Адвентист Гэр Бүл
Хорин Дөрөвдүгээр Бүлэг - Гэр Бүлийн Овор Хэмжээ
Эхчүүд, хүүхдүүд болон нийгэм дээр тохиолдож буй эмгэнэл - Зарим эцэг эхчүүд том хэмжээний гэр бүлийг тэтгэж чадах эсэхээ тооцолгүй, эцэг эхийн анхаарал халамж, зааварчилгаа бүрэн шаардагдах, бусдын хараа хяналтаас гараагүй бяцхан хүүхдүүдээр гэр орноо дүүргэж байна... Энэ бол зөвхөн эхэд бус үр хүүхдүүд, нийгэмд маш эмгэнэлтэй байдлыг бий болгож байна....{ АГБ 162.1} AГБ 159.1
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө үргэлжид санаа тавих шаардлагатай. Тэд амьдралынх нь хэрэгцээг хангахын тулд цаг мөч бүрээ хүнд хүчир ажил хөдөлмөрт зориулах байдалд өөрсдийгөө оруулах шаардлагагүй. (АГБ 162.2} AГБ 159.2
Гэр бүлүүд ам бүлээ нэмэхээсээ өмнө энэ хорвоод дахин хүүхэд төрүүлэх нь Бурханыг алдаршуулах уу эсвэл гутаан доромжлох уу гэдэг талаар бодож үзэх хэрэгтэй. Хүмүүс гэр бүл болсон цагаасаа Бурханыг алдаршуулахыг хичээж, жил бүр гэр бүлээрээ Бурханыг алдаршуулахыг хичээх хэрэгтэй. (АГБ 162.3} AГБ 159.3
Эх хүн эрүүл саруул байх нь маш чухал - Эцэг эхчүүд гэр бүлдээ шинэ хүүхэд төрүүлэх хэрэгтэй байгаа эсэхийг анхааралтай тунгаан бодох маш чухал үүргийг хүлээж байдаг. Эх үр хүүхдээ асран халамжлах тэнхээтэй байна уу? Эцэг үр хүүхдээ зөв сайн хүн болгон хүмүүжүүлж, сургах боломжоор хангагдсан байна уу? Бяцхан хүүхдийн ирээдүйн хувь заяа ямар байх талаар тунгааж үзсэн эсэхэд анхаарах хэрэгтэй! Хүсэл тачаалаа хангах нь бодол санаа адил сарнин арилдаг зүйл. Харин эхнэр болон эхийн нуруун дээр буун ирэх дарамт эрч хүчийг нь сулруулж, сүнслэг хүч чадлыг мөхөөдөг. Эрүүл мэнд нь муудсан, сэтгэл санаа тавгүй болсон тэрхүү эмэгтэй хангалттай халамж үзүүлж чадахааргүй олон бяцхан хүүхдүүдээр хүрээлүүлсэн байгаагаа ухаардаг. Ийм гэр бүлийн шаардлагатай заавар, зөвлөгөө дутсан хүүхдүүд Бурханыг үл хүндэтгэсэн байдлаар хүмүүжиж, дадал зуршил болгосон бузар муу зан чанаруудаа бусдад дамжуулснаар Сатаны хүслээрээ удирдах бүхэл бүтэн армийг бэлтгэж өгдөг. {АГБ 162.4} AГБ 159.4
Бодолцох ёстой бусад зүйлс - Бурхан эцэг эхчүүдийг оюун ухаантай хүмүүсийн хувьд үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхүйц амьдралаар амьдрахыг хүсч байдаг. Үүний тулд эх хүн бяцхан хүүхдүүддээ тэнгэр элч нарын хүрээлэлд байхуйц хүмүүжилтэй болгон хүмүүжүүлэхийн тулд оюуны эрч хүчээ дайчлах эрч хүч, цаг завтай байх хэрэгтэй. Эх хүн үүргээ хариуцлагатай, урам зоригтой, Бурханаас эмээсэн, Түүнийг хайрласан байдлаар гүйцэтгэх ёстой. Ингэснээр хүүхдүүд нь гэр бүл болон нийгэмдээ ивээл болох нь дамжиггүй. (АГБ 163.1} AГБ 160.1
Эр нөхөр болон эцэг хүн өөрийн эхнэр, хүүхдийнхээ эхийг дээр дурьдсан үүрэг хариуцлагадаа дарагдаж, сэтгэл санаагаар унахаас сэргийлэх ёстой. Эр нөхөр мөн эхнэрээ олон бяцхан хүүхдүүддээ хангалттай анхаарал хандуулж чадахгүй болж, хүмүүжил муутай үр хүүхдүүд өсгөх нөхцөлд орохгүй байхаас сэргийлж байх ёстой. (АГБ 163.2} AГБ 160.2
Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн халамж хайр, боловсрол хүмүүжил олгох чадвартай болтлоо ам бүлээ нэмэхгүй байвал зохино. Жилээс жилд хүүхэд төрүүлэх нь эх хүнд маш хүнд бэрхшээл, асуудлуудыг бий болгож байдаг. Жил бүр хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний нийгэмтэй хөл нийлүүлэн алхах боломжийг ихэвчлэн устгаж, гэр орондоо хийж буй ажил үүргийг нь илүү хүнд хүчир болгодог. Хүүхдүүд ч эцэг эхчүүдийн хүүхдүүддээ өгч байх үүрэг буюу хайр халамж, боловсрол хүмүүжил, аз жаргалыг авч чадахгүй байдалд ордог. {АГБ 163.3} AГБ 160.3
Олон хүүхэдтэй эцэг эхэд өгөх зөвөлгөө-- Та бүхэн, «Би харанхуйн бузар муу хүчийг нэмэгдүүлж, хүрээг нь тэлэхийн тулд хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байна уу эсвэл Христэд зориулан хүүхдүүдээ хүмүүжүүлж байна уу? » гэсэн асуултанд хамгийн түрүүнд хариулах хэрэгтэй. (АГБ 163.4} AГБ 161.1
Та хүүхдүүдээ Бурханы тушаал, шаардлагуудад нийцүүлэхээр удирдан захирч, зан чанарыг нь төлөвшүүлж чадахгүй байгаа бол эцгийн хувьд болон нийгэмд тус болох үүднээс цөөхөн тооны хүүхдүүдийг зовоон шаналгасан нь дээр байх болов уу. Үр хүүхдүүдээ багаас нь шударга, ухаалаг эхийн мэргэн, зөв хүмүүжлээр сургаж, Эзэнээс эмээх байдлаар гэр орноо удирдан захирч, зөв шударгын зарчимд нийцэхүйц зан чанарыг төлөвшүүлэх боломжгүй байгаа бол ам бүл нэмэх нь гэм нүгэл болох юм. Бурхан танд оюун ухааныг хайрласан ба түүнийгээ ашиглахыг шаарддаг. (АГБ 164.1} AГБ 161.2
Эцэг эхчүүдээ, та нар үр хүүхдээ Эзэний хүн болгон хүмүүжүүлэх мэдлэгээр дутагдаж байна гэдгээ мэдэж байгаа бол энэ талаар яагаад суралцаж болохгүй гэж^ Та яагаад Сатаны эгнээнд нэгдэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэхээр үр хүүхдийнхээ тоог нэмэгдүүлсээр байна вэ? Бурхан энэ байдлыг тань таалж байна гэж бодож байна уу? Олон ам бүл боломж бололцоог тань маш ихээр хязгаарлаж, эхнэрийн гар дээр хүмүүжих хүүхдүүдийн тоо ихээр нэмэгдэж, төрөлтүүдийнх нь хооронд тэнхэрч, эх хүний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсоор байгааг харсаар байж гарч буй үр дагавруудыг та яагаад бодож үзэхгүй байна вэ? Хүүхэд бүр эхийн хүч тэнхээг сулруулж байдаг учраас эцэх эхчүүд энэ тал дээр ухаан бодлоо ашиглах хэрэгтэй. Эцэг эхчүүд болон үр хүүхдүүдэд зөв хүмүүжил олох боломж гарна гэж үү? Эзэн мөнхийн амьдралын хүрээнд энэ асуудалд хандахыг эцэг эхчүүдээс хүсч, уриалж байна. {АГБ 164.2} AГБ 161.3
Санхүүдээ анхаарал хандуулах нь - [Эцэг эхчүүд] үр хүүхдүүдээ санхүүгээр тэтгэж чадах эсэх талаар айж сандрах зүйлгүйгээр бодож тунгаах хэрэгтэй. Эцэг эхчүүдэд бусдад дарамт учруулан байж үр хүүхэдтэй болох эрх байхгүй. Тэд бусдад дарамт болохгүйгээр гэр бүлийнхээ хэрэгцээг хангах ажил төрөл, санхүүгийн эх үүсвэрийг бий болгож чадах уу? Санхүүгийн эх үүсвэр байхгүй бол, тэд хүүхэддээ хайр халамж, хоол хүнс, хувцсаар дутагдах зовлон шаналлаар хүрээлүүлсэн нөхцлийг бий болгон гэмт хэрэг үйлдэж байдаг. (АГБ 164.3} AГБ 162.1
Ажил хэргээ зохион явуулах чадвар үнэхээр сул, нийгэмтэйгээ нийцэн амьдрах чадваргүй хүмүүс ихэвчлэн гэр орноо олон хүүхдээр дүүргэдэг. Харин эд хөрөнгө олох чадвар ихтэй хүмүүс ихэвчлэн өөрсдийн халамжилж чадахаас илүү хүүхэд төрүүлдэггүй. Өөрсдийгөө асран хамгаалж, зөв авч явж чадахгүй байгаа хүмүүс үр хүүхэдтэй болох ёсгүй. (АГБ 165.1} AГБ 162.2
Сүмд бэрхшээл хэрхэн үүсэн бий болдог вэ - Ганц бие байхдаа өөрийгөө санхүүгийн хувьд арай гэж хангаж, арай гэж амьдарч байсан хүн гэр бүл болох гэж байгаа бол тэрээр гэр бүлийнхээ хэрэгцээг хангах чадваргүй хүнтэй гэр бүл үүсгэх гэж байна гэсэн үг. Дээрээс нь тэдэнд гэр бүлийг удирдах ямар ч чадвар байхгүй байна гэдэг нь хамгийн аймшигтай зүйл байх болно. Тэдний маш сул, үр бүтээлгүй болгон төлөвшүүлсэн зуршлууд гэр бүлийн ирээдүйг чиглүүлэх чиглэл нь болох болно. Тэд өөрсдийгөө удирдан, хүслээ хянах чадваргүй ба тэвчээргүй, уурлаж ундуйцах байдалд байнга автагддаг. Ийм хүмүүс баярын мэдээг хүлээн аваад арай илүү эд баялагтай ахан дүүс нараар дэмжүүлж, тэтгүүлэх ёстой хэмээн боддог. Тэдний хүслээр асуудал шийдэгдэхгүй үед тэд сүмийг итгэл бишрэлээ амьдрал дээрээ хэрэгжүүлдэггүй хэмээн буруутгаж, гомдоллодог. Хэн ийм нөхцөлд зовж шаналж байх ёстой вэ? Бурханы ажлыг гүйцэтгэхээр цуглуулсан эд хөрөнгийг эдгээр ядуу, олон ам бүлтэй гэр бүлийн хэрэгцээг хангахад зориулж, Бурханы ажлыг доголдуулах ёстой гэж үү? Үгүй ээ. Эцэг эхчүүд өөрсдийн гаргасан шийдвэрийн үр дүнг өөрсдөө үүрч байх ёстой. Тэд Шаббат өдрийн сургаалыг хүлээн зөвшөөрснөөр урьд үүрч байсан дарамтаас илүү дарамт үүрэхгүй нь ерөнхийдөө тодорхой. {АГБ 165.2} AГБ 162.3
Баярын мэдээний ажил хумигдах шалтгаан - Алс хол нутаг руу баярын мэдээ түгээхээр сонгогдож буй хүмүүс арвич хямгач, гэр бүлийн хэмжээгээ хянах чадвартай, агуу ажлыг багахан хугацаанд амжуулах ёстойг ойлгож ухаарсан, олон хүүхдээр гэр бүлээ болон өөрийгөө зовоон тарчлаахааргүй байхаас гадна гүйцэтгэж буй агуу ажлаас өөрийгөө сарниулахгүйн тулд оюун ухаанаа аль болох чөлөөтэй, завтай байлгах чадвартай байх ёстой. Хэрэв баярын мэдээ түгээгчийн эхнэр Бурханд бүрэн итгэлтэй, цаг завтай байгаа бол нөхрийнхөө дэргэд зогсон адил хэмжээний ажил үүргийг гүйцэтгэж болох юм. Бурхан авъяас чадвартай эмэгтэйг Өөрт зориулан охид, хөвгүүд төрүүлж, зөв хүмүүжүүлж Өөрийн агуу алдраар алдаршуулдаг. Гэвч маш үр дүнтэй ажиллах чадвартай хүмүүс үр хүүхдүүдээ асрахын тулд гэртээ байх шаардлагатай болсоор байна. (АГБ 165.3} AГБ 163.1
Бид Бурханы үгийг амьдралдаа бүрэн хэрэгжүүлдэг, хувийн бузар хүслүүдээ огоорч, Бурханыг бүхний эхэнд тавьж чаддаг ба зөвхөн Бурханыг алдаршуулах голч сэтгэлтэй, Бурханы дуудсан газар руу цаг алдалгүй явж, үнэний мэдлэгийг бүх авъяас чадвараа ашиглан түгээх хүсэл эрмэлзэлтэй баярын мэдээ түгээгч үр хүүхэдтэй байхыг хүсч байна. Бурханыг хайрлаж, Түүнээс эмээн, баярын мэдээ түгээх ажилд шаардлагатай байгаа тусламжийг үзүүлж чадах баярын мэдээ түгээгч эхнэр бидэнд хэрэгтэй байна. Гэр бүлтэй хүмүүс баярын мэдээ түгээх ажлыг гүйцэтгэхээр явдаг боловч ажилдаа өөрсдийгөө бүрэн зориулахгүй байна. Тэдний зүрх сэтгэл хоёр зүйлд татагдан, хуваагдсан байна. Эхнэр хүүхдүүд баярын мэдээ түгээгчийг ажлаас нь хөндийрүүлж, ихэнх тохиолдолд баярын мэдээ түгээх газраас хөндийрүүлдэг. Тэд гэр оронтойгоо байнга ойр байх шийдвэрийг гаргаагүй байсан бол аль хэдийн баярын мэдээ түгээх талбарт ажиллаж байх байсан. {АГБ 166.1} AГБ 163.2