Агуу Тэмцэл
4 — Сатаны Урхи
Христ болон Сатаны хоорондох агуу тэмцэл зургаан мянгаад жилийн туршид үргэлжилж байгаа ба энэхүү тэмцэл удахгүй төгсөнө. Энэ үед бузар муу нэгэн Христийн хүний төлөө хийж гүйцэтгэсэн ажилд саад учруулж, хүмүүсийг урхидах хичээл зүтгэлээ хоёр дахин эрчимжүүлэх болно. Тэрээр Аврагчийн зуучлал дуустал хүмүүсийг харанхуй, итгэлгүй байдалд байлгаж, ингэснээр гэм нүглийн төлөөх золиос хүчингүй болж, хүмүүс аврагдах боломжоо алдахыг хүсэн зорьж байгаа. AT 26.1
Түүний хүчийг эсэргүүцэх онцгой хичээл зүтгэл гарахгүй болох үед, дэлхийн үйл хэрэг болон сүмийн үйл хэргийн хооронд ялгаа байхгүй болох үед Сатан санаа зовохоо больж эхэлнэ. Учир нь хүмүүс түүний хүслийг дагахгүй гэх аюул байхгүй болно. Гэвч хүмүүсийн анхаарлыг мөнхийн амьдрал руу чиглүүлж, хүмүүс “Бид аврагдахын тулд юу хийх вэ?” гэж асуух үед Сатан ажлаа үргэлжлүүлэн, Христийн хүч чадалтай тэнцүү хүчийг гаргаж, Ариун Сүнсний нөлөөг хуурамчаар харуулах гэж хичээж эхэлнэ. AT 26.2
Библи дээр Бурханы тэнгэр элчүүд өөрсдийгөө Эзэний өмнө танилцуулахаар ирэхэд Сатан тэдний дунд байсан гэж бичсэн байдаг (Иов 1:6). Тэрээр Мөнхийн Хааны өмнө сөгдөн мөргөхөөр бус харин зөвт хүмүүсийн эсрэг тэмцлээ идэвхжүүлэхийг хичээж байв. Хүмүүс Бурханыг магтан хүндэтгэхээр цуглахад Сатан ч гэсэн тэнд дээрхтэй адил зорилгоо хэрэгжүүлэхээр ирсэн мэт харагдана. Тэрээр хэдийгээр харагдахгүй байгаа ч бүх хүч чадлаа ашиглан магтаал хүндэтгэл өргөж байгаа хүмүүсийн оюун ухааныг удирдахыг хичээдэг. Тэрээр чадварлаг цэргийн жанжин адил дайны төлөвлөгөөгөө урьдчилан төлөвлөсөн. Сатан Бурханы элч Библийг судалж байхыг ажиглан, хүмүүст юу гэж зааж сургах гэж байгааг тэмдэглэж авдаг. Дараагаар нь хууран мэхэлж байгаа хүмүүст ойлгуулахаар хичээж буй сэдвийг ойлгуулахгүйн тулд нөхцөл байдлыг удирдлагандаа оруулахаар бүх башир аргуудаа ашиглаж эхэлдэг. Энэ үед Библийн хичээлээр сануулга авах ёстой нэгэн өөр ажил үйлсэд хамрагдах болж, эсвэл ямар нэгэн аргаар амь амьдралд нь утга учир бэлэглэх байсан сургамжийн үгсийг сонсолгүй өнгөрдөг. AT 26.3
Хүмүүсийг сүнслэг харанхуй хүрээлсэн байгааг Эзэний зарц нар хараад сэтгэлээр унахыг нь Сатан ажиглан харж байдаг. Тэрээр хүмүүсийн хэнэггүй, анхааралгүй, хойрголож байгаа байдлыг арилгаж өгөхийг хүссэн залбирлыг сонсдог. Сатан үүнд урамшин илүү урам зоригтойгоор арга барилуудаа хэрэгжүүлдэг. Тэрээр хүмүүсийг дур хүсэлдээ автагдаж, хувийн хүсэлдээ нийцүүлэх байдлаар удирдуулахад нь нөлөөлж, сүнслэг мэдрэмжийг нь алдагдуулснаар хүмүүсийг хамгийн ихээр сонсох ёстой зүйлсээс нь хөндийрүүлдэг. AT 27.1
Сатан залбирлыг болон Библи судлах зуршлыг үл тоомсорлуулж чадсан хүн бүр дайралтыг нь даван гарч чадахгүй гэдгийг сайн мэддэг. Тиймээс ч хүний оюун ухааныг балартуулах бүх төрлийн арга хэрэгслэлүүдийг зохион бүтээдэг. Харамсалтай нь Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч үнэнийг эрэлхийлэх арга замаар замнахын оронд өөрсдийн нийцдэггүй хүмүүсийн зан чанар болон итгэл бишрэлийн алдаа дутагдлыг шүүж буруутгахыг итгэл бишрэлээ хэмээн үздэг бүлэг хүмүүс байсаар ирсэн. Ийм хүмүүс бол Сатаны баруун гар болсон туслахууд юм. Итгэл нэгт ахан дүүсээ буруутгагч хүн цөөн биш, тэд Бурхан ажлаа хийж байхад үед байнга өөр ажлыг завгүй хийж байдаг. Гэтэл муу хүмүүсийн буруутгаж буй Бурханы зарц нар Түүнд жинхэнэ хүндэтгэлийг үзүүлж байдаг. Бузар муу хүмүүс үнэнийг хайрлаж, дагадаг хүмүүсийн үг, үйлдлийг хуурамч өнгөөр будаж, өөрчилдөг. Тэд Христийн хамгийн үнэнч, шийдэмгий, өөрсдийгөө огоорсон зарц нарыг хууран мэхлэгчид, худалч хүмүүс гэж танилцуулдаг. Тэд үнэнч шударга, хүндэтгэл хүлээхүйц ажил үйлсийг худал хуурмагаар танилцуулж, худал хуурмаг гүжирдлэгийг тарааж, Бурханы талаар багахан мэдлэгтэй хүмүүсийн дунд эргэлзээг төрүүлэх ажлыг зохион байгуулж, түүнийгээ гүйцэтгэдэг. Тэд зөв шударга, ариун зүйлсийг худал хуурмаг, алдаа дутагдалтай болгож харагдуулахын тулд төсөөлж болох бүх арга хэмжээг авдаг. AT 27.2
Гэвч тэднийг таньж мэдэлгүй өнгөрөх боломжгүй. Тэд хэний үр хүүхдүүд болохыг, хэний жишээг дагадаг, хэний ажил үйлсийг гүйцэтгэдгийг таньж мэдэхэд амархан. “Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ?. 44 Матай 7:16. Тэдний үйлс хамгийн бузар гүтгэн доромжлогч, “бидний ахан дүүс нарыг буруутгагч” Илчлэлт 12:10, AT 27.3
Сатаны үйлстэй адилхан. Агуу хууран мэхлэгч нь хүний зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд бүх төрлийн худал хуурмагийг танилцуулахад бэлэн олон элчүүдтэй байдаг. Тэрээр сүйрэл рүү уруу татах хүмүүсийнхээ олон төрлийн хүсэл, чадваруудад нийцүүлсэн хуурамч сургаалуудыг бэлдсэн. Сатан эргэлзээ, үл итгэлийг хөгжүүлж, Бурханы ажлыг урагшлахыг харах, урагшлуулахыг хүсч буй бүх хүмүүст саад учруулахын тулд сүмд чин сэтгэлээсээ бус, итгэлийг нураахуйц нөхцөл байдлыг сүм дотор оруулж ирнэ. Бурханд болон Түүний үгэнд барагтаа итгэдэггүй олон хүмүүс зарим нэгэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, Христэд итгэгч хэмээх нэрийг зүүдэг, ингэснээр эдгээр хүмүүс алдаа дутагдлаа Библийн сургаал мэтээр зааж сургах нөхцөл боломжоор хангагддаг. AT 27.4
Хүмүүс юунд итгэх нь чухал биш гэсэн үзэл бол Сатаны хамгийн амжилттайгаар хэрэгжүүлж буй хууран мэхлэлт юм. Сатан үнэнийг мэддэг ба үнэнийг хайраар дүүрэн зүрх сэтгэлээр хүлээн авснаар тухайн хүний зүрх сэтгэл ариусдаг гэдгийг сайн мэддэг. Тийм ч учраас тэрээр үнэнийг байнга хуурамч үзэл баримтлал, өөр сайн мэдээгээр орлуулахыг хичээдэг. Бурханы зарц нар эрт дээр үеэс л хуурамч багш нартай тэмцэж, тэднийг зүгээр л нэг хор хөнөөлтэй хүмүүс биш харин зүрх сэтгэлийг сүйрэлд хүргэхээр санаархаж буй худал хуурмагийг сурталчлагчид гэж үзсэн. Елиа, Иеремиа, Паул Бурханы үгнээс хүмүүсийг холдуулж байгаа хүмүүстэй тууштай, айж эмээх зүйлгүйгээр тэмцсээр ирсэн. Үнэний ариун тэмцэгчид зөв итгэл бишрэлийг чухал биш гэж тооцдог дураараа авирлагчидтай хэзээ ч нааштай хандаж байгаагүй. AT 28.1
Христэд итгэгч сүмүүдийн дунд нийтлэг болоод байгаа Библийг ерөнхийд нь тайлбарлаж, сонирхолтой болгох гэж хичээж, итгэл бишрэлтэй үл нийцэхүйц олон үзэл санааг тунхаглах байдал бол дайсны үнэнийг ялгаж салгах боломжгүй болгохоор оюун ухааныг самууруулж буй ажил юм. Христийн сүмүүдийн хоорондох эв зүйгүй, хуваагдмал байдал өөрсөддөө таалагдсан үзэл баримтлалуудыг Библитэй нийцүүлэх гэж хичээсэнтэй ихээхэн холбоотой байсан. Тэд Бурханы үгийг даруу зүрх сэтгэлээр хүлээн авч. Түүний хүслийг ойлгохын тулд анхааралтай судалгаа хийхийн оронд ихэнх нь гаж, бусдын гаргаж ирээгүй утга санааг гаргахаар хичээж эхэлсэн. AT 28.2
Зарим хүмүүс хуурамч үзэл баримтлал, Христэд итгэгчдэд байх ёсгүй зан үйлийг хөгжүүлэхийн тулд Библийн ишлэлүүдийг зөв утга санаанаас нь салгаж, заримдаа үзэл санаагаа баталгаажуулахаар нэг өөр утга илэрхийлж буй ишлэлийг хоёр хуваан үл нийцэх санаа илэрхийлэхийн тулд түүгээр иш татна. Могойн заль мэхэнд автагдсан тэд өөр хоорондоо холбогдолгүй бузар махан биеийнхээ хүсэлд нийцүүлэхүйц үгсэд автагдана. Ийнхүү олон хүмүүс Бурханы үгийг буруугаар ашиглана. Харин зарим чөлөөт төсөөлөлтэй хүмүүс Ариун Бичээсийн бэлгэдэл, тэмдгүүдийг өөрсдийн гажууд төсөөлөлтэй нийцүүлэхийг хичээж, Библи өөрөө өөрийгөө тайлбарладаг зарчмыг үл тоомсорлох болно. Тэд хачин жигтэй үзлээ Библийн сургаал мэтээр танилцуулдаг. AT 28.3
Библийг залбирал үйлдэн, даруу бөгөөд үнэнийг сурах гэсэн зүрх сэтгэлээр судлаагүйгээс шалтгаалан хамгийн энгийн, тодорхой ишлэлүүдээс авахуулан ойлгоход хамгийн хүнд ишлэлүүдийн жинхэнэ утга нь алдагддаг. Папын удирдагчид Библийн иймэрхүү ишлэлүүдийг өөрсдийн зорилгод нийцүүлэн, хүсэл зорилгод тааруулахын тулд ашиглаж, түүнийгээ хүмүүст зааж сургадаг. Гэхдээ тэд хүмүүсийг Библи судлах, үнэнийг өөрсдөө судлан ойлгох боломжийг нь хааж боогдуулдаг. Библийг бүхэлд нь хүмүүст байгаагаар нь танилцуулах ёстой. Хүмүүст Библийг худал хуурмагаар тайлбарласнаас Библийг зааж сургаагүй байсан нь илүү дээр. AT 29.1
Библи Бүтээгчтэй танилцах хүсэлтэй хүн бүрт зөв замыгчиглүүлж өгөхөөр өгөгдсөн чиглүүлэгч юм. Бурхан хүмүүстээ зөгнөлийн баттай үгсийг өгсөн ба тэнгэрийн элчүүд, тэр байтугай Христ Өөрөө Даниел, Иохан нарт удахгүй болох зүйлсийг танилцуулсан. Бидний авралтай холбоотой чухал зүйлс нууцлагдмал байх ёстой биш. Библийн зөгнөлүүд үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчдийг самууруулж, төөрөгдүүлэхээр илчлэгдээгүй юм. Эзэн эш үзүүлэгч Хаббакукд хандан, 44 Тэгтэл ЭЗЭН надад хариулан 44Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн, хавтангууд дээр сийлэн бич..” Хабаккук 2:2 гэж хэлсэн байдаг. Бурханы үгийг залбиралтайгаар судалж байгаа хүн бүрт ойлгогдох болно. Чин шударга зан чанартай хүн бүр үнэний гэрэл рүү ойртон очих боломжтой.44 Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан” Дуулал 97:11. Нууцлагдмал эрдэнэсийг эрж хайж байгаа мэтээр үнэнийг эрж хайж буй гишүүдгүй сүм ариун шударга сүм болж чадахгүй. AT 29.2
Хүмүүс энх тайван, эрх чөлөө хэмээн орилж байхдаа зорилгоо биелүүлэхээр байнга, тууштайгаар ажиллаж байгаа хууран мэхлэгчийнхээ арганд хууртагдаж, сохрох болно. Тэрээр Библийг хүний үзэл, таамаглалаар орлуулеиаар Бурханы хуулийг хүчингүй болгож, сүмүүд хэдийгээр эрх чөлөөтэй болсон гэж өөрсдийгөө үзэх боловч үнэндээ гэм нүглийн боолчлолд автагдсан байх юм. AT 29.3
Олон хүмүүсийн хувьд шинжлэх ухааны судалгаанууд хараал болсон байдаг. Бурхан дэлхий дахинд шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаанд гэрлээ үерийн ус адил цацруулсан боловч агуу оюун ухаантай хүмүүс судалгаагаа Бурханы үгээр удирдуулахгүй юм бол шинжлэх ухаан, илчлэлт хоёрын харилцан шүтэлцээг таньж мэдэх үйл хэргийн хувьд төөрч будилах болно. AT 29.4
Хүний бодит болон сүнслэг зүйлсийн талаарх мэдлэг хагас дутуу, төгс бус юм, тиймээс олон хүмүүс шинжлэх ухааны үзэл баримтлалаа Бичээсүүдийн тунхаглалтай нийцүүлж чадахгүй байгаа. Олон хүмүүс өнгөц онол, таамаглалыг шинжлэх ухааны баримтууд хэмээн хүлээн зөвшөөрч, Библийн үгсийг “шинжлэх ухаан хэмээн нэрийдсэн хууран мэхлэлтийн” сургаалуудаар шалгаж нягтлах ёстой гэж үздэг. 1 Тимот 6:20, Тэд Бүтээгч болон Түүний үйлсийг ойлгох чадваргүй, тэдгээрийг байгалын хуулиар тайлбарлах боломжгүй учраас хүмүүс Библийн түүхийг баталгаагүй гэж тооцдог. Хуучин болон Шинэ Гэрээний бичээсүүдийн баталгаанд эргэлздэг хүмүүс ихэвчлэн хийж байгаа алхмуудаа улам гүнзгийрүүлж Бурхан оршдог гэдэгт эргэлзэж, тийнхүү хэмжээлшгүй агуу хүчийг байгалтай холбон үздэг. Тэд үнэний зангуугаас зуурахаа больсноор итгэл бишрэлгүй байдлын хадан цохиотой мөргөлдөж, сүйрэх аюулд автдаг. AT 30.1
Ийнхүү олон хүмүүс итгэлээсээ хазайж, бузар чөтгөрт уруу татагддаг. Хүмүүс Бүтээгчээсээ ухаалаг болох гэж хичээж, хүн мөнхийн цаг үеийн туршид тайлбарлагдахааргүй нууцлаг зүйлсийг гүн ухааны тусламжгайгаар эрж хайж, тайлбарлахыг хичээнэ. Хэрэв хүмүүс Бурханы Өөрийнхөө талаар, зорилгынхоо талаар мэдүүлсэн бүхнийг ойлгохоор эрэлхийлсэн бол Ехувагийн алдар, сүр жавхлан, хүч чадлыг мэдэрч, өөрсдийн ямар өчүүхэн болохыг ухаарч, өөрсдөдөө болон хүүхдүүдэд нь үзүүлсэн бүхэнд сэтгэл хангалуун байх байсан. AT 30.2
Сатан хүнд Бурханытаниулжмэдүүлээгүй, хүмүүстойлгуулахаар зориогүй зүйлсийг эрэлхийлж, таамаглал дэвшүүлэхийг санал болгох байдлаар агуу хууран мэхлэлтээ хэрэгжүүлдэг. Лусифер ийм байдлаар диваажин дахь байр сууриа алдсан. Тэрээр Бурханы бүх нууцуудтай танилцаагүйгээс болж сэтгэл ханамжгүй болж, өөрт даалгаж өгсөн эрхэм байр суурьтай нь холбоотой зүйлсийг үл тоомсорлож эхэлсэн. Сатан удирдлаган доор нь байсан тэнгэрийн элч нарт дургүйцлээ илэрхийлснээр тэднийг бас уналтанд татан оруулсан. Тэрээр одоо хүмүүсийн оюун ухааныг адил үзэл санаагаар дүүргэж, Бурханы тодорхой болгож өгсөн тушаалыг үл тоомсорлохыг зааж сургадаг. AT 30.3
Библийн энгийн, зүрх зүсэхүйц үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс оюун ухааныг сул дорой болгох таалалдаа нийцсэн худал үлгэрийг эрж хайж байна. Тэд хэдий чинээ сүнслэг бус, өөрийгөө огоорохыг заагаагүй, даруу төлөв болгохооргүй номлолыг заана төдий чинээ тийм сургаалуудыг тааламжтайгаар хүлээн авна. Ийм хүмүүс оюун ухааны хүч чадлаа доройтуулж, бие махбодын хүслээ хэрэгжүүлнэ. Тэд өөрсдийгөө гэм нүгэлдээ гэмшин, чин сэтгэлийн залбирал үйлдэн Бурханаар удирдуулахын тулд Бичээсүүдийг судлах шаардлагагүй, өөрсдийгөө хангалттай мэргэн ухаантай гэж тооцсон тул хууран мэхлэлтээс хамгаалах хамгаалалтгүй болсон. Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийн хүслийг хангаж, үнэний оронд худал хуурмагийн гараа сунгадаг. Папын засаглал ийм арга замаар хүмүүсийн оюун ухааныг эзэмдсэн Протестантууд загалмайг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтгаанаас болж үнэнийг эсэргүүцэж Католикчуудтай адил замаар орно. Дэлхий дахинаас ялгарахгүйн тулд өөрийн хүсэл, зорилгод нийцүүлэхээр Бурханы үгийг судлахаас татгалзсан бүх хүмүүс итгэл бишрэлтэй холбоотой үнэний оронд тамын шийтгэлийг хүлээхүйц хуурамч үзлийг хүлээж авна. Бидний төсөөлж болох бүх төрлийн худал сургаал бүрийг үнэнийг эсэргүүцэж буй хүмүүс нааштайгаар хүлээн авна. Нэг худал хуурмагийг үзэн ядсан байдалтайгаар ажиглан харж буй хүн өөр төрлийн худал хуурмагийг шууд хүлээн зөвшөөрнө. Элч Паул, “авралыг авахын тулд үнэнийг хайрлаагүй хүмүүсийн” талаар: “бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр мөхөгсдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй. Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм” 2 Тесалоник 2:10-12 гэж тунхагласан. Ийм сануулгыг авсан бид ямар үзлийг хүлээн зөвшөөрөх тал дээр их анхааралтай байх ёстой. AT 30.4
Агуу хууран мэхлэгчийн ажлыг хамгийн амжилттайгаар хэрэгжүүлэгчид бол үхэгсдийн сүнсний талаарх хуурамч сургаал, нүд хуурсан гайхамшгуудыг бүтээгчид юм. Тэд агуу тэнгэр элчийн дүрд хувилан таамаглал, төсөөлөлгүй байгаа хүмүүс дээр хууран мэхлэлтийн тороо хаяна. Хэрэв хүмүүс чин сэтгэлийн залбиралтайгаар Бурханы Номыг судлах юм бол энэ бүхнийг ойлгож ухаарч, хуурамч сургаалуудыг хүлээн авахаар харанхуй бүдүүлэг хэвээр байхгүй. Тэд үнэнийг эсэргүүцсэнээр хууран мэхлэлтэнд автагдах юм. AT 31.1
Худал хуурмагийн аймшигтай өөр нэгэн алдаа дутагдал бол Христийг дэлхийд ирэхээсээ өмнө оршиж байгаагүй гэж үзсэн Түүний Бурханлаг байдлыг үл хүлээн зөвшөөрөх онол юм. Библид итгэдэг гэж өөрсдийгөө нэрийдсэн олон хүмүүс энэхүү үзлийг тааламжтайгаар хүлээж авах болно. Энэ үзэл Аврагчийн маань Эцэгтэйгээ тогтоосон харилцаа, Түүний Бурханлаг зан чанар, Түүний урьд өмнө оршиж байсан үзэл баримтлалтай шууд тэрсэлддэг. Энэ буруу үзлийг Бичээсүүдийг үндэслэлгүйгээр гуйвуулахгүйгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь хүмүүсийн авралын ажлын талаарх үзлийг доройтуулахаас гадна Библийг Бурханаас ирсэн илчлэлт хэмээн хүлээн зөвшөөрөх итгэлийг нураах зорилготой. Энэ үзэл хамгийн аюултай үзэлд тооцогдохоос гадна, эсэргүүцэхэд ч гэсэн хүнд бэрх байх болно. Хэрэв хүмүүс онгодоор бичигдсэн Бичээсүүд дээрх Христийн Бурханлаг байдлын талаарх гэрчлэлүүдийг эсэргүүцэх юм бол тэд нартай маргах нь дэмий цагаа үрсэн асуудал болж хувирна. Тэд нарт ямар ч баттай баримт харуулсан гэсэн Христийг хүлээн зөвшөөрөхгүй.” Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг” 1 Коринт 2:14. Энэ алдаатай үзлийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс Христийн зан чанар, ажил үйлс, Бурханы хүний авралын төлөө хийж гүйцэтгэж буй агуу төлөвлөгөөний талаар зөв ойлголт, төсөөлөлтэй байж чадахгүй. AT 31.2
Өөр санаандгүй боловч их гай гамшиг дагуулах, хурдацтай тархаж буй үзэл бол Сатан бодитойгоор оршдоггүй гэсэн үзэл юм. Хүмүүс Бичээсүүд дээр ашиглагдаж буй Сатаны нэрийг хүний бу зар бодол, хүслийг илэрхийлсэн нэр томьёо гэж үзнэ. Алдартай номлогчдын номлож буй Христийн дахин ирэлтийн үзэл болох хүн бүр нас барах үедээ Түүнтэй нүүр тулан уулзана гэсэн үзэл хүмүүсийн оюун ухааныг Түүний диваажингаас үүл хөлөглөн биечлэн ирэх ирэлтээс хөндийрүүлэх зорилгыг агуулдаг. Сатан олон жилийн туршид, “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” (Матай 24:23-26) гэж заасаар ирсэн ба олон хүмүүс энэ хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрснөөр мөнх амиа гээсэн. AT 32.1
Мөн дэлхийн мэргэн ухаанд залбирал бол чухал биш гэж зааж сургадаг. Шинжлэх ухааныг онцлогч хүмүүс залбирал бодитойгоор хариултаа авах боломжгүй гэж маргадаг. Тэд залбиралд хариултаа авахын тулд байгалын хуулийг зөрчих шаардлагатай болно, тиймээс үүнийг ер бусын гайхамшиг гэж тооцдог ба тэд гайхамшгийг бодитой гэж үздэггүй. Тэд орчлон ертөнц хөдлөшгүй хуулиудад захирагддаг ба Бурхан эдгээр хуулийг зөрчих, эсэргүүцэх боломжгүй гэж заадаг. Тэд энэхүү үзлээрээ Бурханыг Өөрийн бий болгосон хуулинд захирагддаг ба Бурханы бий болгосон хууль нь Бурханы эрх чөлөөг хязгаарладаг гэж боддог. Ийм үзэл баримтлал Библийн гэрчлэлүүдтэй зөрчилддөг. Христ болон Түүний элч нар гайхамшиг бүтээгээгүй гэж үү? Өршөөл, хайраар оршигч Аврагч өнөө үед ч гэсэн амьд байгаа ба Тэрээр хүмүүсийн ду нд бодитойгоор амьдарч байсан шигээ бидний итгэл бишрэлийн залбирлыг сонсдог. Бодит ертөнц ер бусын ертөнцтэй харилцан шүтэлцээтэй байдаг. Бурхан бидний гуйхаас нааш хийж гүйцэтгэхгүй зүйлсээ итгэлийн залбирал хийх үед залбирлын хариулт болгон заавал хийж өгөх болно. AT 32.2
Христэд итгэгч сүмүүдийн дунд тоо томшгүй алдаатай үзэл баримтлал, анхаарал татсан үзэл санаанууд байдаг. Бурханы үгэнд хөдлөшгүй зарчим болгон заасан үзлүүдийн нэгийг хүчингүй болгосноор ямар бузар муу үр дагавар гарахыг урьдчилан тооцоолох боломжгүй. Ийм аргыг хэрэгжүүлж байгаа хүмүүс ганц үнэнийг эсэргүүцээд сэтгэл ханадаггүй. Ихэнх нь үнэний зарчмуудыг нэг нэгээр нь хойш тавьсаар байгаад эцэстээ итгэл бишрэлгүй хүмүүс болон хувирдаг. AT 33.1
Олны анхаарлыг татаж буй Бурханы талаарх үзлүүд Библийг хүлээн зөвшөөрсөн итгэгч болж болох байсан олон хүмүүсийг эргэлзээ рүү хөтөлнө. Ийм хүмүүс Библийн зааж сургаж буй шударга байдал, өршөөл уучлал, бусдад энэрэнгүй хандах зааварчилгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс Библийг Бурханы үг гэж хүлээн зөвшөөрдөггүй. AT 33.2
Энэ бол Сатаны хэрэгжүүлэхээр хичээж байгаа зорилт юм. Сатан Бурхан болон Түүний үгэнд итгэх итгэлийг устгахаас өөр хүсэл мөрөөдөлгүй. Сатан агуу эргэлзээг түгээгч цэргүүдээ удирддаг ба хүмүүсийг өөрийн талд оруулахаар хууран мэхлэхийн тулд бүх хүч чадлаа зориулдаг. Өнөө үед эргэлзээ дэвигүүлэгч хүн олны анхаарлыг их татах болжээ. Олон тооны хүмүүс Бурханы үг гэм нүглийг буруутгаж, эсэргүүцдэг тул Зохиолчийг нь хүлээн зөвшөөрч болохгүйтэй адил түүнд ч итгэж үл болно гэж бодох болсон. Бурханы үгэн дэх тушаал, заавруудыг дагах хүсэлгүй байгаа хүмүүс эрх мэдлийг нь унагахыг хичээнэ. Тэд Библиэс болон номлолуудаас алдаа хайж Библийг уншиж, ариун үйлчлэл гүйцэтгэж байгаа хүмүүсийн номлолуудыг сонсдог. Өөрсдийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байх шалтгаан тоочихын тулд цөөн тооны хүмүүс итгэл бишрэлгүй хүмүүс болон ху вирахгүй. Зарим хүмүүс бардам зан, хариуцлагагүйгээсээ болж эргэлзээгээр дүүрэн зарчмуудыг хүлээн зөвшөөрнө. Тэд хичээл зүтгэл, өөрийгөө золиослохыг шаарддаг нэр хүндтэй, сайн үйлсийг бүтээхээс татгалзан, Библийг шүүмжлэх арга ухааны дагуу нэр хүнд олохыг хичээгчид юм. Мөхөс оюун ухаантай, Бурханлаг мэргэн ухаанаар гэгээрээгүй хүмүүсийн ойлгож чадахгүй их зүйлс бий, харин хүмүүс ойлгоогүй зүйлсээ игүүмжлэхийг урьтал болгодог. Зарим нь итгэлгүй байдал, эргэлзээ, сүжиггүй байдлын талд зогсохыг зөв, шударга зүйлс гэж тооцно. Гэвч тэдний шулуун шударга мэт харагдах дүр төрхийн цаана өөртөө хэт итгэсэн, бардамнасан байдал ажиглагдана. Олон хүмүүс Библи дээрээс хүмүүсийн оюун ухааныг төвөгтэй асуудлаар бодлогошруулах сэдвийг олж нээсэндээ баярлан хөөрдөг. Зарим нь зүгээр л мэтгэлцэх дуртай учраас буруутай талыг дэмжин шүүмжлэл, асуултаа дэвшүүлж эхэлдэг. Тэд өөрсдийгөө сүйрлийг үүсгэн бий болгогчтой орооцолдож байгаагаа анзаардаггүй. Итгэлгүй байдлыг нээлттэйгээр хүлээн зөвшөөрснөөр тэд энэ үзэлдээ үнэнч байхаас өөр аргагүй боллоо гэж боддог. Ийнхүү тэд бурханлаг бус бүхэнтэй нэгдэж, Диваажингийн үүдийг хааж орхидог. AT 33.3
Бурхан Бурханлаг зан чанарын хангалттай баталгааг Өөрийн Үгээрээ дамжуулан өгсөн. Бидний авралтай холбоотой агуу үнэнийг маш тодорхойгоор зааж сургасан. Үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайж байгаа хүн бүрт өгөгдөхөөр амлагдсан Ариун Сүнсний тусламжгайгаар үнэнийг бүрэн ойлгож, мэдрэх боломжтой. Бурхан хүмүүст итгэл найдвараа тавьж болох бат суурийг бэлдэж өгсөн. AT 34.1
Мөхөс оюун ухаантай хүн Хэмжээлшгүй, Агуу Нэгэний зорилго, төлөвлөгөөг бүрэн ойлгож, ухаарах чадваргүй. Бид эрэл хайгуулаараа Бурханыг хэзээ ч тайлж, ойлгож чадахгүй. Бид Бурханы агуу байдлын нууцалж буй хөшгийг бардамнасан үзэл бодлоороо нээж чадахгүй. Элч энэ талаар, “Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний игүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж нлрүүшнгүй вэ?” Ром 11:33 гэж өгүүлсэн Бид Бурханы хэмжээлшгүй их хүч чадал нь хайр, уучлал өршөөлтэй нэгдсэн байгааг бид нартай хэрхэн, ямар зорилгоор харилцаж байгаагаас мэдрэх боломжтой. Тэнгэрийн Эцэг маань бүхнийг мэргэн ухаан, зөв шударга зангаараа удирддаг учраас бид сэтгэлээр унаж, итгэлгүй хандалгүй харин хүндэтгэлтэйгээр дуулгавартай байх шийдвэрийг гаргах ёстой. Тэрээр бид нарт мэдэх шаардлагатай бүх сайн хүсэл зорилгуудаа танилцуулах ба Түүний үзүүлснээс илүү гүн гүнзгий үнэнийг ойлгохын тулд бид Түүний агуу хүч чадал, хайраар дүүрэн Зүрх Сэтгэлд нь найдах хэрэгтэй. AT 34.2
Бурхан итгэл бишрэлтэй байх хангалттай баталгааг өгсөн учраас итгэлгүй байх шалтгуудыг хэзээ ч бүрмөсөн арилгахгүй. Эргэлзэхийг хүсч байгаа хүн бүрт нээнтэг, зуурч авах гогцоо олдох л болно. Бүх эсэргүүцэл, эргэлзээгээ арилгаж, эргэлзэх бүх боломжоо байхгүй болгосны дараагаар Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, дагахаас татгалзаж буй хэн бүхэн хэзээ ч гэрлийг харж чадахгүй. AT 34.3
Өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй зүрх сэтгэлтэй хүн Бурханд итгэлгүй хандах нь зайлшгүй. Итгэл Ариун Сүнсээр удирдуулдаг ба сэтгэлдээ буй болсон итгэлийг арчилж тордсоноор Сүнс улам илүү ургаж цэцэглэдэг. Шийдэмгийгээр шийдвэр гаргалгүйгээр ямарч хүн итгэл бишрэлээр хүчтэй хүн болж чадахгүй. Итгэлгүй байдлыг урамшуулах үед итгэлгүй байдал хүчээ авдаг. Хүмүүс итгэлийг батжуулахаар өгсөн Бурханы баталгаануудад анхаарал хандуулахаа больж, үндэслэлгүйгээр эсэргүүцэж, эргэлзэхээс татгалзахгүй л бол эргэлзээ, итгэлгүй байдлаа улам баталгаажсаар байгааг мэдэрнэ. Бурханы амлалтуудад эргэлзэж, AT 34.4
Түүний уучлал өршөөлийн баталгаанд найдахгүй байгаа хүмүүс Түүнд хүндэтгэлгүй хандаж байгаа гэсэн үг. Тэдний нөлөө бусдыг Христ рүү чиглүүлэх бус харин ч Түүнээс холдуулж, хөндийрүүлдэг. Ийм хүмүүс бол үржил шимгүй мод ба тэдний харанхуйлагч мөчрүүд хол ойрыг бүрхэж, эргэн тойрныхоо ургамал ногоон дээр тусах нарны гэрлийг хааж, итгэлийг нь хүйтэн, сэрүүн сүүдэр дор үхэдхийн унахад нөлөөлж байна. Ийм хүмүүсийн ажил үйлс тэдний эсрэг үүрд мөнхөд гэрчлэх болно. Тэдний тарьж буй эргэлзээ, итгэлгүй байдлын үр заавал ч үгүй үр жимсээ ургуулах болно. AT 35.1
Эргэлзээнээсээ ангижрахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүмүүст нэг л зам байна. Тэд ойлгохгүй байгаа зүйлсдээ эргэлзэж, асуудлаа үр дүнгүйгээр дэлгэхийн оронд аль хэдийн тод цацарч буй гэрэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй, үүний үр дүнд тэд илүү агуу гэрэл гэгээг хүлээн авна. Тэд ойлгоход амархан болсон үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэснээр эргэлзэж, тээнэгэлзэж байгаа үүргээ ойлгож, хэрэгжүүлэх боломжтой болно. AT 35.2
Сатан хууртагдах хүсэлтэй, өөрийгөө огоорох хүсэлгүй, үнэний шаардаж буй золиосыг эсэргүүцдэг хүмүүст зориулан хууран мэхлэлтээ үнэнтэй адил харагдахуйцаар зохион байгуулдаг. Гэвч чин сэтгэлээсээ, ямар ч үнээр бай үнэнийг таньж мэдэхийг хүсч байгаа хүнийг Сатан эрх мэдэлдээ оруулах боломжгүй. Христ бол үнэн ба “Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Иохан 1:9. Үнэний Сүнс хүмүүсийг бүх үнэн рүү чиглүүлэн удирдахаар илгээгдсэн. Тэрээр Бурханы Хүүгийн эрх мэдлээр, “Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.” 44 Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” Матай 7:7; Иохан 7:17 гэж тунхагладаг. AT 35.3
Христийн дагалдагчид тэдний эсрэг Сатан болон түүний албатууд ямар хуйвалдаан зохиож байгааг сайтар ойлгохгүй байгаа. Гэвч диваажинд заларсан Нэгэн энэ бүх башир аргуудыг эрхэндээ оруулж, агуу зорилго, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ашиглах болно. Эзэн ард түмнийхээ зовлон, шанлалаас таашаал авдаг учраас уруу татлагын аймшигтай сорилтонд °РУУлахыг зөвшөөрдөг юм биш, харин эцсийн ялалт байгуулахад чухал нөлөөтэй учраас ийнхүү зөвшөөрдөг ажээ. Тэрээр агуу алдраараа ард түмнээ байнга уруу таталтаас хамгаалаад байж чадахгүй, уруу татлагад орж байгаа хүн өөрөө бузар муугийн хууран мэхлэлт, уруу татлагыг эсэргүүцэхэд бэлтгэгдсэн байх ёстой. AT 35.4
Бузар муу хүн болон чөтгөрийн аль аль нь Бурханы ажилд саад болж, Түүний оршихуйг ард түмнээс нь салгаж чадахгүй. Хэрэв нүгэлт хүмүүс ийнхүү хичээх юм бол тэд Бурханы Сүнсэнд эзэмдүүлж, гэм нүглээ хүлээн зөвшөөрч, гэм нүглээ орхих даруу зүрх сэтгэлтэй болж, амлалтуудыг итгэлтэйгээр тунхаглах юм. Тэд нээлттэй болон хаалттай аливаауруу татлага, эсэргүүцлийг үүсгэн бий болгогч нөлөө бүрийг амжилттайгаар эсэргүүцэх ба эдгээр нь “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдсаны дагуу 44 биелэлээ олно. Зехариа 4:6.44 AT 36.1
Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг, та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ? 44 1 Петр 3:12, 13. Балаам их хэмжээний шан харамжинд хууртагдан, Израилийн эсрэг бузар муу ёс заншлыг үйлдэх шийдвэр гаргасан. Тэрээр Эзэнд өргөж буй тахилаар дамжуулан Түүний ард түмэн дээр хараал буулгахыг санаархсан. Харин Бурханы Сүнс түүний тунхаглахыг хүсэж байсан бузар мууг эсэргүүцсэн ба Балаам санаандгүйгээр,44 Бурханы хараагаагүй хүнийг би хэрхэн хараах билээ? ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг би хэрхэн буруушааж чадах билээ? Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ? Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй, төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай 44 гэж дуу алдсан. Тахилыг өргөсний дараагаар бурханлаг бус эш үзүүлэгч,44 Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан.Тэр ерөөсөн байхад би түүнийг нь зөрчиж чадахгүй. Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй. Израилийн дотор Тэр зовлонг хараагүй. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа, хааны уухай тэдний дунд байна.” 44 Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга, Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй. Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай” гэж хэлсэн. Гэвч Балаам гурав дах удаагаа тахилын ширээг босгоод Израильчуудын эсрэг хараал хийх гэж дахин оролдсон. Гэвч Бурханы Сүнс зөвийг тунхаглах хүсэлгүй эш үзүүлэгчийн амыг ашиглан сонгогдсон хүмүүсийнхээ талаар зөгнөлийг хэлүүлж, бузар мууг хийх гэж хичээх хүмүүсийн увайгүй башир арга, үзэн ядалтыг, “Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай” Тооллого 23:8, 10, 20, 21, 23; 24:9 хэмээн буруутгасан. AT 36.2
Израилийн ард түмэн энэ үед Бурханд үнэнч байв, тэд Бурханы хуулийг дуулгавартайгаар дагаж байсан цагт дэлхийн болон тамын ямар ч хүчинд дийлдэхээргүй байсан. Гэвч Бурханы ард түмний эсрэг Балаамын хийх гэж хичээж байсан хараалыг Балаам хийх боломжтой болох үед тэрээр ард түмнийг гэм нүгэлд уруу татаж чадсан. Бурханы ард түмэн Түүний хуулийг зөрчиж эхлэх үе тэд Түүнээс хөндийрч, тэд сүйтгэгчийн хүчинд бүрэн автагдсан. AT 36.3
Сатан Христэд итгэх итгэлээр амьдарч байгаа хамгийн сул дорой хүнийг харанхуйн хүчнүүд дийлж чадахгүй гэдгийг сайн мэддэг, тийм ч учраас хэрэв сатан өөрийгөө нээлттэйгээр танилцуулах юм бол эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ сайн мэддэг. Тиймээс ч загалмайн дайчдыг хүчтэй хамгаалалт болох загалмайгаас нь холдуулж, нөөцөлсөн хүчээ ашиглан довтлоход бэлтгэж, газар нутаг руу нь халдсан хүн бүрийг устгахад бэлэн байх болно. Бид зөвхөн Бурханд даруу зүрх сэтгэлээр бүхнээ даатгаж, Түүний бүх тушаалуудад дуулгавартай хандсанаар аюулгүй байх боломжтой. AT 37.1
Залбиралгүйгээр аюулгүй байж чадах хэн ч нэг өдөр, нэг цагийг өнгөрөөж чадахгүй. Бид ялангуяа Эзнээс Түүний үгийг ойлгохоор мэргэн ухаан, ойлголтыг хүсэн гуйж байгаа нөхцөлд залбирал илүү чухал ач холбогдолтой. Бурханы үгэнд хууран мэхлэгчийн амжилттайгаар эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн заль мэх, арга барилуудыг танилцуулсан байдаг. Сатан Библийн ишлэлийг чадварлагаар, өөрийн тайлбараа шингээн иш татдаг ба тэрээр биднийг ийнхүү бүдрүүлэхийг хичээдэг. Бид зүрх сэтгэлээ даруу төлөв болгон, Бурханд бүрэн найдаж байх ёстойгоо марталгүй Библийг судлах хэрэгтэй. Бид Сатаны хууран мэхлэлтийг байнга эсэргүүцэж байх ёстой ч итгэлтэйгээр, “Биднийг уруу таталтанд бүү оруулаач” гэж тууштайгаар залбирах хэрэгтэй. AT 37.2