Агуу Тэмцэл

3/14

3 — Сүнснүүдийн Эвсэл

Үзэгдэх хийгээд үд үзэгдэх ертөнцийг ходбодог Бурханы тэнгэр эдч нарын үйдчдэд бодон бузар сүнснүүдийн хүчний тадаар Бичээст тодорхой өгүүдсэн байдаг бөгөөд хүн төрөдхтний түүхтэй садшгүй ходбоотой. “Аврадыг өвдөх хүмүүсийн төдөөх үйдчдэдд идгээгдсэн үйдчдэгч” (Еврей 1:14) бодох ариун тэнгэр эдч нарыг хүмүүс үхэгсдийн сүнс хэмээн үзэх бодсон ба дэдхий дахин бузар сүнснүүд оршдогт итгэхээ бодих ханддага газар авч байна. Гэвч Бичээсүүдэд зөвхөн сайн ба муу тэнгэр эдч нарыг оршдог тадаар сургаад зогсохгүй тэднийг үхсэн хүмүүсийн сүнснүүд биш бодохыг маргаангүй нотоджээ. AT 20.1

Хүнийг бүтээхээс өмнө тэнгэр эдч нар оршин байсан. Учир нь дэдхийн суурийг тавьж байхад “өгдөөний одод хамтдаа дуудцгааж, Бурханы бүх хөвгүүд баярдаддан уухайдсан.” Иов 38:7. Хүн гэм нүгэдд автагдсаны дараа тэнгэр эдч нар амийн модыг хамгаадахаар идгээгдсэн бөгөөд энэ үед нэг ч хүн нас бараагүй байв. Тэнгэр эдч нар хүмүүсээс идүү хүч чададгайгаар бүтээгдсэн, учир нь хүнийг “тэнгэр эдч нараас арай дор” (Дуудад 8:5) бүтээсэн гэж дуудаач өгүүдсэн байдаг. AT 20.2

Бид Бичээсээс тэнгэрдэг бүтээдүүдийн тоо, хүч чадад сүр жавхдан Бурханы засагдадд ямар ходбоотой хүний аврадын төдөвдөгөөнд хэрхэн ородцдог тухай мэдэж авдаг. “Эзэн сэнтийгээ тэнгэрт задсан бөгөөд Түүний хаанчдад бүхнийг захирдаг.” Эш үзүүдэгч энэ тухай “Би ... сэнтийний ... эргэн тойронд одон тэнгэр эдчийн дууг сонсов” гэжээ. Хаадын Хааны өмнө “хүч чададгай, Түүний тэнгэр эдч нар ... Түүний хүсдийг биедүүдэн Түүнд үйдчиддэг” бөгөөд “Түүний үгийг” дагадаг. Дуудад 103:19-21. Идчдэдг 5:11. Үй түмээрээ, мянга мянгаараа чуудж буй тэнгэр эдч нар эш үзүүдэгч Даниедд харагджээ. Эдч Пауд тэднийг “тоо томшгүй тэнгэр эдч нар” хэмээн дүрсэддэг. Даниел 7:10. Еврей 12:22. Бурханы мэдээ хүргэгч болох тэд яг л “аянгын сумнууд мэт” (Езекиел 1:14) сүр жавхлангаа гялбуулан, түргэн шаламгай нисдэг. Аврагчийн булшинд үзэгдсэн дүр нь “аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан” тэнгэр элч харуулуудыг айн чичрүүлж, “үхсэн мэт” болгожээ. Матай 28:3,4. Омог бардам Ассири хүн Сеннахериб Бурханыг гутаан доромжилж, Израилийг сөнөөнө хэмээн заналхийлэхэд, “тэр шөнө Эзэний тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив.” Тэгэхэд Сеннахерибын цэргийн “бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэд” амь үрэгдсэн. “Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутаг уруугаа буцав.” Хаадын Дэд 19:35, Шастирын Дэд 32:21. AT 20.3

Тэнгэр элч нар Бурханы хүүхдүүд уруу өршөөл үзүүлэх даалгавар аван илгээгджээ. Абрахам уруу ерөөлийн амлалттай, зөв шударга Лотыг хүхэрт галаар сүйрэхээс аврахаар Содом хотын дааман хаалга уруу, туйлдаж ядраад, өлсөж үхэхийн даваан дээр байхад нь, Елиа уруу, Елишаг дайснууддаа бүслэгдээд байсан бяцхан хот уруу галт сүйх тэрэг болон морьдтойгоо хамт, харь үндэстний хаан шүүхийн өмнө тэнгэрийн мэргэн ухааныг хүсэн гуйж байхад, арсланд идүүлэхээр нүхэнд хаягдсан байхад Даниел уруу, Херодын гянданд үхлээ хүлээж байсан Петр уруу, Филиппой дахь хоригдлууд уруу, шөнө дунд далайн шуурганд сүйрсэн байсан Паул болон түүний нөхөд уруу, сайн мэдээг түгээхээр Корнелын оюун ухааныг нээхийн тулд үл таних Харь хүнд авралын мэдээ түгээлгэх гэж Петрийг илгээхээр ариун тэнгэр элч нар илгээгдэж, бүх цаг үеийн туршид Бурханы ард түмэнд үйлчилсэн. AT 21.1

Христийн дагалдагч бүрт зориулан хамгаалагч тэнгэр элчийг томилсон байдаг. Эдгээр тэнгэрлэг харуулууд зөв шударга хүмүүсийг бузар нэгний түрэмгийллээс хамгаалдаг. Үүнийг Сатан хүлээн зөвшөөрөн, “Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү?” Иов 1:9,10 гэж хэлдэг. Бурханы хүмүүсээ хэрхэн хамгаалдаг талаар дуулаач “Эзэний тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг” Дуулал 34:7 гэж хэлсэн. Өөрт нь итгэсэн хүмүүсийн тухай Аврагч, “Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье, Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм.” Матай 18:10 гэсэн. Бурханы хүүхдүүдэд үйлчлэхээр томилогдсон тэнгэр элч нар үргэлж Түүний оршихуйд бараалхдаг. AT 21.2

Тэд харанхуйн жононгийн заль мэх ба унтаршгүй үзэн ядалтын бай болж, бузар муугийн эвсэлүүдтэй тэмцэж буй Бурханы хүмүүст тэнгэр элч нарын тасралтгүй хамгаалалтын баталгааг өгчээ. Ийм хамгаалалт шаардлагагүй хэмээн тооцогдох ёсгүй. Хэрэв Бурхан хүүхдүүддээ нигүүлсэл ба хамгаалалтаа хайрлавал тэд өмнөө тулгарах бузар муугийн эвслийн хүч, тоолж баршгүй, эрс шийдэмгий үл цуцах дайсагнал, хүч чадлаас болж аюулд учрахгүй гэвч тэр их хүчийг мөн тоолгүй өнгөрч чадахгүй. AT 22.1

Анх гэм нүгэлгүйгээр бүтээгдсэн бузар сүнснүүд өнөө үеийн Бурханы элч нар болох ариун тэнгэр элч нартай зан чанар, хүч чадал, сүр жавхлангаараа эн тэнцүү байжээ. Гэвч нүглийн балгаар тэд Бурханыг доромжилж, хүмүүсийг мөхүүлэхийн тулд бузар зорилгоор нэгдсэн. Сатаны эсэргүүцэлтэй нэгдэж, түүнтэй хамт тэнгэрээс хөөгдсөн бузар элчүүд өнгөрөн одсон зуунуудын туршид тэнгэрийн эрх мэдлийн эсрэг дайтсаар иржээ. Бичээст тэдний хуйвалдаан, засаглал, янз бүрийн зэрэг зиндаа, оюун ухааны хүмүүсийг уруу татан хүн төрөлхтний амар тайван, аз жаргалын эсрэг бузар төлөвлөгөө зохион, хэрэгжүүлсэн талаар өгүүлдэг. AT 22.2

Тэдний оршихуй хийгээд эвслийн тухай Хуучин Гэрээний түүхэнд үе үе дурьдсан байдаг боловч Христийг дэлхий дээр байх хугацаанд бузар сүнснүүд хүч чадлаа хамгийн хүчтэйгээр гаргасан байдаг. Христ хүний авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ирэхэд, Сатан дэлхийг захирах эрх мэдлээ баталгаажуулахаар шийдсэн. Тэрээр Палестины нутгаас бусад бүх дэлхий даяар мухар сүсгээ тарааж чадсан байв. Уруу татагч этгээдийн эрхшээлд бүрэн ороогүй цорын ганц газар нутагт Христ хүмүүсийг тэнгэрийн гэрлээр гийгүүлэхээр иржээ. Тэнд сөрөг хоёр хүч эрх мэдлийн төлөө тэмцэж байв. Есүс хайрын мутраа сунган, нүглээ уучлуулж, Өөртэй нь найрамдахыг хүссэн бүхнийг урьж байлаа. Харанхуйн хүчнүүд бүрэн хяналт тогтоож чадаагүйгээ мэдээд, хэрэв Христийн үйл хэрэг биелэх юм бол удахгүй бузар ноёрхол нь төгсөх болно гэдгийг ухаарчээ. Сатан гинжлэгдсэн байгаа арслан мэт уурсаж, хүмүүсийн бие хийгээд сэтгэлийг эрээ цээргүйгээр эзэмдэх болов. AT 22.3

Буг чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийн ту хай баримт Шинэ Г эрээнд тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Тийнхүү зовсон хүн ердөө бие махбодын хувьд өвдсөн хэрэг биш байлаа. Христ юутай тулгарснаа бүрэн ойлгож байсан бөгөөд бузар сүнснүүдийн бодит оршихуй, эвслийг мэдэрч байлаа. AT 22.4

Герас нутагт бузар сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийг эдгээсэн тухай Бичээст өгүүлэхдээ тоо толгой, хүч чадал, ямар хохирол учруулсан мөн Христийн хүч чадал ба өршөөл нигүүлсэл хэрхэн илэрсний гайхамшигтай жишээг харуулсан. Чөтгөрт эзэмдүүлэгдсэн хүмүүс эх захаа бүрэн алдаж, татаж, хөөс сахруулж, өндөр дуу гарган цамнаж, өөрсдийгөө зэрэмдэглэн, хавьтсан бүхэндээ аюул учруулж байлаа. Тэдний цус алдаж, зэрэмлэгдсэн бие, самуурсан оюун ухаан нь харанхуйн жононд тааламжтай зугаа болдог. Тарчлан зовж буй хүнийг эзэмдсэн чөтгөрүүдийн нэг нь “Бид олуулаа учир намайг Легион гэдэг” (Марк 5:9) гэжээ. Ромын цэрэгт нэг легион гурваас, таван мянган хүнээс бүрддэг байсан. Сатаны хүчнүүд ч бас бүлэглэн зохион байгуулагдсан байдаг бөгөөд тэдний нэг бүлэг нэг легионоос цөөнгүй тоотой байдаг. AT 23.1

Есүс бузар сүнснүүдийг зайлуулахаар тушаахад чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс тайтгарал хийгээд эрүүл ухааныг олж, дөлгөөн даруу болж Аврагчийн хөлд тайвшран сөгддөг байлаа. Харин Есүс чөтгөрүүдэд гахайн сүрэгт шилжин орж тэднийг далайд живүүлэхийг зөвшөөрсөн байна. Герас нутгийн оршин суугчдад гахайгаа алдах нь Христийн хайр ивээлээс илүү гарз хохирол гэж тооцогдсон тул тэнгэрийн Эдгээгчийг дариу явахыг гу йжээ. Энэ нь Сатаны хүрэхийг зорьж байсан үр дүн байв. Санхүүгийн хохирлын бурууг Есүст тохсоноор Герасын ард түмэн амиа бодсоноосоо болж айдаст автан Есүсийн үгийг сонсох хүсэлгүй болсон. Сатан буруугаа зүй ёсоор өөртөө болон элч нартаа үүрэхийн оронд Христэд итгэгчид гарз хохирол, золгүй явдал, зовлон шанлалын шалтгаан нь байсан гэж гүтгэдэг. AT 23.2

Гэвч Христийн зорилго талаар болсонгүй. Тэрээр бузар сүнснүүдэд гахайн сүргийг хөнөөхийг зөвшөөрснөөр олз ашиг хайн тэдгээр цэвэр бус адгууснуудыг үржүүлж байсан Иудейчүүдийг зэмлэжээ. Христ чөтгөрүүдэд садаа болоогүй бол тэд гахайн сүрэг төдийгүй гахайны эзэд гахай маллаж байсан хүмүүсийг ч далайд живүүлэх байлаа. Гахай маллагчид болон эздийн амийг хэлтрүүлсэн нь тэднийг аврахаар өршөөлөө үзүүлсэн Есүсийн л хүч чадал байсан. Үүнээс гадна энэхүү явдлаар Есүсийн шавь нар Сатаны хүн болон мал адгуу ст хичнээн харгис ханддаг болохыг харуулах зорилготой байв. Аврагч шавь нарынхаа нүүр тулах дайсны талаар мэдлэгтэй болгохыг хүссэн юм. Ийнхүү шавь нар нь чөтгөрийн арга мэхэнд хууртахгүй, ялагдахгүй байх боломжтой болно. Мөн Есүс Герас нутгын ардуудад Сатаны боолчлолоос чөлөөлж, дарлагдагсдад эрх чөлөөг өгөх эрх мэдэлтэйгээ харуулахыг хүссэн. Есүс тэднийг орхин явсан ч, Түүний гайхамшгаар эдгэрсэн хүмүүс Аврагчийнхаа өршөөл нигүүлслийг нутгийнхандаа тунхаглахаар үлдсэн. AT 23.3

Бичээсүүдэд үүнтэй адил тохиолдлуудыг дурьдсан байдаг. Сирофоеник гаралтай эмэгтэйн охиныг эзэмдэн тарчлааж байсан чөтгөрийг Есүс зайл хэмээн тушаасан. Марк 7:26-30. “Чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй хүн” (Матай 12:22), өөрийг нь “хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг” (Марк 9:17-22) хэлгүй, дүлий сүнсэнд эзэмдүүлсэн хүү, Капернаумд синагогийн Шаббат мөргөлийг үймүүлсэн “бузар чөтгөрийн сүнсэнд эзэмдүүлсэн” (Лук 4:33-36) галзуу, хүмүүсийг өршөөлт Аврагч эдгээсэн билээ. Эдгээр тохиолдлуудад Христ буг чөтгөрт оюун ухаантай хүнд хандаж байгаа мэтээр хандаж эзэмдсэн хүмүүсээс гарч, дахин тэднийг бүү зовоо гэж тушаасан. Есүсийн эрх мэдэл ямар хүчтэйг харсан Капернаумын итгэгчид “бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо ‘Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав’ гэж ярилцсан байдаг.” Лук 4:36. AT 24.1

Чөтгөрүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийг үлэмжийн зовлонд байнга автсанаар дүрсэлдэг. Гэвч дээрх жишээтэй үл нийцэх онцгой тохиолдлууд бий. Зарим хүмүүс ер бусын хүч чадалтай болохыг хүсэж ад чөтгөрийн хүчийг урин дууддаг. Ийм хүмүүстэй чөтгөр ямар ч зөрчил үүсгэхгүй. Энэ төрлийн хүмүүст үзмэрчийн сүнсийг эзэмдсэн гэх Симон, шидтэн Елум болон Филиппой хотод байсан Паул, Силас хоёрыг дагасан бүсгүй зэрэг хүмүүс багтдаг. AT 24.2

Бичээст тодорхой, хангалттай байгаа баталгааг үл тоомсорлон, буг чөтгөр болон түүний элч нар бодитойгоор оршдог гэсэн үзлийг үгүйсгэдэг хүмүүсээс илүү бузар сүнснүүдийн нөлөөнд орох эрсдэлтэй хүн байхгүй. Бид тэдний заль мэхийг хайхрахгүй байх тусам тэд хэмжээлшгүй их давуу талтай болдог. Олон хүмүүс өөрсдийн бодлоор явж байна гэж боддог ч чөтгөрийн ухуулганд автагдсан байдаг. Тиймээс Сатан хүмүүсийг мэхэлж, устгахын тулд дэлхийн төгсгөл ойртох тусам хамаг хүчээ дээд зэргээр дайчлан чөтгөр бодитой оршдоггүй гэсэн үзлийг хаа сайгүй тарааж байна. Өөрийгөө болон хэрэглэж буй арга барилаа нууцлах нь түүний баримталж буй чухал арга. AT 24.3

Агуу мэхлэгч ов мэхийг нь мэдчих вий гэдгээс хэмжээлшгүй ихээр айдаг. Сатан зан чанар зорилгоо нууцлахын тулд чөтгөрийг тоглоом наргиан, хошигнол болгон үзэх үзлийг дэвэргэдэг. Сатан өөрийгөө доог тохуутай, зэвүү хүргэсэн, зэрэмдэг, тал адгуус тал хүн дүрээр дүрслүүлэхийг хүсдэг. Тэрээр өөрсдийгөө ухаантай, мэдлэгтэй гэж боддог хүмүүс тоглоом наргиа, хараал зүхэл хийхдээ чөтгөрийн нэрийг ашиглахад дуртай байдаг. AT 24.4

Сатан жинхэнэ дүрээ маш чадварлагаар нууцалдаг тул чөтгөр бодитой оршдог юм уу? гэж олон хүмүүс үл итгэн асуудаг. Бичээс чөтгөр байдгийг нотолсон тодорхой нотолгоог дэлхийн шашин шүтлэгүүд үгүйсгэх болсноор Сатан хуурамч онол, таамаглал дэлгэрүүлэн амжилтанд хүрч байна. Сатан хүч нөлөөг нь хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг сурамгай эзэмддэг тул дайралтуудаас нь сэрэмжлүүлэхийн тулд Бурханы үгэнд түүний аймшигтай үйлсийн олон жишээг дурьдаж, нууц хүчнүүдийг илчилжээ. AT 25.1

Хэрэв бид Аврагчийн агуу хүчинд найдаж хамгаалагдах боломжгүй байсан бол Сатаны хүч заналхийлэл элчүүдээс айж эмээх байсан. Бид бузар хүмүүсээс гэр орноо, амьдралаа хамгаалахын тулд байшингаа хичээнгүйлэн эрэг боолт, цоож цуургаар түгждэг атлаа биднийг эзэмдэхийг ямагт хичээж буй бузар элч нарыг анзаардаггүй. Бид өөрсдийн хүч, арга барилаар тэдний түрэмгийллээс хамгаалагдах боломжгүй. Хэрэв бид зөвшөөрвөл тэд оюун ухааныг минь самууруулж, бие махбодыг зовоож, эд хөрөнгө амьдралыг маань сүйрүүлэх чадалтай. Тэд зөвхөн зовлон, сүйрэлд л баярлан хөөрдөг. Бурханы хамгаалалтаас гарч бузар сүнснүүдэд эзэмдүүлэгдэх хүртлээ Бурханы амлалтуудыг эсэргүүцэж, Сатаны уруу таталтанд бууж өгдөг хүмүүсийн нөхцөл үнэхээр аймшиг дагуулдаг. Харин Христийг дагадаг хүмүүс Түүний хамгаалалтанд байнга аюулгүй байдаг. Хэмжээлшгүй хүч чадлыг эзэмшигч тэнгэр элчүүд тэднийг хамгаалахаар тэнгэрээс илгээгддэг. Бузар чөтгөр Бурханы ард түмнээ тойрон хүрээлүүлсэн харуулуудыг нэвтрэн орж чадахгүй. AT 25.2