Агуу Тэмцэл

2/14

2 — Хүн Сатан Хоёрын Өс Хонзон

Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно. Эхлэл 3:15. Хүн гэм нүгэлд автсаны дараа Сатанд оноосон Бурханы шийтгэл нь бас эцсийн цаг хүртэлх бүх цаг үеийг багтаасан ба дэлхийд амьдарч буй бүх үндэстнүүдийн оролцох ёстой агуу тэмцлийг зөгнөсөн эш үзүүллэг юм. AT 14.1

Бурхан “Би ... өс хонзонтой болгоно” гэж хэлсэн. Энэ өс хонзон бол төрөлхийн өс хонзон биш. Хүн тэнгэрийн хуулийг зөрчих үед түүний мөс чанар муудаж, Сатантай хоршин нийцэж, түүнээс өөрцгүй болсон. Нүгэлт хүн болон анхдагч нүглийн хооронд ямар ч өс хонзон байгаагүй. Анхны болон сүүл үеийн хүн хоёул урваж, бузар муу болцгоосон. Урвагч бусдыг өөрийн зам руу оруулахаар уруу татаж, тэдний анхаарал, дэмжлэгийг олох хүртлээ хэзээ ч санаа амардаггүй. Тиймээс гэмд автсан тэнгэр элчүүд, нүгэлт хүмүүсийг аргагүйн эрхэнд нэгдэх замгүй болдог байна. Хэрэв Бурхан онцгойлон хөндлөнгөөс оролцоогүй бол хүн тэнгэрийн эсрэг эвсэлд бүрэн нэгдэх аюултай байлаа. Хүний гэр бүл Сатаныг эсэргүүцэхийн оронд Бурханыг эсэргүүцэх бузар хүчтэй нэгдэх байлаа. AT 14.2

Сатан Тэнгэрийн эсрэг дайсагналдаа хамтрагч олж авахын тулд тэнгэр элч нарыг бослого гаргахад уруу татсан шигээ хүнийг ч мөн адил уруу татжээ. Христийг үзэн ядах тал дээр тэрээр бусад уналтанд орсон тэнгэр элчүүдээс ямар ч ялгаагүй. Өөр бусад бүх талаар тэд хоорондоо зөрчилдөж болох боловч ертөнцийн удирдагчийн эрх мэдлийг эсэргүүцэх тал дээр бат нэгддэг. Гэвч Сатан уруу татсан эмэгтэйтэй, түүний үр хүүхдүүдтэй өс хонзонтой болох болно гэдгийг сонсоод, хүн төрөлхтнийг доройтуулах төлөвлөгөөнд нь саад учирч, хүн ямар нэгэн байдлаар Сатаныг эсэргүүцэх чадвартай болох Хүп Сатан Хоёрын ӨсХонзон юм байна гэдгийг мэдэрсэн. AT 14.3

Христийн ачаар хүн төрөлхтөн Бурханы хайр, өршөөлийг хуваалцах болсныг үзээд Сатаны уур хилэн бадран асав. Тэрээр Бурханы гарын бүтээлийг доройтуулж, бузарлах замаар хүн төрөлхтнийг аврах Бурханы төлөвлөгөөг нурааж, Бурханыг гутамшигтайгаар харагдуулах санаатай байлаа. Сатан диваажинг гашуудлаар дүүргэж, дэлхийг сүйрэл, хоосролоор цөлмөхийг хүсжээ. Тэрээр мөн энэ бүх бузар мууг хүнийг бүтээсэн Бурханы хийсэн ажил гэж зарлан тунхаглав. AT 15.1

Христ хүний сэтгэлд Сатантай дайсагнах үзлийг суулгаж байгаа нь Бурханы бид нарт үзүүлж байгаа нигүүлсэл байв. Бурханы өөрчлөн шинэчлэгч нигүүлсэл хүч байхгүй бол хүн Сатаны хүссэн бүхнийг гүйцэлдүүлэхэд бэлэн боол нь болох байлаа. Гэвч урьд зөвхөн амар тайвнаар дүүрэн байсан хүний сэтгэлд бузар зан чанар зөрчлийг үүсгэх болов. Христийн хайрладаг хүч чадал мөхөс хүнд дарангуйлагч, түрэмгийлэгчийг эсэргүүцэх хүч чадлыг олгожээ. Нүглийг хайрлахын оронд жигшин зэвүүцэж, сэтгэлд нь буцлах махан биеийн дур хүслүүдийг эсэргүүцэн, ялан дийлж буй хүн бүхэнд тэнгэрээс илгээх нөлөө үйлчилсээр байгаа нь тодорхой харагддаг. AT 15.2

Христийн болон Сатаны хоорондох тулалдаан Есүсийг дэлхий хэрхэн хүлээж авсан түүхээс маш тод харагддаг. Есүсийг дэлхийн эд баялаг, сүр жавхлан, эрх мэдэлгүй байснаас нь болж Иудейчүүд Түүнээс татгалзсан юм биш. Иудейчүүд Есүст гадаад ашиг сонирхлоос нь илүүтэй өвөрмөгц хүч чадал оршин байгааг олж харсан билээ. Харин Христийн цэвэр ариун зан чанар бурхангүй хүмүүсийн хорслыг буцалгасан. Түүний биеэ үгүйсгэсэн гэм нүгэлгүй итгэл бишрэл амьдралынхаа туршид бардам, хөнгөмсөг хандсан хүмүүст байнгын дарамт болж байв. Үүнээс болж тэд Бурханы Хүүгийн эсрэг дайсагнах болсон. Сатан болон түүний бусармаг тэнгэр элчүүд бузар хүмүүстэй нэгдэцгээв. Үнэний Баатар болох Христийн эсрэг урвасан бүх хүчнүүд хүчээ нэгтгэн дайрчээ. AT 15.3

Христийн шавь нарт Эзэний эсрэг гаргасантай адил өс хонзон заналхийлж байдаг. Гэм нүглийн адгийн шинж тэмдгийг ажиглан харж, дээрээс заяасан хүчээр уруу таталтыг эсэргүүцдэг хүн бүхэн Сатан болон түүний албатуудын уур хилэнг үнэхээр их хөдөлгөдөг. Үнэний шударга зарчмуудын эсрэг үзэн ядалт үнэний дагалдагчдыг буруутган, хавчих явдал гэм нүгэл болон нүгэлтнүүд байгаа цагт байнга оршсоор байх болно. Христийн дагалдагчид Сатаны зарц нартай эвсэн нийцэж чадахгүй. Загалмай уруу хийх дайралт дуусаагүй байна. “Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.” 2 Тимот 3:12. AT 15.4

Сатаны төлөөлөгчид бузар хүчний эрх мэдлийг зузаатгаж, Бурханы засаглалыг эсэргүүцсэн түүний хаанчлалыг босгон байгуулахын тулд Сатаны удирдлаган дор тасралтгүй ажилладаг. Тэд энэхүү зорилгын төлөө Христийн шавь нарыг мэхлэж, үнэнч сэтгэлийг нь урвуулахыг оролддог. Тэд удирдагчийнхаа зорилгыг биелүүлэхийн тулд Бичээсүүдийг буруу тайлбарлаж, гуйвуулдаг. Сатан Бурханыг буруутгахыг оролдож байсны адил түүний төлөөлөгчид Бурханы хүмүүсийг буруутган гүжирдэхийг оролддог. Христийг хөнөөсөн тэрхүү сэтгэлгээ нүгэлтнүүдэд Есүсийн дагалдагчдыг хөнөөх сэдлийг төрүүлдэг. Энэ бүхнийг “Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно” гэсэн анхны эш үзүүллэгт зөгнөсөн байжээ. Энэ өс хонзон цаг хугацааны төгсгөл хүртэл үргэлжлэх болно. AT 16.1

Сатан бүхий л хүчнүүдээ хуралдуулж, нэгдсэн хүчээр дайралт хийдэг. Тэгвэл итгэгчид яагаад илүү хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахгүй байна вэ? Христийн цэргүүд яагаад нойрмогтон, тоомжиргүй байна вэ? Яагаад гэвэл тэд Христтэй жинхэнэ харилцааг тун бага хэмжээнд тогтоодог учраас юм. Яагаад гэвэл тэд Ариун Сүнсээр гачигдаж байгаа болохоор тэр юм. Гэм нүгэл Христийн хувьд адгийн, жигшүүртэй зүйл байсан бол итгэгчдийн хувьд харин тийм биш ажээ. Тэд гэм нүгэлд Христийн адил шийдэмгий, дайчин эсэргүүцэл үзүүлдэггүй. Тэд гэм нүглийн үлэмжийн бузар муу чанар хийгээд хор хөнөөлийг ухаардаггүй бөгөөд харанхуйн жононгийн зан чанар болон хүч чадлыг огт олж хардаггүй. Сатан болон түүний явуулгуудад тун бага эсэргүүцэл тулгарч байгаа нь түүний хүч чадал, арга залийг хүмүүс огт мэдэхгүй байгаад гол шалтгаан нь байдаг. Тэд түүний Христ болон Христийн сүмийн эсрэг явуулж буй дайн ямар өргөн цар хүрээг хамарсаныг анзаардаггүй. Үй түмэн хүн энэ тал дээр мэхлэгддэг.Тэд өөрсдийнх нь дайсан бол бузар тэнгэр элч нарын оюун санааг эрхэндээ оруулсан хүчирхэг жанжин болохыг, тэрээр хүмүүсийг авралаас холдуулахын тулд Христийн эсрэг сайтар боловсруулсан төлөвлөгөө, ур чадвараа гарган тулалдаж байгааг мэдэхгүй. Христэд итгэгчдийн дунд, бүр сайн мэдээний үйлчлэгчдийн дунд индэр дээрээс хааяа дурьдахаас бусад тохиолдолд Сатаны тухай бараг огт яригдахгүй байна. Тэд түүний тасралтгүй хийж гүйцэтгэж буй үйлдэл хийгээд урагшилж буйн нотолгоог хайхардаггүй. Тэд түүний муу санааны олон сануулгуудыг үл ойшоодог. Харамсалтай нь тэд түүний оршин байгааг хүртэл үгүйсгэж байгаа мэт байдал гаргадаг. AT 16.2

Сатан хүмүүсийг төлөвлөгөөг нь анзаараагүй байх зуур харин гярхай дайсан тэдний алхмыг мөч бүрт мөрдөж байдаг. Тэрээр айл гэрийн асуудал болгонд, хотуудын гудамж бүрт, сүмүүдэд, үндэсний зөвлөл чуулгануудад, игүүх танхимд хөндлөнгөөс оролцон хутган үймүүлж, мэхэлж, уруу татаж, газар сайгүй эр эм, хүүхэд багачууд гэлтгүй хүмүүсийн зүрх сэтгэл хийгээд бие махбодыг сүйтгэж, гэр бүлийг салгаж, өс хонзон, өрсөлдөөн, тэмцэл, хагарал хийгээд аллагыг өдөөж явдаг. Гэтэл Христэд итгэгчид энэ бүхнийг Бурханаас заяасан, оршин тогтнох ёстой зүйлс мэтээр хүлээн авч байна. AT 17.1

Сатан үргэлж Бурханы ард түмнийг дэлхийгээс ялгарах хэр хэмжээ, хязгааруудыг эвдэн ялан дийлэхийг оролддог. Эртний Израилийн ард түмэн харь үндэстнүүдтэй хориглосон харилцаанд орох үедээ гэм нүгэлд дийлддэг байв. Үүнтэй адил орчин цагийн Израйл замаасаа төөрч. “Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” 2 Коринт 4:4. Христийг шийдэмгийгээр дагадаггүй хүмүүс бол Сатаны зарц нар мөн. Шинэчлэгдээгүй зүрхэнд нүглийг хайрлаж, дэмжиж, хаацайлах зүрх сэтгэл оршиж байдаг. Шинэчлэгдсэн зүрхэнд харин нүглийг үзэн ядаж, шийдвэртэйгээр эсэргүүцэх зүрх сэтгэл оршдог. Христэд итгэгчид бурхангүй, итгэлгүй хүмүүстэй нөхөрлөх үедээ өөрсдийгөө уруу таталтад оруулж байдаг. Сатан өөрийгөө халхалж, тэдний нүдийг мэхлэлтээр тагладаг. Тэд найз нөхдүүд нь ямар хал учруулах гэж байгааг олж хардаггүй. Тэд дэлхийн зан чанар, үг яриа хийгээд үйл хөдлөлд уусах тусам улам харалган болж хувирдаг. AT 17.2

Дэлхийн явдалд нийцэх байдал нь сүмийг дэлхийнх болгон хувирдаг. Дэлхийтэй нийцэх явдал хэзээ ч дэлхийг Христэд ойртуулж байгаагүй. Нүгэлтэй дотно харилцаатай байх явдал нүглийг улам жигшүүргүй мэт харагдуулдаг. Сатаны зарц нартай нөхөрлөхөөр шийдвэр гаргасан хүн удалгүй тэднийг удирддаг эзнээс айж эмээхээ болино. Бид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Даниел хааны өмнө хүргэгдсэнтэй адил игүүх танхимд хүргэгдэх боловч Бурхан биднийг хамгаална гэдэгт итгэлтэй байж болно. Гэвч хэрэв бид өөрсдийгөө сорилтод оруулах юм бол эрт орой хэзээ нэгэн цагт заавал ч үгүй гэм нүгэлд унах болно. AT 17.3

Соригч өөрийнх нь эрхшээлд орсныг сэжиглэхгүй байгаа хүмүүсээр дамжуулан хамгийн амжилттай ажилладаг. Боловсрол, чадвартай хүмүүс үргэлж магтуулан, хүндлүүлж байдаг. Тэдний эдгээр давуу чанарууд Бурханаас үл эмээх сэтгэлийг өдөөж, хүмүүсийг Бурханы таалалд нийцүүлж чадах юм шиг санагдуулна. Авъяас чадвар соёл боловсрол нь үнэндээ Бурханы бэлэг юм. Гэвч чин сэтгэлийн итгэлийг оруулах юм бол энэ нь хүмүүсийг Бурхан руу ойртуулахын оронд харин ч түүнээс холдуулж, улмаар хараал болон урхи болон хувирна. Сайн сайхан, дэвшилттэй санагдсан бүхэн ямар нэгэн байдлаар Христэд харъяалагддаг гэсэн ойлголт олон хүнд байдаг. Үүнээс илүү том эндүүрэл гэж байхгүй. Эдгээр давуу чанарууд үнэн, зөв итгэл бишрэлд таатай нөлөө үзүүлдэг тул, Христэд итгэгч бүрийн зан чанарт ерөөл болох болно. Гэвч тэдгээрийг Бурханд зориулахгүй бол бузар муугийн төлөө ашиглагдах зэвсэг болон хувирна. Соёлч боловсон, оюунлаг хүмүүс олон нийтэд ёс бус хэмээн тооцогддог үйл явдалд огт санаа зовохгүй байснаараа Сатаны хурцалсан зэвсэг болон хувирсан олон хүн бий. Түүний овжин, хуурамч зан чанар буруу үлгэр дууриалал нь түүнийг Христийн үйл хэрэгт харанхуй, бүдүүлэг хүмүүсээс илүү аюултай дайсан болгон хувиргадаг. AT 18.1

Чин сэтгэлийн залбирал хийгээд Бурханаас хараат байснаараа Соломон дэлхийн гайхширал, хүндэтгэлийг төрүүлэхүйц мэргэн ухааныг олж авсан. Гэвч тэрээр хүч чадлынхаа Эх Сурвалжаас урваж, өөртөө найдаж эхэлснээр сорилтод орсон. Тийнхүү хамгийн мэргэн цэцэн хаанд хайрласан гайхамшигт суу билэг нь заналт дайсны хүчтэй зэвсэг болон хувирсан. AT 18.2

Сатан ямагт Христэд итгэгчдийн оюуны мэлмийг бодит үнэнээс холдуулахаар чармайж байдаг тул итгэгчид өөрсдийн “махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг” (Ефес 6:12) тэмцэж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Сүнсээр дамжуулан танилцуулсан дараах сэрэмжлүүлэг зуун зууныг өртөөлөн өнөөг хүртэл цуурайтна. “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.” 1 Петр 5:8. “Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс.” Ефес 6:11. AT 18.3

Адамын өдрүүдээс өнөө үеийг хүртэл заналт дайсан бидэн рүү дайрч биднийг устгах чадвараа хөгжүүлсээр иржээ. Тэрээр одоо сүмийн эсрэг эцсийн дайралтаа хийхээр зэхэж байна. Есүсийг дагахыг хичээж бу й хүн бүхэн энэхүү өрөвдөх сэтгэлгүй дайсантай тэмцэлдэх болно. Итгэгч хүн тэнгэрийн Загварыг илүү чандлан дагах тусам өөрийгөө Сатаны дайралтуудын гол бай болгодог. Бурханы үйл хэрэгт идэвхитэйгээр оролцдог, хүмүүст бузар нэгний мэхлэлтүүдийг илчилж, Христийг таниулахыг зорьдог бүх хүмүүс Паулын даруу занг, нулимс, сорилтон дунд Эзэнд үйлчилсэн хэмээн ярьж буй гэрчлэлд нэгдэх боломжтой болно. AT 19.1

Сатан Христийг хамгийн хэрцгий, гаршсан сорилтоороо сорьсон боловч Тэрээр дайралт бүрийг нь няцаасан. Есүс бидний өмнөөс бидний тулалдах ёстой тулааныг хийдэг ба Есүсийн ялалтууд бид нарт ялан дийлэх боломжийг өгдөг. Христ Түүнийг эрж хайсан хүн бүрт хүч чадлаа өгөх болно. Ямар ч хүн өөрөө бууж өгөхгүй л бол Сатанд ялагдах учиргүй. Бузар муугаар Соригчид хүслийг захирах, хүнийг хүч тулган нүгэл үйлдүүлэх ямар ч хүч байхгүй. Тэрээр дарамталж чадах боловч хүнд халдаж чадахгүй. Тэр зовлонд унагаж чадах боловч бузарлаж чадахгүй. Христийн байгуулсан ялалт Түүний шавь нарт гэм нүгэл хийгээд Сатаны эсрэг эрэмгий тулалдах урам зоригийг хайрладаг. AT 19.2