарын түүхийг зааж сургаарай. Сурагчдын оюун ухааныг анги танхимаас гараад, амьдралд нь ашиг тусаа өгөхгүй олон төрлийн нэр, онолоор залхаахын оронд авралын зар түгээж буй хүмүүсийн ажиллаж буй газар нутаг, хүмүүс, тэдний хэрэгцээг танилцуулж өгөх хэрэгтэй. Бо 319.2

Авралын зар түгээх эцсийн цаг мөчид бид маш олон арга замыг ашиглах шаардлагатай байна. Бид урьд өмнөхөөсөө илүү энгийн, жирийн хүмүүсийг үйлчлэл рүү татан оруулах шаардлагатай байна. Залуус болон ахмадуудын аль алин газар нутгаасаа, усан үзмийн тариалангаасаа, ажлын өрөөнөөсөө Эзэний мэдээг тунхаглахаар Эзэнээр дуудагдах болно. Эдгээрийн олонх нь боловсрол олох боломж багатай хүмүүс боловч Христ Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэх чадваруудыг тэд нараас олж харах болно. Хэрэв эдгээр хүмүүс ажилдаа зүрх сэтгэлээ хандуулж, суралцахад байнга бэлэн байвал Бурхан Өөрийн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд бэлтгэх болно. Бо 319.3

Дэлхий дахины сэтгэлийн зовлон, шаналал, үгээгүй байдал бүрийг мэддэг Нэгэн ямар аргаар тайвшралыг авчрахаа сайн мэддэг. Тэрээр харанхуйд эзэмдүүлсэн, гэм нүгэл, өвчин зовлон, уй гашууд мэхийн сөгдсөн хүн бүрийн зүрх сэтгэлийг олж хардаг боловч тэдний боломж, бололцоог болон ямар өндөрлөгт хүрч болохыг ч харж чаддаг. Хүн төрөлхтөн уучлал өршөөлөө буруу ашиглаж, авъяас чадвараа үрэн таран хийж, Бурханлаг төрхөө үнэ цэнэгүй болгосон боловч Бүтээгч хүмүүсийг авралд хүргэн алдаршуулагдах болно. Бо 320.1

Христ дэлхийн хүнд хүчир газар нутагт орших, тусламж авах шаардлагатай, боловсролгүй, гадуурхагдсан хүмүүсийн төлөө санаа сэтгэлийг маань хөтөлж, тухайн хүмүүсийн төлөө үйлчлэх хүслийг төрүүлдэг. Христ авъяас чадваргүй өрөвдөлтэй нэгэнийг энэрч хайрлах сэтгэлтэй хүмүүст тусламжаа үзүүлэх болно. Христ дорой буурай байдлаас уучлал өршөөлийг, алдаа дутагдлаас ашиг тусыг олж хардаг хүмүүсээр дамжуулан хүслээ биелүүлнэ. Дэлхийн Гэрэл бид нарт харагдах үед хүнд хэцүү нөхцөл байдал боломж, замбарааргүй байдал эмх журамтай байдал, алдаа дутагдал амжилт болон хувирах боломжууд болж харагддаг. Гай гамшиг хайр ивээлийг, зовлон бэрхшээл хайр энэрлийг бий болгохоор өгөгдсөнийг бид олж хардаг болно. Жирийн хүмүүсийн дунд ажиллаж хөдөлмөрлөж буй хүмүүс Эзэнийхээ хүн төрөлхтний бэрхшээл зовлонг хуваалцсантай адил сэтгэлээр зовлон бэрхшээлийг нь хуваалцаж эхэлдэг. Ийм хүмүүс Эзэний үйлсийг итгэлээрээ олж хардаг. Бо 320.2

“ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна.” Зефаниа 1:14. Дэлхий дахинд сануулга өгөгдөх ёстой. Бо 321.1

Бурханы тусламжтай чадах чинээгээр бэлтгэлээ базаасан мянга мянган залуус болон настай хүмүүс Бурханы ажилд өөрсдийгөө зориулах болно. Хамгийн Шилдэг Ажилчны дуудлагад маш олон хүмүүс аль хэдийн зүрх сэтгэлээ нээсэн байна, тэдний тоо тогтмол өсөн нэмэгдсээр байна. Христэд итгэгч боловсролын байгууллагын ажилтан бүр Бурханд үйлчлэгч хүнд сэтгэлийн тусламж, дэмжлэгийг үзүүлдэг байх хэрэгтэй. Багш нар залуучууд, хүүхдүүдийг авралын зар түгээгчдийн эгнээнд нэгтгэхийн тулд тусалж, урамшуулах ёстой. Бо 321.2

Залуучуудад үүнээс өөр тус дэм болох ажил үйлс гэж үгүй билээ. Үйлчлэлд оролцож байгаа хүн бүр Бурханы тусламжийн гар болон хувирдаг. Тэд тэнгэрийн элч нартай хамтран, тэнгэрийн элч нарын үүргээ гүйцэтгэх туслагч нар болон хувирдаг. Тэнгэр элч нар эдгээр хүмүүсийн дуу хоолойгоор ярьж, гарыг нь ашигладаг. Хүмүүс тэнгэрлэг хүчнүүдтэй хамтарснаар тэнгэрлэг боловсрол, мэдрэмжийг авах боломжтой болдог. Үүнээс илүү «их сургуулийн хичээлийг” өөр хаанаас олж авч болох билээ? Бо 321.3

Зөв сургагдсан залуучуудаас бүрдсэн тэнгэрлэг цэргүүдийг зөв зохион байгуулснаар загалмайд цовдлогдон, үхлээс амилан, дахин ирэх Аврагчийн мэдээ ямар хурдтай дэлхий дахинд түгэх бол! Гэм нүгэл, зовлон шаналал, уй гашуу ямар хурдан төгсгөл болох бол! Гэм нүгэл, өвчин зовлонг өвлөн авсан үр хүүхдүүд маань м3өв шударга хүн өвлөх, мөнхөд оршин суух» газрыг ямар хурдан хугацаанд өвлөх бол. Тэнд «Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй... тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.” Дуулал 37:29; Исаиа 33:24; 65:19. Бо 321.4

*****