Агуу Тэмцэл
5 — Анхны Агуу Мэхлэлт
Буурал түүхийн эхнээс Сатан хүн төрөлхтнийг мэхлэх оролдлогоо эхлүүлжээ. Тэнгэрт бослого өдөөсөн тэрбээр Бурханы засаглалын эсрэг тэмцэлдэн дэлхийн оршин суугчдыг өөрийн талд нэгтгэхийг хүссэн. Адам Ева хоёр Бурханы хуульд дуулгавартай байх үедээ төгс жаргалтай байсан ба Бурханы хууль бол бүтээлүүдийн сайн сайхны төлөө биш, түрэмгий хууль юм гэсэн Сатаны тэнгэрт хийсэн мэдэгдлийг үгүйсгэх гэрчлэл болж байв. Мөн түүгээр ч үл барам Бурханы нүгэлгүй хосод бэлтгэж өгсөн үзэсгэлэнт гэр орныг хараад Сатаны хорсол хөдөлсөн. Сатан дэлхийг эзэмшилдээ авч, Хамгийн Дээд Нэгэнийг эсэргүүцэх хаанчлалаа байгуулахын тулд хүн төрөлхтнийг уналтанд оруулж, Бурханаас салган, өөрийнхөө эрхшээлд оруулахаар шийджээ. AT 38.1
Хэрэв Сатан өөрийн үнэн дүрээ шууд илчилсэн бол тэрээр бүрмөсөн ялагдах байв. Учир нь Адам, Ева хоёрт энэхүү заналт дайсны тухай анхааруулсан байсан. Гэвч тэрээр санасандаа хүрэхийн тулд үнэн зорилгоо нуун далдалжээ. Тиймээс хамгийн сэтгэл татам үзэсгэлэнтэй амьтан болох могойг ашиглан Евад “Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?” Эхлэл 3:1 гэж эргэлзээ төрүүлсэн Хэрэв Ева соригчтой маргалдахаас татгалзсан бол аюулгүй болох байлаа. Гэвч Ева соригчид анхаарал тавьж түүний ов мэхний золиос болжээ. Одоог хүртэл яг ийм байдлаар олон хүмүүс ялагдсаар л байна. Тэд Бурханы шаардлагуудад эргэлзэж, тэдгээрийн тухай маргадаг. Тэд Тэнгэрийн тушаалыг дагахын оронд Сатаны ов мэхээр халхавч хийж буй хүмүүсийн онолуудыг хүлээн зөвшөөрдөг. AT 38.2
“Эмэгтэй могойд хандаж, Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан 4Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ’ гэж айлдсан хэмээжээ. Тэр могой эмэгтэйд, Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.” 2-5-р ишлэл. Сатан хүмүүсийг урьдынхаас илүү мэргэн болж, илүү дээд түвшинд хүрч Бурхантай адил болно гэж тунхаглажээ. Ева сорилтод унав. Түүний нөлөөгөөр Адам гэм нүгэл хийжээ. Тэд могойн үгэнд итгэж, Бурхан үнэнийг хуваалцаагүй гэсэн худал хуурмагийг хүлээн зөвшөөрчээ. Тэд Бүтээгчдээ итгэхээ больж, Түүнийг өөрсдийнх нь эрх чөлөөг хязгаарлаж байгаа гэж ойлгон, Бурханы хуулийг зөрчих юм бол үлэмж мэргэн ухаан хийгээд өргөмжлөлийг олж байгаагаар төсөөлөн бодож эхэлсэн. AT 38.3
Адам нүгэл үйлдсэнийхээ дараа “Чи түүнээс идсэн өдөртөө л зайлшгүй үхнэ” гэсэн үгс ямар утга агуулж байсан гэдгийг ухаарсан бол уу? Тэрээр илүү дээд төрлийг олно гэж ятгасан Сатаны ятгалгыг үнэн гэдгийг мэдэрч чадсан уу? Хэрэв Сатаны ятгалаг үнэн байсан бол хуулийг зөрчсөнөөрөө үлэмжийн сайн сайханд хүрч, Сатан хүн төрөлхтний хувьд агуу ачтан болох байсан юм. Гэвч Адам Бурханы зарлиг хүний сайн сайхны төлөө байсныг олж мэдсэн. Бурхан хүнийг гэм нүгэл үйлдсэнээр хүртэх шийтгэл нь хүн биеийг авсан газар шороондоо буцаж очих болно хэмээн тунхагласан. Тэрээр “Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно” 19-р ишлэл. гэж тунхагласан, харин “Нүд чинь нээгдэнэ” гэсэн Сатаны үг л үнэнд дөхөхөөсөө илүү худал байв. Адам, Ева хоёр Бурханы үгийг зөрчсөнөөр нүд нь нээгдэн буруугаа олж мэдэх учиртай байв. Тэд бузар мууг мэдэж, зөрчлийн гашуун үр жимсээ амссан. AT 39.1
Еден цэцэрлэгийн голд хүнийг мөнх амьдруулах амийн мод ургаж байсан. Адам Бурханд дуулгавартай байж, амийн модноос чөлөөтөй зооглосоор байсан бол тэрээр мөнхөд амьдрах байлаа. Гэвч хүн нүгэл үйлдсэнээс болж амийн модноос хагацаж, үхэх тавилантай болжээ. “Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно” гэсэн Бурханы айлдвар нь хүний амь бүрмөсөн устаж үгүй болохыг зааж байлаа. AT 39.2
Хүн дуулгавартай байснаар үхэшгүй мөнх амьдралыг авах амлалтаа хууль зөрчсөнөөр алдсан. Адам өөрт байхгүй зүйлээ үр удамдаа үлдээж чадахгүй юм. Бурхан Хүүгээ золиослон байж мөнх амийг авах боломжийг нээгээгүй бол гэмд унасан хүн төрөлхтөнд ямар ч найдвар байхгүй байлаа. “Бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд ирсэн боловч Христ амь ба үхэшгүй байдлын сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан билээ.” Ром 5:12, 2 Тимот 1:10. Тиймээс зөвхөн Христээр дамжуулан мөнх амийг авах боломжтой. Есүс энэ талаар “Хүүд итгэгч хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй” Иохан 3:36 гэж хэлсэн Гэмт хүн авралын болзлуудыг хангах юм бол хүн бүр үнэлж баршгүй ерөөлийг хүртэх боломжтой. “Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг бүх хүмүүст мөнх амь өгнө.”Ром 2:7. AT 39.3
Адамд дуулгаваргүй байдлаар дамжуулан амьтай болох саналыг өгсөн цорын ганц этгээд бол агуу мэхлэгч байв. Едений цэцэрлэгт Евад “Та нар ерөөсөө үхэхгүй” гэж хэлсэн могой мөнх сүнстэй гэж номлосон бол энэ нь Сатаны хамгийн анхны номлол байлаа. Гэвч зөвхөн Сатаны эрх мэдэлд тулгуу рласан энэхүү үзэл баримтлал Христэд итгэгч улс орнуудын сүмүүдийн индэр дээрээс цуурайтаж, хүн төрөлхтний дийлэнх нь анхны өвөг эцэгтэйгээ адил энэ худал сургаалыг даруй хүлээн зөвшөөрчээ. “Нүглийг үйлдэгч сүнс нь үхэх болно” (Езекиел 18:20) гэдэг бол Бурханы үнэн үзэл баримтлал юм. Харин Сатан Нүглийг үйлдэгч сүнс нь үхэхгүй, харин мөнх амьдарна гэсэн үзэл болгон хувиргасан. Хүмүүс Сатаны ямар ч үндэслэлгүй үгсэнд итгэн, Бурханы үгэнд үл итгэхээр хошуурч буй хачирхалтай дур хүслийг ойлгоход үнэхээр хэцүү юм. AT 40.1
Хүн нүгэл үйлдсэнийхээ дараа амийн модноос чөлөөтэй иддэг хэвээрээ байсан бол мөнх амьдарч, гэм нүглийг үхэшгүй мөнх болгох байсан. Г эвч галт илд барьсан хамгаалагч тэнгэр элчүүд болох херубууд “амийн модонд хөтлөх замыг” хаасан бөгөөд Адамын гэр бүлийн ямар ч гиигүүнд хамгаалалтыг даван, амийн жимснээс хүртэхийг зөвшөөрөөгүй. Тиймээс мөнх амьдралтай нүгэлтэн байх боломжгүй юм. AT 40.2
Харин хүн гэмд автагдсаны дараа Сатан тэнгэр элч нартаа хүнд үхэшгүй мөнх амьтай гэдэгт итгүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөхийг тушаасан. Сатан хүмүүст энэхүү гажууд үзлийг хүлээн зөвшөөрүүлээд тэд нарт нүгэлт хүн мөнхийн зовлонг үүрэн амьдарна гэсэн дүгнэлттэй болгоход нөлөөлсэн байлаа. Ийнхүү харанху йн жонон элч нарынхаа оролцоотой зүтгэсний хүчинд Бурханыг хорсолт дарангуйлагч болгон харуулж, Түүний таалалд нийцээгүй бүх хүнийг Бурхан тамд хаяж, тэдэнд мөнхөд уур хилэнгээ үзүүлж, мөнхийн галд ихээр тарчлан, зовж байгаа хүмүүсээ Бүтээгч нь харж бахаа хангадаг гэж зааж сургасан. AT 40.3
Заналт дайсан ийнхүү өөрийн зан чанарыг хүн төрөлхтний Бүтээгч, Аврагчид нялзаасан. Харгислал бол буг чөтгөрийнх. Бурхан бол хайр бөгөөд тэнгэр дэх анхны Босогч гэм нүглийг үүсгэх хүртэл бүхнийг цэвэр, ариун хийгээд дур булаам Бүтээсэн, Сатан хүнийг нүгэлд унагаж, боломж гарсан тохиолдолд хүнийг хөнөөдөг дайсан юм. Тэрээр хохирогчоо баталгаатай атгандаа оруулаад, хүнд учруулсан сүйрэл мөхлөөрөө бахархдаг. Хэрэв боломж олдох л юм бол Сатан хүн төрөлхтнийг бүхэлд нь у рхиндаа оруулахыг хичээх болно. Тэнгэрлэг хүч хөндлөнгөөс онцгой байдлаар нөлөөлдөггүйсэн бол Адамын охид хөвгүүдийн хэн нь ч Сатаны савраас мултарч чадахгүй байх байлаа. AT 40.4
Сатан бидний анхны эцэг эхийг уналтанд оруулсан шигээ өнөө үед хүмүүсийг Бүтээгч Эзэндээ эргэлзэж Түүний засаглалын мэргэн ухаан ба хуулиудын шударга ёсонд эргэлзээ төрүүлэн ялан дийлэхийг оролддог. Сатан болон түүний төлөөлөгчид өдөөсөн дайсагнал ба бослогоо зөвтгөхийн тулд Бурханыг өөрсдөөсөө долоон дор болгон харуулахыг хичээдэг. Агуу мэхлэгч аймшигтай харгис зан чанараа тэнгэрлэг Эцэгт нялзааж, өөрийгөө шударга бус Захирагчид бууж өгөөгүй учраас тэнгэрээс хөөгдөж, үлэмж ихээр хэлмэгдсэн гэж танилцуулдаг. Тэрээр дэлхийн хүмүүст Ехува Эзэний хатуу захирамжуудад дарлуулахын оронд өөрийнх нь санал болгож буй аядуухан жолоодлого дор эрх чөлөө эдлэхийг санал болгодог. Сатан ийм замаар хүмүүсийн Бурханд хандуулсан үнэнч сэтгэлийг урвуулдаг. AT 41.1
Нүгэлт хүмүүс нас бараад гал ба хүхэр бүхий тамын галд дэлхийн зуурдын амьдралдаа үйлдсэн нүглүүдээсээ болж Бурханы мөнхийн цаг хугацааны турш тамлагдан зовно гэсэн сургаал өршөөл хайраар удирдуулдаг зүрх сэтгэлд болон шударга бодол мэдрэмжид ямар аймшигтай санагдах вэ? Гэвч энэ сургаал хаа сайгүй тархаж, ихэнх Христэд итгэгч сүмүүдийн итгэлийн тунхаглалд багтсан байна. Нэгэн номтой шашин судлаач эрдэмтэн, “Тамын шийтгэлийн дүр зураг ариун хүмүүсийн аз жаргалыг мөнхөд тэтгэнэ. Тэд өөрсөдтэй нь адил гаралтай, адил нөхцөлд төрсөн хүмүүсийг тийнхүү зовохыг хараад, өөрсдөөрөө бахархаж, өөрсдийнхөө хичнээн жаргалтай байгааг мэдрэх болно” гэж дүгнэсэн. Гэтэл өөр нэгэн судлаач, “Өршөөлгүй хуулийн игүүлтийн уур хилэнг хүртэгсдийг мөнхөд тарчлаах зуур, тэдний зовлон шаналалын утаа өршөөгдөгсдийн өмнө мөнхөд суунаглах ба тэд зовж шаналж байгаа хүмүүсийг өрөвдөхийн оронд, Амен, Халлелүяа, Эзэнийг магт! хэмээн хашгирах болно” гэсэн дүгнэлтийг хийсэн. AT 41.2
Бурханы үгэнд хаана ийм сургаалыг заасан байдаг вэ? Тэнгэр дэх аврагдагсад өрөвч, нинжин зүрх сэтгэл, хүн чанараа юу ч үгүй алдах юм гэж үү? Тэд зүрх сэтгэлээ чулуу шиг хатуу сэтгэл, хүний ёсноос гажууд харгис зангаар арилжих уу? Үгүй ээ, Бурханы Номонд ийм сургаал байхгүй. Дээрх ишлэлүүдэд тусгагдсан үзэл санааг баримталж буй хүмүүс боловсролтой, шударга хүмүүс байж болно, гэхдээ тэд Сатаны мунхруулгад автсан байна. Сатан тэднийг уруу татан Бичээсийн хүчтэй үзэл баримтлалуудыг гуйвуулж, Бүтээгч Бурханы бус харин өөрийн бузар муу хорсол хилэнцэт өнгө аясыг шингээсэн байна. Эзэн Бурхан, “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно.... муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ?’” Езекиел 33:11 гэжтунхаглаж байна. AT 41.3
Хэрэв бид Бурхан эцэс төгсгөлгүй тарчлалыг хараад, тамын галд хаягдан зовж буй бүтээлүүдийнхээ ёолох дуу, чарлаан, хараал зүхэлд баярладаг гэж үзвэл Бурханы нэр алдарших уу? Ийм аймшигтай дуу чимээ Хайрын Дээд Эзэний чихэнд эгшиглэнтэй сонсогдох уу? Зарим хүмүүс нүгэлт хүмүүс дээр буух мөнхийн шийтгэл ертөнцийн энх амгалан, дэг журмыг сүйтгэсэн гэм нүглийг жигших Бурханы үзэн ядалтын илэрхийлэл хэмээн номлож байна. Бурханыг юутай аймшигтайгаар доромжлоно вэ! Энэ үзэл Бурханы гэм нүглийг үзэн ядсан учраас гэм нүглийн шийтгэлийг мөнхлөсөн гэсэн утгыг гаргаж байна. Эдгээр судлаачид итгэл найдвар, өршөөл үзүүлэлгүй гэсгээн цээрлүүлэх үйл ажиллагааг нь золгүй нүгэлтнүүд хилэгнүүлдэг ба тэд уур хилэндээ автан, Бурханыг хараан, доромжилдог юм. Тиймээс гэмтнүүдийн шийтгэл мөнхөд үргэлжилсээр байх ажээ. Бурханы алдар руу бүх цаг үеийн туршид тасралтгүй арвижих гэм нүглээс болон эрчимжиж, өргөжихгүй гэж үздэг. AT 42.1
Мөнхийн шийтгэлийн тухай тэрс үзэл ямар их гай тарьсныг хүний ухаан төсөөлж дийлэхгүй. Хайр, сайн сайхан хийгээд нинжин сэтгэлээр бялхам Библийн итгэл бишрэл мухар сүсгээр бузарлагдаж, аймшигтай дүр төрхтэй болжээ. Бурханы зан чанарт Сатан худал хуурмагийн будаг нялж байгаа талаар бодоод үзэхэд энэрэнгүй Бүтээгч Эзэн маань яагаад айдас хүйдэс төрүүлж, үзэн ядалтын бай болдог гэдэгт гайхах хэрэг байна гэж үү? Индэр дээрээс номлосон Бурханы тухай айдас хүргэм үзэл сурталууд дэлхий дахинд тархаж, улмаар мянга мянга, сая сая тэрс үзэлтнүүд үнэнээс урвагчдыг төрүүлдэг. AT 42.2
Мөнхийн шийтгэлийн онол бол Вавилоны бүх үндэстэнд уулгадаг тачаалын дарсны найрлагад багтдаг хуурамч сургаалуудын нэг мөн. Илчлэлт 14:8,17:2. Христэд итгэгч сүмийн пасторууд энэхүү тэрс үзэл суртлыг хүлээн зөвшөөрч, ариун индэр дээрээс тунхаглах болсон нь үнэндээ ойлгоход бэрх зүйл. Тэд Ромын сүмээс хуурамч амралтын өдрийн үзлийг хүлээж авсны адил хүлээн авчээ. Энэ үзэл сургаалыг агуу, нэр хүндтэй хүмүүс айлдаж байсан нь үнэн, гэхдээ тэд энэ сэдвийн талаарх үнэнийг тэд бид нартай адил төвшинд мэддэггүй байсан игүү дээ. Тэд зөвхөн тухайн цаг үедээ мэдэгдэж байсан үнэнийхээ төлөө хариуцлага хүлээнэ, харин бид өнөө үед гэрэлтэж буй үнэний төлөө хариуцлага хүлээнэ. Хэрэв бид Бурханы үгийн гэрчлэлийг эсэргүүцэж хуурамч сургаалуудыг эцэг өвгөдийн сургаалыг дагах ёстой хэмээн хүлээн зөвшөөрөх юм бол Вавилонд оноосон шийтгэлийг үүрч түүний тачаалын дарснаас уух болно. AT 42.3
Харин мөнхийн шийтгэлийн тухай сургаалтай нийцдэггүй олон хүмүүс эсрэг тал уруу туйлширчээ. Ийм хүмүүс Бичээс Бурхан ба хайр, энэрлийн Бурхан гэж тунхагласныг уншаад, Түүнийг бүтээлүүдээ мөнхөд шатах тамын галд хаяна гэдэгт итгэдэггүй. Гэвч тэд сүнс үхэшгүй мөнхөд оршино гэж итгэдэг ба эцэст нь бүх хүн төрөлхтөн аврагдана гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Олон хүмүүс Библийн сэрэмжлүүлгийг ердөө хүнийг айлгаж дуулгавартай болгох зорилготой хий хоосон зүйл мэтээр хандах болсон. Ийнхүү гэм нүгэлтэй хүн Бурханы тушаалуудыг үл хайхарч, хувийн жаргалаа хөөн амьдарч эцэст нь Түүний таалалд багтана гэж боддог. Бурханы нигүүлсэлд дулдуйдан Түүний шударга ёсыг үл ойшоосон ийм сургаал махан зүрхийг өөгшүүлж, нүгэлтнүүдийг бусармаг явдал дотор нь хатууруулдаг. AT 43.1
Бүгд эцэстээ аврагдана гэж итгэдэг хүмүүс мөнхийн аминд халтай үзэл суртлаа бататгахын тулд Бичээсүүдийг хэрхэн гуйвуулж байгааг харуулахын тулд хэлсэн үгсийг иш татахад хангалттай. Нэгэн удаа осолд орж зуурдаар амиа алдсан шүтлэггүй залуугийн оршуулган дээр Универсалист (бүх хүмүүс аврагдана гэж итгэдэг үзэл) пастор Давидын талаар өгүүлсэн, “Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа” 2 Самуел 13:39 гэсэн. AT 43.2
Ишлэлийг номлолынхоо түлхүүр ишлэл болгон ашигласан Номлогч, “Надаас энэ залуутай адил нүгэл дотроо хорвоог орхиж нэг бол мансууралд автан, аймшигт гэмт хэргийн арилшгүй час улаан толботой, хэзээ ч шашин шүтлэгтэй байгаагүй хүмүүсийн хувь заяа ямар байх вэ хэмээн үргэлжасуудаг. Бичээсүүд бидний сэтгэлийг тайвшруулдаг. Бичээсүүд дэх хариултууд энэ аймшигтай асуудлыг шийдэх болно. Амнон үлэмж нүгэлтэй хүн байсан, тэр гэмшээгүй, тэр согтуурч байгаад алуулсан. Давид Бурханы эш үзүүлэгч байсан тул Амноныг аврагдах, аврагдахгүйг сайн мэдэж байсан. Гэвч Библид Давидын зүрх сэтгэлийн талаар, ‘Давид Хааны зүрх сэтгэл Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа’ 39-р ишлэл, гэж өгүүлсэн байдаг. AT 43.3
Бид Түүний үгнээс юуг ойлгож болох вэ? Эцэс Төгсгөлгүй шийтгэлийн тухай ойлголт түүний үзэл баримтлалд огт байхгүй байгааг та ажиглаж чадаж байна уу? Энэ бол зөв ойлголт. Бид энэ ишлэлээс бүх хүмүүс ариусгал хийгээд амар тайвны тухай илүү таатай, гэгээн, нигүүлсэнгүй үзэл суртлыг зааж сургасан байгааг олж харин болно. Давид Хүүгээ нас барахад тайвширсан. Яагаад? Эш үзүүлэгч жавхлант ирээдүйг тольдож, хүүгээ бүхий л сорилтоос ангижирч, боолчлолоос чөлөөлөгдөн, нүглийн бузраас цэвэршиж, ариун, зөв шударга болж, дээш өргөгдсөн баяр хөөрт автагдсан сүнснүүдийн чуулганд орж байгааг харжээ. Түүний хайртай хүү гэм нүгэл ба зовлонгоосоо ангижирч, гэмтэй харанхуй зүрхэнд нь Ариун Сүнсний хамгийн эрхэм гэрэл гэгээ тусаж, оюун ухаанд нь тэнгэрийн мэргэн ухаан хийгээд үхэшгүй мөнхийн хайрын үер буух газар нутагт очиж, тэнгэрлэг өвийн амирлал хийгээд нөхөрлөлд орохоор бэлтгэгдсэн сэнтийг Давид хараад тэр тайтгарсан юм. AT 43.4
Тэгэхээр тэнгэрийн аврал энэ дэлхий дээр хийж чадах юунаас ч, зүрх сэтгэлийн өөрчлөлт ба үзэл суртал, шашин шүтлэгтэй эсэхээс хамаардаггүй гэж ойлгодог” гэж номлосон. AT 44.1
Христэд итгэгч сүмийн пастор Еден цэцэрлэгт могойн “Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болно ...” гэсэн худал үгийг давтав. Тэрээр хамгийн адгийн нүгэлтэн, алуурчин, хулгайч хийгээд завхай этгээд нас барсныхаа дараа мөнхийн жаргалд орно хэмээн тунхагласан. AT 44.2
Бичээсүүдийн үгийг му шгин гу йвуулагч чу хам юу наас болж ийм дүгнэлтэд хүрэв? Тэрээр Давидын Бурханы хүсэлд бууж өгч тайвширсан гэсэн ганцхан өгүүлбэрээс ийм дүгнэлт хийв. Түүний зүрх сэтгэл “Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа.” Цагийн аясаар Давидын гашуудал тайлагдсан нь нас барсан хүүтэй нь холбоотой бус харин үйлдсэн хэргийнхээ шударга шийтгэлээс ангижирч эхэлсэнтэй холбоотой юм. Гэвч үүнийг мунаг, хөлчүү Амнон нас бараад тэр даруй энхжингийн оронд заларч, гэж нүгэлгүй тэнгэр элч нартай нөхөрлөхөөр ариусгагдсан гэж үзжээ! Энэ бол нүгэлт сэтгэлийн хүслийг хангахад тохирсон сайхан үлгэр мөн. Энэ бол Сатаны сургаал бөгөөд түүний үйл хэргийг үр дүнтэй гүйцэлдүүлдэг. Ийм сургаалаас болж гэм нүгэл олширч байгаад гайхах хэрэг байна уу? AT 44.3
Энэхүү хуурамч багшийн сонгосон замнал өөр олон хүмүүсийн замналыг тайлбарлаж өгдөг. Бичээсийн хэдхэн үгсийг үндсэн сэдвээс нь салгавал жинхэнэ утгаасаа эсрэг утгыг илэрхийлэх болно. Ингэж мөчилж жижиглэсэн ишлэлүүдийг гуйвуулж, Бурханы үгэн дээр үндэслээгүй сургаалуудыг батлахад ашиглаж байна. Хөлчүү Амнон тэнгэрт очсон гэж батлахыг оролдож буй оролдлого ямар ч архичин Бурханы хаанчлалыг өвлөхгүй ч тун тодорхой, ойлгомжтой харуулсан Бичээсүүдийн тунхаглалтай эрс зөрчилдөж байна. 1 Коринт 6:10. Бурханы үгэнд эргэлзэгчид, үл итгэгчид мөн үгүйсгэгчид ийнхүү үнэнийг худал болгон хувиргадаг Тэдний мэхлэлтэд үй олон хүмүүс хууртаж, махан биеийн хүсэл аюул учруулахгүй гэсэн үзэлдээ бүүвэйлэгдэн гүн нойронд автдаг. AT 44.4
Хэрэв нас барсан бүх хүний сүнс шууд тэнгэр рүү явдаг юм бол бид нарт амьдрахаас илүү үхсэн нь дээр байх болно. Олон хүмүүс ийм итгэлээсээ болж амиа хорлодог. Зовлон бэрхшээл, цөхрөлд автсан үедээ утсын чинээ улаан амиа тасалчихаад мөнхийн орны аз жаргал өөд нисэн одох нь туйлын хялбар санагдах болно. AT 45.1
Бурхан хуулийг нь зөрчсөн хүмүүсийг шийтгэнэ гэж үгэндээ баттай хэлсэн. Түүнийг нүгэлтнүүдийг шударгаар игүүх чадваргүй, хэт өршөөнгүй мэтээр бодож өөрсдийгөө тайвшруулдаг хүмүүс зөвхөн Калварын загалмайг харахад хангалттай. Бурханы гэмгүй Хүүгийн үхэл “нүглийн хөлс бол үхэл” болохыг, Бурханы хуулийг зөрчих бүрт зохих шийтгэл хүртэх ёстойг гэрчилдэг. Нүгэлгүй Христ хүний төлөө нүгэл болсон юм. Тэрээр зүрхээ шархлуулж, амь эрсдэх хүртлээ гэмийн буруутгалыг үүрч, Эцэгийнхээ оршихуйгаас холдох шаардлагатай болсон юм. Есүс энэ бүх золиосыг нүгэлтнүүдийг аврахын тулд хийсэн. Өөрөөр хүнийг нүглийн шийтгэлээс чөлөөлөх боломж байгаагүй. Тиймээс маш их үнээр олдсон эвлэрүүллээс татгалзсан хүн бүр гэм нүглийнхээ буруутгал болон шийтгэлийг өөрийн биеэр үүрэх болно. AT 45.2
Универсалистуудын номлож буй ариун, жаргалтай тэнгэр элч мэт тэнгэрт заларсан бурханлаг бус, үл гэмшигч хүмүүсийн талаар Библид юу гэж сургасныг аваад үзье. AT 45.3
“Цангасан нэгэнд Би амийн усны булгийн уснаас үнэгүй өгнө.” Илчлэлт 21:6. Энэ амлалт бол зөвхөн цангасан хүмүүст зориулагдсан амлалт юм. Гагцхүү амийн усны хэрэгцээгээ ухаарч, түүнийг олж авахын тулд бүхнээ зориулсан хүмүүс л хангагдах болно. “Ялагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.” Ишлэл 7. Энд ч гэсэн болзлыг тодорхой дурьдсан байна. Бүхнийг өвлөн авахын тулд бид нүглийг эсэргүүцэж, нүглийг ялан дийлэх ёстой. AT 45.4
Эзэн эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан, “Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн.” “Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.” Исаиа 3:10. Хамгийн мэргэн ухаантан “Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа бузар мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээгч нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв. Гэмт хүнд ... сайн юм үгүй.” Номлогчийн үгс 8:12,13. Мөн Паул нүгэлтэн өөртөө “уур хилэн ба Бурханы зөв игүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж” байгааг гэрчилжээ. “Бурхан хүн бүрт үйлсийнх нь дагуу хариуг өгнө.” “Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл зовлон байх болно.” Ром 2:5, 6, 9. AT 45.5
“Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй.” Ефес 5:5. “Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.” Еврей 12:4. “Амийн мод уруу очих эрхтэй болохын тулд болон хаалгаар хот уруу орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ! Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.” Илчлэлт 22:14,15. AT 46.1
Бурхан Өөрийн зан чанар болон гэм нүгэлтэй хэрхэн харьцдаг талаар, “Эзэн Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй.” Египетээс гарсан нь 34:6,7. “Эзэн ... бүх хорон муу хүнийг устгана.” “Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана ” Дуулал 145:20, 37:38 гэж тунхагладаг. Бурхан диваажингийн засаглалын хүч чадал хийгээд эрх мэдлээрээ бослогыг дарах болно. Гэвч хүнд үйлсийнх нь дагуу хариу өгөх шүүлт бүх талаараа Бурханы өршөөнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайраар бялхам зан чанартай нийцэх болно. AT 46.2
Бурхан хэний ч хүсэл, шийдвэрийг хүчилдэггүй. Тэрээр боол мэт дуулгавартай байгаа байдалд баясдаггүй. Тэрээр гарын бүтээлүүдээ Өөрийг нь үнэлж, ойлгосон учраас хайрлаасай гэж хүсдэг. Тэрээр хүмүүсийг Өөрийн мэргэн ухаан, шударга ёс хийгээд энэрэл хайраараа дагуулахыг хүсдэг. Эдгээр чанаруудыг зөв үнэлдэг бүх хүмүүс Түүний зан чанарыг биширч Түүнийг хайрлах болно. AT 46.3
Аврагч Эзэний зааж, сурган, биеэрээ үзүүлж буй нинжин сэтгэл, өршөөл хайр бол Бурханы хүсэл болон зан чанарын төгс илэрхийлэл юм. Христ Эцэгээсээ хүлээж авснаас өөр юуг ч заагаагүй хэмээн тунхагласан. Тэнгэрийн засаглалын зарчмууд нь “дайснаа хайрла” хэмээх Аврагчийн сургаалтай яв цав нийцдэг. Бурхан бүх ертөнцийн төдийгүй Өөрийн игүүсэн хүмүүсийн сайн сайхны төлөө нүгэлтнийг шударгаар игүүдэг. Тэрээр тэдэнд хайрынхаа бэлэг тэмдгийг үзүүлж, хуулиа мэдүүлж, өршөөл нүгүүлслээ үргэлж санал болгодог. Гэвч тэд Түүний хайрыг жигшиж, хуулийг нь уландаа гишгэж, өршөөлийг нь үл хайхардаг. Тэд ивээлийг нь үргэлж хүртдэг боловч Ивээгчийг гутаан доромжилдог. Тэд Бурхан нүглийг нь жигшдэг болохыг мэддэг тул Бурханыг үзэн яддаг. Эзэн тэдний зөрүүд занд тэвчээртэй ханддаг боловч мөнхийн хувь заяаг тодорхойлох шийдвэрлэх цаг заавал ирнэ. Бурхан босогчид эсэргүүцэгчдийг дэргэдээсээ холдуулахгүй хажуудаа дөнгөлнө гэж үү? Бурхан хүслээ тэд нараар гүйцэлдүүлэхийн тулд албадах уу? AT 46.4
Сатаныг удирдагчаа болгож, эрхшээлд нь орсон хүмүүс Бурханы оршихуйд орох бэлтгэлгүй байдаг. Бардам зан, хууран мэхлэлт, эх захгүй явдал, харгислал зан чанарт нь гүнзгий нэвчжээ. Тэд дэлхий дээр үзэн ядаж, цээрлэж байсан хүмүүстэйгээ мөнхөд хамт амьдрахын тулд диваажинд орж чадахуу ? Ү нэнч зан хэзээч худалчид таарахгүй, даруу зан хэзээч бардам хүний сэтгэлд нийцэхгүй, цэвэр ариун явдал хэзээ ч бузар хүнд зөвшөөрөгдөхгүй, хариу нэхдэггүй хайр хэзээ ч хувиа хичээсэн хүнд таалагдахгүй. Диваажинд дэлхийн явдал хийгээд аминч хүсэлдээ бүрэн автсан хүмүүст таалагдах зүйл байгаа гэж үү? AT 47.1
Насан туршдаа Бурханд тэрсэлсэн хүмүүс гэнэт диваажинд орж, төгс төгөлдөрийн дээд ариун орчлонд, зүрх сэтгэл бүр хайраар дүүрэн, хүн бүр баяр хөөртэйгөөр, Бурхан ба Хурганд хүндэтгэл өргөн яруу тунгалаг хөгжим цангинуулж, сэнтийд Залрагчийн мэлмийгээс цацрах гэрэл аврагдсан хүмүүсийг гийгүүлж байхыг үзээд Бурханыг, үнэн ба ариун ёсыг үзэн ядагчид тэнгэрийн оршин суугчидтай нэгдэж, магтаалын дууг түрж чадна гэж үү? Тэд Бурханы болон Хурганы цог жавхланг тэсэж чадна гэж үү? Үгүй, тэдэнд диваажинд зориулан зан чанараа төлөвигүүлэх олон жилийн хугацаа байсан боловч тэд оюун ухаанаа цэвэр ариун болгоход үл сургаж, диваажингийн хэл яриаг сураагүй учир аврагдахад хэт оройтсон. Бурханы эсрэг тэрсэлсэн амьдрал нь диваажинд тэнцүүлээгүй. Цэвэр ариун амар тайван амьдрал тэд нарын хувьд там болж, Бурханы яруу алдар шатаах гал болно. Тэд ариун газраас зугтан, нүүрээ буруулахыг хүсэх болно. Тэд өөрсдийг нь аврахаар амиа өгсөн Түүний нүүрнээс нуугдахын тулд үхлийг дуртайяа сонгох болно. Бузар хүмүүсийн хувь тавилан сонголтоос нь бүрэн шалтгаална. Тэд диваажинд багтаагүй нь өөрсдийнх нь сонголт байх бөгөөд шийтгэл нь Бурханы шударга ёс, өршөөл энэрлийн илрэл байх болно. AT 47.2
Агуу шийтгэлийн өдрийн шатаах гал Үерийн ус лугаа адил засаршгүй нүгэлтнүүдэд оноосон Бурханы шийтгэлийг хэрэгжүүлэх болно. Тэд нарт диваажингийн эрх мэдэлд бууж өгөх ямар ч бодол байхгүй. Тэд хүсэл сэтгэлээ эсэргүүцлээр хатууруулсан. Тэдний амьдрал төгсгөл болоход бодол санаа нь эсрэг зүгт хандуулахад хэтэрхий оройтсон бөгөөд эсэргүүцлээс дуулгавартай байдал уруу, үзэн ядалтаас хайр уруу эргэхэд дэндүү хожимдсон байх юм. AT 47.3
Бурхан алуурчин Кайны амийг өршөөснөөрөө гэм нүгэлтэнд нүглээ эрээ цээргүйгээр үргэлжлүүлэхийг зөвшөөрсний үр дүн ямар байдгийг харуулсан. AT 47.4
Кайны сургаал, үлгэр дууриаллын нөлөөгөөр түүний үр удмын үй олон хүмүүс нүгэлд уруу татагдаж, улмаар “дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай” болжээ. “Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.” Эхлэл 6:5, 11. AT 48.1
Бурхан дэлхийг өрөвдсөндөө Ноагийн үед амьдарч байсан бузар оршин суугчдыг арчин зайлуулжээ. Гэм нүглийн үнэнч албатууд Сатаны мэхлэгч хүчний тусламжтайгаар хүмүүсийн хайр, анхаарлыг татаж, ямагт бусдыг тэрсэлдээнд уруу татаж байдаг. Каин Ноа хоёрын үед, Абрахам Лот хоёрын үед болон, өнөө үед тэр хэвээрээ байсаар л байна. Бурхан нигүүлслийг нь эсэргүүцэгчдийг бүр мөсөн устгах гэж байгаа нь Түүний ертөнцөд үзүүлж буй хайр энэрэл юм. AT 48.2
“Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.” Ром 6:23. Амь бол зөвт хүмүүсийн өв байхад үхэл бол нүгэлт хүмүүсийн хувь юм. Мосе Израильчуудад “Би өнөөдөр чиний өмнө амь ба аз жаргал, үхэл ба гай зовлонг тавьлаа” (Дэд Хууль 30:15) хэмээн тунхаглажээ. Эдгээр ишлэлүүдэд дурьдагдсан үхэл бол зөвхөн Адамд оноосон ял биш, учир нь бүх хүн төрөлхтөн түүний гэм нүглийн шийтгэлийг хүртсэн. “Хоёр дахь үхэл”-бол мөнх амьдралын сөргүүлэн тавьсан эсрэг утга юм. AT 48.3
Адамын гэм нүглийн үр дүнд хүн төрөлхтнийг үхэл нөмрөн авсан юм. Бүгд булшинд ордог болжээ. Харин авралын төлөвлөгөөний дагуу бүгд булшнаасаа дахин амилуулагдах боломжтой болсон. “Хилэнцэт ба зөвт хүмүүсийн хэн хэн нь амилна.” “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.” Үйлс 24:15, 1 Коринт 15:22. Гэвч амилуулагдах хүмүүсийн хооронд асар том ялгаа бий. “Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ.” Иохан 5:28,29. Амийн амилалтад багтах “зохистойд тооцогдсон” хүмүүс “ерөөлтэй агаад ариун юм.” Илчлэлт 20:6. Гэвч итгэл хийгээд гэмшлээр уучлалыг хүртээгүй хүмүүс “нүглийн хөлс” болох эсэргүүцлийнхээ шийтгэлийг хүртэх ёстой. Тэд “үйлсийнхээ дагуу” шийтгүүлэх хугацаа, хэм хэмжээний хувьд ялгаатай байх боловч, эцэстээ бүгд хоёр дахь үхлээр үхнэ. Шударга, өршөөнгүй Бурханы хувьд нүгэлтнийг нүгэлтэй чигээр нь аврах ямар ч боломжгүй. Тиймээс Бурхан алдаа зөрчлөөрөө үгүйсгэж, хүртэх зохисгүй гэдгээ батлан харуулж буй амьдралыг төгсгөдөг. Бурханы онгодоор хөтлүүлсэн нэгэн: “Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно” гэж бичсэн бол өөр нэгэн Библийн зохиолч: “Тэд ... оршиж байгаагүй мэт болох болно.” Дуулал 37:10, Обадиа 16 гэж тунхагласан. Гутамшигт дарагдсан тэд ямар ч итгэл найдваргүйгээр мөнхөд оршихоо болино. AT 48.4
Ийнхүү гэм нүгэл учруулсан бүх гамшиг, сүйрэлтэйгээ төгсөх болно. Энэ талаар дуулаач, “Та хорон муу хүмүүсийг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон. Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн” Дуулал 9:5,6 гэж өгүүлсэн. Илчлэлт номонд мөнх амьдралын урьдчилан харсан Иохан орчлон ертөнц даяар ганц ч эгшиг үл зөрж буй мэт төгс нийцэлтэй магтаалын дууг ертөнц даяараа дуулж байхыг сонссон. Тэнгэр, газар дээрх бүтээл бүхэн Бурханы алдрыг магтахад хувь нэмрээ оруулж байлаа. Илчлэлт 5:13. Тэнд эцэс төгсгөлгүй зовлон шаналалдаа тарчлах зуураа Бурханыг доромжлох нэг ч мөнх амиа алдсан зүрх сэтгэл байхгүй байх болно. Тэнд аврагдагсдын дууг гутаах ямар ч тамын тарчилсан дуу гаргах бүтээл оршин тогтнохгүй. AT 49.1
Ү хэшгүй мөнх сүнсэнд итгэгчдийн гол үндсэн алдаа бол хүн үхээд аливааг мэдрэх ухамсартай байдаг буюу мөнхийн шийтгэлтэй адил Бичээсийг эсэргүүцсэн учир шалтгаан, хүний ёс суртахуунд үл нийцэх үзэл юм. Олон хүмүүс диваажинд орж авралыг авсан хүмүүс дэлхийн үйл явдал бүрийг тэр тусмаа амьд үлдээсэн дотны хүмүүсийнхээ амьдралыг нэгд нэгэнгүй мэднэ хэмээн итгэдэг. Тэгэхээр амьд хүмүүсийн зовлонг харж, дотны хүмүүсийнхээ гэм нүгэл үйлдэхийг мэдэрч амьдралых нь бүх уй гашуу, цөхрөл, шанлалуудыг харах нь үхэгсдэд хэрхэн шавхагдашгүй баяр хөөрийг өгч чадах билээ? Дэлхий дээр байгаа дотны хүмүүстээ хоргодсон хүмүүс тэнгэрийн жаргалыг яаж тоох юм бэ? Мөн тэдний бие махбодын амьсгал тасармагц, талийгаачийн сүнс тамын галд хаягдана гэсэн үзэл суртал юутай хорон байх вэ! Анд нөхдийнхөө мөнхийн зовлон, гэм нүглийн шийтгэлийг үүрэхээр ямар ч бэлтгэлгүй булшиндаа орж буйг харсан хүмүүс ямар их уй гашууд автагдах бол! Энэхүү хар дарам аймшигт дүрслэлээс болж олон хүмүүс галзуурах шахаж байсан. AT 49.2
Эдгээр үзлийн талаар Бичээст юу гэж сургадаг вэ? Давид үхсэн хүн юу ч мэдэхгүй хэмээн тунхаглажээ. “Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.” Дуулал 146:4. Соломон дээрхтэй адил: ” Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж.” “Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.” “Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.” Номлогчийн Үгс 9:5, 6, 10 гэх үгсээр гэрчилсэн. AT 49.3
Хезекиагийн залбирлын хариу болон амьдрал нь арван таван жилээр уртассан бөгөөд, баяр хөөрт автсан хаан Бурханы агуу өршөөлийг магтан өргөмжилсөн. Тэрээр магтаалын дуугаараа яагаад баясан хөөрсөн шалтгаан болохоо дурьдсан байдаг, “Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй, үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм. Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө.” Исаиа 38:18,19. Ихэнх хүмүүс нас барсан зөв шударга хүн диваажинд очиж, Бурханыг мөнхөд магтан дуулдаг гэж итгэдэг, гэтэл Хезекиа үхэлд ямар ч сайхан зүйл байгааг олж хараагүй. Түүний үгс дуулалчийн дараах гэрчлэлтэй маш сайн нийцдэг: “Учир нь үхэлд таныг дурсан санана гэж үгүй, Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?” “Үхэгсэд Эзэнийг магтдаггүй, Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.” Дуулал 6:5, 115:17. AT 50.1
Петр Пентекостын өдөр эцэг өвөг Давидын талаар, “Тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна.” “Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш” Үйлс 2:29,34 гэжтунхагласан. Амилалт хүртэл Давид булшиндаа нойрсож байгаа нь зөвт хүмүүс үхээд тэнгэрт гардаггүйг баталж байна. Үхлээс амилсан Христийн ачаар үхэгсэд амилах үед л Давид Бурханы баруун гар талд залрах болно. AT 50.2
Мөн Паул энэ тухай, “Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно. Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно” 1 Коринт 15:16-18 гэж хэлсэн. Хэрэв дөрвөн мянган жилийн турш зөв шударга хүмүүс нас бараад шууд тэнгэрт очсоор байсан бол Паул хэрэв үхлээс амилах гэж үгүй бол “Христийн дотор нойрсогсод ч мөн мөхсөн” гэж хэлэх байсан билээ? Тэд нарт дахин амилах шаардлага байхгүй байх байсан. AT 50.3
Үнэний төлөө амиа зориулсан Тиндейл үхэгсдийн нөхцөл байдлын талаар, “Би тэднийг Христ эсвэл Бурханы сонгосон тэнгэр элч нар шиг диваажингийн алдарт хэдийнэ орсон гэдэгт итгэдэггүй болохоо ил тод зарлаж байна. Энэ бол миний итгэл бишрэлд огт байхгүй зүйл. Хэрэв энэ үнэн бол үхэгсдийн амилалтын тухай номлол дэмий хоосон зүйл байх байсан.” - Уиллиам Тиндейл, Шинэ Гэрээний Өмнөтгөл (1534 он), х. 349. AT 50.4
Үхэгсэд диваажингийн мөнхийн жаргалд ордог гэсэн итгэл найдвар Библийн үхэгсдийн дахин амилах сургаалыг бүрэн үгүйсгэдэг нь маргашгүй үнэн. Үүнийг олж харсан Доктор Адам Кларк, “Үхэгсдээс амилах тухай сургаал анхны Христэд итгэгчдийн дунд өнөөгийнхөөс илүү чухал байр суурь эзэлдэг байжээ! Яагаад? Элч нар ямагт энэ үзлийг сургаж, үүгээр Бурханы дагалдагчдыг тууштай, дуулгавартай, баяр хөөртэй болгодог байв. Гэтэл энэ сургаалыг өнөө үед залгамжлагчид энэ тухай ховорхон дурьдах юм! Энэ үзлийг элч нар номлож анхны Христэд итгэгчид номлож бид үүнийг номлож биднийг сонссон хүмүүс ч үүнд итгэж байна. Сайн мэдээнд үүнээс илүү чухал байр суурь эзлэх сургаал байхгүй. Гэвч өнөөгийн номлогчдын дунд үүнээс илүүтэй үл тоогдсон сургаал гэж алга!” -Тайлбар толь, 1 Коринт 15-р бүлгийн тайлбар, догол мөр 3. AT 50.5
Энэ үйл явдал амилалтын тухай гайхамшигтай үнэн Христэд итгэгчдээс бараг бүрэн замхарч, мартагдахад хүрсэн байна. Нэгэн алдартай зохиолч 1 Тесалоник 4:13-18 дээрх Паулын үгсийг тайлбарлахдаа, “Зөвт хүмүүс нас бараад шууд диваажинд ордог гэсэн үзэл бодит тайтгарал өгдөг учраас эргэлзээ төрүүлэхүйц Эзэний дахин ирэлтийн үзлийг орлож байдаг. Бид нас барахад Эзэн биднийг аврахаар ирдэг. Бид үүнийг л хүлээж, харж байна. Үхэгсэд аль хэдийн алдаршуулагдсан. Тэд шийтгэл, ерөөлийн төлөө бүрээн дууг хүлээх шаардлагагүй” гэж бичсэн байна. AT 51.1
Гэвч Есүс шавь нараа орхин одохдоо тэд нарыг удахгүй Өөр дээр нь очно гэж хэлээгүй. Тэрээр “Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна” (Иохан 14:2,3) гэжээ. Мөн Паул энэ тухай үргэлжлүүлэн, “Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно” гэжээ. Мөн “Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” гэсэн байна. 1 Тесалоник 4:16¬18. Дээрх тайтгарлын үгс болон Универсалист номлогчийн сургаал хооронд ямар том зөрүүтэй байна вэ! Универсалист Номлогч гашуудсан анд нөхөддөө талийгаач ямар ч нүгэлтэй байсан нас бараад тэнгэр элч нарын дунд очсон хэмээн тайтгаруулна гэсэн үг. Харин Паул ах дүүсийнхээ анхаарлыг булшны хүлээсийг тайлж, “Христийн дотор нойрсогчид”-ыг мөнх амь уруу дахин амилуулагдах Эзэний дахин ирэлтэд хандуулжээ. AT 51.2
Ямар ч хүн диваажинд орохоосоо өмнө үйл хэргээ шүүлгэж, зан чанар, ажил үйлсээ Бурханы өмнө шалгуулах ёстой. Бүгд амийн номд бичигдсэн үйлсийнхээ дагуу игүүгдэж, үйлсийнхээ дагуу шагналаа авна. Энэ игүүлт хүнийг нас барах үед бий болохгүй. Паулын ,“Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулан ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу” Үйлс 17:31,32 гэж хэлсэн үгийг анхаараарай. Энэ ишлэлд элч Паул дэлхийн шүүлт явагдах ирээдүйн, тодорхой цаг тогтоогдсон талаар тун тодорхой дурьджээ. AT 51.3
Иуда номонд энэ цаг хугацааны талаар, “Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.” Мөн тэрээр Енохын үгс, “Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ... бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулахаар ... ирэв” Иуда 6,14,15 гэж өгүүлсэн . Иохан бас “Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг ... харлаа. ...Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр игүүгдэв” Илчлэлт 20:12, гэж хэлсэн. AT 52.1
Хэрэв үхэгсэд хэдийнэ диваажингийн жаргал, тамын зовлонг амсаж байсан бол ирээдүйд шүүлт явуулах ямар хэрэг байх вэ? Эдгээр чухал сэдвүүдийн талаарх Бурханы сургаалд ямар ч хий хоосон, хоорондоо үл нийцэх зүйлс байхгүй. Энэ сургаал энгийн хүмүүст ойлгогдох боломжтой. Харин өнөөгийн түгээмэл үзэл суртлаас ямар мэргэн ухаан эсвэл шударга ёс харагдаж байна вэ? Зөвт хүмүүс олон мянган жил диваажинд жаргасныхаа дараа игүүгдэж “Сайн байна, итгэмжит сайн боол минь! ... Эзэнийхээ баяр баясгаланд ор” гэж хэлүүлэх болж байна уу? Нүгэлтнүүд бүх дэлхийн Шүүгчээс “Надаас зайл, ... мөнх галд ор” гэсэн ялыг сонсох гэж тамын орноос гарч ирэх үү? Матай 25:21,41. Энэ ямар их доромжлол болон хувирах вэ? Энэ үзэл Бурханы мэргэн ухаан, шударга ёсыг ямар шившигтэй гутаана вэ! AT 52.2
Үхэшгүй мөн сүнсний тухай онол бол Ромын мухар сүсэгтнүүдээс зээллэж, Христийн шашинд оруулж ирсэн хуурамч сургаалуудын нэг. Мартин Лутер үүнийг “Ромын зарлиг, ёсыг бүрдүүлэгч мангасын үлгэрүүд” хэмээн нэрийджээ.—Е. Петавел, Мөнх Сүнсний Тухай Асуудал, х. 255. Үхэгсэд юу ч мэдэхгүй хэмээх Соломоны үгсийг тайлбарлахдаа Шинэчлэгч, “Энэ бол үхэгсэд юу ч мэдэрдэггүй болохыг харуулсан өөр нэгэн баталгаа. Үхсэн хүнд ямар ч үүрэг, ухаан, мэдлэг, мэргэн санаа гэж байхгүй гэсэн байна. Соломон үхэгсдийг нойрсогчид бөгөөд тэд юу ч мэдэрдэггүй гэжээ. Учир нь үхэгсэд нойрсох зуураа өдөр хоног, cap, жилүүдийг тоолохгүй ба дахин амилалтаар сэрэхэд нь тэдэнд ганцхан минут дугхийсэн мэт сэтгэгдэл төрнө.” -Мартин Лутер, Номлогчийн Үгс хэмээх Соломоны Номуудын Судалгаа, х. 152. AT 52.3
Бичээсийн аль ч хэсэгт зөвт хүмүүс нас барахдаа шагналаа хүртэж, мөн нүгэлт хүмүүс шийтгэлээ авна гэж бичээгүй. Эцэг өвгөд болон эш үзүүлэгчид дээрх үзлийг баталгаажуулдаггүй. Христ болон Түүний элч нар ч энэ тухай ямар ч сэжүүр үлдээгээгүй. Үхэгсэд шууд диваажин уруу явдаггүй болохыг Библид тодорхой сургадаг. Тэднийг дахин амилалт хүртэл нойрсож буйгаар дүрсэлсэн байдаг. 1 Тесалоник 4:14, Иов 14:10-12. Мөнгөн утас тасарч, алтан аяга хэмхэрсэн тэр өдөрт (Номлогчийн Үгс 12:6) хүмүүний бодлууд мөхдөг. Булш уруу доош одогч нь анир чимээгүй. Тэд наран доор үйлдэгддэг аливаа хэрэг явдлуудын алиныг нь ч мэдэхгүй. Иов 14:21. Үхэл бол туйлдсан зөвт хүмүүст зориулсан тухтай амралт юм! Улиран одох цаг хугацаа тэдний хувьд урт, богино ч бай ганц хором мэт санагдах болно. Тэд Бурханы бүрээн дуунаар цог жавхлант үхэшгүй мөнх амьдралд орох хүртлээ нойрсох болно. “Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж ... Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед ‘Үхэл ялалтад залгигдсан’ гэж бичигдсэн үг биелнэ.” 1 Коринт 15:52-54. Тэд гүн нойрноосоо сэрээгдэх үедээ нойрсохоосоо өмнө бодож байсан бодлуудаа үргэлжлүүлэх болно. Тэдний мэдэрсэн сүүлчийн зүйл бол үхлийн хатгуур байх болно, тэдний бодсон сүүлчийн бодол нь булшны хүчинд дийлдэж буйгаа ухаарах байдал байх юм. Тэд булшнаас гарч ирэх үедээ хамгийн түрүүнд, “Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?” (55-р ишлэл) хэмээх ялалтын уухайг хадаах болно. AT 52.4