Адвентист Гэр Бүл

24/88

Хорин Гуравдугаар Бүлэг - Хүүхдүүд Бол Ивээл Юм

Бурхан гэр бүлүүдэд зориулсан төлөвлөгөөтэй - Адамд Еваг туслагч болгон өгч... эрэгтэй эмэгтэй хүмүүсийг гэр бүл болон нэгдэх тогтолцоог бүтээж, диваажингийн титмээр өргөмжлөгдөх гэр бүлийг төлөвшүүлэх хүсэлтэй Нэгэнийг диваажинд орох бэлтгэлээ хангаж буй гэр бүлийн гишүүн бүр амьдралдаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. {АГБ 159.1} AГБ 155.1

Хүүхдүүд бол Эзэний өвлүүлэн өгсөн өв хөрөнгө бөгөөд бид Түүний өмнө өв хөрөнгийг нь хэрхэн харж хамгаалсан талаар тайлагнах болно... Эцэг эхчүүд Бурханы өмнө, «Энэ биеийг маань болон үр хүүхдүүдийг Эзэн надад өгснийг харагтун» хэмээн баяр хөөртэйгөөр очих хүртлээ хайр, итгэл, залбирлаар гэр бүлийнхээ төлөө хичээл зүтгэл гарган үйлчлэх ёстой. (АГБ 159.2} AГБ 155.2

Үр хүүхэдгүй гэр орон эзгүй хоосон газартай адил юм. Ийм гэр бүлд амьдарч буй хүмүүс хувиа хичээх, өөрсдийн тав тухыг эрэн хайгч, хүсэл сонирхол, тав тух зэргээр өөрийгөө удирдуулах аюулд автагддаг. Тэд өөрсдийгөө өрөвдүүлэхийг хичээдэг боловч бусдын төлөө анхаарал халамж тавихдаа хойрго ханддаг. (АГБ 159.3} Үр хүүхэдгүй хосод өгөх зөвлөгөө-- Амьдралын тодорхой нөхцөл байдал болон тодорхой бүлэг хүмүүсээс илрэн харагдаж буй хувиа хичээх зан чанарыг бид үхүүлэх ёстой. Хэрэв та өөртөө анхаарал хандуулахаа больж үр хүүхдүүдээ арчлан хамгаалж, заавар сургамжаа үзүүлж, үлгэр жишээ үзүүлэх хүсэлд автагдах юм бол үр хүүхдүүдтэй болох нь танд маш их ашиг тусаа өгөх болно... Та хоёртой адил гэр бүл болон нэгдэж буй хосууд тэвчээрийг сорих, өршөөж уучлах, жинхэнэ хайраа үзүүлэх үр хүүхэдгүй байснаар хувиа хичээх үзэлд удирдуулах хандлагатай болдог тул хүүхэдгүй хосууд өөрсдийгөө байнга хамгаалах шаардлагатай. Эс тэгвээс та бусад хүмүүсийг халамжлах хариуцлагагүй мэтээр бодож бүх хүмүүсийн анхаарал, халамж, сонирхлын төвд байхыг хүсч, шаардаж эхлэх болно. {АГБ 159.4} AГБ 155.3

Олон хүмүүсийн анхаарал зөвхөн өөр лүүгээ чиглэснээс болоод бие махбод, оюун ухаан болон ёс суртахууны хувьд өвчилж доройтдог. Тэд хүүхдүүдийн зрүүл эрч хүч, байнгын идэвхтэйгээр хөгжиж байдаг оюун ухаантай холбогдон зогсонги байдлаасаа гарч, үхмэл болохоос хамгаалагдах боломжтой болох юм. (АГБ 160.1} AГБ 156.1

Хүүхдүүдээ асран халамжлах үед зан чанар гэгээрдэг - Би бага наснаасаа их зовлон туулсан учир хүүхдүүдэд маш их анхаарал халамж үзүүлэх хүсэлтэй болсон. Би олон хүүхэд асарч байсан ба хүүхдүүдийн гэмгүй цайлган зан чанарыг мэдрэх тусам их хэмжээний ивээл буун ирж байгааг мэдэрдэг байсан... (АГБ 160.2} AГБ 156.2

Хүүхдийг энэрэн хайрлаж, алдаа дутагдлыг нь тэвчиж, халамжлах нь ямар ч гэр бүлд ивээл болж байдаг. Амар тайван, баяр баясгалантай байх шаардлагатай хүмүүс хүүхдүүдийг асарч халамжилснаар зан чанарын хувьд зөөлөрч, өөрчлөгдөн шинэчлэгддэг. Хүүхэд гэр орныг баяр хөөртэй, тав тухтай газар болгон өөрчилдөг. Эзэнээс эмээх байдлаар хүмүүжсэн хүүхэд бол ивээл юм. (АГБ 160.3} AГБ 156.3

Халамж шаардлагатай хүүхдийг халамжилж, асрах нь хатуу ширүүн зан чанарыг зайлуулж, биднийг эелдэг зөөлөн, хайр халамжаар дүүрэн хүмүүс болгож, зан чанарыг ариусан хөгжихөд нөлөөлдөг. (АГБ 160.4} AГБ 156.4

Хүүхдийн нөлөөгөөр өөрчлөгдсөн Енох - Енох анхны хүүгээ төрсний дараагаар хамгийн гайхамшигтай мэдрэмжийг олж авч чадсан. Энэ нь Бурхантай тогтоосон маш дотно харилцаа байсан. Тэрээр хүүтэй болсноор Бурханы хүүхэд ямар үүрэг, хариуцлагыг хүлээж байх ёстойг ойлгож ухаарсан. Енох эцгээ хайрлаж буй хүүгээсээ Тэнгэрийн Эцэгийнхээ хамгаалалтанд ямар ч болзолгүйгээр итгэж найдах хэрэгтэйг ойлгож ухаарсан. Тэрээр анхны хүүгээ хайрлах зүрх сэтгэлээс Бурханы гайхамшигтай хайраар удирдуулан хүн төрөлхтний төлөө Хүүгээ бэлэг болгон өгсөн, Бурханы хүүхдүүд тэнгэрлэг Эцэгтээ бүх зүрх сэтгэлээрээ итгэж найдах ёстой гэсэн маш чухал сургамжуудыг ойлгож мэдэрсэн. {АГБ 160.5} AГБ 156.5

Эрхэм нандин итгэл - Хүүхдүүд бол Бурханы эцэг эхчүүдэд даалган өгсөн эрхэм нандин итгэл найдвар юм. Тэрээр энэхүү итгэлийг хэрхэн үүрсэн болохыг биднээс нэгэн өдөр асуух болно. Тиймээс бид хүүхдээ сурган хүмүүжүүлэхэд илүү цаг хугацаа, илүү анхаарал халамж, илүү залбирлыг хийх хэрэгтэй. Тэдэнд зөв удирдамж, чиглэл илүү шаардагдаж байна... (АГБ 161.1} AГБ 157.1

Таны охид хөвгүүд бол Бурханы гэр бүлийн залуу гишүүд гэдгийг битгий мартаарай. Бурхан үр хүүхдүүдийг таны асрамж халамжинд байлгахаар өгсөн ба бид үр хүүхдүүддээ мөнхийн улсад орох бэлтгэл, боловсролыг олгох үүрэгтэй. (АГБ 161.2} AГБ 157.2