Адвентист Гэр Бүл

23/88

Хорин Хоёрдугаар Бүлэг - Гэр Орноо Барьж Тохижуулах Талаар

Xангалттай агааржуулалт, нарны гэрэл, ус зайлуулах нөхцлүүлдийг бий болгох - Нийтийн болон амины сууц барихад сайн агааржуулалт, хангалттай нарны гэрэл туссан байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Ихэнх сүм болон сургуулийн барилгууд энэ тал дээр их алдаа дутагдалтай байдаг. Хангалттай агааржуулалт байхгүй нөхцөлд нойр хүрэх, оюун ухаан идэвхгүй болоход нөлөөлдөг ба үүнээс болж олон сургаал номлол үр дүнгээ алдаж, багш нарын хичээл зүтгэл маш бэрхшээлтэй, үр дүнгүй ажил болж хувирдаг. {АГБ 148.1} AГБ 145.1

Хүн оршин суух зориулалттай барилгыг болж өгвөл ус чийг тогтдоггүй, өндөрлөг газар барих нь зөв. Ингэснээр барилга чийггүй, хуурай байх болно... Харамсалтай нь ихэнх хүмүүс энэ асуудалд тэр бүр анхаарал хандуулахгүй байна. Тогтмол өвчлөх, аймшигтай эмгэгт автагдах болон ихэнх тохиолдолд үхэлд хүрэх байдал нь байнгын чийгтэй, шумуул шавьж үржих нөхцөл бүрэлдсэн, ус зайлуулах суваг муу байдлаас ихэвчлэн шалтгаалдаг. (АГБ 148.2} AГБ 145.2

Байшин барихдаа бүрэн агааржуулалт, хангалттай нарны гэрэл ордог байхаар барих нь хамгаас чухал. Байшингийн өрөө бүрт агаарын урсгал, нарны гэрэл элбэг орж ирдэг байх ёстой. Унтлагын өрөөнүүдийг өдөр шөнийн аль ч үед агаар чөлөөтэй солилцдогоор зохион байгуулах хэрэгтэй. Өдрийн туршид нарны гэрэл болон агаар нэвтрэн ордоггүй ганц ч өрөө амьдран суухад тохиромжтой хэмээн тооцогдож болохгүй. Ихэнх улс орнуудад чийгтэй, хүйтэн цаг агаартай үед унтлагын өрөөг бүхэлд нь дулаацуулан, чийгийг арилгах халаалт тавих шаардлага гардаг. {АГБ 148.3} AГБ 145.3

Зочны өрөөнд байнга ашиглагддаг өрөөнүүдтэй адил анхаарал хандуулах шаардлагатай. Зочны өрөө бусад унтлагын өрөөнүүдтэй адил нарны гэрэлтүүлэг, агааржуулалт, чийгтэй агаарыг хуурайшуулахуйц халаалттай байх хэрэгтэй. Учир нь байнга ашигладаггүй өрөөнд чийг үргэлжид хуримтлагддаг. Гэрэл тусдаггүй, агаар сэлгэдэггүй өрөөнд амьдарч, чийгийг нь хатаагаагүй орон дээр унтаж байгаа нь эрүүл мэнд тэр тусмаа амь амьдралаа маш том эрсдэлд оруулж байгаа гэсэн үг... (АГБ 148.4} AГБ 146.1

Өндөр настай хүмүүсийг халамжилдаг айл гэр настайчуудад дулаан, тохилог өрөө шаардлагатай байдгийг байнга санаж байх хэрэгтэй. Нас ахих тусам эрч хүч суларч, эрүүл бус нөлөөг сөрөн зогсох эрч хүч алдагдаж, мөхөс болсон байдаг. Тиймээс нас ахисан хүмүүст хангалттай нарны туяа, цэнгэг агаар туйлаас чухал хэрэгцээтэй. (АГБ 149.1} AГБ 146.2

Нам дор газраас зайлсхий- Хэрэв бид гэр орноо зрүүл, аз жаргалаар бялхсан газар байлгах хүсэлтэй байгаа бол нам газрын намаг, манангаас хол, өндөрлөг газар байшингаа барьж, диваажингийн амьдрал бэлэглэгч уур амьсгалыг чөлөөтэй орж ирэх боломжийг нээж өгсөн байх ёстой. Хүнд, бараан хөшигнүүдээ цонхноосоо авч хаяад, цонх болон хаалтуудаа нээгээрэй. Үзэсгэлэнтэй сайхан харагддаг боловч мод бутыг байшинтай маш ойрхон суулгаж, мөчрүүдээр нь нарны гэрлийг халхлуулж болохгүй. Нарны гэрэл хөшиг, хивс болон зургийн жаазны өнгийг алдагдуулж болох ч хүүхдүүдийн тань хацарт эрүүл туяаг авчирч өгөх болно. (АГБ 149.2} AГБ 146.3

Байшинг хүрээлэх хашаа - Байшингаас тодорхой зайтай суулгасан мод, бутаар хүрээлүүлэн чимсэн хашаа гэр бүлд баяр баясгалантай нөлөөг үзүүлдэг ба сайтар арчлан тордсон тохиолдолд эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэггүй. Мод, бутны мөчрүүд байшинтай хэт ойрхон, шигүү ургасан байх юм бол агаар чөлөөтэй урсах боломжгүй болж, нарны гэрэл халхлагдан, эрүүл бус орчин үүсдэг. Үүнээс үүдэн хүйтэн сэрүүн улиралд байшинд чийг үүсч бий болдог. {АГБ 149.3} AГБ 146.4

Байгалийн сайхан байшинд нөлөөлөх нь - Бурхан үзэсгэлэнтэй байдалд дуртай. Тэрээр диваажингийн гоо үзэсгэлэнг бидэнд бүтээж өгч, Эцэгийн баяртай зүрх сэтгэлээр хүүхдүүдээ Өөрийн бүтээлүүдэд баясан цэнгэж байгаагаар ажиглан харахыг хүсдэг. Тэрээр биднийг гэр орноо байгалийн үзэсгэлэнгээр хүрээлүүлэн чимэхийг хүсдэг. (АГБ 149.4} AГБ 147.1

Хөдөө газар амьдарч байгаа бараг бүх оршин суугчид хэдийгээр мөнгө багатай байж болох ч гэр орноо тойруулан бага зэргийн зүлэг тарьж, цэцэг ургуулан, анхилам үнэр гаргах цөөхөн хэдэн сүүдэрлэх модыг тарьж болох юм. Эдгээр нь ямар ч хиймэл чимэглэлээс илүү гэр бүлийн аз жаргалд нөлөөлж, гэр бүлийн амьдралд уян зөөлөн, сэргэн шинэчлэгдсэн нөлөөг бий болгож, байгалийг хайрлах сэтгэлийг хүчирхэгжүүлж, гэр бүлийн гишүүдийг нэг нэгэнтэйгээ болон Бурхантай ойртон дотносоход тус болно. (АГБ 150.1} AГБ 147.2

Гэр орны тавилга энгийн байх ёстой - Өнгөц хуурамч амьдралаар амьдрах зуршил бидний их хэмжээний ивээл хайр, баяр цэнгэлийг арилгаж, биднийг утга учиртай амьдралаар амьдрах чадваргүй болгодог. Чамин хийц, өндөр үнэтэй тавилга хэрэгсэл мөнгийг үрэн таран хийхээс гадна хэдэн мянга дахин илүү чухал зүйлсээ үрэн таран хийхэд нөлөөлдөг. Эдгээр тавилгууд гэр бүлээс хэт их арчилгаа халамж, ажил хөдөлмөр, бэрхшээлийг даван гарах шаардлагуудыг бий болгож байдаг... (АГБ 150.2} AГБ 147.3

Гэр орондоо энгийн, даруухан, гарын ая даахуйц, арчилж цэвэрлэхэд амар, сольж шинэчилхэд их үнэтэй биш тавилгуудыг хэрэглээрэй. Энгийн даруухан гэр орныг зөв мэдрэмжээ ашигласнаар тав тухтай, хүмүүсийг уриалан ирүүлэхүйц болгох боломжтой. Мэдээж энэ бүхэн дээр хайр ба сэтгэл ханамжтай байдал зайлшгүй шаардлагатай байх болно. {АГБ 150.3} AГБ 147.4

Аз жаргал өнгөц хоосон байдлаас үүсэн бий болдоггүй. Гэр орон зөв сайн зохион байгуулалттай, энгийн даруухан байх тусам илүү аз жаргалтай байх болно. (АГБ 150.4} AГБ 148.1

Бусадтай өрсөлдөх сэтгэлээсээ татгалз - Олон хүмүүс ёс заншил, нийгэмтэй нийцэхийн тулд шаардлагагүй хичээл зүтгэл гаргаснаар амьдралын хувьд ядарч туйлдсан, сэтгэлээр унасан байдалтай болж байна. Тэд бардам зан, хэв маяг, загвар хөөцөлдсөнөөс үүсэн бий болох сэтгэлийн шаналлаа тайлахын тулд оюун ухаанаа хэт их зовоон шаналгаж байна... (АГБ 150.5} AГБ 148.2

Шууд хор хөнөөлгүй мэт боловч шаардлагагүй олон зүйлсэд өндөр зардал, арчилгаа халамж, ажил хөдөлмөрөө зарцуулсанаас Бурханы хүслийг биелүүлэх илүү чухал ажил үйлсэд бүхнээ зориулах нь илүү сайн үр дүнг өгөх болно. Хүмүүс амьдралын хээнцэр тансаг байдлыг хүсэн мөрөөдөх мөрөөдлөө биелүүлэхийн тулд зрүүл мэнд, эрч хүч, байгаа эд өмч бүхнээ золиослодог. Адилхан нийгмийн давхаргад байгаа хүмүүс хэн нь илүү хувцаслаж, гэр орондоо өндөр үнэтэй зүйлс худалдаж авч байгаагаа харуулах гэсэн харамсмаар үзэл бодолдоо автагдсаар байна. Сайхан «гэр орон» гэсэн үг «дөрвөн хананы дундах үнэтэй тавилга, чимэглэл» гэсэн гажуудсан, буруу утга санааг илэрхийлэх болсон байна. Ийм гэр оронд амьдарч байгаа хүмүүс амьдралын олон талбарт нийгэмтэй хөл нийлүүлэхийн тулд маш ихээр зовж шаналж байна. (АГБ 151.1} AГБ 148.3

Олон хүмүүс гадаад байдлаараа сайхан харагдахыг маш ихээр хичээж байгаа учраас гэр орныхоо амьдралыг аз жаргалгүй болгож байна. Тэд өөрсдийн хөгжил дэвшил, амжилтанд ямар ч анхаарал халамж тавихгүй найз нөхдийнхөө магтаал сайшаалыг сонсож, сайхан харагдахын тулд зогсолтгүйгээр ажиллаж, их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэр оронд маш чухал, үнэ цэнэтэй хэмээн тооцогдож буй эд зүйлс бага багаар нэмэгдсээр нэг мэдэхэд гэр орон үнэтэй эд зүйлсээр дүүрдэг. Эдгээр нь бардамнал, хувиа хичээх занг өдөөж, харахад тааламжтай мэт боловч гэр бүлийн амьдралыг тав тухтай болгоход ямар ч нэмэр үзүүлдэггүй. Харин ч эдгээр эд зүйлс Эзэний үйлчлэлд зориулагдах ёстой эрч хүч, тэвчээрийг барагдуулж, үнэтэй цаг хугацааг үрэн таран хийхэд нөлөөлдөг. {АГБ 151.2} AГБ 148.4

Бурханы ариун хайр ивээл чухал хэрэгцээгүй зүйлсээс дутуу үнэлэгдэж эхэлж байгаа бөгөөд олон хүмүүс эд зүйлсээс сэтгэл ханамжийг олохыг хичээснээр аз жаргалыг мэдрэх боломжуудаа гээж, алдаж байна. Тэд эд хөрөнгөнөөсөө авахаар хүсэн хүлээж байсан сэтгэлийн таашаалаа авч чадаагүй болохоо ухаарч эхэлдэг. Зочид, үл таних хүмүүсийн таашаалд гэр орноо нийцүүлэх гэсэн их хэмжээний дуусашгүй хөдөлмөр, сэтгэлийн шаналалд үрэн таран хийсэн цаг хугацаа, эд хөрөнгөний үнэ цэнийг хэзээ ч нөхөж чаддаггүй. Энэ бүхэн харамсал дагуулсан хүнд ачааг нуруун дээр маань дөнгөлөн үүрүүлж байдаг. (АГБ 151.3} AГБ 149.1

Эрс ялгаатай айл гэрүүд - Зарим гэр бүлүүд хэт их хичээл зүтгэл гаргасан байгаа нь ажиглагддаг. Тохилог амьдрахад цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдал чухал боловч амьдралын үл төгсөх дарамт, гэр бүлийн гишүүдийг зовоон шаналгах хэмжээнд хүрч хэрээс хэтэрч болохгүй. Бидний ихээр хүндэтгэн хайрладаг зарим хүмүүсийн гэр оронд тавилга, эд хогшлыг маш нарийн байрлуулж, зассан байгаа нь гэр орноо эмх замбараагүй байлгахыг зөвшөөрөх ёсгүй ба болшгүй муу зуршил хэмээн тооцож байгааг харуулж байна. Зохицоогүй тавилгаар гэр орноо дүүргэх нь гэр орноосоо мэдрэхийг хүсч байдаг амар амгаланг устгаж байдаг. {АГБ 152.1} AГБ 149.2

Дотны найзуудтайгаа богинохон хугацаанд уулзахаар очих үед найз нөхөд тань алчуур, шүүр барин эргэн тойрныг чинь цэвэрлэж, халуун дотно яриа дэлгэн цагийг хөгжилтэй өнгөрөөхөөр очих үед найз нөхөд тань гэр орноо бүхэлд нь цэвэрлэж, булан тохой бүрт тоос, аалзны шүлс байгаа эсэхийг шалгаад байвал мэдээж тааламжтай санагдахгүй шүү дээ. Энэ бүхнийг таныг хүндэтгэсэндээ хийсэн байж болох ч гэсэн та ийм байдлаар гэр орноо цэвэр цэмцгэр байлгахыг зочлон ирж буй найз нөхрөөсөө илүү чухалд тооцож байна гэсэн мэдрэмжтэй үлдэхгүй гэж үү. (АГБ 152.3} AГБ 150.1

Өнгөрсөн зун [1876] бид дээр өгүүлснээс эрс ялгаатай нэгэн гэр бүлд зочилсон. Бид тэрхүү айлд цөөхөн цаг саатсан боловч цагаа дэмий хоосон эсвэл өөр бусад үед хийж болох зүйлсийг хийн өнгөрөөх бус харин оюун ухаан, бие махбодоо амраан цагийг маш үр бүтээлтэй, тааламжтай өнгөрөөсөн. Тэрхүү айл хээнцэр тансаг тавилгагүй боловч маш тав тухтай айл байсан. Өрөөнүүд нь... үнэтэй тавилга, чимэглэлүүдээс илүү үнэ цэнэтэйд тооцогдох... сайн гэрэлтүүлэг, агааржуулалттай байсан. Зочдын өрөөндөө нүд чилээхүйц олон тавилгуудыг нарийн зохион байгуулалттай өрсөн бус харин цөөн тооны тавилгуудыг сэтгэл татахуйцаар өрсөн байсан. (АГБ 152.3} AГБ 150.2

Энэхүү айл ихэвчлэн урагш хойш бүүвэйлдэг, суухад тухтай нэг хэвийн бус олон төрлийн, гэр бүлийн гишүүдийн онцлогт тохирсон сандлуудтай байсан. Гэрт намхан, зөөлөвчтэй бүүвэйлдэг, босоо түшлэгтэй өндөр хөлтэй, өргөн ба тав тухтай, намхан жижиг сандлууд болон тухлан сууж үзэхийг уриалах мэт тавлаг буйдангуудтай байсан. Тэнд бас ном сонин дэлгэн тавьсан ширээнүүд ч байлаа. Бүх зүйлс байрнаас нь хөдөлгөчихвөл хэрхэн буцаан тавих билээ, хүрч болохгүй шүү гэсэн мэдрэмжийг ТӨРҮҮЛЭХЭЭР нарийн эмх журамтай засагдаагүй боловч эмх цэгцтэй, нүдэнд тусахуйц байсан. {АГБ 153.1} AГБ 150.3

Энэхүү тааламжтай гэр оронд амьдарч байгаа хүмүүс байшиндаа үнэтэй тавилга, чимэглэл тавих боломжтой байсан ч гадаад үзэмжинд анхаарал хандуулахаас илүү тав тухтай байдлыг илүү эрхэмлэн, ухаалаг сонголт хийсэн байсан. Тэр байшинд энгийн хэрэгцээнд дэндүү чаминдах зүйл огт байхгүй байсан бөгөөд хивс болон тавилгаа гандуулахгүйн тулд хөшгөө өдрийн туршид хаалттай орхидоггүй болох нь ажиглагдсан. Бурханы өгдөг нарны гэрэл болон цэнгэг агаар нь цэцэрлэгт ургаж буй цэцэгсийн анхилам үнэрийг дагуулан ирдэг үнэгүй бэлэг юм. Бидний айлчилсан гэр бүл гэр орноо эмхлэн цэгцэлж байсан боловч биднийг тав тухтай байлгахын тулд бүхнээ зориулан, баяр хөөртэй, зугаатай байсан. Тэд, асуудал бэрхшээл учруулж байгаа болов уу гэсэн эвгүй сэтгэгдэл ТӨРҮҮЛЭХ зүйлсийг огт хийгээгүй. Бид зочилсон айлдаа амар тайвныг мэдэрсэн ба энэхүү гэр бүл Бурханы үгэнд дүрслэгдсэн гэр бүл байлаа. (АГБ 153.2} AГБ 151.1

Гэр орноо засч чимэглэх зарчим - Олон айл гэр бүлүүд гэр орноо хэт эмх цэгцтэй байлгахыг хичээж байгааг бид өмнөхөн буруутгасан ба ийм үзэл байгалийн агуу төлөвлөгөөтэй зохицдоггүй гэж хэлмээр байна. Бурхан талын цэцэгсийг тусгайчлан зассан эсвэл хайрцагласан газар тарьж ургуулдаггүй, харин ч ногоон тал дээр тараасан эрдэнэс адил тараан ургуулдаг. Цэцэгс олон төрлийн хэлбэр, өнгөөр дэлхийг чимж байдаг. Ой мод ч гэсэн нэг хэлбэрийн зохион байгуулалттай байдаггүй. Байгалийн үзэсгэлэн болох ой мод, толгод, тал хөндий, уулын ам, голууд бидний мэлмий, оюун ухааныг амраан тайвшруулдаг. Энэ бүгд өөр өөрийн хэлбэр дүрс, өнгө төрх, гоо үзэсгэлэнг агуулахаас гадна ой мод, бут, цэцэгс байгалийн гайхамшгийг бүрэлдүүлэн, ижилсэн ургаж байгаа нь үнэхээр бахдам сайхан дүр төрхийг бий болгож өгдөг. Хүүхэд залуус, нас тогтсон хүмүүс бүгд байгалиас амар амгалан, баяр хөөрийг олж авах боломжтой. {АГБ 153.3} AГБ 151.2

Байгалийн олон хэлбэрийг багтаах зарчмыг бага хэмжээгээр гэр орондоо хэрэгжүүлж болох юм. Гэр орноо тохижуулахад тодорхой өнгө болон ерөнхий нийцэлд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ өрөө болгоны тавилгууд нэг хэлбэр загвар, материал, бүрээстэй байх шаардлагагүй. Харин ч хоорондоо нийцэж буй олон төрлийн тавилгууд нүдэнд тааламжтайгаар тусч байдаг. (АГБ 154.1} AГБ 152.1

Гэр орон энгийн даруухан эсвэл гоёмсог дэгжин, өндөр үнэ өртөгтэй эд зүйлс эсвэл үгээгүй ядуу байдалтай байж болох ч гэр бүлийн бүх гишүүдийн зүрх сэтгэл Бурханы хүсэлтэй нийцээгүй л бол гэр дотор аз жаргал оршиж чадахгүй. Гэр оронд сэтгэл хангалуун байдал ноёрхсон байх ёстой. (АГБ 154.2} AГБ 152.2

Байшингийн хамгийн шилдэг хэсэг бол нар туссан, тав тухтай хэсэг байдаг. Гэр орондоо өдөржин байдаг хүмүүс хамгийн тухлаг тавилгуудыг өдрийн туршид хэрэглэдэг байх хэрэгтэй. Энэ бүхэн гэр орныг маань амьдран сууж байгаа хүмүүст ч, дэмжлэг үзүүлж байдаг найз нөхдөд маань ч тааламжтай сайхан болгож өгөх боломжийг нээж өгдөг. Учир нь бид эдгээр хүмүүст ашиг тусаа үзүүлж, эргүүлээд тэдний ашиг тусыг хүртэж байдаг. (АГБ 154.3} AГБ 152.3

Хүүхдүүдийн тав тух, эрүүл саруул байдлыг анхаар - Үр хүүхдүүдээ гэр орондоо сэтгэл хангалуун, аз жаргалтай байлгахын тулд үнэ цэнэтэй эд зүйлс, тавилга хэрэглэх шаардлагагүй. Үүний оронд эцэг эхчүүд тэдэнд анхаарал халамж, хайр энэрлийг мэдрүүлэх хэрэгтэй. (АГБ 154.4} AГБ 152.4

Гэр оронд хайр, бие биенээ гэсэн сэтгэл дутагдаж байгаа нөхцөлд дөрвөн ханан дотор тавьсан үнэтэй тавилга, торгомсог хивс, гоёмсог толь, үнэтэй уран зургууд «гэр орныг” бүрдүүлж чаддаггүй. Гоёмсог, гялалзсан орд харшид гэр бүлийн дотор орших баяр жаргал байхгүй байгаа бол тэр газар «гэр орон» гэсэн ариун нэрээр нэрлэгдэж болохгүй... {АГБ 155.1} AГБ 152.5

Ийм гэр бүлд хүүхдүүдийн сайн сайхан, тав тухын талаар бодож тунгаах ч боломж байдаггүй. Гадна өнгө үзэмжээ сайжруулахад, ганган хээнцэр нийгэмтэй нийцэхээр цаг заваа зарцуулж байгаа эх хүн хүүхдүүдээ үл тоомсорлодог. Оюун ухааны хувьд төлөвшөөгүй хүүхдүүд буруу хүмүүжилтэй, ундуйцсан, сэтгэл ханамжгүй хүмүүс болж хувирдаг. Тэд төрсөн гэр орноосоо сэтгэлийн тааламжийг бус харин зөвхөн тав тухгүй хориглосон үгсийг сонссоны эцэст боломж гарангуут гэр орноосоо дайжин зугтдаг. Тэд чулуу шиг хатуурсан зүрх сэтгэлээ гэр бүлийн нөлөө, эелдэг зөөлөн зөвлөгөөгөөр удирдуулалгүй, эргэлзэх зүйлгүй дэлхийн хүчтэй урсгал руу үсрэн ордог. (АГБ 155.3} AГБ 153.1

Та хүүхдүүддээ олон эхчүүдийн хэлж байсны дагуу, «Зочны өрөөнд орох шаардлага чамд байхгүй. Торгон даавуугаар бүрсэн буйдан дээр сууж болохгүй. Бид чамайг энэ буйдан дээр суулгахыг хүсэхгүй байна” гэж хэлж болохгүй. Тэгээд тэднийг өөр өрөөнд орох үед нь, «Бид чамайг энд дуу чимээ гаргаад байхыг хүсэхгүй байна», гал тогооны өрөөнд орох үед нь, «чи энд битгий садаа болоод бай. Чи эндээс гарч өөр газар орилж чарла, чи яршиг удаж, саад болоод байна” гэж хэлдэг. Ийм байдалд үр хүүхдүүд маань хаанаас хүмүүжлээ олж авах болж байна? Мэдээж, гудамжнаас. (АГБ 155.3} AГБ 153.2

Эелдэг зөөлөн ба хайраар удирдуулсан зүрх сэтгэл хээнцэр тансаг байдлаас илүү үнэ цэнэтэй юм - Гэр бүл дотор хэт их санаа зовнил, бэрхшээл шаналал мэдрэгдэж, маш бага энгийн даруу, амар тайван, аз жаргалтай байдал оршсоор байна. Дэлхийн хүмүүсийн хэлж ярьж буй зүйлсэд бага анхаарал хандуулж, гэр бүлийн гишүүдэд илүү анхаарал халамж үзүүлэх шаардлагатай. Дэлхийн хүмүүсийн өнгөцхөн эелдэг, хайр халамжийг бага харуулж, Христэд итгэгч хүний илүү эелдэг зөөлөн, хайр энэрэл, баяр хөөртэй байдлыг гэр бүлийн гишүүддээ үзүүлэх хэрэгтэй. Олон хүмүүс гэр орноо дур булаам, жаргал цэнгэлээр дүүрэн газар болгох аргуудыг суралцах шаардлагатай байна. Эд хөрөнгө, тансаг хээнцэр байдлаас илүү талархалтай ханддаг зүрх сэтгэл, дулаан харц илүү үнэ цэнэтэй юм. Энгийн зүйлсэд сэтгэл хангалуун байхыг суралцаад, хайр энэрэлтэй хослуулах юм бол гэр орон аз жаргалтай болдог. {АГБ 155.4} AГБ 153.3

Аврагч Есүс маань энэ дэлхий дээр хааны нэр хүндээ хадгалан алхаж байсан ч гэсэн даруу дөлгөөн зүрх сэтгэлтэй байсан. Тэрээр баяр баясгалан, итгэл найдвар, урам зоригийг байнга тээж явдаг байсан тул зочилсон гэр бүл бүхэнд гэрэл гэгээ, ивээл болж байсан. Өө, Бурхан минь бидэнд зүрх сэтгэлийнхээ хүсэлд бага удирдуулж, гэр орноо чимж гоёхын тулд олдоход хэцүү зүйлсийн хойноос бага хөөцөлдөж, Бурханы эрдэнэсээс илүүд үнэлдэг даруу дөлгөөн зүрх сэтгэлийг эрж хайхад туслаач. Энгийн, даруу дөлгөөн зан чанар, жинхэнэ хайр энэрэл даруу нэгний гэр орныг диваажин болгох болно. Амар тайван, сэтгэл хангалуун байдлаасаа хагацсанаас сэтгэлийг маань таагүй болгож байгаа бүхнээ баяр хөөртэйгөөр хаяж гээх нь илүү дээр. (АГБ 156.1} AГБ 154.1